Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

                                                                                                                        ГХГЗЗГ-ын
2003 оны 157 

                                                                                                                    тоот тушаалын 2-р хавсралт



                                ИРГЭН,
ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ГАЗАР АШИГЛУУЛАХ ГЭРЭЭ
 



2016 оны 05 сарын 16 өдөр               01/16                                                  Дорноговь аймаг, хот, сум



                                                              Нэг.
Нийтлэг үндэслэл



Монгол
Улсын Газрын тухай хууль, Дорноговь аймаг /нийслэл/-ын Дэлгэрэх сум /дүүрэг/-ын
Засаг дарга 2014 оны 05 сарын 16-ны өдрийн A/93 тоот шийдвэрийг үндэслэн газар ашиглуулагчийг төлөөлж Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг дарга Зундуй овогтой Батмөнх, газар ашиглагчийг төлөөлж Засаг чандмань майнз ХХК гүйцэтгэх захирал ажилтай Төрбат овогтой Эрдэнэбатхаан нар энэхүү
гэрээг байгуулав. 



Энэхүү
гэрээнд салшгүй хэсэг болох дараахь зүйлийг заавал тусгах бөгөөд эдгээрийн
бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно. Үүнд: 



1.1
Газрын байршил, хэмжээ, хил хязгаар, заагчийг тодорхой харуулсан кадастрын
зураг



1.2
газар өмчлөгчөөс газар ашиглагчид тус газрыг хүлээлгэн өгсөн тухай акт



1.3
газрын төлөв байдал, чанарын улсын хяналт баталгааг зохих журмын дагуу хийлгүүлж баталгаажуулсан баримт.



                                                                Хоёр.
Гэрээний нөхцөл



2.1
Газар ашиглагчид олгосон газрын нийт хэмжээ ___554.53__ га



Үүнээс: 



Нэгж
талбарын тодорхой хэсгийг ашиглах зориулалт; Тухайн зориулалтаар ашиглах газрын
хэмжээ



1.
Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байга газар 8.9 /га/



2. Суурьшлын хэсэг                                                          6.7 /га/



3. Бусад                                                                             538.93 /га/



4. _________________________
/га/






2.2
Газрын төлбөрийн хэмжээ: 

Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа газар



Нэгжийн
үнэ 1га-160000, төгрөг /үсгээр/ Нэг зуун жаран мянган төгрөг/



Бүгд
үнэ 1424000 төгрөг/үсгээр Нэг сая дөрвөн зуун хорин дөрвөн мянган төгрөг/



Үүнээс: 



1
-р улиралд ____356000___төг             3-р
улиралд _____
356000______ төг 

2-р
улиралд ___
356000____ төг             4-р улиралд
_____
356000______ төг 

Суурьшлын хэсэг

Нэгжийн үнэ 1га-2400, төгрөг /үсгээр/ Хоёр мянга дөрвөн зуун төгрөг/

Бүгд үнэ 16080 төгрөг/үсгээр Арван зургаан мянга наян төгрөг/

Үүнээс: 

1 -р улиралд ____16080___төг             3-р улиралд ___________ төг 

2-р улиралд _______ төг             4-р улиралд ___________ төг 


Бусад

Нэгжийн үнэ 1га-92, төгрөг /үсгээр/ Ерөн хоёр төгрөг/

Бүгд үнэ 49582 төгрөг/үсгээр Дөчин есөн мянга таван зуун наян хоёр төгрөг/

Үүнээс: 

1 -р улиралд ___49582____төг             3-р улиралд ___________ төг 

2-р улиралд _______ төг             4-р улиралд ___________ төг 




2.3 Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын
25-ны дотор газар ашиглуулагчийн Дорноговь аймгийн төрийн банкны сан 060000943 тоот дансанд шилжүүлж байна.



2.4. Газар ашиглуулах тухай
эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөр газрын төлбөр хийх хугацааг
тогтооно. 


2.5. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын
төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт оруулна. Ийнхүү газрын төлбөрийг шинэчлэн тогтоолгоогүй бол зохих зардлыг газар ззэмшигч
хүлээнэ. 



  

Гурав. Газар ашиглагчийн эрх, үүрэг 

3.1. гэрээний нөхцлийн дагуу газрыг ашиглах

3.2. газар өмчлөгчөөс газрын төлөв байлал, чанарын улсын хянан баталгааг
гаргуулж авах; 

3.3. гэрээнд үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа
дуусахад уг газрыг үргэлжлүүлэн ашиглахаар эрхийн гэрчилгээний хугацааг
сунгуулах;

3.4. газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх /5 жилд нэг удаа хийлгэнэ/

3.5. газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх
 


3.6. төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хэтэрсэн хоног тутамд алданги төлөх
 


3.7. газар өмчлөгчөөс газрын ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх; 

3.8 Шалгарсан төслийг хэрэгжүүлж ажиллах

3.8. холбогдох хууль тогтоомжоор тогтоосон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх;





Дөрөв. Газар ашиглуулагчийн эрх, үүрэг 

4.1. газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг хянах;

4.2. уг газрыг ашиглуулахын зэрэгцээ дараахь шаардлагыг газар ашиглагчид тавих
эрхтэй. 

