Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 

                                                                                                                     БАТЛАВ.
                                                                                          ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ 
                                                                                                                                    Д. МӨНХБААТАР




                                                         БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ. УУРХАЙ

                                                      БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ДЭД БҮТЦИЙГ

                                                         ХӨГЖҮҮЛЭХ, АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ

                                                                                      ТУХАЙ ГЭРЭЭ




                                                                                                 №12


Энэхүү гэрээг нэг талаас Төв аймаг Заамар сумын Засаг дарга Лхагвасүрэн овогтой


Амгаланбаяр (цаашид “Засаг дарга" гэх), нөгөө талаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа “Шижир алт” алтны


үйлдвэрийн захирал Б.Ариун-Эрдэнэ (цаашид “Тусгай зөвшөөрөл эзэмшигч’' гэх) нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) дараах нөхцлөөр харилцан тохиролцож 2020 оны 04 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд байгуулав. 
 

                                                                    Нэг. Нийтлэг үндэслэл 
 

1.1 Талуудын энэхүү гэрээгээр орон нутагг үйл ажиллагаа явуулж байгаа уурхайн ашиглалт.


үйлдвэрлэлтэй холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, ажлын байрыг


нэмэгдүүлэх, орон нутгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг харилцан уялдаатай хөгжүүлэх. хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор гэрээний хутацаанд хамтран хэрэгжүүлэх ажлын төрөл. хугацааны талаар харилцан зөвшилиөж. хийгдэх ажлын жагсаалтыг баталж хэрэгжүүлнэ. 
 

1.2 Энэхүү гэрээгээр уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчныг хамгаалах чиглэлээр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагааг тогтвортой хэвийн явуулах. аймаг, орон нутгийн хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэх талаар хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулна. 
 

1.3 Энэхүү гэрээг 1995 оны 08 сарын 18-ны өдөр олгогдсон MV-000175 дугаартай ашиглалтын


тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулна. 
 

1.4 Орон нутагт хийх бүтээн байгуулалтын ажлын өртөг болон мөнгөн хандив тусламжийн хэмжээ нь Төсвийн тухай хуулийн 25.3-т заасан хэмжээгээр тодорхойлогдоно. 
 

                                                              Хоёр. Хамтын ажиллагааны зарчим





2.1 Мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллах


2.2 Гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх. хариуцпагатай ажиллах 
2.4 Талууд нь бие биенийхээ ашиг сонирхлыг харилцан хүндэтгэж, хуулийг дээдлэх








     

                                                             Гурав. Талуудын эрх үүрэг 



                                  3.1 Нутгийн захиргааны байгууллагын эрх үүрэг 
 

3.1.1. Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах


үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцлөор тусгай зөвшөорөл эзэмшигчийг хангах; 
 

3.1.2. Энэхүү гэрээний хүрээнд хэрэгжүүлэх ажлыг дэмжих, хамтарч ажиллах, орон нутгаас


хамааралтай бэлтгэл ажлыг хангах, улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжиж буй төсөл, 

хөтөлбөрүүдтэй давхцуулахгүй байх талаар хяналт тавих. 
 

3.1.3 Гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, арга


хэмжээний талаар орон нутгийн иргэдэд мэдээлэл өгч, саналыг нь авах, Гэрээний хэрэгжилтийг хагас бүтэн жилээр дүгнэж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнах 
 

3.1.4. Тусгай зөвшөөрол эзэмшигчийн зарласан ажлын байр болон бараа, ажил, үйлчилгээ

худалдан авахтай холбогдсон мэдээллийг иргэдэд хүргэн ил тод, нээлттэй хэлбэрээр зохион байгуулах;


3.1.5. Тусгай зөвшөөрөл эзэмшиг чийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд


хяналт тавих; 
 

3.1.6. Тусгай зөвшөөрол эзэмшигчийн гаргасан хүсэлт, шаардлагыг хууль тогтоомжид нийцүүлэн


шийдвэрлэж, зохих хариуг өгөх. 
 

3.1.7 Гэрээнд заагаагүй ажил, санхүүжилтийг болон хуульд заагдаагүй татвар, төлбөр хураамжийг


тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардахгүй байх 
 

3.1.8 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардах 
 

3.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг 
 

3.2.1. Үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахад орон нутгийн иргэн, хуулийн этгээдийн


зүгээс хууль бусаар саад учруулсан тохиолдолд уг асуудлыг зохих журмын дагуу Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьж шийдвэрлүүлэх 
 

                         Байгаль орчныг хамгаалах чиглэлээр:

                            • 20 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн байх

                            • 20 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн байх

                            • 6.2 га талбайг дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлт 
                                                                 
                   Уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хогжүүлэх, чиглэлээр:                            • Сумын харъяат оюутнуудын сургалтын төлбөрт 30 000 000 төгрөг шийдвэрлэх



                  Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр:

                          • “Нээллтэй хаалга”-ны өдөрлөг зохион байгуулж иргэдийг ажлын байраар ханган                                  ажиллах

                             Боломжтой ажлын байранд ирсэн хүсэлтйн дагуу иргэдийг байнгын ажлын                                         байраар хангах

                          • .... иргэнийг түр ажлын байраар хангах. 


