Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ:




ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА О.АМГАЛАНБААТАР



АЛТАЙН ХҮДЭР ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Р.ТОГТОХБАЯР 






ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ


(Гэрээний дугаар: 145/19 )



2014 оны 5 сарын 19-ний өдөр


Алтай хот



Энэхүү Хамтран Ажиллах Гэрээ (цаашид “Гэрээ” гэх)-г Нэг талаас Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар (цаашид “А” тал гэх), нөгөө талаас Монгол Улс, Улаанбаатар хот-13, Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж-8 хаягт байрлах Регистрийн 5095549, Улсын бүртгэлийн 9019032110 дугаартай “Алтайн хүдэр” ХХК (цаашид “Б” тал, хамтад нь “Талууд” гэнэ) нар Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн, хоорондын зөвшилцөл, харилцан ойлголцлыг баталгаажуулан 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр дор дурьдсан нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав.





НЭГ. ГЭРЭЭНИЙ ЗОРИЛГО


1.1. Б тал орон нутагт тулгамдаад байгаа энэхүү Гэрээнд тусгагдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд А тал зохих үйл ажиллагааг зохион байгуулж, Б талын бизнесийн үйл ажиллагааг дэмжих, Талуудын хооронд байгуулсан холбогдох бусад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллахтай холбоотой харилцааг зохицуулахад энэхүү Гэрээний зорилго оршино. 
 

ХОЁР. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ


2.1. Талууд үйл ажиллагаандаа Монгол улсын холбогдох хууль тогтоомж болон энэхүү Гэрээг удирдлага болгоно.


2.2. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхдээ ил тод, шударга. нээлттэй ажиллах зарчмыг баримталж, үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллана.


2.3. Талууд энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ бие биенээ харилцан хүндэтгэх болон албаны ёс зүй, зохистой харилцааг эрхэмлэн хамтарч ажиллана.


2.4.Энэхүү Гэрээтэй холбоотой Гэрээнд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ холбогдох гэрээ хэлцлийг Талууд тухай бүр байгуулан хамтран ажиллах ба тэдгээр гэрээ хэлцэл нь энэхүү Гэрээний бүрэлдэхүүн хэсэг буюу салшгүй хэсэг байна.


2.5. Талууд энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ нөгөө талын зөвшөөрөлгүйгээр аливаа гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй бөгөөд хэрэв шилжүүлэхээр бол заавал нөгөө талаас бичгээр зөвишорөл авсан байна. Уг заалт нь Б тал Гэрээнд заасан үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор бусад гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийг томилон ажиллуулахад хамаарахгүй.


2.6. Энэхуү гэрээгээр талуудын хооронд хамтран шийдвэрлэхээр тохиролцсон санхүүжилттэй холбоотой асуудлыг талуудын тохиролцсоны дагуу “Шинэ Эрин Хөгжил Сан” ТББайгууллага гүйцэтгэгчийн үүрэг хүлээж хэрэгжүүлнэ. 
 

ГУРАВ. ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ


3.1. Талууд дараах арга хэмжээг хамтран авч хэрэгжүүлнэ.


Байгаль орчныг хамгаалах чиглэлээр:


3.1.1. Уурхайгаас Бургастай боомт хүртлэх 168.3км хатуу хучилттай автозамыг Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2014-2015 онд барьж байгуулна. /2014 онд 84 км, 2015 онд 85.1 км замыг ашиглалтад оруулна/


3.1.2. Хатуу хучилттай автозамыг барьж байгуулахдаа зэрлэг ан амьтны нүүдэллэн өнгөрөх нүхэн гарцыг судалгаанд суурилан гаргана.


3.1.3. Замын барилгын ажилд ашиглах 05а, 330А, 11/285 худгуудыг ашиглаж эхлэхээсээ өмнө тоолуур суурилуулж, тоолуурын заалтыг сумын татварын болон байгаль орчны хяналтын албадаар баталгаажуулан усны төлбөрийг тоолуурын заалтаар тооцно.


