Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, УУРХАЙ АШИГЛАХ, ҮЙЛДВЭР

БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, АЖЛЫН БАЙР

НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭ

.....оны... сарын .... өдөр



Дугаар: .......



Чойбалсан хот



Энэхүү гэрээг Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх

хэсэгт заасныг үндэслэн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт Улааны

холимог металлын ордод ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл

ажиллагаа эрхэлж буй “Шинь Шинь” ХХК-тай нутгийн захиргааны байгууллага

дараах нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.



Энэхүү гэрээ нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт Ашигт малтмалын



тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу олгосон тусгай

зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр

байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, нийгэм

эдийн засгийн хөгжил, хүний хөгжлийг дэмжих асуудлаар нутгийн захиргааны

байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулна.

1.2.



Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбай орших



аймаг, сумын байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай

холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн

хөгжил, хүний хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сайн дурын

үндсэн дээр дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.

Хоёр. Нутгийн захиргааны байгууллагын эрх, үүрэг

2.1. Энэхүү гэрээний хүрээнд нутгийн захиргааны байгууллага дараах эрх, үүргийг

хэрэгжүүлнэ:

2.1.1. Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тусгай зөвшөөрөл

эзэмшигчийн ашиглалтын болон бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагааг

тогтвортой хэвийн явуулах нөхцөлөөр дэмжих

2.1.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг

шаардах, уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг нөхөн

төлүүлэх

2.1.3. Байгаль орчныг хамгаалах талаар Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийн

биелэлтэд холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хяналт шалгалт хийх,

олборлолтын явцад байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсгэсэн тохиолдолд сөрөг

Дашбалбар сумын Засаг дарга

Б.Баттулга а



Б.Баттулга



Шинь Шинь ХХК-ийн гүйцэтгэх захирал

Ли Зэн



нөлөөллийг арилгуулах талаар арга хэмжээг авч ажиллах, хууль бус үйл

ажиллагааг таслан зогсоох

2.1.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль тогтоомж болон энэхүү гэрээгээр хүлээсэн

байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг үүргээ

биелүүлтэл, гарсан зөрчлийг арилгах хүртэл хуулийн хүрээнд холбогдох арга

хэмжээг авах

2.1.5. Орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр үзүүлсэн дэмжлэг, туслалцаа,

түүний зарцуулалт, хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний талаар тухайн орон

нутгийн иргэдэд мэдээлэл хийж саналыг нь авах, тайланг аймгийн “Олборлох

үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын дэд зөвлөл”-д хүргүүлэх

2.1.6. Энэхүү гэрээний 3.1.4-т заасан аймгийн Орон нутгийн хөгжлийн санд

шилжүүлсэн мөнгөн дэмжлэгийн 30 хувийг тухайн тусгай зөвшөөрөлтэй талбай

орших сумын Орон нутгийн хөгжлийн санд тухай бүр шилжүүлэх.

2.1.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зарласан ажлын байр болон бараа, ажил

үйлчилгээ худалдан авахтай холбогдсон мэдээллийг холбогдох байгууллагатай

хамтран иргэдэд ил тод, нээлттэй хэлбэрээр хүргэх ажлыг зохион байгуулах

2.1.8.



Тусгай



зөвшөөрөл



эзэмшигчийн



гаргасан



хүсэлт,



шаардлагыг



хууль



тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, зохих хариуг өгөх

2.1.9. 3.4.6.-д заасан ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллана.

Гурав. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг.

3.1. Энэхүү гэрээний хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх, үүргийг

хэрэгжүүлнэ:

3.1.1. Үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахад орон нутгийн иргэд, хуулийн

этгээдийн зүгээс хууль бусаар саад учруулсан тохиолдолд уг асуудлыг зохих

журмын дагуу шат шатны Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьж

шийдвэрлүүлэх

3.1.2. Нутгийн захиргааны байгууллагаас гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг

шаардах

3.1.3. Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд Монгол улсын хууль, тогтоомж

эрх бүхий байгууллагаас гаргасан тогтоол, шийдвэрийг хүндэтгэн биелүүлж,

тавьсан шаардлагыг хэрэгжүүлэн ажиллах

3.1.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн орон нутаг /Дорнод аймаг болон

Дашбалбар сум/-ийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг болгож 2019 оноос

эхлэн 2023 он дуустал жил бүр 1.500.000.000 /нэг тэр бум таван зуун сая/ төгрөгийг

Дорнод аймгийн орон нутгийн хөгжлийн сан /Төрийн сан банк 100070052400 тоот

Дашбалбар сумын Засаг дарга

Б.Баттулга а



Б.Баттулга



Шинь Шинь ХХК-ийн гүйцэтгэх захирал

Ли Зэн



данс/-д шилжүүлнэ.

