Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ. ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ДАРГА Я.БОЛДБААТАР
2017 оны 03 дугаар сарын 29
БАТЛАВ. "ГУРВАН ТАМГА" ХХК-ИЙН ЗАХИРАЛ Д.ЛХАГВАСҮРЭН


2017 оны 03 дугаар сарын 29


УС АШИГЛАХ ГЭРЭЭ 
 

Дугаар 05

Улаанбаатар хот





Нэг. Ерөнхий зүйл





Монгол Улсын Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу “Монгол-Ус” ТӨҮГ-ын захирлын “Дүгнэлт хүргүүлэх тухай” 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 56 тоот, Туул голын сав газрын захиргааны даргын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А-13 тоот тушаалаар олгосон ус ашиглах зөвшөөрлийг үндэслэн:


Ус ашиглуулагчийг төлөөлж Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны уул уурхай, эрчим хүчний ус ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Сүхбат, Ус ашиглагчийг төлөөлж Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, 1-р хороолол, Өнөр хороололд байрлах, улсын бүртгэлийн 9011075082 тоот гэрчилгээ, 2091798 тоот регистрийн дугаартай “Гурван тамга” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нар ус ашиглах талаар тохиролцож энэхүү гэрээг 2017 оныг дуустал байгуулав. 
 

Хоёр. Гэрээний гол нөхцөл





2.1. Ус ашиглах зориулалт: Төв аймгийн Заамар сумын нутагт орших MV-020659 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Цагаан чулуут-1” алтны шороон ордын үйлдвэрлэлийн технологийн хэрэгцээнд болон зам талбайн тоосжилт дарахад Туул голоос, унд, ахуйн усны хэрэгцээг гүний худгаас ашиглана.


2.1.1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайдын 2014 оны 1


дүгээр сарын 03-ны өдрийн А05 дугаар тушаалаар баталсан “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тухайн жилд хэрэгжүүлэх Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 3.3-т заасны дагуу 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг хүлээж авах ажлын хэсэгт Туул голын сав газрын захиргаанаас төлөөлөл оролцуулж, дүгнэх хуудсыг баталгаажуулна.





2.2. Нийт ашиглах усны хэмжээ: 140’400 м3 элс угаахад зарцуулах ус 561’600 м3/жил


2.2.1. Унд-ахуйд: 2268 м3/жил


2.2.2. Үйлдвэрлэлд нөхөн сэлбэлтээр авч ашиглах усны хэмжээ: 144’640 м3/жил


2.2.3. Зам, талбайн тоосжилт дарахад шаардагдах ус: 11’016 м3/жил 
 

2.3. Усны чанар, найрлага: 2017 оны 6 дугаар сарын 10, 9 дүгээр сарын 20-ны дотор хаягдлын нуурнаас тус бүр 2 удаа усны дээж авч итгэмжпэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэн, шинжилгээний дүнгТуул голын сав газрын захиргаанд ирүүлнэ.





2.4. Усны эх үүсвэр:


2.4.1. Байршил: Технологийн хэрэгцээний усыг ордоос 8.9 км зайд Туул голоос татна. Унд, ахуйн усыг гүний худгаас ашиглана. Ахуйн худгийн байршил: N 48° 19’ 33.6”, Е 104° 32’29.36”,


2.4.2. Барилга байгууламж: Ус хуримтлуулах, тунгаах 28’300 м3 эзлэхүүнтэй сантай.


2.4.3. Тоног төхөөрөмжийн нэр, марк: СБ-80 маркийн 50 м3/цаг хүчин чадалтай угаах төхөөрөмж ашиглана.


2.4.4. Насосны хүчин чадал: Туул голоос усан сан руу Д-320 маркийн насосоор 219 мм голчтой; 8.9 км урт хоолойгоор ус татна. 
 

2.5. Хаягдал усны хэмжээ, стандартын шаардлага: Тунгаах нуурын усыг хүрээлэн буй орчинд нийлүүлэхдээ MNS4943:2015 стандартын шаардлагыг мөрдлөг болгоно. 
 

2.6. Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ:


2.7. Бохир ус цэвэрлэх барилга байгууламжийн байршил, хүчин чадал, технологи, цэвэрлэх арга, цэвэрлэгээний түвшин: Технологийн хаягдал усыг тунгаах нууранд тунгааж, эргүүлэн ашиглана. 
 

2.8. Усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдох, бохирдохоос сэргийлэх арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ: Технологийн усны шугамд усны тоолуур суурилуулах зардалд 2.8 сая төгрөг зарцуулна. 
 

2.9. Усны тоолуур: Усны тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх заалт, Байгаль орчин, ногоон хөпжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А- 156 дугаар тушаалаар баталсан “Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Туул голоос татаж буй насосны гаралтад 2017 оны 4 дүгээр сарын 25-ны дотор усны тоолуур суурилуулна. 
 