3.1.4. Замын барилгын ажилд ашиглахгүй байгаа карьеруудын нөхөн сэргээлтийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр өгсөн зөвлөмж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсаны /холбогдох хууль тогтоомж/ дагуу хийнэ.


3.1.5. Уурхайн үйл ажиллагаа болон баяжуулах үйлдвэр, баяжмал тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас үүсэлтэй тоосжилтын нөлөөлөлд өртөгдөн унаган төрх, хэв шинж, амьдрах орчноо алдаж буй биологийн олон янзын байдлыг өөр газарт нөхөн /дүйцүүлэн/ хамгаална.


3.1.6. Байгаль орчны аудитыг хуульд заасан хугацаанд буюу 2 жил тутамд мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ.


3.1.7. Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт тусгагдсан хяналт, шинжилгээ, мониторинг хийхдээ орон нутгийн иргэдийн төлөөлөл, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг заавал байлцуулан ажиллана.


3.1.8. Газрын тухай хуульд заасны дагуу эзэмшиж буй талбайнхаа 10 хүртлэх хувьд ногоон байгууламж байгуулж, засч тохижуулна.


3.1.9. Газрын доорх усны хяналтын 1 цооногийн усны чанар, төлөв байдал, горим, хяналт-шинжилгээ, чанарын хяналт-шинжилгээний талаархи мэдээллүүдийг /улирлаар/ нэгтгэн гаргаж


тогтоосон хугацаанд аймгийн Байгаль орчны газарт хүргүүлнэ.


3.1.10. Тоосжилтыг бууруулах, дарах зорилгоор зөвхөн саарал усыг ашиглаж, химийн хортой бодис ашиглахгүй байна.


3.1.11. Хог хаягдлын талаарх мэдээллийг аймгийн Байгаль орчны газарт cap бүр мэдээллэж ажиллах
ба хог хаягдлыг ландфиллийн технологийн дагуу дарж булах, энэ ажилд тусгайлан хөрөнгө төлөвлөж хэрэгжүүлнэ.


Хүнсний аюулгүй байдал, туслах аж ахуйн чиглэлээр:


3.1.12. Аймгийн иргэдийн өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийг дэмжин ажиллаж, “Уулын баяжуулах Таяннуур үйлдвэр”-ийн хүнсний хэрэгцээт бүтээгдэхүүн болох мах, төмс хүнсний ногоо, гурил, цэвэр ус зэргийг 100 хувь Говь-Алтай аймгийн аж ахуйн нэгжүүдээс зах зээлийн үнээр худалдан авна. Говь-Алтай аймгийн аж ахуйн нэгжүүдээс худалдан авах хүнсний бүтээгдэхүүн холбогдох стандартад нийцэж байгаа эсэх, чанарын шаардлага хангаж байгаа эсэх зэрэг хүнсний аюулгүй байдалд А талын удирдлага дор аймгийн холбогдох мэргэжлийн байгууллага тогтмол хяналт тавьж ажиллана. Б тал нь орон нутгийн аж ахуй нэгжүүдийн нийлүүлэх бүтээгдэхүүний чанар, MNS стандартын шаардлагад нийцэхгуй, зах зээлийн үнээс өндөр, аж ахуй нэгжүүдийн хүчин чадал Б талын эрэлтийг хангаж чадахгүй тохиолдолд бусад зах зээлээс худалдан авалтыг хийнэ.


3.1.13. Б талыг хүнсний хэрэгцээт бүтээгдэхүүнээр төвлөрсөн хэлбэрээр хангах зорилгоор өндөг, тахиа, гахайн махыг нийлүүлэх орон нутгийн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллахад А талаас дэмжиж ажиллана. 
 

