Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ. ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА  М.БАДАМСҮРЭН

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ

Монгол Улсын Иргэний хуулийн 476-480 дугаар зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэг талаас Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга Палам овогтой Мөнхтөр, орон нутгийн иргэдийг төлөөлөн Хэрлэн сумын ИТХ-ын дарга Бадамсүрэн овогтой Батбаяр, нөгөө талаас тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийг төлөөлж "Адуунчулуун" ХК-ийн Гүйцэтгэх захирал албан тушаалтай Баттогтох овогтой Шатар нар (цаашид Компани гэх) харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. 

Нэг. Гэрээний зорилго   
1.1 Компани нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар төсөл хэрэгжих хугацаанд орон нутгийн иргэдийн санал, эрх ашгийг тусгасан төсөл, хөтөлбөр, боловсруулж хэрэгжүүлэх, уул уурхайн төсвийг үйл ажиллагааны тогтвортой, хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэн хамтран ажиллахад энэхүү гэрээний зорилго оршино.
1.2 Гэрээнд оролцогч талууд гэрээг хэрэгжүүлэхдээ хууль дээдлэх, эрх тэгш байх, шударга ёсыг сахих харилцан ашигтай байх төсөл болон гэрээтэй холбоотой аливаа асуудлаар талууд хоорондоо ил тод, нээлттэй байх, гэрээний үүргээ шударгаар биелүүлж зарчмуудыг хүндэтгэн дагаж мөрдөнө. 
1.3 Энэхүү гэрээ нь Төслийн үргэлжлэх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ. 

Хоёр. Сумын удирдлагын эрх, үүрэг
2.1 Засаг дарга нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан орон нутгаа хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт арга хэмжээний хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар төлөвлөгөө боловсруулж гэрээнд оролцогч талуудад танилцуулж тохирох /хамтран хэрэгжүүлэхээр тохирсон ажлын төлөвлөгөө энэхүү гэрээнд хавсаргана/
2.2 Хэрэгжүүлж төсөл хөтөлбөрийг улсын төслийн хөрөнгөөр санхүүжигдэж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй давхцуулахгүй байх талаар хяналт тавих
2.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах
2.4 Хууль зөрчсөнөөс бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангах 
2.5 Хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар сум багийн иргэд, байгууллагуудад сурталчлах, мэдээллэх ил тод нээлттэй байдлыг хангах
2.6 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардах
2.7 Компаниас санал болгож буй ажлын байрны шалгаруулалтад оролцоход орон нутгийн иргэдийг зохион байгуулах, иргэдэд сургалт зохион байгуулах, зөвөлгөө өгөх
2.8 Гэрээнд заагдаагүй санхүүжилтыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардахгүй байх
2.9 Байгаль орчныг хамгаалах талаарх компанийн үүргийн биелэлтэд хяналт тавьж, гарсан зөрчлийн арилгуулах тухай шаардлага тавих, гэм буруутай этгээдэд өөрийн эрх хэмжээний хүрээнд хариуцлага хүлээлгэх, эсвэл хариуцлага хүлээлгэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол, нэхэмжлэл гаргах
2.10 Шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн талбай дах ажилчдад эмнэлэг, харилцаа холбоо, цагдаагийн үйлчилгээ үзүүлэх
2.11 Энэхүү гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүн, зарцуулсан хөрөнгийн хэмжээ, гэрээг хэрэгжүүлэх зорилгоор бусад этгээдтэй байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийн биелэлтэд сумын ИТХ хяналт тавина.

