Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН


СУЛИНХЭЭР ХХШ ТАЛБАЙН ТАЛА^АР


ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР,


“ШУНХЛАЙ ЭНЕРЖИ" ХХК-ИЙШ


ХООРОНД БАЙГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ


ГЭРЭЭ











200.^оны4|^угаар сарын^- ны өдөр


 ЕР ОНХИЙ ЗҮЙЛ.....................................................................................................................5


нэ^г ДҮГЭЭР з Ү Й Л. ТӨЛӨӨЛӨГЧИД.............................................................................5


1-1. ТӨЛӨӨЛӨГЧ ТОМИЛОХ...........................................................................................5


1.2. ГЭРЭЭЛЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАЙ ТАНИЛЦ^Х, ХЯНАН ШАЛГАХ ЭРХ. 5


ХО ЁР ДУГААР з ҮЙ Л. ТОДОРХОЙЛОЛТУУД................ .............................................5


2.1. НЭРТОМЪЁО................................................................ .............................................5


гутавдугаар зүйл............................................................ .............................................9


ГАЗРЫН тосны газар БОЛОН ГЭРЭЭЛЭГЧИЙН ЭРХ2, ҮҮРЭГ..............................9


3.1. ГАЗРЫН ТОСНЫГАЗРЫНЭРХ,.................................... .............................................9


3.2. ГАЗРЫН ТОСНЫГАЗРЫН ҮҮРЭГ.............................................................................10


3.3. ГЭРЭЭЛЭГЧИЙН ЭРХ...............................................................................................10


3.4. ГЭРЭЭЛЭГЧИЙН ҮҮРЭГ................................................-..........................................11


ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ. ЗАРДАЛ БОЛОН ӨРТӨГ НӨХӨ*ЛТ....................................12


ТАВДУГААР ЗҮЙЛ. ХУГАЦАА.............................................-......... 13


5.1. ХАЙГУУЛЫН ХУГАЦАА..............................................-..........................................13


5.2. ХАЙГУУЛЫН ХУГАЦААГ СУНГАХ........................................................................13


5.3. НЭЭЛТБОЛОН ҮНЭЛГЭЭНИЙАЖИЛ........................ 13


5.4. ҮР АШИГТАЙ НЭЭЛТ.................................................. ..........................................14


5.5. ҮР АШИГТАЙНЭЭЛТ.ТУРШИЛТ, ОЛБОРЛОЛТЫН^ХУГАЦАА........................14


5.6. ҮНЭЛГЭЭНИЙХӨТӨЛБӨР, ҮНЭЛГЭЭНИЙ ТАЛБАРЛГ, ОЛБОРЛОЛТЫН


АГӨТӨЛБӨР БОЛОН ОЛБОРЛОЛТЫН ТАЛБАЙГХЯНАХ.............................................14


5. 7. ОЛБОРЛОЛТЫН ХУГАЦААГ СУНГАХ................................................................15


ЗУРГААДУГААР ЗҮЙЛ. ХАЙГУУЛЫН АЖИЛ...........................................................15


6.1. ЗААВАЛ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ ҮҮРЭГ...................................................................15


6.2. ӨРӨМДӨХ АРГУУД..............................................................................................15


6.3. ХАЙГУУЛЫН АЖЛЫН ХӨТӨЛБӨР БА ТӨСӨВ...............................................15


ДОЛДУГААР ЗҮЙЛ. ТАЛБАЙ БУЦААЖ ӨГӨХ..................................................16


7.1. ГЭРЭЭ ЁСООР ТАЛБАЙ БУЦААЖ ӨГӨХ.............. 16


7.2. ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ТАЛБАЙ БУЦААЖ ӨГӨХ............................................16


7.3. ҮНЭЛГЭЭНИЙ ТАЛБАЙ..........................................................................................16


НАЙМДУГААР ЗҮЙЛ. РОЯЛТИ БА БҮТЭЭГДЭХҮҮН ХУЪААЛТ...........................17


8.1.1. РОЯЛТИ................................................................................................................17


8.2. ТҮҮХИЙ ТОС БОРЛУУЛАХ.....................................................................................17


8.3 БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААЛТ.....................................................................................17


8.4 ГЭРЭЭТ ТОСНЫ ҮНЭЛГЭЭ..................................................................................18


8.5 БОРЛУУЛАЛТЫН УРЬДЧИЛСАН ТООЦОО......................................................18


■ '■ 8.6 ДУТАЛТ БА ХЭТРҮҮЛЭЛТ.....................................................................................18


ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ.ХИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ................................. 19


АРАВДУГААР ЗҮЙЛ. УРАМШУУЛАЛ, ШИМТГЭЛ БОЛОН БУСАД ТӨЛБӨРҮҮД


.......................................................................................................... 19


10.1 УРАМШУУЛАЛ....................................................................................................19


10.2 СУРГАЛТЫН УРАМШУУЛАЛ............................................................................19


10.3 ТАЛБАЙН ДЭНЧИН............................................................................................20


10.4 ЗАХИРГААНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИМТГЭЛ..................................................20


10.5 БАЙГАЛЬ ОРЧНЫНӨХӨН СЭРГЭЭЛТ.............................................................21


АРВАН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ. ХЭМЖИЛТ........................................................................21


11.1 БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ХЭМЖИЛТ............... 21


11.2 ХЭМЖИЛТИЙГ ЗАЛРУУЛАХ.................. ...21


11.3 ХЭМЖИЛТИЙН БҮРТГЭЛ...................................................................................22


АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ. ТЕХНИКИЙН МЭДЭЭЛЭЛ...................... .22


12.1 ТЕХНИКИЙН МЭДЭЭЛЛИЙГ ӨМЧЛӨХ...........................................................22


12.2 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ БҮРТГЭЛ.....................................................22


12.3 ГЕОФИЗИКИЙН МЭДЭЭЛЭЛ.............................................................................22


12.4 ХАЙГУУЛ, ЛЕТРОФИЗИК, ЛАБОРА ТОРИЙН СУДАЛГАА БОЛОН


ОЛБОРЛОЛТЫН ТУРШИЛТЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ.................................................22


12.5 БОЛОВСРУУЛСАН МЭДЭЭЛЭЛ, ГАЗРЫНТОС ТУХАЙ ТАЙЛАНГУУД-.....22


12.6 ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫМЭДЭЭЛЭЛ....................................23


12.7 АВТОМАШИН, ТЕХНИК, ТОНОГТӨХӨӨРӨМЖ, БАРИЛГА


БАЙГУУЛАМЖИЙН МЭДЭЭЛЭЛ.....................................................................................23


12.8 ХАМТАРСАН ХОРОО............................................................................................23


12.9 БУСАД АШИГТ МАЛТМАЛ................................................ 23


12.10 НУУЦЛАЛ............................. 23


АРВАН ГУРАВДУГААР ЗҮЙЛ. НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ ТООЦООНЫ


МЭДЭЭЛЭЛ...........................................................................................................................24


13.1 НЯГГЛАН БОДОХ БҮРТГЭЛ.............................................................................24


13.2 БҮРТГЭЛ ТООЦООНЫ ТАЙЛАН.......................................... 24


13.3 САНХҮҮГИЙН ХЯНАЛТ......................................................................... 24


АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ. ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСЛАЛЦАА.........................24


14.1 ЕРӨНХИЙ ТУСЛАЛЦАА.....................................................................................24


14.2 БУСАД ТУСЛАЛЦАА............................................................................................24


14.3 ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ ДЭМЖРЕХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ............................25


) 14.4 ОРОННУТГИЙГДЭМЖИХ ҮЙЛАЖИЛЛАГАА................................................25


АРВАН ТАВДУГААР ЗҮЙЛ. ӨМЧИЙГ АШИГЛАХ, ӨМЧЛӨХ, ЭРХ БА ӨМЧ


ПШЛЖҮҮЛЛХ................. 25


15.1 ТОНОГ ТӨХӨӨР ӨМЖ БА БАРИЛГА БАЙГУУЛАМЖ.....................................25


15.2 ГАЗРЫН ТОСЫГ ЭЗЭМШИХ......................................... 25


15.3 ЭРХШИЛЖҮҮЛЭХ..................................................................................................25


АРВАН ЗУРГААДУГAАР ЗҮЙЛ. ТАТВАР, ХУРААМЖ БОЛОН ТӨЛБӨР................25


АРВАН ДОЛДУГААР ЗҮЙЛ. ВАЛЮТ СОЛИЛЦООНЫ ЭРХ ....................................26


17.1 ГАДААД ВАЛЮТ.......................................................... 26


17.2 ГАДААДЫН БАНКИНДАХЬ ДАНС....................................... 26


17.3 ВАЛЮТ СОЛИХ ЭРХ..........................................................................................26


17.4 ГЭРЭЭНИЙ ДАГУУ ГҮЙЦЭТГЭХ ТӨЛБӨР.............................................. 26


АРВАН НАЙМДУГААР ЗҮЙЛ. МОНГОЛ УЛСЫН ГҮЙДЭТГЭГЧ , ЭД


МАТЕРИАЛ БА АЖИЛЛАГСАД......................................................... 26


18.1 МОНГОЛЫН ТУСЛАНГҮЙЦЭТГЭГЧ, ЭД МАТЕРИАЛ................. 26


АРВАН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ. ОНЦБАЙДАЛ........................................... .....27


19.1 ГАЗРЫН ТОСТОЙ ХОЛБОГДСОН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ГАРЧБОЛОХ


I ОНЦ БАЙДАЛ .................................................................................................................27


19.2 ОНЦ БАЙДАЛ............... 27


ХОРЬДУГААР ЗҮЙЛ. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ........... ............27


ХОРИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ. ГЭРЭЭГ ЦУЦЛАХ..................... 28


ХОРИН ХОЁРДУГААР ЗҮЙЛ. МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ,


ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА....................................................... 29


ХОРИН ГУРАВДУГААР ЗҮЙЛ. МЭДЭГДЭЛ ...........................................................29


ХОРИН ДӨРӨВ ДҮГЭЭР ЗҮЙЛ. ДААТГАЛ.................... ...........30


ХОРИН TAB ДУГААР ЗҮЙЛ. ЕРӨНХИЙ ЗААЛТ..........................................................31


25.1 ХАВСРАЛТУУД.................... 31


25.2 ХУУЛЬ........................ .....31


25.3 САЙН САНАА......................................................................................................31


25.4 ГЭРЭЭНИЙ ХЭЛ............... 31


25.5 ГЭРЭЭХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ, ГЭРЭЭНД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ


ОРУУЛАХ.............................. .......31


ХАВСРАЛТ “А”............................................................................................................... .. 32


ХАЕ5СРАЛТ “Б” 33


ХАЕВСРАЛТ “В" . ............................................................................................•••••• • 34


ХАВСРАЛТ “Г" ••■«■•«•a■•••••«• ••••«••••••••«<•*» 36


 Энэхүү Бүтээгдэхүүн хуваах гэрээг нэг талаас Газрын тосны газар /цаашид ГТГ


гэнэ/. нөгөө талаас “ШУНХЛАЙ ЭНЕРЖИ” ХХК /цаашид Гэрээлэгч гэнэ/-ийн хооронд





ЕРӨНХИЙЗҮЙЛ





Энэхүү гэрээний зорилго нь Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Монгол


Улсын нутаг дэвсгэрт газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах тухай гэрээ


байгуулж, түүний биелэлтэд хяналт тавих эрх бүхий байгууллага болох ГТГ болон


Гэрээлэгч нарын хоорондын харилцааг зохицуулахад оршино.


Энэхүү Гэрээний бүрэлдэхүүн хэсэг болох хавсралтаар тодорхойлсон хайгуулын


зориулалтаар ашиглах газрын тосны гэрээт талбайд Гэрээлэгч нь газрын тостой


холбогдсон үйл ажиллагаа явуулах онцгой эрхийг эдэлнэ.





НЭГ ДҮГЭЭР 3 Ү й л. төлөөлөгчид





1.1. төлөөлөгч томилох


а) Монгол Улсын Засгийн газар нь энэхүү Гэрээний дагуу Монгол Улсын Засгийн


газрын төлөөлөгчөөр ГТГ-ын даргыг болон түүний эрх олгосон этгээдийг томилж


байна. Засгийн газрын төлөөлөгч нь ГТГ-г төлөөлж байгаагийн хувьд зөвхөн Монгол


Улсын Засгийн газрыг төлөөлж байгаа этгээдэд тооцогдох бөгөөд бусад хувь


этгээдийг төлөөлөхгүй.


б) Гэрээлэгч энэхүү Гэрээний дагуу өөрийн төлөөлөгч (Гэрээлэгчийн төлөөлөгч)-өөр


“ШУНХЛАЙ ЭНЕРЖИ” ХХК-ийн Захирал П. Батхишиг болон түүний эрх олгосон


этгээдийг томилж байна.


п) Засгийи гозрын төлөөлөгч болон Гэрээлэгчийн төлөөлөгчийг өорчлөгдсөн тухай


энэхүү Гэрээний 23 дугаар зүйлд заасны дагуу нөгөө талдаа мэдэгдэиэ.


1.2. ГЭРЭЭЛЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛШХ. ХЯНАН ШАЛГАХ ЭРХ


а) Монгол Улсын Засгийн газрын төлөелөгч (эсвэл Засгийн газрын төлөөлөгчийн


томилсон эрх бүхий этгээд) нь гэрээт талбайд нэвтрэх болон газрын тостой


холбогдсон бүхий л үйл ажиллагаатай танилцах, хянан шалгах эрхтэй. Гэрээлэгч нь


Засгийн газрын төлөөлөгчийг энэхүү эрхээ хэрэгжүүлэх бүхий л боломжоор хангана.


Засгийн газрын төлөөлөгч нь өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа Гэрээлэгчийн


үйл ажиллагаанд саад учруулахгүй.


б) Хуулиар эрх олгогдсон этгээд газрын тостой холбогдсон үйл ажиллагаатай танилцах,


хянан шалгах эрхтэй.





ХОЁР ДУГААР 3 Ү Й Л. ТОДОРХОЙЛОЛТУУД





2.1. НЭР ТОМЪЁО


Энэхүү Гэрээнд тодорхойлсон нэр томъёонууд болон тэднээс үндэслэсэн бусад


ухагдахуун, хэлбэрүүд нь хэрэв тухайн тохиолдолд өөрөөр тайлбарлаагүй бол энэхүү 2


дугаар зүйлд заасан агуулгатай байна.








5


 ‘Тазрын тосны газар" гэж Монгол Улсын Засгийн газраас газрын тостой


холбогдсон үйл ажиллагаа явуулах тухай гэрээ байгуулах, түүний биелэлтэд хяналт тавих


эрх олгосон байгууллагыг хэлнэ.


“Армз-ленгф худалдааны зарчим” гэж Гэрээлэгч гэрээт түүхий тосыг гуравдагч





этгээд (Гэрээлэгчийн өөрийн салбар нэгж бус)-эд худалдаалах гэрээнд дараахь


нөхцлүүдийг тусгасаныг хэлнэ. Үүнд:





]. Гэрээт түүхий тосны үнийг бууруулсан, эсвэл бууруулахад чиглэсэн аливаа үгссэн


хуйвалдааны шинжийг агуулаагүй байх;


2. Төлбөрийг чөлөөтэй хөрвөх валютаар хийх;


“Байгалийн хий” гэж агаарын даралт, температурын хэвийн нөхцөлд хийн


байдалд буй нүүрс-устөрөгчийг хэлэх бөгөөд үүнд хүнд ба хөнгөн хий, газрын тосны


олборлолтын хий болон хүнд хийгээс шингэн нүүрс-устөрөгчийг ялгаж авсны дараа үлдэх


хий, түүнчлэн шингэн буюу хийжүүлсэн нүүрс-устөрөгчтэй хамт гарган авсан бусад хий


тус тус багтана.


“Баррель” гэж 1,01325 барын агаарын даралтын дор Фаренгейтын жаран (60)


хэмийн дулаанд буй буюу тийм нөхцөлд тааруулсан 158,987 литрийн хэмжээг хэлнэ.


“Бүртгэл тооцооны журам” гэж Хавсралт Г-д заасан бүртгэл тооцооны журмыг





хэлнэ.





“Бүтээгдэхүун хуваах гэрээ” гэж гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл


ажиллагаа явуулахаар ГТГ болон Гэрээлэгчийн хооронд байгуулж, Монгол Улсын Засгийн


газар баталсан гэрээг хэлнэ.


“Бүтээгдэхүүн хуваах хэмжилт” гэдгийг энэхүү гэрээний 11.1 дүгээр зүйлд


зааснаар ойлгоно.


"Газрын тос" гэсэн ойлголтод газрын хэвлийд байгаа шингэн тос, хий болон хатуу


байдалтай хамтад нь буюу дангаар нь олборлож болох нүүрс-ус төрөгчийн төрөл бүрийн


нэгдлийг хамааруулна.


“Газрын тосны тухай хууль” гэж 1991 оны 1 дүгээр сарын 18-ны -ны өдөр хүчин





төгөлдөр болсон Монгол Улсын Газрын тосны тухай хууль, энэхүү хуультай холбогдон


гарсан аливаа нэмэлт, өөрчлөлтийг хэлнэ.


“Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журам” гэж Монгол Улсын Засгийн





газрын 1991 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын газрын тосны тухай


хуулийг хэрэгжүүлэх журам”, энэхүү журамтай холбогдон гарсан аливаа нэмэлт,


өөрчлөлтийг хэлнэ.





"Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа" гэсэн ойлголтод газрын тос хайх,


хамгаалах, олборлох, боловсруулах, тээвэрлэх, хадгалах, борлуулах ажиллагааг


хамааруулна.





“Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны зардал” гэж Газрын тостой


холбогдсон үйл ажиллагааны бүх зардлыг ойлгоно.


A 6


























I


“Газрын тостой холбогдсон уйл ажиллагаа явуулах онцгой эрх” гэж Гэрээ


хүчин төгөлдөр байх хугадаанд тухайн гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл


ажиллагаа явуулах эрхийг зөвхөн Гэрээлэгч эдлэхийг хэлнэ


"Гэрээлэгч" гэж газрын тостой холбогдсон үйл ажиллагааг энэ гэрээнд заасан


нөхцөл, журмын дагуу явуулахыг зөвшөөрч гэрээ байгуулсан “ШУНХЛАЙ ЭНЕРЖИ”


ХХК -ийг хэлнэ.


‘Тэрээ хүчин төгөлдөр болсон өдөр” гэж энэхүү Гэрээг Монгол Улсын Засгийн


газар баталсан өдрийг хэлнэ.


‘Тэрээт жил” гэж Гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр буюу дараагийн жилүүдийн


уг өдрөөс эхлэн тооцсон дараалсан хуанлийн арван хоёр (12) сарын хугацааг хэлнэ.


“Гэрээт талбай” гэж энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрээний


хавсралтаар тодорхойлсон талбайг хэлэх бөгөөд энэ талбай нь 7 дугаар зүйлд заасны дагуу


буцааж өгөх хэмжээгээр тухай бүр багасч байна.


“Гэрээт түүхий тос” гэж гэрээт талбайгаас олборлож хуримтлуулсан Түүхий тосыг


хэлнэ. Уг нэр томъёог тайлбарлах үүднээс “олборлосон” гэдэг нь газрын хэвлийгээс


гарган бүтээгдэхүүн хуваах хэмжүүрийн хэрэгслэлээр нэвтрүүлсэн, “хуримтлуулсан”


гэдэг нь авч борлуулах боломжийг бүрдүүлсэн тосыг хэлнэ.


“Дагалдах байгалийн хий” гэж эдийн засгийн хувьд үр ашигтайгаар олборлож


болох газрын тосыг дагалдан илэрсэн байгалийн хийг хэлнэ.


