Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

                                    
                                                                           Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын 
                                                                                                                              хоёрдугаар хавсралт




                    БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ТУХАЙ ГЭРЭЭ










"Бичил уурхайгаар ашигг малтмал олборлох журам”-ын 2.4, 3.1.3, 6 1.3-т заасны дагуу нэг

талаас Дундговь аймаг(хот)-ын Хулд сум (дүүрэг)-ийн Засаг дарга Зоригтбаатар (цаашид


“Засаг дарга” гэх)' нөгөө талаас "Арвин“ нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөл


(цаашид "Бичил уурхай эрхлэгч этгээд" гэх)-ийг төлөөлж Ахлагч  (албан тушаал)

Цэцэгчимэг нар (цаашид хамтад нь “Талууд гэх) дараах нөхцөлөөр харилцан тохиролцож

2018 оны 2 дугаар сарын 16-ны өдөр энэхүү гэрээг (цаашид "Гэрээ" гэх) Хулд  сум


(дүүрэг)-д байгуулав. 




Нэг. Ерөнхий зүйл





1 1. "Бичил уурхай эрхлэгч этгээд нь Хулд сум (дүүрэг)-ийн Ар цагаан, Ацаг хүрэн нэртэй  

газарт орших 0.5 гектар талбайд журмын 6.1.3-т заасны дагуу 1 жилийн


хугацаагаар Жонш (ашигт малтмалын төрөл) олборлохтой холбогдсон үйл


ажиллагаа эрхэлнэ.


1.2 Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сум (дүүрэг)-ийн Засаг дарга, бичил


уурхай эрхлэгч этгээдийн хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.





Хоер. Сум (дүүрэг)-ийн Засаг даргын эрх, үүрэг


2.1. Сум (дүүрэг)-ийн Засаг дарга нь“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 6


дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.


2.1.1. Бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хзмжээг тогтоож, байршлын зургийг гэрээнд


хавсаргах.


2.1.2.Хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох:


2.1.3. Бичил уурхай эрхлэгч этгээдийн ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах талбайг


тогтоох.


2.1 Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг тооцож,


Бичил уурхай эрхлэгч этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр зохих хөрөнгийг төвлөрүүлэх.


2.1.5. Бичил уурхайн ажилтнуудад (цаашид “ажилтан’ пэх) зориулсан хөдөлмөр хамгаалал, 

аюулгүй ажиллагааны сургалтыг мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар зохион байгуулах.


2.1.6. энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бичил уурхай эрхлэгч этгээдээс шаардах.


2.1.7. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих.


2.1.8. хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа үйл ажиллагааг зогсоох. 
 

Гурав. Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг





3.1. Бичил уурхай эрхлэгч этгээд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.


3.1.1. Бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа


явуулах.


3.1.2. ажилтнуудыг тогтоосон талбайд суурьшуулах.


3.1.3. суурьшлын талбайгтохижуулж, ахуйн болон үйлдвэрийн хог, хаягдлын цэгийг байгуулах


3 1,4.гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүн бус


этгээдийгг  ажиллуулахгүй байх


3.1.5. Байгаль орчныг хамгаалж, гол, горхи, булаг шанд уст цэгийг бохирдуулахгүй байх


3.1.6 Бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, болзошгүй ослоос урьдчилан


сэргийлэх арга хэмжээ авах.


3.1.7. хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон нөхөн сэргээлтийн


чиглэлээр ажилтнуудад сургалт, сурталчилгаанд бичил уурхайчдыг идэвхтэй оролцуулах.


3.1.8. ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах үйл ажиллагааг тогтоосон талбайд гүйцэтгэх.


3.1.9. үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй байх, тусгай


зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний


хэрэгсэл ашиглахгүй байх.


3.1.10. Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл, мөн хуулийн 36.4-т заасан хоршооны


зохион байгуулалтанд срсон бичил уурхай эрхлэгч этгээд нь ашигт малтмал олборлох үйл  ажиллагаанд 3500 см3 хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий 2-оос илүү техник ашиглах 



3.1.9 үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй байх, тусгай


зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний

хэрэгсэл ашиглахгүй байх.


3.1.10 Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл, мөн хуулийн 36.4-т заасан хоршооны


зохион байгуулалтанд орсон бичил уурхай эрхлэгч этгээд нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд 3500 cm3 хүртэлх бапаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий 2-оос илүүгүй механизмыг ашиглах.


3.1.11. Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу эрх бүхий этгээдийн тогтоосон


байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах 2000 /хоёр мянга/

төгрөгийг нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлэх. 

3.1.12. Нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлсэн хөрөнгийг олборлолт явуулсан талбайн


нөхөн сэргээлтэд зарцуулах.


3.1.13. Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу олборлолт явуулсан талбайдаа нөхөн


сзргээлт хийж, сум, дүүргийн Засаг даргын томилсон комисст хүлээлгэж өгөх.


3.1 4.0лборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах эрх бүхий хуулийн


этгээдэд худалдах.


3.1.15.Ажилтнуудтай хөделмөрийн гэрээ байгуулах,  холбогдох хуультогтоомжийн дагуу орлогын


албан татвар төлөх.


3.2 Бичил уурхай эрхлэгч этгээд нөхөн сзргээлт хийж, талбайг хүлээлгэн өгсний дараа ашигт


малтмал олборлох өргөдөл дахин гаргах.





Дөрөв. Харилцан хүлээх үүрэг


4.1 Гэрээнд талууд харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурлан хамтарч ажиллана.

4.2 Гэрээний дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох явцад байгаль орчин, бусад


этгээдэд хохирол учруулсан тохиолдолд бичил уурхай эрхлэгч этгээд уг хохирлыг барагдуулах үүрэгтэй. Сум, дуүргийн Засаг дарга байгаль орчинд учруулсан хохирлыг арилгуулахыг бичил уурхай эрхлэгч этгээдээс шаардана.





Тав. Маргаан шийдвэрлэх.


5.1 Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцох

замаар шийдвэрлэнэ.


5.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу


маргааныг шийдвэрлэнэ. 
 

Зургаа. Гэрээний хүчин төгөлдөр болох


6.1 Энэхүү гэрээ нь 2018 оны 07 сарын 16 өдрөөс 2019 оны 7 сарын 16 өдөр хүртэл


хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.


6.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийж орон нутагт


хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.

6.3.Энэхүү гэрээг 2% үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална. 
 

Долоо Гэрээнд нэмэлт өөрчлөл’оруулах


7.1. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр


шиидвэрлэнэ.


7.2. Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд


гэрээний салшгүй хэсэг болно.




                                                                    Гэрээ байгуулсан


Дундговь аймаг (хот)-ийн Хулд сум                                                          "Арвин" 
(дүүрэг)-ийн Засаг дарга                                                                           (нөхөрлөл, хоршоо) төлөөлж

Зоригтбаатар                                                                                              Цэцэгчимэг