Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН НОРТЕРН РЭЙЛВЭЙС ХХК-ИЙН 

ХООРОНД БАЙГУУЛСАН





"ЭРДЭНЭТ ХОТ - ОВООТЫН УУРХАЙ” ЧИГЛЭЛД ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЦИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ, БАРИХ - АШИГЛАХ - ШИЛЖҮҮЛЭХ КОНЦЕССЫН ГЭРЭЭ



2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот



ГАРЧИГ

Төсөл



1.1 Төслийн тодорхойлолт 1


1.2 Чиг ба стандарт 2 
 

2 Тусгай зөвшөөрөл болон зөвшөөрөл 2

2.1 Суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл 2 

2.2 Засгийн газраас олгох тусгай зевшөөрлүүд 3  

2.3 Бусад зөвшөөрөл 3 


3 Концесс эзэмшигчийн эрх, үүрэг 4

3.1 Концесс эзэмшигчийн хүлээх нийтлэг үүрэг 4 

3.2 Концесс эзэмшигчийн бусад эрх, үүрэг 5


3.3 Концесс эзэмшигчид хориглох зүйл 5





4 Засгийн газрын бүрэн эрх, үүрэг 6

4.1 Засгийн газрын бүрэн эрх 6


4.2 Засгийн газрын үүрэг 7 

4.3 Засгийн газар, бусад төр, захиргааны байгууллага, албан тушаалтны  батламж 9 
 

5 Төслийн санхүүжилт 10

5.1 Санхүүжилт 10


5.2 Зээлийн санхүүжилт 10


5.3 Засгийн газрын дэмжлэг 10 

5.4 Санхүүжүүлэгчийн Өөрөө хэрэгжүүлэх эрх 12


5.5 Нэмэлт дэмжлэг 13 


6 Суурь бүтцийн өмчлөл, түүний зарим хэсгийг шилжүүлэх 13 

6.1 Концессын хугацаан дахь Суурь бүтцийн өмчлөл 13


6.2 Төрийн өмчлөлд шилжүүлзх 13


6.3 Шилжүүлэгтэй холбоотой бусад зохицуулалт 13

6.4 Шилжүүлгийн дараах зохицуулалт 14 


7 Тусгай зөвшөөрөлд хамаарах газартай холбоотой эрхийн асуудлууд15

7.1 Зурвас газар 15


7.2 Барилгын ажлын хугацаан дах газартай холбоотой эрх 16


7.3 Газартай холбоотой эрхийн маргаан 17


7.4 Зурвас газрыг өөрчлөх 17 

7.5 Тусгай хамгаалалттай газар 17

7.6 Түгээмэл тархацтай ашигт малтмал 17 

7.7 Газрын төлбөр 18 
 

8 Суурь бутэц барих 18

Барилга угсралтын ажлыг эхлүүлэх 18

8.1 Барилга угсралтын ажлыг эхлүүлэх

8.2 Ажлын хуваарь 19


8.3 Барилга угсралтын талаар Концесс эзэмшигчийн хүлээх үүрэг 19


8.4 Туслан гүйцэтгэгч ажиллуулах 19

8.5 Гадаадын ажиллах хүч 20


8.6 Тоног төхөөрөмж, материал, үйлчилгзэний хангамж 

8.7 Норм, нормативын сангийн төлбөр

9 Өмчлөл 21


9.1 Зурвас газрын өмчлөл 21


9.2 Суурь бүтцийн эзэмшил 21


9.3 Төмөр замын тээвэрлэлт зрхлэхэд ашиглах хөрөнгийн өмчлөл 21


9.4 Нэмэлт болон дагалдах дэд бүтцийн өмчлөл 21


9.5 Өмчлөлийн хугацаа 22





10 Эрх, үүрэг шилжүүлэх 22


10.1 Концесс эзэмшигчийн эрх, үүргийг шилжүүлэх 22


10.2 Өмчлөлийн Хянаптад өөрчлөлт орох 22 
 

11 Давуу эрх ба Гуравдагч этгээдэд үзүүлэх тээврийн үйлчилгээ 22


11.1 Өргөтгөх эрх 22


11.2 Суурь бүтэц ашиглах болон төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа 

эрхпэх эрх 23


11.3 Үнэ тариф тогтоох, телбөр авах эрх 24





12 Суурь бүтцийг ашиглалтад хүлээн авах 24


12.1 Барилгын ажил дууссан тухай мэдэгдэл 24


12.2 Холбогдох Эрх бүхий байгууллагын авах арга хэмжзэ 25


12.3 Ашиглалтад хүлээн авах 25 
 

13 Өөрчлөлт оруулах 25


13.1 Концесс эзэмшигчээс өөрчлөлт оруулах 25


13.2 Өөрчлөлтийг баталгаажуулах 25


13.3 Засгийн газрын зүгзэс өөрчлөлт оруулах 26 
 

14 Барилга байгууламжийн бусад эрх 26 
 

15 Даатгал 27


15.1 Даатгалын гэрээ 27


15.2 Даатгалын нөхөн төлбөрийг ашиглах 28 
 

16 Байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон нийгмийн


харилцаа {“БОЭМААНХ”) 28


16.1 Байгальорчин 28


16.2 Хууль тогтоомж мөрдөх 29


16.3 Зурвас газарт нөхөн сэргээлт хийх 30


16.4 Дотоодын худалдан авалт 30 
 

17 Хууль тогтоомжийг биелүүлэх 31 
 

18 Хууль тогтоомжийн өөрчлөлт 31 
 

19 Суурь бүтцийг төрийн мэдэлд авах 33 
 

20 Гадаадын хөрөнгө оруулалт 34 
 

21 Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл 34


21.1 Хариуцлага 34


21.2 Давагдашгүй хүчин зүйл 34


21.3 Мэдэгдэл 36


21.4 Давагдашгүй хүчин зүйл дуусгавар болох 36

21.5 Бусад хохирол, алдагдлыг хариуцах 36 


22 Талуудын мэдэгдэл, баталгаа 36 

22.1 Засгийн газрын мэдэгдэл, баталгаа 36 

22.2 Концесс эзэмшигчийн мздэгдэл, баталгаа 37 




23 Гэрээний хугацаа, гэрээ сунгах, гэрээ цуцлах 38

23.1 Гэрээний хугацаа, түүнийг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах 38 

23.2 Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах 40


23.3 Гэрзэний үүрэг зөрчсөн тухай мэдэгдэл 41

23.4 Зөрчил арилгах 41 

23.5 Г эрээ дуусгавар болох 42 

23 6 Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах 42


23.7 Гэрээ цуцлах тухай мэдэгдэл 42 

23.8 Концесс эзэмшигч Гэрээний үүргээ зөрчих 43 

23.9 Засгийн газар Гэрээний үүргээ зөрчих 43

23.10 Гэрээг хугацаанаас өмнө цуцалснаас үүсэх үр дагавар 44 
 

24 Хэрэглэх хууль тогтоомж 45 




25 Маргаан шийдвэрлэх 45

25.1 Арбитр 45 


26 Гзрээний хэл 47 


27 Бусад зүйл 47





27.1 Мэдэгдлийн хэлбэр 47 

27.2 Гэрэзний заалт, бүрдэл баримт бичиг тус тусдаа хүчинтэй байх 48 

27.3 Нууцлал 48


27.4 Нэгдмэл байдал 49 

27.5 Цаашид авах арга хэмжээ 49 


28 Тайлбар 50

28.1 Тодорхойлолт 50 
 

29 Гарчиг 55 


Хавсралт A - Төмөр замын чиг болон солбилцлууд 57 




Хавсралт В - Барилгын ажлын хуваарь 58 


Хавсралт С -Тусгай зөвшөөрлийн хамрах хүрээ 59 




Хавсралт D - Тооцооллын томьёо 62




Хавсралт Е - Газартай холбоотой эрх 65





Хавсралт F -Төмөр замын шугамын холболтын гэрээний нөхцөл (төсөл) 67



Хавсралт G -Урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл 68

Энэхүү ’’Эрдэнэ хот - Овоотын уурхай" чиглэлд төмөр замын суурь бүтцийн зураг төсөл боловсруулах - барих - ашиглах - шилжүүлэх Концессын гэрээ (цаашид “Гэрээ" гэх)-г дор дурдсан нөхцлөөр харилцан тохиролцож 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулав. 
 

Нэг талаас:


Нэр МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, түүнийг төлөөлж Хөрөнгө оруулалтын газар 
                                                                    
Нөгөө талаас:


Концесс эзэмшигч:


Нэр: Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан НОРТЕРН РЭЙЛВЭЙС


ХХК {цаашид “НРВ”, эсвэл "Концесс эзэмшигч” гэх)


Хаяг: Монгол Улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингэсийн өргөн чөлөө-8, Алтай цамхаг, 3 давхар, 302 тоот 
 

Консорциумын гишүүд:

Нэр: Австрали Улсын хуулийн дагуу байгуулагдсан АСПАЙР МАЙНИНГ


ЛИМИТЕД (цаашид “АКМ” гэх)


Хаяг: Suite ВЗ, 431-435 Roberts Road Subiaco, WA 6008





Нэр: БНХАУ-ын хуулийн дагуу байгуулагдсан ЧАЙНА РЭЙЛВЭЙ 20 БЮРО ГРУПП КОРПОРЭЙШН (цаашид “СР20Г” гэх)

Хаяг: БНХАУ, No.89 Taihua Road, Xi’an, Shaaxi Province,China 
 

Нэр: БНХАУ-ын хуулийн дагуу байгуулагдсан ЧАЙНА РЭЙЛВЭЙ ФЕРСТ СҮРВЭЙ & ДЕЗАЙН ИНСТИТУТ ГРУПП КОМПАНИ (цаашид “ФСДИ" гэх)


БНХАУ, No.2, Xiying Road, Xi’an,


Хаяг: Shaanxi Province, China

Угтвар нөхцөл 
A. Монгол Улсын Засгийн газар (цаашид 'Засгийн газар" гэх) 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 317 дугаар тогтоолоор "Төрийн өмчит концессын зуйлийн жагсаалт11 баталсан (цаашид “Концессын зүйлийн жагсаалт” гэх);


В. УИХ-ын 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолоор "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” батлагдсан.


УИХ-аас 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолыг баталж Арцсуурь - Эрдэнэт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтайгаар барих ажлыг зохион


байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт даалгасан;


С. Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 321 дүгээр тогтоолоор Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр замын төслийг зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх нөхцлөөр Концессын


зүйлийн жагсаалтад тусгагдсан;


D. Засгийн газар 2015 оны 87 болон 111 дугаар тогтоолоор Концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулж, Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр замын төслийн концессыг шууд гэрээний дагуу олгохоор


шийдвэрлэсэн;


Е. Концесс эзэмшигч нь 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр СР20Г-тэй "Инженеринг, Зураг төсөл боловсруулах, Худалдан авалт хийж, Барилгын ажил гүйцэтгэх урьдчилсан ерөнхий гэрээ” (ЕРС урьдчилсан ерөнхий гэрээ)-нд гарын үсэг зурсан. ЕРС урьдчилсан ерөнхий гэрээгээр БНХАУ-ын болон бусад Санхүүжүүлэгч байгууллагаас Төслийн санхүүжилт босгох механизмыгтохиролцсон;


F. Концесс эзэмшигч нь 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр АКМ, СР20Г болон ФСДИ-тэй 

хамтарсан консорциум байгуулсан. Консорциумын зорилго нь талууд Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр замын төсөлд тусгайлан хамтран ажиллахад оршино. Консорциумын гэрээнд заасны дагуу Концесс


эзэмшигч болон Засгийн газрын хооронд энэхүү Концессын гэрээ байгуулагдснаар СР20Г нь Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр замын барилгын ажил гүйцэтгэх ЕРС ерөнхий гэрээг харилцан тохиролцох замаар байгуулж, барилгын ажлыг гүйцэтгэх бөгөөд ФСДИ нь Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр замын төслийн инженеринг, зураг төсөл боловсруулах, барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай байгаа Төвдийн төмөр замын барилгын ажлыг гүйцэтгэх явцдаа олж авсан өндөрлөг, цаг уурын эрс тэс нөхцөлтэй газар төмөр зам барих технологи, оюуны өмчийг ашиглах онцгой эрхийг Концесс эзэмшигчид олгосон; 
 

G. Засгийн газар 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 327 дугаар тогтоол гаргаж, Концессын “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх "Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр


замын төсөл”-ийн концессын гэрээг НРВ-тэй байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газар олгож, баталсан; 
 

I. Талууд дараах нөхцлийг нөхцлийг харилцан тохиролцож, энэхүү Гэрээг байгуулав. 
 

Тодорхойлолт: Энэхүү Гэрээний нэр, томьёо, товчилсон үг, тодорхойлолт болон Гэрээг хэрхэн тайлбарлах талаар 28 дугаар зүйлд заасан болно. 


Хууль тогтоомж: Энэхүү Гэрээ нь Монгол Улсын Иргэний хууль, Концессын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулагдана. 

Гэрээний огноо:  2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр

1 Төсөл 
 

1.1 Төслийн тодорхойлолт   
(a) Энэ Гэрээний дагуу Засгийн газраас Гэрээний хугацаанд Суурь бүтцийг барих, ашиглах, шилжүүлэх дараах онцгой эрхийг Концесс эзэмшигчид олгож, Концесс эзэмшигч нь уг онцгой эрхийг хүлээн зөвшөөрч байгаа болно:


(i) Холбогдох журмын дагуу Эрх бүхий байгууллагаас баталсан Суурь бүтцийн техник эдийн засгийн үндэслэл ("ТЭЗҮ”), ажлын зураг (“Ажпын зураг”)-т заасан Суурь бүтцийн зураг төсөл боловсруулах, сайжруулах, Суурь бүтцийг барих, угсрах;


(ii) Суурь бүтэц болон Зурвас газрыг эзэмших, ашиглах, удирдлагыг хэрэгжүүлэх;


(iii) Суурь бүтцийг УБТЗ-ын темөр замын шугамтай холбох


(iv) Суурь бүтцийн өмчлөлийн 100 (зуу) хувийг энэхүү Гэрээнд заасан холбогдох нөхцөл, журмын дагуу Концесс эзэмшигчийн хувьцааны 100 хувийг


шилжүүлэх замаар Төрийн өмчлөлд шилжүүлэх. 
 

(b) Түүнчлэн, Концесс эзэмшигч нь дараах эрхийг эдэлнэ:


(i) Нэмэлт болон дагалдах дэд бүтцийг барих, өмчлөх, ашиглах;


(ii) Суурь бүтэц болон УБТЗ-ын төмөр замыг ашиглан төмер замын тээврийн үйл ажиллагаа эрхлэх;


(iii) Суурь бүтэц, Хөдлөх бүрэлдэхүүн, бусад дэд бүтцийн иж бүрдэл, бүрэлдэхүүн хэсгүүдийг үйлдвэрлэх, угсрах, засвар үйлчилгээ хийх;


(iv) Дээрх 1.1(a) болон 1.1(b) хэсэгт заасан зорилгод нийцсэн буюу түүнд хамаарах аливаа бусад ажлыг хэрэгжүүлэх. 
 

(c) Энэхүү Гэрээний 1.1 (а) болон 1.1(b) хэсэгт заасан үйл ажиллагааг бүхэлд нь “Төсөл” гэнэ; 
 

(d) Концесс эзэмшигч нь Төслийг хэрэгжүүлэх болон энэхүү Гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах зорилгоор Гэрээний 1.1(b) хэсэгт заасан эсвэл тэдгээртэй холбоотой аливаа эрх, үүргээ Нэр заасан хамааралтай этгээдэд


Засгийн газарт бичгээр мэдэгдэл хүргүүлэн бүхэлд нь буюу хэсэгчлэн шилжүүлэх эрхтэй. Ийнхүү шилжүүлсэн нь энэхүү Гэрээг бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн дахин

хэлэлцэх, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, цуцлах үндэслэл болохгүй; 
 

(е) Төслийг хэрэгжүүлэх явцад СР20Г нь зөвхөн Төслийн зураг төсөл боловсруулах, худалдан авалт, барилга угсралтын ажил гүйцэтгэх үүрэг оролцоотой ЕРС ерөнхий гүйцэтгэгчээр, харин ФСДИ нь зөвхөн Төслийн зураг төсөл боловсруулах үүрэгтэйгээр оролцоно. 
 

1.2 Чиг ба стандарт 
 

(a) Суурь бүтцийн урьдчилсан чиг болон солбилцлыг Хавсралт А-д тодорхойлсон болно. Суурь бүтцийн нарийвчилсан чиг, үндсэн стандартын хэмжээ, барилгын нийт ажлын төсөвт өртөг нь ТЭЗҮ болон Ажлын зурагт


үндэслэн тодорхойлогдоно; 
 

(b) Суурь бүтцийг 1520 мм-ийн царигаар барих ба түүнийг
барьж байгуулах үйл ажиллагааг олон улсын (хэрэгжүүлж болох хэмжээгээр) болон Монгол Улсын техникийн стандарт, шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлнэ; 
 

(c) Төсөл нь дараах шаардлагыг хангасан байна:   
(i) ТЭЗҮ болон Ажлын зурагт заасан шаардлага;

(ii) Холбогдох бүх Хууль тогтоомжид заасан шаардлага;


(iii) Энэхүү Гэрээ Хүчин төгөлдөр болох өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, заавар, журмын шаардлага;


(iv) Ачаа болон зорчигч тээвэрлэлттэй холбоотой Монгол Улсын болон олон улсын (хэрэгжүүлж болох хэмжээгээр) стандартын шаардлага.





2 Тусгай зөвшөөрөл болон зөвшөөрөл


2.1 Суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл


(a) Засгийн газраас энэхүү Гэрээний Хавсралт А-д урьдчилан тусгагдсан, ТЭЗҮ, Ажлын зурагт үндэслэн тодорхойлогдох төмөр замын чиг болон солбилцол бүхий Суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл (цаашид “Барих


тусгай зөвшөөрөл” гэх)-ийг Концесс эзэмшигчид олгоно; 
 

(b) Барих тусгай зөвшөөрлийг (түүнд хамаарах аливаа гэрчилгээний хамт) Концесс эзэмшигчид Монгол Улсын Төмөр замын тээврийн тухай хуульд заасны дагуу, Концесс эзэмшигчээс энэ тухай хүсэлтийг хүргүүлснээс


хойш хуанлийн 45 хоногийн дотор олгоно. Барих тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа нь олгосон өдрөөс эхлэн Суурь бүтцийн барилга угсралтын ажил дуусч, ашиглалтад хүлээн авснаар дуусгавар болно. 
 

2.2 Засгийн газраас олгох тусгай зөвшөөрлүүд


(а) Суурь бүтцийн барилга угсралтын ажил дуусгавар болсноор зохицуулах чиг үүрэг бүхий Эрх бүхий байгууллагаас Концесс эзэмшигч болон/эсвэл Нэр заасан хамааралтай этгээдэд дараах тусгай зөвшөөрлүүд (цаашид "Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүд” гэх)-ийг Монгол Улсын Төмөр замын тээврийн тухай хуульд заасны дагуу, Концесс эзэмшигчээс энэ тухай хүсэлтийг хүргүүлснээс хойш хуанлийн 35 хоногийн дотор олгоно: 
 

(i) Суурь бүтцийн барилгын ажил дуусч, ашиглалтад хүлээн авах үед Суурь бүтцийг ашиглах тусгай зөвшөөрөл (цаашид “Ашиглах тусгай зөвшөөрөл” гэх);


(ii) Суурь бүтцийг ашиглан төмөр замын тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл (цаашид “Тээвэрлэлтийн тусгай зөвшөөрөл” гэх);


(iii) Суурь бүтэц, Хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах тусгай зөвшөөрөл (цаашид “Засвар үйлчилгээний тусгай зөвшөөрөл” гэх). 
 

(Барих болон Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг хамтад нь “Тусгай зөвшөөрлүүд" гэнэ). Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хамрах хүрээг Хавсралт С-д заасны дагуу тодорхойлно. 


(b) Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүд нь Концессын хугацаанаас багагүй хугацааны туршид хүчин төгөлдөр байх ба уг хугацааг Засгийн газар холбогдох Хууль тогтоомжийн дагуу сунгана. 
 

2.3 Бусад зөвшөөрөл


Холбогдох Эрх бүхий байгууллага нь Концесс эзэмшигч, эсвэл Нэр заасан хамааралтай этгээдэд Төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардлагатай бусад зөвшөөрөл, гэрчилгээг холбогдох Хууль тогтоомжийн дагуу олгоно.


