Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

Улсын бүртгэлийн дугаар 


ГАДААДЫН ИРГЭН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ГАЗАР АШИГЛУУЛАХ ГЭРЭЭ

2015 оны 01 сарын 26 өдөр           А/2015/01         Дорноговь аймаг, хот, сум

Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол Улсын Газрын тухай хууль, Дорноговь аймаг /нийслэл/-ийн ___________________ сум /дүүрэг/-ын Засаг даргын 2003 оны 01 сарын 21-ны өдрийн А/36 тоот шийдвэрийг үндэслэн газар өмчлөгчийг төлөөлж _______________ сум /дүүрэг/-ийн газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Эрдэнэбаатар овогтой Эрдэнэцэцэг газар ашиглагчийг төлөөлж, Арвин хад ХХК-д /иргэн, аж ахуйн нэгжийн нэр/
Гүйцэтгэх захирал ажилтай Бямбахүү овогтой Баттулга нэр энэхүү гэрээг байгуулав. 
Энэхүү гэрээнд гэрээний салшгүй хэсэг болох дараахь зүйлийг заавал тусгах бөгөөд эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно. Үүнд:
1.1 газрын байршил, хэмжээ, хил хязгаар, заагийг тодорхой харуулсан кадастрын зураг
1.2 газар өмчлөгчөөс газар ашиглагчид тус газрыг хүлээлгэн өгсөн тухай акт;
1.3 газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг зохих журмын дагуу хийлгүүлж баталгаажуулсан баримт;

Хоёр. Гэрээний нөхцөл

2.1 Газар ашиглагчид олгосон газрын нийт хэмжээ: 73.74 /га/
Үүнээс: 8
Нэгж талбарын тодорхой хэсгийг ашиглах зориулалт
Тухайн зориулалтаар Ашиглах газрын хэмжээ
1. Ашиглалт 8 /га/
2. _____________ ______________ /га/ 
3. _____________ ______________ /га/ 
4. _____________ ______________ /га/ 

2.2 Газрын төлбөрийн хэмжээ: 
Нэгжийн үнэ 1 м.кв-8 төгрөг /үсгээр ________________ /
Бүгд үнэ 651990 төгрөг /үсгээр Зургаан зуун тавин нэгэн мянга есөн зуун ерэн найман төгрөг/
Үүнээс:
1-р улиралд ______________ төг       3-р улиралд ____651998___ төг
2-р улиралд ______________ төг       4-р улиралд ______________ төг

Газар ашиглуулагчийн гарын үсэг:
Газар ашиглагчийн гарын үсэг: 
2.4 Газар ашиглуулах тухай эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөр газрын төлбөр хийх хугацааг тогтооно.
2.5 Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна. Ийнхүү газрын төлбөрийг шинэчлэн тогтоолгоогүй бол зохих зардлыг газар ашиглагч хүлээнэ. 

Гурав. Газар ашиглагчийн эрх, үүрэг
3.1 гэрээний нөхцлийн дагуу газрыг ашиглах;
3.2 газар өмчлөгчөөс газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг гаргуулж авах;
3.3 гэрээнд үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн ашиглахаар эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах;
3.4 газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосн журмын дугаа хийлгэж байх /5 жилд нэг удаа хийлгэнэ/
3.5 газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх
3.6 төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хэтэрсэн хоног тутамд алданги төлөх;
3.7 газар өмчлөгчөөс газрын ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх;
3.8 холбогдох хууль тогтоомжоор тогтоосон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх;

Дөрөв. Газар ашиглуулагчийн эрх, үүрэг
4.1 газрын гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг хянах;
4.2 уг газрыг ашиглуулахын зэрэгцээ дараахь шаардлагыг газар ашиглагчид тавих эрхтэй. Үүнд: 
- Газрын үр ашигтай зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль, тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээнээс гарсан зөвлөмжийг мөрдөж ажиллах
- Үйлдвэрийн барилгын ажлыг 7-р сард багтаан эхлүүлэх
- Ашиглалтын явцад байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн бол ашиглагч өөрийн хөрөнгөөр уг элэгдэл, эвдрэлд орсон газрыг сэргээн сайжруулах
- Орчны бохирдлоос сэргийлэх арга хэмжээг газар ашиглагч өөрийн хөрөнгөөр авч хэрэгжүүлнэ.
- Газрын тухай хууль тогтоомж, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн 
- Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно. 
4.3 Газрын тухай хуулийн 35.3.1- 35.3.6-д заасан үүргээ гүйцэтгээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, мөн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардах;
4.4 газар ашиглуулах гэрээг жил бүр дүгнэх;
4.5 холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх;

Тав. Газрын талаарх эд хөрөнгийн эрхийн зарим зохицуулалт 
5.1 газар ашиглагчийн өмчлөлд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр гэзэр ашиглах эрхийг шилжүүлж болно гэж шийдвэрлэнэ.
5.2 энэхүү гэрээгээр ашиглах газрыг хязгаартай ашиглах эрх бүхий газар ашилагч байгаа болон ийнхүү ашиглахаар шаардсан бол түүний газар ашиглах нөхцөл, журам нь газрын тухай хуулийн 48-р зүйлд заасан нөхцөлийг дагаж мөрдөх болно. Шаардлагатай гэж үзвэл энэхүү гэрээнд хавсаргаж болно.
5.3 гэрээний талуудын шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл: Ашиглах эрх бүхий газрын зориулалтын дагуу ашиглаагүй болон тогтоосон төлбөрийг зохих журмын дагуу төлөөгүй тохиолдолд газар ашиглах эрхийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч газар дээрх эд хөрөнгийн рэхийн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэнэ. Мөн Зохих зөвшөөрөлгүйгээр газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан нөхцөлд газар ашиглах эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авна.

Зургаа. Бусад зүйл
6.1 Гэрээ нь газар ашиглагчид газрыг актаар хүлээлгэн өгч, эрх бүхий Засаг дарга газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө. 
6.2 Энэхүү гэрээтэй холбоотой бусад асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. 
Газар ашиглуулагчийн гарын үсэг ..................................
Газар ашиглагчийн гарын үсэг .................................

Гэрээний талуудын албан ёсны хаяг, харилцах утас:
Газар ашиглуулагч: Сайхандулаан ЗДТГ
Дорноговь аймаг, Сайншанд сум, 4-р баг
Утас: 70523998

Газар ашиглагч: Арвин хад ХХК
Дорноговь, Сайншанд, 4-р баг, Найрамдал 145-25 тоот
Регистр /улсын бүртгэл/-ийн дугаар: 2683083
Харилцах дансны дугаар
Харилцах утас: 99039576, 88724349

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 

Газар ашиглуулагчийг төлөөлж: 

Дорноговь аймаг /нийслэл/-ын 
ГХБХБГазрын газрын эрхэлсэн албан тушаалтан Эрдэнэбаатар овогтой Эрдэнэцэцэг
/гарын үсэг/ _________________ /тамга/

Газар ашиглагчийг төлөөлж: 

Арвин хад ХХК-ний захирал 
Бямбахүү овогтой Баттулга
/гарын үсэг/ _________________ /тамга/

Энэхүү гэрээний нэг хувийг _______________ дугаар бүхий талбарын хувийн хэрэгт хадгалав.