“Дагалдах бодис” гэж газрын тос ба байгалийн хийгээс гаргаж болох буюу


тэдгээрийг дагалдан илэрсэн бусад бодисыг хэлнэ,


“Дүрэм” гэж газрын тостой холбогдсон үйл ажиллагааны тодорхой төрлийг


гүйцэтгэхэд мөрдөх аргачлал, горимыг хэлнэ.


“Захиргааны зардал” гэж Гэрээлэгчийн газрын тосны үйл ажиллагаа явуулахтай


холбогдон гарсан хайгуулын болон олборлолтын үйл ажиллагааны зардлаас бусад зардлыг


хэлнэ.





“Нэгж талбай” гэж уртрагийн арван (10) минут, өргөргийн арван (10) минутын


үржвэртэй тэнцэх хэмжээний газрыг хэлнэ.


“Нээлтийн цооног” гэж Үр ашиггай нээлт болох эсэхийг нь тогтоох шаардлагатай


гэж Талууд үзэж буй байгалийн агууламжийг илрүүлсэн цооногийг хэлнэ.


“Орд” гэж нэг буюу хэд хэдэн цооногоор илрүүлсэн, геологийн бүтцээрээ болон


давхарга зүйн ондлогоороо төсөөтэй бөгөөд газрын тос олборлож болох нэг буюу хэд


хэдэн байгалийн агууламж бүхий талбайг хэлнэ.


“Олборлолтын зардал” гэж олборлолтын үйл ажиллагаатай холбогдон гарах бүх


зардал (захиргааны болон хайгуулын зардлаас бусад)-ыг хэлнэ


“Олборлолтын талбай” гэж Гэрээт талбай дахь Үр ашигтай нээлт бүхий талбайг


хэлнэ.





7


Л


 “Олборлолтын үйл ажиллагаа” гэж нэг буюу хэд хэдэн Үр ашигтай нээлттэй


холбоотой бүхий л үйл ажиллагааг хэлнэ.


“Олборлолтын хугацаа” гэж Гэрээний 5.5 дугаар зүйлд заасны дагуу


олборлолтын үйл ажиллагаа явуулах хугацаа, мөн 5.7 дугаар зүйлд заасны дагуу сунгасан


хугацааг хэлнэ.


“Олборлолтын хөтөлбөр” гэж үр ашигтай нээлттэй холбоотой Олборлолтын үйл


ажиллагааны хөтөлбөрийг хэлнэ.


“Өртөгт тос” гэж Гэрээлэгчийн газрын тостой холбогдсон үйл ажиллагааны


зардлыг нөхөхөд зориулах гэрээт түүхий тосыг хэлнэ.


“Роялти” гэж Монгол Улсын байгалийн нөхөн сэргээгдэхгүй нөөц баялгийг


ашигласны төлбөрийг хэлнэ.


“Талбай буцааж өгөх” гэж Гэрээний дагуу Гэрээлэгчээс гэрээт талбайг бүхэлд нь


эсхүл хэсэгчлэн буцаахыг хэлнэ.


“Талбайн дэнчин” гэж Гэрээлэгч гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл





ажиллагаа явуулах онцгой эрх эдэлснийхзэ төлөө Газрын тосны хуулийг хэрэгжүүлэх


журамд заасны дагуу гэрээт талбайн хэмжээгээр нөхөн төлөгдөхгүйгээр ГТГ-т жил бүр


төлөх төлбөрийг хэлнэ.


“Төсөв” гэж газрын тостой холбогдсон үйл ажиллагааны тодорхой үе шатанд





хийгдэх ажлын хөтөлбөрийн мөнгөн илэрхийллийг хэлнэ.


“Туршилтын олборлолт” гэж нээлтийн болон үр ашигтай нээлтийн цооног мөн


эсэхийг тогтоох зорилгоор цооногт олон улсын газрын тосны аж үйлдвэрт мөрддөг


жишгийн дагуу явуулдаг туршилтын ажлын явцад хийх олборлолтыг хэлнэ.





“Туслан гүйцэтгэгч” гэж газрын тостой холбогдсон үйл ажиллагааны тодорхой


хэсгийг гүйцэтгэхээр Гэрээлэгчтэй гэрээ хийсэн аж ахуйн нэгж, иргэнийг хэлнэ.


“Түүхий тос” гэж газар доорхи байгалийн агууламжид байгаа, эсвэл гадаргуу дээр


ялгагч болон боловсруулах төхөөрөмжөөр оруулан гаргасны дараа агаарын даралтад


шингэн байдалд буй нүүрс-устөрөгчийг хэлнэ. Түүнчлэн “түүхий тос” гэсэн нэр томьёонд


) байгалийн барагшин, конденсат ба ялгагч үйлдвэр, эсвэл боловсруулах бусад


төхөөрөмжид шингэрүүлсэн байгалийн шингэн хий багтана.


“Үнэлгээний талбай” гэж үнэлгээний хөтөлбөрийн дагуу үнэлгээ хийх нь зүйтэй


гэж Талуудын үзсэн геологийн нэг буюу хэд хэдэн бүтэц буюу илрэлийг хэлнэ.


“Үнэлгээний хөтөлбөр” гэж Нээлтийн цооногоор илрүүлсэн байгалийн агууламж





нь Үр ашигтай нээлт болох эсэхийг тодорхойлох зорилгоор хийх ажлын төлөвлөгөөг


хэлнэ.





“Үр ашигтай нээлт” гэж Гэрээлэгчийн гаргаж өгсөн олборлож болох нөөц, газрын


тосны үнэ, олборлолтын зардал зэрэг үзүүлэлтэд тулгуурлан Талуудын боловсруулсан


техник-эдийн засгийн үндэслэлийн дагуу үр ашигтай олборлох боломжтой газрын тосны


нэг буюу хэд хэдэн байгалийн агууламжийг хэлнэ.


 “Хайгуулын зардал” гэж хайгуулын үйл ажиллагаатай холбогдон гарсан бүх


зардал ( захиргааны болон олборлолтын зардлаас бусад) -ыг хэлнэ.


“Хайгуулын үйл ажиллагаа” -нд дараах үйл ажиллагаа багтана:





1. агаарын болон сансрын зураглал, геологи, геофизик, геохимийн судалгаа, керн


авах, давхарга зүйн судалгаа явуулах, хайгуулын болон үнэлгээний цооног


өрөмдөж ажиллуулах, мэдээллийн тайлал хийх болон дээрхтэй холбоотой бусад


бүхий л үйл ажиллагаа;


2. тухайн үед үр ашигтай нээлтийн хүрээнд багтах нь тогтоогдоогүй нэг буюу хэд


хэдэн агууламжийг нээн илрүүлэх;


3. үнэлгээний хөтөлбөр хэрэгжүүлэх.


“Хайгуулын хугацаанд гүйцэтгэх наад захын ажил үүрэг, гарах зардал” гэж


энэхүү гэрээний Хавсралт В заасан ажлыг хэлнэ.


“Хайгуулын хугацаа” гэж Гэрээний 5.1 дүгээр зүйлд заасны дагуу хайгуулын үйл





ажиллагаа явуулах хугацаа, мөн 5.2 дугаар зуйлд заасны дагуу сунгасан хугацааг хэлнэ.


“Хуваах тос" гэж гэрээт түүхий тосноос роялти болон өртөгт тосыг хасаад үлдэх


хэсгийг хэлнэ.


“Хуанлийн cap” гэж аргын тооллын арван хоёр (12) сарын нэг (1) нь бөгөөд энэ нь


тухайн сарын эхний өдрөөс эхлэн, сүүлчийн өдрийг дуустал үргэлжилнэ.


“Хуанлийн улирал” гэж a/. нэг, хоёр, гурав дугаар сарууд; б/. дөрөв, тав,


зургадугаар сарууд; в/. долоо, найм, есдүгээр сарууд; г/. арав, арван нэг, арванхоёр дугаар


сарууд зэрэг аргын тооллын улирлын нэгийг хэлнэ.


“Хуанлийн жил” гэж аргын тооллын 1 дүгээр сарын 1-нд эхэлж, 12 дугаар


сарын 31 -нд дуусах нэг (1) жилийг хэлнэ.


“Хуулийн этгээд” гэж хуульд заасан журмаар хуулийн этгээд болох нь нотлогдсон


аливаа аж ахуйн нэгжийг хэлнэ.


“Хууль тогтоомж” гэж Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй


бүх хууль, эрх зүйн акт болон цаашид батлагдан гарах хууль, эрх зүйн актыг хэлнэ.


) “Хэмжилт хийх цэг” гэж олборлосон түүхий тосоо худалдах зорилгоор гэрээт


талбай дээр цэвэршүүлсэн тосыг хэмжих цэгийг хэлнэ.


ГУРАВДУГААР ЗҮЙЛ.


ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР БОЛОН ГЭРЭЭЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ


3.1. ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН ЭРХ.





а) Гэрээлэгчийн газрын тостой холбогдсон үйл ажиллагаа болон санхүүгийн үйл


ажиллагаанд хяналт шалгалт хийнэ.


б) Геологи, геофизик, гидрогеологи, геохими, петрофизик, лабораторийн шинжилгээ зэрэг


газрын тостой холбогдсон уйл ажиллагааны бүхий л мэдээллийн эх хувийг өмчилнө.


 в) Гэрээлэгчийн явуулж буй үйл ажиллагаатай холбогдсон баримт бичиг болон хэрэглэж


буй тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, барилга байгууламжийн заавар, техникийн


тодорхойлолт, зураг зэрэг техникийн баримт бичгийн хувийг авна.


г) Гэрээлэгчээс түүний хуваарьт Газрын тосыг Монгол Улсын дотоодын хэрэгцээнд


нийлүүлэхийг хүсэх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд үнийг дэлхийн зах зээлийн үнээр ам.


доллараар төлнө.


д) Монгол Улсын Засгийн газарт ногдох Газрын тосны борлуулалтанд хяналт тавьж,


захиран зарцуулна.


е) Энэхүү гэрээнд заагдсан бусад эрхийг эдэлнэ.


3.2. ГАЗРЫН ТОСНЫГАЗРЫН ҮҮРЭГ





а) Гэрээлэгчийн газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад Гэрээлэгчид


дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.


б) Газрын тосны тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх журам, дүрэм, энэхүү Гэрээний


биелэлтэд хяналт тавина.


в) Энэхүү гэрээнд заасан бусад үүргийг хүлээнэ.


3.3. ГЭРЭЭЛЭГЧИЙН ЭРХ


а) Гэрээлэгч нь Монгол Улсын Газрын тосны тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны


тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу зөвшөөрөл авсны үндсэн дээр Монгол


Улсын газрын тосны тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх журам болон бусад холбогдох


хууль тогтоомж, энэхүү Гэрээний дагуу Гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл


ажиллагаа явуулах онцгой эрх эдэлнэ.


б) Зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр дамжуулах хоолой, гүүр, зам, орон сууц, агуулах


байгууламж, нисэх онгоцны талбай, радио цамхаг, холбооны төхөөрөмж барьж


байгуулна.


в) ГТГ-ын мэдээллийн санд хадгалагдаж буй гэрээт талбайд холбоотой урьд өмнө


хийгдсэн хайгуул, геофизик, петрофизик, геохими, цооногийн талаарх мэдээ,


мэдээлэлтэй танилцах, шаардлагатай тохиолдолд худалдан авах эрхтэй,


) г) Энэхүү Гэрээний дагуу өөрт ногдох газрын тосыг ашиглах, Монгол улсад эсхүл





гадаадад борлуулах эрхтэй.


д) Гэрээлэгч нь Монгол Улсын хуулийн этгээд, иргэдийн нэгэн адил Монгол Улсын


эрхзүйн хамгаалалтад байна.


е) Газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд оролцох эрх, үүргээ Засгийн газраас


бичгээр авсан зөвшөөрлийн үндсэн дээр бусдад шилжүүлж болно.


ё) Гэрээлэгчийн ажиллагсад болон гэрээт талбайд ажиллагсад хүнд өвчин тусах,


байгалийн гамшигт нэрвэгдэх, гэмт халдлагад өртөх, ноцтой осолд орох тохиолдолд


Гэрээлэгч Монгол Улсын Засгийн газраас дэмжлэг хүснэ.


з) Энэхүү Гэрээг гүйцэтгэх үүднээс Гэрээлэгч нь ажиллагсдыг ажилд авах, ажлаас халах,





10


туслан гүйцэтгэгч сонгох, газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд шаардлагатай


бараа материалыг өөрийн сонгосон нөхцөлөөр, нийлүүлэгчээс худалдан авах эрхтэй.


ж) Гэрээнд заасан бусад эрхийг эдэлнэ.


3.4. ГЭРЭЭЛЭГЧИЙН ҮҮРЭГ


Гэрээлэгч нь газрын тостой холбогдсон үйл ажиллагааг явуулахдаа дараах үүргийг


хүлээнэ:


а) Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа Газрын тосны тухай хууль, түүнийг


хэрэгжүүлэх журам, энэхүү хуультай холбогдон гарсан аливаа нэмэлт, өөрчлөлт, эрх


бүхий байгууллагаас баталсан газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад


мөрдөх дүрэм, журам, Монгол Улсын бусад холбогдох хууль тогтоомж болон энэхүү


гэрээг дагаж мөрдөнө.


б) Газрын тостой холбогдсон үйл ажиллагааг олон улсын болон Монгол Улсын стандарт,


дүрэм, журамд нийцүүлэн явуулна.


в) Хэрэв хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, байгаль орчинг хамгаалахтай


холбогдсон осол, зөрчил гарсан тохиолдолд холбогдох байгууллагууд болон ГТГ-т


нэн даруй мэдэгдэж, уг зөрчлийг арилгах арга хэмжээг шуурхай авна.


г) Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах зорилгоор Монгол Улсад оруулж


ирж буй техник, технологи, тоног төхөөрөмж нь газрын тосыг үр ашигтай олборлох


шаардлагад нийцсэн байна.


д) Газрын тоены газарГэрээлэгчийн хуваарьт газрын тосыг Монгол Улсын дотоодын


хэрэгцээнд нийлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд Гэрээлэгч өөрийн хуваарьт газрын


тосыг тэргүүн ээлжинд Монгол Улсын дотоодын хэрэгцээнд нийлүүлнэ.


е) Газрын тостой холбогдсон үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө байгаль орчинд нөлөөлөх


байддын үнэлгээ хийлгэж, үнэлгээний ажлын тайлангийн эх хувийг ГТГ-т хүлээлгэн


өгсөн байна.


ё) Монгол Улсын хүн ам, ан амьтан, байгаль, түүх, соёлын үнэт зүйл, газрын гадаргууг


хамгаалах шаардлагатай дараах арга хэмжээ авна. Үүнд:


1. Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны явцад Гэрээлэгч нь Монгол Улсын


хүн ам, мал, ан амьтан, агаар, ус, түүх, соёлын үнэт зүйл, газрын гадаргуу,


байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө боловсруулж, Засгийн газрын


төлөөлөгч болон эрх бүхий байгууллагаар батлуулж, хэрэгжүүлэх;


2. Гэрээний хугацаа дуусах, гэрээ хүчингүй болох, эсхүл гэрээт талбайгаас


тодорхой хэсгийг буцааж өгөх тохиолдолд үл хөдлөх хөрөнгөнөөс бусад бүх


тоног төхөөрөмж, байгууламж зэргийг талбайгаас гаргаж, байгаль орчныг


нөхөн сэргээх;


3. Жил бүрийн олборлолтын хөтөлбөртөө хаах цооногуудын талбайн байгаль


орчныг нөхөн сэргээх ажлын хөтөлбөр, түүний санхүүжилтийн талаар тусгах;


4. Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахыг хориглосон нутаг


дэвсгэрийн ойр орчимд үйл ажиллагаа явуулах тохиолдолд түүнийг


хамгаалахтай холбогдсон тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх;


5. Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул, олборлолттой холбогдсон


аливаа тээвэрлэлтийг Монгол Улсын холбогдох хуульд нийцүүлэн зохих


дүрэм, журмын дагуу хүн амын эрүүл мэнд хүрээлэн байгаа байгаль орчинд


сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр зохион байгуулна.


ж) Гэрээт хугацаанд олж хуримтлуулсан геологи, гидрогеологи, геохими, геофизикийн


судалгаа, петрофизик, лабораторийн шинжилгээ, өрөмдлөг, цооног, цооногийн


туршилт, олборлолтын болон бусад бүх анхдагч мэдээлэллийн эх хувь, тайланг


баталсан дүрмийн дагуу бэлтгэж, жил бүр ГТГ-т өгнө,


з) Газрын тосны салбарыг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ.


к) Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны горим, журмыг зөрчсөний улмаас гарах


бүх хохирлыг хариуцна.


л) Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны тодорхой хэсгийг гүйцэтгүүлэхээр Туслан


гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад ГТГ-ын төлөөллийг санал өгөх эрхтэйгээр


оролцуулах, туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахын өмнө гэрээний төслийг Засгийн


газрын төлөөлөгчид урьдчилан танилцуулж, харилцан зөвшилцсөний үндсэн дээр


гэрээ байгуулах бөгөөд гэрээний нэг хувийг Засгийн газрын төлөөлөгчид хүргүүлнэ.


м) Гэрэ элэгч нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий гүйцэтгэгчийг


сонгон шалгаруулах үйл ажиллагаанд ГТГ-ыг оролцуулна.


н) Гэрээлэгч нь ГТГ-ын төлөөлөгчидтэй газрын тостой холбогдсон үйл


ажиллагааныталаар ажил торпийн уулзалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион


байгуулах бөгөөд уулзалттай холбогдон гарах зардлыг Гэрээлэгч хариуцна.


п) Гэрээлэгч нь газрын тостой холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн


удирдлага, иргэдийн төлөөлөлтэй уулзалтыг жилд нэгээс доошгүй удаа зохион


байгуулж, өөрийн үйл ажиллагааг сурталчилж, танилцуулах бөгөөд уулзалттай


холбогдон гарах зардлыг Гэрээлэгч хариуцна,


ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ. ЗАРДАЛ БОЛОН ӨРТӨГ НӨХӨЛТ


а) Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад шаардагдах бүх зардлыг


Гэрээлэгч хариуцна. Гэрээлэгч нь зардлаа нөхөхийн тулд нийт олборлосон гэрээт


түүхий тосноос роялтийг хасаад үлдэх тосноос хувийг зарцуулах эрхтэй. Гэрэзнд


оролцогч аль ч тал эдийн засгийн үр ашигтай нээлт болно гэсэн баталгаа гаргахгүй.


б) Гэрээлэгчийн авч ашиглах эрхтэй нийт өртөгт тосны хэмжээ нь Гэрээлэгчийн газрын


тостой холбогдсон үйл ажиллагааны зардлуудын нийлбэртэй тэнцүү байна.


в) Гэрээлэгч газрын тостой холбогдсон үйл ажиллагааны явцад зарцуулсан өртөг, зардлаа


борлуулалт хийсэн тухай бүр нөхөж авна. Гэрээлэгч нь газрын тостой холбогдсон үйл


ажиллагааны нийт зардлаа нөхөж дуустал үлдэгдэл нь дараагийн хуанлийн саруудад


шилжигдэн тооцогдоно.


г) Гэрээлэгч нь газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад баримтлах


төлөвлөлтийн болон бүртгэл тооцооны загварыг Засгийн газрын төлөөлөгчтэй


тохирох бөгөөд газрын тостой холбогдох зардлын бүртгэлийн хувийг ГТГ-т гаргаж





п


 өгнө. Гэрээлэгч нь газрын тостой холбогдох зардлын дүн болон эдгээрийг нөхөж авах


аргачлалын талаар ГТГ-т мэдэгдэнэ.


д) Гэрээлэгч нь газрын тостой холбогдох зардлыг давхардуулапгүйгээр хайгуул,


олборлолтын болон захиргааны зардал гэж ангилна.


Эдгээр газрын тостой холбогдох зардал нь дараах дарааллаар нөхөгдөнө.


