Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

Увс аймгийн Засаг даргын Тамгын газар болон


Монголиа Гладвилл Увс Петролиум ХХК хооронд байгуулах


Хамтын ажиллагааны гэрээ





Дугаар: 02

Монгол Улсын Иргэний хуулийн 476 дугаар зүйл, Газрын тосны тухай хуулийн 11


дүгээр зүйлийн 11.2.17 дах заалтуудыг үндэслэн энэхүү гэрээг нэг талаас Увс аймгийн Засаг даргын Тамын газар /цаашид А тал гэх/, нөгөө талаас Монголиа Гладвилл Увс Петролиум ХХК /цаашид Б тал гэх/, нар /хамтад ньТалууд гэх/ харилцан тохиролцож энэхүү гэрээг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаангом хотноо байгуулав.





Нэг. Нийтлэг үндэслэл





Талууд холбогдох хууль эрх зүйн хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх, хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа тухайн сум, орон нутагт хайгуулын үйл ажиллагаа явуулсан талбайд байгаль орчны нөхөн сэргээлтийг бүрэн хийх, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хүн амын эрүүл мэнд, орон нутгийн үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, тээвэр, авто замын болон бусад шаардлагатай салбаруудын хөгжлийг дэмжин ажиллахад энэхүү гэрээний зорилго оршино.



Хоёр. А талын үүрэг, эрх





2.1 Газрын тосны хайгуулын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эхлүүлж, түүнийг цааш тогтвортой үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах.


2.3 Газрын тосны хайгуулын үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой орон нутгаас олгох зөвшөөрлүүдийг холбогдох хууль журмын дагуу цаг хугацаанд нь шийдэж өгөх.


2.4 Б тал үндсэн үйл ажиллагаагаа болон нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс засаг захиргааны байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллахад дэмжлэг үзүүлэх.


2.5 Хамтын ажиллагааны гэрээний дагуу хэрэгжүүлэх ажлын талаар орон нутгийн иргэд, холбогдох байгууллагуудад сурталчилж, үр дүнг олон нийтэд мэдээлэх.


2.6 Байгаль орчны нөхөн сэргээлт хийсэн цооногийн хөрсний бохирдолын шинжилгээг аймгийн Цаг уур орчны шинжилгээний лабораториор хийлгэх нөхцөл бололцоогоор хангах.


2.7 Б талын ажилтнуудыг эмнэлгийн үзлэгт хамруулах ажлыг хамтран зохион байгуулж, нэгдсэн бүртгэлтэй болгох.


2.8 Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг Б талаас шаардаж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах.


2.9 Хайгуулын үйл ажиллагаанд орон нутгаас нийлүүлэх боломжтой бараа, ажил үйлчилгээ, ажиллах хүчний талаар Б талд санал болгох, холбогдох мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжид хүргэх ажлыг зохион байгуулах.





2.10 Б талын байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавина.





Гурав. Б талын үүрэг, эрх





3.1 Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг мөрдөж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг баримтлан, үил ажиллагаагаа нээлттэй, ил тод байдлаар явуулах.











1


3.2 Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэдийн санал хүсэлтэд суурилсан, аймаг сумын ИТХ-аар батлагдсан орон нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.


3.3 Монгол Улсын компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа нутаг дэвсгэр дэх харьяа бүртгэлийн байгууллага /Улсын бүртгэлийн хэлтэс, Татварын хэлтэс/-д салбар аж ахуйн нэгжээ бүртгүүлэх.


3.4 Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хуулиар тогтоосон албан татвар, төлбөр,


хураамжийг хуулийн хугацаанд улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж байх.


3.5 Хайгуулын үйл ажиллагаа явуулсан тухайн талбайн байгаль орчныг хамгаалах болон шаардлагатай нөхөн сэргээлтийг бүрэн хийж, холбогдох байгууллагаар хянуулан хүлээлгэн өгч байх.





Дөрөв. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр 
 

4.1 Б тал хайгуулын талбайдаа биологийн төрөл зүйлийн амьдрах орчныг бүрдүүлэх, хадгалах,
байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байхад чиглэгдсэн арга хэмжээ авч, үр дүнг мэдээлж байх. 

4.2 Тоног төхөөрөмж болон ажилчдын хотхонд хэрэглэх аливаа бараа, материалыг


тээвэрлэхдээ орон нутгаас баталсан замын маршрутыг хатуу баримтална.


