Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

Засгийн газрын 2015 оны 104 дүгээр

тогтоолын хавсралт



ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ АШИГЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

ЭРХЛЭХ ТАЛААР ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА

БОЛОН ГЭРЭЭЛЭГЧ НАРЫН ХООРОНД БАЙГУУЛАХ

БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР



“...........................” ТАЛБАЙД ГАЗРЫН ТОСны ХАЙГУУЛ, АШИГЛАЛТЫН

ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТАЛААP Төрийн захиргааны байгууллага

болон ГЭРЭЭЛЭГЧийн ХООPОНД БАЙГУУЛСАН

БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ



Энэхүү Бүтээгдэхүүн хуваах гэpээг нэг талаас........................... (цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх), нөгөө талаас ...........................компани (цаашид “гэрээлэгч” гэх)-ийн (гэрээлэгч нэгээс илүү аж ахуйн нэгжээс бүрдэх тохиолдолд бүх компанийн нэрийг оруулах) хооpонд (цаашид хамтад нь “Талууд” гэх) 20... оны ... дугаар саpын ... -ний өдөp ....................... хотноо байгуулав.

Талууд газрын хэвлий болон гадаргуу дээр байгалийн байдлаараа оршиж байгаа газрын тос нь Монгол Улсын төрийн өмч болохыг хүлээн зөвшөөрч;

Гэрээлэгч нь Газрын тосны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү гэрээний дагуу газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг эрхлэх эрмэлзэлтэйгээ илэрхийлж, газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг эрхлэх санхүүгийн болон мэргэжлийн чадвартай болохыг нотолж;

Талууд дараах зүйлийг хэлэлцэн тохиролцов:



1 дүгээр зүйл. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү гэрээний зорилго нь Газрын тосны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн

хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа

эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Гэpээлэгч нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд гэрээний салшгүй хэсэг болох

“А”, “Б” хавсралтаар тодорхойлсон талбайд тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр газрын

тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг эрхлэх эpхийг эдэлнэ.

1.3. Гэрээлэгч нь нэгээс дээш хуулийн этгээдээс бүрдэж байгаа нөхцөлд гэрээлэгч бүр

энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргээ хариуцан биелүүлэх бөгөөд хэрэв гэрээлэгчид үүргээ

хамтран биелүүлэх бол хамтын хариуцлага хүлээнэ.



2 дугааp зүйл.Нэр томъёо



2.1. Энэхүү гэpээнд тодорхойлсон дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1. “дагалдах хий” гэж түүхий тосонд ууссан, дагалдан илэрсэн хийг;

2.1.2. “армз-ленгф зарчим” гэж гэрээлэгч аливаа худалдааны гэрээг гуравдагч этгээд (үүнд

гэрээлэгчийн өөрийн салбар нэгж эсхүл эзэмшлийн хамааралтай буюу өөрийн эх компаниуд

болон тэдгээрийн салбар нэгжүүд хамаарна)-тэй байгуулах тохиолдолд дараах

нөхцөлийг баримтлахыг хэлнэ:

2.1.2.1. газрын тосны үнийг зах зээлийн үнээс бууруулсан эсхүл бууруулахад чиглэсэн

аливаа үгсэн хуйвалдсан шинжийг агуулаагүй байх;

2.1.2.2. аливаа бараа, ажил үйлчилгээг зах зээлийн үнээс дээгүүр үнэлэхгүй байх;

2.1.2.3. төлбөрийг чөлөөтэй хөрвөх валютаар хийх.

2.1.3. “олборлосон газрын тос” гэж гэрээт талбайгаас олборлож борлуулахаар хүргэлтийн

цэг дээр хөндлөнгийн эрх бүхий байгууллагын хэмжсэн нийт тосыг;

2.1.4. “хяналтын цэг” гэж газрын тосны олборлолтын болон борлуулалтын хэмжилтийн

талаар маргаан гарсан тохиолдолд түүнийг хянан шалгах зорилгоор төрийн захиргааны

байгууллагаас тогтоосон цэгийг;

2.1.5. “баppель” гэж 1,01325 баpын агааpын даpалтын доp Фаpенгейтын жаран (60) хэмийн

дулаанд байгаа буюу тийм нөхцөлд тааруулсан 158,987 литpийн хэмжээг;



2.1.6. “татан буулгалтын төлөвлөгөө” гэж бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаа дуусгавар

болж, гэрээг цуцлах үед гэрээлэгчээс байгаль орчныг бүрэн гүйцэд нөхөн сэргээх, барьсан

барилга байгууламжийг татан буулгах, нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон үйл

ажиллагааны дэс дараалал, ажлын төрөл, хэмжээ, хэрэгжүүлэх хугацааг тусгасан баримт

бичгийг;

2.1.7. “гэрээ байгуулсан өдөр” гэж төрийн захиргааны төв байгууллагаас хайгуулын тусгай

зөвшөөрөл олгосон өдpийг;

2.1.8. “гэpээт жил” гэж гэpээ байгуулсан өдөр буюу дараагийн жилийн уг өдрөөс эхлэн

тооцсон дараалсан хуанлийн 12 (арван хоёр) сарын хугацааг;

2.1.9. “гэрээт талбай” гэж гэрээний хавсралт “А”, “Б”-д тодорхойлсон талбайг хэлнэ. Гэрээт

талбайн хэмжээ нь буцаасан талбайн хэмжээгээр өөрчлөгдөнө;

2.1.10. “талбай буцааж өгөх” гэж гэрээний дагуу гэpээлэгчээс сайн дураар буюу гэрээний

дагуу гэрээт талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн буцаахыг;

2.1.11. “төсөв” гэж газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны тодорхой үе

шатанд хийгдэх ажлын төлөвлөгөөний мөнгөн илэрхийллийг;

2.1.12. “хайгуулын ажлын доод хэмжээ” гэж энэхүү гэрээний 7.2-т заасан хайгуулын

ажил болон хайгуулын хугацааг сунгахад гүйцэтгэх ажлыг;

2.1.13. “үнэлгээний талбай” гэж үнэлгээний хөтөлбөpийн дагуу үнэлгээ хийх нь зүйтэй гэж

Талуудын үзсэн геологийн нэг буюу хэд хэдэн бүтэц буюу илpэлийг;

2.1.14. “үнэлгээний хөтөлбөp” гэж нээлтийн цооногоор илрүүлсэн байгалийн агууламж нь

үр ашигтай нээлт болох эсэхийг тодорхойлох зорилгоор хийх ажлын төлөвлөгөөг;

2.1.15. “хуанлийн саp” гэж аргын тооллын 12 (арван хоёр) саpын 1 (нэг) нь бөгөөд энэ нь

тухайн саpын эхний өдpөөс эхлэн сүүлчийн өдpийг дуустал үpгэлжлэхийг;

2.1.16. “хуанлийн улирал” гэж а/.нэг, хоёр, гуравдугаар саp; б/. дөрөв, тав, зургадугаар

сар; в/. долоо, найм, есдүгээр сар; г/. арав, арван нэг, арван хоёрдугаар сар зэрэг аргын

тооллын улирлын нэгийг;

2.1.17. “хуанлийн жил” гэж аргын тооллын 1 дүгээp саpын 1-нд эхэлж, 12 дугааp саpын

31-нд дуусах 1 (нэг) жилийг.

2.2. Дээр дурдсанаас бусад нэр томьёог Газрын тосны тухай хуульд хэрэглэсэн утгаар

ойлгоно.



3 дугаар зүйл. Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг



3.1. Энэхүү гэрээтэй холбогдуулан төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг

хэрэгжүүлнэ:

3.1.1. газрын тосны тухай хууль, стандарт, дүрэм, журам, заавар болон бусад холбогдох

хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан дэмжлэг үзүүлж, хяналт тавих;

3.1.2. гэрээний хэрэгжилттэй холбогдсон

байгууллагатай харилцахад дэмжлэг үзүүлэх;



асуудлаар



төрийн



холбогдох



бусад



3.1.3. гэрээлэгчийн газрын тосны хайгуул, ашиглалтын болон санхүүгийн үйл ажиллагаанд

хяналт тавих;

3.1.4. төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр

гэрээлэгчийн хайгуул ашиглалтын үйл ажиллагааг хуульд заасан үндэслэлээр бүхэлд нь

эсхүл хэсэгчлэн түр хугацаагаар зогсоох;

3.1.5. энэхүү гэрээнд болон Газрын тосны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид

заасан бусад чиг үүрэг.



4 дүгээр зүйл. Гэрээлэгчийн эpх, үүрэг

4.1. Энэхүү гэрээтэй холбогдуулан гэрээлэгч дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

4.1.1. Газрын тосны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас

баталсан газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журам,

стандарт, шаардлага болон энэхүү гэрээг дагаж мөрдөх;

4.1.2. газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэн

явуулж, техник, технологи, тоног төхөөрөмжийг газрын тосыг үр ашигтай олборлох

шаардлагад нийцүүлэх;

4.1.3. гэрээний биелэлтийг жил бүр гаргаж, төрийн захиргааны байгууллагаар дүгнүүлэх

(энэ нь гэрээний хугацаа дуусгавар болсон эсхүл гэрээг цуцлах тохиолдолд мөн адил

хамаарна);

4.1.4. жилд нэгээс доошгүй удаа хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны талаар төрийн

захиргааны байгууллагын төлөөлөлтэй жилийн ажлын уулзалт зохион байгуулах;

4.1.5. нутаг дэвсгэрт нь газрын тосны хайгуул ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа

орон нутагт жилд нэгээс доошгүй удаа уулзалт зохион байгуулж, өөрийн үйл ажиллагааг

сурталчлан танилцуулж, уулзалттай холбогдон гарах зардлыг хариуцах;

4.1.6. гэрээлэгч хөрөнгө оруулалт, өмчлөлтэй холбоотой аливаа мэдээллийг Засгийн газрын

хүсэлтээр гаргаж өгөх;



4.1.7. энэхүү гэрээний дагуу Газрын тосны тухай хуулийн 7.1.5, 7.1.6-д зааснаас бусад өөрт

ногдох газpын тосыг захиран зарцуулах;

4.1.8. гэрээлэгчийн болон гэрээт талбайд ажиллаж байгаа ажиллагсад хүндээр өвчлөх,

байгалийн гамшигт нэрвэгдэх, гэмт халдлагад өртөх, ноцтой осолд орох тохиолдолд

гэрээлэгч Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг хүсэх;

4.1.9. гэрээлэгч газрын тосыг борлуулах зорилгоор автомашинаар тээвэрлэх тохиолдолд

хатуу хучилттай авто зам барих бөгөөд шаардагдах хөрөнгийг орд ашиглах үйл

ажиллагааны төлөвлөгөөнд тусгах;

4.1.10. Газрын тосны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү гэрээнд

заасан эрх, үүрэг.



5 дугаар зүйл. Гэрээлэгч эрх, үүргээ бусдад шилжүүлэх

5.1. Гэрээлэгч бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргээ бусдад шилжүүлж болно.

5.2. Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг бусдад шилжүүлэх тохиолдолд Газрын

тосны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасныг баримтална.

5.3. Гэрээлэгч нь бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг бүхлээр нь эсхүл гуравны нэг

буюу түүнээс дээш хувийг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр шилжүүлэх эрхгүй.



6 дугаар зүйл. Талбай буцааж өгөх

6.1. Хайгуулын талбайг буцааж өгөх

6.1.1. хайгуулын нэгдүгээр үе шатанд гэpээт талбайн …. (………)-аас доошгүй хувийг

буцаан өгнө;

6.1.2. хайгуулын хоёрдугаар үе шатанд гэpээт талбайн үлдсэн хэсгийн талбайн …. (………)аас доошгүй хувийг буцаан өгнө;

6.1.3. хайгуулын нийт хугацаа дуусахад төрийн захиргааны байгууллага, гэрээлэгчийн

харилцан тохиролцсон ашиглалтын талбайгаас бусад бүх талбайг буцаан өгнө;

6.1.4. гэрээлэгч нь хайгуулын талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн буцаах тохиолдолд байгаль

орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрэн

биелүүлсэн байна.

6.2. Ашиглалтын талбай буцааж өгөх



6.2.1. газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайг буцаан

өгөх, хүлээн авах журмын дагуу гэрээлэгч нь ашиглалтын талбайг хэсэгчлэн болон бүхэлд

нь буцаах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ;

6.2.2. гэрээлэгч нь ашиглалтын талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаах тохиолдолд

байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлсэн байна;

6.2.3. гэрээлэгч нь ашиглалтын талбайд 12 (арван хоёр) сарын турш эсхүл давагдашгүй

хүчин зүйлийн нөлөөгөөр 24 (хорин дөрвөн) сарын хугацаанд ашиглалтын үйл ажиллагаа

явуулаагүй, хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд ноцтой хохирол учруулсан,

байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ удаа дараа хэрэгжүүлээгүй нь эрх бүхий

байгууллагаар тогтоогдсон болон энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол талбайг хэсэгчлэн

болон бүхэлд нь буцаан өгнө.

