Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй


                              БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ

                                        ОЛБОРЛОХ ТУХАЙ ГЭРЭЭ  


Ерөө сум                            №08                                                                                 2018.09.06


“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2.4, 3.1.3, 6.1.3-т заасны дагуу нэг


талаас Сэлэнгэ аймаг Ерөө сумын Засаг дарга М.Ганбаатар [цаашид “Засаг дарга” гэх), нөгөө


талаас “Бугант тихи мидас” нөхөрлөл (цаашид “Бичил уурхай эрхлэгч этгээд” гэх)-ийг төлөөлж


нөхөрлөлийн ахлагч (албан тушаал) Ш.Ариунаа нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) дараах


нөхцөлөөр харилцан тохиролцож 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр энэхүү гэрээг (цаашид


“Гэрээ” гэх) Ерөө сум-д байгуулав. 
 

Нэг. Ерөнхий зүйл


1.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь Ерөө сумын Ялбаг Ургаачинн ам гэх нэртэй газарт орших


0.5 гектар талбайд журмын 6.1.3-г заасны дагуу 3 сарын хугацаагаар алт (ашигт малтмалын


төрөл) олборлохтой холбогдсон үйл ажиллагаа эрхэлнэ.


1.2. Бичил уурхайгаар ашигг малтмал олборлох талаар сум (дүүрэг)-ын Засаг дарга, бичил уурхай


эрхлэгч этгээдийн хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна. 
 

Хоер. Сум (дүүрэг)-ын Засаг даргын эрх, үүрэг


2.1. Сум (дүүрэг)-ын Засаг дарга нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 6


дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


2.1.1. Бичил уурхай эрхлэгч этгзэдэд ногдох талбайн хэмжээг тогтоож, байршлын зургийг


гэрээнд хавсаргах;


2.1.2. хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох;


2.1.3. бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах


талбайг тогтоох;


2.1.4. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг тооцож,


бичил уурхай эрхлэгч этгээдтэйтохиролцсоны үндсэн дээр зохих хөрөнгийгтөвлөрүүлэх;


2.1.5. бичил уурхайн ажилтнуудад (цаашид “ажилтан” гэх) зориулсан хөдөлмөр хамгаалал,


аюулгүй ажиллагааны сургалтыг мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар зохион байгуулах;


2.1.6. энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бичил уурхай эрхлэгч этгээдээс шаардах;


2.1.7. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих;


2.1.8. хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөолөл үзүүлж байгаа үйл ажиллагааг зогсоох. 
 

Гурав. Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг





3.1. Бичил уурхай эрхлэгч этгээд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:



 

3.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал олборлох үйл


ажиллагаагаа явуулах;


3.1.2. ажилтнуудыг тогтоосон талбайд суурьшуулах;


3.1.3. суурьшлын талбайгтохижуулж, ахуйн болон үйлдвэрийн хог, хаягдлын цэгийг байгуулах;


3.1.4. гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүн бус


этгээдийг ажиллуулахгүй байх;


3.1.5. байгаль орчныг хамгаалж, гол, горхи, булаг шанд, уст цэгийг бохирдуулахгүй байх;


3.1.6. бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, болзошгүй ослоос урьдчилан


сэргийлэх арга хэмжээ авах;


3.1.7. хууль тоггоомж, хөделмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон нөхөн сэргээлтийн


чиглэлээр ажилтнуудад сургалт, сурталчилгаанд бичил уурхайчдыг идэвхтэй оролцуулах;


3.1.8. ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах үйл ажиллагааг тогтоосон талбайд гүйцэтгэх;


3.1.9. үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй байх, тусгай


зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний


хэрэгсэл ашиглахгүй байх;


3.1.10. Иргэний’хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл, мөн хуулийн 36.4-тзаасан хоршооны


зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч этгээд нь ашигт малтмал олборлох үйл


ажиллагаанд 3500 cm3 хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий 2-оос илүүгүй


механизмыг ашиглах;


3.1.11. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу эрх бүхий этгээдийн тогтоосон

байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах 1.5 сая төгрегийг нөхөн сэргээлтийн


Барьцаа хөрөнгийн данс болох 100130255301 тоот дансанд төвлөрүүлэх;


3.1.12. нөхөн сэргээлтийн дансанд төвлөрүүлсэн хөрөнгийг олборлолт явуулсан талбайн нөхөн


сэргээлтэд зарцуулах;


3.1.13. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу олборлолт явуулсан талбайдаа


нөхөн сэргээлт хийж сум, дүүргийн Засаг даргын томилсон комисст хүлээлгэж өгөх;


3.1.14. олборлосон ашигг малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах эрх бүхий


хуулийн этгээдэд худалдах;


3.1.15. ажилтнуудтай хөделморийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомжиЙн дагуу


орлогын албан татвар төлөх;


3.2. Бичил уурхай эрхлэгч этгээд нөхөн сэргээлт хийж, талбайг хүлээлгэн өгсний дараа ашигг


малтмал олборлох өргөдөл дахин гаргах.



Дөрөв. Харилцан хүлээх үүрэг



4.1. Гэрээнд талууд харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурлан хамтарч ажиллана.

4.2. Гэрээний дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох явцад байгаль орчин, бусад


этгээдэд хохирол учруулсан тохиолдолд бичил уурхай эрхлэгч этгээд уг хохирлыг барагдуулах


үүрэгтэй. Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчинд учруулсан хохирлыг арилгуулахыг бичил


уурхай эрхлэгч этгээдээс шаардана.


4.3. Талууд энэхүү гэрээний биелэлтийг жил бүр хамтран дүгнэж, аймаг (нийслэл)-ийн Засаг


даргад дараа оны 1 дүгээр сард багтаан тайлагнана. 
 

Тав. Маргаан шийдвэрлэх


5.1. Талууд гэрээтэй холбоогой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцох замаар


шийдвэрлэнэ.


5.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу


маргааныг шийдвэрлэнэ. 
 

Зургаа. Гэрээнин хүчин төгөлдөр болох


6.1. Энэхүү гэрээ нь 2018 оны 09 сарын 06 өдрөөс 2019 оны 09 сарын 06 өдөр хүртэл хугацаанд


хүчин төгөлдөр үйлчилнэ.


6.2. Бичил уурхайгаар ашигт малгмал олборлосон талбайд нөхен сэргээлт хийж орон нутагт


хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.


6.3. Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална. 
 

Долоо. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах


7.1. Гэрээнд нэмэлт, өорчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр


шийдвэрлэнэ.


7.2. Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд


гэрээний салшгүй хэсэг болно.





Гэрээ байгуулсан:




Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга                      “Бугант тихи мидас” нөхөрлөлийн ахлагч

Мягмаржав овогтой Ганбаатар                                         Ш.Ариунаа




Утас: 99492838                                                                      Утас: 95248886