Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ:                                                                                                     БАТЛАВ:
"Эс Жи Групп" ХХК-ийн                                                                             Цэнгэл сумын Засаг даргын
Гүйцэтгэх захирал Б.Содномпил                                                              орлогч С.Бекей 

                        
                                                                       ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ 


2020 оны 02 сарын 06 өдөр                                          №02                                   Цэнгэл сум

Монгол Улсын Иргэний хуулийн 476-480 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 
42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэг талаас Баян-Өлгий аймгийн Цэнгэл
сумын Засаг даргын орлогч С.Бекей нөгөө талаас "Эс Жи Групп" ХХК-ийг 
төлөөлж  Гүйцэтгэх захирал Баатарын Содномпил нар /цаашид компани гэх/ харилцан
тохиролцож энэхүү гэрээг байгуулав. 

                                                             НЭГ. Гэрээний зорилго
1.1 Компани нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, уурхай байгуулахтай
холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар төсөл хэрэгжих
хугацаанд орон нутгийн иргэдийн санал, эрх ашгийг тусгасан төсөл, хөтөлбөр боловсруулж
хэрэгжүүлэх, уул уурхайн төслийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөлийн
бүрдүүлэн хамтран ажиллахад энэхүү гэрээний зорилго оршино. 
1.2. Гэрээнд оролцогч талууд гэрээг хэрэгжүүлэхдээ хууль дээдлэх, эрх тэгш байх, 
шударга ёсыг сахих, харилцан ашигтай байх, төсөл болон гэрээтэй холбоотой аливаа
асуудлаар талууд хоорондоо ил тод, нээлттэй байх, гэрээний үүргээ шударгаар биелүүлэх
зарчмуудыг хүндэтгэн дагаж мөрдөнө. 

                                          ХОЁР. Сумын удирдлагын эрх, үүрэг
2.1. Засаг дарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлагдсан орон нутгаа
хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээний хүрээнд тусгай 
зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар төлөвлөгөө
боловсруулж гэрээнл оролцогч талуудад танилцуулж тохирох. 
2.2. Хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэж байгаа төсөл
хөтөлбөрүүдтэй давхцуулахгүй байх талаар хяналт тавих.
2.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийг шаардлагатай мэдээ мэдээллээр хангах.
2.4. Хууль зөрчсөнөс бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг
тогтвортой хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангах.
2.5. Хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар сум, багийн иргэд, байгууллагуудад
сурталчлах, мэдээлэх, ил тод, нээлттэй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх.
2.6. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардах. 
2.7. Компаниас санал болгож буй ажлын байрны шалгаруулалтад оролцоход орон нутгийн
иргэдийн зохион байгуулах, иргэдэд сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх. 
2.8. Гэрээнд заагдаагүй санхүүжилтийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардахгүй байх. 
2.9. Байгаль орчныг хамгаалах талаарх компанийн үүргийн биелэлтэд хяналт тавьж, 
гарсан зөрчлийг арилгуулах тухай шаардлага тавих, гэм буруутай этгээдэд өөрийн эрх
хэмжээний хүрээнд хариуцлага хүлээлгэх, эсхүл хариуцлага хүлээлгэхээр эрх бүхий
байгууллага, албан тушаалтанд гомдол, нэхэмжлэл гаргах.
2.10. Шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхай талбай дахь 
ажилчдад эмнэлэг, харилцаа холбоо, цагдаагийн үйлчилгээ үзүүлэх.
2.11. Энэхүү гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүн, зарцуулсан
хөрөнгийн хэмжээ, гэрээг хэрэгжүүлэх зорилгоор бусад этгээдтэй байгуулсан гэрээ, 
хэлэлцээрүүдийн биелэлтэд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хяналт тавина. 

    




                   