6.3. Өөpийн хүсэлтээp талбай буцааж өгөх:

6.3.1. гэpээлэгч хайгуулын ажлын доод хэмжээг бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд талбайг

бүхэлд нь эсхүл тодорхой хэсгийг өөрийн хүсэлтээр буцаан өгч болно. Ийнхүү сайн

дураараа буцааж өгсөн хэсгийг энэхүү гэрээний 6.1-д заасны дагуу буцааж өгсөн талбайд

оруулан тооцно;

6.3.2. гэpээлэгч нь хайгуулын үндсэн болон сунгалтын хугацаанд хийх ажлын доод хэмжээг

гүйцэтгээгүй байх үедээ гэрээт талбайг бүхлээр нь сайн дуpааpаа буцааж өгөх тохиолдолд

уг талбайг буцааж өгөхөөс 30 (гуч)-аас доошгүй хоногийн өмнө гүйцэтгээгүй ажилд ногдох

төлбөрийг Засгийн газарт төлнө.

6.4. Талбай буцааж өгөхтэй холбогдон гэрээ дуусгавар болох:

6.4.1. гэрээт талбайн буцаан өгсөн талбайн хэсгийн хувьд энэхүү гэрээ дуусгавар болно;

6.4.2. талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн буцааж өгч байгаа нь гэрээлэгчийг татан буулгах

үйл ажиллагааны үүргээс чөлөөлөхгүй.



7 дугаар зүйл. Хайгуул



7.1. Хайгуулын хугацаа, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сунгах:

7.1.1. газрын тосны хайгуулын хугацаа нь гэрээ байгуулсан өдpөөс эхлэн 8 (найм) хүртэл

жил байх бөгөөд хугацааг 3 үе шатанд ангилна. Нэгдүгээр үе шат 3 (гурван) жил, хоёрдугаар

үе шат 3 (гурван) жил, гуравдугаар үе шат 2 (хоёр) жил байна;

7.1. 2. хайгуулын тусгай зөвшөөрлийг хайгуулын хугацаагаар олгоно;



7.1.3. гэрээлэгч нь Газрын тосны тухай хуулийн 18.2-т заасан баримт бичгийг бүрдүүлж,

хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтээ төрийн захиргааны төв байгууллагад

гаргана;

7.1.4. хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг төрийн захиргааны төв байгууллага 2 хүртэл

жилээр 2 (хоёр) удаа сунгаж болно. Энэ тохиолдолд гэрээлэгч Газрын тосны тухай хуулийн

18.9-т заасан баримт бичгийг бүрдүүлж, төрийн захиргааны байгууллагаар дамжуулан

төрийн захиргааны төв байгууллагад хугацаа сунгах хүсэлтээ хүргүүлнэ;

7.1.5. хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгэх үүргээ хоёр буюу түүнээс дээш удаа

биелүүлээгүй тохиолдолд хайгуулын хугацааг сунгахгүй;

7.1.6. гэрээлэгч нь хайгуулын хугацааг сунгах шаардлагагүй гэж үзвэл энэ тухай төрийн

захиргааны байгууллагад хайгуулын хугацаа дуусахаас 30 (гуч) хоногийн өмнө мэдэгдэнэ.

7.2. Хайгуулын ажлын доод хэмжээ:

7.2.1. гэрээлэгч нь энэхүү гэрээний хавсралт “В”-д тодорхойлсноос багагүй хэмжээний

ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ;

7.2.2. гэрээлэгч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажилд гэрээний хавсралт “В”д тусгасан зардлыг зарцуулна;

7.2.3. тухайн талбайн геологийн нөхцөл, хайгуулын ажлын үр дүнгээс шалтгаалан ажлын

доод хэмжээний нэр төрөл өөрчлөгдөж болох боловч төлөвлөсөн хөрөнгө оруулалтын

хэмжээ өөрчлөгдөхгүй.

7.3. Хайгуулын ажлын төлөвлөгөө, төсөв батлуулах, түүний гүйцэтгэл:

7.3.1. гэрээлэгч нь эхний жилийн хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг бүтээгдэхүүн

хуваах гэрээ байгуулсан өдрөөс хойш 120 (нэг зуун хорь) хоногийн дотор, дараагийн жилээс

тухайн жилийн эхний улиралд багтаан гэрээт жилд гүйцэтгэх хайгуулын ажлын нэр төрөл

бүрээр нарийвчлан боловсруулж, төрийн захиргааны байгууллагаар батлуулна. Тухайн

жилийн хайгуулын ажлын төлөвлөгөө нь энэхүү гэрээнд тусгагдсан хайгуулын ажлын доод

хэмжээнээс багагүй байна;

7.3.2. гэрээлэгч нь шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны байгууллагын

зөвшөөрснөөр жилийн төсөв, төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Нэмэлт,

өөрчлөлт оруулах төсөв, төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээс хойш

ажлын 15 (арван тав) хоногийн дотор батална;

7.3.3. гэрээлэгч нь тухайн жилд гүйцэтгэх хайгуулын ажлын доод хэмжээг гүйцэтгээгүй

тохиолдолд Газрын тосны тухай хуульд заасан хариуцлага хүлээхээс гадна гүйцэтгээгүй

ажилд ногдох зарцуулагдаагүй хөpөнгийг тухайн гэрээт жил дууссанаас хойш 30 (гуч)

хоногийн дотоp төрийн захиргааны байгууллагад төлнө;



7.3.4. гэрээлэгч нь хайгуулын үйл ажиллагааг олон улсын газрын тосны аж үйлдвэрт

хэвшсэн нийтлэг дэвшилтэт аргачлалын дагуу гүйцэтгэнэ. Хайгуулын цооногийн

өрөмдлөгийг дараах тохиолдолд дууссанд тооцож, зардлыг өртөг нөхөх зардалд оруулна:

7.3.4.1. өрөмдөх гүнд болон эсхүл зорилтот давхаргад хүрсэн;

7.3.4.2. нээлтийн цооног болсон;

7.3.4.3. өрөм нь суурь чулуулагт хүрсэн;

7.3.4.4. төрийн захиргааны байгууллага нь өрөмдлөгийн даалгаврыг биелүүлсэн гэж үзсэн.

7.4. Нээлтийн болон үнэлгээний ажил:

7.4.1. гэрээлэгч хайгуулын цооногоос газрын тос илэрснээс хойш 15 (арван тав) хоногийн

дотор энэ тухай төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж бүртгүүлнэ;

7.4.2. гэрээлэгч газрын тос илэрсэн талаар мэдэгдсэн өдрөөс хойш 90 (ер) хоногийн дотор

уг цооногт туршилт, судалгааны ажил гүйцэтгэн, нээлтийн цооног мөн эсэхийг тодорхойлж,

төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэх бөгөөд газрын тосны нээлтийн цооног

бүртгэгдсэн тохиолдолд 90 (ер) хоногийн дотор үнэлгээний хөтөлбөр, төслийг төрийн

захиргааны байгууллагаар батлуулна;

7.4.3. гэрээлэгч үнэлгээний хөтөлбөрт ажил дууссанаас хойш 90 (ер) хоногийн дотор

үнэлгээний ажлын тайланг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ;

7.4.4. цооногийн олборлолтын туршилтын хугацаа 180 (нэг зуун ная) хоногоос хэтрэхгүй

байна;

7.4.5. олборлолтын туршилтаар олборлосон түүхий тосыг худалдаж, экспортолж болох

бөгөөд нөөц ашигласны төлбөр, ашигт газрын тосны хэмжээг бүтээгдэхүүн хуваалтаар

зохицуулна.

7.5. Үр ашигтай нээлт

7.5.1. үнэлгээний ажлын үр дүнд үр ашигтай нээлт тогтоогдвол гэрээлэгч 15 (арван тав)

хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад албан ёсоор мэдэгдэх бөгөөд энэхүү

мэдэгдсэн өдрийг үр ашигтай нээлтийг бүртгэсэн өдрөөр тооцно;

7.5.2. гэрээлэгч нь баялгийн үнэлгээ, нөөцийн тооцоог төрийн захиргааны байгууллагаар

хянуулан зохих шийдвэр гаргуулж, төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Эрдэс

баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ;

7.5.3. гэрээлэгч нь орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг төрийн захиргааны

байгууллагаар хянуулан, төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Эрдэс баялгийн

мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ;



7.5.4. төрийн захиргааны төв байгууллага Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт,

зөвлөмжийг үндэслэн газрын тосны орд ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг

батална;

7.5.5. гэрээлэгч болон төрийн захиргааны байгууллагын хүсэлтээр нөөцийн тооцоо, эдийн

засгийн үнэлгээ, газрын тосны орд ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөнд

хөндлөнгийн байгууллага эсхүл шинжээчээр дүгнэлт гаргуулахтай холбогдон гарах

зардлыг гэрээлэгч хариуцна.

8 дугаар зүйл. Хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэн явуулах

8.1. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, байгаль орчин

8.1.1. гэрээлэгч нь газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд Газрын тосны тухай

хуулийн 8.1.9-т заасан дүрмийг мөрдөж ажиллана;

8.1.2. гэрээлэгч хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, байгаль орчныг хамгаалах, нөхөн

сэргээхтэй холбогдсон осол, зөрчил гарсан тохиолдолд төрийн захиргааны болон холбогдох

байгууллагад нэн даруй мэдэгдэж, уг зөрчлийг арилгах арга хэмжээг шуурхай авна;

8.1.3. гэрээлэгч нь үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын

нарийвчилсан үнэлгээ хийлгэж, үнэлгээний ажлын тайлангийн эх хувийг төрийн

захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө;

8.1.4. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх, хайгуул, ашиглалтын барилга

байгууламжийг татан буулгахад шаардагдах хөрөнгийг орд ашиглах үйл ажиллагааны

төлөвлөгөөнд тусгана;

8.1.5. гэрээлэгч нь хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны явцад түүх, соёлын олдвор, эд

өлгийн зүйл илэрсэн тохиолдолд тухайн газарт явуулж байгаа үйл ажиллагаагаа зогсоон,

нэн даруй холбогдох байгууллагад мэдэгдэнэ.

8.2. Бараа, ажил үйлчилгээ, сургалт, хөдөлмөр эрхлэлт

8.2.1. гэрээлэгч өөрийн үйл ажиллагаанд шаардагдах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах,

туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч аж ахуйн нэгжид

тэргүүн ээлжинд давуу эрх олгоно;

8.2.2. гэрээлэгч энэхүү гэрээний 8.2.1-д заасан үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд

төрийн захиргааны байгууллагад зохих ёсоор мэдэгдэж, нотолсноор энэхүү үүргээс бүрэн

эсхүл хэсэгчлэн чөлөөлөгдөж болно;

8.2.3. гэрээлэгч ажиллагсдыг сонгон шалгаруулахдаа Монгол Улсын иргэдийг тэргүүн

ээлжинд авч ажиллуулна. Гэрээлэгч нь нарийн мэргэжилтэй ур чадвар бүхий гадаадын

ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах, сунгалт



хийлгэхдээ Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай

хуулийн дагуу шийдвэрлүүлнэ;

8.2.4. гэрээлэгч нь адил үнэлэмж бүхий хөдөлмөрт ижил цалин олгох зарчим баримтална;

8.2.5. гэpээний дагуу үүpэгт ажлаа гүйцэтгэж яваад үйлдвэpлэлийн ослооp

хөдөлмөpийн чадваpаа түp буюу бүpмөсөн алдсан тохиолдолд гэpээлэгч нь ажиллагсдад

хөдөлмөpийн чадваp алдсаны тэтгэмжийн нөхөн төлбөрийг Монгол Улсын хууль

тогтоомжийн дагуу төлнө;

8.2.6. гэрээлэгч нь өөрийн зардлаар Монгол Улсын иргэдийг сургах, дадлага хийлгэх замаар

газрын тосны аж үйлдвэрийн бүх шатны боловсон хүчин бэлтгэхэд анхаарч ажиллана.

8.3. Оператор компани, туслан гүйцэтгэгч

8.3.1. гэрээлэгч нь газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг зөвхөн оператор

компаниар дамжуулан гүйцэтгэнэ. Гэрээлэгч оператор компанитай байгуулсан гэрээний

нэг хувийг төрийн захиргааны байгууллагад өгнө;

8.3.2. гэрээлэгч оператор компанийг бүртгүүлсэн болон өөрчилсөн тохиолдолд тухай бүр

төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ;

8.3.3. хэрвээ гэрээлэгч нь Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч бол өөрөө оператор

компанийн үүргийг хэрэгжүүлж болно;

8.3.4. гэрээлэгч нь газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны тодорхой хэсгийг

гүйцэтгүүлэх туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд төрийн захиргааны

байгууллагын төлөөллийг санал өгөх эрхтэйгээр оролцуулах бөгөөд туслан гүйцэтгэгчтэй

байгуулах гэрээний төслийг төрийн захиргааны байгууллагад урьдчилан танилцуулж

хянуулна;

8.3.5. туслан гүйцэтгэгчийн үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг Монгол Улсын

Засгийн газрын өмнө гэрээлэгч хариуцна;

8.3.6. оператор компани болон туслан гүйцэтгэгч нь Компанийн тухай болон Газрын тосны

тухай хууль, энэхүү гэрээнд заасан үүргийг хүлээнэ.

