Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 БАТЛАВ.

















ТАИЛБАР.


Энэхүү хамтын ажиллагааны гэрээ нь Монгол улсын Авилгатай тэмцэх


тухай хууль, Ашиг сонирхолын тухай хуулиудыг хэрэгжүүлж хоёр талын эрх


ашигт нийцэж ил тод нээлттэй байна.


2015 оны 11 сарын 24 Гурвантэс сум








ОРОН НУТАГТАИ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ








№11








Монгол Улсын Иргэний хуулийн 476-480 дугаар зүйл, Ашигт малтмалын


тухай хуулийн 42.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэг талаас Өмнөговь аймгийн


Гурвантэс сумын Засаг дарга Гэлэнбанди овогтой ГАНГАМАА. /цаашид Сумын


удирдлага гэнэ/, нөгөө талаас MV-016952 тоот дугаартай тусгай зөвшөөрөг


эзэмшигч ‘ЖАВХЛАНТ ОРД" ХХК-ийн захирал /цаашид Компани гэнэ/ АЛА Ш


СИ, хөрөнгө оруулагч талыг төлөөлөн ЛЮ ТАО нар харилцан тохиролцох


дараах нөхцөлөөр знэхүү гэрээг 2015 оны 11 сарын 24-ны өдөр байгуулав.


Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Компани нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэ^


байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын бай|


нэмэгдүүлэх асуудлаар төсөл хэрэгжих хугацаанд орон нутгийн иргэдий!


санал, эрх ашгийг тусгасан төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх


сумын удирдлага, иргэд нь уул уурхайн төслийн үйл ажиллагаанк


тогтвортой, хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэн хамтран ажиллаха,


энэхүү гэрээний зорилго оршино.


1.2 Гэрээнд оролцогч талууд гэрээг хэрэгжүүлэхдээ хууль дээдлэх, эрх ТЭГ1


байх, шударга ёсыг сахих, харилцан ашигтай байх, төсөл болон гэрээт:


холбоотой аливаа асуудлаар талууд хоорондоо ил тод, нээлттэй бай


гэрээний үүргээ шударгаар биелүүлэх зарчмуудыг хүндэтгэн дагаж


мөрдөнө


Хоёр. Компанийн гүйцэтгэх ажил


2.1 Гурвантэс сумын төвд холбогдох шаардлага, стандартыг хангасан


цэцэрлэгийн барилга барьж байгуулах ажлыг өөрийн хөрөнгөөр бүрэн


хариуцаж гүйцэтгэх /2015 оны 5-р сарын 01-ээс эхлэн гүйцэтгэж тухайн


онд хүлээн өгнө/


2.2. Нүүрс тээвэрлэлтийн хатуу хучилттай зам барих


2.3. Орон нутгийн хөгжлийн санг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор


экспортод гарган борлуулсан нүүрсний 1 тн тутмаас 1 юаныг тусгай


дансанд төвлөрүүлэх


Гурав. Сумын удирдлагын эрх, үүрэг


3.1 Нүүрсийг хатуу хучилттай замаар тээвэрлүүлэхийг шаардах


3 2 Сумын засаг дарга иь гэрээний 2 3-д заасан мөнгөн хөрөнгийг байршуулах


зориулалт бүхий орон нутгийн хөгжпийн сан нэртэй тусгай данс нээлгэх


3.3. Гэрээний 2.3-д заасан мөнгөн хөрөнгийг талуудын санал болгон


баталгаажсан ажлууд болон орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан


зорилт арга хэмжээний хүрээнд хэрэгжих бусад төсөл хөтөлбөрүүдийг


санхүүжүүлэхэд зарцуулах


3.4. Засаг дарга нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан орон


нутгаа хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт арга хэмжээний


хүрээнд компанитай хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар төлөвлөгөө


боловсруулж гэрээнд оролцогч талуудад танилцуулж тохирох;


3.5. Хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэж


байгаа төсөл хөтөлбөрүүдтэй давхцуулахгүй байх талаар хяналт тавих;


3 6. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг компаниас шаардах;


3.7, Гэрээнд заагдаагүй санхүүжилтийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс


шаардахгүй;


3 8 Компанийг шаардлагатай мэдзэ, мэдээллээр хангах;


3 9 Гэрээний ажлын хэсгийн хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг


туслалцаа үзүүлэх-.


