Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

                                     АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ




                                                                          ГЭРЭЭ








2013 оны 08 дугаар сарын 27                        дугаар АӨҮА-2013/26/                  Улаанбаатар

 хот
                                                              Ерөнхий зүйл





Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг үндэслэн нэг талаас Ашигг


Малтмалын Газар (цаашид АМГ гэнэ), нөгөе талаас XV-007305 тоот хайгуулын тусгай


зөвшөөрлийг эзэмшигч Улаанбаатар хогын Үндэсний татварын ерөнхий газарт


бүртгэлтэй, аж ахуйн нэгжийн 9019032031 тоот гэрчилгээ, 5176727 регистрийн дугаартай


“Агм майнинг” ХХК (цаашид Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэнэ) нь Эрдэс баялаг, эрчим


хүчний сайдын 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 078 тоот тушаалааар батлагдсан


Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журмыг үндэслэн Өмнөговь


аймгийн Гурван тэс сумын нутагт орших Тамагтын зэс-цайрын ордын ашиглалтын өмнөх


үйл ажиллагааны үеийн хийгдэх үндсэн ажлуудын хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх үе шат,


хүлээх хариуцлагыг харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.





Нэг. Гэрээний нөхцөл, хугацаа


1. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын өмнөх үйл ажиллагааньт үе


шатанд хайгуул хийж нөөц тогтоосон орд газарт дараах ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:


a. Ордыг ашиглах зураг төсөл;


b. Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах;


c. Уурхай барьж байгуулах;


2. Орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг 2016 оны 01 дүгээр сарын 30-ны дотор


АМГ-т ирүүлнэ.


3. Ордын технологийн туршилтын хугацаа 2 жил байна.


4. Орд ашиглах төслийн хүчин чадалд хүрэх хугацаа 3 жил байна.


5. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Тамагтын зэс-цайрын ордын


ашиглалтын өмнөх үйл ажиллагааг 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дуусгавар


болгоно.


Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг


1. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын ажлын зардлыг улсын


төсөвт нөхөн телөх гэрээг орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахаас


өмнө Засгийн газрын 2007 оны 81 дүгээр тштоолоор батлагдсан журмын дагуу


байгуулсан байна.


2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд


ашиглалтын үед хийж гүйцэтгэх дараах ажлын зөвшөөрлийг авсан байна. Үүнд:


a. Газар эзэмших зөвшөөрөл, гэрээ;


b. Усны гэрээ;


c. Уурхайн шав тэмдэг тавих;


 19








3. Ашигт малтмалын тухай хуулийн 48-д заасныг үндэслэн АМГ-ын даргын 2009 оны 411


дүгээр тушаалаар батлагдсан АМГ-ын ГСХ-ийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай


зөвшөөрөл бүхий талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын жилийн тайлан хүлээн авах,


хайгуулын ажлын зардлын доод хэмжээг тооцох” дотоод зааврын дагуу жил бүрийн 2


дугаар сарын 15-ны дотор хайгуулын ажлын тайланг ГСХ-т хүргүүлж хайгуулын ажлын


доод хэмжээг баталгаажуулж, хуулбарыг гэрээний биелэлтийн тайлангийн хамт гэрээ


хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ( 1 ) жил тутам УУСХ-т ирүүлнэ.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний биелэлттэй холбоотойгоор АМГ-аас үзлэг,


шалгалт хийж байгаа төлөөлөгчдөд холбогдох баримт, бичгүүдтэй танилцах боломж


олгон, үйлдвэрлэлийн талбайд саадгүй нэвтрүүлнэ.





5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


хүсэлтээ АМГ-т бичгээр гаргаж болно.


6. Орд ашиглахтай холбогдсон баримт бичгийг Монгол хэл дээр үйлдсэн байна.





7. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе шатанд гарч байгаа зардлуудыг татварын


албанд тушаасан тухай мэдэгддийг тайланд тусгасан байна.


8. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үед хайгуул судалгааны ажил хийгээгүй талбайг





Ашигт малтмалын тухай хуулийн дагуу буцааж өгөх.


9. Энэхүү гэрээг гэрээнд заасан нөхцлөөс өөр хэлбэрээр ашиглахыг хориглоно.





Гуравдугаар зүйл. Ашигт малтмалын газрын эрх, үүрэг





1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний биелэлтийн талаар болон ашиглалтын өмнөх


үйл ажиллагааны явцын тухай мэдээлэл авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд энэ


тухай хүсэлтийг бичгээр хүргүүлнэ.


2. Энэхүү гэрээний заалтуудад өөрчлөлт оруулах тохиолдолд тусгай зөвшөөрөл


эзэмшигчийн саналыг авсан байна.


3. Гэрээний заалтуудын биелэлтэд үзлэг, шалгалт хийх хүсэлтээ бичгээр хүргүүлнэ.


4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан


хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хариуг бичгээр хүргүүлнэ,


5. Энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах тохиолдолд Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналыг


бичгээр авсан байна.





Дөрөвдүгээр зүйл. Бусад зүйл.