3.1.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 3.1.4-т заасан сайн дурын үндсэн дээр үзүүлэх

тухайн оныхоо мөнгөн дэмжлэгийг дөрвөн тэнцүү хуваан ногдох хэсгийг улирал бүрт

багтаан Дорнод аймгийн Орон нутгийн хөгжлийн санд бүрэн шилжүүлнэ. 2019 оны

мөнгөн дэмжлэгийг гэрээг баталгаажуулсан өдрөөс хойш 7 хоногийн дотор бүрэн

төвлөрүүлнэ.

3.1.6. Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлсэн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл,

арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар мэдээлэл авах

3.1.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь компанийн үйл ажиллагааны талаарх

дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг аймгийн уул уурхайн салбарын цахим хаягт ил тод

нээлттэй байршуулах

3.1.8. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын үйл ажиллагааны явцад тусгай

зөвшөөрөлтэй талбайд орших булаг шанд бүхий газрыг хөндөхгүй, ургамал,

ан амьтан, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй ба түүх, соёлын

дурсгалт зүйлийг хамгаалж ажиллана.

3.1.9. Гамшгийн үед тухайн орон нутагт техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчний

болон бусад материаллаг туслалцаа үзүүлэх

3.1.10. Компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл болон орон нутагтай

хамтран ажиллах гэрээний талаар орон нутгийн иргэдэд жил бүрийн 4, 10 дугаар

саруудад танилцуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулж, тэдний саналыг үйл

ажиллагаанд тусгаж, хэрэгжүүлэн ажиллах

3.2. Ажиллагсдын амьдрах, хөдөлмөрлөх орчин нөхцөлийн талаар:

3.2.1. Монгол ажилтан ажиллагсдын амьдрах орчин нөхцөлийг Монгол улсын

холбогдох стандартад нийцүүлнэ.

3.2.2. Монгол ажилтан, ажиллагсдын цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг

Монгол улсын Засгийн газраас баталсан нийгмийн зөвшилцлийн гурван талт

хэлэлцээрээр Эрчим хүч, геологи, уул уурхайн салбарт тогтоосон цалингийн

жишгээс доошгүйгээр тогтооно.

3.2.3.Ажилтан, ажиллагсдын амьдрах байр, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчинг эрүүл,

ахуйн стандартын дагуу тохижуулж, ажилтан, ажиллагсдыг эрүүл мэндийн

урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд бүрэн хамруулна.

3.2.4. Ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бусад эрсдэлээс

урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, хуваарьт сургалтыг улирал тутам тогтмол

зохион байгуулж, үр дүнгийн талаарх тайлан мэдээллийг аймгийн Хөдөлмөрийн

аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлд хүргүүлэх

Дашбалбар сумын Засаг дарга

Б.Баттулга а



Б.Баттулга



Шинь Шинь ХХК-ийн гүйцэтгэх захирал

Ли Зэн



3.3. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр:

3.3.1. Ашиглалтын явцад байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд сөрөг

нөлөөлөл үүсгэхээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, сөрөг

нөлөөлөл бий болж, байгаль орчны бохирдол үүссэн тохиолдолд нөхөн сэргээх

ажлыг хууль тогтоомж, стандартын дагуу гүйцэтгэж, мэргэжлийн байгууллагад

хүлээлгэн өгч, 2 жил тутамд байгаль орчны аудит хийлгэж, Байгаль орчны

менежментийн төлөвлөгөөний биелэлтийг бүрэн хангаж ажиллана.

3.3.2. Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд нутгийн

захиргааны байгууллагын саналыг тусгана.

