Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ





2019 оны 05 -р сарын 22-ны өдөр № Даланзадгад хот


Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, Засгийн газрын


2015 оны 430, 2016 оны 179 дүгээр тогтоолыг үндэслэн


нэг талаас “Монголын Алт“ (MAK) ХХК /цаашид “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэх/,


түүнийг төлөөлж Ерөнхийлөгч Н.Цэлмүүн


нөгөө талаас Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар /цаашид “Аймгийн


удирдлага” гэх/, түүнийг төлөөлж аймгийн Засаг дарга Н.Наранбаатар,


нөгөө талаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга О.Баттогтох /цаашид


“Орон нутгийн захиргаа” гэх/ нар /цаашид хамтад нь “талууд” гэх/ нар харилцан


тохиролцож энэхүү гэрээг байгуулав.








НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ


1.1.1. Энэхүү гэрээний зорилго нь талууд байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд


дэмжлэг үзүүлэх, уул уурхайн олборлолт, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг


тогтвортой, хэвийн явуулах чиглэлээр хамтран ажиллах, тэдний ажлын уялдаа


холбоог сайжруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.


1.1.2. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн


Нарийн сухайтын уурхайн /цаашид “Төсөл” гэх/ нүүрсний MV-012225 Нарийн сухайт


баруун, MV-012226 Нарийн сухайт зүүн, MV-006852 Нарийн сухайт зүүн, MV-005485


Нарийн сухайт, MV-000227 Нарийн сухайт дугаартай ашиглалтын тусгай


зөвшөөрлийн талбай орших газрын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, орон


нутгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтцийг


хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор


талууд хамтран ажиллана.


1.1.3. Энэхүү гэрээ нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай,


Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Татварын тухай хууль


болон бусад хууль, тогтоомжийн хүрээнд хэрэгжинэ.


1.1.4. Талууд нь гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг


зохион байгуулах үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороо /цаашид “хороо” гэх/-г


байгуулан ажиллана.


ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ


2.1 Энэхүү гэрээний хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллана. Үүнд:


2.1.1 Үйлдвэр, уурхай, төслийн бүтээн байгуулалттай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх,


2.1.2 Байгаль орчныг хамгаалах,


2.1.3 Ажлын байрыг нэмэгдүүлэх,


2.1.4 Орон нутгийн жижиг дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжих,


2.1.5 Соёлын өвийг хамгаалах.





2.2 Аймгийн болон нутгийн захиргааны байгууллага нь Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл


ажиллагаанд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлж, хамтран


ажиллана.





1


2.3 Талууд хамтран энэхүү гэрээний 2.2.1-2.2.3-т заасан асуудлаар олон нийтийн


хэлэлцүүлэг явуулж болно.


2.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайд шаардлагатай ажлын байрыг нэн тэргүүнд


уурхай байрлаж буй сумын иргэдэд санал болгох, дараагийн шатанд зэргэлдээх сумдын


иргэдийг ажлын байраар хангах замаар орон нутгийн иргэдийг авч ажиллуулахад


анхаарч ажиллана.


2.5 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн үйл ажиллагааны нөлөөнд өртсөн орон нутгийн


эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс орон нутгийн бизнесийг дэмжих


төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар хамтран ажиллана.


ГУРАВ: ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗАРЧМУУД


3.1. Талууд шударгаар, харилцан бие биеийнхээ ашиг сонирхлыг дэмжих, мэдээллийн ил


тод, нээлттэй байдлыг хангаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг


баримтална. Орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах


зорилгоор үр дүнтэй, ил тод, харилцан ач холбогдол бүхий хамтын ажиллагааг дэмжин


хөгжүүлнэ.


3.2. Өмнөговь аймаг болон Гурвантэс сумын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг


дэмжих зорилгоор талууд хүлээсэн үүргээ биелүүлэх, түүнд хяналт тавих, тулгамдаж


байгаа асуудалд нэн тэргүүнд анхаарал хандуулах шаардлагатай зүйлсийн талаар


нэгдсэн ойлголтыг бий болгон хамтран ажиллана.


ДӨРӨВ. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЭРХ, ҮҮРЭГ


4.1 Ерөнхий зүйлс:


4.1.1 Ашигт малтмалын олборлолт, улс орны хэмжээний томоохон дэд бүтцийг хөгжүүлэх


төслүүдийн үйл ажиллагааны хугацаанд тус тусгай зөвшөөрөл эзэмшигчид хууль


тогтоомжийн хүрээнд шаардлагатай төрийн үйлчилгээг үзүүлж. хяналт тавьж


ажиллана.