4.3 Орон нутгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, улсын байцаагчаас тавьсан шаардлага, зөвлөмжийг мөрдөж ажиллана.


4.4 Байгаль орчны нөхөн сэргээлт хийсэн цооногийн хөрсний бохирдлын шинжилгээний ажлыг аймаг, сумын орчны шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн байцаагчдаар гүйцэтгүүлнэ. 
 

Тав. Орон нутгийн үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлт 
 

5.1 Орон нутгаас газрын тосны хайгуул, үйл ажиллагаанд мэргэжилтэн бэлтгэхэд Талууд хамтран ажиллана.


5.2. Ажиллагсадын эрүүл, аюулгүй, таатай орчинд ажиллах, амрах нөхцлийг шаардлагын хэмжээнд бүрдүүлж, холбогдох стандартыг мөрдөж хэрэгжүүлнэ.


5.3 Байнгын болон улирлын, түр ажлын байранд Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй, хөдөлмөрлөх хүсэлтэй орон нутгийн иргэдээс тэргүүн ээлжинд сонгон ажиллуулна.


5.4 Орон нутагт/газрын тосны хайгуул, олборлолт, ашиглалтын мэргэжлээр бэлтгэгдсэн болон бэлтгэгдэж байгаа мэргэжилтэй ажилтнуудыг ажлын байраар хангах, шат дараатай арга хэмжээ авах.


5.5 Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр заалтын дагуу хөдөлмөр эрхлэх боломжтой, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тохирох ажлын байраар хангах, бололцоотой үед аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.


5.6 Ажилчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтыг шаардлагатай үедээ Улаангом, Политехник коллежийн дэргэдэх Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтын төвийг түшиглэн зохион байгуулж байх.


5.7 Орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн болон худалдан нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд худалдан авч байх. Орон нутгийн иргэд, аж ахуйн


нэгжүүд тухайн бараа үйлчилгээндээ эрүүл ахуй, чанарын баталгаа гарган өгч, гэрээнд заагдсан хугацаандаа бараагаа нийлүүлэх, зах зээлийн үнээр борлуулалтаа хийх үүрэгтэй.


Зургаа. Тээврийн хэрэгсэл, даатгал



6.1 Б тал нь хайгуулын үйл ажиллагааны зориулалтын машин, техник хэрэгслээс гадуур, бусад үйл ажиллагаандаа тээврийн хэрэгсэл ашиглахаар бол аймгийн Татварын хэлтэс, “Тээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ-тай холбогдож нэгдсэн бүртгэлтэй тээврийн хэрэгсэлээр гүйцэтгүүлнэ.


6.2 Жолоочийн хариуцлагын даатгал, амь нас, эрүүл мэндийн болоод тээврийн хэрэгслийн даатгалыг орон нутгийн даатгалын компаниар хийлгэнэ. 
 

Долоо. Бусад 
 

7.1 Компани нийгмийн хариуцлагын хүрээнд, өөрийн хүслээр орон нутгийн нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулсан болон бусад дэмжлэг туслалцаа үзүүлсэн тохиолдолд тухайн хандив, дэмжлэгийг нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн бодит ажилд үр өгөөжтэй зарцуулах, нийтэд мэдээлэх ажлыг Засаг даргын тамгын газар хариуцах бөгөөд нийгмийн ямар асуудлыг шийдэхэд хэрхэн зарцуулсан товч тайлангаа компанид ирүүлнэ.


7.2 Талууд хамтын ажиллагаандаа Монгол Улсын Иргэний хууль болон бусад хууль


тогтоомжийг удирдлага болгоно.


7.3 Энэхүү гэрээ нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хуулиар хүлээсэн бусад үүргээ


хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй.


7.4 Гэрээний биелэлтийг Талууд дүгнэж, гэрээнд тусгагдсан заалтыг хэрэгжүүлсэн ажлын үр дүнг нийтэд мэдээлнэ.





Найм. Гэрээ хүчин төгөлдөр болох 
 

8.1 Талууд гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

8.2 Талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно.


8.3 энэхүү гэрээг монгол хэл дээр 2 хувь үйлдэж, Талууд 1,1 хувийг хадгална.






Гэрээ байгуулсан:


Увс аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөж Г.Болор-Эрдэнэ /Аймгийн ЗДТГ-ын дарга/




Монголиа Гладвилл Увс Петролиум төлөөлж  И.Сэлэнгэ /Дэд захирал/

Улаангом


2015.06.26