Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ.
АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ДАРГА Д.ЧАНДМАНЬ

БАТЛАВ. 
"МОНГОЛЫН АЛТ" (МАК) ХХК-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЦЭЛМҮҮН




УС АШИГЛАХ ГЭРЭЭ 
 

2017 оны 11 сарын 07-ны өдөр            Дугаар17/06                  Даланзадгад сум

661-1617

Нэг. Ерөнхий зүйл





Усны тухай хуулийн 28.4, 28.6, 28.7, 29.1-д заасны дагуу “Монгол-Ус” Төрийн Өмчит Үйлдвэрийн Газрын гаргасан 2017 оны 05-р сарын 16-ны өдрийн 143 дугаартай ус ашиглуулах дүгнэлт, Алтайн Өвөр Говийн сав газрын захиргааны олгосон 2017 оны 10 сарын 04-ны өдрийн А-10 дугаартай ус ашиглах зөвшөөрлийг үндэслэн:


Нэг талаас: Ус ашиглуулагчийг төлөөлж Алтайн Өвөр Говийн Сав газрын захиргааны Газрын доорх усны хяналт шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Батнасан овогтой Санлай.





Негөө талаас: Ус ашиглагчийг төлөөлж Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Мак 44-р байр, 9011071071054 тоот улсын бүртгэлийн гэрчилгээтэй “Монгол алт” ХХК-ийн Байгаль орчин, Нийгмийн хариуцлагын менежер Дашдаваа овогтой Сарантуяа нар ус ашиглах талаар тохиролцон энэхүү гэрээг 2017.01.01-ээс 2017.12.31 хүртэл (нэг) жилийн хугацаатайгаар байгуулав. 
 

Хоёр.Гэрээний гол нөхцөл


2.1. Ус ашиглах зориулалт

- Унд ахуйн: 19485,6 м3/жил

- Зам талбайн тоосжилт дарахад: 259200 м3

- Биологийн нөхөн сэргээлт болон мод услахад зарцуулах ус: 2200 м3 
 

2.2. Нийт ашиглах усны хэмжээ 280885.6 м3/жил 
 

2.3. Усны чанар, найрлага


Цаг уур, орчны шинжилгээний газар байгаль орчин хэмжил зүйн төв лабораторийн Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн.


Найрлага: 
MNS 900:2005


1. ЗҮТ-ийн гал тогоо: РН-7,24 кальци- 38,1 магни-8,5 аммиак-0.01 нитрит-


0.007 нитрат-0.73 сульфат-381,2 хлорид-93,1 төмөр-0,01 фтор-0.10


хлорид-93,1


2. Уурхайн хотхоны гал тогоо: рН-6.65 EC-820.0 Са-38.1 Mg-10.6 Na+K-111.3


SO4-40.2 CI-87.6 НСОз-158.6 Эрд- 446,4 Хат-2,77 
Чанар: 
MNS4694-1998 Агааргүйтэн бичил биетэн илрээгүй


MNS 4697-98 Coli илрээгүй


MNS 6340-2003 Эмгэг төрөгч илрээгүй





2.4. Усны эх үүсвэрийн:

Д/д | Зориулалт | Насосны Марк | Худгийн гүн м | Ундарга л/с | Солбилцол |    гаргасан огноо 


худаг-04 | унд ахуй | 100QJ4-120/20-2.2 V | 60 | 2 | 101 14’05”  43 00’ 59.5” | 2012 

худаг-05 | унд ахуй | 100QJ4-120/20 | 100 | 1.8 | 101 13'41.3" 43 01 '11.5" | 2010 

худаг-07 | унд ахуй | 100QJ4-120/20- 2.2V | 82.8 | 1.6 | 101 13'41.7" 43 01'08.9" | 2011 

худаг-08 | унд ахуй | 100QJ4-120/20-2.2V | 78 | 1.4 | 101 13'42.6"  43 0Г06.2" |      2011 

худаг-06 | унд ахуй | ЭЦВ-4-10-858 | 60 | 2.5 | 101 14'01.3" 43 00'49.9" | 2011 


2.5. Хаягдал усны Хэмжээ: унд ахуйгаас гарах хаягдал усны хэмжээ: м3


Бохир ус          Унд ахуйд..........м3/хоног             ........м3/жил


Хаягдал ус      Үйлдвэрлэлд м3/хоног                  .......м3/жил


Нийт хаягдал ус    Бүгд...................м3/ хоног       .........м3/жил 
 

Бохир ус зайлуулах цэг:





2.6. Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ. Усны биохимийн шинжилгээний дүнг хавсаргана. 
 