Үйлдвэржилтийг дэмжих чиглэлээр:


3.1.14. А тал нь Говь-Алтай аймагт мах нядалгааны цех, хөргүүртэй зоорь байгуулах ба “Уулын баяжуулах Таяннуур үйлдвэр” нь 2015 оноос тус зоориноос Үйлдвэрийн махны хэрэглээг 100 хувь хангаж стандартын шаардлага хангасан махыг зах зээлийн үнээр худалдан авах ба А тал нь Б талд нийлүүлэх махны чанар, стандарт, эрүүл ахуйн шаардлагад бүрэн хяналт тавьж ажиллана. Б тал нь орон нутгийн аж ахуй нэгжүүдийн нийлүүлэх махны чанар, стандартын шаардлагад нийцэхгүй, зах


зээлийн үнээс өндөр, аж ахуй нэгжүүдийн хүчин чадал Б талын эрэлтийг хангаж чадахгүй тохиолдолд бусад зах зээлээс худалдан авалтыг хийнэ.


3.1.15. Алтайн хүдэр ХХК-ийн “Уулын баяжуулах Таяннуур үйлдвэр”-ийн ажилчдын хэрэгцээнд чанар, стандартын шаарддага хангасан хөдөлмөр хамгааллын хувцас /Ажлын өмд, дамц, хантааз/, ажлын бээлийг Говь-Алтай аймгийн аж ахуйн нэгжүүдээс авахын тулд Б тал нь орон нутгийн аж ахуй нэгжлэй гэрээ байгуулан ажиллахад А тал хяналт тавьж ажиллана.


3.1.16. Говь-Алтай аймгийн орон нутгийн үйлдвэрүүдээс “Уулын баяжуулах Таяннуур үйлдвэр”-т эрүүл ахуй, чанар, стандартын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүн болон ажлын хувцас, бээлийг саадгүй нийлүүлнэ.


3.1.17. Хоршоог дэмжих үйл ажиллагааны хүрээнд Б тал нь Цээл суманд гахайн аж ахуйг байгуулахад дэмжлэг үзуүлнэ. 
 

Орон нутгийн төсөв, түүний бурдүүлэлтийн чиглэлээр:


3.1.18. Баяжмал тээвэрлэлтийн аж ахуйн нэгжийг Говь-Алтай аймагт бүртгүүлж Автотээвэр болон өөреө явагч хэрэгслийн албан татвар, Таяннуурын уурхайд ажилладаг бүх ажилтнуудын цалин


хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос суутгасан Хувь хүний орлогын албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, хураамжийг холбогдох хуулийн дагуу Аймаг орон нутгийн төсөвт 100% төвлөрүүлэх ажлыг хамтран хэрэгжүүлнэ. 
 

Бусад:


3.1.19. Уурхайн нөлөөллийн бүсийн сумдад Байгаль, даг уурын хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд туелах ‘Тамшгийн сан” байгуулна.


3.1.20. Говь-Алтай аймгаас мэргэшсэн боловсон хүчин бэлтгэж ажлын байраар хангах чиглэлээр “Уулын баяжуулах Таяннуур үйлдвэр” дэх ажлын байрны 25 - 30 хувийг орон нутгийн ажилтнуудаар бүрдүүлнэ.


3.1.21. “Уулын баяжуулах Таяннуур үйлдвэр”-ийн ажилчдад орон тооны цомхтгол хийх тохиолдолд Говь-Алтай аймгийн харьяат иргэд нийт цомхтголд орсон ажилчидын 20 - 30 хувиас хэтрэхгүй байна.


3.1.22. Б тал нь Цээл сумьн иргэдийн амьдрах таатай орчиыг бүрдүүлэх чиглэлээр сумын шинэ байршлын ерөнхий төлөвлөгөө гаргаж, “Шинэ Цээл” төслийг 2014-2015 онд үргэлжлүүлнэ. 3.1.23. Б тал нь 2014 онд нийт Төгрөг сумын сум дундын эмнэлгийн мэс заслийн болон нярайн тасагт шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэл хийнэ.


3.1.24. Б тал нь Алтай суманд хүүхэд запуучуудад зориулсан спорт, тоглоомын талбай байгуулж өгнө.


3.1.25. Цээл сумын Бүрэн багийн иргэдийн хүсэлт гаргасны дагуу 2013 онд Б тал нь өөрийн хөрөнгөөр байгуулж егсөн усны даланг засварлаж, илүудэл ус гадагшуулах суваг нэмж барьж байгуулна.


3.1.26. Б тал нь Цээл, Бугат, Алтай, Төгрөг сумдын иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн узлэг. оношлогоонд хамруулах ажлыг 2014 онд зохион байгуулна.


3.1.27. Б тал нь 2014 онд 90 жилийн ой нь тохиож буй Говь-Алтай аймгийн Цээл, Алтай, Төгрөг сумдад 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх бүтээлч ажлуудыг Цээл суманд 100,000,000 (нэг зуун сая), Алтай суманд 30,000,000 (гучин сая), Төгрөг суманд 30,000,000 (гучин сая) төгрөгт тус тус багтаан санхүүжүүлэх төслийг сум тус бүрээс ирүулсэн албан ёсны хусэлтийн дагуу “Шинэ Эрин Хөгжил Сан” ТББ-тай хамтран хэрэгжуүлнэ.


3.1.28. Цээл сумын Ерөнхий боловсролын сургуулийн дшуур байрны гал тогооны байрыг Б тал нь 2014 онд багтааж ашиглалтад оруулна.


3.1.29. Цээл сумыи Цэцэрлэгийн шинэ байрны барилгыг Б тал нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний дотор ашиглалтад оруулиа.


3.1.30. Б талын хзрэгжүүлж буй Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ба Говь-Алтай аймгийн сум бүрээс нарийн мэргэжлийн чиглэлээр суралцаж буй нэг оюутныг сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулна.


3.1.31. Б талын Цээл суманд хэрэгжүүлж буй “Нүүрс” төслийг үргэлжлү^үлэн хэрэгжүүлнэ.


3.1.32. Уурхайн нөлөөллийн бүсийн сумдын төвийг нэгдсэн халаалтад холбох зорилгоор уг ажлын зураг төсвийг нь хийх асуудлаар тухай бүр хамтран ажиллана.
 

ДӨРӨВ.ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА


4.1. Гэрээнд гарын үсэг зурсанаас хойш 2 жилийн дараа дуусгавар болно.


4.2. Хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой хугацааг тухайн байгуулах гэрээгээр зохицуулна.





ТАВ.ДЭМЖЛЭГ, ТУСЛАЛЦАА


5.1. Талууд энэхүү Гэрээнд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх ба A тал орон нутгийг төлөөлж байгаагийн хувьд төрөөс хамаарах бүхий л дэмжлэгийг, Б тал тухайн орон нутагт бизнесийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаагийн хувьд санхүүгийн асуудлыг шийдвэрлэж, дэмжлэг туслалцаа үзүүлнэ.


5.2.
Б тал нь нийгмийн хариуцлагыг хуулийн
дагуу гүйцэтгэж байгаа тохиолдолд А
тал нь Б талын үйл ажиллагаанд орон
нутгийн болон иргэдийн зүгээс аливаа
буруу ташаа мэдээллийн улмаас учруулж
болох саад, хоригоос урьдчилан сэргийлэх,
энэ төрлийн үйлдэл, эс үйлдлийг таслан
зогсоох зэрэг чиглэлийг хариуцан Б
талын хэвийн үйл ажиллагааг хангахад
дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана. 

ЗУРГАА.ТАЛУУДЫН
ҮҮРЭГ 
6.1. Талууд энэхүү Гэрээнд
заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ
харилцан санал солилцох, зөвшилцөж
хамтран ажиллана. 
6.2. Энэхүү Гэрээгээр
хүлээсэн үүргээ биелүүлэхээс
үндэслэлгүйгээр татгалзахыг хориглох
ба зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан
бий болсон бол энэ тухайгаа нөгөө талдаа
албан ёсоор бичгээр мэдэгдэх
үүрэгтэй. 
6.3. “Уулын баяжуулах
Таяннуур үйлдвэр”-ийн үйл ажиллагааг
өргөтгөхөд орон нутгийн засаг захиргааны
зүгээс газрын болон бусад зөвшөөрлийг
хууль тогтоомжийн дагуу олгохын зэрэгцээ
тус үйлдвэрийн үйл ажиллагаа хуулийн
дагуу явагдаж байгаа тохиолдолд саад
учруулахгүй ажиллуулна. 
6.4. Дээр
дурьдсан үйл ажиллагааг гэрээ байгуулсны
үндсэн дээр авч хэрэгжүүлэх ба
хөрөнгө оруулалт, санхүүжилтийн
асуудлыг тухай бүр Талууд харилцан
тохиролцож шийдвэрлэж байна.

