Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 БИЧИЛ УУРХАЙН НӨХӨРЛӨЛТЭЙ БАИГУУЛАХ ГЭРЭЭ








2018-07-20. Дугаар-15 Дархан





Монгол улсын Газрын тухай хуулийн 16-р зүйлийн 16.1.11 дэх заалт, 21-р


зүйлийн 21.4.3 дах заалт, Засгийн газрын 2017 оны 151-р тогтоолоор баталсан


“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2.4, 3.1.3, 6.1.3 дах заалт,


Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 05-р сарын 10-ны 35 тоот тогтоол, Сумын


итх-ын 2018 оны 05-р сарын 1-ний 5/06 тоот тогтоол, Ашигт малтмал газрын


^госны газрын 2018 оны 07-р сарын 18-ны 7/4980 тоот дүгнэлтийг үндэслэн нэг


Талаас Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга Нацаг овогтой Эрхэмбаяр


^цаашид “Засаг дарга” гэх), нөгөө талаас бичил уурхайн 3196224 регистр,


000126887 бүртгэлийн дугаартай “Энх баян ундарга" нэртэй нөхөрлөл (цаашид


ГНөхөрлөл” гэх)-ийг төлөөлж, нөхөрлөлийн ахлагч Самбуу овогтой Цэрэндулам нар


Жарилцан тохиролцож энэхүү гэрээ (цаашид Тэрээ” гэх)-г байгуулав.


£ Нэг. Ерөнхий зүйл


1.1. Нөхөрлөл нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн нутаг


“Өгөөж дэнж" нэртэй газарт орших 4,81 гектар /га/ талбайн өөрт харгалзах 2,0


‘гектар /га/ талбайд гэрээнд заасан хугацаагаар алт олборлох үйл ажиллагаа


;эрхлэнэ. Солбицол:








№ Уртраг Өргөрөг


град мин сек град мин сек


1 104 21 53,41 48 16 06,99


2 104 21 53,41 48 16 17,17


3 104 22 00,83 48 16 17,17


4 104 22 00,83 48 16 06,99





1.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сумын Засаг дарга,


‘нөхөрлөлийн хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.


Хоёр. Сумын Засаг даргын эрх, үүрэг


2.1. Сумын Засаг дарга нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох


журам”-ын 6-д зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ. Үүнд:


2.1.1. Нөхөрлөлд ногдох талбайг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолд


хэмжээнд олгож, талбайн байршлын зургийг гэрээнд хавсаргах;


2.1.2. Нөхөрлөлийн гишүүдийн амьдрах суурьшлын бүс болон хог хаягдлын

өнөөгийн байршлыг тогтоож өгөх;


2.1.3. Нөхөрлөлд ногдох талбайн хэмжээтэй уялдуулан олборлолт явуулах

талбайд хийх техникийн нөхөн сэргээлтийн ажлын зардлыг тооцож, нөхөн

сэргээлтийн дундын санд төвлөрүүлэх;


2.1.4. “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм"-ийг дагаж мөрдөж байгаа эсэх, ажлын байрны зааварчлага өгөх үүргээ нөхөрлөлийн ахлагч биелүүлж

байгаа эсэхэд хяналт тавих;

 2.1.5. Гишүүдийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны арга барилд сургах


мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар зохион байгуулах:


2.1.6. Нөхөрлөлийн олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу


^И^далдах үйл ажиллагаанд хяналт тавих, олборлолтын мэдээ хөтлүүлэх;


2.1.7. Нөхөрлөлийн гишүүдэд эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдахын ач

холбогдолыг тайлбарлан таниулах ажлыг мэргэжлийн байгууллагын

тусламжтайгаар зохион байгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалд бүрэн

хамруулах.


