Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 Ашигт малтмал, Газрын тосны газар & “Тод Ундрага” ХХК-ний Хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх гэрээ





Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан


зардлыг нөхөн төлөх тухай


ГЭРЭЭ








20 /?оны ?.4 дугаар дугаар ХАЗ-20 Улаанбаатар


сарын /^-ны өдөр хот





Ерөнхийзүйл





Нэг талаас Ашигт малтмал, Газрын тосны газар /цаашид Агентлаг гэх/, нөгөө талаас ашигт


малтмалын ордын MV-017573 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч Улсын


бүртгэлийн албанд бүртгэлтэй 9011009093 тоот гэрчилгээ, 2872943 тоот регистрийн дугаартай


“Тод Ундрага” ХХК /цаашид тусгай зөвшөөрөл эзэмшигч гэх/ нь Ашигт малтмалын тухай хууль,


Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 81 тоот тогтоолоор батлагдсан


журмыг үндэслэн улсын төсвийн хөрөнгөөр хийсэн Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумдын


нутагт орших Нэргүйн хөндийн алтны шороон ордны талбайд хийгдсэн эрэл, эрэл-үнэлгээ,


нарийвчилсан хайгуулын ажлын зардлуудыг улсын төсөвт эргүүлэн нөхөн төлөх нөхцөл, үе шат,


төлбөрийн хэмжээ, хүлээх хариуцлагыг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.








Нэг. Ерөнхий эрэл, урьдчилсан хайгуул, нарийвчилсан хайгуул,


гидрогеологийн хайгуул, зураглалын ажлын зардлын нийт хэмжээ





1.1 Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумдын нутагт орших Нэргүйн хөндийн алтны


шороон ордны MV-017573 тоот апгиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд улсын төсвөөс анхны


зардалд 271265.66 төгрөгийн зардал гарсан бөгөөд ноогдох хэмжээг Засгийн газрын 2007 оны 81


дүгээр тогтоолоор баталсан журамд заасан аргачлалын дагуу тооцоход 205,222,644.25 (хоёр зуун


таван сая, хоёр зуун хорин хоёр мянга, зургаан зуун дөчин дөрвөн төгрөг хоин таван мөнгө) болж


байгааг хоёр тал харилцан хүлээн зөвшөөрөв.





Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх хүлээх үүрэг





2.1 Энэхүү гэрээний нэгдүгээр зүйлд заасан зардлыг 3 жилийн хугацаанд төлөх бөгөөд


төлбөрийг төгрөг, эсвэл америк доллараар төлнө.





2017 оны 4-р улиралд 68,407.548 (жаран найман сая дөрвөн зуун долоон мянга таван


зуун дөчин найман төгрөг)


2018 оны 4-р улиралд 68,407.548 (жаран найман сая дөрвөн зуун долоон мянга таван





зуун дөчин найман төгрөг)





2019 оны 4-р улиралд 68,407.548 (жаран найман сая дөрвөн зуун долоон мянга таван


зуун дөчин найман төгрөг)


(тоогоор) (үсгээр)





2.2 Энэхүү гэрээний хоёрдугаар зүйлийн 2.1-т дурьдсан хугацаанд төлөхөөр хуваарилсан


төлбөрийг хавсралт 1-д заасан хугацаанд Төрийн сан банкны төгрөгийн 100900000722 тоот


Ашигт малтмал, газрын тосны газрын Нөхөн төлбөрийн дансанд төлнө. Төлбөр төлөхдөө


гүйлгээний утга хэсэгт ашигт малтмалын тусгай зөвшөөлийн дугаар, хэдэн оны, хэд дүгээр


улирлын төлбөр болохыг тодорхой бичнэ.











№ХАЗ- 20гэрээ


 75? р 4


Ашигт малтмал. Газрын тосны газар & “Тод Ундрага” ХХК-ний Хайгүүлын ажлын зардлыг нехөн төлөх гэиэ.








2.3 Хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөр төлсний дараа уг төлбөр Ашигт малтмал,


газрын тосны газрын Нөхөн төлбөрийн дансанд орсон эсэхийг шалгаж болно.





2.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөн төлбөрийг төлөхдөө хуваарьт улиралдаа багтаан


боломжит нөхцлөөр төлөлт хийж болно.