6.5.
Талууд үйл ажиллагаандаа байгаль орчинд
ээлтэй байх арга хэмжээг авч
хэрэгжүүлнэ.

6.6. А тал нь Б талын
хэвийн үйл ажиллагааг хуулийн дагуу
хангах үүднээс Б талын эрх ашгийг зөрчсөн
хулгай, эд хөрөнгө шамшигдуулах, ажлын
хариуцлага алдаж компанид эдийн болон
эдийн бус хохирол учруулах зэрэг
хууль зөрчсөн асуудлыг Б тал А талын
дэргэдэх эрх бүхий байгууллагуудаар
хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. 

6.7. А
тал Б талыг үйл ажиллагаагаа хэвийн
явуулах нөхцлийг орон нутагт бүрдүүлэх,
Монгол Улсын Их Хурлын 2014 оны 1 дүгээр
сарын 16-ны өдрийн 18 тоот тогтоолоор
батлагдсан "Төрөөс эрдэс баялгийн
салбарт баримтлах бодлого” болон бусад
хууль тогтоомжийн хүрээнд Б талын
үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг
үзүүлж, хамтран ажиллана. 
6.8.
Говь-Алтай аймгийн бизнес эрхлэгчдийг
дэмжих, харилцан ашигтай хамтран ажиллах
нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн
бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт,
үзэсгэлэнг А тал зохион байгуулж, Б
тал өөрт шаардлагатай бүтээгдэхүүн
үйлчилгээний мэдээллийг нийтэд
мэдээлж, үзэсгэлэнгийн үеэр хамтран
ажиллах аж ахуйн нэгж, иргэдтэй гэрээ
байгуулж ажиллана. 


ДОЛОО.ХАРИУЦЛАГA
7.1.
Аль нэг тал санхүүжилтийн хөрөнгийг үр
ашиггүй зарцуулсан, зориулалтын дагуу
зарцуулаагүй, хувьдаа завшсан, зохих
дэмжлэг үзүүлээгүйг Гэрээгээр хүлээсэн
үүргээ биелүүлээгүй гэж үзэх бөгөөд
буруутай талаас үйл ажиллагааг
санхүүжүүлэхэд шаардагдсан болон үйл
ажиллагаа хэрэгжүүлэхэд зарцуулсан
зардлыг нэхэмжлэх эрхтэй байна. 
7.2.
Энэхүү гэрээнд заасан Б талаас үзүүлэх
аливаа дэмжлэг, тусламж нь тусгайлсан
гэрээгээр зохицуулагдаж хийгдэх ба
Иргэний тухай хуулийн 221.2 заасан хүндэтгэн
үзэх үндэслэлээр энэхүү гэрээ болон
энэхүү гэрээний дагуу тусгайлан
байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг
хойшлуулах, асуудлыг харилцан
тохиролцож, бичгээр үйлдэн баталгаажуулж
гэрээнд хавсарган арга хэмжээ авахыг
талууд харилцан тохиролцов. 


НАЙМ.ГЭРЭЭГ
ДҮГНЭХ, ТАЙЛАГНАХ 
8.1. Гэрээний
биелэлтийг 6 сар тутамд хоёр Талын
хамтран томилсон комисс дүгнэнэ. 