                                            ГУРАВ. Компанийн эрх, үүрэг
3.1. 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр орон нутгаа хөгжүүлэх хөгжлийн
төлөв ..........................................................................................................................
....................................................................................................................................
хандивыг өгнө. 
3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйл болон Байгаль орчинд нөлөөлөх
байдлы үнэлгээний тухай хуульд заасны дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан
үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, гамшиг ослын үед хэрэгжүүлэх
төлөвлөгөөг боловсруулан эрх бүхий байгууллагаар батлуулах, тайланг аймгийн Засаг даргын 
тамгын газар, аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газар, сумын Засаг даргын тамгын 
газарт журамд заасан хугацаанд хүргүүлэх.
3.3. Гэрээний үүргээ биелүүлэхэд шаардлагатай орон нутгийн туслалцаа, мэдээ
мэдээллийг Засаг даргаас шаардах
3.4. Гэрээний дагуу хийж гүйцэтгэж байгаа ажлаа сумын удирдлага, иргэдэд мэдээлэх, 
сурталчлах, ил тод байдлыг хангах. 
3.5. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуулийн дагуу боловсруулан батлуулах, тусгагдсан 
арга хэмжээнүүдийг заасан хугацаанд нь хэрэгжүүлэх, тэдгээрийн хэрэгжилтийг сумын 
удирдлагад тайлагнах. 
3.6. Хөрс, ус, агаараас дээж авах гэх мэт байгаль орчны хяналт, мониторингийн
зорилгоор тусгай зөвшөөрлийн талбайд нэвтрэн орох боломжоор хангах.
3.7. Компанийн уурхайн талбайд гарсан ажлын байрыг нэн тэргүүнд орон нутгийн иргэдэд
санал болгох замаар орон нутгийн ..................тооны иргэдийг ажлын байраар хангах.
3.8. Компани шинээр гарсан ажлын байр тус бүрд тавигдах шаардлагыг тодорхойлон
олон нийтэд зарлуулахаар сумын Засаг даргад урьдчилан бичгээр мэдэгдэнэ. 
3.9. Компани нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, 
стандартад заасан ажлын байрны нөхцөлийг хангах үүрэгтэй. 
3.10. Тусгай зөвшөөрөл бүхий уурхайн талбайд оршиж байгаа малчдын өвөлжөө, 
хаваржаа, түүний орчин тойрон дахь талын бэлчээр, хадлангийн талбай, худаг, ундгы усны эх
үүсвэрт хохирол учруулахгүй бөгөөд тэдгээрийг хамгаалах талаар бүхий л арга хэмжээ авч
хэрэгжүүлэх үүрэгтэй. Аюулгүй байдлыг хангах үүднээс дээрх объектуудыг өөр газар
шилжүүлэн байршуулах тохиолдолд гарах зардлыг компани хариуцна. 
3.14. Компани энэхүү гэрээнд тусгагдаагүй аливаа ажил, арга хэмжээг санхүүжүүлэхгүй 
байх эрхтэй. 
3.15. Компани нь лицензийн талбайд орших эртний булш, бунхан гэх мэт түүх соёлын 
дурсгалт зүйл болон орон нутгийн иргэдийн тахин шүтдэг газар, оршуулгын газар зэрэг
нутгийн иргэдийн хувьд соёл, зан заншлийн ач холбогдол бүхий газруудыг хамгаалах, 
хөндөхгүй байх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. /хамгаалагдах газрын жагсаалтыг гэрээнд
хавсаргана. /
3.16. Компани нь төсөл хэрэгжүүлэх хугацаанд унд, ахуйн хэрэгцээт бараа бүтэгдэхүүн, 
үйлчилгээг тодорхойлж, сумын Засаг даргад өгч, олон нийтэд мэдээлүүлнэ. Орон нутгийн 
иргэд, аж ахуйн нэгжээс нийлүүлж болох зэх зээлийн шаардлага хангасан бүтээгдэхүүн, ажил,
үйлчилгээг авах.
3.17. Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд хамтран оролцох дэмжлэг үзүүлэх. 

                                           Дөрөв. Гэрээний хугацаа
4.1. Төсөл хэрэгжих хугацаанд энэхүү гэрээ хүчинтэй байна. 

                                           Тав. Хариуцлага, маргаан шийдвэрлэх
5.1. Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй талуудаас үүдэн гарсан хохирол, эрсдэлийг
холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцож хохирлыг төлүүлнэ.  





5.2. Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийг энэхүү гэрээнд зааснаас өөр
зориулалтаар зарцуулсан тохиолдолд учруулсан хохирлыг Засаг даргаас гаргуулна.  

5.3. Компани нь хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс байгаль
орчин, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө, эрх ашигт учруулсан бүхий л хохирлыг
бүрэн хариуцаж арилгах үүрэгтэй. 

5.4. Талуудын дунд гэрээг тайлбарлах болон гэрээний хэрэгжилттэй холбоотой ямар
нэгэн маргаан, зарчил гарвал талууд зөвшилцөж шийдвэрлэх ба тохиролцоонд хүрээгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ.  


                                        Зypгaa. Гэрээг дүгнэх, хяналт тавих 


6.1. Гэрээний хэрэгжилтэд сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль
хамгаалагч нар төлөвлөгөөт  болон төлөвлөгөөт бус хяналт тавина. 
6.2. Гэрээний хэрэгжилтийг талууд нутгийн захиргааны байгууллага, сумын Иргэдийн
төлөөлөгчдийн хуралд улирал бүр тайлагнаж, жилийн эцэст гэрээг дүгнүүлнэ. 
6.3. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэрээний хэрэгжилтэд улирал бүр хяналт
хийж, жилийн эцэст гэрээг дүгнэж, үнэлэлт дүгнэлт өгнө. 
6.4. Талууд өөрийн хийсэн ажлын талаар харилцан нээлттэй тайлагнах үүрэгтэй. 



                                         Долоо. Бусад зүйл


7.1. Гэрээний бүх талууд зөвшөөрсөн тохиолдолд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж
болно. Гэрээнд оруулсан бүхий л нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэнэ. Ийнхүү бичгээр
үйлдсэн гэрээний нэмэлт өөрчлөлт нь үндсэн гэрээний салшгүй нэг хэсэг бөгөөд адил
хүчин төгөлдөр байна. 

7.2. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнөөс болж Компанийн хэтийн үйл
ажиллагаанд саад учруулснаар олборлолт, үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж, санхүүгийн 
чадавхид нөлөөлсөн тохиолдолд Компанийн үүргийн биелэлтийг хойшлуулж болно. 
7.3. Гэрээг 3 хувь үйлдэх бөгөөд бүгд хүчин төгөлдөр байна. 


                                                                  ГЭРЭЭ БАЙГУУЛСАН

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЦЭНГЭЛ                                                 ЭС ЖИ ГРУПП ХХК-ИЙН
СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ                                                 ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ 
                                       С.БЕКЕЙ                                                                   Б.СОДНОМПИЛ