Гурав. Компанийн эрх, үүрэг
3.1 Засаг даргын санал болгосон орон нутгаа хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө болон ТЭЗҮ-д тусгасан төсөл хөтөлбөрөөс төслийн үр ашигтай уялдуулан хэрэгжүүлэх ажлын нэр төрөл, хугацаа, түүнд зарцуулах хөрөнгийг Засаг даргатай зөвшилцөж, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө хамтран боловсруулах
3.2 Гэрээний үүргээ биелүүлэхэд шаардлагатай орон нутгийн туслалцаа мэдээ мэдээллийг Засаг даргаас шаардах
3.3 Гэрээний дагуу хийж гүйцэтгэж байгаа ажлаа сумын удирдлага, иргэдэд мэдээлэх, сурталчлах, ил тод байдлыг хангах
3.4 Төслөөс орон нутаг ялангуяа байгаль орчинд учруулж болохуйц аливаа сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, орон нутагт үзүүлэх үр ашигийг нэмэгдүүлэхтэй холбоотой үйл ажиллагаануудыг төлөвлөж хэрэгжүүлэх
3.5 Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх төлөвлөгөөгөө хуулийн дагуу боловсруулан батлуулах, тусгагдсан арга хэмжээнүүдийг заасан хугацаанд нь хэрэгжүүлж, тэдгээийн хэрэгжилтийг сумын удирдлагад тайлагнах
3.6 Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйл болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хуульд заасны дагуу Байгаль орчинд нөлөөлөх
байдлын нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулан эрх бүхий байгууллагаар батлуулах, олон нийтийн хэрэгцээнд зориулан үнэлгээний тайланг хувилан аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сумын удирдлагад өгөх
3.7 Хөрс, ус, агаараас дээж авах гэх мэт байгаль орчны хяналт мониторингийн зорилгоор тусгай зөвшөөрлийн талбайд нэвтрэн орох боломжийг эрх бүхий албан тушаалтнуудад олгох
3.6 Компанийн уурхайн талбайд гарсан ажлын байрыг нэн түрүүнд нутгийн иргэдэд санал болгох замаар орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан орон нутгийн иргэн байхгүй тохиолдолд өөр орон нутгаас хүн авч ажиллуулж болно.
3.9 Компани нь шинээр гарсан ажлын байр тус бүрт тавигдах шаардлагыг тодорхой олон нийтэд зарцуулахаас сумын Засаг даргад бичгээр урьдчилан мэдэгдэнэ
3.10 Компани нь Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж стандартад заасан ажлын байрны нөхцлийг хангах үүрэгтэй
3.11 Компани нь лицензийн талбайд орших эртний булш бунхан гэх мэт түүх, соёлын дурсгалт зүйл болон орон нутгийн иргэдийн тахин шүтдэг газар, оршуулгын газар зэрэг нутгийн иргэдийн хувьд соёл, зан заншлын ач холбогдол бүхий газруудыг хамгаалах, хөндөхгүй байх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. (хамгаалагдах газрын жагсаалтыг гэрээнд хавсаргана)
3.12 Компани нь төсөл хэрэгжүүлэх хугацаанд компанид шаардлагалагатай бүтээгдэхүүн ажил үйлчилгээний жагсаалтыг сумын Засаг даргад өгч, олон нийтэд мэдээжүүлнэ. Орон нутгийн иргэд аж ахуйн нэгжээс нийлүүлж буй зах зээлийн шаардлага хангасан бүтээгдэхүүн ажил үйлчилгээг авах үүрэгтэй
3.13 Тусгай зөвшөөрөл бүхий уурхайн талбайд оршиж байгаа малчдын өвөлжөө, хаваржаа түүний орчин тойрон дах малын бэлчээр, хадлангийн талбай, худаг, ундны усны эх үүсвэрт хохирол учруулахгүй бөгөөд тэдгээрийг хамгаалах талаар бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй. Аюулгүй байдлыг хангах үүднээс дээрх объектуудыг өөр газар шижлүүлэн байршуулах тохиолдолд гарах зардлыг компани хариуцна.
3.14 Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.
3.15 Компани энэхүү гэрээнд тусгагдаагүй аливаа ажил, арга хэмжээг санхүүжүүлэхгүй.

Дөрөв. Гэрээний хариуцлага
4.1 Төсөл хэрэгжих хугацаанд энэхүү гэрээ хүчинтэй байна.
 
Тав. Хариуцлага, маргаан шийдвэрлэх

5.1 Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй этгээд Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ашигт малтмалын тухай хуульд заасан хариуцлага тооцож гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн аливаа хохиролыг төлүүлнэ. 
5.2 Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийг энэнхүү гэрээнд зааснаас өөр зориулалтаар зарцуулсан тохиолдолд учруулсан хохирлыг Засаг даргаас гаргуулна. 
5.3 Компани нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс байгаль орчин, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө, эрх ашигт учруулсан бүхий л хохирлыг бүрэн хариуцаж арилгах үүрэгтэй. 
5.4 Талуудын дүнг гэрээгээр тайлбарлах болон гэрээний хэрэгжилттэй холбоотой ямар нэгэн маргаан зөрчил гарвал талууд зөвшилцөж шийдвэрлэх ба тохиролцоонд хүрээгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ.