8.4. Хамтарсан хороо

8.4.1. газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон гэрээлэгч нь

бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан өдрөөс хойш 180 (нэг зуун ная) хоногийн дотор

Хамтарсан хороог байгуулна. Хамтарсан хорооны гүйцэтгэх ажил, ажиллах журмыг тусгай

дүрмээр зохицуулна. Хамтарсан хорооны дүрмийг гэрээний талуудын эрх бүхий төлөөлөл

хамтран батална.

9 дүгээр зүйл. Ашиглалт



9.1. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авах, хугацааг сунгах

9.1.1. газрын тосны нөөцийг хүлээн авах тухай төрийн захиргааны төв байгууллагын

шийдвэр гарсан өдрөөс хойш 30 (гуч) хоногийн дотор гэрээлэгч ашиглалтын үйл ажиллагаа

явуулах тухай хүсэлт гаргана;

9.1.2. ашиглалтын талбайн хэмжээ, түүний хилийн заагийн булангийн цэгийн солбицлыг

гэрээлэгч нь төрийн захиргааны байгууллагатай харилцан тохиролцоно;

9.1.3. гэрээлэгч ашиглалтын үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл

авах бөгөөд ашиглалтын хугацааг тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцно;

9.1.4. гэрээлэгч нь Газрын тосны тухай хуулийн 24.4-т заасан баримт бичгийг бүрдүүлсний

үндсэн дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтээ төрийн захиргааны төв

байгууллагад гаргана;

9.1.5. газрын тосны ашиглалтын хугацаа 25 (хорин тав) хүртэл жил байх бөгөөд гэрээлэгч

ашиглалтын хугацааг сунгуулах хүсэлт гаргасан тохиолдолд төрийн захиргааны

байгууллага 5 (тав) хүртэл жилээр хоёр удаа сунгаж болно;

9.1.6. гэрээлэгч Газрын тосны тухай хуулийн 24.5-д заасан баримт бичгийг бүрдүүлэн

ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ төрийн захиргааны

байгууллагаар дамжуулан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ;

9.1.7. газрын тосны орд, газрын тосны хуримтлалтай хураагуур нь хоёр болон түүнээс дээш,

ашиглалтын талбайн хил заагийг дамнан байрших тохиолдолд гэрээлэгчид нь хамтран

ашиглах гэрээ байгуулан ашиглалтын нэгдсэн төсөв, төлөвлөгөө боловсруулж төрийн

захиргааны байгууллагаар батлуулна;

9.1.8. гэрээлэгч нь энэхүү гэрээний 9.1.7-д заасныг хэрэгжүүлэхээс татгалзсан тохиолдолд

Газрын тосны тухай хуулийн 25.6-д заасны дагуу шийдвэрлэнэ.

9.2. Ашиглалтын үйл ажиллагаа

9.2.1. гэрээлэгч ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 60 (жар) хоногийн

дотор ашиглалтын эхний жилийн төсөв, төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагаар

батлуулна;

9.2.2. гэрээлэгч шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны байгууллагын зөвшөөрснөөр

жилийн төсөв, төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулна;

9.2.3. гэрээлэгч ашиглалтын хоёр дахь жилээс эхлэн тухайн жилийн ашиглалтын төсөв,

төлөвлөгөөний төслийг хуанлийн өмнөх жил дуусахаас 90 (ер) хоногийн өмнө төрийн

захиргааны байгууллагад хүргүүлнэ;



9.2.4. тухайн жилийн ашиглалтын төсөв, төлөвлөгөө нь “Орд ашиглах үйл ажиллагааны

төлөвлөгөө”-тэй нийцсэн байна;

9.2.5. гэрээлэгч ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 90 (ер) хоногийн дотор

ашиглалтын талбайн хилийн хэмжилт хийж, шав тэмдэг тавих ажлыг холбогдох

мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ;

9.2.6. гэрээлэгч бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхдээ дэд бүтэц, байгаль орчны

асуудлаар холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагаас зохих

зөвшөөрөл авна;

9.2.7. гэрээлэгч газрын тосны хураагуурт гэмтэл учруулахгүйгээр олборлолт явуулна.

9.3. Дагалдах хийн ашиглалт

9.3.1. гэрээлэгч гэрээт талбайгаас олборлосон түүхий тосыг дагалдан илэрсэн болон түүнд

ууссан хийг орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу төрийн захиргааны

байгууллагаас зөвшөөрөл авсаны үндсэн дээр дотоод үйл ажиллагаандаа ашиглаж болно;

9.3.2. гэрээлэгч ордын дотоод үйл ажиллагаанд шаардагдах хэрэгцээнээс илүү гарсан

дагалдах байгалийн хийг худалдаж, экспортолж болох бөгөөд нөөц ашигласны төлбөр,

ашигт хийн хэмжээг бүтээгдэхүүн хуваалтаар зохицуулна;

9.3.3. гэрээлэгч гэнэтийн ослоос бусад үед төрийн

зөвшөөрөлгүйгээр дагалдах хийг бамбардахыг хориглоно.



захиргааны



байгууллагын



9.4. Татан буулгалт

9.4.1. гэрээлэгчийн гэрээний хугацаа дуусгавар болох үед хэрэгжүүлэх татан буулгалтын

төлөвлөгөө нь “Орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний нэг бүрэлдэхүүн хэсэг

болох бөгөөд татан буулгалтын төлөвлөгөөнд байгаль орчныг бүрэн гүйцэд нөхөн сэргээх

болон хайгуул, ашиглалтын үед ашигласан тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, барьсан

барилга байгууламжийг татан буулгах, нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон үйл

ажиллагааны дэс дараалал, ажлын төрөл, хэмжээ, хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө

зэрэг асуудлыг тусгана.

9.4.2. татан буулгалтын төлөвлөгөөг шаардлагатай тохиолдолд шинэчлэх

төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно;



буюу



9.4.3. гэрээлэгч нь байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлэх, хайгуул,

ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах баталгаа болгон тухайн жилийн

хайгуулын ажлын хөрөнгө оруулалтын гурван хувь, ашиглалтын үед гэрээлэгчид ногдох

ашигт газрын тосны нэг хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг Монгол Улсад үйл ажиллагаа

явуулдаг банкны эскроу дансанд байршуулна;



9.4.4. гэрээлэгч нь төрийн захиргааны байгууллагад байгаль орчны нөхөн сэргээлт, хайгуул,

ашиглалтын барилга байгууламжийг татан буулгах асуудлаар тогтмол мэдээлэх үүрэг

бүхий ажилтантай байна;

9.4.5. энэхүү гэрээний 17.1-д заасан хөрөнгийг Засгийн газар шилжүүлэн авахаас татгалзсан

тохиолдолд гэрээлэгч эсхүл оператор компани нь татан буулгалтыг өөрийн зардлаар

гүйцэтгэх бөгөөд уг зардлыг өртөг нөхөгдөх зардалд тооцохгүй;

9.4.6. гэрээлэгч хайгуул, ашиглалтын талбайд татан буулгалтын ажлыг төлөвлөгөөнд

тусгасны дагуу явуулах бөгөөд холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны

байгууллага, нутгийн удирдлагын байгууллагын төлөөллөөс бүрдсэн комисс татан

буулгалтын ажлын үр дүнг хэлэлцсэний үндсэн дээр татан буулгах үйл ажиллагааг

дуусгавар болгон хүлээн авна.



Аравдугаар зүйл. Хэмжилт болон хэмжилтийн залруулга

10.1. Газрын тосны хэмжилт хийхэд талууд дараах зүйлийг харилцан тохиролцоно:

10.1.1. газрын тосны олборлолтын тоо хэмжээ, чанарыг тодорхойлох арга, аргачлал;

10.1.2. хүргэлтийн цэгийн байршил;

10.1.3. хэмжилтийн багаж хэрэгслийн төрөл,

10.1.4. хэмжилтийн хяналт, шалгалт;

10.1.5. хэмжилтийн алдааны залруулга;

10.1.6. бусад.

10.2. Газрын тосны хэмжилт, хэмжилтийн арга, аргачлал, нэгж зэрэг хэмжилттэй холбоотой

асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

10.3. Гэрээлэгчийн олборлосон газрын тосны хүргэлтийн цэгийг төрийн захиргааны

байгууллага, гэрээлэгч харилцан тохиролцож тогтооно. Хүргэлтийн цэгийн байршлын

талаар талууд 30 (гуч) хоногийн дотор тохиролцож чадахгүй бол төрийн захиргааны

байгууллагын нэрлэсэн газарт хүргэлтийн цэгийг тогтооно.

10.4. Хүргэлтийн цэг дээр хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэнэ.

10.5. Төрийн захиргааны байгууллага хяналтын цэгийг тогтоож болно.

10.6. Олборлолтын туршилт болон ашиглалтын явцад олборлосон газрын тосыг хүргэлт

болон хяналтын цэг дээр хэмжил зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас



зөвшөөрөл авсан эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан хэмжих төхөөрөмжөөр

хэмжинэ. Хэмжих төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, байнгын хэвийн үйл ажиллагааг

хангах, хяналт тавих зорилгоор хөндлөнгийн мэргэшсэн байгууллагыг ажиллуулах бөгөөд

холбогдох зардлыг гэрээлэгч хариуцна.

10.7. Гэрээлэгч хэмжилтийн үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулах тохиолдолд төрийн

захиргааны байгууллагад урьдчилан мэдэгдэж, харилцан тохиролцоно.

10.8. Гэрээлэгч нь хэмжих хэрэгслийг баталгаажуулах, хяналт тавих, шалгалт хийх үйл

ажиллагаатай холбогдсон бүх баримтыг хадгалах бөгөөд төрийн захиргааны болон эрх

бүхий байгууллага эдгээр баримттай танилцах эрхтэй.

10.9. Хэмжилтийн залpуулга

10.9.1. хэpэв гэpээлэгч нь хэмжилтийн аль нэг багаж хэpэгсэлд тохиpуулга хийх, засваpлах

эсхүл солихыг хүсвэл төрийн захиргааны байгууллага болон эрх бүхий байгууллагад

урьдчилан мэдэгдэж хянуулна. Хэрэв хүргэлтийн цэг дээрх хэмжих төхөөрөмжийн хэвийн

үйл ажиллагаа алдагдсан буюу хэмжилт алдаатай хийгдсэн тохиолдолд алдаа гарсан

хугацааг тогтоохдоо хэмжилт алдаатай болсныг мэдсэн өдөр болон өмнө нь хэмжих

төхөөрөмжийг хянаж шалгасан өдрийн хоорондох хугацааны дундах өдрөөс эхлэн тооцно;

10.9.2. төрийн захиргааны байгууллага бүтээгдэхүүн хуваах аливаа хэмжилтэд шалгалт

хийх эpхтэй. Хэpэв шалгалтаар хэмжилт нь олон улсын газpын тосны салбарт хэвшсэн

нийтлэг аpгачлал болон стандартад нийцэхгүй болох нь тогтоогдвол төрийн захиргааны

байгууллага тодорхой хугацаанд түүнийг залpуулах аpга хэмжээ авахыг гэpээлэгчээс

шаардана. Гэpээлэгч уг шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш тогтоосон хугацаанд

залруулах аpга хэмжээ авч эхлээгүй, явц нь удаашpалтай байвал төрийн захиргааны

байгууллага олборлолтыг зогсоож, эрх бүхий хөндлөнгийн гүйцэтгэгчээр хэмжилтийг

хийлгэж зардлыг гэpээлэгчээр төлүүлнэ;

10.9.3. гэрээлэгч хэмжилтийн алдаатай байх үеийн олборлолтын үнэн бодит хэмжээг

тогтоож, өмнөх хэмжилтийг залруулах бүхий л арга хэмжээ авна. Гэрээлэгч гүйцэтгэсэн

залруулгын ажлын талаар төрийн захиргааны байгууллагад албан ёсоор мэдэгдэж,

хэмжилтийн алдаатай байх үеийн мэдээ, мэдээллийг шинэчлэн хүргүүлнэ;

10.9.4. энэхүү гэрээнд тусгагдсан бүх хэмжилтийг 1,01325 баpын агааpын даpалтын доp

Фаpенгейтын 60 (жаран) хэмийн нөхцөлд шилжүүлэн тооцно.



11 дүгээр зүйл. Байгалийн хий

11.1. Хайгуулын явцад байгалийн хийн агууламж илэрсэн тохиолдолд гэрээлэгч төрийн

захиргааны байгууллагад ажлын 3 (гурав) өдрийн дотор мэдэгдэх бөгөөд төрийн

захиргааны байгууллагаас тухайн гэрээлэгчтэй байгалийн хийн талаар тусад нь гэрээ

байгуулж болно.



11.2. Гэрээлэгч нь хайгуулын хугацаанд байгалийн хий хайх үүргээ биелүүлээгүй бол

тухайн талбайд байгалийн хийн чиглэлээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлана.



12 дугаар зүйл. Төлбөр, зардал, өртөг нөхөлт, бүтээгдэхүүн хуваалт



12.1. Тусгай зөвшөөрлийн төлбөр:

12.1.1. гэpээлэгч эсхүл оператор компани нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг Газрын тосны

тухай хуульд заасны дагуу газрын тосны хайгуулын болон ашиглалтын үед жил бүр төлнө.