4.1.2 Аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар мэргэшсэн ажилтан бэлдэхэд дэмжлэг


үзүүлнэ.


4.1.3 Шинэ ажлын байр нэмэгдүүлж буй ажил олгогчийг урамшуулан дэмжинэ.


4.1.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг ашигт малтмал олборлох, үйлдвэр уурхай байгуулах,


цаашид үйл ажиллагаагаа тогтвортой, хэвийн явуулахад орон нутгийн холбогдох


байгууллага, албан тушаалтны зүгээс шаардагдах үйлчилгээг шуурхай үзүүлж,


дэмжлэг үзүүлнэ.


4.1.5 Аймаг, сумын хөгжилд оруулсан хөрөнгийн зарцуулалтыг жил бүр тооцож, ил тод


мэдээлгэнэ.


4.1.6 Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс орон нутагт зохион байгуулж байгаа байгаль орчин,


нийгмийн хариуцлагын чиглэлээр болон төслийн үйл ажиллагааны тухай


танилцуулга, сургалт, өдөрлөгт иргэд, олон нийтийг идэвхитэй оролцуулах ажлыг


зохион байгуулна.


4.1.7 Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэн байгаль орчинд


ээлтэй дэвшилтэт технологийг бүхий л хэлбэрээр дэмжинэ.


4.1.8 Орон нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг аж ахуйн нэгж,


байгууллагад сурталчилна.


4.1.9 Татварын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох саналыг хамтран хүргүүлнэ.


4.1.10 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санхүүгийн дэмжлэг хөтөлбөрийн дагуу


зарцуулагдаж байгаа эсэхэд хяналт тавих талуудын оролцоог хангана.


2


4.2 Орон нутгийн захиргааны эрх, үүрэг:


4.2.1 Орон нутгийн хөгжил, нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах


аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулсан хөтөлбөрийг хамтын


ажиллагааны хороогоор дамжуулан хэрэгжүүлнэ.


4.2.2 Уурхайн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа хуулийн дагуу


хийгдэж буй эсэхэд хяналт тавина.


4.2.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд орон нутгийн удирдлага нь хуулийн


дагуу дэмжлэг үзүүлж ажиллана.


4.2.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах газар, авто


зам, цахилгааны эрчим хүч үйлдвэрлэх, хэрэглэх, усан хангамж, дэд бүтцийн барилга


байгууламж барих зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авах эрхтэй бөгөөд орон


нутгийн удирдлага нь хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэнэ.


4.2.5 Газрын төлбөрийн хэмжээг Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн боломжит


хэмжээнд тогтоох санал гарган шийдвэрлүүлнэ.


4.2.6 Компаниас орон нутагт зохион байгуулж байгаа байгаль орчин, нийгмийн


хариуцлагын чиглэлээр болон төслийн үйл ажиллагааны тухай танилцуулга, сургалт,


өдөрлөгт иргэд, олон нийтийг идэвхтэй оролцуулна.


4.2.7 Компанийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбогдсон шалгуур үзүүлэлт,


тавигдах шаардлагуудыг орон нутгийн бизнес эрхлэгч, иргэдэд танилцуулахад


хамтран ажиллана.


4.3 Дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр


4.3.1 Уурхай, баяжуулах үйлдвэрийн төслийн дэд бүтцийн үйл ажиллагаатай холбогдуулан


гаргасан хүсэлтийг шуурхай шийдвэрлэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл


ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангана.


4.3.2 Уурхайн жигд, тогтвортой үйл ажиллагааг хангах, үйлдвэрлэлийг өргөтгөх, талаар


гаргасан хүсэлтийг шуурхай шийдвэрлэн, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж


ажиллана.


4.3.3 Уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай газрыг эзэмших, ашиглах хүсэлтийг түргэн


шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.


4.3.4 Үйлдвэрлэлийн орчны аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн эсэхэд хяналт


тавьж ажиллана.


4.4 Байгаль орчныг хамгаалах чиглэлээр


4.4.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн


төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана


4.4.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс орон нутагт зохион байгуулж байгаа байгаль орчны


чиглэлийн танилцуулга, сургалт, өдөрлөгт иргэд, олон нийтийг идэвхтэй оролцуулна.


4.4.3 Байгаль орчинд ээлтэй, ногоон бизнесийн үйл ажиллагаа, дэвшилтэт технологийг


бүхий л хэлбэрээр дэмжих, баталгаажуулахад туслах, урамшуулна.


