Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

ГХГЗЗГ-ын даргын 157 тоот тушаалын 2-р хавсрапт 


Улсын бүртгэлийн дугаар...



  

ГАДААДЫН ИРГЭН, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ГАЗАР
АШИГЛУУЛАХ ГЭРЭЭ 



  

2017 оны 09 сарын 04 өдөр               №122             Дорноговь аймаг, Айраг сум 



  

Нэг. Нийтлэг үндэслэл 


Монгол Улсын Газрын тухай хууль, Дорноговь аймаг /нийслэл /-ийн Айраг сум
/дүүрэг/-ын Засаг даргын 2013 оны 12-р сарын 12-ны өдрийн А/184 тоот шийдвэрийг үндэслэн газар өмчлөгчийг төлөөлж Айраг сум /дүүрэг /-ын газрын
асуудал эрхэлсэн албан тушаалтан Тэгшдэлгэр овогтой Золбоо газар
ашиглагчийг төлөөлж / “Хөх жонш” ХХК-ны/  захирал ажилтай Б.Бямбажаргал нар
энэхүү гэрээг байгуулав. 



Хоёр. Гэрээний нөхцөл 



2.1 Газар ашиглагчид олгосон газрын хэмжээ_/ га/Үүнээс: 

Нэгж талбарын тодорхой хэсгийг ашиглах зориулалт Тухайн зориулалтаар ашиглах
газрын хэмжээ 

Уул уурхайн зориулалтаар  30.91



2.2 Газрын төлбөрийн хэмжээ 

Нэгжийн үнэ: 16000 /үсгээр/ _Арван зургаан мянган төгрөг__ 

Бүгд үнэ 494560 төгрөг / үсгээр/ Дөрвөн зуун ерэн дөрвөн мянга таван зуун жаран төгрөг


Үүнээс 

1- р улиралд_төгрөг               
   3-р улиралд_____ 

2- р улиралд_494560 төгрөг      4-р улиралд_ 

2.3 Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар ашиглуулагчийн ТӨРИЙН САН БАНКНЫ 281500372356 тоот дансанд шилжүүлж байна. 

2.4 Газар ашиглуулах тухай эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөр газрын
төлбөр хийх хугацааг тооцно. 



2.5  Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн
хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна. Ийнхүү газрын
төлбөрийг шинэчлэн тогтоолгоогүй бол зохих зардлыг газар эзэмшигч
хүлээнэ. 



  

Гурав. Газар ашиглагчийн эрх, үүрэг 

3.1  Гэрээний нөхцөлийн дагуу газрыг ззэмших, ашиглах: 

3.2 Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг газар өмчлөгчөөс гаргуулж
авах: 

3.3 Газарт учруулсан хохиролыг гэм буруутай этгээдээр тогтоосон журмын дагуу
нөхөн төлүүлэх 

3.4 Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн
гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн ашиглахаар
гэрчилгээний хугацааг сунгуулах 

3.5 Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран
хугацаанд нь төлөх 

3.6 Төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног
тутам алданги төлөх 

3.7 ашигласан газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах бол эрх
бүхий Засаг даргаас зөвшөөрөл авч, энэ тухай улсын бүртгэлд
бүртгүүлэх 

3.8 Газар ашиглуулагчаас газрын ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг
тухайд нь улсын бүртгэлд бүртгүүлэх



3.9 Холбогдох хууль тогтоомжоор тогтоосон бусад эрх, үүрэг,
хариуцлага хүлээх 



  

Дөрөв. Газар ашиглуулагчийн эрх, үүрэг 

4.1 Газар ашиглагч газрыг гэрээний дагуу ашиглаж байгаа эсэхийг хянах 

4.2 Уг газрьн ашиглахын зэрэгцээ дараахь шаардлагыг газар ашиглагчид тавих
эрхтэй. Үүнд: 

Орчныг бохирдлоос сэргийлэх арга хэмжээг газар эзмэшигч өөрийн хөрөнгөөр авч
хэрэгжүүлнэ. Зохих зөвшөөрөлгүйгээр газрыг хэмжээнд өөрчлөлт оруулсан
нөхцөлд газар эзэмших эрхийг цуцлах хүртэлрх арга хэмжээ авна. Газрыг үр
ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль
тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан
тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх. Газрыг хүн амын эрүүл мэнд байгаль
хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх
бүхий байгууллагын
 дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд газар эзэмших эрх хүчингүй
болно. Хот байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд орсон тохиолдолд
газар эзэмших гэрээг цуцлана. 