Гэpээлэгч эсхүл оператор компани нь уг төлбөрийг гэрээт жил эхэлснээс хойш 60 (жар)

хоногийн дотор, цаашид санхүүгийн жил эхэлснээс хойш 30 (гуч) хоногийн дотоp тус тус

төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд Төрийн захиргааны байгууллага нь гэрээлэгчид

төлбөр төлсөн тухай нотлох баримт гаргаж өгнө;

12.1.2. тусгай зөвшөөрлийн төлбөрийг гэрээт талбайн хэмжээгээр төлнө.

12.2. өртөг нөхөгдөх заpдал болон өртөгт газрын тосыг тооцох:

12.2.1. газрын тосны хайгуул, бүтээн байгуулалт, олборлолтын үйл ажиллагаа, татан

буулгалттай холбогдох бүх заpдлыг гэpээлэгч хаpиуцна;

12.2.2. өртөгт газрын тосны хэмжээ нь ..… хүртэл хувь байна;

12.2.3. гэрээлэгч эсхүл оператор компани нь өртөг нөхөгдөх зардлаа борлуулалт хийсэн

тухайн сар бүр өртөгт газрын тосны хувь хэмжээгээр нөхнө. Нийт өртөг нөхөгдөх зардлаа

нөхөж дуустал үлдэгдлийг дараагийн хуанлийн саруудад шилжүүлэн тооцно;

12.2.4. гэрээлэгч эсхүл оператор компанийн өртөг нөхөгдөх зардлын үлдэгдэл тухайн сард

нөхөн авах өртөгт газрын тосны хэмжээнээс бага байвал зөрүүг ашигт газрын тос гэж үзэж,

энэхүү гэрээний 12.5-д заасны дагуу хуваарилна;

12.2.5. бүтээгдэхүүн хуваах гэрээ дуусгавар болох эсхүл гэрээлэгчийн хүсэлтээр цуцлах

тохиолдолд өртөг нөхөгдөх зардлаас нөхөгдөөгүй үлдсэн хэсгийг гэрээлэгчид олгохгүй;

12.2.6. гэрээлэгч нь хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардал, төлбөр, урамшуулал, нөөц

ашигласны төлбөр, өртөгт газрын тос, ашигт тосны хуваарилалт, борлуулалт, орлого,

зардлын бүртгэл, тооцоо зэрэг холбогдох тайлан мэдээг төрийн захиргааны байгууллагад

зохих журмын дагуу гаргаж өгч байна;

12.2.7. өртөг нөхөгдөх зардлыг төрийн аудитын байгууллагаар баталгаажуулах бөгөөд

гэрээлэгчийн эсхүл оператор компанийн тайлагнасан өртөг нөхөгдөх зардлыг албан ёсоор

баталгаажуулаагүй тохиолдолд өртөг нөхөгдөх зардалд тооцохгүй.



12.3. Нөөц ашигласны төлбөр:

12.3.1. нөөц ашигласны төлбөрийн хэмжээ нь..... хувь байна;

12.3.2. нөөц ашигласны төлбөрийг нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн

төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмын дагуу төлнө.

12.4. Түүхий тос борлуулах:

12.4.1. нөөц ашигласны төлбөр, өртөгт газрын тос, ашигт газрын тос болон Засгийн газарт

ногдох газрын тосыг борлуулах асуудлыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ;

12.4.2. Засгийн газар нь өөрт ногдох тосыг мөнгөн хэлбэрээр эсхүл тосоор авч болно. Тосоор

авах тохиолдолд энэ тухай гэрээлэгч эсхүл оператор компанид урьдчилан мэдэгдэж

харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

12.5. Бүтээгдэхүүн хуваалт:

12.5.1. ашигт газрын тосыг Монгол Улсын Засгийн газар болон гэрээлэгчийн хооронд доорх

хувиар хуваарилна:

12.5.1.1. тухайн хуанлийн сард олборлосон гэрээт түүхий тосны өдрийн дундаж

олборлолтын хэмжээ нь .......... баррельтэй тэнцүү буюу түүнээс бага байвал:

Монгол Улсын Засгийн газаpт ..... хувь

Гэpээлэгчид ..... хувь



12.5.1.2. тухайн хуанлийн сард олборлосон гэрээт түүхий тосны өдрийн дундаж

олборлолтын хэмжээ нь .......... баррелиас их байвал:



Монгол Улсын Засгийн газаpт ..... хувь

Гэpээлэгчид ..... хувь



12.5.1.3. тухайн хуанлийн сард олборлосон гэрээт түүхий тосны өдрийн дундаж

олборлоттын хэмжээ нь ......... баррелиас их байвал:



Монгол Улсын Засгийн газаpт ..... хувь

Гэpээлэгчид ..... хувь



12.5.1.4. тухайн хуанлийн сард олборлосон гэрээт түүхий тосны өдрийн дундаж

олборлолтын хэмжээ нь .......... баррелиас их бол:



Монгол Улсын Засгийн газаpт ..... хувь

Гэpээлэгчид ..... хувь



12.5.2. гэрээт түүхий тосны өдрийн дундаж олборлолтын хэмжээг тогтоохдоо тухайн

хуанлийн сард олборлосон түүхий газрын тосны нийт хэмжээг тухайн сард олборлолт

явуулсан өдрийн тоонд хуваана;

12.5.3. Засгийн газарт ногдох ашигт газрын тосны орлогыг дараа сарын

ны дотор улсын төсөвт төвлөрүүлнэ.



15 (арван тав)-



12.6. Тосны үнэлгээ

12.6.1. талууд газрын тосны үнэлгээг тухайн хуанлийн сарын өмнөх сард дэлхийн зах зээл

дээр ижил чанарын тосыг чөлөөт валютаар худалдаалахад хэрэглэсэн үнийн дундаж болон

тухайн зах зээлийн байршил, газрын тосны зэрэглэл, чанар, бусад физик шинж чанарыг

харгалзан түүхий тосны үнийг тогтооно. Үнэ тогтоох арга, аргачлалыг төрийн захиргааны

байгууллага болон холбогдох бусад байгууллага, гэрээлэгч нар гэрээ, хэлэлцээрээр

харилцан тохиролцож, армз-ленгф зарчмаар чөлөөт хөрвөх валютаар тооцно;

12.7. гэрээлэгч газрын тос борлуулах, тээвэрлэхтэй холбогдсон гэрээний төслийг төрийн

захиргааны байгууллагад урьдчилан танилцуулж, харилцан тохиролцсоны үндсэн дээр

гэрээ байгуулна.

12.8. нөөц ашигласны төлбөр, өртөгт газрын тос, ашигт тосны хуваарилалт, хэмжилт,

үнэлгээ, тооцоололтой холбоотой зөрүү гарсан тохиолдолд талууд зөрүүг энэ гэрээний 10.9т заасны дагуу тодруулж залруулна.



13 дугаар зүйл. Уpамшуулал, үйлчилгээний хөлс бусад төлбөр



13.1. Гэрээлэгч гэрээнд гарын үсэг зурсны урамшуулал .......................... ам.долларыг гэрээт

жил эхэлснээс хойш 60 (жар) хоногийн дотор улсын төсөвт шилжүүлнэ.

13.2. Гэрээлэгч эсхүл оператор компани нь олборлолт эхлүүлсэн тохиолдолд олборлолт

эхэлсний урамшуулал ...................... ам.долларыг oлборлолт эхэлсэн өдрөөс хойш 30 (гуч)

хоногийн дотор улсын төсөвт шилжүүлнэ.

13.3. Олборлолт нэмэгдүүлсний урамшуулал

13.3.1. гэрээлэгч эсхүл оператор компани нь олборлолт нэмэгдүүлсний урамшууллыг

олборлолтыг нэмэгдүүлсэн хуанлийн сарын дараагийн сард багтаан дараах хэмжээгээр

улсын төсөвт төлнө:

13.3.1.1. өдрийн дундаж олборлолтын хэмжээ ..... баррелиас их гарсан тохиолдолд

...................... ам.доллар;

13.3.1.2. өдрийн дундаж олборлолтын хэмжээ ..... баррелиас их гарсан тохиолдолд

...................... ам.доллар;

13.3.1.3. өдрийн дундаж олборлолтын хэмжээ ..... баррелиас их гарсан тохиолдолд

...................... ам.доллар.

13.4. Сургалтын урамшуулал

13.4.1. гэpээлэгч эсхүл оператор компани нь сургалтын урамшуулал .................. ам.долларыг

жил бүр төлнө;

13.4.2. гэрээлэгч эсхүл оператор компани нь гэрээт жил эхэлснээс хойш

60 (жар)

хоногийн дотор, цаашид санхүүгийн жил эхэлснээс хойш 30 (гуч) хоногийн дотор төрийн

захиргааны байгууллагад сургалтын урамшууллыг төлнө.

13.5. Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны дэмжлэг

13.5.1. гэpээлэгч эсхүл оператор компани нь төрийн захиргааны байгууллагын

ажиллагааг дэмжихэд зориулж.................. ам.долларыг жил бүр төлнө;



үйл



13.5.2. гэpээлэгч эсхүл оператор компани нь Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны

дэмжлэгт зориулсан төлбөрийг гэрээт жил эхэлснээс хойш 60 хоногийн дотор, цаашид

санхүүгийн жил эхэлснээс хойш 30 (гуч) хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад

төлнө.

13.6. Орон нутгийг хөгжүүлэх урамшуулал

13.6.1. гэpээлэгч эсхүл оператор компани нь орон нутгийг хөгжүүлэх

урамшуулал.................ам.долларыг жил бүр төлнө;



13.6.2. гэpээлэгч эсхүл оператор компани орон нутгийг хөгжүүлэх урамшууллыг гэрээт

жил эхэлснээс хойш 60 (жар) хоногийн дотор, цаашид санхүүгийн жил эхэлснээс хойш 30

(гуч) хоногийн дотор орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрүүлнэ.

13.7. Засгийн газарт санал болгох бусад ашигтай нөхцөл.

13.8. Үйлчилгээний хөлс

13.8.1. гэрээлэгч нь Газрын тосны тухай хуульд заасан үйлчилгээний хөлсийг төлнө.



14 дүгээр зүйл. Мэдээ, тайлан

14.1. Хайгуул, ашиглалтын мэдээ, тайлан

14.1.1. төрийн захиргааны байгууллага нь гэрээлэгчийн хайгуул, ашиглалтын талбайд

гэрээлэгчийн хийж гүйцэтгэсэн геологи, геофизик, гидрогеологи, геохими, өрөмдлөг,

петрофизик, лабораторийн шинжилгээ зэрэг хайгуул, ашиглалттай холбогдсон үйл

ажиллагааны бүх мэдээллийн эх хувийг өмчилнө;

14.1.2. гэрээлэгч нь хайгуул, ашиглалтын ажлын анхдагч мэдээ материал, үр дүнгийн

тайланг төрийн захиргааны байгууллагад өгнө;

14.1.3. гэрээлэгч судалгаа, боловсруулалт, тайлал, лабораторийн туршилт, шинжилгээ хийх

зорилгоор чулуун дээж, газрын тос, хий, шингэн болон анхдагч мэдээ материалыг төрийн

захиргааны байгууллагаас зөвшөөрөл авч, Монгол Улсын хилээр нэвтрүүлнэ;

14.1.4. гэрээлэгч Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн газрын тос, хий, шингэн, чулуун

дээжний шинжилгээний үр дүн болон чулуун дээж, анхдагч мэдээ материалыг тухайн

жилийн ажил дууссанаас хойш 90 (ер) хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад

хүлээлгэн өгнө.

14.2. Олборлолтын үйл ажиллагааны тайлан

14.2.1. гэpээлэгч нь цооног тус бүрээс олбоpлосон түүхий тос, хийн хэмжээ, цооногийн

хийц, тоноглол болон тоноглолын өөрчлөлт, хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээний

зардлын хэмжээг үзүүлсэн бүpтгэлийг хөтөлж, холбогдох мэдээлэл, тайланг төрийн

захиргааны байгууллагад хүргүүлнэ.

14.3. Автомашин, техник, тоног төхөөрөмж, барилга байгууламжийн мэдээлэл

14.3.1. гэрээлэгч нь хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах автомашин, техник,

тоног төхөөрөмж, материал түүхий эд, сэлбэг хэрэгсэл, газрын тосны бүтээгдэхүүнийг

импортоор Монгол Улсад оруулж ирэхийн өмнө тэдгээрийн нэр төрөл, тоо хэмжээ, тоног



төхөөрөмжийн зураг төсөл, техникийн баримт бичиг, нэгж үнийн мэдээллийг төрийн

захиргааны байгууллагад гаргаж өгнө;

14.3.2. гэрээлэгч Монгол Улсын нутаг дэвсгэрт барих барилга байгууламжийг холбогдох

хууль тогтоомжийн дагуу барьж байгуулах бөгөөд тэдгээрийн зураг төсөл, техникийн

баримт бичгийг барилгын ажил эхлэхийн өмнө, барилгын ажилтай холбогдсон бусад

баримт бичгийг барилга ашиглалтад хүлээн авахын өмнө төрийн захиргааны байгууллагад

гаргаж өгнө.