4.4.4 Аймгийн болон орон нутгийн захиргаа нь байгаль орчныг хамгаалах талаар


хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээг хамтын ажиллагааны хороогоор дамжуулан


судалж хэрэгжүүлнэ.


4.5 Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажиллах хүчнийг сургах


чиглэлээр





3


4.5.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн захиалгаар мэргэшсэн ажилтан бэлтгэхэд дэмжлэг


үзүүлнэ.


Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зарласан ажлын байрны мэдээллийг иргэдэд ил тод,


нээлттэй хэлбэрээр хүргэх ажлыг зохион байгуулж, орон нутгийн телевиз, радио,


сонингоор түгээнэ.


4.5.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төслийн бүтээн байгуулалтын ажилд зөвлөх


үйлчилгээ үзүүлэх гэрээгээр зайлшгүй ажиллах шаардлагатай гадаад, дотоод


ажиллагсдын хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.


4.6 Орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр


4.6.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбогдсон


мэдээллийг иргэдэд хүргэн ил тод, нээлттэй хэлбэрээр хүргэх ажлыг зохион


байгуулна.


4.6.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбогдсон


шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлагуудыг орон нутгийн бизнес эрхлэгч, иргэдэд


танилцуулахад хамтран ажиллана.


TAB. ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ


5.1 Ерөнхий зүйлс


5.1.1 Уурхай, төслийн хүрээн дэх үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад орон


нутгийн зүгээс аливаа саад тотгор учруулсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч


нь холбогдох байгууллагаар уг асуудлыг шийдвэрлүүлэх эрхтэй.


5.1.2 Нүүрс олборлох түүний агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, борлуулах болон түүнтэй


холбогдсон бусад үйл ажиллагааг холбогдох хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ.


5.1.3 Монгол Улсын хуулийн дагуу орон нутгийн албан татварыг тайлагнаж. Өмнөговь


аймгийн төсвийн орлогын дансанд төвлөрүүлж, татварын өр үүсгэхгүй байхаар зорьж


ажиллана.


5.1.4 Уурхайн ажиллагсдыг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулна.


5.1.5 Гамшиг, осол, гал түймэр гарсан үед сайн дурын үндсэн дээр тухайн сум, орон нутагт


техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчний болон шаардлагатай бусад туслалцааг


үзүүлнэ.


5.1.6 Уул уурхайн үйл ажиллагааг сум, орон нутгийн иргэдэд танилцуулга хийж


сурталчилна.


5.2 Дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр


5.2.1 Бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, тухайн орон нутагт


үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр нүүрс угаах үйлдвэр барьж ашиглалтанд


оруулахаар аймаг болон орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллана.


5.2.2 Өмнөговь аймгийн баруун бүсийн сумд төдийгүй улсын хэмжээнд ачаа эргэлтийг


нэмэгдүүлэх, ашигт малтмалын экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хөрш зэргэлдээ


уурхайнуудтай хамтран 47.5 км төмөр замыг барьж байгуулна.


5.2.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 65 МВ-ын хүчин чадалтай цахилгаан станцийг


боломжит хугацаанд барьж байгуулан баруун бүсийн сумдыг эрчим хүчээр


найдвартай хангах ажлыг зохион байгуулна.





4


5.2.4 Төслийн үйл ажиллагааны нөлөөлөлд өртөх сумын хот төлөвлөлт болон засаглалыг


сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд аймаг болон сумын засаг захиргааны


байгууллагатай хамтран ажиллаж болно.


5.2.5 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сумын төвийн нийтийн зориулалттай хог хаягдлын


менежментийг үе шаттайгаар сайжруулахад дэмжлэг үзүүлж, хөрш зэргэлдээ


уурхайнууд болон Гурвантэс сумтай хамтран ажиллана.


5.2.6 Гурвантэс сумын бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч нэн


шаардлагатай газарт гүн өрмийн худаг шинээр гаргана.


5.2.7 Орон нутгийн иргэд, байгууллагын өвлийн хэрэгцээний нүүрсний хэмжээ,


хөнгөлөлттэйгөөр нийлүүлэх асуудлыг аймгийн удирдлагатай зөвшилцөн


шийдвэрлэнэ.


5.2.8 Овоотын цэргийн анги- Гурвантэс сумын төвийг холбосон сайжруулсан замын


арчилгааг улирал бүр тогтмол хийнэ.