2.1.8. Нөхөрлөлөөс талбайг буцааж хүлээлгэж өгөхийн өмнө хийсэн нөхөн

сэргээлтийн ажлыг газар дээр нь байгаль орчны хяналтын байцаагчийн дүгнэлт

гаргуулан, комисс томилж хүлээж авах;


2.1.9. Нөхөрлөлд ашигт малтмал олборлох талбай дахин олгох асуудлыг

шийдвэрлэх;

2.1.10. Нөхөрлөлд гэрээгээр олгосон талбай дээр нөхөрлөлийн гишүүн бус

этгээд ажиллаж буй эсэхэд хяналт тавих;


2.1.11. Нөхөрлөлийн гишүүдэд бичил уурхай эрхлэгчийн хувьд хууль

тогтоомжийн дагуу татвар төлөх үүргийг нь тайлбарлан таниулж, татварын үүрэг

биелүүлэхтэй нь холбогдсон сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах;

2.1.12. Нөхөрлөлтэй байгуулсан гэрээг ажлын 3 хоногт багтаан ИТХ-ын даргад


j хянуулж батлуулах.

2.2. Засаг дарга дараах эрхтэй. Үүнд:


2.2.1. “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 3-т заасан эрх





эдэлнэ:














/? 7'/ . /7/


2.2.2. Нөхөрлөлд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах;


2.2.3. Нөхөрлөлийн ахлагчид үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийг шалгах;


2.2.4. Гэрээний үүргээ биелүүлээгүй, ашигласан талбайн нөхөн сэргээлт


хийгээгүй нөхөрлөлийн ашигт малтмал олборлох үйл ажиллагааг түр зогсоож,


хугацаатай үүрэг өгч биелэлтийг тооцох, гэрээг цуцлах;


2.2.5. Хүн, мал, байгаль орчинд харш үйл ажиллагааг зогсоох; 
 

Гурав. Нөхөрлөлийн эрх, үүрэг


3.1. Нөхөрлөл дараах үүрэгтэй. Үүнд:


3.1.1. Нөхөрлөлийн гишүүдийг тогтоосон бүсэд суурьшуулах;


3.1.2. Нөхөрлөл нь гэрээнд заасан талбайн хил, хязгаарын дотор үйл


; ажиллагаа явуулах;


3.1.3. Байгаль орчныг хамгаалах, гол ус, булаг шанд, уст цэгүүдийг


(бохирдуулахгүйгээр зүй зохистой хэрэглэх;


3.1.4. Орчны тохижилт хийх, хог, хаягдлын цэгийг байгуулах, хог хаягдлын


гэрээ байгуулах;

3.1.5. Бичил уурхайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг

дагаж мөрдөх, осол аваараас урьдчилан сэргийлэх арга техникт суралцах; 
3.1.6. Байгаль орчныг нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх


баталгаа болгож сумын Засаг даргын тогтоосон байгаль орчны нөхөн сэргээлтийн


, зардалд шаардагдах төгрөгийг га тутамд 5.000.000 /Таван сая/ тооцож Байгаль


: хамгаалах санд төвлөрүүлэх;


3.1.7. Усны гэрээ байгуулж, төлбөрийг га тутамд 500000 /таван зуун мянга/


төгрөгөөр тооцож орон нутгийн төсөвт оруулах.


3.1.8. Талбайг хүлээлгэн өгөхийн өмнө нөхөн сэргээлт хийж сумын байгаль


орчны хяналтын улсын байцаагчаар дүгнэлт гаргуулан, сумын Засаг даргын


томилсон комисст хүлээлгэн өгөх;


3.1.9. Олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах


эрх бүхий хуулийн этгээдэд худалдана;


3.1.10. Бичил уурхайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа болон


байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд чиглэгдсэн сургалт, сурталчилгаанд


гишүүдийг идэвхитэй оролцуулах;


3.1.11. Холбогдох хууль тогтоомжийн дагуу бичил уурхай эрхлэгч иргэн


ХХОАТ cap бүр 20000 /Хорин мянган/ төгрөг төлөх; ---














/X С'/


3.1.12. Хууль ёс, нийгмийн хэв журмыг зөрчсөн аливаа үйлдэлтэй хамт

олноороо тэмцдэг байх;


3.1.13. Үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис ашиглахгүй

байх, тусгай зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч

дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлийг ашиглахгүй байх;


3.1.14. Ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаанд 3500 см3 -ээс дээш

багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий механизмыг ашиглахгүй байх.