Жинлэгдэх бодис, кг..........................................


Органик бодис, кг..............................................


Эрдэс бодис, кг.................................................


Хүнд металл, кг.................................................


Аюултай бохирдуулах бодис, кг.....................





2.7. Бохир ус цэвэрлэх барилга байгууламжийн байршил, хүчин чадал, технологи, цэвэрлэх арга, цэвэрлэгээний түвшин.

"БиоТех 250 Х.Н” цэвэрлэх байгууламж нь биологийн цэвэрлэгээний аргаар хоногг 90% хувьтай цэвэршүүлэн хөрсөнд шингээдэг.


Цэвэрлэх байгууламжийн байрлал | Төмөр бетон хийцлэлийн Савны багтаамж | Цэвэрлэх байгууламжруу орох усны тооцоо | Тухайн үеийн /maximum/ Хүний тоо хүчийн чадал | Тайлбар | Координат

1. ЗҮТөвд байрлал цэвэрлэх байгууламж | 125 м.куб | 37.5 м.куб | 250 хүн | Хоногт 1 хүн 150 литр ус гаргахаар тооцсон. |  Х-682220.6675 150 Ү=4764938.224 
2. Ажилчдын хотхоны цэвэр байгууламж | 60 м.куб | 30 м.куб | 200 хүн |          Х-682435.0032  Ү=4767920.0733 

3. Аж ахуйн хотхоны цэвэр байгууламж | 30 м.куб | 11.2 м.куб | 75 хүн | 
X-682118.281 8 Ү- 4766010.75 67 

4. Машин угаалга байрны цэвэрлэгээ байгууламж | 15 м.куб | 5 м.куб | 
X- 682266.59 65  Ү- 4764938.2 24 




2.8. Усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдол, бохирдохоос сэргийлэх арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ:





д/д | Болзошгүй нөлөөлөл | Сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээ 

1. Уурхайн ус ашиглалт, шүүрүүлэлтийн улмаас гүний усны хэмжээнд өөрчлөлт орж болзошгүй | Үйл ажиллагаа явуулах хугацаандаа уурхайн хяналтын цооногууд болон малчдын гар худагт усны түвшний хэмжилт судалгааг тогтмол хийж, Судалгааны үр дүнг нэгтгэх


2. Усны зүй зохисгүй хэрэглээ үүсч болзошгүй | 1. Уурхайн ажилчдад усны зүй зохистой хэрэглээний талаар сургалт сурталчилгаа явуулах. 

хэрэглээ үүсч болзошгүй талаар сургалт сурталчилгаа явуулах. 2. Дэлхийн усны өдрийг уурхайн ажилчдад усны талаарх мэдлэг олгох зорилгоор тэмдэглэн өнгөрүүлэх 3. Усны хэрэглээ хэмжээг тоолуурын заалт болон дислотнерийн бүртгэлээр хянах сар бүрийн хэрэглээг нэгтгэн дүгнэж байх

талаарх мэдлэг олгох зорилгоор тэмдэглэн



3. Хөрсөнд хаягдсан шатах тослох материал гүний ус | 1. Хөрсөнд шатах тослох материал хаягдахаас урьдчилан сэргийлэх, ШТМ-ын агуулах хаягдал

руу нэвчиж ундны усны чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй | 
тосны агуулах савуудад тогтмол үзлэг шалгалт явуулж байх

2. Шүүрлийн ус болон ундны усны чанар найрлаганд тогтмол хяналт тавих, мэргэжлийн байгуулагаар шинжилгээ хийлгүүлж дүгнэлт гаргуулах


3. Худгийн эрүүл ахуйн бүсийн орчинд сард нэг удаа цэвэрлэгээ хийх, хяналт тавих 
 

2.9. Усны тоолуурын:


