Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

                                
                                                                                                         Бичил уурхайгаар ашигг малтмал

                                                                                                      олборлох журмын 2 дугаар хавсралт




                         БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ТУХАЙ ГЭРЭЭ

                                                                                     № 1707





“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” -ын 2.4, 3.1.3, 6.1.3- т


заасны дагуу нэг талаас Өвөрхангай аймаг /хот/ -ийн Нарийнтээл сум /дүүрэг/ -


ын Засаг дарга Б.Сугар  /цаашид “Засаг дарга” гэх/, нөгөө талаас “Буянт малз


оргил” нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөл /цаашид “Бичил уурхай эрхлэгч


этгээд” гэх/ -ийн төлөөлж Нөхөрлөлийн ахлагч албан тушаалтан Н.Ганбаатар

нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) дараах нөхцөлөөр харилцан тохиролцож 2017

оны 04 дугаар сарын 18 -ны өдөр энэхүү гэрээг (цаашид “гэрээ” гэх)


..Нарийнтээл.. сум /дүүрэг/-д байгуулав. 
 

Нэг. Ерөнхий зүйл


1.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь Нарийнтээл сум/дуурэг/ -ийн

Малзын ягаан-1 нэртэй газарт орших 2,75 гектар талбайд журмын


6.1.3 -т заасны дагуу ..1.. жилийн хугацаатайгаар ..Алт.. олборлохтой


холбогдсон үйл ажиллагаа эрхэлнэ


1.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сум /дүүрэг/ -ын Засаг


дарга, Бичил уурхай эрхлэгч этгээдийн хооронд үүсэх харилцааг энэхүү


гэрээгээр зохицуулна. 
 

Хоёр. Сум /дүүрэг/ -ын Засаг даргын эрх, үүрэг


2.1. сум /дүүрэг/ -ын Засаг дарга нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох


журам” -ын 6 дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


2.1.1. Бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээг тогтоож, байршлын


зургийг гэрээнд хавсаргах,


2.1.2. Хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох, 

2.1.3. Бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигг малтмалыг ангилан ялгах,


баяжуулах талбайг тогтоох,


2.1.4. Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачилалын дагуу нөхөн сэргээлтийн


зардлыг тооцож, бичил уурхай эрхлэгч этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр зохих


хөрөнгийг төвлөрүүлэх,


2.1.5. Бичил уурхайн ажилтануудад зориулсан хөдөлмөр хамгаалал, аюулгүй


ажиллагааны сургалтыг мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар зохион байгуулах,


2.1.6. Энэхүү гзрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бичил уурхай эрхлэгч этгээдээс


шаардах,


2.1.7. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт


тавих,


2.1.8. Хүрзэлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа үйл ажиллагааг зогсоох.


Гурав. Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг


3.1 Бичил уурхай эрхлэгч этгээд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


3.1.1. Бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт үйл


ажиллагаа явуулах, 

3.1.2. Ажилтнуудыгтогтоосон талбайд суурьшуулах, 

3.1.3. Суурьшлын талбайг тохижуулж, ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлын цэгийг  

байгуулах, 


3.1.4. Гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлийн


гишүүн бус этгээдийг ажиллуулахгүй байх,


3.1.5. Байгаль орчныг хамгаалж , гол горхи, булаг шанд, уст цэгийг бохирдуулахгүй


байх,


3.1.6. Бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, болзошгүй ослоос


урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,


3.1.7. Хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон нөхөн


сэргээлтийн чиглэлээр ажилтнуудад сургалт, сурталчилгаанд бичил уурхайчдыг


идэвхитэй оролцуулах,


3.1.8. Ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах үйл ажиллагааг тогтоосон талбайд


гүйцэтгэх,


3.1.9. Үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй байх, тусгай


зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис,


тэсэлгээний хэрэгсэл ашиглахгүй байх,


3.1.10. Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл, мөн хуулийн 36.4-т заасан


хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч этгээд нь ашигт малтмал


олборлох үйл ажиллагаанд З5ООсмЗ хүртэлх багтаамжгай дотоод шаталтат хөдөлгүүр


бүхий 2-оос илүүгүй механизмыг ашиглах,


3.1.11. Бичил уурхайн нөхөн сэргээлтайн аргачилалын дагуу эрх бүхий этгээдийн


тогтоосон байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах


..6875000../..Зургаан сая найман зуун далан таван мянган../ төгрөгийг нөхөн


сэргээлтийн дундын санд төвлөрүүлэх,


3.1.12. Нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлсэн хөрөнгийг олборлолт явуулсан


талбайн нөхөн сэргээлтэд зарцуулах,


3.1.13. Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачилалын дагуу олборлолт явуулсан


талбайдаа нөхөн сэргээлт хийж сум, дүүргийн Засаг даргын томилсон комисст


хүлээлгэж өгөх,


3.1.14. Олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах эрх


бүхий хуулийн этгээдэд худалдах,


3.1.15. Ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомжийн


дагуу орлогын албан татвар төлөх,


3.2. Бичил уурхай эрхлэгч этгээд нөхөн сэргээлт хийж, талбайг хүлээлгэн өгсөний


дараа ашигт малтмал олборлох өргөдөл дахин гаргах. 
 

Дөрөв. Харилцан хүлээх үүрэг 
 

4.1. Гэрээнд талууд харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурлан хамтарч ажиллана.


4.2. Гэрээний дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох явцад байгаль орчин,


бусад этгээдэд хохирол учируулсан тохиолдолд бичил уурхай эрхлэгч этгээд уг


хохирлыг барагдуулах үүрэггэй. Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчинд


учируулсан хохирлыг арилгуулахыг бичил уурхай эрхлэгч этгээдээс шаардана.


4.3. Талууд энэхүү гэрээний биелэлтийг жил бүр хамтран дүгнэж, аймаг /нийслэл/-ийн


Засаг даргад дараа оны 1 дүгээр сард багтаан тайлагнана. 
 

Тав. Маргаан шийдвэрлэх 
 

5.1. Талууд гэрээтэй холбоотой уүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан


тохиролцох замаар шийдвэрлэнэ. 

5.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол улсын хууль тогтоомжийн

дагуу маргааныг шийдвэрлэнэ. 


Зургаа. Гэрээ хүчин төгөлдөр болох 


6.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийж орон


нутагт хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.


6.3. Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална. 
 

Долоо. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах 
 

7.1. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны


үндсэн дээр шийдвэрлэнэ.


7.2. Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй байх


бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно.







                                                         Гэрээ байгуулсан:







  Өвөрхангай аймаг /хот/ -ийн                                                                   “..Буянт малз оргил..” нөхөрлөл,

  Нарийнтээл сум /дүүрэг/ -ын Засаг дарга                                               хоршоо төлөөлж

   Б.Сугар                                                                                                      Н. Ганбаатар