Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 Ашигт малтмал, Газрын тосны газар & 'Турвантамга" ХХК-ний Хайгүулын ажлын зардлыг нехөн телех гэрээ








Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан


зардлыг нөхөн төлөх тухай


ГЭРЭЭ


Улаанбаатар


20/?оны £ дугаар дугаар ХАЗ-20$#)/...


сарын/^ны өдөр хот








Ерөнхий зүйл


Нэг талаас Ашигт малтмал, Газрын тосны газар /цаашид Агентлаг гэх/, нөгөө талаас ашигт


малтмалын ордын MV-020659 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч Улсын бүртгэлийн


албанд бүртгэлтэй 9011075082 тоот гэрчилгээ, 2091798 тоот регистрийн дугаартай “Гурвантамга”


ХХК /цаашид тусгай зөвшөөрөл эзэмшигч гэх/ нь Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын


2007 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дугаар 81 тоот тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн


улсын төсвийн хөрөнгөөр хийсэн Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Цагаан чулуут-1 алтны


шороон орд дээр хийгдсэн эрэл, эрэл-үнэлгээ, нарийвчилсан хайгуулын ажлын зардлуудыг улсын


төсөвт эргүүлэн нөхөн төлөх нөхцөл, үе шат, төлбөрийн хэмжээ, хүлээх хариуцлагыг харилцан


тохиролцож энэхүү гэрээг байгуулав.








Нэг. Ерөнхий эрэл, урьдчилсан хайгуул, нарийвчилсан хайгуул,


гидрогеологийн хайгуул, зураглалын ажлын зардлын нийт хэмжээ


1.1 хийсэн Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Цагаан чулуут-1 алтны шороон орд дээр


байрлах MV-020659 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд улсын төсвөөс анхны зардал


1,610,534.66 төгрөг гарсан бөгөөд ноогдох хэмжээг Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор


баталсан журамд заасан аргачлалын дагуу тооцоход 174,128,286 (нэг зуун далан дөрвөн сая, нэг


зуун хорин найман мянга хоёр зуун наян зургаан төгрөг) болж байгааг хоёр тал харилцан хүлээн


зөвшөөрөв.





Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх хүлээх үүрэг


2.1 Энэхүү гэрээний нэгдүгээр зүйлд заасан зардлыг 3 жилийн хугацаанд төлөх бөгөөд


төлбөрийг төгрөг, дсвэл америк доллараар төлнө.


2017 оны 4 дүгээр улиралд 58,042,762 төгрөг (тавин найман сая, дөчин хоёр мянга,


долоон зуун жаран хоёр)


(тоогоор) (үсгээр)


2018 оны 4 дүгээр улиралд 58,042,762 төгрөг (тавин найман сая, дөчин хоёр мянга,


долоон зуун жаран хоёр)


(тоогоор) (үсгээр)


2019 оны 4 дүгээр улиралд 58,042,762 төгрөг (тавин найман сая, дөчин хоёр мянга,


долоон зуун жаран хоёр)


(тоогоор) (үсгээр)


2.2 Энэхүү гэрээний хоёрдугаар зүйлийн 2.1-т дурьдсан хугацаанд төлөхөөр хуваарилсан


төлбөрийг хавсралт 1-д заасан хугацаанд Төрийн сан банкны төгрөгийн 100900000722 тоот Ашигт


малтмал. газрын тосны газрын Нөхөн төлбөрийн дансанд төлнө. Төлбөр төлөхдөө гүйлгээний утга


№ХАЗ- 20ffjpX.... гэрээ


 Ашигт малтмал. Газрын тосны газар & "Гурвантамга" ХХК-ний Хайгуулын ажлын зардлыг нехен телех гэрээ





хэсэгт ашигт малтмалын тусгай зөвшөөлийн дугаар, хэдэн оны, хэд дүгээр улирлын төлбөр


болохыг тодорхой бичнэ.


2.3 Хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөр төлсний дараа уг төлбөр Ашигт малтмал,


газрын тосны газрын Нөхөн төлбөрийн дансанд орсон эсэхийг шалгаж болно.


2.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөн төлбөрийг төлөхдөө хуваарьт улиралдаа багтаан


боломжит нөхцлөөр төлөлт хийж болно.


2.5 Нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд төлбөрөө бүрэн төлсөн


тохиолдолд төлбөрийн баримтыг Агентлагт ирүүлж, гэрээний хавсралтад гэрээ хариуцсан


мэргэжилтнээр тэмдэглэл хийлгэн баталгаажуулна.


2.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэхь хэсэгт заасан


хугацаанд төлбөрөө улиралдаа багтаан төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн


улиралд төлбөл зохих төлбөрийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги төлнө.


2.7 Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү гэрээний хэрэгжилттэй холбогдсон аливаа асуудлаар


Агентлагт бичгээр хүсэлт гаргаж болох бөгөөд Агентлаг нь 30 хоногийн дотор хариу ирүүлнэ.








Гурав. Ашигт малтмал, газрын тосны газрын


Эрх, хүлээх үүрэг





3.1. Агентлаг энэхүү гэрээний хэрэгжилттэй холбогдуулан Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс


шаардлагатай бүхий л мэдээллийг авна.


3.2 Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, журам зааврын


хэрэгжилтийг хангах асуудлаар Тусгай зөвшөөрөл эзэмшигчид дэмжлэг үзүүлж, хяналт тавьж


ажиллана.


3.3 Гэрээний хэрэгжилттэй холбоотой нөхөн төлбөр төлөхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс


шаардах,


3.4 Энэхүү гэрээний 1.1-д заасан нөхөн төлбөрийн хэмжээг нөхөн төлбөр хийхээр


тохиролцсон хугацаанд өөрийн санаачилгаараа өөрчлөхгүй байх.


3.5 Нөхөн төлбөр хийсэн хугацааг банкинд гүйлгээ хийсэн өдрөөр тооцно.


3.6 Нөхөн төлбөр төлсөн баримт бичигтэй танилцан төлбөрийн хэмжээ үнэн зөв төлсөн


эсэхийгс Агентлагийн санхүүгийн хуулгатай тулган, гэрээний хавсралтад төлбөр төлсөн талаар


тухай бүр тэмдэглэл үйлдэж баталгаажуулна.


З.гНЧөхөн төлбөрийн гэрээ байгуулахад:


a. Ашигт малтмалын ордын нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээний ажлын тухайн талбайд


ногдох зардал, хайгуулын бүх шатны ажилд улсын төсвөөс гаргасан нөхөн төлбөрийн төлөх


хугацааг ТЭЗҮ, уулын ажпын тайлан болон төлөвлөгөөнд тулгуурлан АМГТГ-ын Уул уурхайн


үйлдвэрлэл технологийн хэлтэс,


b. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардалд ашигт малтмалын ордын


нарийвчилсан эрэл, эрэл-үнэлгээний ажлын тухайн талбайд ногдох зардал, хайгуулын бүх шатны


ажилд улсын төсвөөс гаргасан нөхөн төлбөрийн тооцооллыг АМГТГ-ын Геологи хайгуулын


хэлтэс,


c. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардалыг нөхөн төлөх гэрээ


боловсруулах, нөхөн төлбөрийн хуваарь гаргах, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавихыг Хууль, эрх


зүйн хэлтэс тус тус хариуцана.











№ХАЗ- 20гэрээ


 Ашигт малтмал. Газрын тосны газар & "Гурвантамга" ХХК-ний Хайгуулын ажлын зардлыг нехен телөх гэрээ





Дөрөв. Хариуцлага, маргаан шийдвэрлэх


4.1 Гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдол Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн төлбөр


төлөх тухай мэдэгдлийг хүргүүлэх бөгөөд мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор


Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.7-д заасан нөхөн төлбөр, алдангийг


төлөх, төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, тухайн тусгай зөвшөөрлийн талбайд сонгон


шалгаруулалтийг зарлана.


4.2 Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой аливаа маргаан гарсан тохиолдолд талууд


маргааныг харилцан тохиролцох замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд Талууд маргааныг


шийдвэрлэх зорилгоор саналаа бичгээр нөгөө талдаа хүргүүлснээс хойш ажлын 30 хоногийн дотор


маргааныг шийдвэрлэх боломжтой талаар санал нэгдээгүй бол Монгол улсын хууль тогтоомжийн


дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.


4.3 Гэрээтэй холбоотой аливаа маргааныг Аж ахуйн нэгж нь энэхүү гэрээний заалтыг


биелүүлээгүй тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газар нь шүүхэд хандаж болох бөгөөд


шүүх ажиллагаатай холбогдон гарах зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцана





Тав. Гэрээ хүчин төгөлдөр болох,


гэрээний хугацаа


5.1. Агентлаг болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчид энэхүү гэрээнд гарын үсэг


зурж тамга тэмдэг дарагдаж баталгаажсанаар энэхүү гэрээ хүчин төгөлдөр болно.