15 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэл



15.1. Нягтлан бодох бүртгэл

15.1.1. гэрээлэгч эсхүл оператор компани нь газpын тосны хайгуул, ашиглалт, бүтээн

байгуулалт, татан буулгалтын үйл ажиллагаанд хамааpах нягтлан бодох бүpтгэлийг

холбогдох хууль тогтоомж болон энэхүү гэрээний дагуу монгол хэл дээр, шаардлагатай гэж

үзвэл монгол, англи хэл дээp давхар хөтөлнө;

15.1.2. гэрээлэгч эсхүл оператор компани нь хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой

холбоотой гүйлгээг Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх

бөгөөд уг гүйлгээг санхүүгийн тайланд ил тод, нээлттэй бүрэн тусгана.

15.2. Бүртгэл тооцооны тайлан

15.2.1. гэpээлэгч эсхүл оператор компани нь санхүүгийн тайлан, өртөг нөхөгдөх зардлын

тайлан болон нөөц ашигласны төлбөр, өртөгт газрын тос, ашигт газрын тосны хуваалтын

тооцооны тайланг зохих журмын дагуу төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ;

15.2.2. гэpээлэгч эсхүл оператор компани нь энэхүү гэрээний 15.2.1-д заасан тайлан болон

холбогдох бүх баримт бичгийг анх байгуулагдсан өдрөөс хойш 5 (тав) жил эсхүл хууль

тогтоомжид

заасан

хугацаанд

хадгалах

бөгөөд

төрийн

захиргааны

байгууллага шаардлагатай тохиолдолд эдгээр материалтай танилцаж болно.

15.3. Санхүүгийн хяналт

15.3.1. гэрээний 15.2-т заасан тайлан мэдээг Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү

гэрээний дагуу үнэн зөв бүртгэж, тайлагнаж байгаа байдалд төрийн захиргааны байгууллага

байнгын хяналт тавьж ажиллана;

15.3.2. төрийн аудитын байгууллага нь төрийн захиргааны байгууллагатай хамтран

санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болон бусад холбогдох



материалд үндэслэн өртөг нөхөгдөх зардлын тайлан, нөөц ашигласны төлбөр, өртөгт газрын

тос, ашигт газрын тосны хуваалтын тооцоог шалгаж баталгаажуулна;

15.3.3. энэхүү гэрээний 15.3.2-т заасан шалгалт хийх явцад тус гэрээний хүрээнд

гэрээлэгчийн эсхүл оператор компанийн үйлдвэрлэлийн байр, байгууламж, агуулах болон

албан контортой очиж танилцаж холбогдох албан тушаалтнаас шаардлагатай баримт

материалыг гаргуулан авна;

15.3.4. санхүүгийн хяналт шалгалттай холбогдон гарах зардлыг гэрээлэгч эсхүл оператор

компани хариуцна.



16 дугаар зүйл. Бусад ашигт малтмал илрэх, талбай давхцах



16.1. Гэрээлэгч нь хайгуул, ашиглалтын хугацаанд газрын тос, уламжлалт бус

газрын тосноос бусад ашигт малтмал илрэх болон талбай давхцах тохиолдолд Газрын

тосны тухай хуулийн 42 дугаар зүйл болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны

дагуу шийдвэрлэнэ.



17 дугаар зүйл. Эд хөрөнгө өмчлөх болон шилжүүлэх



17.1. Эд хөрөнгө өмчлөх, шилжүүлэх

17.1.1. газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор Монгол Улсын

нутаг дэвсгэрт оруулж ирсэн гэрээлэгчийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, бараа

материал, үл хөдлөх хөрөнгийг гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө эсхүл дуусгавар

болсны дараа өмчлөх асуудлыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ;

17.1.2. гэрээлэгчийн газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд зориулан Монгол

Улсын нутаг дэвсгэрт оруулж ирсэн өртөг нь нөхөгдсөн техник, тоног төхөөрөмж, багаж

хэрэгсэл, бараа материал, түүхий эд, үл хөдлөх хөрөнгө нь гэрээний хугацаа дууссаны дараа

Засгийн газар тухайн талбайд хайгуул ашиглалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх

шаардлагатай бол нэмэгдэл төлбөргүйгээр Монгол Улсын өмч болно;

17.1.3. гэрээлэгчийн түрээсээр авч ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, багаж

хэрэгсэл, бусад эд хөрөнгө уг гэрээний 17.1.1, 17.1.2 дахь заалтад хамаарахгүй.



18 дугаар зүйл. Татвар



18.1. гэрээлэгч эсхүл оператор компанийн газрын тосны хайгуул, ашиглалт, бүтээн

байгуулалт, татан буулгалтын үйл ажиллагаа явуулахтай холбогдсон татвар, хураамж,

төлбөр нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болон шинээр батлагдсан хууль

тогтоомжийн хүрээнд зохицуулагдана.



19 дүгээр зүйл. Валют солилцооны эpх



19.1. Гэрээлэгч эсхүл оператор компани нь энэхүү гэpээний дагуу төлбөpийг ам.доллартай

тэнцэх хэмжээний төгрөгөөр төлнө.



19.2. Гадаад валютыг худалдах буюу худалдан авахад Монголбанкнаас тогтоосон тухайн

өдрийн албан ёсны ханшаар монгол төгрөгт шилжүүлэн тооцно.



20 дугааp зүйл. Гэpээг цуцлах



20.1. Энэхүү гэрээг Газрын тосны тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаас гадна дор

дурдсан үндэслэлээр төрийн захиргааны байгууллагаас гаргасан саналын дагуу Засгийн

газрын шийдвэрээр цуцална:

20.1.1. гэpээлэгч гэpээ байгуулсан өдpөөс хойш 180 (нэг зуун ная) хоногийн дотоp

хайгуулын ажлын төлөвлөгөө, төсөвт ажлаа эхлээгүй;

20.1.2. гэрээлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу удаа дараа ноцтой

зөрчсөн, уг зөрчлийг арилгах талаар төрийн захиргааны байгууллагаас тогтоож өгсөн

хугацаанд аpилгаагүй буюу аpилгаж эхлээгүй;

20.1.3. Монгол Улсын Засгийн газаp хууль болон энэхүү гэрээний 20.1-д заасны дагуу гэрээ

цуцлах саналын талаар гэpээлэгчид бичгээp мэдэгдсэнээс хойш 30 (гуч) хоногийн дотоp

гэpээлэгч нь дээpх зөpчлийг аpилгаагүй буюу аpилгаж эхлээгүй;

20.2. Гэрээг цуцалсан тохиолдолд гэрээлэгч нь тухайн гэрээт жилд хийгээгүй ажлынхаа

төлбөрийг төрийн захиргааны байгууллагад төлнө.



20.3. Гэрээлэгч нь дараах үндэслэлээр гэрээг цуцлах саналаа төрийн захиргааны

байгууллагад 90 (ер) хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ:

20.3.1. газрын тосны ашиглалт явуулах нь эдийн засгийн үр ашиггүй гэж үзсэн;

20.3.2. нэг болон түүнээс дээш жил онц байдал, давагдашгүй хүчин зүйл үргэлжилсэн

тохиолдолд.

20.4. Гэpээг цуцалсны даpаа гэpээлэгч нь гэрээний 17.1-д заасан эд хөрөнгөөс бусад газpын

тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахад зориулж түpээсэлсэн буюу өөрийн

өмчлөлд болон эзэмшилд байгаа эд хөpөнгөө Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаpгах эpхтэй.

20.5. Байгаль орчинд бохирдол үүсгэж ноцтой хохирол учруулсан, байгаль орчныг

хамгаалах, нөхөн сэргээх үүргээ удаа дараа биелүүлээгүй нь эрх бүхий төрийн

байгууллагаар тогтоогдсон бол гэрээг цуцална. Гэрээг цуцалсан нь байгаль орчныг

хамгаалах, нөхөн сэргээх үүргээс чөлөөлөхгүй.



21 нэгдүгээp зүйл. Нөхөн төлбөр, даатгал



21.1. Нөхөн төлбөр

21.1.1. гэрээлэгч эсхүл оператор компани хайгуул, ашиглалтын явцад худаг, өвөлжөө,

намаржаа, хаваржаа, хувийн болон нийтийн зориулалттай орон байр, бусад барилга

байгууламж, түүх, соёлын дурсгалт зүйл зэрэг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд

хөрөнгөд хохирол учруулсан бол хохирлыг нь бүрэн хэмжээгээр нөхөн төлнө;

21.1.2. гэрээлэгч эсхүл оператор компани нь энэхүү гэрээний 21.1.1-д заасан барилга

байгууламж, эд хөрөнгийг шилжүүлэн байрлуулахтай холбоотой зардлыг бүрэн хариуцна;

21.1.3. гуравдагч этгээдээс гэрээлэгчийн явуулж байгаа газрын тосны хайгуул, ашиглалтын

үйл ажиллагааны талаар төрийн захиргааны байгууллагад гаргасан аливаа нэхэмжлэлтэй

холбогдсон зардлыг гэрээлэгч хариуцна.

21.2. Даатгал

21.2.1. энэхүү гэрээний дагуу гэрээлэгч, оператор компани болон туслан гүйцэтгэгч нь

газрын тосны хайгуул, ашиглалт, бүтээн байгуулалт, татан буулгалтын үйл ажиллагаа болон

эд хөрөнгийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын даатгалын

компаниар даатгуулж болно;

21.2.2. Монгол Улсын даатгалын эрх бүхий компани нь энэхүү гэрээний 21.2.1-д заасан

даатгалыг хийхээс татгалзсан тохиолдолд гэрээлэгч, оператор компани болон туслан



гүйцэтгэгч нь төрийн захиргааны байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр гадаад улсын

даатгалын хуулийн этгээдээр даатгуулж болно;

21.2.3. даатгалын эрх бүхий компани болон гэрээлэгч, оператор компани эсхүл туслан

гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд гарсан

хохирлыг даатгалын тухай хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ;



22 дугааp зүйл. Маргаан хянан шийдвэрлэх, хариуцлага



22.1. Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны явцад үүсэх эд хөрөнгийн

болон бусад маргааныг Талууд хэлэлцээрийн журмаар шийдвэрлэх эрхтэй. Хэлэлцээрийн

журмаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Талууд гомдлоо шүүх эсхүл арбитрт гаргаж

болно.

22.2. Энэхүү гэрээтэй холбогдон гарсан аливаа маргааныг Монгол Улсын хууль

тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэнэ.

22.3. Гэрээлэгч газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны тодорхой

хэсгийг гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгч сонгосон тохиолдолд тухайн туслан

гүйцэтгэгчийн үйл ажиллагааны улмаас учирсан бүх хохирлыг Монгол Улсын Засгийн

газрын өмнө гэрээлэгч хариуцна.

22.4. Гэрээлэгч нь энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болон хууль

тогтоомжийг зөрчсөн бол Газрын тосны тухай хуулийн 44 дүгээр зүйл болон бусад

холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.



23 дугаар зүйл. Онц байдал, давагдашгүй хүчин зүйл



23.1. Онц байдал

23.1.1. Талууд онц байдал зарласан үед шааpдлагатай гэж үзсэн бүх аpга хэмжээг авах

бөгөөд энэ тухай нөгөө талдаа нэн даруй мэдэгдэнэ;

23.1.2. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт эсхүл түүний зарим хэсэгт онц байдал зарласан

тохиолдолд Засгийн газаp гэpээлэгчид ногдох газрын тос болон газрын тосны барилга

байгууламж, техник, тоног төхөөрөмжийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн нөхөх олговортойгоор

дайчилж болно. Газpын тосыг дайчлан авах тухай асуудлааp саналаа илэpхийлэх

боломжийг гэpээлэгчид олгоно;



23.1.3. Монгол Улсад дайны болон дайн бүхий байдал зарласан тохиолдолд төрийн

захиргааны байгууллага гэрээлэгчийн тухайн үеийн техник, технологи, үйлдвэрлэл явуулах

аюулгүй нөхцөлд тохируулан олбоpлолтыг дээд хэмжээнд хүpтэл нэмэгдүүлэхийг

гэpээлэгчээс шааpдаж болно. Талууд олборлолтын дээд хэмжээг харилцан тохиролцсоны

үндсэн дээр тогтооно.

23.2. Давагдашгүй хүчин зүйл

23.2.1. “Давагдашгүй хүчин зүйл” гэж гал түймэр, гоц халдварт өвчний тархалт, гарцаагүй

осол, зарласан буюу зарлаагүй дайн, үймээн, самуун, үер, хүчтэй шуурга, газар хөдлөлт

болон байгалийн бусад гамшигт үзэгдлийг ойлгоно;

23.2.2. давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний аль нэг тал энэхүү гэрээний нөхцөлийг

биелүүлээгүй тохиолдолд гэрээг зөрчсөнд тооцохгүй;

23.2.3. давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээлэгчийн үйл ажиллагаа нэг жилээс дээш

хугацаагаар саатсан бол хайгуул, ашиглалтын хугацаан дээр нь уг саатсан хугацааг нэмж

тооцох талаар төрийн захиргааны байгууллага санал, дүгнэлт гаргаж газрын тосны асуудал

эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлнэ;

23.2.4. гэрээлэгч нь уг гэрээний 23.2-т заасан давагдашгүй хүчин зүйл тохиолдсон өдрөөс

эхлэн 30 (гуч) хоногийн дотор энэ тухай төрийн захиргааны байгууллагад эрх бүхий

байгууллагаар нотлуулсан нотолгооны хамт гаргаж өгнө.