1. Энэхүү гэрээнд АМГ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөлөгчид гарын үсэг


зурсан өдрөөс хойш хүчин төгөлдөр болно.


2. Энэхүү гэрээний биелэлтийг ордыг ашиглалтад хүлээн авсан комиссын дүгнэлт,


шийдвэр (гэрээний заалтууд бүрэн биелсэн акт)-ийг үндэслэн гэрээлэгч талууд хамтран


дүгнэж акт үйлдэнэ.


3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй


тохиолдолд гарах үр дагаврыг бүрэн хариуцна.


 / oo





4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний биелэлтийг АМГ-тай хамтран дүгнээгүй


тохиолдолд ашигт малтмалын XV-007305 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад


шилжүүлэхийг хориглоно.


5. Гэрээг 3 /гурав/ хувь үйлдсэн бөгөөд 1 /нэг/ хувийг АМГ-ын Уул уурхайн асуудал


хариуцсан нэгжид, 1 /нэг/ хувийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, 1 /нэг/ хувийг кадастрын


бүртгэлийн төвийн архивт тус тус хадгална.


6. Энэхүү гэрээний биелэлттэй холбогдон гарах маргааныг гэрээлэгч талууд харилцан


тохирч шийдэх бөгөөд эс шийдэлд хүрсэн тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль


тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.











ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:











малтм: ir төлөөлж Тусга II АГМ МАЙНИНГ XXК гчийг төлөөлж:


зөвшөөрө^азэт


хэлтсиин “Агм гуйцэтгэх


дарга, захирал Б.Батням


М-С2536


УЛЛЛлБЛАТАР ХОТ


























П


 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ


ГЭРЭЭНД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ





2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот





Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж


мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн бүртгэл


хийгдэж байгаатай холбогдуулан нэг талаас Ашигт малтмалын газар /цаашид АМГ гэх/,


нөгөө талаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тамагтын зэс-цайрын


ордын XV-007305 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Агм майнинг” ХХК-тай


байгуулсан № АӨҮАГ-2013/26/111 тоот гэрээнд дараах нэмэлт өөрчлөлт оруулав.


Энэхүү нэмэлт өөрчлөлт оруулсан хавсралт нь үндсэн (№АӨҮАГ-2013/26/111) тоот


гэрээний салшгүй хэсэг байна.


1. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тамагтын зэс-цайрын ордын


талбайн ашигт малтмалын хайгуулын XV-007305 тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2016


оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дуусгавар болно.


2. Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг үндсэн гэрээ байгуулах үед мөрдөж


байсан хуулийн дагуу төлөх буюу төлбөрийн хэмжээ 1 гектар тутамд 1.5 америк доллар


байна.


3. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээнд Ашигт малтмалын тухай хуулийн


2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтийг мөрдөж ажиллана.


4. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд оруулах энэхүү нэмэлт өөрчлөлтийг


2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө баталгаажуулж, тусгай зөвшөөрлийн


хавсралтанд шинэчлзн бүртгүүлсэн тухай тэмдэглэгээ хийлгэнэ.


 АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ


ДҮГНЭСЭН ТУХАЙ АКТ №201 Q.Q3











2016.03.23











Нэг талаас АМГ, нөгөө талаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт


орших Тамгатын зэс-цайрын ордын XV-007305 тоот хайгуулын тусгай


зөвшөөрөл эзэмшигч “АГМ майнинг” ХХК харилцан тохиролцож байгуулсан 2013


оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №АӨҮА-2013/26/111 тоот гэрээний


биелэлтийг хамтран дүгнэвэл:


1. Ордыг ашиглах ТЭЗҮ боловсруулах ажил:


Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тамгатын зэс, цайрын


ордыг далд аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг “Мөнхийн оргил”


ХХК-аар хийлгүүлэхээр 2016 оны 02 сарын 04-ний өдрийн 16/02 тоот гэрээ


байгуулан ажиллаж байна.


2. Хүдрийн технологийн туршилт, судалгааны ажлыг 2014 онд “Минерал


процесс” ХХК хийж гүйцэтгэсэн байна. Технологийн сорьцын дундаж агуулга нь


Р1-Цул сульфидын хүдэрт (Аи-0.66г/т, Ад-17.288г/т, Cu-3.13%, Zn-2.68%).


ЭБМЗ-ийн дүгнэлтэнд хүдрийн технологийн туршилтын ажлыг нэмж хийх


зөвлөмж өгсөн ба цаашид баяжуулах үйлдвэр барихаас өмнө ордын


технологийн судалгааг малталт хийж, малталтаас бөөн сорьц авч хийлгэхээр


компанийн зүгээс төлөвлөсөн байна.














АМГ-ЫГ ТӨЛӨӨЛЖ: “АГМ МАЙНИНГ” ХХК-ИЙГ


ТӨЛӨӨЛЖ:








ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАП


пл^то гюү











5176727 XAK2E.16


УЛААНБААТАР ХОТ


Боловсруулсан:


УУХ-ийн мэргэжилтэн Г.Оюунтуяа