3.3.3 Ашигт малтмал олборлолт, ашиглалтын үйл ажиллагаанд олон улсад хүлээн

зөвшөөрөгдсөн ус хамгийн багаар хэрэглэгддэг тэргүүний дэвшилтэт, технологи

нэвтрүүлж ажиллах ба үйлдвэрлэлд ашигласан усыг дахин ашиглаж ажиллана.

3.4. Зам тээвэр дэд бүтцийн чиглэлээр:

3.4.1. Замын барилгын ажлын гүйцэтгэгчийг ил тод, нээлттэй зарлан шалгаруулж,

гүйцэтгэлийн хяналт, санхүүжилтийг бүрэн хариуцаж ажиллана.

3.4.2 Замын барилгын ажлыг батлагдсан ажлын даалгавар, техник, эдийн засгийн

үндэслэл болон экспертизээр батлуулсан зураг төсвийн дагуу гүйцэтгэнэ.

3.4.3. Бүтээгдэхүүн тээвэрлэх 135 км автозамыг батлагдсан чиглэлээр холбогдох

стандартын дагуу 2020 онд нийт уртын 65-аас доошгүй хувийг, 2021 онд үлдэх 35

хувийг барьж дуусган ашиглалтад оруулна.

3.4.4. Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага МNS

4598:2011 стандартын дагуу автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх

дээд хэмжээг 44 тонноос хэтрүүлэхгүйгээр бүтээгдэхүүн тээвэрлэнэ.

3.4.5. Бүтээгдэхүүн тээвэрлэхдээ хөрсний доройтол, салаа зам, тоосжилт үүсгэхгүй

байна. Мөн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн автозамын засвар арчлалтыг хийхэд

шаардлагатай хөрөнгийг тухайн жилийн үйл ажиллагааны төсөвтөө тусган жилд

хоёроос доошгүй удаа засвар арчлалтыг хийж ажиллана.

3.4.6. Автозамын засвар арчлалтын ажлыг нутгийн захиргааны байгууллагатай

хамтран төлөвлөнө.

3.5. Ажлын байр нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдан авалт хийх

чиглэлээр:

3.5.1. Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг шаардлагатай

сургалтад хамруулан ажлын байраар хангах талаар орон нутгийн мэргэжлийн

байгууллагатай хамтарч ажиллах



Дашбалбар сумын Засаг дарга

Б.Баттулга а



Б.Баттулга



Шинь Шинь ХХК-ийн гүйцэтгэх захирал

Ли Зэн



3.5.2. Орон нутгийн оюутнуудыг дадлага хийх нөхцөл боломжоор хангана.

3.5.3. Уурхайн нийт ажилтан, ажиллагсдын 90-ээс доошгүй хувийг аймгийн

Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллагаар

дамжуулан холбогдох журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулж авна.

3.5.4. Уурхайн ажилтан, ажиллагсдыг сонгон шалгаруулж авахдаа Хөдөлмөр

эрхлэлтийн асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллагад бүртгэлтэй

Дашбалбар сумын болон Дорнод аймгийн иргэдээс тэргүүн ээлжинд сонгон авна.

3.5.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилийн үйл ажиллагаандаа шаардагдах

бараа, ажил, үйлчилгээний жагсаалтыг тухайн оны эхний сард багтаан аймаг,

сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

3.5.6. Тухайн орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч нарт давуу эрх

олгон бараа, ажил, үйлчилгээ, худалдан авалтыг ил тод, нээлттэй зарлан сонгон

шалгаруулж, олборлолт, бүтээгдэхүүн тээвэрлэлт, бараа бүтээгдэхүүн худалдан

авалт болон бусад туслан гүйцэтгэх ажлын 90-ээс доошгүй хувийг тухайн орон

нутгийн татварын хэлтэст бүртгэлтэй аж ахуйн нэгж болон тухайн сумын иргэд, аж

ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх

Дөрөв. Хамтын ажиллагааны хороо

4.1. Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороо

(цаашид “Хороо” гэх)-г төрийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон

тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулна.

Иргэдийн төлөөллийг тухайн багийн иргэдийн Нийтийн хурлаас нэр дэвшүүлнэ.

