Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 Сумын Засаг даргын Зөвлөлийн


2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн


8 дугаар хурлаар батлав.








БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, УУРХАЙ АШИГЛАХ, ҮЙЛДВЭР


БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ


Энэхүү гэрээг нэг талаас Монгол улсын Засаг захиргааны нэгж болох Булган


аймгийн Бүрэгхангай сумын нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж, хяналт тавин дүгнэх


ажлын хэсэг /Засаг даргын зөвлөл/, түүнийг төлөөлж Засаг дарга Н.Эрхэмбаяр, нөгөө


талаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “НОРД ВЕСТ МИНЕРАЛС" ХХК,


түүнийг төлөөлж Захирал Ч.Эрдэнэсувд нар Монгол улсын ашигт малтмалын тухай


хуулийн 42, 43, 44, 45-р зүйл, ЗЗНДНТУ-ын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах


тухай хууль, Газрын тухай хууль болон бусад хуулиудийн зүйл заалтуудыг үндэслэл


болгон дор дурьдсан нөхцөлүүдийг хэлэлцэн тохиролцож 2019 оны 05 дугаар сарын 16-


ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд энэхүү нийгмийн хариуцлагын гэрээг


байгуулав.


Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Энэхүү гэрээ нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт Ашигт малтмалын


тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу олгосон тусгай зөвшөөрөл


эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай


холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, бусад асуудлаар орон


нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг


зохицуулна.


1.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбай орших


аймаг, сумын байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай


холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, бусад төсөл, хөтөлбөрийг


хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтарч ажиллана.


Хоёр. Засагдаргын эрх, үүрэг


2.1. Энэхүү гэрээний хүрээнд Засаг дарга дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


2.1.1. хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ашигт малтмал


эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг тогтвортой хэвийн явуулах нөхцөлөөр тусгай


зөвшөөрөл эзэмшигчийг хангах.


2.1.2. гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр ТӨЛӨВЛӨЖ


байгаа төсөл, арга хэмжээний талаар орон нутгийн иргэдэд тоггмол мэдээлэл өгч


саналыг нь авах.


2.1.3. энэхүү гэрээний хэрэгжилттэй холбоотой уулзалт, хэлэлцүүлэг


зохион байгуулж аймаг, сумын ИТХ-аар баталсан төсөл арга хэмжээнээс тусгай


зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг сонгож,


түүнтэй зөвшилцсөний үндсэн дээр энэ тухай иргэдэд мэдээлэх.


2.1.4. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зарласан ажлын байр болон бараа,


ажил, үйлчилгээ худалдан авахтай холбогдсон мэдээллийг иргэдэд хүргэн ил тод,


нээлттэй хэлбэрээр зохион байгуулах.


2.1.5. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн


төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих.


2.1.6. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хүсэлт, шаардлагыг хууль


тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, зохих хариуг өгөх.


Гурав. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг


3.1. Энэхүү гэрээний хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх, үүргийг


хэрэгжүүлнэ.


3.1.1. Үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй явуулахад орон нутгийн иргэн,


хуулийн этгээдийн зүгээс хууль бусаар саад учруулсан тохиолдолд уг асуудлыг зохих


журмын дагуу Засаг дарга, ИТХ-д тавьж шийдвэрлүүлэх.


3.1.2. Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэднийг


сургалтад хамруулах талаар орон нутгийн хөдөлмөрийн байгууллагатай хамтарч


ажиллан, шаардлагатай ажлын байр болон түүнд тавих шаардлагыг ил тод, нээлттэй


хэлбэрээр нийтэд зарлах.


3.1.3. Хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд шаардлагатай ажлын


байрны сургалтын хөтөлбөр боловсруулж, тухайн орон нутгийн иргэдийг хамруулах


ажлыг зохион байгуулах.


3.1.4. Нийт ажлын байрны доошгүй хувьд тухайн орон нутгийн


иргэдийг зохих түвшиний сургалтад хамруулсны үндсэн дээр ажиллуулах.


3.1.5. Өөр орон нутгаас ажилтан, мэргэжилтэн урт хугацаагаар авч


ажиллуулах тохиолдлолд холбогдох хуулийн дагуу тухайн ажилтныг ЗДТГ-т бүртгүүлэх.


3.1.6. Хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон үйл ажиллагааныхаа


талаар тухайн аймаг, сумын иргэдэд тухай бүр мэдээлэл өгч байх.


3.1.7. Бараа, ажил, үйлчилгээ /ялангуяа мах, сүү, цагаан идээ/ худалдан


авах, ажиллах хүч сонгохдоо тухайн орон нутагт бүртгэлтэй татвар төлөгч иргэн,


хуулийн этгээдэд тэргүүн ээлжинд давуу эрх олгох.


3.1.8. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв


байгууллагын баталсан байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийг


биелүүлж ажиллах.