3.10. Хууль зөрчсөнөөс бусад тохиолдолд компанийн үйл ажиллагааг


тогтвортой, хэвийн явуулах нөхцөл бололцоог хангах;


3.11 Шаардлагатай тохиолдолд компанийн уурхайн талбай дахь ажилчдад


эмнэлэг, харилцаа холбоо, цагдаагийн үйлчилгээ үзүүлэх;


4


3.12. Хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар сум, багийн иргэд.


байгууллагуудад сурталчилах, мэдээлэх, ил тод нээлттэй байдлыг хангах:


3.13. Гэрээний биелэлт хийсэн ажил, сангийн мөнгөний зарцуулалтын талаар


хагас жил тутамд гэрээний ажлын хэсэг. компани, орон нутгийн иргэдэд


тайлагнах


Дөрөв. Компанийн эрх, үүрэг


4.1. Цэцэрлэгийн барилгыг гэрээний хүчин төгөлдөр хугацаанд хийж гүйцэтгэнэ.


4.2 Нүүрс тээвэрлэлтийг хатуу хучилттай замаар тээвэрлэх


4.3 Компани нь нүүрс экспортлон гаргаж эхэлсэн өдрөөс энэхүү гэрээний 2-2-д


заасан мөнгөн хөрөнгийг орон нутгийн хөгжлийн сангийн тусгай дансанд


байршуулж эхэлнэ. Экспортлон борлуулсан нүүрсний хэмжээг гаалийн


бүрдүүлэлтийн бичиг баримтад тусгагдсан тоо хэмжээгээр тодорхойлно;


4 4 Орон нутгаа хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын


хүрээнд тухайн төвлөрсөн сангаас санхүүжих ажлуудыг сумын Засаг даргатай


зөвшилцөж, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамтран боловсруулах;


4 5 Гэрээний үүргээ биелүүлэхэд шаардлагатай орон нутгийн туслалцаа. мэдээ,


мэдээллийг Засаг даргаас шаардах,


4 6. Гэрээний дагуу хийж гүйцэтгэж байгаа ажлаа сумын удирдлага, иргэдэд


мэдээлэх. сурталчлах. ил тод байдлыг хангах;


4 7. Орон нутгийн хөгжлийг дэмжих талаар хамтран ажиллах гэрээний дагуу


оруулсан хөрөнгө оруулалтуудыг олборлох үйлдвэрлэлийн ил тод /ОҮИТБС-ын


/ тайландтусгах;


4 8 Гэрээний биелэлт хийсэн ажлын талаар гэрээнд заасан хагас жил тутамд


тайлагнах;


4.9.Уурхайн нөлөөллийн бүсэд хамрагдаж байгаа айлуудын нохөн олговрын


гсу^р,пъ\г шийдөэрлэх


4 10 Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан. тухайн орон


нутгийн ард иргэдээс ажиллах хүчийг бүрдуүлж ажиллах


4.11 Компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайд орших түүх, соёлын дурсгалт


зуйл болон орон нутгийн иргэдийн хувьд соёл, зан заншлын ач холбогдол бүхий


газруудыг хамгаалах ажлыг холбогдох хуулийн дагуу хэрэгжүүлэх


4.12 Компани нь төсөл хэрэгжүүлэх хугацаанд компанид шаардлагатай


холбогдох стандарт, шаардлагыг хангасан зарим төрлийн бүтээгдэхүүн, ажил,


үйлчилгээг орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжээс сонгон шалгаруулж авах


4.13 Компани энэхүү гэрээнд тусгагдаагүй аливаа ажил, арга хэмжээг


санхүүжүүлэхгүй.