3.1.15. Ашигт малтмал олборлож баяжуулсан овоолго, ашигласан усны нуур

даланг гэрээ хийсэн талбай дотор байрлуулах, голын эргээс 200 м-с дотогш үйл


окиллагаа явуулахгүй байх,


3.1.16. Гэрээгээр олгосон талбайг өөр иргэн, ААН-д түрээсээр өгч


1шиглуулахгүй зөвхөн нөхөрлөлийн гишүүнийг ажиллуулах; 
 

3.2. Нөхөрлөл дараах эрхтэй. Үүнд:


3.2.1. Нөхөрлөлд олгосон талбайд ашигт малтмал олборлох үйл


окиллагаагаа явуулах;


3.2.2. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх болон нийгмийн


1суудлыг шийдвэрлэх, бичил уурхайн бүтэц, зохион байгуулалт, технологи


гайжруулахтай холбогдсон санал, санаачлага гаргах;


3.2.3. Нөхөн сэргээлт хийсэн талбайг хүлээлгэн өгсөний дараа дахин ашигт


иалтмал олборлох гэрээ байгуулах өргөдөл гаргах;


3.2.4. Нөхөрлөл нь үйл ажиллагаа явуулахдаа шаардлагатай мэргэжилтэн


1жиллуулах, зөвлөгөө туслалцаа авах, нөхөн сэргээлтэнд өндөр хүчин чадалтай


гехник ашиглах, иргэн, ААН-тэй хамтран ажиллах гэрээ байгуулах.


3.2.5. Байгаль хамгаалах санд төвлөрүүлсэн мөнгийг нөхөн сэргээлт хийсний


цараа БОХУБ-ын дүгнэлтийг үндэслэн буцааж авах. 
 

Дөрөв. Харилцан хүлээх үүрэг


4.1. Гэрээнд оролцогч талууд харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурлан


хамтарч ажиллана.


4.2. Гэрээний дагуу олборлолт явуулж байгаа нөхөрлөлийн буруутай үйл


ажиллагаанаас шалтгаалан байгаль орчин, хүн малд хохирол учирвал нөхөрлөл уг


хохирлыг барагдуулах үүрэг хүлээх ба Засаг дарга тухайн нөхөрлөлөөс уг хохирлыг


барагдуулахыг шаардах үүрэгтэй. __














Sv/..,


 Тав. Маргаан шийдвэрлэх


5.1. Гэрээтэй холбоотой маргааныг талууд харилцан тохиролцох замаар


|ийдвзрлэнэ.

5.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль,


эгтоомжийн дагуу маргааныг шийдвэрлэнэ.








Зургаа. Гэрээний үйлчлэх хугацаа


6.1. Энэхүү гэрээ нь байгуулсан өдрөөс эхлэн тухайн оны 11 сарын 01-ний

өдөр хүртэл хугацаанд үйлчилнэ. Талууд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс


эхлэн гэрээ хүчин төгөлдөр болно.


6.2. Бичил уурхайн нөхөрлөл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн

тохиолдолд цаашид гэрээг сунгаж ажиллана.

6.3. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт


кхийж орон нутагт хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.


6.4. Гэрээний хавсралтууд нь түүний салшгүй хэсэг байна.


6.5. Гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.








Гэрээ байгуулсан:
БҮРЭГХАНГАЙ СУМЫН ЗАСАГ'ДАРГА: Н.ЭРХЭМБАЯР 

Хаяг: Булган. аймгийн Бүрэгхангай сумын 4-р баг Дархан, ЗДТГ  
Утас: 94003133, 80093133
Email. n.erkhembayar99@qmail.com



 “ЭНХ БАЯН УНДАРГА” НӨХӨРЛӨЛИЙН


АХЛАГЧ-  /С.ЦЭРЭНДУЛАМ/ 

Хаяг: Булган Бүрэгхангай 4-р баг Дархан
Утас: 95595297, 99894208.

 e-mail:







Хянасан:  
БҮРЭГХАНГАЙ СУМЫН ИТХ-ЫН ДАРГА:  




. . /Т.БААТАР/





Хаяг: Булган. аймгийн Бүрэгхангай сумын 4-р баг Дархан, ЗДТГ 
Утас: 99778598, 98885212.