1/ хайгуулын зардал;


2/ захиргааны зардал;


3/ олборлолтын зардал ;


Тодруулга хийх үүднээс, олборлолтын зардал нь хайгуулын хугацаанд, хайгуулын


зардал нь олборлолтын хугацаанд гарч болно гэдгийг зөвшөөрөв.


е) Дээр дурьдсаныг үл харгалзан, 8.1 дүгээр зүйлийн дагуу төлөгдөх роялти болон 10


дугаар зүйлийн дагуу төлөгдөх урамшууллууд болон бусад төлбөрүүд нөхөн


төлөгдөхгүй.


ТАВДУГААР ЗҮЙЛ. ХУГАЦАА





1 5.1. ХАЙГУУЛЫН ХУГАПАА


Хайгуулын ажил явуулах хугадаа нь Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тав


(5) жил байна. Энэхүү 5 жилийг 3 үе шатад ангилна. Нэгдүгээр уе шат нь 1 жил,


хоёрдугаар үе шат нь 2 жил, гуравдугаар үе шат нь 2 жил байна.


5.2. ХАЙГУУЛЫН ХУГАПААГ СУНГАХ


а) Хайгуулын ажил явуулах хугацааг Газрын тосны тухай хууль, түүнийг хэрэгжуүлэх


журмын дагуу сунгаж болно.


б) Гэрээлэгч нь хайгуулын ажил явуулах хугацааг сунгах хүсэлт тавихдаа өмнөх





хайгуулын үе шатны хайгуулын ажлын хөтөлбөр, төсөв, заавал гүйцэтгэх ажил


үүргийг биелүүлсэн байна. Хайгуулын ажил явуулах хугацааг сунгахдаа дараагийн үе


шатанд заавал хийх хайгуулын ажлын хөтөлбөр, төсвийг Засгийн газрын төлөөлөгч


батална.


в) Хэрэв хайгуулын эцсийн хугацаа дуусгавар болох өдөр хүртэл үр ашиггай нээлт болох


эсэх нь тодорхойгүй нээлтийн цооног байгаа бол уг нээлтийн цооног бүхий


үнэлгээний талбайн хувьд нэмэгдэл хайгуулын хугацаа нь дараах нөхцлүүдийн аль нэг


нь болох хүртэл хүчин төгөлдөр үргэлжилнэ. Үүнд:


1. тухайн нээлтийг үр ашигтай нээлт гэж тогтоох,


2. тухайн нээлтийг ур ашигтай бус нээлт гэж тогтоох,


3. нэмэгдэл хайгуулын хугацаа нь зургаан (6) сараас илүүгүй байна.


5.3. НЭЭЛТБОЛОН ҮНЭЛГЭЭНЙЙ АЖИЛ


а) Хайгуулын цооногт хийсэн туршилтын ажлын явцад дараах хүснэгтээр тодорхойлсон


тосны ундарга өгч байвал уг цооногийг нээлтийн цооног гэж үзэж Гэрээлэгч арван


таван (15) хоногийн дотор Засгийн газрын төлөөлөгчид мэдэгдэнэ.


Засгийн газрын төлөөлөгч нь нээлтийн цооног тогтоосон тухай мэдэгдсэн өдрийг


тухайн нээлтийн цооногийг бүртгэсэн өдөрт тооцно.





13











й


0


Цооногийн гүн <500 500-1000 1000-2000 >2000


(метр)


Тосны ундарга


(тонн/өдөр) 0.5 1.0 3.0 5.0





б) Хэрэв Гэрээлэгч тухайн нээлтэд үнэлгээ өгөх нь зүйтэй гэж үзвэл, уг Нээлтийг


бүртгэсэн өдрөөс хойш ер (90) хоногийн дотор Гэрээлэгч тус Нээлт нь Үр ашиггай


нээлт мөн эсэхийг тогтоох үнэлгээний хөтөлбөр ба төсөв, үнэлгээ хийгдэх тапбай


(үнэлгээний талбай)-н зураг. бусад тодорхойлолтыг Монгол Улсын Засгийн газрын


төлөөлөгчид гаргаж өгнө. Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч үнэлгээний


хөтөлбөр, төсвийг баталсаны дараа Гэрээлэгч үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлнэ.





5.4. ҮР АШИГТАЙ НЭЭЛТ


а) Үнэлгээний хөтөлбөрийг хэрэгжүүлж дууссан, эсвэл нэг болон түүнээс дээш Нээлтүүд


нь Үр ашигтай нээлт гэж тогтоогдвол Гэрээлэгч арван таван (15) хоногийн дотор


Засгийн газрын төлөөлөгчид мэдэгдэнэ. Засгийн газрын төлөөлөгч үр ашигтай нээлт


тогтоосон тухай мэдэгдсэн өдрийг тухайн Үр ашигтай нээлтийг бүртгэсэн өдөрт


тооцно.


б) Үр ашигтай нээлт нэг бүрийг бүртгэсэн өдрөөс хойш нэг зуун наян (180) хонигийн


дотор Гэрээлэгч нь Засгийн газрын төлөөлөгчид олборлолтын хөтөлбөр, төсөв,


олборлолтын үйл ажиллагаа явуулах талбай (олборлолтын талбай)-н зураг,


олборлолтын талбайн зөвшөөрөл авахтай холбогдсон бусад тодорхойлолт, хүсэлтээ


гаргаж өгнө. Газрын тосны газар олборлолтын хөтөлбөр. төсвийг хүлээн авсан өдрөөс


хойш гуч (30) хоногийн дотир хянаж, олборлолтын хөтөлбер, төсөвт нэмэлт, өөрчлөлт


оруулах шаардлагагүй гэж үзвэл ер (90) хоногийн дотор олборлолтын төлөвлегөө,


төсвийг баталж, газрын тос олборлох тухай шийдвэр гаргана. Хэрэв олборлолтын


хөтөлбөр, төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын


төлөөлөгч олборлблтын хөтөлбөр, төсвийг батлах хугацааг нэг зуун ная (180) хоног


хүртэл сунгах эрхтэй.


в) Гэрээлэгч нь Газрын тос олборлох тухай шийдвэр гарсан өдрөөс хойш ер (90)


хоногийн дотор Олборлолтын үйл ажиллагааг эхэлнэ,


5.5. ҮРАШИГТАЙНЭЭЛТ.ТУРШИЛТ ОЛБОРЛОЛТЫН ХУГАЛАА





а) Үр ашигтай нээлт бүрийг тогтоох хугацаа нь туршилтын олборлолтыг оролцуулаад


гурван зуун жар (360) хоног хүртэл байна.


б) Үр ашигтай нээлт бүрийн олборлолтын хугацаа нь тухайн үр ашигтай нээлтээс





олборлолт явуулахыг эрх бүхий байгууллагаас зөвшөөрөх тухай шийдвэр гарсан


өдрөөс хойш хорь (20) хүртэл жил байж болно.





5.6. ҮНЭЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР. ҮНЭЛГЭЭНИЙ ТАЛБАЙ. ОЛБОРЛОЛТЫН ХӨТӨЛБӨР


БОЛОН ОЛБОРЛОЛТЫН ТАЛБАЙГХЯНАХ


Гэрээлэгч нь нэмэлт мэдээлэл буюу судалгааг үндэслэн үнэлгээний хөтөлбөр.


олборлолтын хөтөлбөр болон талбайг өөрчлөх тухай шийдвэрээ гаргахаас арван таван /15/


хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид мэдэгдэж, Монгол Улсын


Засгийн газрын төлөөлөгчөөс бичгээр зөвшөөрөл авсны үндсэн дээр тэдгээрт өөрчлөлт


оруулж болно. Гэхдээ 7 дугаар зүйлийн дагуу нэгэнт буцааж өгсөн гэрээт талбайн аль ч


хэсгийг үнэлгээний болон олборлолтын талбайд оруулж болохгүй.


 J. 7. ОЛБОРЛОЛТЫН ХУГАЛААГ СУНГАХ





Гэрээлэгч нь боловсруулах уйлдвэр барих, шингэн тос, байгалийн хий тээвэрлэх


хоолой тавих зэрэг үйлдвэрлэлийн дэд бүтэц шинээр барьж байгуулах тохиолдолд орд


ашиглах хугацааг Засгийн газрын төлөөлөгч хоёр удаа тус бүр таван (5) жилээс илүүгүй


хугацаагаар сунгаж болно. Гэрээлэгч нь олборлолтын хугацаа дуусахаас жараас (60)


доошгүй хоногийн өмнө олборлолтын хугацааг сунгах саналаа Засгийн газрын


төлөөлөгчид бичгээр өгнө.


ЗУРГААДУГААР ЗҮЙЛ. ХАЙГУУЛЫН АЖИЛ


6.1. ЗААВАЛ ГҮЙиЭТГЭХ АЖИЛ ҮҮРЭГ


а) Гэрээлэгч нь гзрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг зуун хорь (120) хоногийн


дотор Гэрээний Хавсралт “В”-д заагдсан хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлнэ.


Хайгуулын хугацаанд заавал хийх ажил үүргийг биелүүлж, (Хавсралт В)-д


төлөвлөсөнөөс багагүй хэмжээний мөнгө зарцуулсан байна. Гэрээлэгч энэхүү үүргээ


бүрэн биелүүлээгүй бол гүйцэтгээгүй ажилд ногдох зарцуулагдаагүй хөрөнгийг тухайн


гэрээт жил дууссанаас хойш гуч (30) хоногийн дотор ГТГ-т төлнө.


б) Тухайн жил Гэрээлэгч заавал гүйцэтгэх ажил үүргээс илүү ажил, үүрэг гүйцэтгэж,


төлөвлөснөөс илүү зардал гаргасан тохиолдолд дараа жилийн гүйцэтгэх ажил, зардалд


шилжүүлэн тооцож болно.


6.2. ӨРӨМЛӨХ АРГУУЛ


Гэрээлэгч нь 6.1-д заасан ажил үүрэг, хайгуулын цооног өрөмдөх ажиллагааг олон


улсын газрын тосны аж үйлдвэрт хэвшсэн нийтлэг дэвшилггзй аргачлалын дагуу


гүйцэтгэнэ. Дараах тохиолдолд хайгуулын цооногийн өрөмдлөгнйг дууссанд тооцож,


зардлыг өртөг нөхөх зардалд оруулна. Үүнд:


а) өрөмдөх гүнд болон эсхүл зорилтот давхаргад хүрсэн,


б) нээлтийн цооног болсон,


в) өрөм нь суурь чулуулагт хүрсэн,


г) өрөм нь үл нэвтрэх биет, геологийн хэт халуун градиентэд хүрсэн,


6.3. ХАЙГУУЛЫН АЖЛЫН ХӨТӨЛБӨР БА ТӨСӨВ





Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш жар (60) хоногийн дотор, цаашид гэрээт


жил эхлэхээс ерээс (90) доошгүй хоногийн өмнө Гэрээлэгч нь тухайн гэрээт жилд


гүйцэтгэх хайгуулын ажпын хөтөлбөр, төсвийг нэр төрөл бүрээр нарийвчлан боловсруулж,


Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчөөр батлуулна. Мөн өмнөх жилд хийсэн ажпын


тайланг танилцуулж, ГТГ-т өгнө.


Тухайн гэрээт жил эхлэхээс гучаас (30) доошгүй хоногийн өмнө Гэрээлэгч. Монгол


Улсын Засгийн газрын төлөөлөгч хамтран хайгуулын ажлын хөтөлбөр, төсвийг хянан


хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч батална. Гэрээлэгч нь энэхүү ажлын


хөтөлбөр, төсвийг өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд өөрийн саналыг


Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид нэн даруй гаргаж өгнө. Монгол Улсын


Засгийн газрын төлөөлөгч саналыг авснаас хойш ажлын арван таван (15) өдрийн дотор


Гэрээлэгчтэй уулзаж, өөрчлөлтийг хянан хэлэлцэж батална. Хэрэв тухайн жилийн


батлагдсан төсөвт ажлаас илүү ажил хийгдэх бол хийгдэх ажлын хэмжээ, зардлын


төсвийн хэмжээг ГТГ-аар батлуулсанаар өртөг нөхөгдөх зардалд тусгана.


 ДОЛДУГААР ЗҮЙЛ. ТАЛБАЙ БУЦААЖ ӨГӨХ





7.1. ГЭРЭЭ ЁСООР ТАЛБАЙ БУЦААЖ ӨГӨХ





Гэрээлэгч нь :


а) Хайгуулын ажлын хугацааны эхний үе шат дууссанаас хойш гуч (30) хоногийн дотор


гэрээт талбайн хорин тав (25)-аас тавин (50) хувийг буцаан өгч болно.


б) Хайгуулын ажлын хугацааны хоёр дахь үе шат дууссанаас хойш гуч (30) хоногийн


дотор гэрээт талбайн үлдсэн хэсгийн хорь (20) -оос гучин (30) хувийг буцаан өгч


болно.


в) Хайгуулын нийт хугацаа дуусахад үнэлгээний болон олборлолтын талбайнаас бусад


бүх талбайг буцааж өгнө. Гэрээлэгч нь анхдагч гэрээт талбайг бүхэлд нь болон аль ч


хэсгийг буцааж өгөхийн өмнө түүний гадаргуугийн унаган төрхийг анх байсан


байдалд нь сэргээх арга хэмжээ авсан байна,


г) Олборлолтын талбайг буцааж өгөхийн өмнө бүх цооногуудыг хааж битүүмжилж,


> олборлох, хадгалах, боловсруулах, дамжуулах бүх тоног төхөөрөмжүүдийг талбайгаас


зайлуудж, талбайг хог хаягдлаас цэвэрлэн, хөрс, усны бохирдлыг арилгаж, талбайн


гадаргуугийн унаган төрхийг сэргээсэн байна,





д) Энэхүү зүйлийн “в” “г” заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг Гэрээлэгч


хариуцна.


7.2. ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ТАЛБАЙ БУ11ААЖ ӨГӨХ


а) Гэрээлэгч энэхүү Гэрээний хавсралт “В”-д заасан ажйл үүргээ гүйцэтгэсэн


тохиолдолд талбайг бүхэлд нь эсхүл тодорхой хэсгийг өөрийн хүсэлтээр буцааж өгч


болно. Ийнхүү сайн дураараа буцааж өгсөн хэсгүүдийг 7.1-д дурьдсан гэрээ ёсоор


буцааж өгсөн талбайд оруулан тооцно.


б) Гэрээлэгч нь энэхүү гэрээний хавсралт “В”-д заасан заавал гүйцэтгэх ажил үүргээ


гүйцэтгээгүй талбайгаа сайн дураараа будааж өгөх тохиолдолд гүйцэтгээгүй ажилд


ногдох мөнгийг тухайн талбайг буцааж өгөхөөс гучаас (30) доошгүй хоногийн өмнө


ГТГ-т төлнө.


) 7.3. ҮНЭЛГЭЭНИЙ ТАЛБАЙ





Гэрээлэгч үнэлгээний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн боловч үр ашиггай нээлт


тогтоогдоогүй тохиолдолд уг үнэлгээний талбайг буцааж өгнө. Үнэлгээний хөтөлбөрийн


дагуу заавал гүйцэтгэх ажил үүргээ гүйцэтгээгүй байгаа үнэлгээний талбайг сайн дураараа


буцааж өгөх тохиолдолд гүйцэтгээгүй ажилд ногдох мөнгийг тухайн үнэлгээний талбайг


буцааж өгөхөөс гучаас (30) доошгүй хоногийн өмнө ГТГ-т төлнө.




















16














Г/


 НАЙМДУГААР ЗҮЙЛ. РОЯЛТИ БА БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААЛТ





8.1.1. РОЯЛТИ





1. Гэрээлэгч борлуулалт хийсэн тухай бүрт Гэоээт тосноос тооппж Роялти төлнө. Роялти


нь нийт олборлосон гэрээт түүхий тосны ' /вьтай тэнцүү байх ба


роялтийг бэлэн мөнгөөр буюу эсвэл бүтээгдэхүүнээр /тосоор/ төлж болно.


2. Роялтид төлөх төлбөрийг 8.4 дүгээр зүйлд заасны дагуу тооцож, борлуулалт хийсэн


тухай бүр төлнө. Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч энэ талаар өөр журам


тогтоож болох ба энэ тухайгаа Гэрээлэгчид гуч (30) хоногийн өмнө бичгээр мэдэгдэнэ.


8.2. ТҮҮХИЙ ТОСБОРЛУУЛАХ





а) Роялти болон Монгол Улсын Засгийн газарт ногдох гэрээт түүхий тосыг хэмжилт


хийсэн цэгээс тооцох бөгөөд түүхий тосыг борлуулах асуудлыг Талууд харилцан


тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр шийдвэрлэнэ. Түүхий тосны үнэлгээг


худалдан авагчтай хийсэн түүхий тос борлуулах гэрээнд тохирсон үнээр тооцно.





б) Монгол Улсын Засгийн газар нь өөрт ногдох тосыг мөнгөөр авах тохиолдолд


борлуулсан түүхий тосноос, тосоор авах тохиолдолд олборлож, хуримтлуулсан


тосноос тооцох ба энэ тухайгаа хуанлийн улирал эхлэхээс гуч (ЗО)-яас дпо[игүй


1 хоногийн өмнө Гэрээлэгчид бичгээр мэдэгдэнэ.


8.3 БҮТЭЭГЛЭХҮҮН ХУВААЛТ





а) Хуанлийн cap бүрийи гэрээт түүхий тосноос роялти болон өртөгт тосыг хасаад үлдэх


хэмжээ (Хуваах тос)-г Монгол Улсын Засгийн газар болон Гэрээлэгчийн хооронд


доорх хувиар хуваарилна. Үүнд:


1. Хэрвээ тухайн хуанлийн сард олбирлосон гэрээт түүхий тосны өдрийн дундаж


олборлолтын хэмжээ нь 5000 баррельтэй тэнцүү буюу түүнээс бага байвал:


Монгол Улсын Засгийн газарт


Гэрээлэгчид


2. Хэрвээ тухайн хуанлийн сард олборлосон гэрээт түүхий тосны өдрийн дундаж





олборлолтын хэмжээ нь 5001 баррельтэй тэнцүү буюу түүнээс их боловч 10000


баррелээс бага байвал:


Монгол Улсын Засгийн газарт


Гэрээлэгчид


) 3. Хэрвээ тухайн хуанлийн сард олборлосон гэрээт түүхий тосны өдрийн дундаж


олборлолтын хэмжээ нь 10001 баррельтэй тэнцүү буюу түүнээс их боловч 15000


баррелээс бага байвал:


Монгол Улсын Засгийн газарт • />


Гэрээлэгчид %


4. Хэрвээ тухайн хуанлийн сард олборлосон гэрээт түүхий тосны өдрийн дундаж


олборлолтын хэмжээ нь 15001 баррельтэй тэнцүү буюу түунээс их боловч 20000


баррелээс бага байвал:


Монгол Улсын Засгийн газарт i


Гэрээлэгчид <


5. Хэрвээ тухайн хуанлийн сард олборлосон гэрээт түүхий тосны өдрийн дундаж


олборлолтын хэмжээ нь 20001 баррельтэй тэнцуү буюу тү^нээс их байвал:





17


 Монгол Улсын Засгийн газарт %


Гэрээлэгчид





б) Гэрээлэгчийн нөхөж авах зардлын улдэгдэл нь зардал нөхөх талаар гэрээгээр тохирсон


-. . увиас бага байх тохиолдолд Гэрээлэгчийн зардлыг нөхөөд үлдсэн тосыг энэхүү


гэрээний 8.3-ын “а”-д тохирсон хувиар Талууд хувааж авна,


в) Гэрээт түүхий тосны өдрийн дундаж хэмжээг тогтоохдоо тухайн сард олборлосон


түүхий тосны нийт хэмжээг тухайн сард олборлолт явуулсан өдрийн тоонд хуваана.