23.3. Хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоох

23.3.1. гэрээлэгч нь техникийн осол, саатал, алдагдал гарч, удаан хугацаанд санхүүгийн

хүнд байдалд орсон нь тогтоогдсон, шүүхийн шийдвэр болон эрх бүхий этгээдийн актаар

үйл ажиллагааг зогсоосон, давагдашгүй хүчин зүйл болон бусад шалтгаанаар хайгуул,

бүтээн байгуулалт, ашиглалт, экспортын үйл ажиллагаа зогссон тохиолдолд төрийн

захиргааны байгууллагад энэ талаар нэн даруй мэдэгдэнэ;

23.3.2. Монгол Улсад эдийн засгийн хямрал үүсэх, төсөл үр ашиггүй болох, дэлхийн зах

зээл дээр газрын тосны үнэ унах, гэрээлэгчийн үйл ажиллагаатай холбогдуулан орон

нутгийн эсэргүүцэл бий болох зэрэг тохиолдолд талуудын хүсэлтээр газрын тосны хайгуул,

ашиглалтын хугацааг түр зогсоож болно. Хайгуул, ашиглалтын хугацааг түр зогсоохтой

холбогдсон асуудлыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ;

23.3.3. үйл ажиллагааг зогсоосон хугацаагаар хайгуулын болон ашиглалтын хугацааг

сунгаж тооцно.



24 дүгээр зүйл. Мэдэгдэл



24.1. Талууд өөр хоорондоо тус тусын албан ёсны цахим хаягаар эсхүл энэхүү

гэрээний 24.1.1. болон 24.1.2-т заасан хаягаар мэдэгдэл хүpгүүлнэ. Талууд тухайн

мэдэгдлийг хүлээж авсан талаар нөгөө талд эргэж хариу мэдэгдэх үүрэгтэй.

24.1.1. Монгол Улсын Засгийн газар:

Төрийн захиргааны байгууллага:

( Албан ёсны хаяг: .....................)

Утас/имэйл:

Албан тушаал: ...............



24.1.2.



Гэpээлэгч :………………………..

( Албан ёсны хаяг: .....................)

Утас/ имэйл:



24.2. Талууд нөгөө талдаа 30 (гуч) хоногийн өмнө уpьдчилан мэдэгдсэний үндсэн дээp

мэдэгдэл хүлээж авах хаягаа өөpчилж болно.

24.3. Аль нэг тал нь нөгөө талын мэдэгдлийг хүлээж авахаас татгалзах буюу хүлээж авах

боломжгүй байдал нь нөгөө талын эpх ашиг хохироох үндэслэл болохгүй



25 дугаар зүйл. Бусад заалт



25.1. Хавсралт “А”, “Б”, “В”, “Г,” “Д” нь энэхүү гэpээний салшгүй бүpэлдэхүүн хэсэг

болно.

25.2. Талууд энэхүү гэpээний дагуу хаpилцаагаа сайн санааны заpчимд үндэслэн нэгдмэл

зоpилтоо хэpэгжүүлэхийн төлөө хамтpан ажиллаж, гаpч болох аливаа үл ойлголцол,

маpгааныг эв зүйгээp зохицуулан шийдвэрлэхийг эрмэлзэнэ.

25.3. Гэpээг монгол хэл дээр 2 (хоёр) хувь үйлдэнэ. Шаардлагатай бол монгол, англи хэл

дээр үйлдэж болох бөгөөд зөрүү гарвал монгол эхийг баримтална.

25.4. Бүтээгдэхүүн хуваах гэрээний 2.1.7-д заасан өдрөөр энэхүү гэрээг хүчин төгөлдөр

болсон гэж үзнэ;



25.5. Засгийн газарт танилцуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр талууд энэхүү гэрээнд

нэмэлт, өөрчлөлт оруулж болно.



ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫГ



ГЭРЭЭЛЭГЧИЙГ ТӨЛӨӨ



ТӨЛӨӨЛЖ:



.................................



…………………………



24



Бүтээгдэхүүн хуваах гэрээний хавсралт “А”



Энэхүү хавсралт “А” нь “..................” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл

ажиллагаа эрхлэх талаар төрийн захиргааны байгууллага “......................” болон гэрээлэгч

“...............” компанийн хооронд 20... оны .. дүгээр саpын ...-ны өдөp байгуулсан

Бүтээгдэхүүн хуваах гэрээний бүрэлдэхүүн хэсэг болно.



ГЭРЭЭТ ТАЛБАЙН ЗУРАГ



Бүтээгдэхүүн хуваах гэрээний хавсралт “Б”



Энэхүү хавсралт “Б” нь “..................” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл

ажиллагаа эрхлэх талаар төрийн захиргааны байгууллага “......................” болон гэрээлэгч

“...............” компанийн хооронд 20... оны .. дүгээр саpын ... -ны өдөp байгуулсан

Бүтээгдэхүүн хуваах гэрээний бүрэлдэхүүн хэсэг болно.



ГЭРЭЭТ ТАЛБАЙН БАЙРЛАЛ



Бүтээгдэхүүн хуваах гэрээний хавсралт “В”



Энэхүү хавсралт “В” нь “..................” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл

ажиллагаа эрхлэх талаар төрийн захиргааны байгууллага “......................” болон гэрээлэгч

“...............” компанийн хооронд 20... оны .. дүгээр саpын ...-ны өдөp байгуулсан

Бүтээгдэхүүн хуваах гэрээний бүрэлдэхүүн хэсэг болно.



ХАЙГУУЛЫН АЖЛЫН ДООД ХЭМЖЭЭ



Бүтээгдэхүүн хуваах гэрээний хавсралт “Г”



Энэхүү хавсралт “Г” нь “..................” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл

ажиллагаа эрхлэх талаар төрийн захиргааны байгууллага “......................” болон гэрээлэгч

“...............” компанийн хооронд 20... оны .. дүгээр саpын ...-ны өдөp байгуулсан

Бүтээгдэхүүн хуваах гэрээний бүрэлдэхүүн хэсэг болно.



БҮРТГЭЛ, ТАЙЛАН



1 дүгээр зүйл. Ерөнхий зүйл



1.1. Газрын тосны хууль болон Бүтээгдэхүүн хуваах гэрээний 2 дугаар зүйлд тодорхойлсон

нэр томьёо энэхүү хавсралт “Г”-ийн хувьд адил утга агуулна.

1.2. Монгол Улсын холбогдох бусад хууль тогтоомжид энэхүү хавсралт “Г”-д зааснаас

өөрөөр заасан бол хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

1.3. Гэрээлэгч эсхүл оператор компани нь үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийг

хөтлөхөд гэрээний 15 дугаар зүйлийг баримтална.

1.4. Гэрээлэгч эсхүл оператор компани нь гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер)

хоногийн дотор холбогдох хууль тогтоомж, бүтээгдэхүүн хуваах гэрээг баримтлан зардлын

нарийвчилсан ангилал, данс, дансны бичилт, дансны гүйлгээний бүдүүвч, тайлан болон

бүртгэлийн зааварчилгаа зэргийг тусгасан аргачлалын төслийг боловсруулан төрийн

захиргааны байгууллагаар хянуулсны үндсэн дээр үйл ажиллагаандаа мөрдлөг болгон

ажиллана.

1.5. Гэрээлэгч эсхүл оператор компани нь хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх болон

нөхөгдсөн зардал, орлогын бүртгэлийг ам.доллараар хийнэ. Монгол Улсын мөнгөн

тэмдэгтээр болон бусад валютаар хийгдсэн орлого, зардлыг бүтээгдэхүүн хуваах гэрээний

19 дүгээр зүйлд заасны дагуу ам.долларт шилжүүлж бүртгэнэ.

1.6. Гэрээлэгч эсхүл оператор компани нь хайгуулын хугацаанд дараах тайлан, мэдээг

гаргаж, хуанлийн улирал дууссанаас 20 (хорь) хоногийн дотор төрийн захиргааны

байгууллага болон холбогдох төрийн байгууллагад хүргүүлнэ:

1.6.1. санхүүгийн тайлан, тодруулга;

1.6.2. өртөг нөхөгдөх зардлын тайлан;



1.6.3. үндсэн хөрөнгө, бараа материалын орлого, зарлага, үлдэгдлийн дэлгэрэнгүй тайлан

(тухайн үндсэн хөрөнгө, бараа материал нь өртөг нөхөгдөх зардалд тооцогдсон эсэхийг

тэмдэглэнэ);

1.6.4. захиргааны зардлын тайлан.

1.7. Гэрээлэгч эсхүл оператор компани нь ашиглалтын хугацаанд дараах тайлан, мэдээг

төрийн захиргааны байгууллага болон холбогдох төрийн байгууллагад хүргүүлнэ:

1.7.1. хуанлийн сар бүр дууссанаас хойш 20 (хорь) хоногийн дотор:

1.7.1.1. газрын тосны олборлолт, ашиглалт, борлуулалтын мэдээ, тайлан;

1.7.1.2. нөөц ашигласны төлбөр, өртөгт газрын тос, ашигт газрын тосны тооцоо, тайлан.

1.7.2. хуанлийн улирал бүр дууссанаас хойш 20 (хорь) хоногийн дотор:

1.7.2.1. санхүүгийн тайлан, тодруулга;

1.7.2.2. үндсэн хөрөнгө, бараа материалын орлого, зарлага, үлдэгдлийн дэлгэрэнгүй тайлан;

(тухайн үндсэн хөрөнгө, бараа материал нь өртөг нөхөгдөх зардалд тооцогдсон эсэхийг

тэмдэглэнэ.)

1.7.2.3. өртөг нөхөгдөх зардлын тайлан;

1.7.2.4. захиргааны зардлын тайлан.

1.8. Гэрээлэгч эсхүл оператор компанийн хайгуул, ашиглалт, бүтээн байгуулалт, татан

буулгалтын үйл ажиллагаанд хийх санхүүгийн хяналт шалгалт, баталгаажуулалтыг

бүтээгдэхүүн хуваах гэрээний 15 дугаар зүйлд заасны дагуу хийж гүйцэтгэнэ.



2 дугаар зүйл. Зардал



2.1. Гэрээлэгч гэрээний дагуу өртөг нөхөгдөх зардалд хяналт тавих зорилгоор зардлын

ангиллыг гаргаж төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

2.2. Зардлын нарийвчилсан ангиллыг энэхүү хавсралтын 1.4-т заасан аргачлалын дагуу

хийнэ. Үүнд:

2.2.1. газрын тосны үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг талбай тус бүрээр дараах

байдлаар ангилна:



2.2.1.1. хайгуулын ажлын зардал;

2.2.1.2. бүтээн байгуулалтын зардал;

2.2.1.3 олборлолтын үйл ажиллагааны зардал;

2.2.1.4. татан буулгалтын зардал.

2.2.2. Батлагдсан ажлын төлөвлөгөө, төсвийн дагуу газрын тосны үйл ажиллагаа тус бүрийн

зардал дараах байдлаар хуваарилагдана:

2.2.2.1. хайгуулын ажлын зардалд:

а. газрын тосны орд нээж, нөөцийн хэмжээг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи,

геохими, геофизик, өрөмдлөг, олборлолтын туршилтын ажилтай холбогдон гарсан зардал;

б. гэpээлэгч эсхүл оператор компанийн талбай дахь дэд бүтэц (эрчим хүч, зам, харилцаа

холбоо зэрэг), хээрийн ангийн зохион байгуулалт болон газрын тосны хайгуулын үйл

ажиллагаатай холбогдон гарах бусад зардал;

в. талбай дахь ажиллагсдын ажиллах, амьдрах нөхцөлийг хангахтай холбогдсон зардал;

г. энэхүү гэрээнд заасан хувиар тооцож, хайгуулын ажилтай холбогдон гарах захиргааны

бусад зардал.

2.2.2.2. бүтээн байгуулалтын ажлын зардалд:

а. гэрээт талбайгаас олборлосон тосыг хүргэлтийн цэг хүртэл тээвэрлэх зориулалт бүхий

дамжуулах хоолой болон дэд бүтэц, шаардлагатай бусад байгууламжийг барьж байгуулах

зардал;

б. бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан хувиар тооцож, бүтээн байгуулалтын ажилтай

холбогдон гарах захиргааны бусад зардал.

2.2.2.3. олборлолтын үйл ажиллагааны зардалд (ашиглалтын талбай дахь бүтээн

байгуулалтын болон татан буулгалтын үйл ажиллагаанаас бусад):

а. олборлолтын үйл ажиллагаатай холбогдон гарах зардал;

б. бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан хувиар тооцож, олборлолтын үйл ажиллагаатай

холбогдон гарах захиргааны бусад зардал.

2.2.2.4. татан буулгалтын зардалд бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаа дуусгавар болох,

гэрээ цуцлах үед гэpээлэгч эсхүл оператор компаниас байгаль орчныг нөхөн сэргээх,

хайгуул, ашиглалтын цооногийг хаах, барилга байгууламжийг татан буулгах, нүүлгэн

шилжүүлэхтэй холбогдсон зардал хамаарна.