5.2.9 Нүүрс тээвэрлэлтийн зам болон Гурван тэс суманд онцгой байдал үүссэн, нийтийн


эрх ашгийг хамгаалах зайлшгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь техник


хэрэгслийн туслалцаа үзүүлнэ.


5.2.10 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нь 65 МВ-ын цахилгаан станц, нүүрс баяжуулах


үйлдвэр ашиглалтад оруулсан тохиолдолд ажилчдын хотхон барьж гэр бүлээр


ажиллаж ажилчдыг гэр бүлээр нь ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж


ажиллана.


5.2.11 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Шивээхүрэн боомтын дэд бүтцийг хөгжүүлэхэд


дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.


5.2.12 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн


нэгжүүдтэй (ШТС, зэргэлдээ орших уул уурхайн компаниуд болон уул уурхайн


чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг тээврийн байгууллага, шатах тослох материал


нийлүүлэгч компаниуд ...) хамтран Баяндалай сумын төвөөс Ноён сумын нутагт Терра


энержи ХХК-ийн тавьсан сайжруулсан зам хүртэлх 139 км замын арчилгааг


хуваарийн дагуу гүйцэтгэж тайланг гаргаж байна.


5.2.13 Аймгийн ИТХ-аас хуваарилж өгсөн аймгийн төвийн гудамжийг компанийн нэрэмжит


гудамж болгон засаж тохижуулна.


5.2.14 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь баруун бүсэд уул уурхай явуулдаг компаниудтай


хамтран Гурвантэс-Овоот чиглэлийн авто замыг барина, тусгай зөвшөөрөл эзэмшигч


нь 2019 онд 6 км авто замыг Гурвантэс сумаас эхлүүлж барина.


5.3 Байгаль орчныг хамгаалах чиглэлээр


5.3.1 Үйлдвэр, уурхайн байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон тайланг олон


нийтэд танилцуулж, уурхайн үйл ажиллагааны тухай нутгийн иргэдийг мэдээллээр


хангах ажлыг тухай бүр нь Гурвантэс сум болон аймгийн Засаг дарга болон орон


нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж ажиллана.


5.3.2 Аймаг болон сумдын төрийн байгууллагууд, нутгийн иргэдийг уурхайн ногоон


байгууламж, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай танилцуулах ажлыг зохион


байгуулна.


5.3.3 Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тодорхойлсон төлөвлөгөөний


дагуу үйлдвэр, уурхайн орчин, замын маршрутын дагуу хөрс, ургамал, булаг, шанд


гол, горхи, ан амьтан хамгаалах ажлыг зохион байгуулж, шаардлагатай газруудад


стандартын дагуу нөхөн сэргээлтийг гүйцэтгэнэ.


5.3.4 Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тодорхойлсон Дүйцүүлэн


хамгаалах төлөвлөгөөний дагуу урьдчилсан судалгаагаар тогтоогдсон, орон нутгаас


санал болгосон газарт байгаль орчны суурь судалгааг гүйцэтгэнэ.





5


5.3.5 Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний хүрээнд хөрш зэргэлдээ уурхайтай хамтран


уурхайгаас Гурвантэс сум хоорондох замын дагуу зэрлэг ан амьтны ундаалах цэгийг


бий болгоно. Үүнд: орон нутгийн саналыг харгалзан үзэж мэргэжлийн судалгаа


шинжилгээний байгууллагын амьтан судлаачаар ан амьтан ундаалахад тохиромжтой


байршил ба ус гаргах боломжтой цэгийг тогтоолгон, худаг гаргаж хиймэл нуур


үүсгэж, орчинд нь мод бут тарьж ургуулан баян бүрдийг бий болгоно.


5.3.6 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бүтээн байгуулалтын явцад тусгай зөвшөөрөлтэй


талбайн гаднаас авч ашигласан гадаргын болон гүний усны төлбөрийг тоолуурын


заалтын дагуу тухайн үед мөрдөгдөж байгаа хууль, эрх бүхий байгууллагаас баталсан


төлбөрийн хувь хэмжээгээр тооцож орон нутгийн төсөвт төлөх ба ус ашиглах нөхцөл


нь бусад ус ашиглагчтай адил байна.


5.3.7 Талууд нь усны нөөцийг хамгаалах бодлого хэрэгжүүлж, хэрэглээний усыг хэмнэх,


булаг, шанд, рашааны ундаргын эхийг хамгаалах ажлыг эрчимжүүлж, хур бороо, цас,


мөсний усыг хуримтлуулах, усан сан, хөв цөөрөм байгуулах замаар малын


бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.