4.2. Хорооны ажиллах журмыг аймгийн Засаг дарга батлах бөгөөд бүрэлдэхүүнийг

сумын Засаг дарга нэр дэвшүүлж, аймгийн Засаг дарга томилж, чөлөөлнө.

4.3.



Хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд талуудын оролцоог тэгш



хангасан байна.

Тав. Тайлагнах, дүгнэх

5.1. Хамтын ажиллагааны хороо нь гэрээний биелэлтэд жил бүр хяналт тавьж,

тайланг дараа оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор аймаг, сумын Засаг даргын

Тамгын газарт хүргүүлнэ.

5.2. Талууд Хамтын ажиллагааны хорооны тайлантай танилцан, цаашид авах арга

хэмжээний талаарх саналаа дэвшүүлэн, тайланг дараа оны 02 дугаар сарын 01-ний

өдрийн дотор аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүргүүлнэ.

5.3. Талууд гэрээний биелэлтийг дүгнэж, хэрэгжүүлсэн хөтөлбөр, төсөл, арга

хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн талаар тухайн сумын Засаг дарга иргэд, олон

нийтэд нээлттэй мэдээлнэ.

Дашбалбар сумын Засаг дарга

Б.Баттулга а



Б.Баттулга



Шинь Шинь ХХК-ийн гүйцэтгэх захирал

Ли Зэн



Зургаа. Хариуцлага, маргаан шийдвэрлэх

6.1. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, гэрээний хэрэгжилтийг хангалтгүй

биелүүлсэн тохиолдолд холбогдох хуулийн дагуу зохих хариуцлага хүлээх бөгөөд

энэ нь хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргээс татгалзах үндэслэл болохгүй.

6.2. Талуудын хооронд гэрээтэй холбоотой үл ойлголцол, маргаан үүссэн

тохиолдолд хэвийн ажиллагааг хангах нөхцөлөөр харилцан зөвшилцөж шийдвэрлэх

ба зөвшилцөлд эс хүрвэл холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ.

Долоо. Гэрээний хугацаа, гэрээг цуцлах

7.1. Энэхүү гэрээг 5 жилийн хугацаатай байгуулав

7.2. Гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан, удаа

дараа ноцтой зөрчсөн тохиолдолд нөгөө талын санаачлагаар гэрээг цуцалж болно.

Гэрээг зөвхөн хууль болон энэ гэрээнд заасан үндэслэлээр цуцална.

7.3. Гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болно

7.4. Талуудын аль нэг нь байгалийн болон гэнэтийн давагдашгүй нөхцөл байдлын

улмаас гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээгээр

хүлээсэн үүргээс харилцан чөлөөлөгдөнө.

Найм. Бусад

8.1. Хамтын ажиллагааны энэхүү гэрээ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусад

туслан гүйцэтгэгч нарт нэгэн адил үйлчилнэ.

8.2. Талууд гэрээний 5.1-т заасан тайланг харгалзан гэрээг дүгнэж шаардлагатай

тохиолдолд аль нэг талын санаачлагаар харилцан тохиролцож гэрээнд нэмэлт,

өөрчлөлт оруулж болно. Нэмэлт, өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй байх

бөгөөд түүний салшгүй хэсэг байна.

8.3. Гэрээг Монгол хэлээр 3 хувь үйлдэж, талууд тус бүр 1 хувийг хадгална.

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:

НУТГИЙН ЗАХИРГААНЫ

БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ:



АЖ АХУЙН НЭГЖИЙГ ТӨЛӨӨЛЖ:



ДОРНОД АЙМГИЙН

М.БАДАМСҮРЭН



“ШИНЬ ШИНЬ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН

ДАРГА

ЧЭН ШИАО МИН



ДАШБАЛБАР СУМЫН

ЗАСАГ ДАРГА

Б.БАТТУЛГА



“ШИНЬ ШИНЬ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ

ЗАХИРАЛ

ЛИ ЗЭН



ЗАСАГ ДАРГА



Дашбалбар сумын Засаг дарга

Б.Баттулга а



Б.Баттулга



Шинь Шинь ХХК-ийн гүйцэтгэх захирал

Ли Зэн



Дашбалбар сумын Засаг дарга

Б.Баттулга а



Б.Баттулга



Шинь Шинь ХХК-ийн гүйцэтгэх захирал

Ли Зэн