3.1.9. Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх төлөвлөгөөний дагуу орон


нутгийн хэрэгцээний эвдэрэлд орсон газраас 10 хүртэл га газрыг дүйцүүлэн хамгаалах


арга хэмжээний хүрээнд хийж гүйцэтгэх


3.1.10. Гамшгийн үед сайн дурын үндсэн дээр тухайн орон нутагт техник,


тоног төхөөрөмж, ажиллах хүчний болон бусад материаллаг туслалцаа үзүүлэх.


Дөрөв. Хамтын ажиллагааны зарчим


4.1. Талуудын гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих


ажлыг Нутгийн захиргааны байгууллагын зүгээс Сумын засаг даргын зөвлөл, тусгай


зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс захирлын дэргэдэх зөвлөл зохион байгуулна.


4.2. Сумын засаг даргын зөвлөл, захирлын дэргэдэх зөвлөл нь гэрээ байгуулах


үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж дүгнэж ажиллана.


4.3. Хоёр тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхдээ харилцан бие биенээ


хүндэтгэн үзнэ.


4.4. Гэрээний биелэлтийн тухай cap бүр мэдээлэл солилцон улирал тутам дүгнэн


эрчимжүүлж баримтжуулан бүтээн байгуулалтын ажлыг хүлээлцэнэ.


Тав. Гэрээний хэрэгжилт


5.1. Гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор тухайн орон нутгийн иргэдэд


гэрээ байгуулсан талаар мэдээлж гэрээ, түүнтэй холбогдсон баримт бичгийг талуудын


цахим хуудсанд байршуулж болно. Гэрээний хувийг сумын олборлох үйлдвэрлэлийн ил


тод байдлын санаачлагын дэд зөвлөлд хүргүүлнэ.


5.2. Тухайн оны нийгмийн хариуцлагын гэрээний хэрэгжилтэнд Иргэдийн


Төлөөлөөгчдийн Хурал буюу түүнээс баталсан ажлын хэсэг байнгын хяналт тавьж


ажиллана.


5.3 Талууд гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тайланг тухайн оны 11 дүгээр


сарын 11-ний дотор сумын ИТХ-д хүргуүлнэ.


Зургаа. Гэрээний хариуцлага


6.1. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль


тоггоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Энэхүү гэрээ нь тусгай зөвшөөрөл эзэмшигч


хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргээс татгалзах үндэслэл болохгүй.


6.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээ байгуулсан эсэх талаарх мэдээллийг


хамаарал бүхий төрийн захиргааны байгууллагад тоггоосон хугацаанд хүргүүлнэ.


6.3 Гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд сумын ИТХ багийн иргэдийн


саналыг үндэслэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг Сумын Засаг дарга


болон холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлнэ.


Долоо. Маргаан шийдвэрлэх


7.1. Талууд гэрээний хэрэгжилттэй холбогдсон маргаан, зөрчлийг эв зүйгээр


шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд гомдлоо


шүүхэд гаргаж болно.


Найм. Гэрээ хүчин төгөлдөр болох


8.1. Талуудын гарын үсэг зурсан өдрөөс хойш тухайн жилдээ гэрээ хүчин


төгөлдөр үйлчилнэ.


8.2. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт


оруулж болно. Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй


байх бөгөөд түүний салшгүй хэсэг болно.


8.3. Гэрээг монгол хэл дээр 2 хувь үйлдэнэ. Зайлшгүй тохиолдолд гэрээний


хувийг бусад хэл дээр үйлдэж болно.


8.4. ААН-үүд гэрээгээр хийгдэх ажлыг ажлын хэсгийн санал болгосон


жагсаалтаас сонгож хавсралтаар батлуулна.











ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:








НУТГИЙН ЗАХИРГААНЫ


БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ:


БУЛГАН АЙМГИЙН БҮРЭГХАНГАЙ


сумын^^м^арГа





........../$^.^.\Н.ЭРХЭМБАЯР\


Утас/9400^133,80093133


E-mail: n.erkhembayar99@qrnan.com


 ЕНИРАЛС' ХХК-тай хийсэн


НОРД ВЕСТ I


2019 ны 05 дугаар сарын 16-ны


өдрийн гэрээний хавсралт








2019 ОНД ХИЙХ БҮТЭЭЛЧ АЖЛЫН ЖАГСААЛТ











№ Хийх ажлын жагсаалт Төсөвт өртөг Хугацаа Хамтран


\сая. Төг\ хэрэгжүүлэгч


1 Цахт багийх төвийг 25,0 7-р cap Цахт баг


шинээр барих


Сумын төвийн гүний


2 худгуудыг засварлах, 15,0 8-р cap здтг


тохижуулах, дулаалах,


цахим карттай болгох


3 ЭМТ-ийн дээврийн 10,0 8-р cap ЭМТ


засвар


Нийт 50,0











ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР