Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ШАРХҮҮ

Улсын бүртгэлийн дугаар 1031

МОНГОЛ УЛСЫН АЖ АХУЙ НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ГЭРЭЭ

2005 оны 12 сарын 09 өдөр                                                               Орхон аймаг

Монгол Улсын Газрын тухай хууль, Орхон аймгийн Засаг даргын 2005 оны 03-р сарын 23-ны өдрийн 102-р шийдвэрийг үндэслэн: 

Газар
эзэмшүүлэгчийг төлөөлөж Орхон аймгийн газрын асуудал эрхэлсэн албан
тушаалтан  Гонгор овогтой Булгамаа, газар эзэмшигчийг төлөөлж Чингэлбөөнцагаан ХХК-д захирал ажилтай Дамдинжав овогтой Жадамба нар энэхүү
гэрээг байгуулав. 



Энэхүү
гэрээнд салшгүй хэсэг болох дараахь зүйлийг заавал тусгах бөгөөд эдгээрийн
бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно. Үүнд: 



1.1
Газрын байршил, хэмжээ, хил хязгаар, заагчийг тодорхой харуулсан кадастрын
зураг



1.2
газар эзэмшүүлэгчээс газар эзэмшигчид тус газрыг хүлээлгэн өгсөн тухай акт



1.3
газрын төлөв байдал, чанарын улсын хяналт баталгааг Монгол УЛсын Засгийн газрын
2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу хийлгүүлж баталгаажуулсан
баримт


Хоёр.
Гэрээний нөхцөл

2.1
Газар ашиглагчид олгосон газрын нийт хэмжээ ___1.17__ /га/
Үүнээс: 

Нэгж
талбарын тодорхой хэсгийг эзэмших зориулалт; Тухайн зориулалтаар эзэмших газрын
хэмжээ

1. Үйлдвэрийн тоног төхөөрөмж, контор 11700 /м2/

 _________________________ /м2/

4. Бүгд /хашаагаар/ 11700 /м2/

2.2 Газрын байршил: Говил баг, Дэлийн хошуу 

2.3 Газрын төлбөрийн хэмжээ: 

Нэгжийн
үнэ 204000, төгрөг / хоёр зуун дөрвөн мянган төгрөг /

Бүгд
үнэ 238680 төгрөг / хоёр зуун гучин найман мянга зургаан наян төгрөг/

Үүнээс: 

1
-р улиралд 59670 төг             3-р
улиралд 
59670 төг 

2-р
улиралд 
59670 төг             4-р улиралд 59670 төг 

2.3 Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын
25-ны дотор газар эзэмшүүлэгчийн Орхон төрийн сангийн 210000943 тоот дансанд шилжүүлж байна. /Банкны салбарын нэр, дансны дугаар/

2.4. Газар эзэмшүүлэх тухай
эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөр газрын төлбөр хийх хугацааг
тогтооно. 


2.5. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын
төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна. Ийнхүү газрын
төлбөрийг шинэчлэн тогтоолгоогүй бол зохих зардлыг газар ззэмшигч
хүлээнэ. 

2.6 Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна. Ийнхүү газрын төлбөрийг шинэчлэн тогтоолгоогүй бол зохих газар эзэмшигч хүлээнэ. 



Гурав. Газар эзэмшигчийн эрх, үүрэг 

3.1  Гэрээний нөхцөлийн дагуу газрыг ззэмших, ашиглах: 

3.2 Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг газар өмчлөгчөөс гаргуулж
авах: 

3.3 Газарт учруулсан хохиролыг гэм буруутай этгээдээр тогтоосон журмын дагуу
нөхөн төлүүлэх 

3.4 Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн
гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр гэрчилгээний хугацааг сунгуулах 

3.5 Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран
хугацаанд нь төлөх 

3.6 Төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног
тутам алданги төлөх 

3.7 эзэмшлийн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах бол эрх
бүхий Засаг даргаас зөвшөөрөл авч, энэ тухай улсын бүртгэлд
бүртгүүлэх 

3.8 Газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил, ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг
тухайд нь биелүүлэх



3.9 Холбогдох хууль тогтоомжоор тогтоосон бусад эрх, үүрэг,
хариуцлага хүлээх 

3.10 Хамтран эзэмшигчид газрын харилцаанд тэгш эрхтэй оролцоно.

3.11 газар эзэмших гэрээг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор дүгнүүлэх



  

Дөрөв. Газар эзэмшүүлэгчийн эрх, үүрэг 

4.1 Газар эзэмшигч газрыг гэрээний дагуу эзэмшиж байгаа эсэхийг хянах 

4.2 уг 
газрыг эзэмшүүлэхийн зэрэгцээ дараахь шаардлагыг газар эзэмшигчид тавих эрхтэй. Үүнд. 

- Нийтийн эзэмшлийн зам талбайн орц гарцыг чөлөөтэй байлгах

- Газрын хэмжээ зориулалтыг өөрчлөхгүй байх

4.3. гэзрыг гэрээний нөхцөлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу "Газрын тухай" хуулийн 40.1.1- 40.1.6 дугаар зүйлд заасан
нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг
 хүчингүй болгож, мөн
хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардах; 

4.4 газар эзэмшүүлэх гэрээг жил бүр дүгнэх; 
4.5 холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх

Тав. Газрын талаарх эд хөрөнгийн эрхийн зарим зохицуулалт
5.1 Газар эзэмшигчийн эзэмшилд байгаа тухайн
газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл "Газрын тухай" хуулийн 38-р зүйлийн дагуу шийдвэрлэнэ. 
5.2 Газар эзэмших эрх болон гэрээний хугацаа дуусгавар болоход тухайн газар дээрх барилга байгууламж бусад эд хөрөнгийг хэрхэх тухай анх эрх олгосон шийдвэрт заасан бол тэр дагуу, харин заагаагүй бол "Газрын тухай" хуулийн 47-р зүйлийн дагуу шийдвэрлэнэ.
5.3 Энэхүү гэрээгээр эзэмших газрыг хязгаартай
эзэмших эрх бүхий газар ашиглагч байгаа болон ийнхүү ашиглахаар шаардсан бол түүний
газар ашиглах нөхцөл, журам нь Газрын тухай хуулийн 48.3-48.7-р заалт тус тус болно. Шаардлагатай гэж үзвэл энэхүү гэрээнд хавсаргаж
болно. 

5.4 Газар эзэмшигчийн газрыг бүхэлд нь буюу
зарим хэсгийг гэрээний хугацаа дуусахаас өмнө эрх бүхий байгууллага улсын
тусгай хэрэгцээнд нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн