trigger
  • Цэс
    • Нүүр хуудас
    • Мэдээллийн сангийн тухай
    • Нэр томьёоны тайлбар
    • Холбогдох хууль тогтоомж
    • Түгээмэл асуулт хариулт
    • Хэрэглэгчийн туслах
  • Монгол
  • English
    • Архангай 5
    • Баян-Өлгий 11
    • Баянхонгор 17
    • Булган 100
    • Говь-Алтай 29
    • Дорноговь 72
    • Дорнод 38
    • Дундговь 76
    • Завхан 17
    • Өвөрхангай 48
    • Өмнөговь 36
    • Сүхбаатар 42
    • Сэлэнгэ 79
    • Төв 136
    • Увс 24
    • Ховд 22
    • Хөвсгөл 3
    • Хэнтий 71
    • Дархан-Уул 42
    • Улаанбаатар 72
    • Орхон 20
    • Говьсүмбэр 5
    • Цемент 2
    • Вольфрам/Гянтболд 10
    • Уран Болон Торийн Хүдэр, Тэдгээрийн Баяжмал 1
    • Галт Уулын Шарга 1
    • Цеолит 5
    • Цайр 9
    • Тодорхойгүй 25
    • Уран 4
    • Төмрийн баяжмал 1
    • Түгээмэл тархацтай ашигт малтмал 9
    • Газар ашиглах тухай гэрээ
    • Орон нутагтай хамтран ажиллах гэрээ
    • Концессийн гэрээ
    • Ус ашиглах тухай гэрээ
    • Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хийгдэх гэрээ
    • Бүтээгдэхүүн хуваах гэрээ
    • Хөрөнгө өруулалтын гэрээ
    • Тогтвортой байдлын гэрээ
    • Ашиглалтын өмнөх гэрээ
    • Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөрийн гэрээ
    • contract_type.Artisanal mining agreement
    • contract_type.Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ
    • contract_type.Газрын тосны эрлийн гэрээ
    • contract_type.Газар ашиглах тухай гэрээ
    • Газрын тосны эрлийн гэрээ
    • contract_type.Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөрийн гэрээ
    • contract_type.Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хийгдэх гэрээ
    • contract_type.Орон нутагтай хамтран ажиллах гэрээ
    • contract_type.БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, УУРХАЙ АШИГЛАХ, ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ДЭД БҮТЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ
    • contract_type.Усны сан бүхий газрын энгийн хамгаалалттай бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйл ажиллагааны гэрээ
    • contract_type.Тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйл ажиллагааны гэрээ
    • contract_type.Олборлолт явуулж эхэлсэн тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйл ажиллагааны гэрээ
    • contract_type.Орхон аймаг ,”ЭРДМИН” ХХК-ийн 2022 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө
    • contract_type.ТӨК-ийн худалдан авах гэрээ
    • contract_type.Бүтээн байгуулалтын гэрээ
    • Үйлчилгээний гэрээ
    • contract_type.Ашиглалтын өмнөх гэрээ
    • contract_type.Ус ашиглах тухай гэрээ
    • contract_type.Ус бохирдуулсны төлбөрийн гэрээ
    • contract_type.
    • ТӨК-ийн худалдан авах гэрээ
    • Хамтын ажиллагааны санамж бичиг
    • Гэрээний хавсралт
    • Бүтээн байгуулалтын гэрээ
    • contract_type.Төлөвлөгөө
    • contract_type.НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ
    • contract_type.Усны сан бүхий газрын энгийн хамгаалалттай бүсэд олборлолт явуулж эхэлсэн тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээх үйл ажиллагааны гэрээ
    • contract_type.Procurement contracts of state owned enterprises
  • Бүртгэгдсэн гэрээнүүд 0
  • Нүүр хуудас
  • гэрээ
  • Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу Майнз Монголия Инк ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто...
Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу Майнз Монголия Инк ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компани хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ
  • Гэрээг харах
Татах
  • PDF
  • Word file
  • FB
  • G+
  • T
  • MN
  • Өмнөговь
  • Ханбогд
  • Монгол Улсын Засгийн газар
  • -
  • October 06, 2009
  • Гэрээ
  • Хөрөнгө өруулалтын гэрээ
  • Зэс Алт Молибден Мөнгө
Сүүлд нэмэгдсэн тайлбарууд
  • Income tax: exemptions
  • Нөөц ашигласны төлбөр
  • Орлогын албан татвар: бусад
  • Орлогын албан татвар: хувь хэмжээ
  • газрын төлбөр, түрээс
Тайлбаруудыг харах
Компани
  • Оюу Толгой ХХК
  • Компаний төв оффис Улаанбаатар хотод байрлах ба албан хаяг нь: Монгол улс, Улаанбаатар - 14240, Сүхбаатар, дүүрэг, Чингисийн өргөн чөлөө - 15, “Моннис” цамхаг. Ханбогд суманд байрлах оффис хаяг нь: Монгол улс, Өмнөговь аймаг, Ханбогд сум, Иргэдийн хөгжлийн төв. Даланзадгад дахь төлөөлөгчийн газар: Даланзадгад сум 3-р баг, Гандирс цамхаг-Говь сэндс 3-305
  • 2657457
Холбоост баримт
Холбоост баримт олдсонгүй.
Тусгай зөвшөөрөл
  • Оюу толгой
  • MV-00006708
  • MV-00006709
  • MV-00006710
Эх сурвалж
  • -
  • Government
22 Гэрээний тайлбар
  • Гэрээний нийтлэг үндэслэл
  • Гэрээний үндсэн мэдээлэл
  • Бусад асуудал
  • Санхүүгийн үүрэг
  • Үйл ажиллагаатай холбоо үүрэг
  • Орон нутгийн болон нийгмийн үүрэг
  • Байгаль орчны үүрэг
Гэрээний нийтлэг үндэслэл
гэрээ байгуулсан төрийн захиргааны болон бусад байгууллага, төрийн өмчит компани
Монгол Улсын Засгийн газар
Хуудас 2 ( Хуудас 2 )
гэрээний хугацаа
Тус гэрээ нь 30 жилийн хугацаагаар байгуулагдсан.
Хуудас 3 ( 1.1 дэх заалт )
Гэрээний үндсэн мэдээлэл
компаний нэр
Айвенхоу Майнз Монголия Инк ХХК
Хуудас 2 ( Хуудас 2 )
төслийн нөлөөлөлд өртөх орон нутгийн иргэд
Нийгэм, эдийн засаг, байгаль орчны нөлөөллийн судалгаа болон холбогдох бусад баримт бичигт Оюу толгой төслийн шууд болон шууд бус нөлөөлөлд өртсөн гэсэн C1:C15
Хуудас 18 ( 18 хуудас (4-р бүлэг) )
Бусад асуудал
тайлагналтад тавих шаардлага
Хөрөнгө оруулагч нь хайгуулын болон уулын ажлын тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн биелэлтийн тайлан, татвар, санхүүгийн тайлан, мэдээг холбогдох хууль тогтоомжийн дагуу гаргана. Тэрчлэн энэхүү Гэрээний дагуу Хөрөнгө оруулалтын болон ус ашиглалтын тайланг холбогдох байгууллагад хүргүүлнэ. Үүнд - Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээ, тайланг монгол, англи хэл дээр үйлдэж, геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. -Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, ашиг сонирхлын зөрчилгүй нягтлан бодох бүртгэл, аудитын компаниар аудит хийлгэсэн жил бүрийн хөрөнгө оруулалтын тайланг дараа жилийн эхний улиралд багтаан геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Уг тайланд Оюу толгой төслийн ил, далд уурхайгаас дараагийн 5 жилд олборлож, боловсруулахаар тооцсон Бүтээгдэхүүний тоо хэмжээг харуулсан хүснэгтийг тусгаж болно. - Хөрөнгө оруулагч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийг 3 жил тутам хараат бус, мэргэшсэн, эрх бүхий хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлж, тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. - Үндсэн үйл ажиллагаантай холбоотой байгаль орчны шинжилгээ, мониторингийн үнэлгээний хөтөлбөрийн тайланг жил бүр байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Хуудас 14 ( 14 хуудас (3.7 дахь заалт), 16 хуудас (3.15 дахь заалт), 21 хуудас (6.4 дэх заалт), 22 хуудас (6.9 дэх заалт), 23 хуудас ( 6.19.1 дэх заалт), 31 хуудас ( 9.7 дахь заалт) )
тогтворжуулалтын заалтууд