2.5 Нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд төлбөрөө бүрэн


төлсөн тохиолдолд төлбөрийн баримтыг Агентлагт ирүүлж, гэрээний хавсралтад гэрээ хариуцсан


мэргэжилтнээр тэмдэглэл хийлгэн баталгаажуулна.


2.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэхь хэсэгт заасан


хугацаанд төлбөрөө улиралдаа багтаан төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн


улиралд төлбөл зохих төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэндэх алданги төлнө.


2.7 Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү гэрээний хэрэгжилттэй холбогдсон аливаа


асуудлаар Агентлагт бичгээр хүсэлт гаргаж болох бөгөөд Агентлаг нь 30 хоногийн дотор хариу


ирүүлнэ.


Гурав. Ашигт малтмал, газрын тосны газрын эрх, хүлээх үүрэг





3.1. Агентлаг энэхүү гэрээний хэрэгжилттэй холбогдуулан Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс


шаардлагатай бүхий л мэдээллийг авна.


3.2 Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, журам зааврын


хэрэгжилтийг хангах асуудлаар Тусгай зөвшөөрөл эзэмшигчид дэмжлэг үзүүлж, хяналт тавьж


ажиллана.


3.3 Гэрээний хэрэгжилттэй холбоотой нөхөн төлбөр төлөхийг тусгай зөвшөөрөл


эзэмшигчээс шаардах,


3.4 Энэхүү гэрээний 1.1-д заасан нөхөн төлбөрийн хэмжээг нөхөн төлбөр хийхээр


тохиролцсон хугацаанд өөрийн санаачилгаараа өөрчлөхгүй байх.


3.5 Нөхөн төлбөр хийсэн хугацааг банкинд гүйлгээ хийсэн өдрөөр тооцно.


3.6 Нөхөн төлбөр төлсөн баримт бичигтэй танилцан төлбөрийн хэмжээ үнэн зөв төлсөн


эсэхийг Агентлагийн санхүүгийн хуулгатай тулган, гэрээний хавсралтад төлбөр төлсөн талаар


тухай бүр тэмдэглэл үйлдэж баталгаажуулна.





3.7 Нөхөн төлбөрийн гэрээ байгуулахад:


a. Ашигт малтмалын ордын нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээний ажлын тухайн талбайд


ногдох зардал, хайгуулын бүх шатны ажилд улсын төсвөөс гаргасан нөхөн төлбөрийн төлөх


хугацааг ТЭЗҮ, уулын ажлын тайлан болон төлөвлөгөөнд тулгуурлан АМГТГ-ын Уул уурхайн


үйлдвэрлэл технологийн хэлтэс,


b. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардалд ашигт малтмалын ордын


нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээний ажлын тухайн талбайд ногдох зардал, хайгуулын бүх шатны


ажилд улсын төсвөөс гаргасан нөхөн төлбөрийн тооцооллыг АМГТГ-ын Геологи хайгуулын


хэлтэс,


c. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардалыг нөхөн төлөх гэрээ


боловсруулах, нөхөн төлбөрийн хуваарь гаргах, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавихыг Хууль,


эрх зүйн хэлтэс тус тус хариуцана.





Дөрөв. Хариуцлага, маргаан шийдвэрлэх





4.1 Гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдол Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн төлбөр


төлөх тухай мэдэгдлийг хүргүүлэх бөгөөд мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор


Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.7-д заасан нөхөн төлбөр, алдангийг


төлөх, төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, тухайн тусгай зөвшөөрлийн талбайд сонгон


шалгаруулалтийг зарлана.


4.2 Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой аливаа маргаан гарсан тохиолдолд талууд


маргааныг харилцан тохиролцох замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд талууд маргааныг


шийдвэрлэх зорилгоор саналаа бичгээр нөгөө талдаа хүргүүлснээс хойш ажлын 30 хоногийн








№ХАЗ- 20}Ъ^Ш. гэрээ


 Ашигт малтмал. Газрын тосны газар & “Тод Ундрага” ХХК-ний Хайгуулын ажлын зардлыг нехөн төлех гэрээ





дотор маргааныг шийдвэрлэх боломжтой талаар санал нэгдээгүй бол Монгол улсын хууль


тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.