г) Хуваах тосны Монгол Улсын Засгийн газарт ногдох тосны үнэлгээг Гэрээний 8.4


дүгээр зүйлд заасны дагуу хийх бөгөөд Монгол Улсын Засгийн газарт ногдох тосны


төлбөрийг борлуулж дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор ГТГ-т төлөх бөгөөд


эсхүл Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрсөн тохиолдолд өөр хэлбэрээр гүйцэтгэж


болно.


8.4 ГЭРЭЭТ ТОСНЫ ҮНЭЛГЭЭ


а) Энэхүү Гэрээний 8.1 дүгээр зүйлд заасан, Монгол Улсын Засгийн газарт төлөх роялти,


8.3-т заасан хуваах тосны үнэлгээг худалдан авагчтай хийсэн түүхий тос борлуулах


гэрээнд тохирсон үнээр тооцно.


>


б) Роялти болон Монгол Улсын Засгийн газарт ногдох гэрээт түүхий тосыг Гэрээлэгч


зуучлан борлуулах тохиолдолд түүхий тос борлуулах, тээвэрлэхтэй холбогдсон гэрээ


байгуулахын өмнө Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид танилцуулж, харилцан


тохлролцсоны үндсэн дээр гурвалсан гэрээ байгуулна. Монгол Улеын нутаг


дэвсгэрээс олборлосон Гэрээлэгчид ногдох түүхий тосны үнийг ижил чанарын түүхий


тосны дэлхийн зах зээлийн борлуулсан өдрийн үнээр тооцно.


в) Гэрээт туүхий тосны үнийн дүнг Гэрээлэгчийн армз-ленгф аргачлалаар чөлөөт хөрвөх


валютаар борлуулсан үнээр тооцно.


8.5 БОРЛУУЛАЛТЫН УРЬДЧИЛСАН ТООПОО


а) Үр ашигтай нээлт бүрийн хувьд Гэрээлэгч нь хуанлийн улирал эхлэхээс гучаас (30)


доошгүй хоногийн дотор олон улсын газрын тосны аж үйлдвэрт хэвшсэн нийтлэг


аргачлалын дагуу Гэрээлэгчийн олборлож борлуулахаар тооцолж буй түүхий тосны


дээд хэмжээ, зах зээлийн үнэ болон холбогдох бусад хүчин зүйлүүдийн тухай


ч урьдчилсан мэдээг Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид хүргүүлнэ.


б) Гэрээлэгч тэрхүү мэдээнд Роялти, түүхий тосны үнэ болон Монгол Улсын Засгийн


газар, Гэрэзлэгчид ногдох Гэрээт түүхий тосны тооцоог багтаасан байна. Гэрээлэгч


урьдчилан төлөвлөсөн хэмжээний газрын тосыг олборлохыг эрмэлзэнэ. Гэрээлэгч Үр


ашипгай нээлт бүхий хэд хэдэн орд цооногоос олборлох хэмжээг нэгтгэн тооцож


болно.


8.6 ДУТАЛТ БА ХЭТРҮҮЛЭЛТ


Аль нэг тал нь гэрээт түүхий тосоо зарим үед бүрэн хэмжээгээр нь авах боломжгүй


байж болохыг хүлээн зөвшөөрч байна. (энэ тохиолдолд уг талыг дутуу авагч гэнэ). Ийм


тохиолдолд нөгөө тал нь ашиглалтыг бүрэн хэмжээгээр үргэлжлүүлэн орлогыг өөрийн


талдаа хуваарилж (энэ тапыг хэтрүүлэн авагч гэнэ) болно.





18


 Гэрээлэгн хуваарилалтын зөв тэнцвэрийг тогтоохын тулд дутуу авагчийн нөхөн


авах түүхий тосны хэмжээг тооцон бүртгэнэ. Хуваарилалтын зөв тэнцвэрийг тогтоохын


тулд дутуу авагч талд ногдох түүхий тосыг нөхөж өгнө. Гэхдээ энэ хуваарилалтыг


үйлдвэрлэл, борлуулалтын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцлөөр


хийж гүйцэтгэнэ.


ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ. ХИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ


Хэрэв үр ашигтай болох нь тогтоогдсон аливаа нээлтээс хий олборлох /түүхий





тосны хамт буюу ямарваа нэг өөр хэлбэрээр/ бололцоотой бол уг хийг олборлож,


борлуулах талаар Гэрээлэгч ГТГ-тай харилцан тохиролцож, шинээр Бүтээгдэхүүн хуваах


гэрээ байгуулах давуу эрх эдэлнэ.


АРАВДУГААР ЗҮЙЛ. УРАМШУУЛАЛ, ШИМТГЭЛ БОЛОН БУСАД ТӨЛБӨРҮҮД


10.1 УРАМШУУЛАЛ





а) Гэрээнд гарын үсэг зурсны урамшуулал: Гэрээ Монгол Улсын Засгийн газраар


батлагдсан --->өс Хойш жар /60/ хоногийн дотор Гэрээлэгч ГТГ-т ~ ч


.. * * .^wuiap ТӨЛНӨ.


o б) Олборлолт эхэлсний урамшуулал: Гг^члэгч олбоплолт тетш«'ЭН тохиолдолд


олборлолт эхэлсний урамшуулап _____, ам.долларыг


Олборлолтын үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш гуч (30) хоногийн дотор ГТГ-т


төлнө.


в) Гэрээлэгч Монгол Улсын Засгийн газарт олборлолтын урамшууллыг дараах


тохиолдол бүрт 1 /нэг/ удаа төлнө:


1. Тухайн хуанлийн сард өдөрт олборлох Гэрээт түүхйй тосны дундаж хэмжээ


5001 баррелиас илүү гармагц ____ ам доллар;





2. Тухайн хуанлийн сард өдөрт олборлох Гэрээт түүхий тосны дундаж хэмжээ


10001 баррелиас илүү гармагц ->■


доллар;


3. Тухайн хуанлийн сард өдөрт олбоплох Гэрээт түүхий тосны лундаж хэмжээ


15001 баррелиас илүү гармагц .


) 4. Тухайн хуанлийн сард өдөрт олборлох Гэрээт twxhR тосны дундаж хэмжээ


20001 баррелиас илүү гармагц .. ___


доллар;


10.2 СУРГАЛТЫН УРАМШУУЛАЛ





а) Гэрээлэгч гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш жил бүр Гэрээт жилийн эхнээс гуч


(30) хоногийн дотор сургалтын урамшууллыг ГТГ-т төлнө. Үүнд;


1/1дэхжил


2/ 2 дахь жил I


3/ 3 дахь жил ----


4/ 4 дэх жил ^ -


5/ 5 дахь жил '• ‘ .





19


 10.3 ТАЛБАЙН ЛЭНЧИН





а) Гэрээлэгч Монгол Улсын Газрын тосны тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх журмын


дагуу Гэрээт талбайн хэмжээгээр дэнчин жил бүр Засгийн газарт төлнө.


i. Хайгуулын ажлын эхний үе шатанд Гэрээт


талбайн нэг хавтгай дөрвөлжин километрт


ногдох (Олборлолтын талбайг оруулахгүй) ________________г


И. Хайгуулын ажлын хоёр дахь үе шатанд Гэрээт


талбайн нэг хавтгай дөрвөлжин километрт


ногдох (Олборлолтын талбайг оруулахгүй)


ш. Хайгуулын ажлын гурав дахь үе шатанд Гэрээт


талбайн нэг хавтгай дөрвөлжин километрт


(Олборлолтын талбайг оруулахгүй)


iv. Эрэл, хайгуулын ажлын хугацааг


Засгийн газрын шийдвэрээр сунгасан


хайгуулын хугацаанд гэрээт талбайн


нэг хавтгай дөрвөлжин километрт ногдох


(Олборлолтын талбайг оруулахгүй)


V. Олборлолтын талбайн нэг хавтгай


дөрвөлжин километр талбайд ногдох


б) Гэрээлэгч нь талбайн дэнчинг Гэрээ хүчин төгөлдөр болсон едрөөс хойш жар /60/


хбногийн дотор, Дараагййн гэрээт жилүүдййн талбайн дэнчинг тухайн гэрээт жил


эхэлснээс хойш гуч (30) хоногийн дотор тус тус төлөх бөгөөд Монгол Улсын Засгийн


газрын төлөөлөгч нь Гэрээлэгчид төлбөр хийгдсэнийг нотлох баримт гаргаж өгнө.


10.4 ЗАХИРГААНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИМТГЭЛ





Гэрээлэгч нь Монгол Улсын Засгийн газарт газрын тосны тухай хууль, түүнийг


хэрэгжүүлэх журмын дагуу захиргааны уйлчилгээний шимтгэл төлнө. Энэхүү шимтгэлд


гэрээт талбай авах захиалга, хайгуулын хугацааг сунгах, олборлолтын талбай авах


захиалга, олборлолтын талбайн хэмжээг өөрчлөх, олборлолтын хугацааг сунгах, газрын


тостой холбогдсон үйл ажиллагааны аливаа эрх үүргийг шилжүүлэхэд төлөх төлбөрүүд


орно.


Гэрээлэгч нь дор дурдсан захиргааны шимтгэл төлнө. Үүнд:


а) Гэрээт талбай авах захиалга


б) Хайгуулын хугацааг сунгах


в) Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр


хайгуулын хугацааг сунгах


г) Олборлолтын талбай авах захиалга








20


д) Олборлолтын талбайн хэмжээг өөрчлөхөд


е) Олборлолтын хугацааг сунгах _____________________г\


ё) Газрын тостой холбогдсон үйл


ажиллагааны аливаа эрх, үүргийг шилжүүлэх ' , ,р


10.5 БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨХӨН СЭРГЭЭЛТ


Гэрээлэгч нь байгаль орчныг нөхвн сэргээх ажилд жил бүр


ам.доллараас доошгүй хөрөнгө, мөнге зарцуулна.


АРВАН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ. ХЭМЖИЛТ


11.1 БҮТЭЭГЛЭХҮҮН ХУВААХ ХЭМЖИЛТ


а) Гэрээнд оролцогч талуудын хооронд хуваах Гэрээт түүхий тосны хэмжээг


тодорхойлох зорилгоор хэмжилтийг (Бүтээгдэхүүн хуваах хэмжилт) олон улсын


газрын тосны үйлдвэрлэлд хэвшсэн нийтлэг аргачлал, зарчмыг үндэслэн гүйцэтгэнэ.


Гэхдээ дээрхээс бусад (үүнд ганцаарчилсан цооногийн олборлолтын хэмжээг тогтоох


\ хэмжилт орно) зорилгоор өөр төрлийн хэмжилт хийгдэж болохыг харилцан


J тохиролцов.


б) Энэхүү хэмжих хэрэгсэл, хэмжилтийн аргачлал нь Монгол Улсын эрх бүхий


байгууллагаар баталгаажсан байна.


в) Энэхүү Гэрээнд заасны дагуу бүтээгдэхүүн хуваах хэмжилтийг Хэмжилт хийх цэг


дээр хийнэ.


г) Талууд энэхүү 31 дүгээр зүйлд заасны дагуу бүтээгдэхүүн хуваах хэмжилт хийгдэхээс


өмнө туүхий тосыг авч ашиглах эрхгүй болохыг харилцан хүлээн зөвшөөрөв.


11.2 ХЭМЖИЛТИЙГ ЗАЛРУУЛАХ


а) Хэрэв Гэрээлэгч нь Бүтээгдэхүүн хуваах хэмжилтийн аль нэг багаж хэрэгсэлд


тохируулга хийх, засварлах эсвэл солихыг хүсвэл Монгол Улсын Засгийн газрын


төлөөлөгч, эрх бүхий байгуулагад мэдэгдэж хянуулна.


б) Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч нь бүтээгдэхүүн хуваах аливаа хэмжилтийг


ямар ч үед ажиглах, үнэн зөвийг тодорхойлох зорилгоор шалгалт хийх эрхтэй. Хэрэв


шалгалтаар хэмжилт нь олон улсын газрын тосны аж үйлдвэрт хэвшсэн нийтлэг


аргачлал болон стандартад нийцэхгүй болох нь илэрвэл Монгол Улсын Засгийн газрын


төлөөлөгч түүнийг залруулах арга хэмжээ авахыг Гэрээлэгчээс шаардана. Хэрэв


Гэрээлэгч нь энэ шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор залруулах


арга хэмжээ авч эхлээгүй, эхэлсэн ч явц нь удаашралтай байвал Монгол Улсын


Засгийн газрын төлөөлөгч олборлолтыг зогсоож, эрх бүхий хөндлөнгийн гүйцэтгэгчээр


хэмжилтийг хийлгэж зардлыг Гэрээлэгчээр төлүүлнэ.


в) Гэрээлэгч хэмжилтийн алдаатай байх үеийн олборлолтын үнэн бодит хэмжээг тогтоож


өмнөх хэмжилтийг залруулах бүхий л арга хэмжээ авна. Гэрээлэгч нь гүйцэтгэсэн


залруулгын ажлын тухай тайланг ГТГ-т хүргүүлж батлуулна. Хэрвээ хэмжилтийн


алдаа анх гарсан хугацааг тогтоох боломжгүй бол урьд хийгдсэн шалгалтын өдөр ба


алдааг илрүүлсэн өдрийн хоорондох хугацааны дундах үеийг алдаатай хэмжилт


эхэлсэн цагаар тооцно.














21


 11.3 ХЭМЖИЛТИЙН БҮРТГЭЛ





Гэрээлэгч олборлосон гэрээт түүхий тос болон бүтээгдэхүүн хуваах хэмжилтийн


бүртгэлийн нэг хувийг хэмжилт хийсэн тухай бүр ГТТ-т ирүүлнэ, Эдгээр баримтуудыг


таван (5) жилийн хугацаанд хадгалах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч нь


эдгээр бүртгэлтэй танилцах эрхтэй, Гэрээлэгч нь ганилцах боломжийг хангах үүрэгтэй.


АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ. ТЕХНИКИЙН МЭДЭЭЛЭЛ





12.1 ТЕХНИКИЙН мэдээллийг өмчлөх


Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч нь Гэрээлэгчийн газрын тосны үйл





ажиллагааны хөтөлбөр, төсөв, судалгааны үр дүнд цуглуулсан геологи, геофизик.


петрофизик, геохими, гидрогеологи, цооногийн хаалтын тайлан болон бусад бүх эх


мэдээлэл, эдгээрийг боловсруулж тайлал хийж дүгнэсэн үр дүнгийн тайлан, геодези. байр


зүйн мэдээлэл, зураг зэрэг мэдээллийн бүх эх хувийг өмчилнө. Хоёр тал газрын тосны үйл


ажиллагаатай холбоотой мэдээллийг нөгөө талаасаа бичгээр зөвшөөрөл авалгүйгзэр


гуравдагч талд шилжүүлэхийг хориглоно.


12.2 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ БҮРТГЭЛ


) Гэрээлэгч газрын тосны хайгуул, олборлолт, борлуулалт, ашиглалт, боловсруулах





болон бусад үйл ажиллагааны тухай бүртгэлийг ГТГ-тай тохиролцсон загварын дагуу


хөтөлнө. Эдгээр бүртгэлийг англи хэл дээр хетөлнө. Гэрээлэгч нь энэхүү бүртгэл,


тайлаигшш хуьийг гүйцэтгэсэп одөр, cap, улирал, жилд нь Засгийн газрын төлаелөгчид


гаргаж өгнө.





12.3 ГЕОФИЗИКИЙН МЭЛЭЭЛЭЛ





Гэрээлэгч нь геофизикийн анхдагч мэдээллийг Монгол Улсын Засгийн газрын


төлөөлөгчөөс баталсан Дүрмийн дагуу нэг хувийг Засгийн газрын төлөөлөгчид өгнө,





12.4 ХАЙГУУЛ. ПЕТРОФИЗИК. ЛАБОРАТОРИЙН СУДАЛГАА БОЛОН


ОЛБОРЛОЛТЫН ТУРШИЛТЫН ТУХАЙ МЭЛЭЭЛЭЛ


Гэрээлэгч энэхүү мэдээллийг олон улсын газрын тосны үйлдвэрлэлд хэвшсэн


нийтлэг аргачлал, зарчмыг үндэслэн боловсруулж, үр дүнгийн тайлал хийсэн тайлан,


мэдээллийг цахим, мөн цаасан хэлбэрээр Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид


) ирүүлнэ. Гэрээлэгч нь петрофизик, лабораторийн туршилт, шинжилгээ хийх зорилгоор


чөмөг чулуу /тавь хүртэл хувь/, шлам /тавь хүртэл хувь/, чулуулаг болон газрын тосны


сорьц дээжийг Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчөөс зөвшөөрөл авсны үндсэн дээр


Монгол Улсын хилээр гаргаж болно. Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч эдгээр


дээжийг буцааж авах хүсэлтээ түүнийг гаргаснаас хойш нэг (1) жилийн дотор ирүүлэхгуй


бол Гэрээлэгч нь уг сорьц, дээжийг өөрийн үзэмжээр захиран зарцуулна. Гэрээлэгч нь


цооногт хийсэн туршилт үйлчилгээний ажил, туршилтын олборлолтын тайлан, мэдээллийг


гуч (30) хоногийн дотор ирүүлнэ.


12.5 БОЛОВСРУУЛСАН МЭДЭЭЛЭЛ. ГАЗРЫН ТОС ТУХАЙ ТАЙЛАНГУУД





Гэрээлэгч нь газрын тосны хайгуулын боловсруулсан мэдээлэл болон нөөцийн


тооцоо, үнэлгээний тайлангуудыг Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид түүний


баталсан дүрмийн дагуу ирүүлж байна.





22


12.6 ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭЛЭЭЛЭЛ





Гэрээлэгч нь олборлолтын үйл ажиллагаа явуулж буй цооног бүрээс олборлосон


тос, хийн хэмжээ болон цооногийн монтажийн өөрчлөлтийг үзүүлсэн бүртгэлийг хөтлөх


ба холбогдох мэдээлэл, тайланг Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчийн баталсан


дүрмэнд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид ирүүлнэ.


12.7 АВТОМАШИН. ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ. БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН


МЭЛЭЭЛЭЛ


а) Гэрээлэгч нь газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд зориулан


импортлох автомашин, техник, тоног төхөөрөмжийн зураг төсөл, техникийн баримт


бичгийг Монгол Улсад оруулж ирэхийн өмнө ГТГ-т ирүүлнэ.


б) Барилга, байгууламжийг Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу барьж


байгуулах бөгөөд зураг төслийг барилгын ажил эхлэхийн өмнө, барилгын ажилтай


холбогдсон бусад баримт бичгийг ашиглалтанд хүлээн авахын өмнө ГТГ-т ирүүлнэ.


12.8 ХАМТАРСАН ХОРОО


Газрын тосны олборлолт эхэлмэгц Гэрээлэгч болон Засгийн газрын төлөөлөгч


олборлолт явуулж байгаа бүх агууламжийн ашиглалтын үйл ажиллагаа, мэдээллийг


судлах, түүнчлэн талуудын хоорондох асуудлыг зохицуулах зорилгоор хамтарсан хороо


байгуулна.


12.9 БУСАЛ АШИГТ МАЛТМАЛ


Гэрээлэгч газрын тостой холбогдсон үйл ажиллагааныхаа явцад бусад ашигт


малтмал илрүүлбэл энэ тухай ГТГ-т арван тав (15 ) хоногийн дотор мэдэгдэнэ. Эдгээр


ашигг малтмал Монгол Улсын төрийн өмч байна.