Энэхүү гэрээний 2.24.2-т зааснаас бусад тохиолдолд Хөрөнгө оруулагч нь зөвхөн энэ гэрээг байгуулах үед мөрдөж байсан Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан татварыг төлнө. Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасны дагуу Талууд дараах татваруудыг тогтворжуулна: Үүнд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар; гаалийн албан татвар; нэмэгдсэн өртгийн албан татвар; онцгой албан татвар /энэхүү Гэрээний 2.23-д зааснаас бусад тохиолдолд/; ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /роялти/; ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр; үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн дагуу 2011 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болох Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар багтана. Гэрээ байгуулсан өдөр мөрдөж байсан Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан, дээр дурдсанаас бусад төрлийн татвар /цаашид “Үл тогтворжуулсан татвар” гэх/-ыг МУ-д тухайн татварын жилд мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм журмын дагуу төлнө. Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээг байгуулсан өдрөөс хойш дараахь татварыг төлөх үүрэг хүлээхгүй. Үүнд: - Гэрээ байгуулсан өдөр мөрдөж байсан Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заагаагүй татвар; - Гэрээ байгуулсан өдөр мөрдөж байсан Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заагаагүй татварыг ногдуулахын тулд аливаа хууль тогтоомж, дүрэм журамд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Үл тогтворжуулсан татварыг бий болгосны дүнд үүсэх татвар, - Тогтворжуулсан татвартай адилтгах татвар ногдуулахын тулд хууль тогтоомж, дүрэм журамд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Үл тогтворжуулсан татварыг бий болгосны дүнд үүсэх татвар.
Хуудас 3 ( 3 хуудас (1.3 дахь заалт), 4-5 хуудас (2.1 дэх заалт),5-6 хуудас (2.4 дэх заалт), 33 хуудас (10.1 дэх заалт), 43 хуудас (15.23-15.24 дэх заалт) )
үйлчлэх хууль
Энэхүү Гэрээгээр зохицуулаагүй аливаа харилцааг МУ-д хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, МУ-ын олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ. Харин гэрээгээр зохицуулах харилцаанд хамаарах хууль тогтоомж, дүрэм журам, олон улсын гэрээ, эрх зүйн бусад баримт бичгийн тодорхой заалт гэдэгт энэхүү Гэрээ байгуулсан өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн заалтыг ойлгоно. Гэрээ байгуулсан өдрөөс хойш Оюу толгой төсөл болон энэхүү Гэрээтэй холбоотойгоор хэрэгжүүлэх шаардлагатай МУ-ын хууль тогтоомж, дүрэм журамд орсон өөрчлөлт, энэхүү Гэрээний 2.24.2-т зааснаас бусад шаардлага нь Хөрөнгө оруулагчийг ялгаварлан гадуурхсан бол тухайн өөрчлөлт, шаардлагыг энэхүү Гэрээтэй холбоотойгоор эсхүл Оюу толгой төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хэрэглэхгүй. Түүнчлэн шинээр батлагдсан хууль тогтоомж нь аль нэг Талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэхээр бол энэхүү Гэрээний нөхцөлүүд хүчин төгөлдөр байна. Гэрээ байгуулснаас хойш шинээр батлагдсан хууль тогтоомж, дүрэм журам, олон улсын гэрээ нь Хөрөнгө оруулагчид илүү таатай нөхцөл олгож байгаа бол бичгээр хүсэлт гаргах замаар уг таатай нөхцөлийг эдлэж болно. Энэхүү Гэрээг Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам болон МУ-ын олон улсын гэрээний дагуу зохицуулж тайлбарлана.
Хуудас 4 ( 4 хуудас (1.10 дахь заалт), 42-43 хуудас (15.4, 15.17, 15.24, 15.23.2 заалт) )
Санхүүгийн үүрэг
Income tax: exemptions
Энэхүү Гэрээг байгуулсан өдөр хүчин төгөлдөр мөрдөж байсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19.2-т заасан хөнгөлөлтийг Хөрөнгө оруулагч дор дурдсан нөхцөлөөр эдэлнэ: - Засгийн газрын 2008 оны 83 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын 2009.09.16-ны өдрийн 288 дугаар тогтоолын дагуу Оюу толгой төслийн Барилгын ажлыг гүйцэтгэж дуусах хүртэлх хугацаанд элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөд Хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх татварын хөнгөлөлт олгоно. - Үндсэн үйл ажиллагааны орлогоос бусад орлого олох зорилгоор хөрөнгө худалдаж авахад хийсэн хөрөнгө оруулалтад хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлт олгохгүй. - Дээр дурдсан хөнгөлөлттэй холбоотой хөрөнгийн элэгдэл тооцсон өртгөөс энэхүү хөнгөлөлтийг хасахгүй. - Энэхүү хөнгөлөлтийн хэмжээ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17.1-д заасан тухайн татварын жилийн орлогын хэмжээнээс давсан бол давсан дүнг Хөрөнгө оруулагчийн ашигтай ажилласан татварын дараагийн 3 жилд оруулан тооцно.