5.2. Энэхүү гэрээний 2.1 дэхь заалтын биелэлтийг Агентлаг болон тусгай зөвшөөрөл


эзэмшигчийн төлөөлөгчид хамтран дүгнэж акт үйлдэж гэрээг дуусгавар болгоно.


5.3. Гэрээг Монгол хэл дээр, гурван хувь үйлэх бөгөөд нэг хувийг Мэргэжлийн хяналтын


ерөнхий газар, нэг хувийг Ашигт малтмал, газрын тосны газар /ХЭЗХ/, нэг хувийг ашигт


малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч тус тус хадгална. Гэрээний хувиуд нэгэн адил


хүчин төгөлдөр байна. Гэрээ 3 хуудас, хавсралт 1 хуудас, нийт 4 хуудастай.





Зургаа. Давагдашгүй хүчин зүйл


6.1 Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас


талууд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг нөхцлөөс шалтгаалан үүргээ биелүүлээгүй


талыг буруутай гэж үзэхгүй.






































№ХАЗ- 20(?/Р.Й... гэрээ


 Ашигт малтмал. Газрын тосны газар & “Гурвантамга” ХХК-ний Хайгуулын ажлын зардлыг нөхөн телех гэрээ





6.2 Энэхүү гэрээний 5.1-д заасан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй


онцгой нөхцөл байдал бий болсон тохиолдолд талууд даруй харилцан мэдэгдэж шийдвэрдэх арга


замыг тодорхойлно.











ГЭРЭЭ БАИГУУЛСАН:





Ашигт малтмал, газрын тосны газрыг Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг





төлөөлж: төлөөЛЖ^с


УЛААН-■


ЭР> -дэ ])„


ЛТСИИН ‘ГУРВАН ТАМСА” хж-нии гүицэтгэх


Ж. БктМАГНАЙ


захирал*^'.:......д.лхагвасүрэн





ГЕОЛӨГИ ХАИГУУЛЫШ ХЭЛТСИИНдаРРА


... 4|ГГАНХУЯГ








Хаяг: Улаанбаатар хот,Сонгинохайрхан дүүрэг


УУЛ УУРХАЙН Ү^ЛДВЭРЛЭЛ, 13-р хороо, 1-р хороолол, 11-00 тоот


ТЕХНОЛОГМЙ1 . Утас: 99110052


ДАРРА-..т:.....\Ф=^йШаНГАЙ





БОЛОВСРУУДуАН: ХЭЗ^ийн





МЭРГЭЖИЛТЭН.......^^.....Б.БОЛОРЦЭЦЭГ


Хаяг: Улаанбаатар xov,шгнгэлтэй дүүрэг,


Барилгачдын талбай-3,


E-mail: info@mram.gov.mn. Факс:31 -03-70


Утас:263922






















































































№ХАЗ- 20&:/?%.


гэрээ


 Ашигт малтмап. Газрын тосны газар & "Гурвантамга" ХХК-ний Хайгуулын ажлын зардлыг нөхөн төлех гэрээ


2017 онд Г f J^decgbitf-o





|| - t -1 'i 3 Ъ ’S


Төлбөл зохих Төлбөр хийсэн Төлбөр хийсэн он cap өдөр


Улирлууд өдрийн төгрөг ба Төлсөн нь


төлбөр /төгрөг/ америк долларын бусад тэмдэглэл


ханш


1


2


о


J


4 58,042,762





2018 онд


Төлбөл зохих Төлбөр хийсэн Төлбөр хийсэн он cap өдөр


Улирлууд өдрийн төгрөг ба Төлсөн нь


төлбөр /төгрөг/ америк долларын бусад тэмдэглэл


ханш


1


2


о


J


4 58,042,762








2019 онд


Төлбөл зохих Төлбөр хийсэн Төлбөр хийсэн он cap өдөр


Улирлууд өдрийн төгрөг ба Төлсөн нь


төлбөр /төгрөг/ америк долларын бусад тэмдэглэл


ханш


1


2


о


J


4 58,042,762









































№ХАЗ- 20ff.lP.HI.