Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ


ГЭРЭЭ








20^ оны^ дугаар дугаар АӨҮА-2013/25/%£ Улаанбаатар


сарын^-ны өдөр хот








Ерөнхий зүйл





Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэн нэг талаас Ашигт


Малтмалын Газар (цаашид АМГ гэнэ), нөгөө талаас XV-015277 тоот хайгуулын тусгай


зөвшөөрлийг эзэмшигч Улаанбаатар хотын Үндэсний татварын ерөнхий газарт бүртгэлтэй,


аж ахуйн нэгжийн 9011063071 тоот гэрчилгээ, 5099005 регистрийн дугаартай “Олон овоот


гоулд” ХХК (цаашид Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэнэ) нь Эрдэс баялаг, эрчим хүчний


сайдын 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 078 тоот тушаалааар батлагдсан


Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журмыг үндэслэн Өмнөговь аймгийн


Мандал-Овоо сумын нутагт орших Хөтөлийн шарын шохойн чулууны ордын ашиглалтын


өмнөх үйл ажиллагааны үеийн хийгдэх үндсэн ажлуудын хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх үе


шат, хүлээх хариуцлагыг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.





Нэг. Гэрээний нөхцөл, хугацаа





1. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах ажлыг


хийж гүйцэтгэнэ. Үүнд:


a. Ордын технологийн туршилтыг дахин хийх;


b. Гүйцээх хайгуулын ажлыг хийж нөөцийг болон нөөцийн зэргийг өсгөж ЭБМЗ-


өөр хэлэлцүүлэх;


c. Ордын нөөцөд тулгуурлан ТЭЗҮ боловсруулах;


d. Уурхай барьж байгуулах;


2. Технологийн туршилт дахин хийх ажлыг 2014 оны 07 дугаар сарын 10-ны дотор хийх


3. Гүйцээх хайгуул хийж нөөцийн зэргийг өсгөж ЭБМЗ-өөр хэлэлцүүлэх ажлыг 2015 оны


06 дугаар сарын 20-ны дотор хийх.


4. Орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг 2015 оны 09 дүгээр сарын 20-ны дотор


АМГ-т ирүүлнэ.


5. Орд ашиглах төслийн хүчин чадалд хүрэх хугацаа 2,4 жил байна.


6. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Хөтөлийн шарын шохойн чулууны


ордын ашиглалтын өмнөх үйл ажиллагааг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дуусгавар


болгоно.





Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг


1. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын ажлын зардлыг улсын





төсөвт нөхөн төлөх гэрээг орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаас


өмнө Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан журмын дагуу байгуулсан


байна.


2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд


апшглалтын үед хийж гүйцэтгэх дараах ажлын зөвшөөрлийг авсан байна. Үүнд:

















L ---- ----


a. Газар эзэмших зөвшөөрөл, гэрээ;


b. Усны гэрээ;


c. Уурхайн шав тэмдэг тавих;


3. Ашигт малтмалын тухай хуулийн 48-д заасныг үндэслэн АМГ-ын даргын 2009 оны 411


дүгээр тушаалаар батлагдсан АМГ-ын ГСХ-ийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай


зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын жилийн тайлан хүлээн авах,


хайгуулын ажлын зардлын доод хэмжээг тооцох” дотоод зааврын дагуу жил бүрийн 2 дугаар


сарын 15-ны дотор хайгуулын ажлын тайланг ГСХ-т хүргүүлж хайгуулын ажлын доод


хэмжээг баталгаажуулж, хуулбарыг гэрээний биелэлтийн тайлангийн хамт гэрээ хүчин


төгөлдөр болсон өдрөөс хойш ( 1 ) жил тутам УУСХ-т ирүүлнэ.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний биелэлттэй холбоотойгоор АМГ-аас үзлэг,


шалгалт хийж байгаа төлөөлөгчдөд холбогдох баримт, бичгүүдтэй танилцах боломж олгон,


үйлдвэрлэлийн талбайд саадгүй нэвтрүүлнэ.


5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


Г' хүсэлтээ АМГ-т бичгээр гаргаж болно.


6. Орд ашиглахтай холбогдсон баримт бичгийг Монгол хэл дээр үйлдсэн байна.


7. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд гарч байгаа зардлуудыг татварын албанд


тушаасан тухай мэдэгдлийг тайланд тусгасан байна.


8. Энэхүү гэрээг гэрээнд заасан нөхцлөөс өөр хэлбэрээр ашиглахыг хориглоно.











Гуравдугаар зүйл. Ашигт малтмалын газрын эрх, үүрэг





1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний биелэлтийн талаар болон ашиглалтын өмнөх үйл


ажиллагааны явцын тухай мэдээлэл авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ тухай


хүсэлтийг бичгээр хүргүүлнэ.