Хуудас 12 ( 12-13 хуудас (2.33 дахь заалт) )
Нөөц ашигласны төлбөр
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Гэрээ байгуулсан өдөр мөрдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.2-т заасны дагуу Бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5 /тав/ хувиар тооцож төлнө.
Хуудас 16 ( 16 хуудас (3.13 дахь заалт) )
Орлогын албан татвар: бусад
Энэхүү Гэрээний 2.27-д заасныг болон Хөрөнгө оруулагч давхар татварын холбогдох гэрээнд харьяалагдах эрхэд нөлөөлөхгүйгээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9-д заасны дагуу Хөрөнгө оруулагчийн суутгавал зохих татварыг МУ-д оршин суугч бус татвар төлөгчийн МУ-ын нутаг дэвсгэр дээр олсон дараахь орлогод оршин суугч бус татвар төлөгчид тухайн орлогыг шилжүүлэх үед дор дурдсан хувь хэмжээгээр ногдуулна. Үүнд: - Зээлийн хүүгийн болон баталгаа гаргасны төлбөрт 20 /хорь/ хувиар; - Эрхийн шимтгэлийн орлого, санхүүгийн түрээсийн хүүгийн орлого, удирдлагын зардалд төлсөн төлбөр, түрээсийн төлбөр, биет болон биет бус хөрөнгө ашиглуулсны орлогод 20 /хорь/ хувиар; - МУ-ын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлогод 20 /хорь/ хувиар. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу уул уурхай, дэд бүтцийн салбарын алдагдлыг ирээдүйд шилжүүлэх горимыг баталсан Засгийн газрын 2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 287 тогтоол, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2-т заасны дагуу тодорхойлох Хөрөнгө оруулагчийн татварын алдагдлыг ирээдүйд шилжүүлэн уг алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан 8 /найм/ жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцно. Энэ нь 2007.01.01-нээс өмнөх татварын жилийн татварын тайланд туссан алдагдалд хамаарахгүй. Хөрөнгө оруулагчийн 2007.01.01-нээс 2009.12.31-ний өдрийг дуустал хугацааны татварын тайлангаар гарсан алдагдлыг уг алдагдал гарсан татварын жилийн дараах дараалсан 2 /хоёр/ жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцох бөгөөд албан татвар ногдуулах орлогоос жил бүр хасагдах алдагдлын хэмжээ нь тухайн жилийн албан татвар ногдуулах орлогын дүнгийн 50 хувиас хэтрэхгүй. Харин Хөрөнгө оруулагчийн 2010.01.01-ний өдрөөс хойшхи хугацаанд татварын тайлангаар гарсан алдагдлыг уг алдагдал гарсан татварын жилийн дараах дараалсан 8 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцох ба Албан татвар ногдуулах орлогоос жил бүр хасагдах алдагдлын хэмжээ Хөрөнгө оруулагчийн тухайн жилийн албан татвар ногдуулах орлогын дүнгийн 100 хувиас хэтрэхгүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20.2-т заасны дагуу Хөрөнгө оруулагчийн албан татвар ногдуулах орлогоос аль нэг татварын жилд хасагдах алдагдлын хэмжээнд энэхүү Гэрээний 2.12-т зааснаас бусад тохиолдолд мөн 20 дугаар зүйлийн 20.3-т заасны дагуу хязгаарлалт тавихгүй. Хөрөнгө оруулагчийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлогын дүнд алдагдал тооцох хэмжээ 100 хувь байж болно.
Хуудас 6 ( 2.8 дахь заалт )
Орлогын албан татвар: хувь хэмжээ
Оюу толгой төслийн хувьд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь Гэрээний 2.1-д заасан Тогтворжуулсан татварын нэг бөгөөд Хөрөнгө оруулагчийн татвар ногдуулах жилийн орлого нь 0-3.0 тэрбум төгрөг байх тохиолдолд 10 /арав/ хувиар, 3.0 тэрбум төгрөгөөс давсан тохиолдолд 300.0 сая төгрөг дээр 3.0 тэрбум төгрөгнөөс дээш давсан орлогын дүнгийн 25 /хорин тав/ хувиар нэмжт тооцон албан татвар төлнө. Энэхүү Гэрээ байгуулсан өдрөөс хойш батлагдсан аливаа хууль тогтоомж, дүрэм журам, олон улсын гэрээгээр тогтоосон татварын хувь хэмжээ нь энэхүү Гэрээнд заасан татварын хувь хэмжээнээс доогуур тогтоогдсон, эсхүл энэхүү Гэрээнд заасан Хөрөнгө оруулагчийн төлбөл зохих татварыг бууруулахаар байвал Хөрөнгө оруулагч тухайн хууль тогтоомж, дүрэм журам, эсхүл олон улсын гэрээгээр олгогдсон хөнгөлөлтийг эдлэх хүсэлтээ Засгийн газарт бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасны дагуу Энэхүү Гэрээний 2.24.2.2-д нөлөөлөхгүйгээр доогуур тогтоогдсон тухайн татварын хувь хэмжээ, татварын бууралт нь Хөрөнгө оруулагчийн энэхүү Гэрээний дагуу хүлээх татварын үүргийг тодорхойлоход үйлчилнэ. Хэрэв дээр дурдсан хууль тогтоомж, дүрэм журам, олон улсын гэрээнд өөрчлөлт орсноор татварын буурсан хувь хэмжээ нь эргэн нэмэгдсэн бол Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 2.24.2-т заасны дагуу Засгийн газарт хүсэлт гаргахаас өмнө эдэлж байсан нөхцөлөө буцаан эдлэнэ.
Хуудас 6 ( 2.5 дахь заалт )
газрын төлбөр, түрээс
Газар ашигласны төлбөрийг Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын хэвлийн тухай хуулийн дагуу тогтоож төлнө. Ийнхүү төлсөн төлбөрийг Хөрөнгө оруулагчийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно.
Хуудас 20 ( 20 хуудас (5.6 дахь заалт) )
санхүүгийн үүргийн аудит
Хөрөнгө оруулагч нь жил бүр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, ашиг сонирхлын зөрчилгүй нягтлан бодох бүртгэл аудитын компаниар аудит хийлгэнэ.
Хуудас 18 ( 18 хуудас (3.24 дэх заалт), 31 хуудас (9.7 дахь заалт) )
төрийн оролцоо
Төр нь Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 34 хувийг өмчлөх ба Гэрээний хугацааг Гэрээний 15.11-д заасны дагуу сунгасан тохиолдолд ийнхүү сунгаснаас хойш 1 жилийн дотор Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр харилцан тохиролцсон нөхцөлөөр Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 16 хувийг нэмж өмчилж болно. Энэхүү гэрээний 1.6 дахь заалт нь Хөрөнгө оруулагчийн хувьцаанаас төрд хувьцаа нэмж гарган өмчлүүлэх, эсхүл шилжүүлэх талаар хуулийн болон УИХ-ын тогтоолын дагуу үүсч болох бүх үүргийг хангаж байгааг баталгаажуулсан.
Хуудас 3 ( 1.6 заалт )
хамаарал бүхий этгээдтэй хийх шилжүүлэгт тавих хязгаарлалт
Хөрөнгө оруулагч нь түүний Хамааралтай этгээдтэй хийсэн хэлцлийн дүнд борлуулсан, худалдан авсан бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, энэхүү Гэрээний 2.27-д заасан санхүүжилттэй холбоотойгоос бусад санхүүжилтийн зардал болон хүүгийн төлбөр болон бусад шилжүүлгийн албан татвар ногдох орлогыг тодорхойлох үнийг тогтоохдоо харилцан хамааралгүй этгээдийн хооронд хийгдсэн түүнтэй адилтгах бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнийг жишиг болгоно. Үүнд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас хэвлэн нийтлүүлсэн шилжүүлгийн зарчмыг баримтлан зохих үнийг тооцно. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд зааснаар “Хамаарал бүхий компани” гэдэгт дараах этгээдийг ойлгоно. (a) Айвенхоу группийн аливаа гишүүний хувьд - Айвенхоу групп болон Рио Тинто группийн аливаа өөр гишүүн; (б) Рио Тинто группийн аливаа гишүүний хувьд - Рио Тинто группийн болон Айвенхоу группийн аливаа өөр гишүүн; (в) ТӨК-ийн хувьд Төрийн 100 хувийн өмчлөлд болон түүний Хяналтад байгаа аливаа өөр компанийг тус тус хэлнэ.