Зургаа. Гэрээг дүгнэх, хяналт тавих
6.1 Гэрээний хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын улсын байцаагч хяналт тавина.
6.2 Гэрээний хэрэгжилтийг талууд нутгийн захиргааны байгууллага, сумын ИТХ-д улирал бүр тайлагнаж жилийн эцэст гэрээг дүгнүүлнэ.
6.3 Сумын ИТХ гэрээний хэрэгжилтэд улирал бүр хяналт хийж, жилийн эцэст гэрээг дүгнэж, үнэлэлт дүгнэлт өгнө.
6.4 Гэрээний талууд өөрийн хийсэн ажлын талаар нээлттэй тайлан тавих үүрэгтэй.

Долоо. Бусад зүйл
7.1 Гэрээний бүх талууд зөвшөөрсөн тохиолдолд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Гэрээнд оруулсан бүхий л нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэнэ. Ийнхүү бичгээр үйлдсэн гэрээний нэмэлт өөрчлөлт нь үндсэн гэрээний салшгүй нэг хэсэг бөгөөд адил хүчин чадалтай.
7.2 Гал түймэр, цахилгаан болон бусад техник хэрэгслийн саатал, үер хүчтэй аадар бороо, мөндөр, салхи шуурга, газар хөдлөлт, төр засгийн шийдвэр, онц байдал, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал гоц халдварт өвчний улмаас тогтоосон хол хорио гэх мэт Компанийн хэвийн үйл ажиллагааг саатуулж, олборлолт, үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж Компанийн хэвийн үйл ажиллагааг саатуулж, олборлол, үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж, Компанийн санхүүгийн чадавхид нөлөөлсөн тохиолдолд Компаний үүргийн биелэлтийг хойшлуулж болно.
7.3 Гэрээг 3 хувь үйлдэх бөгөөд бүгд адил хүчин чадалтай байна. 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 


ХЭРЛЭН СУМЫН ИТХ-ЫН ДАРГА Б.БАТБАЯР

ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГА Г.МӨНХТӨР

"АДУУНЧУЛУУН" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ШАТАР

2015 оны 3 дугаар сарын 13
ОРОН НУТАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ХАВСРАЛТ