2.9.1. Уурхайн үйл ажиллагаа эхлэх үеийн тоолуурын заалт болон cap бүрийн сүүлийн өдрийн тоолуурын заалтыг тогтмол авч, фото зургаар баталгаажуулан жилийн эцсээр ус ашиглалтын тайланд хавсаргана. Хэрэв технологийн усыг нөхөн сэлбэлтээр өөр бусад эх үүсвэрээс хангах тохиолдолд заавал урьдчилан мэдэгдэж, усны тоолуур суурилуулна. 
 

2.10. Ус ашигласны төлбөрийн хэмжээ:


2.10.1. Нөхөн сэлбэлтээр ашиглах 144’640 м3 гадаргын ус ашигласны төлбөрт 34’511’104 /гучин дөрвөн сая таван зуун арван нэгэн мянга нэг зуун дөрөв/ төгрөг, зам талбайн тоосжилт дарахад 11’016 м3 гадаргын ус ашигласны төлбөрт 876’ 102 /найман зуун далан зургаан мянга нэг зуун хоёр/ төгрөг, нийт 35’387’206 /гучин таван сая гурван зуун наян долоон мянга хоёр зуун зургаа/ төгрөгийг Төв аймгийн Төрийн сан банкны 140000944 тоот дансанд төвлөрүүлнэ. Төлбөрийн 20 хувийг хоёрдугаар, 40 хувийг гуравдугаар, 40 хувийг дөрөвдүгээр улиралд төлнө.


2.10.2. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу усны төлбөрийг төвлөрүүлэхдээ тоолуурын заалтыг үндэслэн ус ашиглуулах дүгнэлтээр тогтоосон төлбөрийн хувь хэмжээгээр тооцож, орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулах бөгөөд усны тоолуур суурилуулахаас өмнөх ус ашиглалтын хэмжээг уулын ажлын тайланг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/301 тоот тушаалаар баталсан “Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах усны норм”-ын дагуу тооцно.


2.10.3. ТГСГЗахиргаа нь Усны тухай хуулийн 17.1.10 дахь заалтын дагуу усны нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах үүрэгтэй бөгөөд элс угаалтын ажил ус ашиглуулах дүгнэлтийн дагуу тооцсон 88 хоногт угаагаагүй, эсвэл үүнээс илүү хоног угаасан тохиолдолд түүнийгТуул голын сав газрын захиргаанд албан бичгээр мэдэгдэж, элс угаалт явуулсан хугацааг эцэслэн тооцно. Ингэхдээ уулын ажлын тайланг үндэслэнэ. 
 

Гурав. Талуудын эрх, үүрэг


3.1. Гэрээ байгуулагч талууд нь Усны тухай хуулийн 7.5, 10.1.18, 13.1.1, 13.1.5, 18.1.4, 19.1.2, 19.1.4, 26.1, 30.1, 30.2, 31.1-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.


3.2. Ус ашиглагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Усны тухай хуулийн 17.1.9, 29.3 дугаар заалтуудыг үндэслэн Сав газрын захиргааны шийдвэрээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах бөгөөд Усны тухай хуулийн 33.1.10, 33.1.12, 33.1.13, 33.1.14. 33.1.15, 33.1.16 дахь заалтын дагуу хариуцлага хүлээнэ.


Дөрөв. Бусад





4.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. 
 

4.2. Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл нь гэрээний салшгүй хэсэг байна.





4.3. Ус ашиглуулагч нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны дотор ус ашиглалтын


тайланг хүлээн авч, 2 тал гэрээний биелэлтийг ажпын 14 хоногт багтаан дүгнэж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулна.





4.4. Талуудын тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба


өөрчлөлтийг бичгээр үйлдэнэ.





4.5. Талуудын хооронд үүссэн маргааныг зөвшилцөлийн журмаар шийдзэрлэхийг эрхэмлэх бөгөөд гэрээ болон түүний аль нэг заалттай холбоотой асуудлаар зевшилцелд хүрч чадаагүй тохиолдолд асуудлыг холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ.





ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:





ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААГ ТӨЛӨӨЛЖ: 
Ус ашиглалтыг зохицуулах албаны дарга /Ю.Сувдчимэг/ 
Мэдээлэл, хяналт үнэ!пгээний албаны дарга /Б.Оюунболд/
Ус ашиглалтыг зохицуулах албаны уул уурхай, эрчим хүчний ус ашиглалт  
хариуцсан ахлах мэргэжилтэн /С.Сүхбат/ 

Хаяг: Улаанбаатар хот-16050, БГД, 
2-р хороо, Чингүнжавын гудамж, 
Туул голын сав газрын захиргааны 
байр, 2 дугаар давхар, 203 тоот өрөө 
Харилцах утас: 363716, 363714 

“ГУРВАН ТАМГА” ХХК-ИЙГ ТӨЛӨӨЛЖ:
Захирал Д.Лхагвасүрэн

Хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан


дарга дүүргийн 13-рхороо, 1-р хороолол,

“Өнөр хороолол”-д байрлах



Харилцах утас: 99110052, 688684, 688984