3.  Концесс эзэмшигчийн эрх, үүрэг


3.1 Концесс эзэмшигчийн хүлээх нийтлэг үүрэг 
Концесс эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээд нь дараах үүргийг хүлээнэ: 
 

(a) Суурь бүтцийн ТЭЗҮ болон Ажлын зургийг Хууль тогтоомжийн дагуу эцэслэн боловсруулж дуусгах;


(b) Суурь бүтцийг ТЭЗҮ болон Ажлын зурагт заасны дагуу барих;


(c) Суурь бүтцийн барилга угсралтын ажлыг энэхүү Гэрээний
Хавсралт В-д заасан Ажлын хуваарийн дагуу хийж дуусгах;


(d) Барилгын ажил дуусгавар болсноор Суурь бүтцийг ашиглалтад оруулж өөрийн эзэмшилд бүртгүүлэх;


(e) Нэмэлт болон дагалдах дэд бүтцийг барих, Суурь бүтэцтэй холбоотой аливаа тоног төхөөрөмж, барилга байгууламжийг угсарч суурилуулах;


(f) Төмөр замын тээврийн үйл ажиллагаанд шаардлагатай Хөдлөх бүрэлдэхүүнийг худалдаж авах, түрээслэх болон бусад хэлбэрээр олж авах;

(g) Суурь бүтцийн барилга угсралтын ажилд зориулан олон улсын (хэрэгжүүлж болох хэмжээгээр) болон Монгол Улсын төмөр замын чанарын, төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлага хангасан материалуудыг худалдан авах, ашиглах;


(h) Төмөр замын тээврийн аюулгүй байдлын стандарттай холбоотой бүх Хууль тогтоомжийг мөрдөх;


(i) Концессын хугацаа дуусгавар болсны дараа зохих чанарын шаардлага хангасан Суурь бүтцийн өмчлөлийн 100 хувийг Гэрээний 6.2 дах хэсэгт заасны дагуу Төрийн өмчлөлд шилжүүлэх;

(j) Суурь бүтцийн барилга угсралт, үйл ажиллагааны талаар жилийн тайлан гаргаж Засгийн газарт хүргүүлэх бөгөөд үүнд санхүүгийн тайлан хамаарахгүй;


(k) Хууль тогтоомжид заасны дагуу Концесс эзэмшигчид ногдуулсан Татварыг төлөх;


(l) СР20Г болон ФСДИ энэхүү Гэрээнд заасан аливаа зүйл заалтын дагуу хамтран болон тусдаа хариуцлага хүлээхгүй. СР20Г болон ФСДИ нарын үүрэг, хариуцлага нь ЕРС ерөнхий гэрээний хүрээнд зохицуулагдана.


3.2 Концесс эзэмшигчийн бусад эрх, үүрэг


(a) Концесс эзэмшигчийн Хяналтын багцад өөрчлөлт орох тохиолдолд Засгийн газраас урьдчилан зөвшөөрөл авна. Тодруулбал, “Хяналтын багцад өөрчлөлт орох” гэж Концесс эзэмшигчийн хувьцааны гуравны нэгээс бага


хувийг Концесс эзэмшигчийн одоогийн хувьцаа эзэмшигч болох АКМ шууд болон шууд бусаар эзэмшихгүй болсон тохиолдлыг ойлгоно. Концесс эзэмшигчийн гаргасан хувьцааг АКМ эсвэл тэдгээрийн Хамааралтай этгээдийн хооронд шилжүүлснийг Хяналтын багцад өөрчлөлт орсон


гэж үзэхгүй (энэ тохиолдолд зөвшөөрөл авахыг шаардахгүй). Хяналтын багцад өөрчлөлт орохгүй бол Концесс эзэмшигч болон түүний хувьцаа эзэмшигч(ид) хувьцаагаа Гуравдагч зтгээдэд олгох, шилжүүлэх, худалдах, болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхтэй байна; 
 

(b) Концесс эзэмшигч нь Гэрээнд заасан өөрийн эрх, үр шимийг бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн Санхүүжүүлэгчдэд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалах, шилжүүлэх эрхтэй; 
 

(c) Концесс эзэмшигч нь энэхүү Гэрээний хугацаанд Төслийн удирдлага, зохион байгуулалтыг бие даан, дангаар хэрэгжүүлэх эрхтэй байна;





(d) Концесс эзэмшигч нь Төслийг хэрэгжүүлэхтэй холбоогүй аливаа үүргийн талаар хариуцлага хүлээхгүй; 
 

(e) Концесс эзэмшигч болон/эсвэл Нэр заасан хамааралтай этгээд Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацаанд төмөр замын тээвэрлэлт, Суурь бүтцийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхлэх ажлыг энэ


Гэрээ, холбогдох Хууль тоггоомжоор тогтоосон дүрэм, журам, стандарт, зааврын дагуу гүйцэтгэнэ. 
 

3.3 Концесс эзэмшигчид хориглох зүйл


(a) Концесс эзэмшигч нь энэхүү Гэрээнд зааснаас бусад тохиолдолд эрх, үүргээ Гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй. Концесс эзэмшигч болон түүний хувьцаа эзэмшигч(ид) нь Хяналтын багцад өөрчлөлт орохгүй бол дээрх заалтаас үл хамааран шинээр хувьцаа гаргах, хувьцаагаа аливаа этгээдэд шилжүүлэх, худалдах болон өөрийн хувьцааны саналын эрх, менежментийн эрхээ чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй байна гэдгийг Талууд хүлээн зөвшөөрч тохиролцсон болно; 
 

(b) Энэхүү Гэрээнд өөрөөр заагаагүй бол Концесс эзэмшигч нь дор дурдсан үйл ажиллагааг явуулахгүй:


(i) Холбогдох Эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авалгүйгээр Төслийн хэрэгжилтийг шалтгаангүйгээр тасалдуулах буюу зогсоох;


(ii) Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хувьцаагаа худалдах замаар Хяналтын багцад өөрчлөлт оруулах;


(ш) Энэхүү Гэрээнд зааснаас бусад зорилгоор Суурь бүтцийг бэлэглэх, худалдах зэрэг хзлбэрээр шилжүүлэх. 
 

4 Засгийн газрын бүрэн эрх, үүрэг


4.1 Засгийн газрын бүрэн эрх


Энэхүү Гэрээнд заасны дагуу Засгийн газар дараах бүрэн эрхтэй байна:


(a) Энэхүү Гэрээний дагуу боловсруулж, тухай бүр өөрчлөлт орж хянуулсан ТЭЗҮ-д заасны дагуу Суурь бүтцийн зураг төслийг боловсруулах, хөгжүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дуусгах, Төслийг хэрэгжүүлэхийг Концесс эзэмшигчээс шаардах;


(b) Энэхүү Гэрээнд заасны дагуу Суурь бүтцийн барих, Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг татах, зарцуулах, хөрөнгө оруулахыг шаардах;


(c) Концессын хугацаа дууссанаар Суурь бүтцийг Гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу Төрийн өмчлөлд шилжүүлэхийг Концесс эзэмшигчээс шаардах;


(d) Татваруудыг энэхүү Гэрээ, холбогдох Хууль тогтоомжид заасан журмаар, тогтоосон хугацаанд төлөхийг Концесс эзэмшигчээс шаардах;


(e) энэхүү Гэрээнд заасны дагуу Концесс эзэмшигчээс Төслийн хэрэгжилт, явцын тухай мэдээлэл авах;


(f) Энэхүү Гэрээний дагуу боловсруулж, тухай бүр өөрчлөлт орж хянуулсан ТЭЗҮ болон Гэрээнд тодорхойлсны дагуу Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад бүхий л арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Концесс эзэмшигчээс шаардах;


(д) Хууль тогтоомж болон энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Концесс эзэмшигчээс шаардах.

4.2 Засгийн газрын үүрэг





Энэхүү Гэрээнд заасны дагуу Засгийн газар дараах үүрэг


хүлээнэ:





(a) Хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагын хүрээнд, шаардлага тавих, зааварчилгаа өгч болох аливаа Эрх бүхий байгууллагаас Концесс эзэмшигчид энэхүү Гэрээний дагуу Төслийг хзрэгжүүлэхэд нь зохих


туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах явдлыг хангах, Эрх бүхий байгууллагаас Төслийн хэрэгжилтэд саад болохгүй байх, сөрөг нөлөө үзүүлэхгүй байх явдлыг хангаж ажиллах;





(b) Концесс эзэмшигч, Нэр заасан хамааралтай этгээд, тэдгээрийн Гэрээт гүйцэтгэгчдийн зүгээс энэхүү Гэрээний дагуу Төслийг хэрэгжүүлэх, түүний дотор Суурь бүтэц, Нэмэлт болон дагалдах дэд бүтэц барих, ашиглахад


шаардлагатай Зөвшөөрөл, Тусгай зөвшөөрөл, эрхийг олгох, Шинжээчийн дүгнэлт болон бусад шийдвэрийг гаргах буюу аливаа төрийн захиргааны болон орон нутгийн Эрх бүхий байгууллагуудаас олгуулах ажлыг Хууль тогтоомжийн хүрээнд хариуцаж, дэмжлэг үзүүлж ажиллах; 
 

(c) Концесс эзэмшигч, эсвэл Нэр заасан хамааралтай этгээдийн гаргасан өргөдлийг хүлээн авч, шаардлага хангаж байгаа эсэхийг Монгол Улсын Хууль тогтоомжийн дагуу шалган нягталсны үндсэн дээр бүх Үйл ажиллагаа


эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг шуурхай сунгах буюу Эрх бүхий байгууллагаар сунгуулах бөгөөд энэ тохиолдолд Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлүүд шинээр сунгагдах хүртэл хянан шалгах ажлын явцад Концесс эзэмшигч, эсвэл Нэр заасан хамааралтай зтгээдийн хэвийн үйл ажиллагааг саад учруулахгүй, зогсоохгүй буюу уг ажиллагаанд аливаа хэлбэрээр сөрөг нөлөө үзүүлэхгүй;


(d) Монгол Улсын холбогдох Хууль тогтоомжийн дагуу Төслийн барилгын ажилд гадаад улсын ажиллах хүчийг авч ажиллуулахад шаардагдах зөвшөөрлийг Концесс эзэмшигч, Нэр заасан хамааралтай этгээд, тэдгээрийн


Гэрээт гүйцэтгэгчид олгох, олгуулах, гадаадаас ажиллах хүчийг авч ажиллуулах хувь хэмжээг шаардагдаж байгаа хэмжээгээр нь тогтоож өгөх;


(ө) Холбогдох Хууль тогтоомж, энэхүү Гэрээнд заасан үндэслэлгүйгээр Төслийн хэрэгжилт, үйл ажиллагааг саатуулж тасалдуулахгүй, хойшлуулахгүй байх;


(f) Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай аливаа Зөвшөөрлийг олгох болон сунгахаас үндэслэлгүйгээр татгалзахгүй, саатуулахгүй байх;


(g) Хууль тогтоомж болон энэхүү Гэрээний дагуу Концесс эзэмшигч болон/эсвэл Нэр заасан хамааралтай этгээд Суурь бүтцийг дангаараа бие даасан байдлаар ашиглах, төмөр замын тээвэрлэлт эрхлэх нөхцлийг хангах;


(h) 3.2(b) хэсэгт заасны дагуу хийсэн барьцаа, шилжүүлгийг хууль ёсны болгох үүднээс Санхүүжүүлэгчийн тавьсан зохих ёсны хүсэлтийн дагуу туслалцаа үзүүлж, хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл, нотолгоог гаргаж өгөх;


(i) Монгол Улсын Төмөр замын тээврийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн дагуу Эрх бүхий байгууллагын авч хэрэгжүүлэх аливаа арга хэмжээ нь Концесс эзэмшигчийн үйл ажиллагаанд эдийн засгийн сөрөг нөлөө учруулахгүй байх нөхцлийг хангах;


(j) Төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, үйл ажиллагаатай холбоотойгоор Концесс эзэмшигчийн (i) гадаад улс руу валют шилжүүлэх, (ii) төгрөгийг бусад валютад чөлөөтэй хөрвүүлэх, (iii) дансандаа гадаад валют байршуулах эрхийг хязгаарлахгүй байх; 

(k) Төслийн талбайд гүний гаалийн баталгаат талбайг барьж байгуулах шаардлагатай бол Хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлэх;


(l) Засгийн газар Гэрээний 23.1 (a)(viii) болон Хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын хуульд заасны дагуу Тогтворжуулах гэрчилгээ олгох замаар Концесс эзэмшигчид татварын тогтворжуулах дэмжлэг үзүүлнэ;


(m) Концессс эзэмшипн нь Хууль топгоомжид заасны дагуу татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлж тооцох хугацааг 8 жилээр тооцуулах эрхтэй байна. Засгийн газраас НӨАТ-ын буцаан олголтыг


Нэмэгдсэн Өртөгийн Тухай Хуулийн дагуу хүсэлт гаргаснаас хойш 90 хоногийн дотор олгох нөхцлийг хангаж ажиллана;


(n) Концесс эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээд зсхүл Гэрээт гүйцэтгэгчид Төслийн ажилд ашиглахаар үйлдвэр, техник, тоног төхөөрөмж, материал, Хөдлөх бүрэлдэхүүнийг импортоор оруулах, гаалиар


мэдүүлж нэвтрүүлэхэд холбогдох Хууль тогтоомжийн дагуу Концесс эзэмшигчид зохих туслалцаа, дэмжлэг үзүүлэх хүчин чармайлт гаргаж ажиллана;

(o) Концесс эзэмшигчээс Төслийн хүрээнд Татварын төлбөр тооцоо, хөнгөлөлт зсвэл буцаан олголттой холбоотой асуудлаар Сангийн яам болон бусад холбогдох Эрх бүхий байгууллагатай хийх хэлэлцээнд холбогдох Хууль


тогтоомжийн дагуу зохих туслалцаа, дэмжлэг үзүүлэх хүчин чармайлт гаргаж ажиллана;


(p) Концесс эзэмшигч Суурь бүтцийг УБТЗ-ын төмөр замын шугамтай холбоход туслалцаа үзүүлж, зохион байгуулж ажиллана. 

4.3 Засгийн газар, бусад төр, захиргааны байгууллага, албан тушаалтны батламж Засгийн газар, төр, захиргааны байгууллага, албан тушаалтан


хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд доор дурдсан үйлдлийг хийхгүй: 
 

(a) Хавсралт Е-д заасан Зурвас газар, Суурь бүтэц, Нэмэлт
болон дагалдах дэд бүтцийг барихад шаардлагатай газартай давхардуулан газартай холбоотой эрхийг аливаа Гуравдагч этгээдэд олгох эсвэл Концесс  эзэмшигчид олгосон газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр цуцлах; 
 

(b) Энэхүү Гэрээний хугацаанд Суурь бүтэц эсвэл Нэмэлт болон дагалдах дэд бүтэц, Төслийн бусад хэсгийг болон Концесс эзэмшигч, АКМ, түүний Хамааралтай этгээд, Хөрөнгө оруулагчдын хөрөнгө, эрх, бусад ашиг сонирхлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хууль бусаар хураан авах аливаа шийдвэр гаргах, арга хэмжээ авах эсвэл тийм арга хэмжээ авахыг зөвшөөрөх; 
 

(c) Энэхүү Гэрээний хугацаанд Концесс эзэмшигч болон/эсвэл Нэр заасан хамааралтай этгээдийн эзэмшиж буй Барих, Үйл ажиллагаа эрхлэх болон бусад Зөвшөөрөл, эрхийг дуусгавар болгох, цуцлах, хүчингүй болгох; 
 

(d) Концесс эзэмшигч, Нэр заасан хамааралтай этгээд болон
тэдгээрийн Гэрээт гүйцэтгэгчдийн зөвшөөрөл хүссэн өргөдөл нь Монгол Улсын Хууль тогтоомжид нийцээгүйгээс бусад тохиолдолд энэхүү Гэрээний дагуу Концесс эзэмшигч, Нэр заасан хамааралтай этгээд эсвэл тэдгээрийн Гэрээт гүйцэтгэгчид олговол зохих аливаа Зөвшөөрлийг (Тусгай зөвшөөрлүүдийг хамаарна) олгохоос татгалзах буюу хойшлуулах; 
 

(e) Хууль тогтоомж болон энэхүү Гэрээнд өөрөөр зөвшөөрөгдөөгүй бол Концесс эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээдийн бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох;


(f) Концесс эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгзэдийн худалдаа, арилжааны нууцыг задруулах, энэхүү Гэрээний 27.3 хэсэгт заасан нууцлал хадгалах үүргээ зөрчих;





(g) Төслийн хэрэгжилтэд эсвэл Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Концесс эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээдэд саад болох, сөрөг нөлөө үзүүлэх аливаа арга хэмжээ авах; 
 

(h) Гэрээний хугацаанд Хууль тогтоомж болон энэхүү Гэрээгээр зөвшөөрснөөс бусад байдлаар төсөл болон Концесс эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээдэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аливаа шийдвэр гаргах, Төсөл болон Концесс эзэмшигчид аливаа хориг, хязгаарлалт, нөхцөл тавих.





5. Төслийн санхүүжилт 
 

5.1 Санхүүжилт


Концесс эзэмшигч нь Суурь бүтцийг барихад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг хөрөнгө оруулалт болон зээлийн санхүүжилт авах зэрэг аль тохиромжтой гэж үзсэн хэлбэрзэр бүрэн санхүүжүүлнэ. 
 

5.2 Зээлийн санхүүжилт   
(a) Шаардлагатай тохиолдолд Концесс эзэмшигч нь дотоодын болон олон улсын санхүүгийн байгууллага, Хөрөнгө оруулагчдаас Төслийг санхүүжүүлэх зорилгоор зээл, бусад тохиромжтой хэлбэрээр санхүүжилт татан төвлөрүүлэх арга хэмжээ авна; 
 

(b) Концесс эзэмшигч эсхүл Нэр заасан хамааралтай этгээд нь Төсөлтэй холбоотой санхүүжилтийг олох зорилгоор өөрийн эд хөрөнгө, Суурь бүтэц, баригдаж буй барилга байгууламж, Хөдлөх бүрэлдэхүүн, Нэмэлт болон


дагалдах дэд бүтцэд барыдааны сонирхол үүсгэж болох бөгөөд Суурь бүтцийг барьцаалах тохиолдолд Засгийн газарт 14 (арван дөрөв) хоногийн өмнө урьдчилан мэдэгдэл хүргүүлнэ; 
 

(c) Ийнхүү барьцааны сонирхол үүсгэсэн нь энэхүү Гэрээний 6.2 хэсэгт заасны дагуу Суурь бүтцийн өмчлөлийн 100 хувийг Төрийн өмчлөлд шилжүүлэх Концесс эзэмшигчийн үүрэгт нөлөөлөхгүй байна. 
 

5.3 Засгийн газрын дэмжлэг


(а) Төсөл хэрэгжүүлэх явцад төмөр замын ижил төрлийн төсөл хэрэгжүүлж байгаа бусад аж ахуйн нэгжид Засгийн газраас олгож буй аливаа татвар, хураамжийн хөнгөлөлт, чөлөөлөлт, тааламжтай нөхцөл, бусад дэмжлэг,

хөнгөлөлтөд Концесс эзэмшигч, эсвэл Нэр заасан хамааралтай этгээдийг нэгэн адил хамруулна; 
 

(b) Засгийн газар нь Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Санхүүжүүлэгчид дараах эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлнэ:


(i) Холбогдох Хууль тогтоомж буюу холбогдох гэрээнүүдэд заасан журмын дагуу Концесс эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээдийн барьцаалсан эд хөрөнгө, хувьцаа, тусгай зөвшөөрөл, эрхийг Санхүүжүүлэгчид шилжүүлэх эрх;


(ii) Концесс эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээд нь холбогдох Гэрэзний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор


биелүүлээгүй, Гэрээнд заасан үүргийн зөрчилд тооцох үйл явдал, төсөөтэй бусад нөхцөл байдлыг бий болгосон, эсвэл Концесс эзэмшигч болон/эсхүл


Нэр заасан хамааралтай этгээд дампуурсан буюу татан буугдсан тохиолдолд Санхүүжүүлэгч нь холбогдох тусгай зөвшөөрөл, Төсөл буюу Концесс


эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээдийн удирдлагыг өөртөө авах, Гэрээний зүйлийг Санхүүжүүлэгчээс нэр заан томилсон


бусад этгээдэд нэн даруй шилжүүлэх эрхтэй байна;


(iii) Энэхүү Гэрээ болон энэхүү Гэрээнд заасан санхүүжилттэй холбоотой бусад гэрээнүүдэд заасан бусад эрх. 
 