Хуудас 11 ( 11 хуудас (2.25 дахь заалт), Хувь нийлүүлэгчдийн гэрээний 68 хуудас (Нэр томъёоны тодорхойлолт хэсэг) )
Үйл ажиллагаатай холбоо үүрэг
дэд бүтэц
Хөрөнгө оруулагч нь дэд бүтцийн талаар дараах эрх, үүрэгтэй. Хайлуулах үйлдвэрийн талаар: Засгийн газрын хүсэлтээр Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш 3 жилийн дотор баяжмалын Бүтээгдэхүүнийг метал болгох, зэс хайлуулах үйлдвэрийг МУ-д барих, ажиллуулах эдийн засгийн судалгааны тайланг боловсруулна. Засгийн газар дангаараа буюу бусадтай хамтран, эсхүл гуравдагч этгээд Хайлуулах үйлдвэр барих бол Рио Тинто компанийн Оутокумпу компанитай хамтран эзэмшдэг технологийг Хайлуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд харилцан тохиролцсон нөхцөлөөр Засгийн газар хүсэлт гаргасан тохиолдолд ашиглуулна. Харин Хөрөнгө оруулагч Оюу толгой төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Хайлуулах үйлдвэр барих бол МУ-д барина. Эрчим хүчний талаар: Оюу толгой төслийн бүтээн байгуулалтын ажлыг гарфикт хугацаанд нь гүйцэтгэхийн тулд эрчим хүчний хамгийн найдвартай эх үүсвэрийн шийдлийг тодорхойлох талаар талууд хамтран ажиллана. Ингэхдээ Хөрөнгө оруулагчийн дараах эрхийг хөндөхгүй. Үүнд: - Гэрээний 7.3-ийг харгалзан төсөлд шаардагдах эрчим хүчний хэрэгцээг дотоодоос, эсхүл гадаадаас хангах зорилгоор цахилгаан дамжуулах дэд бүтцийг /барилгын ажлын явцад Оюу толгой ордоос Монгол-Хятадын Улсын хил хүртэлх 220 киловольт хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам/ барих; - Оюу толгой төслийн хэрэгцээг хангах зорилгоор МУ-ын нутаг дэвсгэрт хамгийн тохиромжтой байршилд цахилгаан үйлдвэрлэх барилга, байгууламж барих, ажиллуулах /эсхүл Хамааралтай этгээд, Гэрээт гүйцэтгэгч болон Туслан гүйцэтгэгчээр бариулах болон ажиллуулах/, - Цахилгаан үйлдвэрлэх байгууламжид ашиглах нүүрсний эх үүсвэрийг тогтоох. Хөрөнгө оруулагч нь Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш 4 жилийн дотор Оюу толгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ МУ-ын нутаг дэвсгэр дэх дор дурдсан эх үүсвэрээс сонгон хангана. Үүнд: Хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн, барьсан нүүрсээр ажиллах цахилгаан станц; Гуравдагч этгээдийн санхүүжүүлсэн, барьсан, нүүрсээр ажиллах цахилгаан станц; МУ-ын цахилгаан эрчим хүчний сүлжээ. Авто замын талаар: - Тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулж, Гэрээт талбайгаас Гашуун сухайт боомт хүртэл авто зам барьж болно. Ингэхдээ замын маршрутыг Засгийн газартай тохиролцох ба Гэрээт талбайгаас Гашуун сухайт боомтын хооронд хамгийн шулуун маршрут байна. Зам барих зардлыг Хөрөнгө оруулагч санхүүжүүлна. Уг зардлыг татвар ногдох жилийн орлогоос хасч тооцно. Засгийн газар авто замын засвар үйлчилгээг хариуцна. Хөрөнгө оруулагч, түүнтэй Хамааралтай этгээд, тэдгээрийн Гэрээт болон Туслан гүйцэтгэгч нараас бусад этгээдэд зам ашиглуулсан бол төлбөр авна. Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Хөрөнгө оруулагч замын засвар, үйлчилгээг Хөрөнгө оруулагч хариуцах талаар гэрээ байгуулна. Нисэх буудал байгуулах, ашиглах талаар: Хөрөнгө оруулагч, түүний Хамааралтай этгээд, тэдгээрийн Гэрээт болон Туслан гүйцэтгэгч нь зохих зөвшөөрлийг үндэслэн Оюу толгой төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан аэродром байгуулж, ашиглаж болно. Засгийн газар нь нислэгийн аюулгүй байдалд хяналт тавина. Төмөр замын талаар: Засгийн газар нь Гэрээт талбайн орчмоос Монгол-Хятадын улсын хил хүртэл төмөр зам барих, ашиглах, эсхүл барих, ашиглах зөвшөөрлийг гуравдагч этгээдэд олгох бол уг төмөр замыг өрсөлдөхүйц, арилжааны нөхцөлөөр үл ялгаварлах зарчмаар ашиглах боломжийг Хөрөнгө оруулагчид олгоно. Төмөр замын байршил, чиглэлийн талаарх Хөрөнгө оруулагчийн саналыг Засгийн газар харгалзана.
Хуудас 13 ( 13 хуудас (3.2 дахь заалт), 17 хуудас (3.19-3.20 дахь заалт), 18 хуудас (3.23 дахь заалт), 27-28 хуудас (7.19-7.25 дахь заалт) )
хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үүрэг, амлалт
Хөрөнгө оруулагч нь Санхүүжилтийг бүрдүүлсэн өдрөөс хойш 5 жилийн дотор үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлнэ. Хөрөнгө оруулагч нь Техник, эдийн засгийн үндэслэлд тусгасан ойролцоогоор 4 тэрбум долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг Оюу толгой төсөлд хийхээр төлөвлөж байна. Тооцоолсон эхний хөрөнгө оруулалтыг 5 /тав/ жилийн дотор хийх ба хөрөнгө оруулалтын зардлын энэхүү хуваарийг Техник, эдийн засгийн үндэслэлд тусгана. Оюу толгой төслийг зах зээлийн болон санхүүжилтийн нөхцөл байдлыг харгалзан Техник, эдийн засгийн үндэслэлд заасны дагуу үе шаттайгаар хэрэгжүүлж болно. Хөрөнгө оруулагч нь Оюу толгой төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн дараалалдаа томоохон өөрчлөлт хийх бол энэ тухай геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэнэ.
Хуудас 15 ( 15 хуудас (3.10.2 дахь заалт), 31 хуудас (9.5-9.6 дахь заалт) )
Орон нутгийн болон нийгмийн үүрэг
нүүлгэн шилжүүлэх
Хөрөнгө оруулагч нь нутгийн захиргааны байгууллагатай зөвлөлдөж, Гэрээт талбайд оршин суугаа, Оюу толгой төслийн шууд нөлөөлөлд өртсөн малчин өрхүүдийг нүүлгэн шилжүүлэхэд зохих нөхөн төлбөр төлнө.
Хуудас 19 ( 19 хуудас (4.10 дахь заалт) )
орон нутгаас бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ худалдан авах
Хөрөнгө оруулагч нь Оюу толгой төсөлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих, үйл ажиллагааг нь эхлүүлэх, Монголын талын бизнесийн түншүүддээ Оюу толгой төслөөс бүрэн хамааралгүйгээр хөгжих боломж олгох зорилгоор үйл ажиллагааг нь өргөжүүлэх, үйл ажиллагааных нь чиглэл, түншлэлийг олшруулах, бизнесийг нь хөгжүүлэх тусгай хөтөлбөрүүдийг дэмжинэ.