5.3.8 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Тонн баялаг 1 мод” хөтөлбөрийн хүрээнд орон


нутгийн захиргааны байгууллагатай хэлэлцэн тохиролцож тогтсон газарт мод тарьж


арчлалт, хамгаалалтыг хариуцан орон нутагт хүлээлгэн өгнө.


5.3.9 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тоосжилт, орчны бохирдлоос сэргийлэх арга хэмжээ


тогтмол авч хэрэгжүүлнэ.


5.3.10 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төсөлд хамрах газрыг тогтоон, хамгаалалтад авч,


тэмдэг, тэмдэглэгээ байрлуулж, аливаа аюултай газрыг хашиж хамгаалах, тусгаарлах


арга хэмжээг авна.


5.4 Хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлэх, ажиллах хүчнийг сургах чиглэлээр


5.4.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулалт


хийхдээ ажлын байрны шаардлага хангасан тохиолдолд орон нутгийн иргэдийг нэн


тэргүүний ээлжид ажлын байраар хангаж ажиллахыг зорьж ажиллана.


5.4.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,


сургахад орон нутгийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллах бөгөөд шаардлагатай


ажлын байр, тавигдах шаардлагыг тухай бүр олон нийтэд зарлана.


5.4.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нарийн мэргэжлийн инженер, техникийн ажиллагсдыг


шаардлагатай тохиолдолд дотоод, гадаадын их, дээд сургуульд өөрийн зардлаар


сургаж мэргэшүүлж болно.


5.4.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хэрэгцээт мэргэжлээр оюутны тэтгэлэгт


хөтөлбөр зарлагдаж, тухайн хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийг хангасан Монгол


Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад бакалаврын түвшинд суралцаж


буй Гурвантэс сумын оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна.


5.4.5 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сумын иргэдэд мэргэжил олгох, шаардлагатай ур


чадвар, мэдлэг, практик туршлага эзэмшүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг


хэрэгжүүлэхэд аймгийн болон сумын эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллана.


5.4.6 Сумын хүүхэд залуучуудын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор англи


хэл заах боломжийг хамтран эрэлхийлэх ба энэ чиглэлээр дэмжлэг үзүүлнэ.


5.4.7 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сумын иргэдэд мэргэжил олгох, шаардлагатай ур


чадвар, мэдлэг, практик туршлага эзэмшүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг


хэрэгжүүлэхэд сумын ЗДТГ-тай хамтран ажиллана.


5.4.8 Хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, үндэсний болон бусад


мэргэжлийн спортыг хөгжүүлэх зорилгоор орон нутагт дэмжлэг үзүүлнэ.





6


5.4.9 Орон нутгаас тогтвор суурыпилтай ажиллаж байгаа боловсон хүчнийг гадаад,


дотоодод дадлагажуулах, мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.


5.4.10 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Нарийн сухайтын уурхайн ажиллагсдыг эрүүл


мэндийн болон нийгмийн даатгалд бүрэн хамруулна.


5.4.11 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь орон нутгаас Нарийн сухайтын уурхайд ажиллаж


байгаа орон нутгийн иргэний хувь хүний орлогын албан татварыг тухайн компанийн


үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн төсвийн дансанд төвлөрүүлж, ажилчдын


нийгмийн суурь үйлчилгээг шуурхай авах боломжийг бүрдүүлнэ.


5.5 Соёлын өвийг хамгаалах чиглэлээр


5.5.1 Үйл ажиллагааны явцад тусгай зөвшөөрөл бүхий талбайд түүх, соёлын дурсгалт зүйл


илэрвэл Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж болон тусгай зөвшөөрөл


эзэмшигчийн “Санамсаргүй олдворын үед ажиллах журам”-ын дагуу арга хэмжээ авах


ба орон нутгийн ард иргэдийн ёс заншил, өв уламжлалыг хүндэтгэнэ.


5.5.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түүх, соёлын өвийг хамгаалах талаар орон нутгаас


гаргасан төсөл хөтөлбөрийг судлан шийдвэрлэнэ.


5.5.3 Орон нутгийн уламжлалт ариун дагшин газар буюу сүсэг бишрэлийн хувьд ач


холбогдолтой уул, овоо, рашаан ус зэрэг байгалийн онцлог тогтоцуудыг орон


нутагтай хамтран хамгаалах, орчны тохижилтыг сайжруулах арга хэмжээг авна.