 











2


             

                     Уурхайн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ                                 эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хангах чиглэлээр:

                           • Max, сүүний хэрэгцээг 100 % хангана. / 8 бод 15 бог, 3000 литр сүү авна./

                           • Хүнсний ногооны хэрэгцээг хангана. / 2 тн томс, 2 тн хүснсний ногоо/

                           • Ажлын хувцасны хэрэгцээг хангана. /ажлын гутал -, ажлын хувцас-...ш                                                комбинзон 
 

3.2.6 Байгаль орчны асуудал эрхэлсэн торийн захиргааны төв байгууллагын баталсан байгаль


орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийг биелүүлж ажиллах; 
 

3.2.7 Гамшгийн үед сайн дурын үндсэн дээр тухайн орон нутагг техник, тоног төхөөрөмж,              

ажиллах хүчний болон бусад материаллаг туслалцаа үзүүлэх. 
 

3.2.8 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах, нутгийн


иргэдэд хагас, бүтэн жилээр мэдээлэл өгч ажиллах 
                                                     
                                                       Дөрөв. Гэрээний хэрэгжилт 
4.1. Талууд гэрээг тухайн жилийн 1-р улиралд багтаан Сумын засаг даргатай байгуулж, гэрээний


ил тод байдлыг хангах зорилгоор тухайн орон нутгийн иргэдэд гэрээ байгуулсан талаар мэдээлэх


бөгөөд гэрээ, түүнтэй холбогдсон баримт бичгийг талуудын цахим хуудсанд ажлын 3 хоногийн


дотор байршуулна. Гэрээний хувийг ажлын 5 хоногийн дотор Аймгийн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын дэд зөвлөлд хүргүүлнэ. 
 

4.2 Талууд гэрээний хэрэгжилтийг сум орон нутагтаа хагас бүтэн жилээр дүгнэж сумын ИТХ-аар


баталгаажуулан, хагас жилийн хэрэгжилтийг 07 сарын 20-ны дотор, жилийн эцсийн хэрэгжилтийг дараа оны 02 сарын 15-ны дотор Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст ирүүлнэ. 
 

4.3 Орон нутагтай байгуулсан Нийгмийн хариуцпагын гэрээний хагас бүтэн жилийн


хэрэгжилтийг хавсралтад заасны дагуу Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төловлөлтйин хэлтэс 02 сарын 20-ны дотор дүгнэж Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн ИТХ-д танилцуулна. 
 

                                                   Тав. Гэрээний хариуцлага 
 

5.1 Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хууль болон


бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Энэхүү гэрээ нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль тоггоомжоор хүлээсэн бусад үүргээс татгалзах үндэслэл болохгүй.
 

                                                   Зургаа. Бусад 
 

6.1 Гэрээ байгуулагч аж ахуй нэгжийн хандив дэмжлэг туслалцаатайгаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ нь аймаг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийн салбаруудын хөгжлийг тодорхойлсон бодлогын баримт бичигт тусгагдаж тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр баталгаажна. 
 

6.2 Санхүүжүүлэх эх үүсвэр дутагдсанаас хандив, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх госол арга


хэмжээний жагсаалт, бусад холбогдох мэдээллийг гэрээ байгуулах аж ахуйн нэгжүүдэд урьдчилан


хүргүүлж танилцуулан, хэрэгжүүлэх эсэхийг зөвхөн аж ахуйн нэгжийн саналаар сонгуулан зөвшилцөн тохиролцсон байна.


                                                 Долоо. Маргаан шийдвэрлэх 
 

7.1. Талууд гэрээний хэрэгжилттэй холбогдсон маргаан, зөрчлийг эв зүйгээр шийдвэрлэхийг


эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд гомдлоо шүүхэд гаргаж болно.





+


  
                                                  Найм. Гэрээ хүчин төгөлдөр болох




8.1. Талууд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болно.


8.2. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож болно.

8.3. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд түүний салшгүй хэсэг болно. 

8.4. Гэрээг 3 хувь үйлдэж хувийг нутгийн захиргааны байгууллага, дээд шатны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тус тус хүргүүлнэ. 






                                                                    ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 

                      Заамар сумын Засаг дарга                                             "Шижир алт" алтны үйлдвэрийн
                                          Л.Амгаланбаяр                                            захирал             Б.Ариун-Эрдэнэ
                       Утас: 99096882, 86955555                                                              Утас: 99119949
 











































































































4