Хуудас 19 ( 19 хуудас (4.12 дахь заалт) 32 хуудас (9.9 дэх заалт) )
орон нутгийн иргэдтэй зөвлөлдөх
Хөрөнгө оруулагч нь орон нутаг болон бүс нутагт хэрэгжүүлэх нийгэм, эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр, үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай байх, олон нийтийн оролцоог хангах зарчмын үндсэн дээр явуулна. Нийгэм, эдийн засгийн суурь судалгаа, нөлөөллийн үнэлгээ, эрсдлийн шинжилгээ, түүнчлэн орон нутгийн урт хугацааны төлөвлөгөө, орон нутгийн харилцааны удирдлагын систем, баримтлах бодлого, зарчим, уурхай хаах төлөвлөгөөг орон нутгийн оролцоотойгоор боловсруулж хэрэгжүүлнэ. Нийгэм, эдийн засаг, байгаль орчны нөлөөллийн судалгаа холбогдох бусад баримт бичигт төслийн шууд болон шууд бус нөлөөлөлд өртсөн Өмнөговь аймгийн иргэдэд тэргүүн ээлжинд анхаарал хандуулан ажиллах ба энэ зорилгоор Өмнөговь аймгийн олон нийт, сонирхогч талуудтай тогтмол хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ. Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд Хамтын ажиллагааны гэрээг байгуулж, орон нутгийн хөгжлийн болон оролцооны сан байгуулах, орон нутгийн оролцооны хороо, орон нутгийн байгаль орчны хяналтын хороо байгуулж болно.
Хуудас 19 ( 19 хуудас (4.9 дэх заалт) )
орон нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн гэрээ
Энэхүү гэрээний 4 дүгээр бүлэгт зааснаар Засгийн газар нь “Өмнийн говийн бүсийн хөгжлийн Зөвлөл"-ийг байгуулж үйл ажиллагааг нь удирдаж ажиллана. Дээрх зөвлөл нь олон талт Удирдах зөвлөлтэй байх ба Хөрөнгө оруулагч нь Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, Зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. Зөвлөл нь дараах чиглэлээр Засгийн газарт туслалцаа үзүүлнэ: -Орон нутгийн болон бүсийн хөгжил, ил тод, хариуцлагатай засаглалыг дэмжих; - Шилжин суурьших хөдөлгөөнийг зохицуулах; - Хот төлөвлөлт, хот байгуулалт, түүний дотор эрчим хүч, зам харилцаа, усан хангамж, дулаан, бохир усны асуудлыг шийдвэрлэх; - Албан болон албан бус боловсрол, түүний дотор англи хэл, тусгай мэргэжлийн сургалт явуулах; - Хүн амын эрүүл мэндэд анхаарал хандуулж, оношилогооны төв байгуулах, соёл урлагийн байгууллагууд, биеийн тамир, спортын байгууламж барих, мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах; -Орон нутгийн засаг захиргаа болон иргэний нийгмийн чадавхийг дэмжих. Хөрөнгө оруулагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйл болон энэхүү Гэрээний 4.9 дүгээр зүйлд заасны дагуу нутгийн захиргааны байгууллагатай хамтын ажиллагааны гэрээг байгуулах үүрэгтэй. Энэхүү үүргийн дагуу Оюу толгой ХХК нь 2015 оны 4 сард төслийн нөлөөлөлд өртөх орон нутаг болох Өмнөговь аймаг, тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумдтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Уг гэрээ нь орон нутгийн оролцогч талуудын ашиг сонирхол дээр тулгуурласан байхын зэрэгцээ талуудыг харилцан хариуцлагатай байлгахад чухал хөшүүрэг болно.
Хуудас 18 ( 18-19 хуудас (4.1-4.13 дахь заалт) )
Байгаль орчны үүрэг
нийгэм/хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ, менежментийн төлөвлөгөө
Хөрөнгө оруулагч нь нийгэм, эдийн засгийн суурь судалгаа, нийгэм эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ, нийгэм, эдийн засгийн эрсдлийн шинжилгээ, түүнчлэн орон нутгийн урт хугацааны төлөвлөгөө, орон нутгийн харилцааны удирдлагын систем, баримтлах бодлого, зарчим, уурхайн хаалтын төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ.
Хуудас 19 ( 19 хуудас (4.7 заалт) )
  • Мэдээллийн сангийн тухай
  • Нэр томьёоны тайлбар
  • Холбогдох хууль тогтоомж
  • Түгээмэл асуулт хариулт
  • Холбоосууд
  • Холбоо барих
Эрдэс баялгийн гэрээний мэдээллийн системийг Нээлттэй нийгэм форум-ын дэмжлэгтэйгээр Астериск техноложис ХХК боловсруулав.

Content is licensed under Attribution-ShareAlike 4.0 International (CC BY-SA 4.0)