DH загварын 32мм, 40мм-ийн голчтой 4 ширхэг усны тоолууртай 
 

2.10. Ус ашигласны нэгж төлбөрийн хэмжээ:


-“Усны экологи эдийн засгийн үнэлгээг батлах тухай” Засгийн газрын 2011 оны 302 тоот тогтоолоор Алтайн Өвөр говийн сав газарт тогтоосон усны экологи эдийн засгийн суурь үнэлгээгээр, 2013 оны 326, 327-р тогтоолоор ашиглалтын зориулалтын итгэлцүүр, хувь хэмжээгээр усны нөөц ашигласны төлбөрийг тогтоож, тогтоосон хэмжээгээр Төсвийн тухай хуулийн 23.8.9-д заасны дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ. 
 

1. 1мЗ усны нөөц ашигласны төлбөр - 4433 төг х 0.15% х 1,2 = 797.94 төг


-Шавхан зайлуулах усны төлбөрийн хэмжээ 115789 м3/жил х 797.94 төг =


92.392.675 төг


Дунд уурхайгаас үйлдвэрлэлд ашиглах шүүрлийн усны төлбөр


145611 м3/жил х 797.94 төг =116.188.841 төг


2. Дүгнэлтэд заасны дагуу Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай


хуулийн 20.1.1 заалтын дагуу хүн амын унд-ахуйн зориулалтаар ашиглах


14.931.9 м3 усыг төлбөрөөс чөлөөлнө


Нийт ус ашигласны төлбөр болох 208.581.516 төг (Хоёр зуун найман сая


таван зуун наян нэгэн мянга таван зуун арван зургаан төгрөг) 
 

/Ус ашигласаны төлбөрийг Өмнөговь аймгийн 110000944 дансанд 2017 оны 12 сарын 30- ны дотор 100% төвлөрүүлэх./





Гурав. Талуудын эрх, үүрэг


3.1. Гэрээ байгуулагч талууд нь Усны тухай хуулийн 7.5, 10.1.18, 13.1.1, 13.1.5, 18.1.4, 19.1.2, 19.1.4, 26.1, 30.1, 30.1.4 30.2, 31.1-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.





3.2. Талууд Байгаль орчин, ногоон хөгжпийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А-156 тушаалын хавсралтын 1.3 заалтыг хэрэгжүүлж ажиллана. 
 

Дөрөв. Бусад


4.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.


4.2. Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл, хаягдал усны талаарх дүгнэлт, хаягдал ус зайлуулах зөвшөөрөл нь гэрээний салшгүй хэсэг байна.


4.3. Гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тэмдэглэл үйлдэнэ.





4.4. Талуудын тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба бичгээр үйлдэнэ.


4.5. Гэрээг дор дурдсан үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцалжболно.


4.5.1. Ашиглаж байгаа усны эх үүсвэр тусгай хэрэгцээнд шилжсэн;


4.5.2. Аль нэгтал татан буугдсан бол.


4.6. Талуудын хооронд үүссэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд эс зөвшөөрвөл холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ.


4.7 Ус бохирдуулсны төлбөрийг ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7.1, 7.2 үндэслэн /Засгийн газрын тогтоол гарснаар хүчин төгөлдөр болно/ барагдуулна.



ГЭРЭЭ БАЙГУУЛСАН



Ус ашиглуулагчийг төлөөлж: 
АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ГАЗРЫН ДООРХ УСНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХАРИУЦСАН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН Б.САНЛАЙ
Хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сум. 3-р баг, 
төрийн банкны байр.
Харилцах утас: 70534080
Факс: 70534081

Ус ашиглагчийг төлөөлж:

"МОНГОЛЫН АЛТ" (МАК) ХХК-НИЙ НАРИЙН СУХАЙТЫН УУРХАЙН

БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН МЕНЕЖЕР Д.САРАНТУЯА
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул 
дүүрэг. 1-р хороо, Чингисийн

өргөн чөлөө. "Монгол алт'(мак)

ХХК төв байр-44


Харилцах утас: 75759700


Факс:70107481