12.10 НУУПЛАЛ





Энэхүү гэрээний 12 дугаар зүйлд дурдсан бүх тайлан мэдээг нууцалж, нөгөө талын


зөвшөөрөлгүй гуравдагч этгээдэд дамжуулж үл болно. Дээр өгүүлсэн нууцлалын талаар


хүлээх үүрэг нь дараах зүйлд хамаарахгүй. Үүнд :


1) аль нэг тал өөрийн ажиллагсад, хувь нийлүүлэгчид, зөвлөгчид, зээл олгох


этгээдүүд, мөн Туслан гүйцэтгэгчид газрын тостой холбогдсон үйл ажиллагаа


явуулах шаардлагын хэмжээнд нууцлалыг задлана.


2) аль нэг тап нь дагаж мөрдөж буй зохих хуулийн хүрээнд, Гэрэзлэгчийн харъяа


байгууллагын үнэт цаас бүртгэгдсэн аливаа хөрөнгийн биржийн дүрэм журмын


хүрээнд нууцыг задалж болно.


3) Гэрээлэгч нь хөрөнгө оруулж болзошгүй этгээдээ ГТГ-т мэдэгдэнэ. Уг этгээд нь


мэдээллийн нууцыг хадгалах баталгаа гаргасан байна.




















23


 АРВАН ГУРАВДУГAAP ЗҮЙЛ. НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ ТООЦООНЫ


МЭДЭЭЛЭЛ





13.1 НЯГТЛАН БОЛОХ БҮРТГЭЛ


Гэрээлэгч нь газрын тосны үйл ажиллагаанд хамаарах нягтлан бодох бүртгэлийг


Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Хавсралт Г-д заасан журам, болон


холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу Монгол хэл дээр, шаардлагатай гэж үзвэл


Монгол, Англи хэл дээр давхар хөтөлнө.


13.2 БҮРТГЭЛ ТООиООНЫ ТАЙЛАН


Гэрээлэгч нь бүртгэл тооцооны тайлангаа Монгол Улсын Засгийн газрын


төлөөлөгчид энэхүү Гэрээний дагуу бүрдүүлж, хүргүүлж байна. Гэрээлэгч Монголд


төлөөлөгчийн газраа нээсний дараа ийм бүртгэл тооцооны тайлангийн хувийг


төлөөлөгчийн газартаа байлгах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч түүнтэй


хүссэн цаггаа танилцана.


13.3 САНХҮҮГИЙН ХЯНАЛТ


а) Засгийн газрын төлөөлөгч нь Гэрээлэгчийн газрын тосны үйл ажиллагаанд оруулсан


хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардалыг холбогдох хууль, журам, энэхүү гэрээний


дагуу үнэн зөв бүртгэж тайлагнасаныг санхүүгийн тайлан баланс, тайлангийн нэмэлт


тодруулгууд данс, дансны бичилт, бараа материалын бүртгэл ба бараа материал,


ваучер, цалингийн төлбөр, нэхэмжлэх, зэрэг анхан шатны баримтууд, гэрээнд шууд


буюу шууд бусаар хамрагдах аливаа төрлийн гэрээ, туслан гүйцэтгэх гэрээ зэрэгт


тулгуурлан жил бүр шалгаж баталгаажуулна. Тухайн шалгалтын явцад Гэрээлэгчийн


Монголд болон бусад газар орших газрын тосны үйл ажиллагаатай холбогдох бүх


үйлдвэрлэлийн байр, байгууламж, агуулах болон албан конторт очиж танилцан


холбогдох ажилтануудаар шаардлагатай баримт материал гаргуулан зохих


үндэслэлийн дагуу шалгах эрхтэй.


б) Бүх баримт бичиг нь тэдгээрийн бий болсон цагаас таван (5) жил эсхүл хуульд заасан


журмын дагуу шаардагдах хугацаанд хадгалагдаж. шалгуулахад бэлэн байна.


в) Санхүүгийн хяналттай холбогдон гарах зардлыг Гэрээлэгч хариуцна.


АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ. ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСЛАЛЦАА


14.1 ЕРӨНХИЙ ТУСЛАЛЦАА


Гэрээлэгч нь газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж, энэ гэрээний


зорилгыг биелүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчөөс дэмжлэг


туслалцаа хүсч болохыг талууд хүлээн зөвшөөрч байна. Монгол Улсын Засгийн газрын


төлөөлөгч нь Гэрээлэгчээс газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад шаардагдах


бусад эрхээ хэрэгжүүлэхэд зохих дэмжлэг үзүүлнэ. Монгол Улсын Засгийн газрын


төлөөлөгч нь Гэрээлэгчид туслуулахаар өөрийн нэг буюу хэд хэдэн ажилтныг томилон


ажиллуулж болно.


14.2 БУСАЛ ТУСЛАЛПАА


Засгийн газрын төлөөлөгч өөрийн эрх хэмжээний хүрээнд Гэрээлэгчийн хүсэлтийн


дагуу барилга байгууламж барих, тоног төхөөрөмж суурилуулах, ажиллах хүч бэлтгэх,


тээвэрлэлт хийх, аюулгүй байдлыг хангах, газар ашиглах зөвшөөрөл авахтай холбоотой


/Л 24


асуудлаар дэмжлэг үзүулнэ. Эдгээр барилга байгууламж, сэлбэг хэрэгсэл, ажиллах хүч


дутагдсан тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч нь тэдгээрээр хангах арга


хэмжээ авна. Гэрээлэгчийн хүсэлтийн дагуу Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчөөс


дээрх арга хэмжээтэй холбоотой гарсан зардлуудыг Гэрээлэгч Монгол Улсын Засгийн


газрын төлөөлөгчид нөхөж төлөх бөгөөд уг зардлыг үйл ажиллагааны зардалд оруулна.


Эдгээр нөхөн төлбөрийг тухайн үеийн ханшаар АНУ-ын ам. доллараар гүйцэтгэнэ.


14.3 ТӨЛӨӨЛӨГЧИЙНГАЗРЫГ ПЭМЖИХ ҮЙЛАЖИЛЛАГАА


Гэрээлэгч нь ГТГ-аас Гэрээт талбайд ажиллах Төлөөгчийн газрын үйл ажиллагаанд


зориулан Гэрээт жил эхэлснээс хойш гуч/30/хоногийн дотор ГТГ-- щ


мянга)-н ам.долларыг жил бүр төлнө.


14.4 ОРОННУТГИЙГДЭМЖИХ ҮЙЛАЖИЛЛАГАА


Гэрээлэгч нь жил бүр Гэрээт жил эхэлснээс хойш гуч /30/ хоногийн дотор орон


нутгийн хөгжлийг дэмжихэд зориулак , . доошгүй ам, долларыг


гэрээт талбайд хамаарах орон нутгийн засаг захиргаанд төлнө,


АРВАН ТАВДУГААР ЗҮЙЛ. ӨМЧИЙГ АШИГЛАХ, ӨМЧЛӨХ, ЭРХ БА ӨМЧ


ШИЛЖҮҮЛЭХ


)


15.1 ТОНОГТӨХӨӨРӨМЖБА БАРИЛГА БАЙГУУЛАМЖ


Гэрээлэгчийн газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан Монгол Улсын


нутаг дэвсгэрт оруулж ирсэн өртөг нь нөхөгдсөн тоног төхөөрөмж, барьж байгуулсан


барилга байгууламж, материал түүхий эд нь Гэрээний хугацаа дууссаны дараа нэмэгдэл


төлбөргүйгээр Монгол Улсын өмч болно.


Үүнд Гэрээлэгчийн түрээсээр авч ашиглаж буй тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл


бусад эд хөрөнгө хамаарахгүй болно.


15.2 ГАЗРЫН ТОСЫГ ЭЗЭМШИХ


Энэхүү Гэрээний 8 зүйлийн дагуу Гэрээлэгчийн хуваарьт түүхий тос хэмжилт


хийсэн цэг дээр Гэрээлэгчийн мэдэлд шилжинэ.


15.3 ЭРХШИЛЖҮҮЛЭХ


1


Гэрээлэгч нь газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд оролцох эрх, үүргээ


Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр бусдад шилжүүлж болно.


АРВАН ЗУРГААДУГААР ЗҮЙЛ. ТАТВАР, ХУРААМЖ БОЛОН ТӨЛБӨР


Гэрээлэгчийн газрын тосны үйл ажиллагаа явуулахтай холбогдсон татвар, хураамж,


төлбөр нь Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, эрх зүйн акт


болон цаашид батлагдан гарах хууль, эрх зүйн актуудын дагуу зохицуулагдана. Гэрээлэгч


нь Монгол Улсын аливаа хуульд болон энэхүү гэрээнд заагаагүй төлбөр, хураамжийг


төлөхгүй.














25


 APB AH ДОЛДУГААР ЗҮЙЛ. ВАЛЮТ СОЛИЛЦООНЫ ЭРХ


17.1 ГАДААД ВАЛЮТ


Гадаад валютыг худалдах буюу худалдан авахад Монгол Банкнаас тогтоосон


тухайн өдрийн албан ханшаар тооцно.


17.2 ГАЛААЛЫН БАНКИНЛАХЬ ПАНС


Гэрээлэгч Монгол Улсад болон хилийн чанадад гадаадын банкуудад аливаа


валютын данс нээх, гүйлгээ хийх, мөнгөн хөрөнгийг гадаадад гаргах ба чөлөөтэй ашиглах,


хадгалах бүрэн эрхтэй болно.


17.3 ВАЛЮТ СОЛИХ ЭРХ


Гэрээлэгч нь валют солих дараах эрхийг эдэлнэ. Үүнд:


а) Газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд шаардагдах бүхий л хөрөнгийг чөлөөтэй


хөрвөх валютаар гаргаж, эдгээр валютыг 17.1-д заасан ханшаар Монгол Улсын


арилжааны банкаар дамжуулан төгрөгөөр солих;


б) Хилийн чанадад мөнгөн хөрөнгөтэй байж, үүнийг чөлөөтэй зарцуулах;


в) Өөрт ногдох гэрээт түүхий тосыг экспортлох, худалдах буюу солих замаар хилийн


чанадад олсон бүх орлогоо гадаадад байлгах, чөлөөтэй зарцуулах;


г) Өөрт ногдох гэрээт түүхий тосыг худалдах, солих, экспортлох замаар Монгол Улсад


олсон бүх орлогоо гадаадад гаргах буюу чөлөөтэй зарцуулах;


д) Энэ гэрээний дагуу Монгол Улсад төлех төлбөр, мөн газрын тостой холбогдсон үйл


ажиллагаанд шаардагдах бусад төлбөрийг гүйцэтгэхийн тулд Гэрээлэгчийн сонгож


авсан Монгол Улсын банкинд данстай байх.


17.4 ГЭРЭЭНИЙ ДАГУУ ГҮЙПЭТТЭХ ТӨЛБӨР


Гэрээлэгч тал энэ гэрээний дагуу гүйцэтгэх төлбөрийг АНУ-ын доллараар хийнэ.


АРВАН НАЙМДУГААР ЗҮЙЛ. МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭГЧ , ЭД


МАТЕРИАЛ БА АЖИЛЛАГСАД


18.1 МОНГОЛЫН ТУСЛАНГҮЙ11ЭТГЭГЧ. ЭЛ МАТЕРИАЛ


БА АЖИЛЛАГСДЫГ СОНГОХ ТУХАЙ





Гэрээлэгч ба түүний туслан гүйцэтгэгчид нь:





а) Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санал болгож буй үнэ,


мэргэжлийн чадвар болон чанар нь Гэрээлэгчийн шаардлагыг хангаж байгаа нөхцөлд


юуны өмнө монголын Туслан гүйцэтгэгчийг сонгох ба Туслан гүйцэтгэгчтэй Гэрээ


байгуулахын өмнө Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид танилцуулж,


тохиролцоно.


б) Монгол Улсад үйлдвэрлэсэн материал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл болон өргөн


хэрэглээний барааны үнэ, чанар, тэдгээрийг нийлүүлэх хугацаа нь гадаадаас авч болох


материал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, өргөн хэрэглээний бараатай жишиж


болох нөхцөлд Монголд үйлдвэрлэсэн зүйлийг сонгоно.








26


в) Ажиллагсдыг сонгон шалгаруулахдаа юуны өмнө зохих ёсны мэргэжилтэй


монголын иргэдийг сонгож авахыг эрмэлзэнэ. Монгол Улсын Засгийн газраас


тоггоосон хувь хэмжээнд багтаан эрх бүхий газраас зохих зөвшөөрөл авсны үндсэн


дээр Гэрээлэгч нь нарийн мэргэжлийн ажлын байр, чухал албан тушаалд гадаадын


ажиллагсдыг ажиллуулах эрхтэй. Гэрээлэгч нь Монгол Улсын Туслан гүйцэтгэгчийг


сонгох, Монголд үйлдвэрлэсэн бараа, материал худалдан авах, Монгол Улсын


ажиллагсдыг авч ажиллуулахын тулд Засгийн газрын төлөөлөгчөөс дэмжлэг туслалцаа


үзүүлэхийг хүсч болох ба энэ зүйлийн дагуу Гэрээлэгчийн хүлээх үүрэг, нөхцлийг


Засгийн газрын төлөөлөгчөөс Гэрээлэгчид урьдчилан мэдэгдсэн байхыг хүлээн


зөвшөөрөв. Гэрээлэгч нь гэрээний дагуу үүрэгт ажлаа гүйцэтгэж яваад үйлдвэрлэлийн


ослоор хөдөлмөрийн чадвараа түр буюу бүрмөсөн алдсан тохиолдолд ажиллагсдад


хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу


төлнө.


г) Ажиллах хүчний талаарх бүхий л асуудлыг Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас


ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай Монгол Улсын хуулийн дагуу шийдвэрлэнэ.


д) Гэрээлэгч нь Монгол Улсын газрын тосны мэргэжилтэй боловсон хүчинг


ажиллуулахдаа Гэрээлэгчийн гадаадаас авч ажиллуулж буй ижил мэргэжил,


боловсрол, ур чадвартай гадаадын мэргэжилтэн боловсон хүчний цалингийн дунджаас


доошгүйгээр цалинжуулна.


е) Гэрээлэгч нь өөрийн зардалаар Монгол Улсын иргэдийг сургах, дадлага хийлгэх замаар


газрын тосны аж үйлдвэрийн бүх шатны боловсон хүчин бэлтгэхийг эрхэмлэнэ.


АРВАН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ. ОНЦ БАЙДАЛ


19.1 ГАЗРЫН ТОСТОЙ ХОЛБОГЛСОН ҮЙЛ АЖИЛЛАГААНЛ ГАРЧ БОЛОХ OHU


БАЙДАЛ


Онц байдал тохиолдоход Гэрээлэгч шаардлагатай гэж үзсэн бүх арга хэмжээг авах


ба энэ тухай Засгийн газрын төлөөлөгчид нэн даруй мэдэгдэнэ.


19.2 ОНЦ БАЙДАЛ


а) Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт буюу түүний зарим хэсэгт онц байдал зарласан


тохиолдолд Монгол Улсын Засгийн газар нь Гэрээт талбайгаас олборлох Гэрээлэгчийн


хуваарьт тосыг нөхөн төлөх нөхцөлтэйгээр бүхлээр нь буюу хэсэгчлэн дайчлан авч


болох бөгөөд олборлолтыг дээд хэмжээнд хүртэл нэмэгдүүлэхийг Гэрээлэгчээс


шаардаж болно. Талууд олборлолтын дээд хэмжээг харилцан тохиролцсоны үндсэн


дээр тогтооно.


б) Газрын тосыг ийнхүү дайчлан авах тухай асуудлаар саналаа илэрхийлэх боломжийг


Гэрээлэгчид олгоно.


в) Газрын тосны нөөц буюу түүнтэй холбогдох аливаа байгууламжийг дайчлан авах


шийдвэр нь Монгол Улсын хуулийн дагуу Гэрээлэгчид зохих ёсоор мэдэгдсэний


үндсэн дээр явагдах ба онц байдлыг зогсоох хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна.


ХОРЬДУГААР ЗҮЙЛ. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ


20.1 Давагдашгүй хүчин зүйл гэж гоц халдварт өвчний тархалт, дайн, үймээн, самуун,


бослого хөдөлгөөн, ажил хаялт, гал түймэр, үер, хүчтэй салхи, шуурга, газар


хөдлөлт болон байгалийн бусад гамшигт үззгдлийг ойлгоно.








27


 20.2 Давагдашгүй хүчин зүйлийн улмаас Гэрээлэгч нь ямар нэгэн үүргээ биелүүлээгүй,


гэрээнд заасан ямар нэгэн эрхээ эдэлж чадаагүй бол үйл ажиллагаагаа сэргээж


үргэлжлүүлэх, эхлүүлэхэд шаардагдах үндэслэлтэй хугацааг нэмж, гэрээнд заасан


болон тухайн Хайгуул, Олборлолтын үе дээр Монгол Улсын Засгийн газрын


зөвшөөрснөөр нэмж тооцож болно.





20.3 Хэрэв нэг буюу түүнээс дээш үр ашигтай нээлтээс олборлож байсан буюу


олборлож болох байсан газрын тосны үйлдвэрлэлийг давагдашгүй хүчин зүйлийн


улмаас зогсоосон, хязгаарласан бол олборлож болох байсан хэмжээнд хүргэхийн


тулд шаардагдах хугацааг 5 дугаар зүйлд заасан хугацаан дээр нэмж тооцно.


Энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор хэрэглэсэн “хэмжээ” гэ сэн ойлголт нь


олборлолтын үйл ажиллагааг зогсоогоогүй тохиолдолд үр ашигтай нээлтийн


хүрээнд өрөмдсөн цооногуудаас олборлолтын төлөвлөгөөний дагуу олон улсын


газрын тосны үйлдвэрлэлд хэвшсэн практикийн дагуу олборлож болох байсан


газрын тосны нийт хэмжээг хэлнэ. Гэрээлэгч нь энд заасан олборлох ёстой газрын


тосны нийт хэмжээний тухай Засгийн газрын төлөөлөгчид Хуанлийн жил бүрийн


дараа ер (90) хоногийн дотор мэдэгдэж байна.





20.4 Гэрээлэгч нь 20 дугаар зүйлд заасан давагдашгүй хүчин зүйл тохиолдсон өдрөөс


эхлэн 30 хоногийн дотор Момгил Улсын Засгийн газрын төлөөлөгчид эрх бүхий


байгууллагаар нотлуулсан нотолгоог гаргаж өгнө.


ХОРИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ. ГЭРЭЭГ ЦУЦЛАХ





21.1 Хэрэв энэ гэрээнд гарын үсэг зурсны дараа (нэг зуун ная) 180 хоногийн дотор гэрээ


хүчин төгөлдөр болохгүй бол Гэрээлэгч нь ГТГ-т гэрээг цуцдах тухай мэдэгдэж


болно.


21.2 Хэрэв Гэрээлэгч нь гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш (нэг зуун хорь)120


хоногийн дотор хайгуулын хөтөлбөрт ажлаа эхлээгүй бол ГТГ нь энэ гэрээг


цуцална.


21.3 Хэрэв Гэрээлэгч э нэ Гэрээг санаатайгаар зөрчсөн, уг зөрчлийг арилгах талаар


Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчөөс тогтоосон хугацаанд арилгаагүй буюу


арилгаж эхлээгүй, мөн Гэрээ хэрэгжүүлэх үүднээс хөтөлбөрт болон төсөвт ажлаа


эхлээгүй бол Монгол Улсын Засгийн газар өөрийн төлөөлөгчийн саналын дагуу энэ


Гэрээг цуцлах эрхтэй болно.


21.4 Хэрэв Монгол Улсын Засгийн газар 21.2, 21.3 дугаар зүйлийн дагуу эрхээ


хэрэгжүүлэхээр шийдвэрлэвэл Засгийн газрын төлөөлөгч Гэрээлэгчид бичгээр


мэдэгдэл өгнө. Мэдэгдэл өгснөөс хойш 30 хоногийн дотор Гэрээлэгч нь дээрх


зөрчлийг арилгаагүй буюу арилгаж эхлээгүй ба зөрчлийг арилгахад нь давагдашгүй


хүчин зүйл саад болоогүй, тасалдуулаагүй бол энэ гэрээг цуцлах шийдвэрийг


Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч гаргана. Ийм шийдвэрийн эсрэг


Гэрээлэгч нь 22 дугаар зүйл дэх арбитрийн тухай заалтыг ашиглах эрхтэй. Гэрээг


цуцалсан тохиолдолд Гэрээлэгч нь тухайн гэрээт жилд хийгээгүй ажлынхаа


төлбөрийг ГТГ-т төлнө.