(с) Засгийн газар нь Санхүүжүүлэгчийг дараах нөхцлөөр хангаж ажиллана. Санхүүжүүлэгч хүсэлт гаргасан бол Засгийн газар нь Санхүүжүүлэгч болон Концесс эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээдтэй шууд гэрээ (цаашид “Шууд гэрээ” гэх) байгуулж, Санхүүжүүлэгчийн эрх, үүрэг хариуцлагын талаар илүү нарийвчилсан нөхцлийг тохиролцоно. Үүнд:





(i) Концесс эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээд нь Барих тусгай зөвшөөрлөөр хүлээсэн үүргээ болон Суурь бүтэц ашиглах,  үйлдвэрлэх, угсрах, засварлах, төмөр замын тээвэрлэлт эрхлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд боломжит хугацааны дотор Санхүүжүүлэгчид мэдэгдэх ба Санхүүжүүлэгч нь төслийг өөрийн хяналтад шилжүүлэн авах,


зөрчлийг арилгах арга хэмжээ авах боломжит хугацаа эдлэх эрхтэй байх;





(ii) Хууль тогтоомжид оруулсан өөрчлөлтийг энэхүү Гэрээнд буцаан хэрэглэх шаардлага гарах эсвэл уг

өөрчлөлтийн улмаас Гэрээг цуцлах эсвэл сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүссэн бол зөвшилцөл хийх, засаж залруулах, шаардлагатай арга хэмжээ


авах боломжит хугацааг Концесс эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээд болон Санхүүжүүлэгчид олгох; 
 

(iii) Энэхүү Гэрээнд өөрөөр заагаагүй бол Гэрээ болон Тусгай зөвшөөрлийн дагуу хүлээсэн үүргээ бусдад шилжүүлэх, өөрчлөх, цуцлахыг зөвшөөрөхгүй байх; 
 

(iv) Энэхүү Гэрээнд зааснаас бусад байдлаар Суурь бүтцийн өмчлөлийг Төрийн өмчлөлд щилжүүлэх, өөрчлөх, хүчингүй болгох тохиолдолд


Санхүүжүүлэгчид энэ талаар урьдчилан мэдэгдэх, Санхүүжүүлэгчийг ашиг сонирхлоо хамгаалах шаардпагатай арга хэмжээ авах боломжоор хангах; 
 

(v) Санхүүжүүлэгч нь энэхүү Гэрээ, Барих тусгай зөвшөөрөл, Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой аливаа мэдээлэл,


мэдэгдлийг нягтлах, хэлэлцүүлэг болон хэлэлцээнд оролцох эрхтэй байх;


(vi) Санхүүжүүлэгч нь энэхүү Гэрээгээр хүлээсэн Концесс эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээдийн эрх, үүргийг өөрөө эсвэл


Гуравдагч этгэздээр дамжуулан эсвэл Концесс эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээдтэй хамтран хэрэгжүүлэхээс (“Өөрөө


хэрэгжүүлэх эрх”) гадна Концесс эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээдийн холбогдох эрх, үүргийг Гуравдагч этгээдэд


шилжүүлэх замаар түүнийг Гуравдагч этгээдээр солих эрхтэй байх; 
 

(vii) Энэхүү Гэрээ цуцлагдах, Тусгай зөвшөөрлүүд хүчингүй болох нөхцөлд Засгийн газар, түүний томилсон эсвэл эрх олгосон этгээдээс Концесс


эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээдэд олгох нөхөн төлбөрийг Санхүүжүүлэгч шууд хүлээн авах эрхтэй байх; 
 

(viii) Хууль тогтоомж, санхүүжилтийн гэрээний хүрээнд Санхүүжүүлэгчээс шаардсан энэхүү Гэрээтэй зөрчилдөхгүй бусад нөхцөл.





5.4 Санхүүжүүлэгчийн Өөрөө хэрэгжүүлэх зрх


(а) Концесс эзэмшигч нь Санхүүжүүлэгчтэй байгуулсан санхүүгийн баримт бичигт заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Санхүүжүүлэгч тус

заасан эсвэл Шууд гэрээ байгуулаагүй бол энэхүү Гэрэзний 5.3 хэсзгт заасан Өөрөө хэрэгжүүлэх эрхээ дангаараа тус тусдаа эсвэл хамтдаа хэрэгжүүлж болно; 
 

(b) Санхүүжүүлэгч ийнхүү Өөрөө хэрзгжүүлэх зрхээ эдэлсэн нь Концесс эзэмшигчийн энэхүү Гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг, хариуцлагыг тасалдуулах, зогсоох эсвэл Тусгай зөвшөөрөл, Зөвшөөрлүүдийг цуцлах, дуусгавар болгох, мөн Төслийг зогсоох, цуцлах үндэслэл болохгүй; 
 

(c) Хэрэв Санхүүжүүлэгч Гзрээний 5.3(c)(vi)-д заасан Өөрөө хэрэгжүүлэх эрхийнхээ хүрээнд Концесс эзэмшигчийн холбогдох эрх, үүргийг Гуравдагч этгээдэд шилжүүлэх замаар түүнийг Гуравдагч этгээдээр солихоор шийдвэрлэж, Засгийн газарт мэдэгдсзн бол Засгийн газар нь Санхүүжүүлэгч, түүний томилсон Гуравдагч этгээд болон Концесс эзэмшигчтэй зрх, үүрэг шилжүүлэх гэрээ байгуулах бөгөөд тус гэрээний дагуу Концесс эзэмшигчийн энэ Гэрээнд заасан бүх эрх, үүрэг тухайн


Гуравдагч этгээдэд ииилжинэ. Санхүүжүүлэгч нь энэ Гэрээнд заасны дагуу Концесс эзэмшигчийн эрх, үүргийг шилжүүлэхдээ холбогдох Хууль тогтоомжийн дагуу концесс эзэмшигчид тавигдах техникийн болон бусад


шаардлагыг хангасан Гуравдагч этгээдийг томилно. 
 

5.5 Нэмэлт дэмжлэг

Энэхүү 5 дугаар зүйлийн заалтуудаас үл хамаарч, Санхүүжүүлэгчээс аливаа нэмэлт шаардлага тавьсан тохиолдолд Засгийн газар нь хуулиар хориглоогүй бүх дэмжлэг, туслалцааг үзүүлнэ.





6. Суурь бүтцийн өмчлөл, түүний зарим хэсгийг шилжүүлэх


6.1 Концессын хугацаан дахь Суурь бүтцийн өмчлөл Концессын хугацаанд Концесс эзэмшигч нь Суурь бүтцийг 100 хувь эзэмшиж, ашиглах эрхтэй байна; 
 

6.2 Төрийн өмчлөлд шилжүүлэх


Концессын хугацаа дуусахад Концесс эзэмшигч (100 хувь суурь бүтцийг өмчлөгч) нь хувьцааныхаа 100 хувийг үнэ төлбөргүй шилжүүлэх замаар Суурь бүтцийн өмчлөлийн 100 хувийг төрд буюу төрийн өмч давамгайлсан аливаа хуулийн этгээдийн өмчлөлд (“Төрийн өмчлөл") шилжүүлнэ; 
 

6.3 Шилжүүлэгтэй холбоотой бусад зохицуулалт


(а) Концесс эзэмшигч (Суурь бүтцийн өмчлөгч)-ийн хувьцааг 6.2 хэсэгт заасны дагуу Төрийн өмчлөлд шилжүүлэхэд Суурь бүтэц нь өмчлөлийн маргаангүй, Хууль тогтоомж болон Суурь бүтцийн засвар үйлчилгээний төлөвлөгөөнд заасан шаардлагыг хангасан чанар, байдалтай байна.


Суурь бүтцийн чанарын баталгааг барилга угсралтын 

ажил гүйцэтгэх холбогдох гэрээнд заасны дагуу тодорхойлно;





(b) Концесс эззмшигч (Суурь бүтцийн өмчлөгч)-ийн хувьцааг Төрийн өмчлөлд шилжүүлэхэд Концесс эзэмшигч дараах шаардлагыг хангасан байна:


(i) Дүрэм, хувьцаа эзэмшигчдийн гэрээ зэрэг Концесс ззэмшигчийн үүсгэн байгуулах баримт бичиг нь Хууль тогтоомжийг ноцтой зөрчөөгүй байх;


(ii) Төрийн өмчлөлд шилжүүлбэл зохих Концесс эзэмшигчийн хувьцаа нь аливаа барьцааны сонирхлоос ангид байх;


(iii) Концесс эзэмшигч нь Төслийг хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулахтай холбоотойгоор үүссэн өр төлбөрөөс бусад хугацаа хэтэрсэн өр


төлбөргуй байх ба энэ тохиолдолд тухайн өр төлбөр нь arm's length principle буюу сунгасан гарын бодит үнийн зарчим (харилцан хамааралтай талууд


харилцан хамааралгүй этгээдийн адилаар тус бүрийн ашиг сонирхлыг илэрхийлж хэлцлийг шударгаар хийсэн байх)-д үндэслэгдсэн байх бөгөөд Концесс эзэмшигчийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн байна. 
 

(c) Концесс эзэмшигчийн хувьцааг шилжүүлэх ажиллагааг холбогдох Хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэнэ; 
 

(d) Хувьцааг шилжүүлэхэд 6 дугаар зүйлд заасан нөхцлүүдэд нийцүүлэн хувьцаа шилжүүлэх гэрээ болон шаардлагатай бусад шилжүүлэх бичиг баримтыг Концессын хугацаа дуусахаас 12 (арван хоёр) cap эсхүл түүнээс өмнө Засгийн газартай байгуулах ба тэдгээрт шилжүүлэгтэй холбоотой


нарийвчилсан нөхцөл, журам (хувьцаа шилжүүлэх, эд хөрөнгө болон компанийн дотоод баримт хүлээлгэн өгөх журам, хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, худалдан авалтын болон бусад гэрээ хэлэлцээрийг цуцлахтай холбоотой асуудлын шийдэл г.м)-ыг тодорхойлно; 
 

(e) Концесс эзэмшигчээс энэ Гэрээнд заасны дагуу Суурь бүтцийг Төрийн өмчлөлд шилжүүлэхтэй холбоотойгоор үүсч болох аливаа Татварын зардлыг Засгийн газар хариуцна. 
 

6.4 Шилжүүлгийн дараах зохицуулалт


(а) Засгийн газар нь энэ Гэрээнд заасны дагуу Суурь бүтцийн өмчлөлийг өертөө шилжүүлэн авсан тохиолдолд дараах зохицуулалтыг хийнэ:


(i) Концесс эзэмшигчийн хувьцааг Төрийн өмчлөлд шилжүүлсэн нь Засгийн газар болон бусад Эрх бүхий байгууллагаас Суурь бүтцийн өмчлөгч,  

эсвэл Нэр заасан хамааралтай этгээдүүдийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлүүдийг цуцлах үндэслэл болохгүй бөгөөд суурь бүтцийн өмчлөгч,


эсвэл Нэр заасан хамааралтай этгээдүүд (хэрэв байгаа бол) Хууль тогтоомжийн дагуу тухайн тусгай зөвшөөрлүүдийг эзэмших шаардлагыг


хангаж байх тохиолдолд цаашид хүчин төгөлдөр хэвээр үргэлжлүүлнэ. Суурь бүтцийн өмчлөгч, эсвэл Нэр заасан хамааралтай этгээдүүдэд


олгосон Тусгай зөвшөөрлүүдийг холбогдох Хууль тогтоомжийн дагуу сунгана; 
 

(ii) Суурь бүтцийн өмчлөгчийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг хамтарсан компани байгуулах гэрээ, дүрэм зэрэг үүсгэн байгуулах баримт бичиг болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу тодорхойлно;





(iii) Засгийн газар нь өөрөө эсвэл Эрх бүхий байгууллага эсвэл Төрийн өмчит хуулийн этгээд нь АКМ, Хөрөнгө оруулагч болон түүний Нэр заасан


хамааралтай этгээд Суурь бүтцийг (i) Концессын хугацаанд ашиглаж байсантай үндсэндээ адил хэмжээнд, ашигт малтмал экспортлох тээврийн үйл ажиллагаанд хүрэлцэхүйц хүчин чадалтайгаар, (ii) Суурь бүтцийг тогтвортой, үл ялгаварласан тариф, нөхцлөөр үргэлжлүүлэн ашиглах явдлыг хангаж ажиллана; 


(iv) Суурь бүтцийг тогтвортой, үл ялгаварласан хүчин чадал, тариф, нөхцлөөр үргэлжлүүлэн ашиглах явдлыг хангаж ажиллана.





7. Тусгай зөвшөөрөлд хамаарах газартай холбоотой эрхийн асуудлууд


7.1 Зурвас газар

(а) Засгийн газраас Зурвас газар эзэмших эрх (цаашид “Зурвас газар эзэмших эрх” гэх)-ийг Хавсралт Е-д заасны дагуу Концессын хугацааны туршид (i) Концесс эзэмшигчид холбогдох журмын дагуу Суурь бүтэц барих,


ашиглах, (ii) Концесс эзэмшигч болон/эсвэл Нэр заасан хамааралтай этгээдэд Нэмэлт болон дагалдах дэд бүтэц барих, ашиглах зориулалтаар олгоно. Зурвас газар эзэмших эрхийг дуусгавар болгохгүй, цуцлахгүй, хүчингүй болгохгүй бөгөөд эдлэх эрхэд аливаа нэмэлт нөхцөл бий болгохгүй. Хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болоход Засгийн газар нь Зурвас газар эзэмших эрхийг


Монгол Улсын холбогдох Хууль тоггоомжид заасны дагуу үргэлжлүүлэн сунгана;


(b) Засгийн газраас Эрдэнэт хотод төмөр замын байгууламж барих, ашиглахад шаардлагатай газрыг Концесс эзэмшигч, эсвэл Нэр заасан хамааралтай этгээдэд зохих журмын дагуу олгоно; 
 

(c) Засгийн газар Концесс эзэмшигчид Хавсралт Е-д заасны дагуу олгосон газар болон Зурвас газартай давхцуулж газрын эзэмших, ашиглах эрхийг аливаа Гуравдагч этгээдэд олгохгүй, тийнхүү олгохыг зөвшөөрөхгүй бөгөөд


Зурвас газар дээр аливаа Гуравдагч зтгзэд ажил, үйлчилгээ эрхлэхгүй байх явдлыг хангаж ажиллана; 
 

(d) Засгийн газар нь Зурвас газрын хэмжээг тодорхойлох нөхцөл шаардлагыг тогтоож, газар олголттой холбоотой (тухайлбал суурь бүтцийн чиг, Зурвас газрын нийт хэмжээ, Зурвас газар ашиглах тухай) асуудлуудыг Концесс


эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн зохих журмын дагуу шийдвэрлэх бөгөөд Зурвас газартай холбоотой аливаа чухал шийдвэрийг (тухайлбал, Зурвас газрын хэмжээ, Гуравдагч этгээдэд төлбөл зохих нийт зардал, нөхөн


төлбөрийн дүн зэрэг) гагцхүү Концесс эзэмшигчтэй зөвшилцөж, зөвшөөрлийг нь авсны үндсэн дээр гаргана; 
 

(e) Энэхүү Гэрээний 7.1(d) хэсэгт заасны дагуу төр, захиргааны байгууллагын зүгээс Концесс эзэмшигчид газар ашиглах, эзэмших эрх олгосон шийдвэрээр Гуравдагч этгээдийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардал, нөхөн олговрыг Концесс эзэмшигч хариуцна. Төслийн үйл ажиллагаанд шаардлагатай газар нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхацсан тохиолдолд


Засгийн газар уг талбайг нөөцөд авах, бусад газрын тухайд өөрийн бүрэн эрхийн хүрэзнд газрыг чөлөөлөх буюу олгоход шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. 
 

7.2 Барилгын ажлын хугацаан дах газартай холбоотой эрх


Хууль тогтоомжийн дагуу шаардаагүй бол Засгийн газар нь Суурь бүтцийн барилгын ажилд шаардлагатай хээрийн бааз, машин механизм, тоног төхөөрөмжийн засварын газар, барилгын материалын агуулах болон бусад хэрэгцээтэй барилга байгууламж байгуулахад шаардагдах Концесс эзэмшигч


болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээдийн Газартай холбоотой эрхийг зохих журмын дагуу, нэмэлт зардал шаардахгүйгээр Концесс эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээд болон түүний Гэрээт гүйцэтгэгч нарт олгоно.

7.3 Газартай холбоотой эрхийн маргаан 
Концесс эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээд Монгол Улсын Хууль тогтоомжийг зөрчөөгүй тохиолдолд Концесс эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээдийн Зурвас газрыг эзэмших эрх болон Тусгай зөвшөөрлүүдтэй холбогдуулан Гуравдагч этгээдээс гаргасан нэхэмжлэл, маргааны улмаас Төслийгхэрэгжүүлэх ажиллагаанд саад учрах буюу хойшлуулахад хүрвэл Засгийн газар нь Газартай холбоотой эрхүүдээс үүдэн Төсөлд учрах аливаа сөрөг нөлөөнөөс сзргийлэх, түүнийг багасгах, бууруулахад шаардлагатай бөгөөд зохих бүх арга хэмжээг Газрын тухай


хуульд заасны дагуу авч хэрэгжүүлнэ. Төслийн хэрэгжилтэд саад учрах буюу түүнийг хойшлуулах үр дагавар үүссэн нөхцөлд Концессын хугацааг энэхүү Гзрээний 23.1(e) хэсэгт заасны дагуу
сунгана. 
 

7.4 Зурвас газрыг өөрчлөх


Хэрэв Концесс эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээд нь Зурвас газрын хэмжээг:


(a) Газартай холбоотой эрхийн маргаан;


(b) Давагдашгүй хүчин зүйл; эсвэл


(c) Зурвас газар дахь урьдчилан таамаглах боломжгүй аливаа нөхцөл байдал болон бусад хүчин зүйл зэргээс шалтгаалан өөрчлөх шаардлагатай гэж үзвэл Талуудын төлөөлөгчид болон холбогдох Эрх бүхий байгууллага хамтран Зурвас газарт өөрчлөлт оруулах асуудлыг Төсөлд сөргөөр


нөлөөлехгүйгээр шийдвэрлэхийг эрмэлззх буюу шийдвэрлэнэ. 
 

7.5 Тусгай хамгаалалттай газар


Засгийн газар Суурь бүтцийн барилга угсралтын ажил хийх, ашиглах, Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тусгай хамгаалалттай газар, тусгай хэрэгцээний газар болон бусад газартай холбоотой бүх Зөвшөөрлийг Хууль тогтоомжид заасны дагуу Концесс эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээдэд олгох явдлыг ханган ажиллана. 
 

7.6 Түгээмэл тархацтай ашигт малтмал


Засгийн газар Суурь бүтэц, Нэмэлт болон дагалдах дэд бүтцийн барилга угсралтын ажилд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох зөвшөөрлийг Концесс эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээдэд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай Монгол Улсын Хуулийн 3.3-т заасны дагуу олгож, хамтарч ажиллана.


7.7 Газрын төлбөр


Концесс ззэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээд нь Монгол Улсын Газрын тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу төлөх төлбөр хураамжаас бусад Зурвас газар эзэмших зрх авах, эзэмших, ашиглах, хадгалах, сунгахтай холбоотой үнэ, төлбөр, хураамж, зардал, татвар (аливаа төрөл, хэлбэрийн) төлөх үүрэг хүлээхгүй. 
 

8.    Суурь бүтэц барих


8.1 Барилга угсралтын ажлыг эхлүүлэх


(a) Концесс эзэмшигч Эрх бүхий байгууллагаас Барих тусгай зөвшөөрөл болон дараах Зөвшөөрлүүдийг авах хүртэл Суурь бүтцийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх үүрэг хүлээхгүй:


(i) ТЭЗҮ болон Ажлын Зургийг баталгаажуулахтай холбоотой Зөвшөөрөл;


(ii) 7 дугаар зүйлд заасны дагуу Зурвас газар болон бусад газрыг ашиглах, эзэмших Зөвшөөрөл;


(iii) барилга угсралтын ажилд шаардлагатай материал, тоног төхөерөмжийг импортлох, ашиглах Зөвшөөрөл;


(iv) түгээмэл тархацтай ашипг малтмал ашиглах Зөвшөөрөл;


(v) Барилгын тухай Монгол Улсын хуульд заасан барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх Зөвшөөрел;


(vi) Суурь бутцийн барилга угсралтын ажилд шаардагдах гадаадын ажиллах хүчийг ажиллуулах Зөвшөөрөл болон Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай гэрээт ажиллах хүчийг гадаадаас авч ажиллуулах хувь хэмжээг тогтоосон шийдвэр;


(vii) Суурь бүтэц, Нэмэлт болон Дагалдах Дэд бүтцийн барилгын ажилд шаардлагатай бусад Зөвшөөрөл. 
 

(b) Концесс эзэмшигч нь дараах нөхцлүүд хангагдсанаар 8.2 хэсэгт заасан Ажлын хуваарийн дагуу 6 (зургаа) сарын дотор Суурь бүтцийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх үүрэгтэй:


(i) Гэрээний 8.1(a) хэсэгт заасан бүх Зөвшөөрөл, Тусгай зөвшөөрөл бүрэн олгогдсон;


(ii) Гэрээний 23.1(a) болон 23.1(b) хэсэгт заасан бүх нөхцлүүд хангагдсан.

8.2 Ажлын хуваарь


(a) Барилга угсралтын Ажлын хуваарь болон дарааллыг Гэрээний Хавсралт В-д ("Ажлын хуваарь”) заасны дагуу тогтооно. Энэхүү Ажлын хуваарийг ТЭЗҮ болон Ажлын зурагт орсон аливаа өөрчлөлт, барилгын ажил гүйцэтгэгч болон хянагчийн мэргэжлийн санал дүгнэлт, газрын маргаан, Төмөр замын шугамын холболтын гэрээ, Газрын гэрээнүүд эсвэл шинээр илэрсэн буюу өөрчлөгдсөн нөхцөл байдлын улмаас өөрчилж болно; 
 

(b) Төр, захиргааны байгууллагаас Суурь бүтцийн барилга угсралтын ажилд шаардлагатай аливаа Зөвшөөрлийг зохих хугацаанд нь олгоогүй, Засгийн газраас Гэрээнд заасан дэмжлэг, туслалцаа үзүүлээгүйн улмаас Ажлын


хуваарь хойшилсон буюу зөрчигдсөн бол Концесс эзэмшигч ажил хойшилж хоцорсонтой холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй ба Хавсралт В-д заасан Ажлын хуваарийг түүнтэй уялдуулан сунгах буюу өөрчилнө.





