Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

                                             БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ

                                                            ОЛБОРЛОХ ТУХАЙ ГЭРЭЭ 
 

2018.04.23                            №05                                                              Шарын гол сум


“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2.4, 3.1.3, 6.1.3-т заасны дагуу


нэг талаас Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаа (цаашид


“Засаг дарга” гэх), нөгөө талаас “Нямууд голд” бүртгэгдээгүй нөхөрлөл (цаашид “Бичил


уурхай эрхлэгч этгээд” гэх)-ийг төлөөлж Нөхөрлөлийн ахлагч албан тушаалтай Жамбал


овогтой Нямхүү 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр энэхүү гэрээг (цаашид “Гэрээ” гэх)


Шарын гол суманд байгуулав. 
 

Нэг. Ерөнхий зүйл


1.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь Шарын гол сумын Санжинт багийн Цагаан хөтөл орших


/1,63 га/ Нийт 1,63 га талбайд журмын 6.1.3-т заасны дагуу 2 /Хоёр/ жилийн хугацаагаар


Алт олборлохтой холбогдсон үйл ажиллагаа эрхэлнэ.


1.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сум (дүүрэг)-ын Засаг дарга, бичил


уурхай эрхлэгч этгээдийн хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна. 
 

Хоёр. Сумын Засаг даргын эрх, үүрэг


2.1. Сум (дүүрэг)-ын Засаг дарга нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын


6 дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


2.1.1. бичил уурхай эрхлэгч эттээдэд ногдох талбайн хэмжээг тогтоож, байршлын зургийг


гэрээнд хавсаргах;


2.1.2. хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох;


2.1.3. бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг ангилан ялгах,


баяжуулах талбайг тогтоох;


2.1.4. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг


тооцож, бичил уурхай эрхлэгч этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр зохих хөрөнгийг


төвлөрүүлэх;


2.1.5. бичил уурхайн ажилтнуудад (цаашид “ажилтан” гэх) зориулсан хөдөлмөр хамгаалал,


аюулгүй ажиллагааны сургалтыг мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар зохион


байгуулах;


2.1.6. энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бичил уурхай эрхлэгч этгээдээс


шаардах;



2.1.7. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт


тавих;


2.1.8. хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа үйл ажиллагааг зогсоох.


Гурав. Бичил уурхай эрхлэгч этгэзднйн эрх, үүрэг


3.1. Бичил уурхай эрхлэгч этгээд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


3.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал олборлох үйл


ажиллагаагаа явуулах;


3.1.2. ажилтнуудыг тогтоосон талбайд суурьшуулах;


3.1.3. суурыплын талбайг тохижуулж, ахуйн болон үйлдвэрийн хог, хаягдлын цэгийг


байгуулах;


3.1.4. гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүн


бус этгээдийг ажиллуулахгүй байх;


3.1.5. байгаль орчныг хамгаалж, гол, горхи, булаг шанд, уст цэгийг бохирдуулахгүй байх;


3.1.6. бичил уурхаин аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, болзошгүй ослоос


урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;


3.1.7. хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон нөхөн


сэргээлтийн чиглэлээр ажилтнуудад сургалт, сурталчилгаанд бичил уурхайчдыг идэвхтэй


оролцуулах;


3.1.8. ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах үйл ажиллагааг тоггоосон талбайд


гүйцэтгэх;


3.1.9. үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй байх, тусгай


зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис,


тэсэлгээний хэрэгсэл ашиглахгүй байх;


3.1.10. Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл, мөн хуулийн 36.4-т заасан


хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч этгээд нь ашигт малтмал


олборлох үйл ажиллагаанд 3500 cm3 хүртэлх баггаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий


2-оос илүүгүй механизмыг ашиглах;


3.1.11. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу эрх бүхий этгээдийн тогтоосон


байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах .......................................................

....................................... I тогрогийг Төрнйн сангийн 100190455402 /Да.Шарын гол


байгаль НСбарьцаа/ дансанд төвлөрүүлэх;


3.1.12. нөхөн сэргээлтийн орон нутгийн барьцаа дансанд төвлөрүүлсэн хөрөнгийг


олборлолт явуулсан талбайн нөхөн сэргээлтэд зарцуулах;


3.1.13. Нөхөн сэргээлтийн зардлыг орон нутгийн барьцаа дансанд байршуулаагүй


тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах;


3.1.14. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу олборлолт явуулсан талбайдаа


нөхөн сэргээлт хийж сум, дүүргийн Засаг даргын томилсон комисст хүлээлгэж өгөх;


3.1.15. Олборлосон ашигт малтмалыг Дархан-Уул аймагт байгуулагдах алт сорьцлох


лабороторт сорьцлуулан Монгол банкинд тушаах;


3.1.16. Ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу


орлогын албан татвар төлөх;


3.1.17. Үйл ажиллагааны тайланг хавсралт хүснэгтийн дагуу cap бүрийн 15-ны дотор


Засаг даргын Тамгын газарт ирүүлэх


3.2. Бичил уурхай эрхлэгч этгээд нөхөн сэргээлт хийж, талбайг хүлээлгэн өгсний дараа ашигт


малтмал олборлох өргөдөл дахин гаргах. 
 

Дөрөв. Харилцан хүлээх үүрэг


4.1. Гэрээнд талууд харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурлан хамтарч ажиллана.


4.2. Гэрээний дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох явцад байгаль орчин, бусад


этгээдэд хохирол учруулсан тохиолдолд бичил уурхай эрхлэгч этгээд уг хохирлыг


барагдуулах үүрэгтэй. Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчинд учруулсан хохирлыг


арилгуулахыг бичил уурхай эрхлэгч этгээдээс шаардана.


4.3. Талууд энэхүү гэрээний биелэлтийг жил бүр хамтран дүгнэж, аймаг (нийслэл)-ийн Засаг


даргад дараа оны 1 дүгээр сард багтаан тайлагнана.



Тав. Маргаан шийдвэрлэх


5.1. Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцох


замаар шийдвэрлэнэ.


5.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу


маргааныг шийдвэрлэнэ.




Зургаа. Гэрээний хүчин төгөлдөр болох





6.1. Энэхүү гэрээ нь 2018 оны 04 сарын 23 өдрөөс 2020 оны 04 сарын 23 өдөр хүртэл


хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.

6.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийж орон


нутагт хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.


6.3. Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална. 
 

Долоо. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах


7.1. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны үндсэн


дээр шийдвэрлэнэ.

7.2. Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй байх


бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно.





Гэрээ байгуулсан:





ДАРХАН-УУЛ АЙМГИЙН                                                   "НЯМУУД ГОЛД"




ШАРЫН ГОЛ СУМЫН ЗАС /Д.АМАРСАНАА/                  НӨХӨРЛӨЛИЙН АХЛАГЧ /Ж.НЯМХҮҮ/