4.14. Төслөөс орон нутагт ялангуяа байгаль орчинд учруулж болохуйц аливаа


сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, орон нутагт үзүүлэх үр


ашгийг нэмэгдүүлэхтэй холбоотой үйл ажиллагаануудыг төлөвлөж. хэрэгжүүлэх;


4 15 Байгаль орчныг хамгаалах. нөхөн сэргээх төлөвлөгөөгөө хуулийн дагуу


боловсруулан батлуулах. тусгагдсан арга хэмжээнүүдийг заасан хугацаанд нь


хэрэгжүүлэх, тэдгээрийн хэрэгжилтийг сумын удирдлагад тайлагнах,


4 16 Албан ажлын шаардлагаар тусгай зөвшөөрлийн талбайд нэвтрэн орох


боломжийг сумын удирдлага. холбогдох албан тушаалтнуудад олгох;


Тав. Гэрээний хугацаа


5 1 Гэрээний хүчинтэй хугацаа 1 жил бөгөөд дараагийн жил өмнөх жилийн


гэрээг талууд дүгнэн дахин гэрээ байгуулан сунган ажиллана Шаардлагатай


бол хоёр талаас бүрдсэн ажлын хэсгийг дахин томилно.


5.2. Төсөл хэрэгжих хугацаанд гэрээ байгуулж гэрээний хугацаа дууссан


тохиолдолд гэрээний 5.1 -д зааснаар сунгаж ажиллана.


Зураа. Гэрээг дүгнэх, хяналт тавих


6.1. Гэрээний хэрэгжилт болон гэрээний 2-3-д заасан мөнгөн хөрөнгийг


төвлөрүүлэх, түүний зарцуулалтад уг гэрээг байгуулахтай холбогдон


байгуулагдсан Ажпын хэсэг хяналт тавина


6 2 Ажлын хэсэг нь гэрээний хэрэгжилтэд хагас жил тутамд хяналт тавьж,


Сумын ИТХ жилийн эцэст гэрээг дүгнэж, үнэлэлт дүгнэлт өгнө


6.3. Энэхүү гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн ур дүн,


зарцуулсан хөрөнгийн хэмжээ, гэрээг хэрэгжүүлэх зорилгоор бусад этгээдтэй


байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийн биелэлтэд Сумын ИТХ хяналт тавина.


Долоо. Хариуцлага хүлээлгэх, маргаан шийдвэрлэх


7 1. Гэрээний хэрэгжилттэй холбоотой ямар нэгэн маргаан, зөрчил гарвал


талууд зөвшилцөж шийдвэрлэх ба тохиролцоонд хүрээгүй бол шүүхээр


шийдвэрлүүлнэ.


Иайм. Бусад зүйл





8 1 Талууд гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ


8.2 Гэрээний бүх талууд зөвшөөрсөн тохиолдолд гэрээнд нэмэлт, өөрчлөлт


оруулж болно Гэрээнд оруулсан бүхий л нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэнэ


Ийнхүү бичгээр үйлдсэн гэрээний нэмэлт өөрчлөлт нь үндсэн гэрээний салшгүй


нэг хэсэг бөгөөд адил хүчинтэй байна.


8 3. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар


болгож болно. Энэ тухайгаа сарын өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэнэ.


8 4 Гадаад хүчин зүйлээс шалтгаалан төсөл ашиггүй ажиллах болсон, гал


түймэр, цахилгааны болон бусад техник хэрэгслийн саатал, үер. хүчтэй аадар


бороо. мөндөр. салхи шуурга газар хөдлөлт, төр засгийн шийдвэр, онц байдал,


нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, гоц халдварт өвчний улмаас


тогтоосон хөл хорио гэх мэт Компани өөрөө хянан зохицуулах боломжгүй


давагдашгүй хүчин зүйлс нь Компанийн хэвийн үйл ажиллагааг саатуулж,


олборлолт, үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж, Компаний санхүүгийн чадавхид


нөлөөлсний улмаас Компаний үүргийн биелэлтийг хойшлуулж болно


8 5 Гэрээг 3 хувь үйлдэх бөгөөд бүгд адил хүчинтэйд тооцогдоно.








.......... -..... -'■)


Сумын удирдлагыгтөлөөлөн: Компацийгтёлбөлөн:


өмнөговь А^МГИЙН ЖАВХ ЛАН^ ЯРОХХК- И И Н ЗАХИРАЛ


1 ГУРВАНХаС^УМЫН ^АСАГ дарга • .■■■■■ уЩЯЗЕЁЕЩ /АЛА МҮ СИ /


1 ..............i /Г.ГАНГАМАА /


/гарын.усэг утамга/ \\