ЕС.БУСАД
НӨХЦӨЛ 
9.1. Энэхүү Гэрээг Монгол хэл
дээр 2 хувь үйлдэх бөгөөд Талууд зус бүр
нэг хувийг хадгалах ба эх тус бүр
хууль зүйн хувьд адил хүчинтэй байна. 
9.2.
Талууд энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт
оруулах тохиолдолд энэхүү Гэрээг
байгуулсантай адил гарын үсэг зурж,
тамга тэмдгээр баталгаажуулна. 
9.3.
Гэрээтэй холбоотой аливаа маргаан
гарсан тохиолдолд Талууд үүссэн маргаанаа
аль болох эв зүйгээр шийдвэрлэхийг
эрмэлзэх бөгөөд ийнхүү зөвшилцөл,
харилцан тохиролцоо, ойлголцолд хүрээгүй
тохиолдолд маргаанаа Монгол Улсын
Шүүхээр эцэслэн шийдвэрлүүлнэ. 
9.4.
Энэхүү Гэрээг үндэслэн байгуулсан бүхий
л холбогдох гэрээ хэлцлүүд хуулийн
хүчин төгөлдөр байна. 
9.5. Энэхүү
гэрээ хүчин төгөлдөр болсноор талуудын
хооронд 2013 оны 03 дугаар сарын 18-ны
өдөр байгуулагдсан ЗБ-13/01 тоот “Уулын
Баяжуулах Таяннуур Үйлдвэрээс Бургастай
боомтын чиглэлд


5.2.
Б тал нь нийгмийн хариуцлагыг хуулийн
дагуу гүйцэтгэж байгаа тохиолдолд А
тал нь Б талын үйл ажиллагаанд орон
нутгийн болон иргэдийн зүгээс аливаа
буруу ташаа мэдээллийн улмаас учруулж
болох саад, хоригоос урьдчилан сэргийлэх,
энэ төрлийн үйлдэл, эс үйлдлийг таслан
зогсоох зэрэг чиглэлийг хариуцан Б
талын хэвийн үйл ажиллагааг хангахад
дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана. 

ЗУРГАА.ТАЛУУДЫН
ҮҮРЭГ
6.1. Талууд энэхүү Гэрээнд
заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ
харилцан санал солилцох, зөвшилцөж
хамтран ажиллана. 
6.2. Энэхүү Гэрээгээр
хүлээсэн үүргээ биелүүлэхээс
үндэслэлгүйгээр татгалзахыг хориглох
ба зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан
бий болсон бол энэ тухайгаа нөгөө талдаа
албан ёсоор бичгээр мэдэгдэх
үүрэгтэй. 
6.3. “Уулын баяжуулах
Таяннуур үйлдвэр”-ийн үйл ажиллагааг
өргөтгөхөд орон нутгийн засаг захиргааны
зүгээс газрын болон бусад зөвшөөрлийг
хууль тогтоомжийн дагуу олгохын зэрэгцээ
тус үйлдвэрийн үйл ажиллагаа хуулийн
дагуу явагдаж байгаа тохиолдолд саад
учруулахгүй ажиллуулна. 
6.4. Дээр
дурьдсан үйл ажиллагааг гэрээ байгуулсны
үндсэн дээр авч хэрэгжүүлэх ба
хөрөнгө оруулалт, санхүүжилтийн
асуудлыг тухай бүр Талууд харилцан
тохиролцож шийдвэрлэж байна.

6.5.
Талууд үйл ажиллагаандаа байгаль орчинд
ээлтэй байх арга хэмжээг авч
хэрэгжүүлнэ.

6.6. А тал нь Б талын
хэвийн үйл ажиллагааг хуулийн дагуу
хангах үүднээс Б талын эрх ашгийг зөрчсөн
хулгай, эд хөрөнгө шамшигдуулах, ажлын
хариуцлага алдаж компанид эдийн болон
эдийн бус хохирол учруулах зэрэг
хууль зөрчсөн асуудлыг Б тал А талын
дэргэдэх эрх бүхий байгууллагуудаар
хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. 