5.5.4 Тусгай зөвшөөрөл эзэмщигч нь хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг


туслалцаа үзүүлэн ажиллана. Үүнд: хил орчмын аялал жуулчлалын маршрутыг


тогтоож, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд БНХАУ-ын Алшаа аймагтай хамтран


ажиллана.


5.6 Орон нутгийн бизнесийн хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр


5.6.1 Орон нутгийн аж ахуйн нэгжийн санал болгосон бараа нь тусгай зөвшөөрөл


эзэмшигчийн “Бараа, материал худалдан авах шалгуур үзүүлэлтүүд” болон


үйлдвэрлэлийн хэрэгцээ, зориулалт, шаардлага, чанарын үзүүлэлтийг хангаж байгаа


тохиолдолд дэмжиж ажиллана.


5.6.2 Нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн /төмс хүнсний


ногоо, мах махан бүтээгдэхүүн/ хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын


шаардлага хангасан, тухайн үеийн зах зээлийн үнээр санал болгож байгаа тохиолдолд


эхний ээлжид худалдан авах бодлого баримтална.


5.6.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигчид шаардлагатай бараа, материал нийлүүлэх жижиг дунд


үйлдвэрийн төсөл, хөтөлбөрийг “МАК” сангийн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу


судлан хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрийг “МАК” сангаар дамжуулан


дэмжиж ажиллана.


5.6.4 Тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, малчин ард иргэдийн амьжиргаанд дэмжлэг


үзүүлэх зорилгоор “Ботгонд бонус” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.


ЗУРГАА. ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРОО


6.1 Гэрээний хэрэгжилт болон холбогдох хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаа


талаар "Хамтын ажиллагааны хороо" хяналт тавина.











7


6.2 Хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд орон нутгийн төрийн байгууллага.


тусгай зөвшөөрөл эзэмшигч болон орон нутгийн иргэдийн оролцоог тэгш хангасан


байна. Хорооны бүрэлдэхүүнд орох орон нуттийн иргэдийг нэр дэвшүүлнэ.


6.3 Гэрээний хэрэгжилтийг хянах, үнэлгээ хийх болон төслийн талаарх Тусгай зөвшөөрөл


эзэмшигч болон орон нутгийн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх үүднээс


Хороо нь хагас жил тутамд хуралдана.


ДОЛОО. ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ


7.1 Гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор тухайн орон нутгийн иргэдэд гэрээ


байгуулсан талаар мэдээллэх бөгөөд гэрээг аймгийн болон тусгай зөвшөөрөл


эзэмшигчийн цахим хуудсанд байршуулна.


7.2 Хамтын ажиллагааны хороо нь Гэрээний биелэлтийг жилд нэг удаа дүгнэх ба сумын


Засаг дарга тайланг аймаг ба сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулна.


7.3 Талууд гэрээний тухайн жилийн биелэлтийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-


ны өдрийн дотор геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны


байгууллагад хүргүүлнэ.


НАЙМ. ГЭРЭЭНИЙ ХАРИУЦЛАГА


8.1 Талууд үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг удирдлага


болгоно.


8.2 Энэхүү гэрээг биелүүлэхэд хоёр тал санаачилга гаргаж ажиллана.


8.3 Гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.


8.4 Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль


тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ. Энэхүү гэрээ нь зөвшөөрөл эзэмшигчийн


хулиар хүлээсэн бусад үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.


EC. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ


9.1 Гэрээг тайлбарлах болон гэрээний хэрэгжилттэй холбоотой маргаан, зөрчлийг тухай


бүр, эв зүйгээр шийдвэрлэхийг эрхэмлэнэ.


9.2 Хэрэв маргаантай асуудлаар талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол


Улсын хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.


АРАВ. БУСАД


10.1 Талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс хойш 2020 оны 12 дугаар


сарын 31 -ний өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.


10.2 Давтагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож


болно. Энэ тухайгаа нэг сарын өмнө нөгөө талд бичгээр мэдэгдэнэ.


10.3 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд зөвхөн бичгээр нэмэлт,


өөрчлөлт оруулж болно.


10.4 Хэрэв гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулах шаардлага гарвал нөгөө талдаа 30


хоногийн өмнө харилцан бичгээр мэдэгдэнэ. Оруулсан нэмэлт өөрчлөлтийг гэрээнд


хавсаргаснаар нэмэлт, өөрчлөлт нь энэхүү гэрээний нэгэн адил хүчинтэй байх


бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно.








8


ГЭРЭЭБАЙГУУЛСАН:
















































































































































































9