21.5 Гэрээг цуцалсны дараа Гэрээлэгч нь 15.1-д зааснаас бусад газрын тостой


холбогдсон үйл ажиллагаа явуулахдаа хэрэглэхээр түрээсэлсэн буюу өөрийн бүрэн


эзэмшлийн зөөвөрлөж болох бүх эд хөрөнгөө Монгол Улсын нутаг дэвсгэрээс


гаргах эрхтэй.



































г


 21.6 Гэрээлэгч нь дараах тохиолдолд энэхүү гэрээг цудлах эрхтэй ба энэ тухайгаа


Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид 90 (ер) хоногийн өмнө бичгээр


мэдэгдэнэ.


Үүнд:


а) Гэрээт талбайд эдийн засгийн үр ашигтай газрын тос илрээгүй бол,


б) Олборлолтын хугацаа дууссан бол.


ХОРИН ХОЁРДУГААР ЗҮЙЛ. МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ,


ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА


22.1 Гэрээнд оролцогч талуудын хооронд уг гэрээний заалттай холбогдон гарах


(түүнийг хэрэгжүүлэх, тайлбарлах, хэрэглэх, хугацаа дуусах, цуцлах эсвэл


сунгах) аливаа маргааныг эв зүйгээр шийдвэрлээгүй бол маргааныг Монгол


Улсын арбитраар шийдвэрлүүлнэ.


22.2 Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны явцад үүссэн эд хөрөнгийн


маргааныг газрын тосны тухай гэрээнд өөрөер заагаагүй бол Монгол Улсын


шүүх хууль тогтоомжид заасны дагуу хянан шийдвэрлэнэ


22.3 Энэхүү гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг хүчингүй болгох зэрэг гэрээтэй


холбогдох асуудлаар үүссэн маргааныг Талууд хүсвэл НҮБ-ын Олон Улсын


) худалдааны эрх зүйн комисс (UNCITRAL)-HfiH дүрмийн дагуу зохицуулан


шийдвэрлүүлж болно.


22.4 Газрын тостой холбогдсон үйл ажиллагааг дур мэдэн буюу зөвшөөрөлгүй


явуулсан бол тухайн этгээдийн газрын тостой холбогдсон үйл ажиллагаа


явуулахад хэрэглэсэн тоног төхөөрөмж, эд хөрөнгө, олборлосон бүтээгдэхүүн,


орлогыг Монгол Улсын эрх бүхий байгууллага хураан авч улсын орлогод


шилжүүлнэ. Харин уг үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй байвал Монгол


Улсын хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ,


22.5 Талууд нь энэхүү гэрээ болон Монгол Улсын холбогдох бусад хуулийг зөрчсөн


үйл ажиллагаа явуулж байгууллага, иргэдэд хохирол учруулсан бол Монгол


Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ,


22.6 Талууд нь гэрээний үүргийг зөрчсөнөөс учирсан хохирлыг гэрээнд буюу


Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу гэм буруутай тал нь нөхөн


төлнө.


22.7 Гэрээлэгч газрын тостой холбогдсон үйл ажиллагааны тодорхой хэсгийг


>


гүйцэтгүүлэхээр гэрээгээр туслан гүйцэтгэгч сонгосон тохиолдолд тухайн


туслан гүйцэтгэгчийн үйл ажиллагааны улмаас учирсан бүх хохирлыг Монгол


Улсын Засгийн газрын өмнө Гэрээлэгч хариуцна.


ХОРИН ГУРАВДУГААР ЗҮЙЛ. МЭДЭГДЭЛ


23. 1 Гэрээлэгчид бичгээр өгөх мэдэгдэл нь дараах тохиолдолд хүчин төгөлдөр байна.


Үүнд:


a) Тухайн төлөөлөгчийн газарт ажиллаж буй Гэрээлэгчийн төлөөлөгчид болон


23.3 дугаар зүйлд заасан Гэрээлэгчийн удирдах төвд факсаар явуулсан;


b) Тухайн төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа Гэрээлэгчийн төлөөлөгчид


хүргүүлж, түүнийг хүлээн авсан нотолгоог авсан байх, эсвэл тийм


мэдэгдлийг биечлэн хүргэх ба аль ч тохиолдолд Гэрээлэгчийн төлөөлөгч


буюу түүний эрх





29


 мэдэл бүхий төлөөлөгчдийн нэгнээс нь хүлээн авсан тухай хариу авсан, мөн


мэдэгдлийн хувийг 23.3 дугаар зүйлд заасан Гэрээлэгчийн удирдах төвд


факсаар явуулсан байх.


23.2 Гэрээлэгчээс Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид бичгээр өгөх мэдэгдэл нь





дараахь тохиолдолд хүчин төгөлдөр байна. Үүнд :


Мэдэгдлийг Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид факсаар явуулсан;


Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчийн ажлын газарт хүргүүлж, түүнийг


хүлээж авсан нотолгоог авсан байх, эсвэл тийм мэдээллийг биечлэн хүргэх ба аль ч


тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч буюу түүний эрх мэдэл


бүхий төлөөлөгчдийн нэгнээс мэдэгдлийг хүлээн авсан тухай хариу авсан байх


зэрэг болно.


23.3 Дээрх 23.1 ба 23.2-т заасан мэдэгдлийг дараах хаягаар илгээнэ. Үүнд :





а) Монгол Улсын Засгийн газар :


Газрын тосны газар


18080 Улаанбаатар хот,


Сонгинохайрхан дүүрэг


Үйлдвэрчний эвлэлийц гудамж 37


Утас: (976-11)631208,


Факс: (976-11) 631239


б) Гэрээлэгч:


Шунхлай Энержи ХХК:


Монгол Улс


Улаанбаатар-36


Чингисийн өргөн чөлөө 48/1


Капитал Хауз 3 дугаар давхар


Утас: 70073001, 99112863


Факс: 976-11-70073002


Е-мэйл: shunkhlai@magicnet.mn


23.4 Талууд нөгөө талдаа 30 хоногийн өмнө урьдчилан мэдэгдсэний ундсэн дээр мэдэгдэл


хүлээж авах хаягаа өөрчилж болно.





23.5 Аль нэг тал нь нөгөө талын мэдэгдлийг хүлээж авахаас татгалзах буюу хүлээж авах


) боломжгүй тохиолдолд нөгөө талын эрх ашиг ямар нэг байдлаар хохирох ёсгүй.


ХОРИН ДӨРӨВ ДҮГЭЭР ЗҮЙЛ. ДААТГАЛ


24.1 Энэхүү гэрээний дагуу Гэрээлэгчийн явуулж буй бүхий л үйл ажиллагааны хувьд


Гэрээлэгч Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу даатгуулах үүрэггэй.





24.2 Гэрээлэгч нь өөрийн Туслан гүйцэтгэгчдийг нэгэн адил даатгуулсан байхыг


шаардах бөгөөд Гэрээлэгчийн шаардлагатай гэж үзсэн нэмэлт даатгал нь даатгалын


гэрчилгээгээр баталгаажуулагдсан байх болно.


24.3 Гэрээлэгч болон Туслан гүйцэтгэгч нь эд хөрөнгө, ашиг сонирхлоо Монгол Улсын


Даатгалын тухай хууль тогтоомжийн дагуу тус улсын даатгалын компанид


даатгуулна.








зо


 24.4 Хэрвээ Монгол Улсын даатгалын компани ийм даатгалыг хийх чадваргүй буюу


татгалзвал Гэрээлэгч нь Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчтэй


тохиролцсоны ундсэн дээр гадаадын даатгалын компаниар даатгуулж болно.


24.5 Даатгалын байгууллага болон Гэрээлэгчийн хооронд байгуулсан гэрээний хүчин





төгөлдөр байх хугацаанд гарсан хохирлыг Монгол Улсын Даатгалын тухай хууль


тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.


ХОРИН TAB ДУГААР ЗҮЙЛ. ЕРӨНХИЙ ЗААЛТ





25.1 ХАВСРАЛТУУП


Хавсралт А. Б, В, Г - нь энэхүү гэрээний салшгуй бүрэлдэхүүн хэсэг болно..





25.2 ХУУЛЬ


Энэхүү Гэрээ нь Монгол Улсын хуультогтоомжтой нийцсэн байна.


25.3 САЙН САНАА





Талууд энэхүү гэрээний дагуу харилцаагаа сайн санааны зарчимд үндэслэж,


нэгдмэл зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж, гарч болох аливаа үл


ойлголцол, маргааныг эв зүйгээр зохицуулан шийдвэрлэхийг эрмэлзэнэ.


25.4 ГЭРЭЭНИЙ ХЭЛ


Гэрээг монгол, англи хэлээр уйлдсэн бөгөөд эх бичвэрүүдийг тайлбарлахад


хоорондоо зөрчилдвөл монгол хэлний хувилбар нь шийдвэрлэх хүчинтэй болно.








25.5 ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛЛӨР БОЛОХ. ГЭРЭЭНЛНЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ


1. Энэхүү гэрээг Монгол Улсын Засгийн газар баталсан өдрийг гэрээ хүчин төгөлдөр


болсон өдөр гэж үзнэ.


2. Талууд харилцан тохиролцож энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох


бөгөөд уг нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газраар батлуулсанаар


хүчин төгөлдөр болно.








ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫГ ТӨЛӨӨЛЖ: ГЭРЭЭЛЭГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ:

















ГТГ-ЫН ДАРГА “ШУНХЛАЙ ЭНЕРЖИ " ХХК-ИЙН


Д. АМАРСАЙХАН ЗАХИРАЛ П. БАТХИШИГ


 СУЛИНХЭЭР -XXIII ТАЛБАЙН ТАЛААР


ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР,


"ШУНХЛАЙ ЭНЕРЖИ" ХХК-ИЙН


ХООРОНД БАЙГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН


ХУВААХ ГЭРЭЭНИЙ


ГЭРЭЭТ ТАЛБАЙ ХАВСРАЛТ "А"








Энэхүу хавсралт "А" нь Газрын тосны газар, "Шунхлай Энержи" ХХК-ийн


хооронд 2009 оны £ дугаар сарын 1?. - ны өдөр байгуулсан


Бүтээгдэхүүн хуваах гэрээний бүрэлдэхүүн хэсэг болно.





ГЭРЭЭТ ТАЛБАЙН ЗУРАГ



























































ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛЫН ТАЛБАЙ
































Бутээгдэхуүн хуваах гэрээт тапбай


500 tans □ Нээлттэй талбай


-1 Энэхүү Бүтээгдэхүүн хуваах


гэрээт талбайн зураг


 СУЛИНХЭЭР - XXIII ТАЛБАЙН ТАЛААР


ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР,


"ШУНХЛАЙ ЭНЕРЖИ" ХХК-ИЙН


ХООРОНД БАЙГУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН


ХУВААХ ГЭГӨЭНИЙ





ХАВСРАЛТ "Б"











ГЭРЭЭТ ТАЛБАЙ


Энэхүүхавсралт"Б"нь Газрынтосныгазар, "ШунхлайЭнержи"ХХК-ийнхооронд


2009 оны £7 дугаар сарьш^М - ны өдөр байгуулсан Бүгээгдэхүүн хуваах гэрээний


бүрэлдэхүүн хэсэг болно.














ГЭРЭЭТ ТАЛБАЙН БАЙРЛАЛ











1. Талбайн нэр Сулинхээр - XXIII


2. Талбайн хэмжээ 13575 кв.км.


3. Солбилцолын цэг








Дугаар Уртраг Өргөрөг





1 109° 30' 00" 42° 39’ 12"


2 109° 30’ 00" 43° 10' 00"


3 109° 49' 00" 43° 10' 00"


4 109° 49’ 00" 43° 50' 00"


5 111° 00' 00” 43° 50' 00"


6 111° 00’ 00” 44° 20’ 00“


7 111° 09’ 00" 44° 20’ 00"


8 111° 09' 00” 44° 13' 15"


9 111° 44’ 27” 43° 46' 36"


10 110° 53' 00" 43° 21' 12"


11 110° 12' 48" 42° 45’ 53"


 СУЛИНХЭЭР ХХШ ТАЛБАЙН ТАЛААР


ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР,


“ШУНХЛАЙ ЭНЕРЖИ” ХХК-ИЙН ХООРОНД БАЙГУУЛСАН


БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ t


ХАВСРАЛТ “В” с )





ГЭРЭЭТ ТАВАН ЖИЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХ НААД ЗАХЫН АЖИЛ, ҮҮРЭГ


ГАРАХ ЗАРДАЛ.


Хайгуулын ажил явуулах 5 жилийн хугацааг 3 үе шатад ангилна. Нэгдүгээр үе шат нь 1





жил, 2 дугаар үе шат нь 2 жил, 3 дугаар үе шат нь 2 жил байна.





1 дүгээр үе шат


Энэ үе шатыг 1 жилээр төлөвлөсөн бөгөөд үүнд геологийн болон геофизикийн бүх


мэдээллийн судалгааны ажлыг цуглуулж, боловсруулна.





No Ажлын төрөл Хэмжих Нэгж үнэ Ажлын Зардал


нэгж (ам. хүрээ (ам.


доллар) доллар)


1. Төслийн бичиг 80.000


баримтуудыг бэлтгэх


2. Геологийн болон 150.000


геофизикийн мэдээллийг


ДУглуулж, боловсруулах


3. Талбайн маршрутын Тууш км 10 10.000 100.000


судалгаа


4. Геологийн болон Тууш км 100 2200 220.000


бүтцийн хэсэг





5. Литологи болон Тууш м 15 4000 60.000


давхарга зүйн зүсэлт


Эхний жнлийн нийт 610.000


зардал





2 дугаар үе шат





Энэ үе шатыг 2 жилээр төлөвлөсөн бөгөөд үүнд 2D чичирхийллийн судалгаа, 3D


чичирхийллийн судалгаа хийх бөгөөд 1 хайгуулын цооног өрөмдөнө.


>


No Ажлын төрөл Хэмжих Нэгж үнэ Ажлын Зардал


нэгж (ам. хүрээ (ам.


доллар) доллар)


1. Геологийн зураглал м.кв 80 2000 160.000


1:200000


2. Лаборатори, 120.000


шинжилгээний ажил


3. 2D чичирхийллийн Тууш км 7000 920 6.440.000


судалгаа


4. Байгаль орчны ажил 100.000


5. Мэдээлэл боловсруулах 150.000


Геологийн зураглал Км' 200 800 160.000


1:100000


6. 2D чичирхийллийн Тууш км 7000 700 4.900.000


34


 судалгаа


7. 3D чичирхийллийн Км' 50 000 110 5.500.000


судалгаа


8. 3.5 км дооног өрөмдөх, цооног 11.800.000 1 1 1.800.000


9. Цооногийн судалгаа цооног 300.000 1 300.000


10. Туршилт үйлчилгээ цооног 400.000 1 400.000


Лаборатори, 300.000


11.


шинжилгээний ажил


2,3 дахь жилийн нийт 30.330.000


зардал





3 дугаар уе шат


Энэ үе шат нь 2 жил байна. Үүнд: цооног өрөмдөлт, цооногийн судалгаа туршилтын ажил





орох бөгөөд 5 жилийн хайгуулын ажлын нэгтгэгдсэн тайлан гаргана.


No Ажлын төрөл Хэмжих Нэгж үнэ Ажлын Зардал


нэгж (ам. хүрээ (ам.


доллар) доллар)


1. Байгаль орчны ажил 200.000


2. Мэдээлэл боловсруулах 190.000


3. 3.5 км цооног өрөмдөх, цооног 11.800.000 1 11.800.000





4. Цооногийн судалгаа цооног 300.000 1 300.000


5. Туршилт үйлчилгээ Цооног 400.000 1 400.000


6. Лаборатори, 500.000


шинжилгээний ажил


7. Байгаль орчны ажил 150.000


8. Мэдээлэл боловсруулах 250.000


9. Хайгуулын ур дүнгийн 270.000


тайлан


4,5 дахь жилийн нийт 14.060.000


зардал





ГЭРЭЭТ ТАВАН ЖИЛД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХ НААД ЗАХЫН АЖИЛ, ҮҮРЭГТ


ЗАРЦУУЛАХ ЗАРДЛЫН ДҮН 45,000,000 AM. ДОЛЛАР














)















































35


 СУЛИНХЭЭР ХХШ ТАЛБАЙН ТАЛААР


ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР,


“ШУНХЛАЙ ЭНЕРЖИ” ХХК-ИЙН ХООРОНД БАЙГУУЛСАН


БҮТЭЭГДЭХҮҮН ХУВААХ ГЭРЭЭНИЙ


ХАВСРАЛТ“Г”


БҮРТГЭЛ ТООЦООНЫ ЖУРАМ





НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ


ЕРӨНХИЙ ЗААЛТУУД





1. НЭР ТОМЬЁО





оны-^ дугаар сарычД^ны өдрийн Бүтээгдэхүүн хуваах гэрээний 2 дугаар


зүйлд тодорхойлсон нэр томьёонууд энэхүү Бүртгэл тооцооны журамд хамаарах бөгөөд


адил утга агуулна.


2. БҮРТГЭЛ ТООЦООНЫЖУРМЫН ЗОРИЛГО БОЛОН


БАРИМТ БИЧГИЙН ЛАВАМГАИЛАХ БАИДАЛ


Энэхүү гэрээний бүртгэл тооцооны журмын зорилго нь гэрээлэгчийн оруулсан


хөрөнгө оруулалт, зарцуулсан зардал, эд хөрөнгийн өртөг зэргийг нягтлан бодох бүртгэлд


тусгаж, санхүүгийн тайлан гаргахдаа Монгол улсад мөрдөгдөж буй Нягтлан бодох


бүртгэлийн тухай хууль, үндэсний болон Нягтлан бодох бүртгэлийн Олон Улсын


Стандарт (НББОУС) бусад холбогдох хууль тогтоомж, журмыг мөрдүүлэхэд оршино.


Энэхүү бүртгэл тооцооны журмын заалтууд гэрээний заалттай үл тохирох буюу


зөрчилдөх аливаа тохиолдолд олон улсын газрын тосны аж үйлдвэрт хэвшсэн нийтлэг


зарчмыг баримтлана.


3. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГУУЛ


а) Гэрээлэгч нь ГТГ-т хайгуулын ажлын туршид хуанлийн улирал бүрийн эцсээс хойш


гуч (30) хоногийн дотор дараах тайлангуудыг шилжүүлнэ.Үүнд:


1. Санхүүгийн тайлан (нэмэлт тодруулгын хамт);


2. Зардлын дэлгэрэнгүй тайлан (зардлын төв тус бүрээр );


Дээрх тайлангууд нь өссөн дүнгээр бэлтгэгдсэн байна.


б) Олборлолтын үед Гэрээлэгч нь ГТГ-т хуанлийн улирал бүрийг дууссанаас хойш гуч


(30) хоногийн дотор дараах тайлангуудыг гаргаж өгнө. Үүнд:


1. санхүүгийн тайлан (нэмэлт тодруулга);


2. олборлолтын тайлан;


3. экспортын мэдээ, тайлан


4. хуваах тос болон тэнцвэржүүлэлтийн тайлан;


5. зардлын дэлгэрэнгүй тайлан ( зардлын төв тус бүрээр );


6. өртөг нөхөлтийн тайлан;








36


Дээрх тайлангуудыг өссөн дүнгээр бүртгэж нягглан бодох бүртгэлийн олон улсын


стандарт болон энэхүү бүртгэл тооцооны журмын дагуу хийж, тайлант жил дууссаны


дараа жар (60) хоногийн дотор ГТГ-т гаргаж өгнө.


4. САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ


а) Гэрээний 13 дугаар зүйлийн дагуу шалгалт хийхдээ, Засгийн газрын төлөөлөгч нь


Гэрээлэгчийн газрын тосны үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалт, өртөг


нөхөгдөх зардалыг холбогдох хууль, журам, энэхүү гэрээний дагуу үнэн зөв бүртгэж


тайлагнасныг санхүүгийн тайлан баланс.тайлангийн нэмэлт годруулгууд данс ,


дансны бичилт, бараа материалын бүртгэл ба бараа материал, ваучер, цалингийн


төлбөр, нэхэмжлэх, зэрэг үндсэн баримтууд Гэрээнд шууд буюу шууд бусаар


хамрагдах аливаа төрлийн гэрээ, туслан гүйцэтгэх гэрээ зэрэгт тулгуурлан жил бүр


шалгаж батапгаажуулна. Тухайн шапгалтын явцад Гэрээлэгчийн Монголд болон


бусад газар орших газрын тосны үйл ажиллагаатай холбогдох бүх үйлдвэрлэлийн


байр, байгууламж, агуулах болон албан конторт очиж танилцан холбогдох


ажилтануудаар шаардлагатай баримт материал гаргуулан зохих үндэслэлийн дагуу


шалгах эрхтэй.


б) Гэрээлэгчийн бүх баримт бичиг нь тэдгээрийн үүсэн байгуулагдсан өдрөөс хойш


таван (5) жил эсхүл хуульд заасан журмын дагуу шаардагдах хугацаанд хадгалагдаж,


шалгуулахад бэлэн байна.


5. ВАЛЮТ СОЛИХ


Гэрээлэгчийн газрын тостой холбогдох үйл ажиллагааны бүртгэл нь АНУ-ын


доллараар хийгдэнэ. АНУ-ын доллараар гарсан бүх зардал нь зарцуулсан тоо


хэмжээгээрээ бүртгэгдэнэ. Монгол улсын мөнгөн нэгжээр гаргасан зардлыг гэрээний 17


дугаар зүйлд заасны дагуу АНУ-ын долларт шилжүүлж, АНУ-ын доллараас бусад мөнгөн


нэгжээр гарсан зардал нь тухайн валютыг Гэрээлэгчийн АНУ-ын долларын данснаас


худапдан авсан тохиолдолд худалдан авсан үнээр АНУ-ын долларт шилжүүлэгдэх ба


үүнээс бусад тохиолдолд Монгол Банкны албан ханшаар тооцно.


Монгол төгрөг болон АНУ-ын доллараас бусад валютыг АНУ-ын долларт


шилжүүлсэн ханшаар бүртгэл хөтөлнө.


6. БҮРТГЭЛ


Гэрээлэгч нь бүртгэлийг Англи хэл дээр нягтлан бодох бүртгэлийн Олон Улсын


стандарт, Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын газрын тосны аж үйлдвэрлэлд


хэвшсэн нягглан бодох бүртгэлийн нийтлэг зарчмуудын дагуу хөтлөнө.


7. БҮРТГЭЛИЙН ЖУРМЫГ ХЯНАХ


Энэхүү Бүртгэлийн журмыг Гэрээлэгч, ГТГ хоёр бичгээр харилцан тохиролцсоны


үндсэн дээр ирээдүйн үйл ажиллагааг зохицуулахаар Засгийн газрын төлөөлөгч нь хянан


шалгаж болно.


8. БҮРТГЭЛИЙН НАРИЙВ ЧИЛСАН АРГА ЧЛАЛ


Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ер (90) хоногийн дотор Гэрээлэгч нь


Гэрээ болон энэхүү бүртгэл тооцооны журмын дагуу боловсруулсан дансны гүйлгээний


бүдүүвч, зардлын нарийвчилсан ангилал, баримтлагдах зардлын төсвийн нарийвчлан


тодорхойлсон хэлбэр, үйл ажиллагааны бичлэг болон бүртгэлийн аргачлалын талаарх


саналыг ГТГ-т ирүүлж хэлэлцэнэ. Энэхүү аргачлалыг санхүүгийн нийтлэг бүртгэл, олон


улсын газрын тосны аж үйлдвэрлэлд хэвшсэн зарчим, Монгол Улсын хууль, журмын


дагуу боловсруулна. Ийнхүү хэлэлцсэний дагуу Засгийн Газрын төлөөлөгчийн


зөвшөөрснөөр Гэрээлэгч нь цаашид ашиглагдах дансны гүйлгээний будүүвч, зааварчлагыг


боловсруулж ГТГ-т гаргаж өгнө.


ХОЁРДУГААР ЗҮЙЛ


ЗАРДАЛ, ОРЛОГО


1. НӨХӨН ТӨЛӨГЛӨХ ЗАРДАЛ


Гэрээлэгч нь Гэрээний дагуу дараах зардлуудыг хариуцаж шууд төлөх бөгөөд


эдгээр зардлуудыг Гэрээний 4 дүгээр зүйлийн дагуу ангилж, нөхөн авна,


а) Газрын эрх


Гэрээлэгч нь газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад шаардагдах


барилга байгууламж барих талбайн эрх авахтай холбогдон гарсан зардал


б) Хөдөлмөр эрхлэлт


1. Гэрээлэгчийн Монголд ажиллаж буй ажиллагсдын (удирдах албан тушаалтнаас


бусад) цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын


олговор, томилолт, хөдөлмөрийн чадвар түр алдах, тахир дутуугийн нөхөн


олговорууд,


2. Гэрээлэгчийн Монголд ажиллахаар томилогдсон гадаадын иргэдийн (удирдах


албан тушаалтнаас бусад) амьжиргааны, орон байрны болон бусад


хөнгөлөлтүүд,


3. Засгийн газрын байгууллагаас хуулийн дагуу Гэрээлэгчийн ажиллагсадын


цалин хөлсөнд хамааруулж ногдуулж буй хураамжтай холбогдсон зардлууд.


в) Ажиллагсдад узуүлэх хөнгөлөлт. олгох тэтгэвэр, тэтгэмж


Гэрээлэгчийн Монголд ажиллаж буй гадаад болон монгол ажиллагсдын цалин


хөлсөнд хамаарагдах ажиллагсдын амь нас болон нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж


олгохтой холбогдон гарах зардал.-


Гэнэт халагдсаны тэтгэмж монгол болон гадаад улсын ажиллагсдын хувьд адил байх


бөгөөд тэтгэмжийг Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн дагуу зохицуулна.


г) Материал. тоног төхөерөмж ба сэлбэг хэрэгсэл


Гэрээлэгчийн худалдаж авсан. түрээсэлсэн буюу нийлүүлсэн материал, тоног


төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл.


I. Худапдаж авсан материал


Гэрээлэгчийн худалдаж авсан материал, тоног төхөөрөмж. сэлбэг хэрэгслийн


зардлыг тооцоход Гэрээлэгчид үзүүлсэн бүх хөнгөлөлтийг нь хасаад түүний


жинхэнэ төлсөн үнийг энэхүү журмын 2 дугаар зүйлийн 3.1-т заасан


үнэлгээний зарчмын дагуу тогтооно.


2 Гэрээлэгч буюу салбар байгууллагаас нийлүүлсэн материал


Гэрээлэгч нь аливаа материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг өөрийн


буюу салбар байгууллагынхаа нөөцөөс авч нийлүүлэхээс бусад тохиолдолд


Монголын иргэн, аж ахуйн нэгжээс худалдаж авна. Гэхдээ дээр дурдсан


нөөцөөс нийлүүлсэн материалын унэ нь даатгал, нийлүүлэлтийн адил нөхдөлд


гуравдахь этгээдээс төсөөтэй эд зүйлийг худалдаж авч болох үнээс өндөр байх


ёсгүй. Уг материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн үнэлгээг энэхүү


журмын 2 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу тогтооно.


 3 Баталгаа


Гэрээлэгч нийлуүлж буй материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлдээ





үйлдвэрлэгчийн буюу худалдагчийн чанарын баталгаанаас өөр ямар нэгэн


баталгаа нэмж гаргахгүй бөгөөд хэрэв нийлүүлсэн материал гэмтэл согогтой


байвал үйлдвэрлэгч буюу худалдагчаас Гэрээлэгчид зөрүүг нөхөн төлөх хүртэл


үүнийг орлогод авахгүй.


4. Түрээс





Түрээсэлсэн материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн үнийг бодитой


төлсөн үнээр тооцно.


д) Тээвэрлэлт


Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног


төхөөрөмж, материал. сэлбэг хэрэгслийг тээвэрлэхэд гарсан зардал


е) Үйлчилгээ


1. Гэрээлэгч нь гуравдагч этгээдээс зөвлөх, гэрээт үйлчилгээ болон хангамжаар


үйлчлүүлэхтэй холбогдсон зардлын зөвшөөрлийг ГТГ-аас урьдчилан бичгээр


авна. Уг зардал нь ижил төстэй ажил, үйлчилгээ үзүүлэх гадаадын болон


Монголын байгуулагад төлөх зардалтай ойролцоо байна.


) 2. Гэрээлэгч болон түүний салбар байгуулагаас Монголд болон хилийн чанадад


лабораторийн шинжилгээ хийх, загварчлах, геологи, геофизикийн


боловсруулалт, тайлал хийх, инженерийн болон мэдээлэл боловсруулах зэрэг


үйлчилгээний зардал нь тухайн үед олон улсын газрын тосны аж үйлдвэрт


дагаж буй унэлгээтэй дүйцэхүйц байна.


Гэрээлэгч буюу түүний салбар байгууллагаас үзүүлсэн үйлчилгээ нь ашиг


нэмэлгүйгээр зарцуулсан зардлаар тооцогдоно. Уг зардал нь тухайн үйлчилгээг


ижил нөхцөлөөр гүйцэтгэх бусад салбар байгууллага, гуравдагч этгээдэд гарах


хэвийн зардлаас илүүгүй байна.


Шаардлагатай бол. тухайн үйлчилгээ, түүнийг зохион байгуулсаны зардал


зэргийг баталсан баримтыг Гэрээлэгч, түүний салбар байгууллага, ГТГ-аар


гаргуулан авна.


Гэрээлэгч, түүний салбар байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээний зардал нь


олон улсын газрын тосны аж үйлдвэрлэлд газрын тосны компаниуд тэдгээрийн


салбар байгууллагуудад төстэй үйлчилгээ үзүүлсний төлбөрт төлдөг зардлаас


өндөр өртөгтэй бол тухайн зардлыг ГТГ нь энэхүү журмын 2 дугаар зүйлийн 5


) дахь хэсэгт хамааруулж өртөг нөхөлтөөс хасах эрх эдэлнэ.


ж) Хохирол болон алдагдал


Доорхи з) бүлгийн дагуу даатгалд хамрагдахаас бусад тохиолдолд газар


хөдлөлт, гал түймэр, уер, шуурга, хулгай, осол буюу бусад Гэрээлэгчээс


хамаарахгүй шалтгааны улмаас учирсан хохирол, алдагдпыг нөхөн сэргээхэд


гарах бүхий л зардал. Гэрээлэгч нь хохирол болон алдагдалд орсон тухайгаа


нэн даруй ГТГ-т бичгээр мэдэгдэнэ.


з) Даатгалын зардал


Гэрээний 24 дүгээр зүйлд заасанчлан даатгалын компанитай байгуулсан


гэрээний дагуу төлсөн даатгалын зардлыг өртөг нөхөлтийн тооцоонд оруулна.











39














J


 и) Хээрийн анги. агуулах болон бусад байгууламж


Хээрийн ангиуд, агуулахууд, тээвэрлэлтийн болон холбооны систем, усан


хангамж, зам болон бусад байгууламжуудийг хадгалж хамгаалах, тоноглох,


ажиллуулахтай холбогдон Монгол Улсын нутаг дэвсгэрийн дотор гарч буй


зардал.


к) Эрх зуйн зардал


Гэрээт талбай, газрын тостой холбогдсон үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийг


хамгаалах, шүүх хурлын буюу хууль зүйн туслалцаа авсан, үүний дотор


өмгөөлөгчийн хөлс, шагнал , зөвлөхийн цалин хөлсний тодорхой хувь, мөн


Гэрээний дагуух газрын тостой холбогдсон үйл ажиллагааны талаар талууд


болон аль нэгний нь эсрэг шийдвэр гарсантай холбоотой зардал, мөн газрын


тостой холбогдсон үйл ажиллагаа буюу энэ гэрээний эсрэг чиглэсэн аливаа


үйлдэл, гомдол, заргаас хамгаалах зорилгоор гэрээнд оролцогч талууд буюу аль


нэг тал нь урьдчилан сэргийлэхээр авсан арга хэмжээний зардлууд. Дээр


дурдсан арга хэмжээг гэрээнд оролцогч талууд буюу аль нэгнийх кь хуульчид


хэрэгжүүлсэн тохиолдолд тэдгээрт энэхүү үйлчилгээ үзүулсний зохих


хэмжээпий мопгө төлнө.


л) Захиргааны зардал





1. Нягтлан бодох бүртгэлийн Олон Улсын Стандарт (НББОУС-1-ийн 82)-д


заасны дагуу борлуулалт өртгийн аргад хамааралтай хариуцлагын төвөөр нь


ангилдаг аргаар удирдлагын зардлыг тусад нь бүртгэнэ. Энэ зардалд


Гэрээлэгчийн Монголд буюу гадаад дахь ерөнхий удирдлага, хянах, зөвлөх,


үйлчлэх үүрэг хүлээсэн албан тушаалтнуудтай холбоотой гарсан зардлуудыг


бүртгэнэ. Үүнд : Цалин хөлс, амралтын нөхөн олговор,нэмэгдэл урамшуулал,


хуулийн дагуу буюу Засгийн газрын харьяа байгууллагаас ногдуулсан татвар


хураамж, шимтгэл, удирдлагын байрлаж буй албан контор болон техник


хэрэгсэл, тавилга, эд хогшил худалдан авах, түрээс, ашиглалтын зардал.


шатахуун, томилолт сургалт зэрэг зардлуудыг оруулна. Гэрээний дагуу дээр


дурдсан газрын тостой холбогдсон удирдлагын үйл ажиллагааны зардал нь


газрын тостой холбогдсон Гэрээлэгчийн жилийн зардлын 5 хувиас хэтрэхгүй


байна. Захиргааны зардлыг бусад зардалд давхардуулан тооцохгүй.





2. Дээр дурьдсан захиргааны зардлыг бусад (энэ зүйлийн 1 .а-к хүртэлх) зардалд


давхардуулан тооцохгүй.





2. ОРЛОГО





Гэрээлэгч газрын тостой холбогдсон үйл ажиллагааны явцаас орсон орлогыг зохих


дансанд бүртгэж авна. Уг орлого нь дараах ажил гүйлгээнээс бүрдэнэ:


а) Гомдол заргаас авсан орлого


Газрын тостой холбогдсон уйл ажиллагааны талаарх зарга, даатгалын орлого буюу


хөрөнгө,


б) Гуравдагч талын орлого





Өмч хөрөнгө ашиглуулсны, Гэрээлэгчээс узүүлсэн үйлчилгээний буюу аливаа мэдээллийн


төлбөр хэлбэрээр гуравдагч талаас олсон орлого.


в) Тохиргоо бичилт





40


 Өмнө нь дансанд бүртгэгдсэн гэмтэл согогтой материал, тоног төхөөрөмжид түүний


нийлүүлэгч, үйлдвэрлэгчээс Гэрээлэгчид буцаан олгосон нөхөн олговор.





г) Буцааж төлсөн төлбөр


Өмнө нь дансанд бүртгэгдсэн байсан зардлаас Гэрээлэгчид будаан төлсөн түрээс, нөхөн


төлбөр буюу бусад орлого.


д) Эд материап, тоног төхөөрөмж болон сэлбэг хэрэгслийг худалдах, экспортлох


Энэхүү гэрээнд тусгайлан заагаагүй бол Гэрээлэгч дансанд бүртгэлтэй байсан аливаа эд


материал, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг салбар байгууллага, эсвэл бусад


байгууллага, хувь хүнд худалдах, экспортлох буюу шилжүүлэх тохиолдолд уг


шилжүүлгийн дүн бүртгэлд тусгагдсан байна.





3. ЭЛ МАТЕРИАЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СЭЛБЭГ ХЭРЭГСЛИЙН


ҮНЭЛГЭЭ


Тооцооны журмын 2 дугаар зүйлийн 1(г)-д заасны дагуу дансанд бүртгэлтэй эсвэл


2(д)-д зааснаар бүртгэлд тусгагдсан материал, тоног төхөрөөмж болон сэлбэг хэрэгслийн


үнэлгээ дорх зарчмаар хийгдэнэ. Үүнд:


1. Доорх (3.2) зүйлд өөрөөр заагаагүй бол Гэрээлэгчийн худалдан авсан эд


> материал, тоног төхөөрөмж болон сэлбэг хэрэгслийн үнэ нь эдгээртэй адил


чанарын барааны олон улсын зах зээл дэх үнэ, худалдан авах хэлэлцээр


байгуулсан тухайн үед олон улсын зах зээлд давамгайлж байсан нийлүүлэлтийн


адил нөхцөлийн үнийн жишигтэй тохирч байх ёстой. Эд материал, тоног


төхөөрөмж болон сэлбэг хэрэгслийн худалдан авах үнэ нь зохих тохиолдолд


худалдааны болон бэлэн мөнгөний хямдралууд, нийлүүлэлтийн төлбөр,


тээврийн болон хүргэх зардал, даатгал, татвар, гаалийн татвар, консулын


төлбөрүүд болон бусад импортын бараанд ногдуулах төлбөрүүдийг урьд өмнө


өөр тооцоонд оруулсан эсэхийг харгалзан үзэж хамруулна.


2. Салбар байгууллагуудаас худалдан авсан болон тэдэнд худапдсан эд материал,


тоног төхөөрөмж болон сэлбэг хэрэгслийг доорх (а), (б)-д заасны дагуу үнэлнэ


а) Шинэ эд материал. тоног төхөөрөмж болон сэлбэг хэрэгслүүд нь (А


ангилал) Гэрээлэгчийн гэрээ байгуулах үеийн адил чанарын барааны


олон улсын зах зээлийн үнэ, нийлүүлэлтийн адил нөхцөлийн үнийн


жишигт нийцэж байх.


б) Хэрэглэж байсан эд материал, тоног төхөөрөмж болон сэлбэг хэрэгслүүд


(Б, В ангилал).


i) Эвдрэлгүй, гэмтэлгүй, үйлдвэрлэл үйлчилгээнд ашиглаж байгаа засвар


үйлчилгээ шаардагдахгүй ашиглах боломжтой түүхий эд материал,


тоног төхөөрөмж болон сэлбэг хэрэгслүүд нь Б ангилалд хамрах бөгөөд


дээрх (а)-д тодорхойлсон шинэ материал, тоног төхөөрөмж болон


сэлбэг хэрэгслүүдийн тухайн үеийн үнийн 75 хувиар (75%) үнэлэгдэнэ.


ii) Б ангипалд хамруулах боломжгүй материал, тоног төхөөрөмж болон


сэлбэг хэрэгслүүд, гэхдээ:


♦ засвар үйлчилгээний дараа үндсэн зориулагттаар нь Б ангилалын


дагуу хэрэглэж байсан боловч сайн эд материал, тоног төхөөрөмж


болон сэлбэг хэрэгслүүдийн адил дахин ашиглах боломжтой;


эсвэл








41





























I


 ♦ үндсэн зориулалтаараа ашиглагдах боломжтой боловч


ерөнхийдөө засвар уйлчилгээ хийх боломжгүй эд материал, тоног


төхөерөмж болон сэлбэг хэрэгслүүд нь В ангилалд орох бөгөөд


дээрх (а)-д тодорхойлсон шинэ эд материал, тоног төхөөрөмж


болон сэлбэг хэрэгслүүдийн тухайн үеийн үнийн тавин хувиар


(50%) үнэлэгдэнэ. В ангиллын эд материал, тоног төхөөрөмж


болон сэлбэг хэрэгслүүдийн үнэ засвар үйлчилгээний өртөг


нийлээд Б ангиллын эд материал, тоног техөөрөмж болон сэлбэг


хэрэгслүүдийн үнээс хэтрэхгүй байх нөхцөлд, засвар


үйлчилгээний үнэ өртгийг засварлагдсан эд материал, тоног


төхөөрөмж болон сэлбэг хэрэгслүүдэд оруулна.


