Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

                          
                                 БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ

                               ОЛБОРЛОХ ТУХАЙ ГЭРЭЭ


2017.07.28                                   №06                                                          Шарын гол сум


“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам’’-ын 2.4, 3.1.3, 6.1.3-т заасны


дагуу нэг талаас Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаа


(цаашид “Засаг дарга” гэх), нөгөө талаас “Мөнх баялагт хайрхан” бүртгэгдээгүй


нөхөрлөл (цаашид “Бичил уурхай эрхлэгч этгээд” гэх)-ийг төлөөлж Нөхөрлөлийн


ахлагч албан тушаалтай Дашпунцаг овогтой Далайням нар 2017 оны 07 дугаар


сарын 28-ны өдөр энэхүү гэрээг (цаашид Тэрээ" гэх) Шарын гол суманд байгуулав. 
 

Нэг. Ерөнхий зүйл


1.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь Шарын гол сумын Санжинт багийн Бурхант


нэртэй газар орших /4,53 га/ Нийт 4,6 га талбайд журмын 6.1.3-т заасны дагуу 2


/Хоёр/ жилийн хугацаагаар Алт олборлохтой холбогдсон үйл ажиллагаа эрхэлнэ.


1.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сум (дүүрэг)-ын Засаг дарга,


бичил уурхай эрхлэгч этгээдийн хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр


зохицуулна. 
 

Хоёр. Сумын Засаг даргын эрх, үүрэг


2.1. Сум (дүүрэг)-ын Засаг дарга нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох


журам”-ын 6 дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


2.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээг тогтоож, байршлын


зургийг гэрээнд хавсаргах;


2.1.2. хог хаягдлын цэгийн байршлыгтогтоох;


2.1.3. бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг ангилан


ялгах, баяжуулах талбайг тогтоох;


2.1.4. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлтийн


зардлыг тооцож, бичил уурхай эрхлэгч этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр зохих


хөрөнгийг төвлөрүүлэх;


2.1.5. бичил уурхайн ажилтнуудад (цаашид “ажилтан" гэх) зориулсан хөдөлмөр


хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтыг мэргэжлийн байгууллагын


тусламжтайгаар зохион байгуулах;


2.1.6. энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бичил уурхай эрхлэгч


этгээдээс шаардах;


2.1.7. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлд


хяналт тавих;


2.1.8. хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа үйл ажиллагааг


зогсоох.



 
 Гурав. Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг


3.1. Бичил уурхай эрхлэгч этгээд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


3.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал олборлох


үйл ажиллагаагаа явуулах;


3.1.2. ажилтнуудыг тогтоосон талбайд суурьшуулах;


3.1.3. суурьшлын талбайг тохижуулж, ахуйн болон үйлдвэрийн хог, хаягдлын


цэгийг байгуулах;


3.1.4. гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлийн


гишүүн бус этгээдийг ажиллуулахгүй байх;


3.1.5. байгаль орчныг хамгаалж, гол, горхи, булаг шанд, уст цэгийг бохирдуулахгүй


байх;


3.1.6. бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, болзошгүй ослоос


урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;


3.1.7. хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон нөхөн


сэргээлтийн чиглэлээр ажилтнуудад сургалт, сурталчилгаанд бичил уурхайчдыг


идэвхтэй оролцуулах;


3.1.8. ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах үйл ажиллагааг тогтоосон


талбайд гүйцэтгэх;


3.1.9. үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй байх,


тусгай зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх


бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглахгүй байх;


3.1.10. Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл, мөн хуулийн 36.4-т


заасан хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч этгээд нь ашигт


малтмал олборлох үйл ажиллагаанд 3500 cm3 хүртэлх багтаамжтай дотоод шаталтат


хөдөлгүүр бүхий 2-оос илүүгүй механизмыг ашиглах;


3.1.11. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу эрх бүхий этгээдийн


тогтоосон байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах 3 000 000/ гурван


сая / төгрөгийг нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлэх;


3.1.12. нөхөн сэргээлтийн орон нутгийн барьцаа дансанд төвлөрүүлсэн хөрөнгийг


олборлолт явуулсан талбайн нөхөн сэргээлтэд зарцуулах;


3.1.13. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу олборлолт явуулсан


талбайдаа нөхөн сэргээлт хийж сум, дүүргийн Засаг даргын томилсон комисст


хүлээлгэж өгөх;


3.1.15. Олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах эрх


бхий хуулийн этгээдэд худалдах


3.1.16. Ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомжийн


дагуу орлогын албан татвар төлөх;





3.2. Бичил уурхай эрхлэгч этгээд нөхөн сэргээлт хийж, талбайг хүлээлгэн өгсний


дараа ашигт малтмал олборлох өргөдөл дахин гаргах.



 
 Дөрөв. Харилцан хүлээх үүрэг


4.1. Гэрээнд талууд харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурлан хамтарч


ажиллана.


4.2. Гэрээний дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох явцад байгаль


орчин, бусад этгээдэд хохирол учруулсан тохиолдолд бичил уурхай эрхлэгч этгзэд уг


хохирлыг барагдуулах үүрэгтэй. Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчинд учруулсан


хохирлыг арилгуулахыг бичил уурхай эрхлэгч этгээдээс шаардана.


4.3. Талууд энэхүү гэрээний биелэлтийг жил бүр хамтран дүгнэж, аймаг


(нийслэл)-ийн Засаг даргад дараа оны 1 дүгээр сард багтаан тайлагнана. 
 

Тав. Маргаан шийдвэрлэх


5.1. Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан


тохиролцох замаар шийдвэрлэнэ.


5.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль


тогтоомжийн дагуу маргааныг шийдвэрлэнэ. 
 

Зургаа. Гэрээний хүчин төгөлдөр болох


6.1. Энэхүү гэрээ нь 2017 оны 07 сарын 28 өдрөөс 2019 оны 07 сарын 28


өдөр хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.


6.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт


хийж орон нутагт хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.


6.3. Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална. 
 

Долоо. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах


7.1. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан


тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.


7.2. Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй


байх бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно.











Гэрээ байгуулсан:

Дархан-Уул айман /хот/-ийн Шарын гол                                               "Мөнх баялаг хайрхан"

Сумын Засаг дарга                                                                                 (нөхөрлөл, хоршоо) төлөөлж

/ Д.Амарсанаа /                                                                                        /Д.Далайням /