Үүнд: 



- Газрыг үр ашигтай, зохистой ашиглах,
хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий
байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг
биелүүлэх, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээнээс гарсан зөвлөмжийг мөрдөж ажиллах 


- Ашиглалтын явцад байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн бол ашиглагч өөрийн хөрөнгөөр уг элэгдэлд орсон газрыг сэргээн сайжруулах

- Орчны бохирдлоос сэргийлэх арга хэмжээг газар ашиглагч өөрийн хөрөнгөөр авч хэрэгжүүлэх

- Газрын тухай хууль тогтоомж, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн

- Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа
2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гзрчилгээг хүчингүй
болгоно. 



4.3. Газрын тухай хуулийн 35.3.1 - 35.3.6-д заасан үүргээ гүйцэтгээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, мөн хуулийн 62 дугаар зүйд зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардах


4.4. газар эзэмшүүлэх гэрээг жил бүр
дүгнэх; 


4.5. холбогдох хууль тогтоомжоор олгогдсон бусад
эрх, үүрэг, хариуцлага хүлээх; 



  
                         Тав. Газрын талаарх эд хөрөнгийн эрхийн зарим зохицуулалт 



5.1. газар ашиглагчийн өмчлөлд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд
хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр газар ашиглах эрхийг шилжүүлж болно гэж шийдвэрлэнэ. 

5.2. энэхүү гэрээгээр ашиглах газрыг хязгаартай ззэмших эрх бүхий газар
ашиглагч байгаа болон ийнхүү ашиглахаар шаардсан бол түүний газар ашиглах
нөхцөл, журам нь газрын тухай хуулийн 48-р зуйлд заасан нөхцөлийг дагаж мөрдөх
болно. Шаардлагатай гэж үзвэл энэхүү гэрээнд хавсаргаж болно.  

5.3. гэрээний талуудын шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл: Ашиглах эрх бүхий
газраа зориулалтын дагуу ашиглаагүй болон тогтоосон төлбөрийг зохих журмын дагуу төлөөгүй тохиолдолд газар ашиглах эрхийг нь хүчингүй болгох хуртэл apга
хэмжээ авч газар дээрх эд  хөрөнгийн эрхийн асуудлыг шүүхийн журмаар
шийдвэрлэнэ. Мөн зохих зөвшөөрөлгүйгээр газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан нөхцөлд газар эзэмших эрхийг цуцлах хүртэл
apга хэмжээ авна. 


                                                  Зургаа. Бусад зүйл 



6.1. Гэрээ нь газар ашиглагчид газрыг актаар хүлээлгэн өгч, эрх бүхий Засаг
дарга газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж
мөрдөгдөнө. 

6.2. Энэхүү гэрээтэй холбоотой бусад асуудлыг Монгол Улсын холбогдох хууль
тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. 

                                                       Долоо. Бусад зүйл

7.1 Гэрээ нь газар ашиглагчид газрын актаар хүлээлгэн өгч, эрх бүхий Засаг дарга газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө. 

7.2 Энэхүү гэрээг гурван хувь үйлдэж талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн Хоёр /үсгээр/ жилийн хугацаатай байгуулав.

7.3 газар ашиглуулах гэрээг талууд жил бүр дүгнх ба газар ашиглагч гэрээний биелэлтийг жилийн бүрийн 04-р сарын 01-ны дотор байгтаан тайлагнаж, газар ашиглуулагч 04-р сарын 15-ны дотор батлан дүгнэнэ.

7.4 Газар ашиглуулах гэрээг дүгнүүлээгүй өмнөх гэрээний биелэлт тооцсон дүгнэлтээр илэрсэн зөрчлүүдийг арилгах арга хэмжээ аваагүй, дахин давтагдсан тохиолдолд Газрын тухай хууль тогтоомжийн дагуу газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгох саналыг холбогдох албан тушаалтанд уламжлан шийдвэрлүүлнэ.


Гэрээний талуудын албан ёсны хаяг, харилцах утас: 

Газар ашиглуулагч: 

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын ЗДТГазар

Дорноговь аймаг, Дэлгэрэх сум, 1-р баг 

Утас: 70526404


Газар ашиглагч:

Засаг чандмань майнз ХХК

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Баруун сэлбэ гудамж 17

Регистр /улсын бүртгэл /-ийн дугаар: 5382432

Харилцах дансны дугаар: Голомт банк 8145100155                                   

Харилцах утас: 70114888


ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 





Газар ашиглуулагчийг төлөөлж: 

Дорноговь аймаг /нийслэл/-ын 

Дэлгэрэх сумын Засаг дарга Зундуй овогтой Батмөнх

/гарын үсэг/ / тамга/


Газар ашиглагчийг төлөөлж: 

Засаг чандмань майнз ХХК-ний гүйцэтгэх захирал Төрбат овогтой Эрдэнэбатхаан


/гарын үсэг/ / тамга/ 





Энэхүү гэрээний нэг хувийг 4404003001 дугаар бүхий нэгж талбарын хувийн
хэрэгт хадгалав.