8.3 Барилга угсралтын талаар Концесс эзэмшигчийн хүлээх үүрэг


(а) Концесс эзэмшигч нь Суурь бүтцийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ дараах шаардлагуудыг хангаж ажиллана:

(i) ТЭЗҮ болон Ажлын хуваарийг мөрдөх;


(ii) Барилга угсралтын ажлын норм, норматив, техникийн стандарт, ажил гүйцэтгэх технологийг чанд баримтлах;


(iii) Суурь бүтэц, барилга угсралтыг Хууль тогтоомж болон төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэмд нийцүүлзх;


(iv) Барих болон бусад Тусгай зөвшөөрөлд заасан нөхцлүүдийн дагуу болон Зурвас газрын хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх;


(v) Үйлдвэрлэлийн тэргүүний туршлага, дэвшилтэт техник, технологийг мөрдөх, нэвтрүүлэх.





8.4 Туслан гүйцэтгэгч ажиллуулах


Концесс эзэмшигчийн зүгээс гүйцэтгэгчидтэй гэрээ байгуулсан нь энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргийг багасгасан эсвэл өөр бусад байдлаар хөндөөгүй тохиолдолд ТЭЗҮ боловсруулах, Төслийн зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгэх, барилга угсралтын тоног төхөөрөмж болон материалын хангамж, тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгүүлэхээр гадаадын болон дотоодын гэрээлэгч, туслан гүйцэтгэгч, нийлүүлэгчидтэй

(хамтад нь “Гэрээт гуйцэтгэгчид" гэх) өөрийн сонголгоор бие даан гэрээ байгуулж болно. 
 

СР20Г болон ФСДИ нь Төслийг хэрэгжүүлэхэд ашиглагдах зураг төслийн болон барилга угсралтын технологийн патентийг өмчлөнө. Концесс эзэмшигч нь СР20Г-ыг Төслийн цорын ганц ЕРС ерөнхий гүйцэтгэгч байх нөхцлийг баталгаажуулах бөгөөд Гэрээний 16.4 хэсэгтзаасан шаардлагыг биелүүлж ажиллана. 
 

8.5 Гадаадын ажиллах хүч


(a) Концесс эзэмшигч нь Төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын болон барилгын материал хангамжийн үйл ажиллагааны явцад гадаадын ажиллах хүчийг ашиглаж болох бөгөөд Засгийн газар Концесс эззмшигч, Нэр заасан хамааралтай этгэзд, тэдгээрийн Гэрээт гүйцэтгэгчдэд гадаадаас ажиллах хүч авахад шаардлагатай бүхий л Зөвшөөрлийг Хууль тогтоомжийн дагуу олгоно; 
 

(b) Засгийн газар нь Концесс эзэмшигч, Нэр заасан хамааралтай этгэзд, тэдгээрийн Гэрээт гүйцэтгэгчдэд Суурь бүтцийн барилга угсралтын болон барилгын материал хангамжийн үйл ажиллагааны явцад шаардагдах гадаадын ажиллах хүчийг ажиллуулахад шаардлагатай бүх Зөвшөөрлийг олгох буюу олгуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд гадаадаас авч


ажиллуулах гэрээт ажилтнуудын эзлэх хувь хэмжээг холбогдох Хууль тогтоомжийн хүрээнд тогтоож өгнө. 
 

8.6 Тоног төхөөрөмж, материал, үйлчилгээний хангамж 
Концесс эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээд болон түүний Гэрээт гүйцэтгэгч Суурь бүтцийг барьж байгуулах, ашиглах, угсрах, засварлах болон төмөр замын тээвэрлэлт эрхлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, машин техник,


материал, үйлчилгээг гадаад, дотоодын нийлүүлэгчдээс худалдан авч болох бөгөөд тэдгээр нь ТЭЗҮ, Ажлын зураг, техникийн норм, стандартын нөхцөл болон бусад шаардлагыг хангасан байна. 
 

8.7 Норм, нормативын сангийн төлбөр


Концесс эзэмшигч болон/зсхүл Гэрээт гүйцэтгэгч нь норм, норматвиын сангийн төлбөрийг Суурь бүтцийн барилга угсралтын бодитоор гүйцэтгэсэн ажлын төсөвт өртөг (экспертизээр баталгаажсан)-ийн 0.18 хувиар тооцож, Барилгын тухай Монгол Улсын Хуулийн 23.1.1 болон Барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 50 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын норм, норматив боловсруулах санг бүрдүүлэх, зарцуулах журам"-ын 3.2 болон 3.3-т заасны дагуу улирал тутамд төлнө.

9. Өмчлөл

9.1 Зурвас газрын өмчлөл


Зурвас газар нь Төрийн өмчлөлд байх ба Төслийг хэрэгжүүлэх үед Концесс эзэмшигч болон/эсвэл Нэр заасан хамааралтай этгээдийн эзэмшил, ашиглалтад байна. 
 

9.2 Суурь бүтцийн эзэмшил


Суурь бүтэц нь Концессын хугацаанд Концесс эзэмшигчийн 100 хувийн эзэмшил, ашиглалтад байна.





9.3 Төмөр замын тээвэрлэлт эрхлэхэд ашиглах хөрөнгийн


өмчлөл

(a) Монгол Улсын Төмөр замын тээврийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дугаар заалтад заасны дагуу төмөр замын тээврийн үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой бүх хөрөнгө (тодруулбал, Суурь бүтцээс бусад), түүний дотор Хөдлөх бүрэлдэхүүн, тоног төхөөрөмж, төмөр замын


тээвэрлэлтийн үйл ажиллагаанд ашиглах дагалдах барилга, байгууламж ("Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хамаарах хөрөнгө”) нь зохион байгуулалт болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн хувьд Суурь бүтцээс тусдаа байх ба Суурь бүтэц ашиглан тээврийн үйлчилгээ эрхлэх Нэр заасан хамааралтай этгээдийн өмчлөлд байна; 
 

(b) Суурь бүтцийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангахад шаардлагатай гэж үзвэл Концесс эзэмшигч нь Монгол Улсын холбогдох Хууль тогтоомжийн дагуу Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хамаарах хөрөнгийг ашиглахтай холбогдуулан тухайн хөрөнгийг өмчлөгч Нэр заасан хамааралтай этгээдтэй зах зээлийн нөхцөлд үндэслэсэн, энэ Гэрээний хугацаанд нийцүүлсэн түрээсийн хугацаа бүхий түрээсийн гэрээ ("Түрээсийн гэрээ”)-г байгуулах бөгөөд Түрээсийн хугацааг Монгол Улсын Хууль тогтоомжид нийцүүлэн Суурь бүтцийг ашиглах хугацаагаар нэгэн адил сунгана. 
 

9.4 Нэмэлт болон дагалдах дэд бүтцийн өмчлөл


(a) Монгол Улсын Төмөр замын тээврийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дугаар заалтад заасны дагуу Нэмэлт болон дагалдах дэд бүтэц нь тэдгээрийг барих, өмчлөх Нэр заасан хамааралтай этгээдийн хувийн өмчлөлд байна; 
 

(b) Суурь бүтцийн хэвийн тасралтгүй ажиллагааг хангахад шаардлагатай гэж үзвэл Концесс эзэмшигч нь Монгол Улсын холбогдох Хууль тогтоомжийн дагуу Нэмэлт болон дагалдах дэд бүтцийг өмчлөгчтзй тэдгээр нэмэлт болон


дагалдах дэд бүтцийг ашиглахтай холбогдуулан зах зээлийн нөхцлөөр энэхүү Гэрээний хугацаанд нийцүүлсэн

түрээсийн хугацаа бүхий Түрээсийн гэрээ байгуулах бөгөөд Түрээсийн хугацааг Монгол Улсын Хууль тогтоомжид нийцүүлэн Суурь бүтцийг ашиглах хугацаагаар нэгэн адил сунгана . 
 

9.5 Өмчлөлийн хугацаа


Концесс эзэмшигч болон/эсвэл Нэр заасан хамааралтай этгээд (ийм тохиолдол гарах бол) нь Нэмэлт болон дагалдах дэд бүтцийг өмчлөх, эзэмших эрхтэй ба Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хамаарах хөрөнгө, Гэрээний 6.2 хэсэгт заасан
Суурь бүтцээс бусад бүх эд хөрөнгө нь Төрийн өмчлөлд шилжих эд хөрөнгөд хамаарахгүй.





10. Эрх, үүрэг шилжүүлэх


10.1 Көнцесс эзэмшигчийн эрх, үүргийг шилжүүлэх 
(a) Энэхүү Гэрээнд өөрөөр заагаагүй бол Концесс эзэмшигч Гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ Гуравдагч этгээдэд бүхэлд нь буюу хэсэгчлэн шилжүүлэх, бусад байдлаар захиран зарцуулахыг хориглоно; 
 

(b) Концесс эзэмшигч нь 1.1(d) хэсэгт заасны дагуу эрх, үүргийг Нэр заасан хамааралтай этгээдэд шилжүүлсэн, Нэр заасан хамааралтай этгээд нь энэхүү Гэрээнд заасан журмын дагуу эрх, үүргийг хүлээн авсан бол Засгийн газар Нэр заасан хамааралтай этгээдэд Гэрээний 2.2 хэсэгт заасан Тусгай зөвшөөрлүүдийг Хууль тогтоомжийн дагуу олгоно. 
 

10.2 Өмчлөлийн Хяналтад өөрчлөлт орох


3.2(a) хэсэгт заасны дагуу Концесс эзэмшигчийч Хяналтын багцад өөрчлөлт ороогүй тохиолдолд энэхүү Гэрээний хугацаанд Концесс эзэмшигчийн өмчлөл, хувь эзэмшилд өөрчлөлт орсныг зрх, үүрэг шилжүүлсэнд тооцохгүй.





11. Давуу эрх ба Гуравдагч этгээдэд үзүүлэх тээврийн үйлчилгээ


11.1 Өргөтгөх эрх


(a) Концесс эзэмшигч нь Суурь бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийн шинэчлэлийг хэрзгжүүлэх зорилгоор шаардлагатай бөгөөд үр ашигтай гэж үзсэн төмөр замын шинэ шугам, салбар төмөр замыг Суурь


бүтцийн чигийн дагуу барих алйваа төслийг холбогдох Хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх эрхтэй байна ("Суурь бүтцийн өргөтгөл");


(b) Концессын хугацаанд Суурь бүтцээр жилд тээвэрлэх хүчин чадал гучин сая тоннд эсвэл түүнээс давсан тохиолдолд Засгийн газар Суурь бүтцийн өргөтгөл хийлгэх хүсэлт, санал гаргаж болох бөгөөд энэ


тохиолдолд Концесс эзэмшигч нь Засгийн газраас хүсэлт гаргасам эсвэл санал болгосноор Суурь бүтцийн өргөтгөлийг хэрэгжүүлэх даөуу эрхтэй байна;





(c) Засгийн газар нь 11.1(b) хзсэгт заасны дагуу Суурь бүтцийн өргөтгөлийн талаар хүсэлт, санал гаргахдаа тэргүүн ээлжинд энэ талаар Концесс эзэмшигчид бичгээр мэдэгдэл хүргүүлэх бегөөд Концесс эзэмшигч нь мэдэгдэл хүлээн авснаас хойш боломжит хугацаанд багтаан Суурь бүтцийн өргөтгөлд санхүү, техник, эдийн засгийн дүн шинжилгээ хийнэ; 
 

(d) Концесс эзэмшигч дүн шинжилгээний үндсэн дээр Суурь бүтцийн өргетгөлийг хийх давуу эрхээ хэрэгжүүлэхгүйгээр шийдвэрлэвэл Засгийн газар уг өргөтгөлийг хийхтэй холбогдуулан концессын эрхийг Гуравдагч этгээдэд олгож болох бөгөөд энэ тохиолдолд Гуравдагч этгээдийн гүйцэтгэсэн Суурь бүтцийн өргөтгөлийн зураг болон барилга угсралт нь Суурь бүтцийн хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээргүй байна; 
 

(e) Засгийн газар Концесс эзэмшигчийн хэрэгжүүлэх Суурь бүтцийн өргөтгөлийн ажилд ашиглах газар, барилгын угсралтын ажил гүйцэтгэх болон тэдгээртзй холбоотой үйл ажиллагаа явуулахтай холбоотой Зөвшөөрөл, бусад шаардлагатай нөхцлийг олгох буюу Эрх бүхий


байгууллагаас олгуулна; 
 

(f) Концесс эзэмшигч Суурь бүтцийн аливаа өргөтгөлийг гүйцэтгэх тохиолдолд уг Суурь бүтцийн өргөтгөл (Нэмэлт болон дагалдах дзд бүтцэд хамаарах зүйлээс бусад)-ийг бүрэн хийж дуусгасны дараа түүнийг Суурь бүтцийн бүрдэл хэсэг болгох бөгөөд энэ тохиолдолд Концесс эзэмшигч тухайн Суурь бүтцийн өргөтгөлд оруулсан хөрөнгө оруулалтыг нөхөн олох хүртэл хугацаагаар Концессын хугацааг сунгана; 
 

(g) Суурь бүтцийн өргөтгөлийн барилга угсралтын ажил бүрэн дууссаны дараа Концесс эзэмшигч нь тухайн Суурь бүтцийн өргөтгөлийг эзэмших, ашиглах, үйл ажиллагаа явуулах онцгой эрхийг эдэлнэ. 
 

11.2 Суурь бүтэц ашиглах болон төмөр замын тзэвэрлэлтийн


үйл ажиллагаа эрхлэх эрх


(а) Концессын хугацаанд Суурь бүтэц ашиглах, Суурь бүтцийг ашиглан төмөр замын тзэвэрлэлт эрхлэх эрх нь Концесс эзэмшигч болон/эсвэл Нэр заасан хамааралтай этгээдзд хадгалагдана. Концесс эзэмшигч болон/эсвэл


Нэр заасан хамааралтай этгээд нь Суурь бүтцийг ашиглан тээвэрлэлтийн үйл ажиллагааг дангаар эрхлэх бөгөөд тухайн тээвэрлэлтийг эрхлэх Үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгогдсон байна;

(b) Суурь бүтцийн тээвэрлэлтийн хүчин чадлын эхний 10 сая тонн (жилд)-ыг АКМ-ийн уул уурхайн болон бусад үйл ажиллагаанд эхний ээлжинд ашиглуулах бөгөөд үүний дараа Суурь бутцийг Гуравдагч этгээд ашиглалтад


нээлгтэй байлгана 
 

(c) Суурь бүтцийг ашиглах хугацаанд Концесс эзэмшигч болон/эсвэл Нэр заасан хамааралтай этгээд нь Суурь бүтцийн хүчин чадлыг харгалзан Гуравдагч этгээдэд төмөр замын тээврийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд энэ


тохиолдолд Концесс эзэмшигч болон/эсвэл хамааралтай этгээд нь Гуравдагч этгээдийн ачаа тээвэрлэх хүчин чадлыг энэ Гэрээнд нийцүүлэн зохицуулж, Суурь бүтцийг ашиглан хийгдэх тээврийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангана; 
 

(d) Энэ Гэрээний 11.2 хэсэгт заасны дагуу бусад үйлчлүүлэгч, Гуравдагч этгээдэд үзүүлэх тээврийн үйлчилгээний үнэ тарифыг Концесс эзэмшигч болон/эсвэл хамааралтай этгээд арилжааны зарчимд үндэслэн Хууль тогтоомжийн хүрээнд тогтооно. 
 

11.3 Үнэ тариф тогтоох, төлбөр авах эрх

(a) Концесс эзэмшигч эсвэл Нэр заасан хамааралтай этгээд Гэрээний 11.2 хэсэгт заасны дагуу Суурь бүтцийг ашиглан тээврийн үйлчилгээ үзүүлэх үнэ тарифыг Хууль тогтоомжийн хүрээнд, зах зээлийн зарчмаар дангаараа


бие даан тогтоох, өөрчлөх, тздгээр үнэ тарифын төлбөрийг тухайн тээвэрлэлтийн үйлчилгээг авч байгаа Гуравдагч этгээд, АКМ, АКМ-ийн Харилцан хамааралтай этгээдээс авах эрхтэй байна;





(b) 11.3(a) хэсэгт заасны дагуу тогтоох үнэ тариф нь Монгол Улсын Темөр замын тэзврийн тухай, Өрсөлдөөний тухай болон бусад холбогдох Хууль тогтоомжийн шаардлагад нийцсэн байх бөгөөд тогтоосон журмын дагуу


мэдээлэгдэнэ. Концесс эзэмшигчийн тогтоосон үнэ тариф гуравдагч этгээдийн хувьд ялгамжтай нөхцөл тогтоогоогүй бол Эрх бүхий байгууллага (төмөр замын болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн) тухайн үнэ тарифт


Зөвшөөрөл олгоно.





12. Суурь бүтцийг ашиглалтад хүлээн авах


12.1 Барилгын ажил дууссан тухай мэдэгдэл


Концесс эзэмшигч нь өөрийн зүгээс Суурь бүтцийн барилга угсралтын ажлыг дуусгасан гэж үзсэн тохиолдолд Хууль тогтоомжийн дагуу шаардагдах бичиг баримтын хамтаар Эрх бүхий байгууллагад мэдэгдэл (цаашид “Ажил дууссан тухай мэдэгдэл” гэх) хүргүүлнэ.

12.2 Холбогдох Эрх бүхий байгууллагын авах арга хэмжээ


Ажил дууссан тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш хуанлийн 60
(жар) хоногийн дотор холбогдох Эрх бүхий байгууллага нь мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтран ажлын хэсэг (цаашид “Улсын комисе” гэх) томилж Суурь бүтцийн техникийн стандартад нийцсэн эсэх, Хууль тогтоомж, дүрэм журмын дагуу
ашиглалтад оруулах эсэхийг судлан шийдвэрлэх бөгөөд үүнтэй холбоотойгоор Улсын комиссоос дүгнэлт, Суурь бүтцийг ашиглалтад оруулах акт (цаашид “Ашиглалтад оруулах акт ” гэх)-ыг гаргана.





12.3 Ашиглалтад хүлээн авах


Улсын комиссоос гаргасан дүгнэлт болон Ашиглалтад оруулах актыг үндэслэн холбогдох эрх бүхий байгууллага нь Суурь бүтцийг ашиглалтад оруулах тухай шийдвэр гаргаж Суурь бүтцийг ашиглах тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Концесс эзэмшигчид олгоно. Ашиглалтад оруулах актыг Концесс


эзэмшигчид олгохоос өмнө Суурь бүтцээр туршилтын тээвэрлэлт хийхийг Концесс эзэмшигчид зөвшөөрнө.





13. Өөрчлөлт оруулах


13.1 Концесс эзэмшигчээс өөрчлөлт оруулах


(a) Концесс эзэмшигч нь Концессын хугацаанд Суурь бүтцийн хэвийн ашиглалтыг хангахад шаардлагатай урсгал засвар үйлчилгээг тоггмол хийж, Хууль тогтоомжоор тодорхойлсон стандарт болон шаардлагын дагуу ашиглалтад оруулсан Суурь бүтцийн чанар, нөхцөл байдлыг хадгалах үүрэгтэй; 
 

(b) Монгол Улсын Хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл авах болон бүртгүүлэх шаардлага (хэрэв байгаа бол)-тай бол Концесс эзэмшигч нь ТЭЗҮ, Ажлын зурагт шаардлагатай бөгөөд үр ашигтай гэж үзсэн өөрчлөлтийг оруулах, Суурь бүтцэд нэмэлт өөрчлөлтүүд, засан сайжруулалт хийх болон дахин барьж угсрах ажил (“Өөрчлөлт”)-ыг үйл


ажиллагааны стандартыг сайжруулах болон шаардлагатай гэж үзсэн бусад эрэлт, хэрэгцээг хангах зорилгоор хийж болно. 
 

13.2 Өөрчлөлтийг баталгаажуулах


(а) Энэ Гэрээний 13.1 хэсэгт заасны дагуу Өөрчлөлт хийх тохиолдолд төлөвлөсөн Өөрчлөлтийн зурагтөслийг зохих журмын дагуу боловсруулан батлуулж, Эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах бөгөөд Засгийн газар


шаардлагатай Зөвшөөрлийг шуурхай олгох явдлыг хангаж ажиллана. Эдгээр Өөрчлөлтүүд (Нэмэлт болон дагалдах дэд бүтцэд хамаарахаас бусад) нь Суурь бүтцийн салшгүй хэсэгт тооцогдох бөгөөд энэ тохиолдолд


Өөрчлөлт хийх зорилгоор оруулсан хөрөнгийн нийт үнийн


дүнг үндэслэн Концессын хугацааг Концесс эзэмшигчийн хэрэгцээ, шаардлагад нийцэхүйц хангалттай хугацаагаар сунгана; 
 

(Ь) Хууль тогтоомжоор шаардсанаас бусад тохиолдолд Суурь бүтцийн барилгын ажил дууссаны дараа холбогдох Эрх бүхий байгууллагаас Суурь бүтцэд шинэчлэл, өөрчлөлт хийхийг шаардахгүй. 
 