Ш) Б, В ангилалд орохгүй эд материал, тоног төхөөрөмж болон сэлбэг


хэрэгслуүдийг хэрэглээтэй нь уялдуулж унэлнэ.


iv) Эд материал, тоног төхөөрөмж болон сэлбэг хэрэгслүудийг Газрын


тосны үйл ажиллагаанд түр ашигласнаар 2)б)н)-д заасны дагуу


хямдруулах боломжгүй нөхцөлд эдгээр эд материал, тоног төхөерөмж


болон сэлбэг хэрэгслүүд нь хийгдсэн үйлчилгээний үнийн дүнтэй нийцэх


дансны цэвэр тооцооны дүнд үндэслэн үнэлэгдэх болно.








4. ЗАРДЛЫН ТӨВҮҮЛ


Гэрээний дагуу нөхөн төлөгдөх зардалд үр дүнтэй хяналт хийх боломжийг хангах


зорилгоор бүх зардлуудыг зардлын төвүүд болон тэдний дэд ангилалуудад хуваан ангилж,


ГТГ-т танилцуулна.


Нарийвчилсан ангиллыг Хавсралт “Г”-ын 1.8 дугаар зүйлийн дагуу тохиролцоно. Гэхдээ


доорх ангилалууд заавал хийгдэнэ. Үүнд:


а) Талбай тус бүрээр зардлууд дараах маягаар хуваарилагдана:


1. Хайгуулын талбай.


2. Олборлолтын талбай нэг бүрчлэн.


3. Дамжуулах хоолой гэх мэт талбайн гадуур үйл ажиллагааны зардал.





4. Тодорхой талбайд хамааруулах боломжгүй зардлууд.


5. Ерөнхий зардлууд болон Удирдлагын зардлын хуваарилалт.


б) Газрын тосны үйл ажиллагаа бүрт зардлууд дараах маягаар хуваарилагдана:


i) Хайгуулын үйл ажиллагаа. Үүнд:


1. Агаарын, геологийн, геохимийн, палеонтологийн, топографийн болон


бусад судалгаа.


2. Чичирхийлэлийн судалгаа нэг бүрчлэн.





3. Хайгуулын болон үнэлгээний цооног нэг бүрчлэн.


4 Дэд бүтэц (зам, нисэх онгоцны буудал).


5. Туслах байгууламжууд (агуулах гэх зэрэг). Эдгээрт ердийн


үйлчилгээний өртөг хуваарилалт орно (Газрын тосны үйл ажиллагаатай


холбогдох зардлууд).


6. Ерөнхий зардлууд болон Удирдлагын зардлын хуваарилалт.


7. Бусад зардлууд.


П) Олборлолтын үйл ажиллагаа. Үүнд:


1. Агаарын, геологийн, геохимийн, геофизикийн болон бусад судалгаа.


2. Олборлолтын цооног нэг бүрчлэн.


3. Хуримтлуулах шугамууд.


4. Талбайн байгууламжууд.


5. Хадгалах байгууламжууд.


6. Дамжуулах хоолой, тээврийн цистернүүд.


7. Дэд бүтэц.


8 Туслах байгууламжууд (агуулах гэх зэрэг). Эдгээрт ердийн


үйлчилгээний өртөг хуваарилалт орно (Газрын тосны үйл ажиллагаатай


холбогдох зардлууд).


9. Ерөнхий зардлууд болон Удирдлагын зардлын хуваарилалт.


iii) Ашиглалтын үйл ажиллагааг олборлолтын үйл ажиллагаатай адил ангилна.


в) Олборлогдож, хадгалагдсан газрын түүхий тос болон байгалийн хийтэй холбогдох


зардлыг дараах зарчмыг баримталж хуваарилна. Үүнд:


1. Зардлын дийлэнх хувь нь түүхий газрып тос эсвэл байгалийн хийн аль нэгэнд


хамааралтай бол аль нэгэнд нь бүрэн хуваарил.ча,


2. Зардлыг түүхий тос болон байгалийн хий хоёуланд нь хамааруулах боломжтой


тохиолдолд уг зардал нь талуудын харилцан тохиролцсон аргачлалын үндсэн


дээр олон улсын газрын тосны аж үйлдвэрийн туршлагын дагуу


хуваарилагдана.


5. НӨХӨН ТӨЛӨГДӨХГҮЙ ЗАРЛЛУУЛ


Өртөгт тос болон хийг тодорхойлох зорилгоор доорх зардлыг нөхөн төлөгдөхгүй


зардалд тооцно. Үүнд:


а) Анхан шатны баримт бүрдүүлээгүй биет зүйлийн хувьд зөрчилтэй зардлууд.


б) Холбогдох Ажлын хөтөлбөр, Төсөв буюу зарлагын батламжлалын хүрээнд


зарцуулагдаагүй, эсвэл Гэрээнд зөвшөөрөөгүй ангилалд хамрах зардал,


в) Осол, гамшгийн улмаас гарсан зардлаас бусад Гэрээлэгчийн худалдан авсан бараа,


гүйцэтгүүлсэн болон захиалсан үйлчилгээний үнэ тухайн үеийн адил чанарын бараа


үйлчилгээний олон улсын зах зээлийн үнэ, олон улсын зах зээлд давамгайлж буй


нийлүүлэлтийн адилхан нөхцөлийн үнийн жишгээс илүү гарсан зардал.


г) Туслан гүйцэтгэгч болон нийлүүлэгчтэй байгуулсан холбогдох Гэрээтэй үл нийцэх


бараа, үйлчилгээний төлбөрүүд.


д) Дээрх “в” хэсэгт заасны дагуу эд материалын байдал үнэтэйгээ таарахгүй нөхцөлд энэ


зөрчилтэй холбогдон гарсан нэмэгдэл зардал.


е) Газрын тосны үйл ажиллагаанд онцын шаардлагагүй зардал, Үүнд нийлүүлэх цэгээс


хойш гарах үйл ажиллагааны, тухайлбал газрын түүхий тосыг Монгол Улсаас


гаргахаар ачааны машин, вагон гэх мэт тээврийн хэрэгсэлд ачсаны дараах зардал.


ж) Мон гол Улсын болон бусад улсад төлсөн татвар, хураамжууд.


з) Гэрээний 10 дугаар зүйлд заасны дагуу төлөгдөх урамшууллууд болон бусад


төлбөрүүд.


и) Шүүгч, Арбитрч буюу шинжээчийн асуудлыг өөрөөр шийдвэрлээгүй бол Гэрээний 22


дугаар зүйлийн д фбитражийн болон шинжээчдийн зардап.


 к) Монгол Улсын Шүүх болон эрх бүхий бусад байгууллагаас ногдуулсан хүү, торгууль,


анз.


л) ГТГ-аас бичгээр зөвшөөрөгдөөгүй ажил үйлчилгээ, аливаа хандив тусламж


н) Газрын тос хайх, олборлох, ашиглахад зориулсан шинэ тоног төхөөрөмж, материал


болон аргачлал, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор судалгаа хийхтэй холбогдон


гарсан зардал.


о) Талбайн дэнчин


ө) БХГ-ний 7 дугаар зүйлийн “в”, “г” заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардал


ү) Зээлийн хүүгийн зардал





п) Төлөөлөгчийн газрыг дэмжих зардал


р) Орон нутгийг дэмжих зардал


с) Гэрээт талбайд ажил гүйцэтгэсэн боловч холбогдох мэдээлэл, тайлан, баримт


материалыг ГТГ-т хүлээлгэн өгөөгүй ажил, үйлчилгээний зардал


т) Газрын тостой холбогдсон үйл ажиллагааны горимыг зөрчсөнөөс гарсан зардал





ГУРАВДУГААРЗҮЙЛ


>


ТООЛЛОГО БОЛОН ТООЛЛОГЫН ТАЙЛАН








1. ТОГТМОЛ ТООЛЛОГО ХИЙХ, МЭЛЭГЛЭХ БОЛОН төлөөлөх


ГТГ болон Гэрээлэгч харилцан тохиролцож тогтоосон зохих хугацаанд Гэрээлэгч


үйл ажиллагааны бүх эд материал, биет хөрөнгө болон барилга угсралтын төслүүдийн


тооллогыг явуулж байна. Тооллогод ГТТ оролцох боломжийг хангах үүднээс Гэрээлэгч


тооллого эхлэхээс гучаас (30) доошгүй хоногийн өмнө тооллого хийх тухай ГТГ-т бичгээр


мэдэгдэнэ. Гэрээлэгч жил бүр доод тал нь нэг удаа, мөн Гэрээг цуцлах тохиолдолд


тооллого явуулна.


2. ТООЛЛОГЫН БҮРТГЭЛИЙГ ТУЛГАН ШАЛГАЖ. ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ





Гэрээлэгч, ГТГ хоёр хамтран эд хөрөнгийн тооллогын бүртгэлийг тулган шалгаад,


илүүдэл буюу дуталтын жагсаалтыг гаргаж, Гэрээлэгч нь зөрүүг залруулна.


3. ТООЛЛОГЫН ТАЙЛАН


а) Гэрээлэгч нь олон улсын газрын тосны аж үйлдвэрийн нягтлан бодох бүртгэлийн


жишгийн дагуу газрын тосны үйл ажиллагаанд хэрэглэгдэж буй эд хөрөнгийн


нарийвчилсан бүртгэл хийнэ.


б) Гэрээлэгч нь доорх зүйлүүдийг агуулсан тооллогын тайланг ГТГ-т улирал тутамд


ирүүлнэ. Үүнд:


1. Хянах боломжтой бүх эд хөрөнгө, материалын тодорхойлолт болон код


2. Эд хөрөнгө тус бүрийн дансанд бүртгэгдсэн үнийн дүн.


3. Эд хөрөнгийг дансанд бүртгэсэн он, cap, өдөр.


4. Эдгээр эд хөрөнгийн өртөг Гэрээний 15 дугаар зүйлийн дагуу нөхөгдсөн





эсэх.


 4. тэмдэглэгээ


Энэхүү хавсралт “Г” -ийн 1.8 дугаар зүйлд зааснаар тохиролцсон аргуудын дагуу


бүх эд хөрөнгө нь хяналтын үйл ажиллагааг хялбарчлах зохих код буюу тэмдэглэгээтэй


байх ёстой.





ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ





ОЛБОРЛОЛТЫГ хэмжих


БА ОЛБОРЛОЛТЫН ТАЙЛАН





1. Олборлолтын тайланг доорх зарчмуудын дагуу бэлтгэнэ. Үүнд:


а) Хуваах тос буюу хий, өртөгт тос буюу өртөг нөхөх хийг Гэрээний VIII, IX


зүйлд заасан талбайгаас олборлосон болон хадгалсан нийт түүхий тос буюу


нийт хийн хэмжээг үндэслэн тодорхойлно.


б) Олборлосон хийгээд нөөцөлсөн түүхий тос болон хийн нийт хэмжээг


Олборлолтын талбай дахь ачих цэгт өдөр бүр тодорхойлно. Уг талбайн ачих


цэгт олон төрлийн зэрэглэл бүхий түүхий тосыг юүлэх бөгөөд ийм түүхий


тосны зэрэглэлийг ГТГ, Гэрээлэгчийн хооронд хэлэлцэн тохироогүй бол тус


бүрчлэн ангилан тогтооно. Ачих цэг нь Олборлолтын талбайд байх агаад


дамжуулах хоолой, төмөр зам, машинаар Олборлолтын талбайгаас


тээвэрлэхээс өмнө энэ цэгт түүхий тосыг хэмжиж тодорхойлно.


в) Олборлож хадгалсан түүхий тос болон байгалийн хийг өдөр болгон


баррелиар Бүтээгдэхүүн хуваах цэг дээр, харин ГТГ, Гэрээлэгчийн харилцан


тохиролцсон цэгт хэмжих ба тээвэрлэлтийн цэг(үүд)-ээр чанарын хувьд


ялгаатай түүхий тос ирж байвал гэрээнд өөрөөр заагаагүй бол хэмжээг нь


тусад нь тодорхойлно.


г) Түүхий тосны хэмжээг хэвийн температур, даралтад байхад нь тодорхойлох


ба агуулах усны хэмжээ, тунамал хурдасны байдлаас шалтгаалан засвар


оруулна. Түүхий тосны нягт, хүхрийн агууламж болон бусад чанарын


тодорхойлолтуудыг тогтмол шалгаж, бүртгэж байх ёстой.


д) Байгалийн хийн хэмжээг хэвийн температур болон даралтад байхад нь


тодорхойлно. Дулаан ялгаруулах чадвар (калориность), хүхрийн агууламж


болон бусад чанарын тодорхойлолтуудыг тогтмол шалгаж, бүртгэж байна.


е) Газрын тосны үйл ажиллагаанд зарцуулсан түүхий тосны хэмжээг өдөр


болгон хэмжиж, бүртгэж байна. Эдгээр нь:


I. дахин шахах;


II. дахин боловсруулах;


III. хайгуул, олборлолтын болон дамжуулах хоолойд шахахад шаардагдах


гэх мэт талбайн үйл ажиллагааны эрчим хүчний хэрэглээнд зарсан.


ж) Шатаасан буюу ууршсан түүхий тос, байгалийн хийг өдөр болгон бүртгэнэ.


з) Түүхий тосны бэлэн нөөцийн хэмжээг хуанлийн cap бүрийн эхэн, эцэст


хамгийн багаар нь тооцож тогтоосон байна.


2. Тухайн цооног ба талбайгаас анхны (туршилтын ба эдийн засгийн үр ашигтай)


олборлолт эхэлмэгц олборлолтын талбай бүрээр доор заасан мэдээллүүдийг


багтаасан олборлолтын тайланг Гэрээлэгч cap бүр гаргаж өгнө. Үүнд:


а) Олборлож, хадгалсан түүхий тосны хэмжээ


 б) Олборлож, хадгалсан байгалийн хийн хэмжээ


в) Өрөмдлөг явуулах, олборлох болон хадгалах сав уруу шахахад ашигласан


түүхий тосны хэмжээ


г) Ууршуулсан байгалийн хийн хэмжээ


д) Сарын эхний түүхий тосны нөөцийн хэмжээ


е) Сарын эцсийн түүхий тосны нөөцийн хэмжээ


ё) Борлуулсан түүхий тосны хэмжээ


ТАВДУГААР ЗҮЙЛ





ОЛБОРЛОЛТЫН ТАЙЛАНГИЙН


ҮНЭЛГЭЭ


1. Гэрээлэгч нь хуанлийн улирал бүр энэхүү Гэрээний дагуу олборлож, нийлүүлэх


цэгт борлуулсан түүхий тос, байгалийн хийн үнэлгээг тооцоолсон тайланг бэлтгэх ёстой.


Олборлолтын тайлангийн үнэлгээ нь дараах зүйлүүдийг агуулна, Үүнд:


а) ГТГ ба Гэрээлэгчээс баримтжуулсан тухайн хуанлийн улирлын турш


гуравдагч этгээдэд борлуулсан түүхий тосны хэмжээ, үнэ


б) ГТГ ба Гэрээлэгчээс баримтжуулсан тухайн хуанлийн улиралын турш


гуравдагч этгээдээс өөр этгээдэд борлуулсан түүхий тосны хэмжээ, үнэ


в) Гэрээний 8-4 зүйл хамаарагдах тохиолдолд түүхий тосны үнэлгээ тогтоох


зорилгоор газрын тос зкспортлогч гол гол орнуудын түүхий тосны


үнэлгээний талаарх боломжтой мэдээлэл





г) ГТГ ба Гэрээлэгчээс баримтжуулсан борлуулсан байгалийн хийн хэмжээ,


үнэ





ЗУРГ ААДУГ ААР ЗҮЙЛ


ӨРТӨГ НӨХӨЛТИЙН ТАЙЛАН


1. Гэрээлэгч нь үүргийнхээ дагуу хуанлийн улирал бүр дорх зүйлүүдийг агуулсан


өртөг нөхөлтийн тайлан бэлтгэх ёстой, Үүнд:


а) Хуанлийн улирлын туршид гарсан нөхөгдөх зардал;


б) Хуанлийн улиралд нөхөгдөх нийт зардал;


г) Хуанлийн улирлын туршид Гэрээлэгчийн авсан өртөгт тос ба өртөг


нөхөлтийн байгалийн хийн хэмжээ, үнэ;


д) Хуанлийн улиралд нөхсөн зардлын хэмжээ;


е) Дараагийн хуанлийн улиралд шилжүүлэн нөхөгдөх зардал;


2. ХЯНАЛТЫН ТАЙЛАНГУУП


Гэрээлэгч нь өртөг нөхөлтийн данс ба тэнцүүлэх сөрөг данс нээж нөхөгдөх


зардлын үлдэж буй хэмжээ, нөхөгдсөн хэмжээг хянах бөгөөд энэ дансны мэдээллийг


улирал бүр ГТГ-т гаргаж өгнө.





46


 ДОЛДУГААР ЗҮЙЛ )





ОРЛОГО ЗАРЛАГЫН ТАЙЛАИ








Гэрээлэгч нь үүргийнхээ дагуу хуанлийн улирал бүр орлого зарлагын тайланг


гаргаж өгнө, Энэ тайлан нь дараах зүйлүүдийг тусгасан байна. Үүнд:


а) Энэхүү Бүртгэл тооцооны журамд тохирсон зардлын ангилал ба зардлын


төвд үндэслэн, төсөвт тусгах хуанлийн жилийн зардал, орлого;


б) Энэхүү Гэрээний дагуу нөхөгдөх зардал гэж тогтоосон, тухайн хуанлийн


улиралд хуримтлагдсан зардал ба орлого;


в) Хараахан шийдвэрлээгүй байгаа хуанлийн жилийн хуримтлагдсан зардал ба


орлого;


г) Төсөвт оруулах Гэрээний дагуу зөвшөөрсөн өөрчлөлтүүд;


д) Жилийн эцсийн хуримтлагдсан зардлын урьдчилсан тооцоо;


е) Дээрх (г) зүйлийн дагуу засварласан төсөв ба урьдчилсан тооцооны


хоорондын ялгаа, тайлбар.





НАЙМДУГААР ЗҮЙЛ





ХУВААХ ТОС БА АШИГТ ТАИЛАН МЭДЭЭ





Гэрээлэгч доорх тайлан, мэдээг улирал бүр ГТГ-т ирүүлнэ. Үүнд:





а) Тухайн улирлын турш олборлосон Түүхий тос;


б) Тухайн улирлын эцэст олборлосон болон хуримтлагдсан Түүхий тосны





в) хэмжээ;


Тухайн улирлын ГТГ ба Гэрээлэгчид ногдох Ашигт тос;


г) Тухайн улирлын эцэст ГТГ ба Гэрээлэтчид ногДбх АшйГт тосны


Д) хуритлагдсан нийт хэмжээ;


Тухайн улиралд Гэрээлэгчийн авах Өртөгт тосны хэмжээ;


е) Тухайн улирлын эцэст Гэрээлэгчийн авах Өртөгт тосны хуримтлагдсан


хэмжээ;