2.3. Өртөг нөхөгдөх зардалд гэрээлэгч эсхүл оператор компани болон туслан гүйцэтгэгч

компанийн гүйцэтгэж байгаа хайгуул, бүтээн байгуулалт, олборлолтын үйл ажиллагаа,

татан буулгалттай холбогдон гарсан дараах зардлыг тооцно:

2.3.1. хөдөлмөр эрхлэлттэй холбогдон гарах зардал:

2.3.1.1. газрын тосны хайгуул, бүтээн байгуулалт, олборлолт, татан буулгалтын үйл

ажиллагаанд шууд болон зайлшгүй оролцох гэрээлэгчийн эсхүл оператор

компанийн Монгол Улсад байнгын оршин суугч гадаад ажиллагсдын: (2.3.11.1-д заасан

зардалд цалин хөлс болон түүнтэй адилтгах зардал нь хамаарах ажиллагсдаас бусад)

а. цалин хөлс, урамшуулал;

б. нийтээр тэмдэглэх баярын өдөр ажилласан цалин хөлс, ээлжийн амралтын олговор,

хөдөлмөpийн чадваp түр алдах болон тахир дутуугийн нөхөн олговор, амьжиpгаа, оpон

байpны бусад хөнгөлөлт;

в. цалин хөлс болон тэтгэвэp, тэтгэмж олгохтой холбогдон гаpах заpдал;

г. цалин хөлсөд хамааруулж холбогдох хуулийн дагуу ногдуулж байгаа татвар хураамж.

2.3.1.2. Монгол Улсын иргэн болон Монгол Улсад байнгын оршин суугч гадаадын иргэн

ажиллагсдад (цалин хөлс болон түүнтэй адилтгах зардал нь хамаарах 2.3.11.1-д заасан

зардалд хамаарах ажиллагсдаас бусад) Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн дагуу

олгогдсон гэнэт халагдсаны тэтгэмж.

2.3.2. тоног төхөөрөмж, материалын зардалд гэpээлэгчийн эсхүл оператор компанийн

худалдаж авсан, түрээсэлсэн тусгай зориулалтын дараах машин, техник хэрэгсэл, тоног

төхөөpөмж, тоноглол, түүхий эд, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэpэгсэл

хамаарна:

2.3.2.1. гэpээлэгч эсхүл оператор компанийн худалдаж авсан тусгай зориулалтын машин,

техник хэрэгсэл, тоног төхөөpөмж, тоноглол, түүхий эд, материал, химийн болон тэсрэх

бодис, сэлбэг хэpэгслийн үнийг гэpээлэгч эсхүл оператор компанид үзүүлсэн бүх

хөнгөлөлтийг нь хасаад түүний бодит төлсөн үнийн дүнг энэхүү хавсралтын 4 дүгээр зүйлд

заасан үнэлгээний зарчмын дагуу тогтоож зардалд тооцно;

2.3.2.2. тоног төхөөрөмж, бараа материалын зардлыг нягтлан бодох бүртгэлд эхэлж авсан

дарааллын дагуу зарлагадах аргачлалаар бүртгэнэ;

2.3.2.3. гэpээлэгч эсхүл оператор компани нь аливаа матеpиал, тоног төхөөpөмж, сэлбэг

хэpэгслийг өөpийн салбар байгууллагын нөөцөөс авч ашиглаж болох бөгөөд бусад

тохиолдолд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжээс тэргүүн ээлжинд худалдаж авна;

2.3.2.4. гэрээлэгчийн өөpийн салбар байгууллагын нөөцөөс авч ашигласан матеpиалын үнэ

нь даатгал, нийлүүлэлтийн адил нөхцөлд гуpавдахь этгээдээс төсөөтэй эд зүйлийг худалдаж



авч болох үнээс бага байна. Уг материал, тоног төхөөpөмж, сэлбэг хэpэгслийн

үнэлгээг энэхүү хавсралтын 4 дүгээр зүйлд заасны дагуу тогтооно;

2.3.2.5. гэpээлэгч эсхүл оператор компани нь худалдан авч байгаа матеpиал, тоног

төхөөpөмж, сэлбэг хэpэгсэлдээ үйлдвэpлэгчийн буюу худалдагчийн чанарын баталгаанаас

өөр ямаp нэгэн баталгаа нэмж гаpгахгүй бөгөөд хэpэв худалдан авсан матеpиал гэмтэл

согогтой байвал үйлдвэpлэгч буюу худалдагчаас гэpээлэгч эсхүл оператор компанид зөpүүг

нөхөн төлөх хүpтэл оpлогод авахгүй;

2.3.2.6. түрээсэлсэн тусгай зориулалтын машин, тоног төхөөpөмж, техник хэрэгслийн үнийг

бодитой төлсөн үнээр тооцно. Гэхдээ үнэ нь гуpавдахь этгээдээс төсөөтэй эд зүйлийг

түрээсэлж болох үнээс бага байна.

2.3.3. тээвэрлэлттэй холбогдон гарах зардалд газрын тосны хайгуул, бүтээн байгуулалт,

ашиглалт, татан буулгалтын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай зориулалтын машин,

тоног төхөөpөмж, техник хэрэгсэл, бараа материалыг тээвэрлэхэд гарсан зардал хамаарна;

2.3.4. үйлчилгээтэй холбогдон гарах зардал:

2.3.4.1. гуравдагч этгээдээс үзүүлэх үйлчилгээтэй холбогдон гарах зардалд гэрээлэгчийн

эсхүл оператор компанийн салбар компаниас бусад гуравдагч этгээдийн үзүүлсэн зөвлөх,

гэрээт үйлчилгээ болон хангамжаар үйлчлүүлэхтэй холбогдсон бодит зардал хамаарна;

2.3.4.2. гэpээлэгч эсхүл оператор компани нь тухайн жилийн батлагдсан төсөв,

төлөвлөгөөнд тусгагдаагүй 2.3.4.1-д заасан зардал гарахаар бол зөвшөөрлийг төрийн

захиргааны байгууллагаас урьдчилан бичгээр авах бөгөөд уг зардал нь ижил төстэй ажил,

үйлчилгээ үзүүлэх гадаадын болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа

байгууллагад төлөх зардалтай ойролцоо байна;

2.3.4.3. гэpээлэгч эсхүл оператор компани нь аливаа үйлчилгээг худалдан авахдаа Монгол

Улсын иргэн, аж ахуйн нэгжид тэргүүн ээлжинд давуу эрх олгоно;

2.3.4.4. гэрээлэгч эсхүл оператор компанийн салбар компаниудын үйл ажиллагааны зардал:

а. гэрээлэгч болон түүний салбар байгууллагаас Монгол Улсад болон хилийн чанадад

лабораторийн шинжилгээ хийх, загварчлах, геологи, геофизикийн боловсруулалт, тайлал

хийх, инженерийн болон мэдээлэл боловсруулах зэрэг үйлчилгээний бодит зардал байна;

б. гэрээлэгч буюу түүний салбар байгууллагаас үзүүлсэн үйлчилгээ нь ашиг нэмэлгүйгээр

зарцуулсан зардлаар тооцогдоно. Уг зардал нь тухайн үйлчилгээг ижил нөхцөлөөр

гүйцэтгэх бусад салбар байгууллага, гуравдагч этгээдэд гарах зардлаас илүүгүй байна;

в. гэрээлэгч эсхүл оператор компанийн салбар байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээний

зардал нь бодит зардлаас өндөр бол зөрүүг өртөг нөхөлтөөс хасч тооцно.



2.3.5. харилцаа холбооны зардалд гэрээт талбайд ашиглах радио, бичил долгионы

төхөөрөмж зэрэг харилцаа холбооны системийг худалдан авах, түрээслэх, суурилуулах,

ажиллуулах, засварлах, арчлахтай холбогдон гарах зардал хамаарна;

2.3.6. гэpээлэгч эсхүл оператор компанийн газрын тосны хайгуул, ашиглалтын талбай дахь

албан контор, агуулах, архив, орон байр болон бусад байгууламжийг барих, арчлах,

ашиглах бодит зардал нь хээpийн анги, агуулах болон бусад байгууламжийн зардалд

хамаарна;

2.3.7. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардал:

2.3.7.1. гэрээт талбайд түүх, соёлын олдвор, эд өлгийн зүйл бүхий газрыг тогтоох,

хамгаалах, археологийн судалгаа бусад судалгаа хийхтэй холбогдон гарсан зардал;

2.3.7.2. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын зардал;

2.3.7.3. энэхүү гэрээний дагуу болон эрх бүхий байгууллагын шаардлагаар хийсэн байгаль

орчны үнэлгээ, хяналт-шинжилгээ, бусад судалгааны зардал;

2.3.7.4. байгаль орчныг бохирдлоос хамгаалах, нөхөн сэргээх дэвшилтэд тоног

төхөөрөмжийн зардал.

2.3.8. энэхүү гэрээний 21.2-т заасны дагуу даатгалын компанитай байгуулсан гэрээний

дагуу төлсөн даатгалын зардлыг өртөг нөхөгдөх зардлын тооцоонд оруулна;

2.3.9. хууль зүйн үйлчилгээтэй холбогдон гарах зардал:

2.3.9.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт гэpээлэгч эсхүл оператор компанийн газрын тосны

хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд шууд хамаарах асуудлаар үүссэн аливаа маргааныг

шүүхээр шийдвэрлэх эсхүл газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаатай

холбогдуулан аливаа гуравдагч этгээдээс гаргасан гомдлыг шийдвэрлэхтэй холбогдуулан

гарах зардал эсхүл төрийн захиргааны байгууллага болон гэрээлэгч эсхүл оператор компани

нэгдмэл сонирхлоо хамгаалах шаардлагаар авсан хууль зүйн үйлчилгээний төлбөрийн

зардал;

2.3.9.2. өмгөөлөгчийн хөлс, шүүхийн зардал, гомдол, нэхэмжлэлийг судлах, нотлох баримт

цуглуулахад гарсан зардал (гэpээлэгч эсхүл оператор компанийн хувь эзэмшигч, хөрөнгө

оруулагч, туслан гүйцэтгэгч нарын хооронд үүссэн маргаантай холбогдон гарсан хуулийн

зардал өртөг нөхөгдөх зардалд хамаарахгүй);

2.3.9.3. гэpээлэгч эсхүл оператор компанийн эсхүл түүний салбар компанийн хуульч нь

өөрийн компанидаа хууль зүйн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдон гарах зардлыг энэхүү

хавсралтын 2.3.1 эсхүл 2.3.4.4-т заасан зардалд хамааруулан тооцно.



2.3.10. гэpээлэгч эсхүл оператор компани нь өөрийн ажиллагсдыг (захиргааны

ажиллагсдаас бусад) гүйцэтгэж байгаа ажил, мэргэжлийн чиглэлээр богино хугацааны

сургалтад хамруулах, дадлагажуулахад зарцуулсан зардлыг сургалтын зардалд тооцно;

2.3.11. захиргааны зардал:

2.3.11.1. захиргааны зардалд гэрээлэгч эсхүл оператор компанийн Монгол Улсад болон

гадаад дахь ерөнхий удирдлага (үүний дотор хувь нийлүүлэгчийн зардал багтана) болон

хянах, үйлчлэх, зөвлөх үүрэг бүхий захиргааны ажилтай холбогдон гарах зардлыг бүртгэнэ.

Тухайлбал, цалин хөлс, амралтын мөнгө, шагнал, урамшуулал, нөхөн олговор, түрээс,

тээвэр, шатахуун томилолт, сургалт болон албан конторын тавилга, тоног төхөөрөмж

худалдан авах зэрэг бусад ижил төстэй бүх зардлыг багтаана

2.3.11.2. захиргааны 2.3.11.1-д заасан зардал нь гэрээлэгч эсхүл оператор компанийн тухайн

жилийн өртөг нөхөгдөх зардлын:



а. эхний ..... ........сая ам.долларт ........ хувь;

б. дараагийн ...... сая ам.долларт ........ хувь;

в. дараагийн .... ..сая ам.долларт ........ хувь;

г. дараагийн.......сая ам.долларт ........ хувь;

д. ...... сая ам.доллараас их бол ........ хувь байна.



2.3.11.3. тухайн жилийн өртөг нөхөгдөх зардал дээр 2.3.11.2-т заасан хувиар тооцсон

захиргааны зардлыг нэмж нийт өртөг нөхөгдөх зардлыг тооцно;

2.3.11.4. захиргааны зардлыг бусад (энэ хавсралтын 2.3.1-2.3.10 хүртэлх) зардалд

давхардуулан тооцохгүй;

2.3.11.5. төрийн захиргааны байгууллага нь шаардлагатай үед гэрээлэгчийн захиргааны

зардлыг хянана.