13.3 Засгийн газрын зүгээс өөрчлөлт оруулах


(a) Гэрээнд өөрөөр заагаагүй бол, Засгийн газраас ТЭЗҮ, Ажлын зураг, Суурь бүтэц болон Нэмэлт болон дагалдах дэд бүтцэд нэмэлт өөрчлөлт хийх хүсэлт гаргасан тохиолдолд Засгийн газар нь уг хүсэлттэй холбогдон


гарах зардлыг бүрэн хариуцна. Засгийн газар уг хүсэлтийн улмаас ТЭЗҮ-д томоохон хэмжээний өөрчлөлт орох эсвэл аливаа хэлбэрээр Төслийн санхүүжилтийн төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлөхгүй байх нөхцлийг хангана; 
 

(b) Засгийн газраас гаргасан санал, чиглэлийн дагуу Концесс эзэмшигч зөвшөөрч, энэхүү Гэрээнд заасан журамд нийцүүлэн батлуулсан нэмэлт өөрчлөлтийг тусгасан ТЭЗҮ, Ажлын зургийн дагуу Төслийн нэмэлт өртгийг


тодорхойлно.





14 Барилга байгууламжийн бусад эрх


(a) Засгийн газар нь энэхүү Гэрээний дагуу Суурь бүтэц, Нэмэлт болон дагалдах дэд бүтцийг барих, ашиглахад зайлшгүй шаардлагатай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл, газартай холбоотой эрхтэй холбогдуулан дараах асуудлыг шийдвэрлэнэ:


(i) Үйлдвэрийн барилга байгууламж барих;


(й) Авто зам, бусад дэд бүтэц барих;


(iii) Худалдаа, үйлчилгээний барилга байгууламж барих;


(iv) Суурь бүтэц эзэмшигчийн үндсэн ажилтнуудын орон сууц барих.


(b) Засгийн газрын аливаа шийдвэр, үйл ажиллагаа ямар нэг байдлаар Концесс эзэмшигчийн энэхүү Төсөлтэй холбоотой эрхэд сөргөөр нөлөөлөхгүй байна.

15 Даатгал


15.1 Даатгалын гэрээ


Хууль тогтоомжоор шаардсан эсвэл Концесс эзэмшигч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд дараах даатгалыг хийлгэсэн байна:


(a) Улс төрийн эрсдлийн даатгал:


(i) Зурвас газар дээр болон барилгын талбайн гадна байгаа бараа, материал, даатгуулагчийн өмчид тооцогдох болон Суурь бүтцийн ажлыг бүхэлд нь


хамарсан, түүний дотор холбогдох түр ажлууд, бүх төрлийн материал, бүрэлдэхүүн хзсэг, сэлбэг хэрэгсэл;


(ii) Төрийн мэдэлд авах, дайн бүхий ажиллагаа (зарласан эсэхээс хамаарахгүй), халдлага, зэвсэгт мөргөлдөөн, эсэргүүцэл, Монгол Улсад тогтоосон аливаа дэглэм, хориотой холбоотой бүхий л эрсдлийн эсрэг болон Санхүүжүүлэгчэзс шаардсан даатгалын бусад тохиолдол. 
 

(b) Барилгын ажлын даатгал:


(i) Зурвас газар дээр болон барилгын талбайн гадна байгаа бараа, материал зэргийг үл харгалзан даатгуулагчийн өмчид тооцогдох болон түүний хариуцах Суурь бүтцийн ажлыг бүхэлд нь хамарсан, түүний дотор холбогдох түр ажлууд, бүх төрлийн материал, бүрэлдэхүүн хэсэг, сэлбэг


хэрэгсзл;   
(ii) Төсөлд ашиглах, эсвэл түүний бүрэлдэхүүнд орох импортоор нийлүүлэх бүх бараа материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж болон бусад хөрөнгийг үйлдвэрлэгчээс талбайд буулгах хүртэл хугацаанд дамжин өнгөрөх тээврийн даатгал (эсрэг тохиолдолд мөн адил хамаарна). 
 

(c) Ачаа тээврийн даатгал:


(i) Төмөр замаар тээвэрлэх, эсвэл Суурь бүтцэд ашиглах буюу тус бүтцэд шаардлагатай бараа материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, бүрэлдэхүүн хэсэг болон бусад хөрөнгийг бүрэн хамарсан даатгал;


(ii) Эд материалын биет хохирол, эвдрэл, устгал зэрэг даатгуулж болох бүх төрлийн эрсдлийг даатгуулах;

(iii) Тэдгээрийг иж бүрэн солих зардлын даатгал (үүнд тээврийн болон даатгалын зардал багтана). 
 

(d) Аж үйлдвэрийн онцгой эрсдлийн даатгал:

(i) Барилгын ажлын даатгалд хамрагдаагүй төмөр замын бусад эд зүйлийн эрсдлийг даатгуулах;

(ii) Гал түймэр, дэлбэрэлт, аянга цахилгаан, салхи шуурга, газар хедлөлт, үер, агаарын тээврийн сүйрэл, автомашины осол, үймээн самуун, ажил


хаялт, санаатай хохирол учруулах, эмх замбараагүй байдал, тэсэрч дэлбэрэх эд материалаас үүссэн, гэнэтийн санамсаргүй осол зэргээс учрах аливаа биет хохирол, эвдрэл, сүйрэл зэрэг бүх төрлийн биет хохирол, эвдрэл, сүйрлийн эрсдлийг даатгуулах.





(e) Мзргэжлийн хариуцлагын даатгал:


(i) Барилга угсралтын үед Төсөл (түүний дотор төмөр замын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил хийх болон ашиглалтад оруулах)-тэй холбоотойгоор Концесс эзэмшигч, болон/эсвэл Нэр заасан хамааралтай этгээдээс мэргэжлийн үйл ажиллагаа явуулах буюу үүргээ гүйцэтгэх үед


гарсан аливаа үйлдэл, эс үйлдэл, алдаанаас үүдсэн хохирол, нэхэмжлэлтэй холбоотой хууль зүйн хариуцлагын даатгал; 
 

(ii) Тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх хугацаанд Төсөл (түүний дотор төмөр замын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил хийх болон


ашиглалтад оруулах)-тэй холбоотойгоор Концесс эзэмшигч болон/эсвэл Нэр заасан хамааралтай этгээдээс мэргэжлийн үйл ажиллагаа явуулах буюу


үүргээ гүйцэтгэх үед үйлдсэн аливаа үйлдэл, эс үйлдэл, алдаанаас үүдсэн хохирол нэхэмжлэлтэй холбоотой хууль зүйн хариуцлагын даатгал. 
 

15.2 Даатгалын нөхөн төлбөрийг ашиглах

Санхүүжилтийн гэрээнд өөрөөр зааснаас бусад тохиолдолд Концесс эзэмшигч нь даатгалын нөхөн төлбөрийг тухайн даатгалын зүйлд учирсан хохирлыг арилгахад зарцуулна.





16. Байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон нийгмийн харилцаа (“БОЭМААНХ”)


16.1 Байгаль орчин

(а) Концесс ззэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан (“БОНБНҮ-ний тайлан’’)-г Монгол Улсын Байгаль орчинд нөлөөлөх

байдлын үнэлгээний тухай хуульд заасны дагуу бэлтгэж, байгаль орчны асуудал эрхэлсэн Эрх бүхий байгууллагад батлуулахаар хүргүүлнэ;





(b) Концесс эзэмшигч нь Төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан байгаль орчны менежментийн төлөвлөгөө (“БОМТ”), орчны хяналт, шинжилгээний хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлэхэд шаардагдах нийт зардлыг хариуцах


бөгөөд Хууль тогтоомжоор шаардсан хүрээнд Концесс эзэмшигчийн БОМТ-д тусгасан арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлсэн тухай хараат бус, мэргэшсэн, эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг 3 (гурав) жил тутамд байгаль орчны асуудал эрхэлсэн Эрх бүхий байгууллагад хүргүүлнэ; 
 

(c) Концесс эзэмшигч нь Төсөлтэй холбоотой орчны хяналт шинжилгээний иж бүрэн нарийвчилсан тайланг жил бүр байгаль орчны асуудал эрхэлсэн Эрх бүхий байгууллагад хүргүүлнэ; 
 

(d) Концесс эзэмшигч нь Төслийн болон бусад үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлсэн нөлөөллийг арилгаж нөхөн сэргээлтийг Хууль тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэнэ. 
 

16.2 Хууль тогтоомж мөрдөх


Концесс эзэмшигч болон/эсвэл Нэр заасан хамааралтай этгээд нь дараах үүргийг заавал биелүүлнэ:


(a) Дараах нөхцлийг хангахуйц байдлаар Суурь бүтцийн зураг төсөл, барилга угсралтыг гүйцэтгэж, Суурь бүтцийг ашиглан тээвэрлэлт хийнэ:


(i) Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах;


(ii) Суурь бүтцийг ашиглаж байгаа аж ахуйн нэгжийн ажилтнууд, иргэдийн эрүүл мэндэд хор хохирол учруулахгүй байх;


(iii) Байгаль орчны холбогдох Хууль тогтоомж, заавар, дүрэм, журам, түүний дотор байгаль орчныг хамгаалах, гал түймрээс урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтөөс хамгаалахтай холбоотой Хууль тогтоомжийг мөрдөх. 
 

(b) Тусгай зөвшөөрөл бүхий газрын байгаль орчны нөхцөл байдалтай холбоотой асуудлаар байгаль орчны асуудал эрхэлсэн Эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг дагаж биелүүлнэ.


(c) Дараах арга хэмжээг авна:

(i) Тусгай зөвшөөрөл бүхий газар дээр химийн бодисын бохирдол бий болсон, байгаль орчинд аюул учирсан эсвэл байгаль орчны хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн Эрх бүхий байгууллагад мэдэгдэх; 
 

(ii) Концесс эзэмшигч болон/эсвэл Нэр заасан хамааралтай этгээдийн аливаа үйлдэл, эс үйлдлээс үүдэлтэй аливаа бохирдолт, байгаль орчинд аюултай байдал, байгаль орчны хууль тогтоомжийн зөрчлийг байгаль орчны асуудал


эрхэлсэн Эрх бүхий байгууллагын тавьсан шаардлагад нийцүүлэн арилгах.
 

(d) Концесс эзэмшигч болон/эсвэл Нэр заасан хамааралтай
этгээдийн үйлдэл, эс үйлдлийн улмаас бохирдолт, байгаль орчинд аюултай байдал үүссэн, байгаль орчны хууль тогтоомж зөрчигдсөн тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн Эрх бүхий байгууллагаас авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн бүх арга хэмжээг Концесс эзэмшигч болон/эсвэл Нэр заасан хамааралтай этгээдийн зардлаар гүйцэтгэнэ. Үүнд:


(i) Байгаль орчинд учирч болох аливаа аюул бохирдолтыг бууруулах арга хэмжээ авах;


(ii) Суурь бүтцийг барьж байгуулах, ашиглахтай холбоотойгоор байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах;


(iii) Суурь бүтцийг барьж байгуулах эсвэл ашиглахтай
холбоотойгоор байгаль орчны холбогдох Хууль тогтоомжийн дагуу гаргасан аливаа мэдэгдэл, захирамжийг биелүүлэх арга хэмжээ авах. 
 

16.3 Зурвас газарт нөхөн сэргээлт хийх


(a) Концесс эзэмшигч нь Суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө Зурвас газарт Хууль тогтоомжид заасны дагуу нөхөн сэргээлт хийнэ;


(b) Суурь бүтцийн барилга угсралт, ашиглалттай холбоогүйгээр үүссэн бохирдлыг Концесс эзэмшигч хариуцахгүй. 
 

16.4 Дотоодын худалдан авалт


(а) Концесс эзэмшигч нь Төслийн холбогдох техникийн шаардлага, чанар, аюулгүй ажиллагааны стандартыг хангаж байгаа нөхцөлд Төслийн барилга угсралтын үе шатанд тэргүүн ээлжинд орон нутгийн иргэдээс ажилд авч, Монголын дотоодын хуулийн этгээдээс худалдан


авалт хийж, ажиллуулах бөгөөд Концессын хугацааны туршид дотоодын хуулийн этгээдийн оролцоог хамгийн өндөр түвшинд байлгана. Төслийн барилга угсралтын үе шатанд хамгийн багадаа Суурь бүтцийн барилгын ЕРС


ажлын нийт өртөгийн 30 хувьтай тэнцэх ажлыг туслан гүйцэтгэх гэрээгээр Монголын дотоодын хуулийн этгзэдүүдээр гүйцэтгүүлнэ.





17. Хууль тогтоомжийг биелүүлэх


Концесс эзэмшигч нь энэхүү Гэрээнд зааснаар Суурь бүтцийг барьж байгуулах, эзэмшиж ашиглах, Тусгай зөвшөөрлүүдийн дагуу үйл ажиллагаа явуулах, Суурь бүтцээр төмөр замын тээвэрлэлт эрхлэх хугацаанд хууль тогтоомж, олон улсын стандартын (хэрэглэгдэх боломжтой хүрээнд) дагуу тавигдах хөдөлгөөний аюулгүй байдал, техник технологийн засвар үйлчилгээ, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллана.





18. Хууль тогтоомжийн өөрчлөлт


(а) “Хууль тогтоомжийн өөрчлөлт" гэж энэхүү Гэрээг байгуулсан өдрөөс хойш бий болсон дараах тохиолдлыг ойлгоно:

(i) Улсын Их Хурал, Засгийн газар, Монгол Улсын холбогдох Эрх бүхий байгууллагаас аливаа Хууль тогтоомжийг шинээр батлах, нийтлэх, хүчин


төгөлдөр болгох, хүчингүй болгох, нэмэлт өөрчлөлтийг шинээр батлах, нийтлэх, хүчин төгөлдөр болгох, хүчингүй болгох;

(ii) Эрх бүхий байгууллагаас аливаа Зөвшөөрөл олгох, шинэчлэх, өөрчлөлт оруулахтай холбоотойгоор энэхүү Гэрээг байгуулах үед шаардаагүй байсан


томоохон нөхцөл тавих;


(iii) Засгийн газар, холбогдох (төв, орон нутгийн) Эрх бүхий байгууллагаас энэхүү Гэрзэ байгуулагдах өдрийн байдлаар энэ Гэрээ болон хүчин төгөлдөр


Хууль тогтоомжийн дагуу шаардагдаж байсан Зөвшөөрлүүдээс гадна нэмэлт зөвшөөрөл бий болгох;

(iv) Дээрх тохиолдлын аль нэг нь бий болсноор Концесс эзэмшигч болон/эсвэл Нэр заасан хамааралтай этгээдийн зардал их хэмжээгээр нэмэгдэх, олох ёстой орлого их хэмжээгээр буурах эсвэл (а) энэхүү Гэрээг байгуулах өдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байсан, эсвэл (Ь) энэхүү Гэрээг байгуулах өдрийн байдлаар шаардлагатай байсан Зөвшөөрлүүдэд хамаарах өргөдөл болон бусад баримт бичигт заасан; эсвэл (с) энэхүү Гэрээ болон

Төсөлтэй холбоотой аливаа бусад гэрээнүүдийн дагуу Концесс ззэмшигчийн хүлээн зөвшөөрч тохиролцсон аливаа шаардлагыг ноцтойгоор илүү хатуу, хязгаарлалттай болгосны улмаас Концесс эзэмшигч болон/эсвэл Нэр заасан хамааралтай этгээд, Хөрөнгө оруулагчид, эсвэл Суурь бүтцийн өмчлөл, ашиглалт, засвар үйлчилгээ, Төслийн хэвийн үйл ажиллагаанд ноцтой хэмжээний сөрөг нөлөө үзүүлж буй бусад тохиолдол.





(b) Хууль тогтоомжийн өерчлөлт нь Талуудын Гэрээний дагуух эрх, үүрэг, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулах, эсвэл сөргөөр нөлөөлөх тохиолдолд энэхүү Гэрээний бүх болзол, нөхцөл Талуудын хувьд хүчин төгөлдөр хэвээр


үлдэх бөгеөд энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр үйлчилж байсан Монгол Улсын холбогдох Хууль тогтоомжийн зүйл, заалтыг дагаж мөрдөнө; 
 

(c) Хууль тогтоомжийн өөрчлөлт нь энэ зүйлийн (d) хэсэгт заасны дагуу тооцсон Нэмэгдэх зардлыг ихэсгэх тохиолдолд Концесс эзэмшигч болон/эсвэл Нэр заасан хамааралтай этгээд нь Хууль тогтоомжийн өөрчлөлт, уг


өөрчлөлтийн улмаас учирсан нэмэгдэх зардлын цэвэр дүнг тодорхойлсон мэдэгдлийг Засгийн газарт хүргүүлнэ; 
 

(d) Засгийн газар нь Хууль тогтоомж болон энэ Гэрээний дагуу Концесс эзэмшигч болон/эсвэл Нэр заасан хамааралтай этгээдийн эдэлж болох бусад хохирол арилгуулах эрхийг хөндөхгүйгээр Нэмэгдэх зардал гарсантай холбогдуулан Концессын хугацааг сунгах эсвэл төлбөр төлөх хэлбэрээр Концесс эзэмшигч болон/эсвэл Нэр заасан хамааралтай этгээдэд нөхөн олговор төлөх бөгөөд Концесс эзэмшигч нь Нэмзгдэх зардлын задаргаа


бүхий нэхэмжлэхийг Засгийн газарт гаргаж өгнө. Засгийн газар Нэмэгдэх зардлын төлөх дүнтэй холбоотой асуудлаар маргасан тохиолдолд Концесс эзэмшигч болон/эсвэл Нэр заасан хамааралтай этгээд Нэмэгдэх зардлын дүнг баталгаажуулахаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бие даасан эрх бүхий мэргэжлийн аудитын байгууллагыг томилно. Ийнхүү томилогдсон


байгууллага нь томилогдсоноос хойш дөчин таван (45) хоногийн дотор шийдвэр гаргах бөгөөд энэхүү шийдвэр нь эцсийн шийдвэрт тооцогдох бөгөөд Засгийн газрын энэ зүйлийн 18(e) хэсэгт заасан хугацааны дотор төлбөр төлөх үүргийг хөндөхгүй байна; 
 

(e) Төлбөр төлөх тохиолдолд Засгийн газар тухайн нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш 90 өдрийн дотор төлж барагдуулна. Нэмэгдэх зардлын төлбөр нь аливаа суутгал, шимтгэл тухайлбал татвар, хураамж, бусад нэхэмжлэл шаардлага зэргийг суутгасан дүн байна. Төлбөр хийхээс өмне эсвэл шилжүүлэг хийгдэх өдөр

Концесс эзэмшигчээс мэдэгдсэн данс руу холбогдох мөнгөн дүнг банкны шилжүүлгээр нэн даруй шилжүүлж төлбөрийг төлнө.





19. Суурь бүтцийг төрийн мэдэлд авах


(а) "Төрийн мэдэлд авах” гэж дараах үйлдэл, үйл явдал, нөхцөл байдлыг, эсвэл тэдгээрийг хамтатган ойлгоно:


(i) Энэхүү Гэрээний дагуу Концесс эзэмшигч, Нэр заасан хамааралтай этгээд эсвэл Хөрөнгө оруулагчдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа (i) Төслийг бүхэлд нь буюу түүний зарим хэсгийг, эсвэл (ii) Төслийн Суурь бүтэц, Хөдлөх бүрэлдэхүүн, төмөр замын барилга байгууламж, бусад эд хөрөнгө болон Төсөлд холбогдох бусад хөрөнгө, эд хөрөнгийг хамааруулан Концесс


эзэмшигч болон/Нэр заасан хамааралтай этгээд, эсхүл түүний Хөрөнгө оруулагчдын аливаа эд хөрөнгө, эрхийг, эсвэл (iii) гаргасан хувьцаа, үнэт


цаасыг Засгийн газар болон аливаа Эрх бүхий байгууллагаас албадан хураан авах, дайчлан авах, хүчингүй болгох, албадан худалдан авах,


нийгэмчлэх; 
 

(ii) Концесс эзэмшигч болон/Нэр заасан хамааралтай этгээдэд олгосон Зурвас газарт болон Төслийн аливаа хэсэгт холбогдох бусад газар хамаарах


газартай холбоотой эрхүүдийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчингүй болгох; 
 

(iii) Эрх бүхий байгууллагаас Төсөл, Концесс эзэмшигч болон/эсвэл Нэр заасан хамааралтай этгээд эсвэл түүний Хөрөнгө оруулагчид чиглэсэн, эсвэл шууд нөлөөлөхүйц (i) Хууль тогтоомж, энэхүү Гэрээгээр Концесс эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээд, эсвэл Хөрөнгө оруулагчид олгогдсон эрх, ашиг сонирхлыг хязгаарлах, эсвэл (ii)


Концесс эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээд эсвэл аливаа Хөрөнгө оруулагчтай адил нөхцөлд байгаа бусад хуулийн этгээдэд олгосноос дордуулсан байдлаар хандах зорилго, үр дагавар бүхий үйлдэл, арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Холбогдох Хууль тоггоомж, энэхүү Гэрээгээр хүлээсэн чухал ач холбогдол бүхий үүргээ Концесс эзэмшигч болон/эсвэл Нэр заасан хамааралтай этгээд болон Хөрөнгө оруулагч зөрчсөний улмаас холбогдох Эрх бүхий байгууллагаас Хууль тогтоомж гаргах, энэхүү Гэрээний дагуу эрхээ хэрэгжүүлэх үйлдэл, арга хэмжээ энд хамаарахгүй;


(iv) Эрх бүхий байгууллагаас Хууль тогтоомж, Гэрээний дагуу хүлээсэн үүргээ үл биелүүлэх аливаа эс үйлдлийн улмаас Концесс эзэмшигч


болон/эсвэл Нэр заасан хамааралтай этгээд, Хөрөнгө оруулагчийн эрх, хүртэх үр ашиг, эсвэл Хууль тогтоомж болон энэхүү Гэрээний дагуу


хүлээсэн үүргээ биелүүлэхэд ноцтой хэмжээнд сөрөг нөлөө үзүүлэх.