4.3 Аж ахуйн нэгж нь энэхүү гэрээний заалтыг биелүүлээгүй тохиолдолд Агентлаг нь


шүүхэд хандаж болох бөгөөд шүүх ажиллагаатай холбогдон гарах зардлыг тусгай зөвшөөрөл


эзэмшигч хариуцана





Тав. Гэрээ хүчин төгөлдөр болох, гэрээний хугацаа


5.1. Агентлаг болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчид гэрээнд гарын үсэг зурж


тамга тэмдэг дарагдаж баталгаажсанаар энэхүү гэрээ хүчин төгөлдөр болно.


5.2. Энэхүү гэрээний 2.1 дэхь заалтын биелэлтийг Агентлаг болон тусгай зөвшөөрөл


эзэмшигчийн төлөөлөгчид хамтран дүгнэж акт үйлдэж гэрээг дуусгавар болгоно.


5.3. Гэрээг Монгол хэл дээр, гурван хувь үйлэх бөгөөд нэг хувийг Мэргэжлийн хяналтын


ерөнхий газар, нэг хувийг Ашигт малтмал, газрын тосны газар /ХЭЗХ/, нэг хувийг ашигт


малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч тус тус хадгална. Гэрээний хувиуд нэгэн адил


хүчин төгөлдөр байна. Гэрээ 4 хуудас, хавсралт 1 хуудас, нийт 5 хуудастай.


Зургаа. Давагдашгүй хүчин зүйл


6.1 Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхдөл байдлын улмаас


талууд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг нөхцлөөс шалтгаалан үүргээ биелүүлээгүй


талыг буруутай гэж үзэхгүй.


6.2 Энэхүү гэрээний 5.1-д заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй


онцгой нөхцөл байдал бий болсон тохиолдолд талууд даруй харилцан мэдэгдэж шийдвэрдэх арга


замыг тодорхойлно.


ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:





Ашигт малтмал,. газрын тосны газрыг төлөөлж: Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг төлөөлж:





ХУУЛЬ, ЭРХ ЗҮИН ХЭЛТСИЙН НИИ ЗАХИРАЛ


ДҮТОГ-гч..>#5/..г^;... Ж. БАТМАГНАЙ Ч.ОЮУНГЭРЭЛ








ГЮЛОШ-ХАЙГУУЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Хаяг: Баянгол дүүрэг 20-р хороо, Ажилчдын


......7Д);- ft-JA*....... Д- АЛТАНХУЯГ


гудамж өөрийн байр


УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, Утас: 99113446, 99007706, 70177447


технологиМ хдлтеийн





ДАРГА........Д. ХАНГАЙ





ГЭРЭЭ БОЛОВСРУУ. хэзх-иин


МЭРГЭЖИЛТЭН. Б.БОЛОРЦЭЦЭГ





Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,


Барилгачдын талбай-3,


E-mail: info@mram.gov.mn


Факс:31-03-70


Утас:263922





№ХАЗ- 20$tгэрээ


ашигт малтмал, i азрын тосны газар &с 1 од у ндрага алк-нии Ааигуүлын ажль ш зардльи нохвн 1 UJ1WA 1


2017 онд ъ Хавсралт ■Nof


!! \1 , df : > 1


Төлбөл зохих Төлбөр хийсэн _41 _1 if 1 <£ i


өдрийн төгрөг ба Төлбөр хищ ЗНфН


Улирлууд америк долларын Төлсөн нь саррөдөр б *4 '


төлбөр /төгрөг/ J 4J i


ханш тэмдаглг Л


I УХА05Э5 £ ||


1 ^ 1116 12825‘ill


2


3


4 68,407.548





2018 онд


Төлбөл зохих Төлбөр хийсэн Төлбөр хийсэн он





Улирлууд өдрийн төгрөг ба Төлсөн нь cap өдөр бусад


төлбөр /төгрөг/ америк долларьш тэмдэглэл


ханш


1


2


3


4 68,407.548











2019 онд


Төлбөл зохих Төлбөр хийсэн Төлбөр хийсэн он


Улирлууд өдрийн төгрөг ба Төлсөн нь


төлбөр /төгрөг/ америк долларын cap өдөр бусад


ханш тэмдэглэл


1


2


3


4 68,407.548















































№ХАЗ- 201ШШ. рээ