Г 2. Энэхүү гэрээний заалтуудад өөрчлөлт оруулах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн


саналыг авсан байна.


3. Гэрээний заалтуудын биелэлтэд үзлэг, шалгалт хийх хүсэлтээ бичгээр хүргүүлнэ.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хариуг бичгээр хүргүүлнэ.


5. Энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах тохиолдолд Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналыг


бичгээр авсан байна.


 Дөрөвдүгээр зүйл. Бусад зүйл.





1. Энэхүү гэрээнд АМГ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчид гарын үсэг зурсан


өдрөөс хойш хүчин төгөлдөр болно.


2. Энэхүү гэрээний биелэлтийг ордыг ашиглалтад хүлээн авсан комиссын дүгнэлт, шийдвэр


(гэрээний заалтууд бүрэн биелсэн акт)-ийг үндэслэн гэрээлэгч талууд хамтран дүгнэж акт


үйлдэнэ.


3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд


гарах үр дагаврыг бүрэн хариуцна.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний биелэлтийг АМГ-тай хамтран дүгнээгүй


тохиолдолд ашигт малтмалын XV-0015277 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад


шилжүүлэхийг хориглоно.


5. Гэрээг 3 /гурав/ хувь үйлдсэн бөгөөд 1 /нэг/ хувийг АМГ-ын Уул уурхайн асуудал


хариуцсан нэгжид, 1 /нэг/ хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, 1 /нэг/ хувийг кадастрын


бүртгэлийн төвийн архивт тус тус хадгална.





6. Энэхүү гэрээний биелэлттэй холбогдон гарах маргааныг гэрээлэгч талууд харилцан тохирч


шийдэх бөгөөд эс шийдэлд хүрсэн тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль


тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.














ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:








t ь





Ашигт малтмалын газрыг төлөөлж: эзэмшигчийг төлөөлж:


ХХК-ийн захирал


хэлтсийн


Г.Алтан

































































/





 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ


ГЭРЭЭНД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ





2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот





Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж


мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн бүртгэл


хийгдэж байгаатай холбогдуулан нэг талаас Ашигт малтмалын газар /цаашид АМГ гэх/,


нөгөө талаас Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Хөтөлийн шарын


шохойн чулууны ордын XV-015277 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч


“Олон-овоот гоулд” ХХК-тай байгуулсан № АӨҮАГ-2013/25/97 тоот гэрээнд дараах


нэмэлт өөрчлөлт оруулав.


Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулсан хавсралт нь үндсэн (№АӨҮАГ-2013/25/97) тоот


гэрээний салшгүй хэсэг байна.


1. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Хөтөлийн шарын шохойн


чулууны ордын талбайн ашигт малтмалын хайгуулын XV-015277 тоот тусгай


зөвшөөрлийн хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр дуусгавар болно.


2. Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг үндсэн гэрээ байгуулах үед мөрдөж


байсан хуулийн дагуу төлөх буюу төлбөрийн хэмжээ 1 гектар тутамд 1.5 америк доллар


байна.


3. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээнд Ашигт малтмалын тухай хуулийн


2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтийг мөрдөж ажиллана.


4. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд оруулах энэхүү нэмэлт өөрчлөлтийг


2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө баталгаажуулж, тусгай зөвшөөрлийн


хавсралтанд шинэчлэн бүртгүүлсэн тухай тэмдэглэгээ хийлгэнэ.


 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ


ДҮГНЭСЭНТУХАЙ АКТ№ 2015/16





2015.11.06





Нэг талаас АМГ, нөгөө талаас Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт


орших Хөтөлийн шар шохойн чулууны ордын XV-015277 тоот хайгуулын тусгай


зөвшөөрлийг эзэмшигч “Олон-Овоот гоулд” ХХК харилцан тохиролцож байгуулсан 2013


оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №АӨҮА-2013/25/97 тоот гэрээний биелэлтийг


хамтран дүгнэвэл:


1. Ордыг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулах ажил:


Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Хөтөлийн шар шохойн


чулууны ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг төсөл


боловсруулагч “Кеестда ресурс” ХХК-иар боловсруулахаар 2015 оны 01 дугаар сарын 05-


ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байна.


2. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлуулах гэсэн ажлын хүрээнд:


БОНХЯ-ны 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн B2015/111 тоот Байгаль орчны


нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлттэй байна.


Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 48.6.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл


авсны дараа Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг боловсруулах ажлуудыг хийх


боломжтой гэж үзэн гэрээний үүргээ биелүүлсэн талаарх баримт бичгийг үндэслэн гэрээг


хамтран дүгнэв.














“ОЛОН-ОВООТ ГОУЛД” ХХК-ИЙГ


ТӨЛӨӨЛЖ:











Г.АЛТАН




















Боловсруулсан:


УУХ-ийн мэргэжилтэн Г.Оюунтуяа