(b) (i) Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор; (ii) Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр зөвшөөрсөн; (iii) Хууль тогтоомжид заасан журмын дагуу, үл ялгаварлах зарчимд нийцсэн (iv) Засгийн газар нь энэ Гэрээний Хавсралт D-д заасны дагуу тооцсон нөхөн төлбөрийг Концесс эзэмшигч болон/эсвэл Нэр заасан хамааралтай этгээдэд бүрэн төлж барагдуулсан байх гэсэн бүх нөхцлүүд бүрэн хангагдсанаас бусад тохиолдолд Засгийн газар нь өөрөө болон Эрх бүхий байгууллагын зүгээс Төрийн мэдэлд авах аливаа үйлдэл, эс үйлдлийг энэхүү Гэрээний хугацаанд гаргуулахгүй байх арга хэмжээ авах үүрэгтэй.





20. Гадаадын хөрөнгө оруулалт


Төсөлд хувь нийлүүлсэн буюу зээл олгосон гадаадын хөрөнгө оруулалт нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад Хууль тогтоомж, олон улсын гэрээ болон Тогтворжуулах гэрчилгээгээр баталгаажуулсны дагуу эрх зүйн хамгаалалттай байна. Төсөлд дотоодын хөрөнгө оруулагчдын хувь нийлүүлсэн буюу зээл олгох замаар оруулсан хөрөнгө оруулалтыг гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалттай адил үзэж, ялгаваргүй тэгш хандана.





21 Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл


21.1 Хариуцлага

Энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ доор тодорхойлсон аливаа Давагдашгүй хүчин зүйлийн улмаас (цаашид “Давагдашгүй хүчин зүйл” гэх) биелүүлж чадаагүй буюу биелүүлэх боломжгүй болсноос үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд аль ч Тал ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. 
 

21.2 Давагдашгүй хүчин зүйл


(а) Давагдашгүй хүчин зүйл гэж талуудын буруутай болон болгоомжгүй үйл ажиллагаанаас шалтгаалаагүй, тэдгээрийн хүсэл сонирхол, хяналтаас гадуур бий болсон, урьдчилан харах боломжгүй буюу зохих арга хэмжээг


авсан хэдий ч урьдчилан сэргийлэх боломжгүй байсан, үүний улмаас Талуудын үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нөхцөл байдлыг хэлнэ:


(i) Ионжуулах цацраг буюу бохирдол, химийн бохирдол, цөмийн түлш, эсвэл цөмийн тэсрэлтээс үүдэлтэй цөмийн хог хаягдлаас үүсэх цацраг идэвхт үйл ажиллагаа, тэсэрч дэлбэрэх болон цөмийн бүрдэл бүхий цацраг идэвхт хортой тэсрэх болон бусад аюултай эд зүйл; 
(ii) Байгалийн гамшиг, тухайлбал ган, газар хөдлөлт, үер, гал түймэр, галт уулын дэлбэрэлт, хөрсний нуралт гулгалт, салхи шуурга, аянга цахилгаан болон байгалийн бусад аюултай үзэгдэл, гамшиг;

(iii) Голомтот халдварт өвчин буюу тахал;

(iv) Гэнэтийн осол буюу дэлбэрэлт;


(v) Нисэх болон усан онгоцны сүйрэл, галт тэрэгний осол, том хэмжээний тээврийн саатал, зогсолт, онгоцны болон агаарын бусад хөлгийн болон дуу авианы цохилтын улмаас эд зүйл нурах; 
(vi) Төслийн үйл ажиллагаа болон Зурвас газрын ашиглалтын ихэнх хэсэгт нөлөөлөх, тодорхой асуудлаар үүссэн улс үндзстэн, нийтийг хамарсан


ажил хаялт, аж үйлдвэрийн маргаан, Талууд болон тэдгээрийн Гэрээт гүйцэтгэгчид, туслан гүйцэтгэгчдэд хамааралгүй бусад этгээдийн ажил


хаялт, аж үйлдвэрийн маргаан; 
(vii) Дайн (дайн зарласан эсэхээс үл хамааран) дэгдэх, халдан довтлох, зэвсэгт мөргөлдөөн, гадаадаас дайсагнах ажиллагаа, бүслэлт; 
(viii) Үймээн самуун, бослого, иргэний дайн, хувьсгал, хорлон сүйтгэх ажиллагаа, терроризм, иргэний мөргөлдөөн; 
(ix) Монгол Улсын эсрэг тогтоосон хориг, албадлагын арга хэмжээ;


(x) Гадаад улсын төрийн Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хил хаасан, төмөр замын үйл ажиллагааг зхлүүлээгүй буюу зогсоосон, импорт, экспортын хориг, хязгаарлалт тавих; 
(xi) Техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу тогтоосон төмөр замын чиг, Төслийн олборлолтын болон барилга угсралтын үйл ажиллагааг өөрчлөхөд хүргэхүйц өмнө нь мэдэгдээгүй газар орчны нөхцөл байдал, археологийн олдвор болон байгалийн түүхий эдийн өлгий шинээр илрүүлсэн;

(xii) Дээр дурдсантай адил төрлийн аливаа үйлдэл, тохиолдол, нөхцел байдал дээрх (i)ээc (xii) хүртэлх хэсгүүдэд заасан үйл явдал, тохиолдол, үйлдэл, нөхцөл байдал нь (i) Концесс эзэмшигч болон/эсвэл Нэр заасан хамааралтай этгээд (шууд, шууд бус)-ийн хяналтаас гадуур, (ii) зохих


шаардлагатай арга хэмжээ авахаас өөрөөр Концесс эзэмшигч урьдчилан сэргийлэх, зайлсхийх боломжгүй, (iii) Концесс эзэмшигч энэхүү Гэрээний дагуу хүлээсэн гол үүргээ ноцтой зөрчсөнөөс шууд болон шууд бусаар


шалтгаалаагүй, (iv) Монгол Улсад бий болсон, нөлөө үзүүлсэн гэсзн нөхцлүүдийг хангасан байна.




21.3 Мэдэгдэл


Давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед энэхүү Гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй буюу биелүүлэх боломжгүй болж үүрэг нь хойшлогдсон Тал нь нөгөө Талдаа Давагдашгүй хүчин зүйлийн талаарх бүх мэдээлэл болон үүргээ биелүүлэх боломжгуйд хүргэсэн үндэслэлийн талаар нэн даруй мэдэгдэнэ. 
 

21.4 Давагдашгүй хүчин зүйл дуусгавар болох


(a) Давагдашгүй хүчин зүйл дуусгавар болмогц тухайн нөхцөл байдлын нөлөөнд автсан Тал нь ажлын [5] өдрийн дотор энэ тухай нөгөө Талд мэдэгдэж, энэхүү Гэрээний дагуу хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг үргэлжлүүлнэ;


(b) Давагдашгүй хүчин зүйл нь тухайн үйл явдал болохоос өмнө үүссэн үүргийн хариуцлагаас эсвэл тухайн үйл явдал болохоос өмнө хугацаа нь болсон төлбөрийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй; 
(c) Концессын хугацааг аливаа Давагдашгүй хүчин зүйл үргэлжилсэн хугацаанаас багагүй хугацаагаар сунгана. 
 

21.5 Бусад хохирол, алдагдлыг хариуцах


Энэхүү Гэрээний 21 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд


аль нэг Тал нь учирсан аливаа хохирол алдагдал, зардал, нөхөн


олговор, нэхэмжлэл шаардлагыг хангахаас ямар нэг байдлаар


татгалзахгүй.





22. Талуудын мэдэгдэл, баталгаа


22.1 Засгийн газрын мэдэгдэл, баталгаа


Засгийн газар дараах баталгааг гаргаж байна:

(а) Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай 327 дугаар тогтоолоор эрх олгосны дагуу эрх олгогдсон эрх бүхий байгууллага нь энэхүү Гэрээг байгуулах эрхтэй;

(b) Засгийн газар, Эрх бүхий байгууллагууд нь Төмөр замын тээврийн тухай хууль болон бусад Хууль тогтоомжийн дагуу энэхүү Гэрээнд заасан Тусгай зөвшөөрлүүдийг олгох бүрэн эрхтэй;


(c) Засгийн газар, Эрх бүхий байгууллагууд нь энэхүү Гэрээг байгуулж, Гэрээний дагуу эрх, үүрэг хүлээх, Гэрээний хэрэгжилтийг хангах бүрэн эрхтэй бөгөөд энэ талаар шаардлагатай бүх арга хэмжээг авсан;


(d) Засгийн газар энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс шүүх, арбитрын шийдвэрийг бүрэн биелүүлэхээ үүгээр баталж байна;


(e) Засгийн газар энэхүү Гэрээг Хууль тогтоомжийн хүрээнд байгуулсан бөгөөд Хууль тогтоомжийг зөрчөөгүй, эдгээр мэдэгдэл, баталгаа нь үнэн, зөв, хэрэгжүүлэх боломжтойг мэдэгдэн баталж байна. 
 

22.2 Концесс эзэмшигчийн мэдэгдэл, баталгаа


Концесс эзэмшигч нь энэ Гэрээг байгуулах өдрийн байдлаар дараах мэдэгдэл, баталгааг гаргаж байна:


(a) Концесс эзэмшигч нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдаж, бүртгэгдсэн хуулийн этгээд болно;


(b) Концесс эзэмшигч нь төлбөрийн чадвартай, татан буугдаагүй, үүрэг гүйцэтгэгч томилогдоогүй /тухайн компанийн хөрөнгийн дийлэнхи хэсэгт хамаарахаар/, компанийг татан буулгах шийдвэр гараагүй, шүүхийн


ажиллагаа явагдаагүй болно;


(c) Концесс эзэмшигч нь энэхүү Гэрээг байгуулах, хэрэгжүүлэх эрхийг олж авах шаардлагатай бүх арга хэмжээг авсан;


(d) Концесс эзэмшигч нь энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс шүүх болон арбитрын шийдвэрийг бүрэн биелүүлж дагаж мөрдөхөө үүгээр баталж байна;


(e) Энэхүү Гэрээ нь Талуудын хувьд Хууль тогтоомжийн дагуу хууль ёсны, хүчин төгөлдөр, заавал биелүүлэх үүрэг үүсгэж байгаа бөгөөд тэдгээрийг гэрээний нөхцлийн дагуу хэрэгжүүлэх боломжтой;


(f) Концесс эзэмшигч энэ Төсөл болон түүний аливаа хэсгийг хэрэгжүүлэх үүргийг хүлээн зөвшөөрсөн нь Гуравдагч этгээдийн оюуны өмчийн эрх, патент, худалдааны нууц, ноу-хауг зөрчихгүй;

(g) Энэхүү Гэрээг байгуулж хэрэгжүүлэх нь тухайн хуулийн
этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгийг зөрчөөгүй бөгөөд шаардлагатай бүх Зөвшөөрлийг авсан;


(h) Энэ Гэрээг байгуулах өдрийн байдлаар Концесс эзэмшигчийн гаргасан бүх мэдэгдэл, баталгаа үнэн зөв болно.





23. Гэрээний хугацаа, гэрээ сунгах, гэрээ цуцлах


23.1 Гэрээний хугацаа, түүнийг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах


(а) Талууд энэхүү Гэрээг зохих ёсоор байгуулж, дараах урьдчилсан нөхцлүүд бүрэн биёлэгдсэн эсхүл Талууд харилцан тохиролцож эдгээр урьдчилсан нөхцөл (бүхэлд нь эсхүл зарим хэсгийг нь)-ийг биелэгдсэнд тооцсон буюу түдгэлзүүлж, Хүчин төгөлдөр болох өдрөөс эхпэн энэ


Гэрээ хүчин төгөлдөр болно:


(i) Засгийн газраас Төмөр замын тээврийн тухай Монгол Улсын хуульд заасны дагуу Суурь бүтэц Барих тусгай зөвшөөрлийг Концесс эзэмшигчид


олгосон байх;


(ii) Төмөр замын шугамын холболтын гэрээ Концесс эзэмшигч болон УБТЗ-ын хооронд байгуулагдаж, хүчин төгөлдөр болсон байх;


(iii) ТЭЗҮ болон Ажлын зураг холбогдох хууль тогтоомжийн дагуу эцэслэн боловсруулагдаж дууссан, холбогдох Эрх бүхий байгууллагаар батлагдсан байх;


(iv) Концесс эзэмшигч болон Санхүүжүүлэгч нарын хооронд Санхүүжилтийн гэрээ байгуулагдсан байх;


(v) Засгийн газраас Төмөр замын тээврийн тухай Монгол Улсын хуульд заасны дагуу энэхүү Гэрээний Хавсралт А-д тусгагдсан, ТЭЗҮ, Ажлын


зурагт үндэслэн шинэчлэгдэж, эцэслэн тодорхойлогдох Суурь бүтцийн чиг болон солбилцолыг баталсан байх;


(vi) БОНБНҮ-ний тайлан болон БОМТ холбогдох хууль тогтоомжийн дагуу эцэслэн боловсруулагдаж дууссан, холбогдох Эрх бүхий байгууллагаар


батлагдсан байх;


(vii) Газар гэрээнүүд болон Төслийн зорилгоор ус ашиглахтай холбоотой гэрээнүүд холбогдох Эрх бүхий байгууллага болон Концесс эзэмшигч


болон/эсхүл Нэр бүхий хамааралтай этгээдийн


хооронд Хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан байх;


(viii) Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын хуулийн дагуу Тогтворжуулах гэрчилгээг Концесс эзэмшигчид олгосон байх;


(ix) ЕРС гэрээ холбогдох талуудын хооронд зохих ёсоор байгуулагдсан байх;


(x) Концесс эзэмшигч нь өөрийн эрх бүхий байгууллагаас Төсөлд хөрөнгө оруулах Зөвшөөрлийг авсан байх;


(xi) Хууль тогтоомжийн дагуу Засгийн газраас Концесс эзэмшигч болон/эсвэл Нэр заасан хамааралтай этгээд болон Хөрөнгө оруулагчдад Төсөлд хөрөнгө


оруулах, хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан шаардлагатай бүх лиценз, зөвшөөрөл, бүрдүүлбэр, бичиг баримтыг олгосон байх.
 

(b) Дээр дурдсанаас үл хамааран, Концесс эзэмшигч нь энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ дараах нөхцлийг хангасан тохиолдолд биелүүлнэ гэж Талууд харилцан тохиролцов:


(i) Санхүүжилтийн гэрээнд заасан бүх урьдчилсан нөхцлүүд бүрэн хангагдаж, төслийн санхүүжилт аливаа нөхцөл заалгүй олгогдохоор болсон байх. 
 

(c) Хэрэв Гэрээ хүчин тегөлдөр болох өдөр Гэрээний 23.1(a) болон 23.1(b) хэсэгт заасан нөхцлүүд биелэгдээгүй буюу биелэгдсэнд тооцогдож түдгэлзээгүй бол аль нэг Тал нь нөгөө талдаа бичгээр мэдэгдэл хүргүүлэх замаар Гэрээг шууд цуцалж болно. Хэрэв Засгийн газрын энэ Гэрээ болон Хууль тогтоомжид заасан эрх, үүрэгтэй холбоотойгоор Гэрээний 23.1(a) болон 23.1(b) хэсэгт заасан нөхцлүүд биелэгдээгүй буюу/эсхүл Гэрээ хүчин


төгөлдөр болох өдөр хойшлогдсон бол 18 сарын хугацааг тухайн хойшлогдсон хугацаагаар сунгагдана; 
 

(d) Энэхүү Гэрээ нь (i) 23.5 хэсэгт заасны дагуу цуцлагдах, (ii) Концессын хугацаа дуусгавар болсноос хойш Суурь бүтцийн өмчлөлийн 100 хувийг Төрийн өмчлөлд шилжүүлэх ажлыг 6.2 хэсэгт заасны дагуу хийж дуусах


хүртэл хугацаанд (цаашид “Хугацаа” гэх) хүчин төгөлдөр үйлчилнэ. Энэхүү Гэрээний хугацаа дуусгавар болсон нь Концесс эзэмшигч, эсвэл Нэр заасан хамааралтай этгээдийн Суурь бүтцийг ашиглах, Суурь бүтцийг ашиглан


төмөр замын тээвэрлэлт эрхлзх, бусад холбогдох үйл ажиллагаа эрхлэх эрхийг цуцлах эсвэл дуусгах ямар нэг сөрөг нөлөөлөл бий болгох үндэслэл болохгүй;

(е) Засгийн газар дор дурдсан тохиолдолд Концессын хугацааг сунгана:


(i) Давагдашгүй хүчин зүйлийн улмаас Төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа тасалдсан, хойшлогдсон бол тухайн хугацаагаар;


(ii) Засгийн газар, төр, захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас Теслийн хэрэгжилт тасалдсан, хойшлогдсон бол тухайн тасалдсан, хойшлогдсон хугацаагаар;


(iii) Гэрээнд тусгагдаагүй Засгийн газрын хүсэлт, шаардлага нь Концесс эзэмшигчийн нэмэлт зардлыг өсгөхөд хүргэсэн, Концессын хугацааг


сунгалгүйгээр тухайн зардлыг нөхөх боломжгүй болсон бол нөхөх боломжтой болох хүртэлх хугацаагаар;


(iv) Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай Зөвшөөрөл, тусгай Зөвшөөрлүүдийг зохих хугацаанд олгоогүй бол тийнхүү хойшилсон хугацаагаар;


(v) Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газар үүний дотор Зурвас газар болон Нэмэлт болон дагалдах дэд бүтцийн газрыг олгох, ашиглуулах ажиллагаа нь Концесс эзэмшигчээс хамаарахгүй шалтгаанаар саатсан, тасалдсан, хойшилсон бол мөн хугацаагаар;


(vi) Концесс ззэмшигчийн Суурь бүтцийн өргөтгөл, өөрчлөлтийг хийж гүйцэтгэсэн хугацаагаар;


(vii) Хууль тогтоомж болон Гэрээнд заасан бусад нөхцлөөр.


(f) Концесс эзэмшигчид санхүүгийн сөрөг үр дагавар үүсгэх, эсвэл нийтэд хэт өндөр үнэ тариф, төлбөр ногдуулахад хүргэх урьдчилан тооцоогүй нөхцөл байдал үүссэн үед Засгийн газар Концессын хугацааг сунгана;


(g) Гэрээний 23.6(a) хэсэгт зааснаар Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаас бусад тохиолдолд Концессын хугацааг богиносгож өөрчлөхгүй. 
 

23.2 Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах

(а) Талууд харилцан тохиролцож Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

(b) Дараах тохиолдолд Концесс эзэмшигч Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргаж болно:

(i) Санхүү, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн;


(ii) Хууль тогтоомжид өөрчлөлт орсон;


(iii) Хууль тогтоомж, Гэрээнд заасан бусад тохиолдол.


(с) Гэрээ байгуулагдсаны дараа 23.2(b) хэсэгт заасан аливаа нөхцөл байдал үүссэн, ийм нөхцөл байдал бий болохыг урьдчилан мэдэх, тооцоолох боломжгүй байсан бөгөөд уг нөхцөл байдлыг Концесс эзэмшигч, Хөрөнгө оруулагчид, болон тэдгээрийн Хамааралтай этгээд даван гарах боломжгүй бол Концесс эзэмшигчийн гаргасан саналыг үндэслзн Засгийн газар Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно. 
 

23.3 Гэрээний үүрэг зөрчсөн тухай мэдэгдэл


Засгийн газар Гэрээний үүргээ биелүүлэхгүй байх, Концесс эзэмшигч Гэрээний үүргээ биелүүлэхгүй байх эсвэл Талуудын аль нэг нь Гэрээгээр хүлээсэн чухал бөгөөд ач холбогдол бүхий үүргээ биелүүлээгүй нь Давагдашгүй хүчин зүйл тохиолдсоноос шалтгаалаагүй бөгеөд хоёр (2) cap хүртэл хугацаанд үргэлжилсэн эсвэл Хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн бол нөгөө Тал нь гэрээний үүргээ биелүүлээгүй Талдаа Гэрээний зөрчлийн


талаар болон зөрчлийг арилгахыг шаардсан мэдэгдлийг (цаашид Тэрээний үүрэг зөрчсөн тухай мэдэгдэл” гэх) бичгээр хүргүүлнэ. 
 