6.7. А
тал Б талыг үйл ажиллагаагаа хэвийн
явуулах нөхцлийг орон нутагт бүрдүүлэх,
Монгол Улсын Их Хурлын 2014 оны 1 дүгээр
сарын 16-ны өдрийн 18 тоот тогтоолоор
батлагдсан "Төрөөс эрдэс баялгийн
салбарт баримтлах бодлого” болон бусад
хууль тогтоомжийн хүрээнд Б талын
үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг
үзүүлж, хамтран ажиллана. 
6.8.
Говь-Алтай аймгийн бизнес эрхлэгчдийг
дэмжих, харилцан ашигтай хамтран ажиллах
нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн
бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт,
үзэсгэлэнг А тал зохион байгуулж, Б
тал өөрт шаардлагатай бүтээгдэхүүн
үйлчилгээний мэдээллийг нийтэд
мэдээлж, үзэсгэлэнгийн үеэр хамтран
ажиллах аж ахуйн нэгж, иргэдтэй гэрээ
байгуулж ажиллана. 


ДОЛОО.ХАРИУЦЛАГA
7.1.
Аль нэг тал санхүүжилтийн хөрөнгийг үр
ашиггүй зарцуулсан, зориулалтын дагуу
зарцуулаагүй, хувьдаа завшсан, зохих
дэмжлэг үзүүлээгүйг Гэрээгээр хүлээсэн
үүргээ биелүүлээгүй гэж үзэх бөгөөд
буруутай талаас үйл ажиллагааг
санхүүжүүлэхэд шаардагдсан болон үйл
ажиллагаа хэрэгжүүлэхэд зарцуулсан
зардлыг нэхэмжлэх эрхтэй байна. 
7.2.
Энэхүү гэрээнд заасан Б талаас үзүүлэх
аливаа дэмжлэг, тусламж нь тусгайлсан
гэрээгээр зохицуулагдаж хийгдэх ба
Иргэний тухай хуулийн 221.2 заасан хүндэтгэн
үзэх үндэслэлээр энэхүү гэрээ болон
энэхүү гэрээний дагуу тусгайлан
байгуулсан гэрээний үүргийн биелэлтийг
хойшлуулах, асуудлыг харилцан
тохиролцож, бичгээр үйлдэн баталгаажуулж
гэрээнд хавсарган арга хэмжээ авахыг
талууд харилцан тохиролцов. 


НАЙМ.ГЭРЭЭГ
ДҮГНЭХ, ТАЙЛАГНАХ 
8.1. Гэрээний
биелэлтийг 6 сар тутамд хоёр Талын
хамтран томилсон комисс дүгнэнэ. 


ЕС.БУСАД
НӨХЦӨЛ 
9.1. Энэхүү Гэрээг Монгол хэл
дээр 2 хувь үйлдэх бөгөөд Талууд зус бүр
нэг хувийг хадгалах ба эх тус бүр
хууль зүйн хувьд адил хүчинтэй байна. 
9.2.
Талууд энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт
оруулах тохиолдолд энэхүү Гэрээг
байгуулсантай адил гарын үсэг зурж,
тамга тэмдгээр баталгаажуулна. 
9.3.
Гэрээтэй холбоотой аливаа маргаан
гарсан тохиолдолд Талууд үүссэн маргаанаа
аль болох эв зүйгээр шийдвэрлэхийг
эрмэлзэх бөгөөд ийнхүү зөвшилцөл,
харилцан тохиролцоо, ойлголцолд хүрээгүй
тохиолдолд маргаанаа Монгол Улсын
Шүүхээр эцэслэн шийдвэрлүүлнэ. 
9.4.
Энэхүү Гэрээг үндэслэн байгуулсан бүхий
л холбогдох гэрээ хэлцлүүд хуулийн
хүчин төгөлдөр байна. 
9.5. Энэхүү
гэрээ хүчин төгөлдөр болсноор талуудын
хооронд 2013 оны 03 дугаар сарын 18-ны
өдөр байгуулагдсан ЗБ-13/01 тоот “Уулын
Баяжуулах Таяннуур Үйлдвэрээс Бургастай
боомтын чиглэлд