4.3 Газрыг гэрэчний нөхцлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу “Газрын тухай" хуулийн 40.1.1 -40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг хүчингүй болгож , мөн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардах 
4.4 Газар ашиглах гэрээг жил бүр дүгнэх 
4.5 холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх,үүрэг, хариуцлага хүлээх 
  
Тав. Газрын талаарх эд хөрөнгийн эрхийн зарим зохицуулалт 
5.1 Газар ашиглагчийн өмчлөлд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилвэл - Газар ашиглах эрх мөн адил шилжих болно гэж шийдвэрлэнэ. 
5.2 Газар ашиглах эрх болон прээний хугацаа дуусгавар болоход тухайн газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг хэрхэх тухай анх эрх олгосон шийдвэрлэв заасан бол тэр дагуу, харин заагаагүй бол Газар ашиглах гэрээний хугацаа дуусгавар болмогц газар ашиглах гэрээг цуцалж баригдсан барилга байгууламжийг газар ашиглаж байсан иргэн, аж ахуйн 
нэгж өөрийн хөрөнгөөр чөлөөлнө гэж шийдвэрлэнэ. 
5.3 Энэхүү гэрээгээр ашиглах газрыг хязгаартай ашиглах эрх бүхий газар ашиглагч байгаа болон ийнхүү ашиглахаар шаардсан бол түүний газар ашиглах нөхцөл, журам нь газрын тухай хуулийн 48 дугаар зуйлийн дагуу зохицуулах болно. Шаардлагагай гэж үзвэл энэхүү гэрээнд хавсаргаж болно. 
5.4 Газар ашиглагчийн газрыг бүхэлд нь буюу зарим хэсгийг гэрээний хугацаа дуусахаас өмнө эрх бүхий байгууллага улсын тусгай хэрэгцээнд нөхөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэр гаргавал уг шийдвэрийн үндэслэл болсон талуудын урьдчилсан тохиролцоо болон бусад эрхийн актаар зохицуулна. 
5.5 Гэрээний талууд шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл: 
Газрын телберийг хугацаанд нь барагдуулаагүй тохиолдолд газар эзэмших эрхийг хучингүй болгож, газар дээрх эд хөрөнгийн эрхийн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэнэ. Газар эзэмших эрх болон гэрээний хугацааг сунгахын тулд тухайн эрх дуусахаас нэг сарын өмнө Газрын тухай хуулийн 37 дугаар зуйлд заасан баримт бичгүүдийг бүрдүүлэн газрын албанд хүсэлтээ гаргана. Хэрэв тухайн хугацаанд хүсэлтээ ирүүлээгүй бол газар эзэмших эрх дуусгавар болно. 

Зургаа. Бусад зүйл 
6.1 Гэрээ нь газар ашиглагчид газрыг актаар хүлээлгэн өгч, эрх бүхий Засаг дарга газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс зхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө. 
6.2 Энэхүү гэрээг гурав хувь үйлдэж талууд нь гарын үсэг зурсан өдрөөс 
эхлэн _Нэг_/ үсгээр / жилийн хугацаатай байгуулав. 
6.3 Энэхүү гэрээтэй холбоотой бусад асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийм дагуу шийдвэрлэнэ.

  
Гэрээний талууд албан ёсны хаяг, харилцах утас : 
Газар эзэмшүүлэгч: Айраг сумын Засаг даргын Тамгын газар 
Утac: 4154 

Газар ашиглагч: “Хөх жонш” ХХК
Регистр /улсын бүртгэл /- ийи дугаар 
Харилцах дансны дугаар_ 
Харилцах утас 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 

Дорноговь аймаг /нийслэл/-ын Айраг сум /Дүүрэг/-ийн газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Тэгшдэлгэр овогтой Золбоо

/гарын үсэг/ _________________ /тамга/     

                                                     
Газар ашиглагчийг төлөөлж: “Хөх жонш" ХХК-ны захирал Б.Бямбажаргал

/гарын үсэг/ _________________ /тамга/  

Энэхүү гэрээний нэг хувийг ...................................... тоот дугаар бүхий нэгж талбарын хувийн хэрэгт хадгалав.