23.4 Зөрчил арилгах


(a) Гэрээний үүрэг зөрчсөн тухай мэдэгдэлд заасан үүргээ биелүүлэх зорилгоор Засгийн газар мэдэгдэл хүлээн авснаас хойш зургаан (6) сарын дотор, Концесс эзэмшигч мэдэгдэл хүлээн авснаас хойш нэг (1) жилийн дотор тус тус үүргээ биелүүлэх зохих арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:


(i) 23.4(a) хэсэгт заасан Засгийн газарт хамаарах зөрчил арилгах хугацааг Хууль тогтоомжид заасан тухайн зөрчил арилгах хугацааны шаардлагын


дагуу сунгана;


(ii) 23.4(a) хэсэгт заасан Концесс эзэмшигчид хамаарах зөрчил арилгах хугацааг зах зээлийн нөхцөл байдал, тухайн зөрчил арилгах санхүүгийн


болон техникийн боломжийг харгалзан сунгана. 
 

(b) Засгийн газар Гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол, зардал, ашиг, орлогын алдагдлыг Хууль тогтоомж, олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчим, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний үндсэн


дээр үл ялгаварлах зарчмыг баримтлан тодорхойлж, Засгийн газраас Концесс эзэмшигчид нөхөн төлбөр, нөхөн олговрыг төлөх үүрэгтэй.

23.5 Гэрээ дуусгавар болох


(а) Дараах тохиолдлуудад Гэрээ дуусгавар болно:

(i) Талууд харилцан тохиролцсон;


(ii) Гэрээний хугацаа дууссан бөгөөд ийнхүү дуусгавар болсны дараа дахин сунгаагүй (энэхүү хугацааг энэ Гэрээний 23.1(c), 23.1(e) болон 23.1(f) хэсгийн


дагуу сунгахаас бусад тохиолдолд);


(iii) Хууль тогтоомж болон энэ Гэрээнд өөрөөр заагаагүй бол Концесс эзэмшигч дампуурсан эсвэл татан буугдсан;


(iv) 23.6(a)(i) хэсэгт заасны дагуу Концесс эзэмшигч гэрээг цуцалсан.





23.6 Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах


(a) Дараах тохиолдолд нэг Тал нь Гэрээг цуцлах тухай хүсэлтийг нөгөө Талдаа тавьж болно:


(i) Засгийн газар Гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 23.4 хэсэгт заасан хугацааны дотор зөрчлөө арилгаагүй; (энэ тохиолдолд зөвхөн Концесс эзэмшигч гэрээг цуцална);


(ii) Концесс эзэмшигч нь Гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 23.4 хэсэгт заасан хугацааны дотор зөрчлөө арилгаагүй; (энэ тохиолдолд зөвхөн


Засгийн газар гэрээг цуцална);


(iii) Хууль тогтоомж, Концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол Концесс эзэмшигч дампуурсан буюу татан буугдсан. 
 

(b) Талуудын аль нь ч 23.6 хэсэгт болон энэхүү Гэрээнд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө энэхүү Гэрээг цуцлах эрхгүй байна. 
 

23.7 Гэрээ цуцлах тухай мэдэгдэл


23.6(a)(i) хэсэгт заасны дагуу Гэрээг цуцлах эрхтэй болсон Концесс эзэмшигч Засгийн газарт дараах зүйлийг дурдсан Гэрээ цуцлах тухай мэдэгдэл (цаашид “Гэрээ цуцлах тухай мэдэгдэл" гэх)-ийг бичгээр хүргуүлнэ:


(a) Засгийн газар Гэрээний үүргээ зөрчсөний улмаас гарч буй үр дагавар болон засаж залруулах шаардлагын талаар нарийвчилсан мэдээлэл;


(b) Гэрээг цуцлах огноо;

(с) Аливаа бусад холбогдох мэдээлэл.


23.8 Концесс эзэмшигч Гэрээний үүргээ зөрчих


Дараах тохиолдолд Концесс эзэмшигчийг Гэрээний үүргээ зөрчсөнд тооцно. (“Концесс эзэмшигч гэрээний үүргээ зөрчих"):


(a) Концесс эзэмшигч Гэрээний 3.2(a) хэсгээр хүлээсэн үүргээ Ноцтойгоор зөрчих:


(i) Хууль тогтоомж болон знэхүү Гэрээнд өөрөөр заагаагуй тохиолдолд эрх, үүргээ бусдад шилжүүлэх;


(ii) Концессын гэрээнд заагаагүй зорилгоор худалдах, арилжих, бэлэглэх замаар Суурь бүтцийг шилжүүлэх;


(iii) Гэрээнд өөрөөр заагаагүй тохиолдолд Засгийн газрын урьдчилан олгосон зөвшөөрөлгүйгээр Хяналтын багцад өөрчлөлт оруулах;


(iv) Концесс эзэмшигчийн Хяналтын багцад өөрчлөлт орохуйц байдлаар өөрчлөх байгуулах замаар эрх, үүргээ бусдад шилжүүлэх. 
 

(b) Төслийн үйл ажиллагааг Хууль тогтоомж болон энэхүү Гэрээнд тусгагдаагүй үндэслэлээр зогсоосон бөгөөд 1 (нэг) жилийн дотор буцаан сэргээж хэвийн үйл ажиллагаанд оруулаагүй;


(c) Концесс эзэмшигч энэхүү Гэрээний дагуу хүлээсзн бусад
үүргээ биелүүлэлгүй Ноцтой зөрчил гаргасан бөгөөд тухайн зөрчлийг Гэрээнд заасан журмаар арилгаагүй. 
 

23.9 Засгийн газар Гэрээний үүргээ зөрчих


Дараах тохиолдпуудын аль нэгэнд Засгийн газрыг Гэрээний үүргээ зөрчсөнд тооцно. (“Засгийн газар гэрээний үүргээ зөрчих” гэх):


(a) Засгийн газар, бусад Эрх бүхий байгууллага энэхүү Гэрээний дагуу Концесс эзэмшигчийн хүссэн, Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой зохих зөвшөөрөл олгохыг үндэслэлгүйгээр хойшлуулсны улмаас Төсөл хэрэгжих


боломжгүй болсон;


(b) Засгийн газраас энэхүү Гэрээний дагуу гаргасан аливаа
мэдэгдэл, баталгаа нь худал буюу төөрөгдүүлсэн болох нь тодорхой болсон;


(c) Төр, захиргааны байгууллага нь Төслийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй байдалд хүргэсэн Хууль тогтоомж баталсан, аливаа шийдвэр гаргасан;


(d) Засгийн газар энэхүү Гэрээний дагуу хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөн, тодруулбал Засгийн газар нь 2, 4, 5.3, 5.5, 7.1, 7.2, 7.3, 7.4, 7.5, 7.6, 7.7, 8.5, 10.1(b), 11.1 (с), (е); (f), 11.2 (a), (b), 12.2, 13.2, 13.3, 14, 18, 19, 21, 22.1,


23.10, 25 болон 27.3 хэсгүудэд (зөвхөн эдгэзр заалтуудаар хязгаарлагдахгүйгээр) заасан үүргээ биелүүлээгүй, дагаж мөрдөөгүй тохиолдлыг Засгийн газар Ноцтой зөрчил гаргасанд тооцно;


(e) Гэрээний 21.2 хэсэгт зааснаас бусад тохиолдолд бүтээгдэхүүн экспортлох, Төслийн барилга, бүтээн байгуулалтын ажилд шаардагдах тоног төхөөрөмжийн импортод Засгийн газраас хориг, хязгаарлалт тавих, хориг арга хэмжээ авах;


(f) Засгийн газраас хэрэгжүүлсэн арга хэмжээний улмаас хил, төмөр зам, ачаа ачиж буулгах талбай болон төмөр замын тээвэрт ашиглах бусад эд анги, тоног төхөөрөмж, тэдгээрийн үйл ажиллагаанд шаардлагатай үйлчилгээг үзүүлэхэд хязгаарлалт хийх, хэм хэмжээ тогтоох, хаах;


(g) Хуульд өөрчлөлт орсон, эсвэл Төрийн мэдэлд авах тохиолдол бий болсон. 
 

23.10 Гэрээг хугацаанаас өмнө цуцалснаас үүсэх үр дагавар


(a) Концесс эзэмшигч нь Гэрээний 23.9 хэсэгг заасны дагуу (Засгийн газар гэрээний үүргээ зөрчих) Гэрээг цуцлах тохиолдолд Хавсралт D-д заасны дагуу нөхөн төлбөрийг тооцож олгосны дараа Төслийг шилжүүлж авахыг Засгийн газраас шаардах эрхтэй. Нөхөн төлбөрийг бүрэн төлснөөр Концесс эзэмшигчийн тухайн Төсөлд холбогдох эрх, ашиг сонирхол Засгийн газар зсвэл түүний томилсон этгээдэд шилжинэ;


(b) 23.8 (Концесс эзэмшигч үүргээ зөрчих) хэсэгт заасны дагуу энэ Гэрээг цуцалсан, Концесс эзэмшигч нь 23.6(a)(iii) хэсэгт заасны дагуу дампуурсан эсвэл татан буугдсан тохиолдолд Засгийн газар нь Хавсралт D-д заасны дагуу тооцоолсон өртгийг Концесс эзэмшигч эсвэл Хөрөнгө оруулагчдад төлснөөр Суурь бүтцийг Засгийн газар эсвэл эрх олгосон бусад этгээдэд шилжүүлэн авна;


(c) Тодруулбал, 23.10(a), 23.10(b) хэсэгт зааснаар Концесс эзэмшигч нь Засгийн газраас төлбөрийг бүрэн хүлээн аваагүй бол, эсвэл түүнийг авах хүртэл төслийг үргэлжлүүлэн эзэмших, ашиглахаа үргэлжпүүлэх бөгөөд


Төсөлд хамаарах Концесс эзэмшигчийн эрх, ашиг сонирхол нь Засгийн газарт шилжихгүй;

(d) Гэрээний хугацаа дууссан, эсвэл хугацаанаас өмнө Гэрээг цуцалсан нь тийнхүү Гэрээний хугацаа дуусах буюу цуцлах өдрөөс өмнө үүссэн, мөн тухайн үед төлөгдөөгүй үлдсэн төлбөртэй холбоотой Талуудын эрх, үүрэгт аливаа хэлбэрээр нөлөөлөхгүй;

(е) Гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлснээс хойш 90 (ерэн) өдрийн дараа болон Засгийн газраас холбогдох төлбөрийг бүрэн барагдуулсны дараа Суурь бүтцийг Засгийн газар болон түүний томилсон этгээдэд шилжүүлнэ.





24. Хэрэглэх хууль тогтоомж


Энэхүү гэрээг Монгол Улсын Хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгэзр зохицуулна.





25. Маргаан шийдвэрлэх


25.1 Арбитр


(a) Энэхүү Гэрээг тайлбарлах болон хэрэгжүүлэхтэй холбоотой ямар нэг маргаан (“Маргаан”) гарвал Талууд эхний шатанд эв зүйгээр шийдвэрлэх бүх арга хэмжээг авна;


(b) Хэрэв аль нэг Тал нөгөө Талдаа маргаан үүссзн тухай мэдэгдэл (“Маргааны мэдэгдэл") хүргүүлснээс хойш 30 (гуч) хоногийн дотор асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол Талуудын удирдах албан тушаалтнаас бүрдсэн


төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгуулна. Тухайн уулзалтаар 30 (гуч) хоногийн дотор асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол Талууд энэ хэсэгт заасны дагуу 25.1(c) дэх хэсэгт заасан хараат бус хөндлөнгийн Шинжээч


(“Шинжээч’1), эсвэл 25.1(d) хэсэгт заасан арбитрын аль тохиромжтойгоор нь шийдвэрлүүлэхээр маргааныг шилжүүлнэ. Энэ хэсгээр маргааны мэдэгдэлд


тусгагдаагүй, эсвэл тухайн маргаантай холбоогүй аливаа асуудлаар нэхэмжлэл гаргах, хариу тайлбар өгөх, сөрөг нэхэмжлэл гаргах талуудын эрхийг хязгаарлахгүй. 
 

(c) Шинжээч томилох:


Хэрэв талууд маргаанаа Шинжээчээр шийдвэрлүүлэхэзр шийдсэн бол:

(i) Маргааныг Шинжээчээр шийдвэрлүүлэх санал бүхий маргааны мэдэгдлийг өгснөөс хойш 10 хоногийн дотор Талууд Шинжээчийг харилцан


зөвшилцөж сонгоно. Шинжээч нь маргаанд оролцогч аль нэгТалын төлөөлөгч, ажилтан, гэрээт гүйцэтгэгч болон өмнө нь тийм харилцаатай байсан этгээд байж болохгүй;

(ii) Талууд Шинжээчийг 10 хоногийн дотор харилцан тохиролцож сонгож чадаагүй бол аль нэг талын хүсэлтээр Олон Улсын худалдааны танхимын


магадлагааны дүрмийн Шинжээч томилохтой холбоотой заалтуудын дагуу Олон Улсын худалдааны танхимын магадлагааны төвөөс Шинжээчийг нэн даруй томилно. Шинжээч томилгоог зөвшөөрсөн албан бичгийг талуудад


хүргүүлснээр Шинжээчийн томилгоо хүчинтэй болно;


(iii) Шинжээч нь зөвхен Шинжээчийн үүргийг гүйцэтгэх бөгөөд арбитрын үүргийг гүйцэтгэхгүй. Тодруулбал, худалдааны арбитрын холбогдолтой


дүрэм журам тухайн ажиллагаанд мөрдөгдөхгүй;


(iv) Аль нэг Тал маргааныг 25.1(d) хэсэгт заасны дагуу Шинжээчийн шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор арбитраар шийдвэрлүүлэхээр


хандсанаас бусад тохиолдолд талууд маргааны талаар гаргасан Шинжээчийн шийдвэрийг заавал биелүүлнэ;


(v) Шинжээч авч хэрзгжүүлэх бүх ажиллагаагаа англи хэл дээр гүйцэтгэнэ. 
 

(d) Арбитрын журмаар шийдвэрлэх:


(i) 25.1(b) дэх хэсэгг заасан Талуудын удирдах албан тушаалтнуудаас бүрдсэн төлөөлөгчдийн уулзалтын үр дүнг үл харгалзан Талууд маргааны


мэдэгдэл өгсөн өдрөөс хойш 60 (жар) хоногийн дотор маргааныг шийдвэрлэж чадахгүй бол аль нэг Тал нь арбитрын журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргах эрхтэй. Тодруулбал, Талууд арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхээс өмнө заавал Шинжээчид хандах


шаардлагагүй;


(ii) Талууд арбитрын журмаар маргааныг шийдвэрлүүлэхээр Улс болон гадаад улсын иргэд хооронд хөрөнгө оруулалттай холбоотой маргаан


шийдвэрлэх конвенц (цаашид “ХОМШОУТ Конвенц" гэх)-ийн дагуу Хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх олон улсын төв (цаашид “ХОМШОУТ" гэх)-д хандахаар үүгээр тохиролцов;


(iii) Арбитрчдын тоо 3 (гурав) байх бөгөөд Засгийн газар, Концесс эзэмшигч тус бүр 1 (нэг), ХОМШОУТ-ийн дарга арбитрын хурлыг даргалах 1 (нэг) арбитрчийг сонгоно;


(iv) Арбитрын хурал англи хэлээр явагдана;


(v) Арбитрын шүүхээс гаргасан шийдвэр нь Талуудын хувьд эцсийн бөгөөд заавал биелэгдэх шинжтэй байх ба түүний шийдвэрийг холбогдох, харьяалах аль ч шүүхээр баталгаажуулан хэрэгжүүлж болно;

(vi) Арбитрын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Лондон хотноо явуулна;


(vii) Талууд нь арбитрын шүүхийн шийдвэрийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэхээ үүгээр илэрхийлж байна.


(e) Энэхүү 25 дугаар зүйлд заасан маргаан шийдвэрлэх журам нь Гэрээ хүчин төгөлдөр эсэхээс үл хамааран хүчин төгөлдөр үйлчилнэ;


(f) Маргаан үүсч уг маргааныг арбитрын журмаар хянан шийдвэрлэж байх явцад тухайн маргаж байгаа зүйлээс бусдаар Талууд энэхүү Гэрээний дагуу хүлээсэн эрх, үүргээ үргэлжлүүлзн хэрэгжүүлнэ.





26. Гэрээний хэл


Энэхүү Гэрээг монгол, англи хэлээр тус бүр 10 хувь үйлдэх бөгөөд хувь тус бүр хууль зүйн хувьд ижил хүчинтэй байна. Гэрээний англи, монгол хэл дээрх бичвэрийн хооронд зөрүү гарвал англи хэл дээрх бичвэрийг баримтална.





27. Бусад зүйл


27.1 Мэдэгдлийн хэлбэр


Энэхүү Гэрээтэй холбоотой аливаа харилцаанд Засгийн газрыг төлөөлж Хөрөнгө оруулалтын газар оролцоно. Аливаа мэдэгдэл, нэхэмжлэл, шаардлага болон энэхүү Гэрээний дагуу хүргүүлэх бусад захидал харилцааг (цаашид "мэдэгдэл” гэх) дараах этгээдэд хүргүүлсэн тохиолдолд хүргүүлсэнд тооцно:


(a) Засгийн газрын хувьд:


Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 11, Засгийн газрын 11-р байр, 8 дугаар давхар 
Хөрөнгө оруулалтын газар


Хэнд: Хөрөнгө оруулалтын газрын дарга 
С.Жавхланбаатар 
 

(b) Концесс эзэмшигчийн хувьд:

Хаяг; Монгол Улс, Улаанбаатар 14253, СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-8, Алтай цамхаг, 3-р давхар, 302

Хэнд: Ноён Дэвид Паул (Mr David Pauli) 
 

Энэхүү зүйлд заасны дагуу холбогдох Талууд бие биедээ харилцан мэдэгдсэн бусад хаягаар хүргүүлж болно. 


27.2 Гэрээний заалт, бүрдэл баримт бичиг тус тусдаа хүчинтэй


байх

(a) Хэрэв энэхүү Гэрээний аль нэг заалт нь Хууль тогтоомжийн дагуу хүчин төгөлдөр бус, хэрэгжүүлэх боломжгүйд тооцогдсон бол Гэрээний бусад заалт нь Талуудын хувьд хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөнө;

(b) Энэхүү Гэрээний 1.1(b), 2.2(b), 6.4, 9, 19, 23, 24, 25, 27.2 болон 27.3 хэсгүүд нь Гэрээний хугацаа дуусах буюу хугацаанаас өмнө цуцлагдсан хэдий ч холбогдох бүх хууль тогтоомжоор зөвшөөрсөн хамгийн сүүлчийн өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Өмнөх өгүүлбэрийг үл харгалзан, аливаа мэдэгдэл, баталгаа, батламж эсвэл тохиролцоог зөрчсөн явдал нь энэхүү Гэрээний дагуу хохирол барагдуулах нөхцөл болон өмнөх өгүүлбэрийн дагуу Гэрээг цуцлах нөхцлийг үүсгэж байгаа бол тухайн


зөрчлийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд тэдгээр нь хүчин төгөлдер байх бөгөөд тийнхүү хохирол арилгах эрхийг үүсгэж байгаа зөрчлийн мэдэгдлийг хохирол барагдуулах талд тухайн хугацаанаас өмнө хүргүүлсэн,


шударгаар нэхэмжлэл гаргасан байх ёстой. 
 

27.3 Нууцлал


(а) Энэхүү Гэрээний нөхцөл, заалт (“Нууц мэдээлэл”) нь нууц байх бөгөөд дараах тохиолдлоос бусдаар талуудын бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахгүй. Үүнд: (а) Хамааралтай этгээд(үүд)эд задруулсан; (b)


задруулахыг хууль тогтоомжийн дагуу шаардсан; (с) аль нэг талын оролцож байгаа шүүхийн болон захиргааны хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлага, нэхэмжлэл гаргаж тайлбарлахтай холбогдон задруулсан; (d)


Австралийн хөрөнгийн бирж (“АХБ") -ийн үнэт цаас шинээр гаргах харилцааг зохицуулж байгаа Үнэт цаас гаргах журмын дагуу задруулсан болон (е) нууцлал хадгалах гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа нягтлан бодох бүртгэлийн эсвэл санхүүгийн, хуулийн, техникийн болон бусад зөвлөхүүдэд задруулсан. Энэхүү Гэрээ болон Гэрээнд орсон нэмэлт, өөрчлөлтүүдийн


хуулбарыг зохих эрх бүхий байгууллагуудад хүргүүлэх эсвэл дээр дурдсаны дагуу (АХБ -ийн Үнэт цаас гаргах журмын дагуу шаардсан зэрэг) задруулах үүрэгтэй болох тохиолдолд Концесс эзэмшигчээс энэ талаар мэдэгдэл

хургүүлэх, эсвэл Засгийн газраас зөвшөөрөл авсан байхыг шаардахгүйг Засгийн газар хүлээн зөвшөөрч байна. 
 

(b) Засгийн газар нь Нууц мэдээллээс бусад асуудлын хувьд энэ Гэрээ болон Төслийн талаар Концесс эзэмшигч, АКМ, Хөрөнгө оруулагчдад урьдчилан мэдэгдэх замаар мэдээлэх, мэдэгдэл гаргах, олон нийтэд зарлаж болох


бөгөөд энэ тохиолдолд тухайн мэдээлэлд Хөрөнгө оруулагчдын нэрийг ишлэхгүй, эсвэл дурдахгүй. Аливаа улсын үйлчлэх хууль тогтоомж болон харьяалах хөрөнгийн биржийн шаардлагын дагуу задруулах тохиолдолд Нууц мэдээллийг нэгэн зэрэг задруулах талаар Талууд хамтарч ажиллана. 
 

27.4 Нэгдмэл байдал


Энэхүү Гэрээ нь Талуудын хувьд хүчин төгөлдөр гэрээнд тооцогдох бөгөөд энэхүү Гэрээгээр зохицуулагдаж буй асуудалтай холбоотойгоор үүнээс өмнө болон үүнтэй зэрэгцэн Талуудын хооронд амаар болон бичгээр хэлэлцэгдсэн санал, гэрээ, хэлэлцээр, ойлголтуудыг зөвхөн энэхүү Гэрээгээр


зохицуулах буюу тухайн асуудлууд үүгээр өөрчлөгдсөнд тооцно.


27.5 Цаашид авах арга хэмжээ


Аль нэг Тал нь нөгөө Талын хүсэлтээр зөвшөөрөл авах, баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах, баримт бичиг бүрдүүлэх зэрэг ажиллагааг хийхийг зөвшөөрнө. Үүнд:


(a) Тухайн Тал болон энэхүү Гэрээний дагуу үүрэг хүлээх аливаа зтгээдэд үүрэг хүлээлгэх;


(b) Тухайн Талд Төсөлтэй холбоотой өөрт ногдох эрхээ эдлэх боломж олгох;


(c) Тухайн Тал энэхүү Гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж байгаа эсэхийг батлан харуулах.

28 Тайлбар


28.1 Тодорхойлолт


Энэхүү гэрээнд дурдсан нэр томьёонуудыг хууль тогтоомжид өөрөөр тайлбарлаагуй тохиолдолд дор дурдсан утгаар ойлгоно.


(а) “Нэмэлт болон дагалдах дэд бүтэц” гэж Суурь бүтцэд ороогүй төмөр замын тээврийн болон бусад хэрэглэгчийн үйл ажиллагааг хэвийн хангах зориулалт бүхий дараах дэд бүтэц, барилга байгууламжийг хэлнэ. Үүнд:


(i) Шатахуун хадгалах, түгээх байгууламж;

(ii) Темөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тусгай зориулалттай барилга, орон сууц (үүнд Хөдлөх бүрэлдэхүүний засвар үйлчилгээний депо хамаарна);

(iii) Концесс эзэмшигч, эсвэл түүний Хамааралтай этгээдээс Нэмэлт болон дагалдах дэд бүтцийг барьж байгуулах, эзэмших зорилгоор барьж


байгуулсан Суурь бүтцийн бүрэлдзхүүн хэсэгт ордоггүй Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой бусад байгууламж, хөрөнгө.
 

(b) “Хамааралтай этгээд” гэж аливаа этгээдийн хувьд түүнийг шууд болон шууд бусаар хянаж байгаа, эсвэл түүний хяналтад буюу хамтын нийтлэг хяналтад байгаа этгээдийг хэлнэ. Энэхүү нэр томьёоны хувьд “Хяналт”


("Хянаж байгаа”, “Хяналтад байгаа”, “Нийтлэг хяналтад байгаа” г.м) гэж тодорхой нэг этгээдийн хувьд хэрэглэгдэхдээ тухайн этгээдийн менежмент болон бодлогыг шууд ба шууд бусаар удирдан чиглүүлэх эрх мэдлийг эзэмшиж байгааг (саналын эрхтэй хувьцаа эзэмших замаар, эсвэл гэрээ байгуулах болон бусад арга хэлбэрээр) ойлгоно;





(c) “АКМ” гэж Аспайр Майнинг Лимитед; 
 

(d) "Зөвшөөрөл” гэж Төсөлтэй холбоотойгоор Концесс эзэмшигч, түүний Хамааралтай этгээд, Гэрээт гүйцэтгэгчид эсвэл туслан гүйцэтгэгчид болон тэдгээрийн ажиллагчид, төлөөлөгч, болон гэрээт гүйцэтгэгч нарын хувьд шаардагдах бүх түрээс, тусгай зөвшөөрлүүд, зөвшөерлүүд, мэдэгдэл, эрх олгох, концесс олгох, чөлөөлөх, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл бүхий виз, гаалийн бүрдүүлэлт, экспорт, импортын квот, бусдын өмчийнөр эрхлэх зөвшөөрөл бүхий виз, гаалийн бүрдүү, эзэмших эрх болон эрх бүхий холбогдох байгууллагаас тийнхүү авахыг болон авахаар өргөдөл, мэдэгдэл гаргах үүргээс чөлөөлөхийг ойлгоно;

(e) 'Эрх бүхий байгууллага” гэж аль нэг улсын эсвэл улс төрийн дзд нэгжийн Засгийн газар түүний бүрэлдэхүүнд багтах улсын, бүс нутгийн эсвэл орон нутгийн аливаа агентлаг, эрх бүхий төрийн байгууллага, салбар, хэлтэс,


зохицуулагч байгууллага (Төрийн болон захиргааны байгууллагыг оролцуулан), гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж буй байгууллага, татварын, тохируулагч эсвэл захиргааны эрх мэдэл, чиг үүрэг эсвэл засгийн газар,


түүний дэд нэгжийн эрх, үүргийг хэрэгжүүлж буй байгууллага (засгийн газар хоорондын байгууллагыг оролцуулан) болон эдгээр байгууллагын бүх төрлийн албан тушаалтнууд, төлөөлөгчдийг ойлгоно; 
 

(f) “Суурь бүтэц" гэж энэхүү Гэрээ байгуулах өдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа Монгол Улсын Төмөр замын тээврийн тухай хуулийн дагуу тодорхойлсныг, тухайлбал Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн


төмөр замын шугамын дээд, доод бүтэц болон гүүр, хоолой зэрэг инжөнерийн байгууламж, өртөө, зөрлөг, галт тэрэгний хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангах эрчим хүч, усан хангамж, дохиолол холбоо, мэдээллийн барилга байгууламж, гарам, хоригхашаа зэрэг техникийн эдийн засгийн үндэслэлд дурдсан техник технологийн иж бүрдэл, энэ Гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн өргөтгел, шинэтгэлийг ойлгох бөгөөд үүнд Нэмэлт болон дагалдах дэд бүтэц, Хөдлөх бүрэлдэхүүн хамаарахгүй; 
 

(g) “Суурь бүтцийн засвар үйлчилгээний төлөвлөгөө” гэж Концесс эзэмшигч боловсруулж, олон улсын бие даасан хөндлөнгийн төмөр замын засварын инженерээр хянуулсан Концессын хугацааны сүүлийн 5 (тав) жил болон Концессын хугацаа дууссанаас хойшхи 5 (тав) жилийн хугацаанд хийгдэх Суурь бүтцийн засвар үйлчилгээний ажлын төлөвлегөөг ойлгоно. Суурь бүтцийн засвар үйлчилгээний төлөвлөгөөнд энзхүү хугацааны туршид төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадлыг хэвээр хадгалахад тавигдах засвар үйлчилгээний шаардлагыг жигд хуваарилсан байдлаар тусгана. Энэхүү шаардлагын үр дүнд Концесс эзэмшигч нь засвар үйлчилгээний


зардлын санг бүрдүүлж, энэ 10 (арав) жилийн хугацаанд засвар үйлчилгээний зардлыгжигд зарцуулахын нөхцлийг хангахын тулд Засгийн газарт шилжүүлж болно; 
 

(h) “Концессын хугацаа" гэж Монгол Улсын холбогдох Хууль тогтоомжийн дагуу Суурь бүтцийг тээврийн үйл ажиллагаа явуулах зорилгоор улсын комисс хүлээн авсан өдрөөс хойш 30 (гучин) жилийн хугацааг хэлэх бөгөөд мөн Гэрээний 23.1(e) болон 23.1(f) хэсэгт заасны дагуу сунгасан хугацааг ойлгоно. Энэхүү Гэрээний 8.1(b) хэсэгт заасан өдрөөс хойш 5 жил (таван жил) өнгөрөхөд Суурь

бүтцийг барьж ашиглалтад оруулаагүй бол Концессын хугацааг 61 дэх сарын эхний өдрөөс эхэлж тоолно; 
 

(i) “Концесс эзэмшигч” гэж Нортерн Рэйлвэйс ХХК-ийг ойлгоно; 
 

(j) “Нэр заасан хамааралтай этгээд” гэж Гэрээний 2.2(a) хэсгийн дагуу Үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг авах, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх Концесс эзэмшигчийн нэр заасан, АКМ болон/эсхүл


Хөрөнгө оруулагчдын шууд болон шууд бусаар эзэмшдэг охин компанийг ойлгоно; 
 

(k) “Хүчин төгөлдөр болох өдөр" гэж энэхүү Гэрээнд Талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш 18 cap болсон өдөр, эсхүл 23.1 дэх хэсэпг заасан бүх нөхцөл бүрэн хангагдсан өдөр, болон 23.1(c) дэх заалтын дагуу, эсхүл харилцан тохиролцож сунгасан өдрийг ойлгоно; 
 

(i) “ЕРС” гэж инженеринг, худалдан авалт, барилга угсралтын ажлыг ойлгоно;


(m) “ЕРС ерөнхий гүйцэтгэгч" гэж ЕРС ерөнхий гэрээ байгуулах СР20Г-ыг ойлгоно; 
 

(n) “Санхүүжүүлэгч” гэж Төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зориулан зээл олгох, баталгаа гаргах зэрэг санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн олон улсын болон гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагыг ойлгоно; 
 

(о) “Санхүүжилтийн гэрээ” гэж Төслийн санхүүжилттэй холбоотойгоор Концесс эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээдийн Санхүүжүүлэгчтэй байгуулж, гарын үсэг зурсан зээлийн болон/эсхүл санхүүжилтийн гэрээнүүд, Санхүүжүүлэгчийн өмнө хүлээсэн үүргийн


гүйцэтгэлээ баталгаажуулах зорилготой авлага, өрийн бичиг, хэджинг, барьцаа, батлан даалтын гэрээнүүд болон үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулахтай холбоотой бусад санхүүгийн хэрэгслүүд, гэрээг ойлгоно; 
 

(p) "Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм” гэж Төмөр замын тээврийн тухай Монгол Улсын хуулийн 15-р зүйлд заасан дүрмүүдийг ойлгоно; 
 

(q) “Засгийн газар” гэж Монгол Улсын холбогдох Хууль тоггоомжийн дагуу зохион байгуулсан Монгол Улсын Концессын тухай хуульд тодорхойлсон эрх олгогдсон, зохицуулах байгууллага зэрэг Засгийн газрын харьяа эрх бүхий бүх байгууллагыг ойлгоно; 
 

(r) “Нэмэгдэх зардал" гэж Хууль тогтоомжид Өөрчлөлт орсонтой холбоотойгоор Концесс эзэмшигчид учирсан аливаа нэмэлт зардал (санхүүжилт болон татварын

зардал зэрэг), шууд, шууд бус хохирол, олох ёстой ашиг, орлого, алдагдал, Гуравдагч этгээдээс гаргасан нэхэмжлэл шаардлага, төлбөрийн үүргийг ойлгоно; 
 

(s) “Хөрөнгө оруулагч" гэж Концесс эзэмшигчийн хувьцаа эзэмшигчийг ойлгох бөгөөд үүнд энэ Гэрэзг байгуулах өдрийн байдлаар Концесс эзэмшигчийн цор ганц хувьцаа эзэмшигч болох АКМ-ыг хамааруулна; 
 

(t) “Зурвас газар" гэж Төслийн барилга угсралтад шаардлагатай Зурвас газрыг ойлгох бөгөөд Хөвсгөл, Булган, Орхон 3 аймаг, Цэцэрлэг, Цагаан-Уул, Шинэ- Идэр, Бүрзнтогтох, Төмөрбулаг, Рашаант, Тосонцэнгэл, Их-Уул, Баян-Агт, Хутаг Өндөр, Бугат 11 сумын нутаг дэвсгэрийг дамжиж байршина; 
 

(u) "Газрын гэрээнүүд" гэж Газрын тухай Монгол Улсын хууль, Гэрзэний Хавсралт Е-д заасны дагуу Концесс эзэмшигч, эсвэл Нэр заасан хамааралтай этгээд нь орон нутгийн Эрх бүхий этгээдтэй Төслийн зорилгоор (Зурвас газрыг оролцуулан) газар эзэших, ашиглах эрхийн талаар байгуулсан гэрээнүүдийг ойлгоно; 
 

(v) “Хууль тогтоомж" гэж олон улсын болон дотоод, гадаадын хууль (батлагдсан хууль, жишиг хууль болон бусад төрлийн), үндсэн хууль, гэрээ, конвенц, хууль тогтоомж, зарлиг, журам, тогтоол, шийдвэр, тушаал, шүүхийн шийдвэр, шийтгэх тогтоол, эсвэл холбогдох этгээдийн заавал биелүүлэх үр дагавар бүхий Эрх бүхий байгууллагаас гаргасан, баталсан, соёрхон баталсан болон мөрдөж байгаа ижил төрлийн захиргааны актболон


арга хэрэгсэл, тэдгээрт тухай бүр орсон нэмэлт өөрчлөлтийг ойлгоно; 
 

(w) “Ноцтой зөрчил" гэж Талуудын аль нэг нь энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас Төслийн үйл ажиллагаа үргэлжлэх боломжгүй болсон бөгөөд Гэрээнд заасан журмын дагуу зөрчлийг арилгах, залруулах


боломжгүй зөрчлийг ойлгоно. Концесс эзэмшигч Төслийг хэрэгжүүлэлгүй орхихоос бусад тохиолдолд Суурь бүтцийг ашиглалтад хүлээлгэн өгөх ажлыг хойшлуулсан нь Гэрээний ноцтой зөрчилд тооцогдохгүй; 


(x) “Парламент” гэж Монгол Улсын Их Хурлыг хэлнэ;


(y) “БНХАУ” гэж Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг ойлгоно;


(z) 'Төмөр замын шугамын холболтын гэрээ” гэж Суурь бүтцийг УБТЗ-ын төмөр замтай холбоход тавигдах барилгын ажлын техникийн шаардлага, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа, засвар үйлчилгээ, тариф,


хөнгөлөлт, УБТЗ-аар ачаа тээвэрлэх хүчин чадал

хуваарилах зэрэг төмөр замын шугамыг холбох асуудлаар талуудын тохиролцоог тусгах, Концесс эзэмшигч болон УБТЗ-ын хооронд байгуулагдах гэрээг ойлгоно. Энэ Гэрээг байгуулах өдрийн байдлаарх Төмөр замын шугамын холболтын гэрээний үндсзн нөхцлийн төслийг Гэрээний Хавсралт F-д хавсаргав; 
 

(аа) "Хөдлөх бүрэлдэхүүн” гэж Суурь бүтцийг ашиглан төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхэд ашиглагдах Концесс эзэмшигч болон/эсхүл Нэр заасан хамааралтай этгээдийн өмчлөлд байгаа болон 

түрээсэлсэн зүтгүүрүүд, вагонуудыг хэлнэ; 
 

(bb) “Хувьцаа" гэж Концесс эзэмшигч компанийн энгийн хувьцааг хэлнэ; 
 

(сс) “Тоггворжуулах гэрчилгээ" гэж Хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын хуулийн 3.1.9 дүгээр зүйлд тодорхойлсон татварын хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээг ойлгоно; 
 

(dd) “Татвар”, эсвэл 'татварууд" гэж Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 7.1 дүгээр зүйлд тодорхойлсон бүх албан татвар, хураамж, телбөрийг хэлнэ; 
 

(ее) "Гуравдагч этгээд” буюу "Гуравдагч этгээдүүд” гэж энэхүү Гэрээний аль нэг Тал биш, энэхүү Гэрээний аль нэг талын охин болон хараат хуулийн этгээд буюу хамааралтай биш этгээдийг ойлгоно; 
 

(ff) "УБТЗ” гэж Монгол Улсын төрийн өмчийн оролцоотой Улаанбаатар Төмөр Зам ХНН-ийг ойлгоно. Доорх нэр томьёо нь харгалзах мөрөнд заасан хэсгийн дагуу тайлбарлагдсан болно:





Нэр томьёо                                               Хэсэг





Гэрээ                                                        Угтвар нөхцөл


Ашиглалтад оруулах акт                       12.2


Хууль тогтоомжийн өөрчлөлт               18(a)


Хяналтын багцад өөрчлөлт орох           3.2(a)


Концесс эзэмшигч үүргээ зөрчих         23.8


Гэрээт гүйцэтгэгч                                   8.4


Нууц мэдээлэл                                        27.4(a)


Шууд гэрээ                                               5.3(c)


Маргаан                                                   25.1(a)


Маргааны мэдэгдэл                               25.1(b)


Дүн шинжилгээ                                      1.3 (а)


БОНБНҮ Тайлан                                    16.1(a)


ЕРС урьдчилсан ерөнхий гэрээ           Угтвар нөхцөл


ЕРС ерөнхий гэрээ                               Уггвар нөхцөл


БОМТ                                                              16.1(b)


НРВ                                                                  Талууд


Суурь бүтцийн өргөтгөл                                11.1(a)


Шинжээч                                                         25.1(b)


Төрийн мэдэлд авах                                      19(a)


Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)     1.1 (a)(i)


Давагдашгүй хүчин зүйл                              21.1


Засгийн газар                                                 Угтвар нөхцөл


Засгийн газар гэрээний үүргээ зөрчих       23.9


ХОМШОУТ                                                      25.1 (d)(ii)


ХОМШОУТ Конвенц                                       25.1 (d)(ii)


Түрээсийн гэрээ                                             9.3(b)


Тэзвзрлэлтийн тусгай зөвшөарөл                2.2(a)(ii)


Барих тусгай зөвшөөрөл                               2.1(a)


Ашиглах тусгай зевшөөрөл                           2.2(a)(i)


Тусгай зөвшөөрлүүд                                     2.2(a)


Засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл    2.2(а)(Ш)


Мэдэгдэл                                                         27.1


Ажил дууссан тухай мэдэгдэл                      12.1


Гэрээний үүрэг зөрчсөн тухай мэдэгдэл     23.3


Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хамаарах хөрөнгө      9.3(a)


Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүд   2.2(a)


Төсөл                                                              11(c)


Зурвас газар эзэмших эрх                            7.1(a)

АХБ                                                                 27.4(a)


Улсын комисс                                                12.2


Төрийн өмчлөл                                              6.2(a)

Өөрөө хэрэгжүүлэх эрх                               5.3(c)(vi)


Хугацаа                                                          23.1(d)


Гэрээ цуцлах мэдэгдэл                                 23.7


Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр замын төсөл      1.3


Ажлын зураг                                                  1.1(a)(i)


Ажлын хуваарь                                              8.2(a)











29. Гарчиг





Энэхүү гэрээнд дурдсан гарчиг нь тус Гэрээний тайлбар биш, зөвхөн зүйл заалтыг хайхад хялбар болгох зорилготой болно.

Гарын үсэг зурах хуудас


2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр







МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ЭРХ ОЛГОСНООР, ТҮҮНИЙГ ТӨЛӨӨЛЖ: 

Нэр: С.Жавхланбаатар

Албан тушаал: Хөрөнгө оруулалтын газрын дарга


НОРТЕРН РЭЙЛВЭЙС ХХК-ИЙГ ТӨЛӨӨЛЖ: 

Нэр: Дэвид Паул


Албан тушаал: Захирал



Нэр: Б.Ганбат


Апбан тушаал: Гүйцэтгэх Захирал





АСПАЙР МАЙНИНГ ЛИМИТЕДИЙГ ТӨЛӨӨЛЖ:

Нэр: Дэвид Паул 

Албан тушаал: Гүйцэтгэх захирал

(2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр олгосон итгэмжлэлийн дагуу)



ЧАЙНА РЭЙЛВЭЙ 20 БЮРО ГРУПП КОРПОРЭЙШНИЙГ ТӨЛӨӨЛЖ:


Нэр: Ли Линшуан

Албан тушаал: Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий менежерийн


орлогч 
 

ЧАЙНА РЭЙЛВЭЙ ФЕРСТ СҮРВЭЙ & ДЕЗАЙН ИНС|ИТУТ ГРУПП


КОМПАНИЙГ ТӨЛӨӨЛЖ:

Нэр: Зао Ёонгхонг 

Албан тушаал: Дэд Ерөнхий Менежер, Гадаад хэрэг хариуцсан Ерөнхий


инженер