Хамтран ажиллах чиглэл | Хугацаа | Хариуцах байгууллага
1. Адуунчулуны нүүрсний уурхай нь орон нутгийн захиалгаар байгуулагдсаны хувьд аймаг орон нутгийн иргэдийг хямд, стандартын шаардлагад нийцсэн нүүрсээр тасралтгүй тогтвортой хангаж, ард иргэдэд чирэгдэлгүй үйлчилж байх | Төсөл хэрэгжих хугацаанд | "Адуунчулуун" ХК
2. Уурхайн өнөөгийн болон хэтийн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг явуулахад орон нутгийн захиргааны байгууллага тогтмол туслаж дэмжиж байх | Тогтмол | Хэрлэн сумын ИТХ-ын Дарга, Засаг дарга
3. Уурхайд ажиллах иргэнийг Хэрлэн сумын болон 8 дугаар багийн харъяат иргэдээс аймгийн Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан ажлын байранд зуучлуулан сонгон шалгаруулж ажилд авах | Төсөл хэрэгжих хугацаанд | "Адуунчулуун" ХК
4. Уурхайн хаалтын төлөвлөгөө болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол зэргийг боловсруулахад сум, багийн иргэдийн саналыг авч төсөлд тусгаж байх | Төсөл хэрэгжих хугацаанд | Хэрлэн сумын ИТХ-ын ажлын алба. Хэрлэн сумын ЗДТГ. 8 дугаар багийн ажлын алба. "Адуунчулуун" ХК
5. 8 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын хүсэлтийн дагуу иргэдэд нэн шаардлагатай, хүртээмжтэй, тодорхой бүтээлч санаачлагыг хэрэгжүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлж байх | Тухай бүрд | 8 дугаар багийн ИНХ, багийн ажлын алба, "Адуунчулуун" ХК
6. Уурхайн багйаль орчныг хамгаалах биологийн нөхөн сэргээлтийн ажилд Хэрлэн сумын болон 8 дугаар багийн иргэдийг хамруулж, түр гэрээгээр ажиллуулж байх | Жил бүрийн 4-р сарын 5-наас 6-р сарын 25 хүртэл хугацаанд | "Адуунчулуун" ХК
7. Уурхайн шүүрлийн усыг 8 дагуур багийн нутаг дэвсгарт орших Баяннуурт цутгуулж, нуурын экосистемийг хамгаалахад багийн иргэдтэй хамтран ажиллаж байна | Төсөл хэрэгжих хугацаанд | "Адуунчулуун" ХК, 8 дугаар багийн ажлын алба 
8. Байгаль орчныг хамгаалах талаар хийгдэж буй ажлын явц, гүйцэтгэлийн тайланг багийн иргэдэд хүргэж хэлэлцүүлэг хийж байх | Жил бүрийн багийн иргэдийн нийтийн хурлаар | "Адуунчулуун" ХК, 8 дугаар багийн ИНХ ажлын алба
9. Уурхайн үйл ажиллагаанд шаардагдах цахилгаан эрчим хүч, шатах тослох материал, ажлын тусгай хувцас хэрэгсэл, сэлбэг материал, ажиллагсдын цайны газарт шаардагдах хүнсний материал, бусад зүйлсийг орон нутгийн аж ахуйн эрхлэх иргэд, аж ахуйн нэгжээс худалдан авч байх | Төсөл хэрэгжих хугацаанд | "Адуунчулуун" ХК
10. Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд сум, багийн өрхийн эмнэлэгүүдийн хүн амд үзүүлэх эмнэлэгийн анхан шатны тусламж үйлчилгээий ажилд шаардагдах зарим төрлийн эмнэлэгийн багаж тоног төхөөрөмжийг худалан авч, нийлүүлэх | Төсөл хэрэгжих хугацаанд | "Адуунчулуун" ХК
11. Орон нутгийн төсвийн бүрдүүлэлтэнд төлөх татваруудыг цаг тухай бүр төлж байх. Үүнд: Хүн амын орлогын албан татварын 10% буюу суутгагчийн бууны татвар гэх мэт | Цаг хугацаанд нь |  "Адуунчулуун" ХК
12. Урлаг спортын онцгой амжилт гаргаж буй сум, багийн харьяат иргэдийг дэмжих, туслаж байх | Цаг хугацаанд нь | "Адуунчулуун" ХК
13. Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд нүүрсийг хагас коксжуулах, хийжүүлэх зэрэг техник технологийн үйлдвэрлэл нэвтрүүлэх | Төсөл хэрэгжүүлэх хугацаанд | "Адуунчулуун" ХК
14. Компанид ажиллах ажиллагсдыг хямд өртөгтэй орон сууцаар хангаж, нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ | Төсөл хэрэгжих хугацаанд | "Адуунчулуун" ХК
15. Компанийн тэргүүний ажилтнуудыг орон нутгийн болон төрийн дээд одон медалиар шагнах, шагнуулахад дэмжиж туслах | Төсөл хэрэгжих хугацаанд | Хэрлэн сумын ИТХ-ын дарга, Засаг дарга
16. Ядуу эмзэг бүлгийн 100-гаас дээшгүй айл өрхөд үнийн дүнгийн 30%-тай тэнцэх нүүрсний хөнгөлөлтийг жил бүр үзүүлнэ | Төсөл хэрэгжих хугацаанд |  "Адуунчулуун" ХК
17. Гэрээний хугацаанд өөрийн эзэмшлийн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гаргахгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх, онцгой тохиолдолд хүн хүч, техникий туслалцаа үзүүлж, хамтран ажиллах | Төсөл хэрэгжих хугацаанд | "Адуунчулуун" ХК
18. 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай боловсролын байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ажиллах | Төсөл хэрэгжих хугацаанд | "Адуунчулуун" ХК

Хамтран ажиллах саал боловсруулах ажлын хэсэг
Хэрлэн сумын ИТХ-ын ажлбн албыг төлөөлж: Т.Болд
Хэрлэн сумын Засаг дарын Тамгын газрын төлөөлж: Х.Энх-Отгон
Компанийг төлөөлж "Адуунчулуун" ХК-ний инженер Б.Ганчулуун