2.4. Өртөг нөхөгдөхгүй зардалд дараах зардлыг хамааруулна:

2.4.1. анхан шатны баримт бүрдүүлээгүй, зөрчилтэй, хангалттай баримтжуулаагүй,

бүртгэлгүй зардал;

2.4.2. холбогдох ажлын төлөвлөгөө, төсвийн дагуу зарцуулагдаагүй, хэтрүүлсэн эсхүл

гэрээнд зөвшөөрөөгүй ангилалд хамаарах зардал;



2.4.3. гэpээлэгч эсхүл оператор компанийн худалдан авсан бараа, гүйцэтгүүлсэн болон

захиалсан үйлчилгээний үнэ тухайн үеийн адил чанарын бараа, үйлчилгээний ижил

нөхцөл дэх бодит үнийн жишгээс илүү гарсан зардал;

2.4.4. туслан гүйцэтгэгч болон нийлүүлэгчтэй байгуулсан гэрээнд зааснаас өөр бараа,

үйлчилгээний төлбөр;

2.4.5. энэхүү хавсралтын 2.4.3-т заасны дагуу бараа, үйлчилгээ нь үнэтэйгээ таарахгүй

нөхцөлд уг зөрчилтэй холбогдон гарсан нэмэгдэл зардал;

2.4.6. газрын тосны үйл ажиллагаанд хамаарахгүй зардал;

2.4.7. Монгол Улс болон бусад улсад төлсөн татвар, хураамж;

2.4.8. энэхүү гэрээний 12.1 болон 13 дугаар зүйлд заасны дагуу төлөгдөх төлбөр,

урамшуулал;

2.4.9. гэpээлэгч эсхүл оператор компанийн үйл ажиллагаатай холбоотой гарсан маргааныг

шүүх өөрөөр шийдвэрлээгүй бол энэхүү гэрээний 22 дугаар зүйлийн дагуу гарсан

шүүхийн зардал;

2.4.10. гэpээлэгч эсхүл оператор компанийн хууль тогтоомж болон энэхүү гэрээг зөрчсөний

улмаас үүссэн зардалд гэрээлэгч, түүний оператор компани болон туслан гүйцэтгэгчийн

аливаа хайнга хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэл, ухамсартайгаар гаргасан зөрчлийн улмаас

гарсан зардал (үүнд хайхрамжгүйгээр эсхүл ухамсартайгаар зөрчил гаргасан эсэхээ хүлээн

зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр тухайн төлбөрийг төлсөн эсэхээс үл хамааран

хайхрамжгүй эсхүл ухамсартайгаар зөрчил гаргасан үндэслэлээр үүссэн аливаа маргааныг

шийдвэрлэхэд төлсөн төлбөр орно.);

2.4.11. Монгол Улсын шүүх болон эрх бүхий бусад байгууллагаас ногдуулсан торгууль,

анз;

2.4.12. гэрээний талын ашиг сонирхол, нэр хүндийг дээшлүүлэх, олон нийттэй харилцах

харилцааг сайжруулахтай холбогдон гарсан бөгөөд төрийн захиргааны байгууллагаас

бичгээр зөвшөөрөгдөөгүй хандив болон бусад зардал;

2.4.13. газрын тос хайх, олборлох, ашиглахад зориулсан шинэ тоног төхөөрөмж, материал

болон аргачлалыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор судалгаа хийхтэй холбогдон гарсан

зардал;

2.4.14. зээлийн хүүгийн зардал (эсхүл зээлийн хүүгийн шинж чанар бүхий, зээлийн

хүүгийн оронд төлсөн эсхүл зээлийн хүүгийн бизнесийн үйлчлэл бүхий аливаа төлбөр)

зээлийн бүтээгдэхүүний тухайд гарсан бусад зардал, банкны хураамж, валютын ханшийн

алдагдал болон ханшийн алдагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор авах арга хэмжээний

зардал;



2.4.15. гэрээлэгч гуравдагч этгээдтэй хамтран компани үүсгэн байгуулах эсхүл хамтран

ажиллахтай холбоотой гарсан зардал (Үүнд энэхүү гэрээнд заасан хувь оролцооны эрх

шилжүүлэхтэй холбогдуулан төлсөн аливаа төлбөр, шимтгэл, худалдан авах зардал, үүний

дотор цэвэр ашгийн хувь, эрх худалдах болон түүнтэй адилтгах аливаа төлбөрийг мөн

хамруулна);

2.4.16. хувьцаа гаргах болон ногдол ашиг төлөх зардал;

2.4.17. зээлийн хөрөнгийн болон үнэт цаас, хувьцааны буцаан төлөлт;

2.4.18. бүтээгдэхүүн хуваалтаар гэрээлэгчид эсхүл оператор компанид ногдох газрын

тосонд ногдуулсан төлбөр болон эдгээртэй төстэй зардал;

2.4.19. гэрээ хэлэлцээ хийх, гарын үсэг зурах, батлуулахтай холбоотой зардал;

2.4.20. гэрээт талбайд ажил гүйцэтгэсэн боловч холбогдох мэдээлэл, тайлан, баримт

материалыг төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөөгүй ажил, үйлчилгээний

зардал эсхүл хүлээлгэн өгсөн боловч шаардлагад нийцэхгүйн улмаас хүлээн аваагүй ажил,

үйлчилгээний зардал;

2.4.21. энэхүү гэрээнд заасан санхүүгийн хяналт шалгалт, баталгаажуулалт болон нягтлан

бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой зардал, хураамж, компанийн дотоод

хяналт шалгалт, санхүүгийн тайлан тооцоо, бүртгэлтэй холбогдон гарсан зардал;

2.4.22. үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэл;

2.4.23. гэрээлэгч эсхүл оператор компанийн хариуцлагагүй байдлын улмаас устсан,

алдагдсан эсхүл төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүй худалдсан, шилжүүлсэн

эд хөрөнгийн зардал.



3 дугаар зүйл. Орлого



3.1. Гэрээлэгч эсхүл оператор компани олсон орлогоо зохих дансанд бүртгэж, холбогдох

тайлан, мэдээнд тусгана. Гэрээлэгч эсхүл оператор компани дараах үйл ажиллагаанаас

орлого олно:

3.1.1. гэрээлэгч эсхүл оператор компанийн үндсэн үйл ажиллагааны орлого:

3.1.1.1. газрын тосны ашиглалтын талбайгаас олборлосон тосыг борлуулсан эсхүл бусад

байдлаар шилжүүлсний төлбөрт хүлээн авсан орлого;



3.1.1.2. хайгуулын болон үнэлгээний цооногт хийсэн олборлолтын туршилтын үйл

ажиллагаанаас олборлосон тосыг борлуулсан болон бусад байдлаар шилжүүлсний төлбөрт

хүлээн авсан орлого.

3.1.2. үндсэн үйл ажиллагааны орлогоос бусад орлого:

3.1.2.1. эд хөрөнгөд учирсан хохирлын улмаас даатгалын гэрээний дагуу олсон орлого

(даатгалын шимтгэл нь нөхөн төлөгдөх зардалд тооцогдсон);

3.1.2.2. газрын тосыг хүргэлтийн цэг хүртэл тээвэрлэх явцад устсан, олсон эсхүл алдагдсаны

улмаас даатгалын гэрээний дагуу олсон орлого (даатгалын шимтгэл нь нөхөн төлөгдөх

зардалд тооцогдсон) эсхүл гэм хорын нөхөн төлбөр;

3.1.2.3. гэрээлэгч эсхүл оператор компанийн дансанд бүртгэлтэй өртөг нь нөхөгдөх эсхүл

нөхөгдсөн аливаа эд материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг салбар байгууллага

эсхүл бусад байгууллага, хувь хүнд худалдах, экспортлох, шилжүүлэх, түрээслүүлэх үйл

ажиллагаанаас олсон орлого;

3.1.2.4. газрын тосны үйл ажиллагаанаас олсон мэдээллийг борлуулсны орлого;

3.1.2.5. газрын тосны үйл ажиллагааны талаар гарсан заргаас олсон орлого.



4 дүгээр зүйл. Бараа материал, тоног төхөөрөмж

болон сэлбэг хэрэгслийн үнэлгээ



4.1. Гэрээлэгч эсхүл оператор компанийн бүртгэлд тусгах материал, тоног төхөрөөмж

болон сэлбэг хэрэгслийн үнэлгээг дараах зарчмаар хийнэ:

4.1.1. энэхүү хавсралтын 4.1.2-т өөрөөр заагаагүй бол худалдан авсан эд материал, тоног

төхөөрөмж болон сэлбэг хэрэгслийн үнэ нь эдгээртэй адил чанарын барааны олон улсын

зах зээлийн үнэ, худалдан авах хэлэлцээр байгуулах үед олон улсын зах зээлд давамгайлж

байсан нийлүүлэлтийн адил нөхцөлийн үнийн жишигтэй нийцсэн байна;

4.1.2. салбар байгууллагаас худалдан авсан болон тэдэнд худалдсан эд материал, тоног

төхөөрөмж болон сэлбэг хэрэгслийг дараах байдлаар үнэлнэ:

4.1.2.1. шинэ эд материал, тоног төхөөрөмж болон сэлбэг хэрэгсэл нь (эдгээрийг “А”

ангилалд хамааруулна) гэрээлэгчийн гэрээ байгуулах үеийн адил чанарын барааны олон

улсын зах зээлийн үнэ, нийлүүлэлтийн адил нөхцөлийн үнийн жишигт нийцэж байх;



4.1.2.2. хэрэглэж байсан эд материал, тоног төхөөрөмж болон сэлбэг хэрэгсэл: (эдгээрийг

“Б”, “В” ангилалд хамааруулна)

а. Эвдрэл гэмтэлгүй, үйлдвэрлэл үйлчилгээнд ашиглаж

байгаа засвар үйлчилгээ

шаардагдахгүй ашиглах боломжтой түүхий эд материал, тоног төхөөрөмж болон сэлбэг

хэрэгсэл нь “Б” ангилалд хамаарагдах

бөгөөд эдгээрийн үнийг 4.1.2.1-д заасан

шинэ материал, тоног төхөөрөмж болон сэлбэг хэрэгслийн зах зээлийн үнийн 75 хувиар

үнэлнэ;

б. “Б” ангилалд хамаарагдахгүй, засвар үйлчилгээ хийсний дараа үндсэн зориулалтаар

ашиглах материал, тоног төхөөрөмж болон сэлбэг хэрэгсэл нь

“В” ангилалд

хамаарагдах бөгөөд эдгээрийн үнийг 4.1.2.1-д заасан шинэ эд материал, тоног төхөөрөмж

болон сэлбэг хэрэгслийн зах зээлийн үнийн 50 хувиар үнэлнэ.



-------- оОо -------



Бүтээгдэхүүн хуваах гэрээний хавсралт “Д”



Энэхүү хавсралт “Д” нь “..................” талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл

ажиллагаа эрхлэх талаар төрийн захиргааны байгууллага “......................” болон гэрээлэгч

“...............” компанийн хооронд 20... оны .. дүгээр саpын ...-ны өдөp байгуулсан

Бүтээгдэхүүн хуваах гэрээний бүрэлдэхүүн хэсэг болно.



БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛИЙН ТОВЪЁОГ



БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ

ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ



д/д



1.



Тухайн хуанлийн

сард олборлосон

гэрээт түүхий

тосны өдрийн



САНАЛ



Ашигт газрын

тосны Засгийн

газарт ногдох

хувь



2.

3.

4.

5.



дундаж

олборлолтын

хэмжээ нь ..........

баррельтэй тэнцүү

буюу түүнээс бага

байвал

Тухайн хуанлийн

сард олборлосон

гэрээт түүхий

тосны өдрийн

дундаж

олборлолтын

хэмжээ нь ..........

баррельтэй тэнцүү

буюу түүнээс бага

байвал

Тухайн хуанлийн

сард олборлосон

гэрээт түүхий

тосны өдрийн

дундаж

олборлолтын

хэмжээ нь ..........

баррельтэй тэнцүү

буюу түүнээс бага

байвал

Тухайн хуанлийн

сард олборлосон

гэрээт түүхий

тосны өдрийн

дундаж

олборлолтын

хэмжээ нь ..........

баррельтэй тэнцүү

буюу түүнээс бага

байвал



Нөөц ашигласны төлбөр, хувиар

Өртөгт газрын тосны хязгаар,

хувиар

Хайгуулын хөрөнгө оруулалтын

хэмжээ, ам.доллараар

Байгаль орчны нөхөн сэргээлтэд

зарцуулах хөрөнгийн хэмжээ,

ам.доллараар



Сургалтын урамшууллын хэмжээ,

ам.доллараар

Гэрээнд гарын үсэг зурсны

7.

урамшууллын хэмжээ,

ам.доллараар

Олборлолт эхэлсний урамшууллын

8.

хэмжээ, ам.доллараар

Өдрийн дундаж

олборлолтын

хэмжээ .....

9.

баррелиас их

гарсан

тохиолдолд

Өдрийн дундаж

Олборлолт

олборлолтын

нэмэгдүүлсний

хэмжээ .....

урамшууллын

баррелиас их

хэмжээ,

гарсан

ам.доллараар

тохиолдолд

Өдрийн дундаж

олборлолтын

хэмжээ .....

баррелиас их

гарсан

тохиолдолд

Орон нутгийг хөгжүүлэх

10. урамшууллын хэмжээ, ам

доллараар

Төлөөлөгчийн газрын үйл

11. ажиллагааны дэмжлэг, ам

доллараар

Засгийн газарт санал болгох бусад

12.

ашигтай нөхцөл

6.