Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ. 
УВС АЙМГИЙН МӨРӨН СУМЫН ЗАСАГ ДАРГА Т.ТӨРТОГТОХ

"ЭРЧИМ БАЯН-ӨЛГИЙ" ХК-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.ТИЛЕУБЕРДИ


ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ





2017.01.06                                                                                   Байшинт



Монгол Улсын Иргэний хуулийн 476-480 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 42.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэг талаас Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга Түмэнбаяр овогтой Төртогтох, Нөгөө талаас тусгай зөвшеөрел эзэмшигч “Эрчим Баян-Өлгий” ХК-г төлөөлөн гүйцэтгэх захирал албан тушаалтай М. Тилеуберди нар (цаашид Компани гэх) харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. 
 

Нэг. Гэрээннн зорилго


1.1. Компани нь байгаль орчныг хамгаалах. уурхай ашиглах, дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар гэрээ хэрэгжих хугацаанд орон нутгийн иргэдийн санал, уул уурхайн үйл ажиллагааны тогтвортой, хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэн хамтран ажиллахад энэхүү гэрээний зорилго оршино. 
 

1.2. Гэрээнд оролцогч талууд гэрээг хэрэгжүүлэхдээ хууль дээдлэх, эрх тэгш байх, шударга ёсыг сахих, харилцаи ашигтай байх, гэрээтэй холбоотой аливаа асуудлаар талууд хоорондоо ил тод, нээлтгэй байх, гэрээний үүргээ шударгаар биелүүлэх зарчмуудыг хүндэтгэн дагаж мөрдөнө. 
 

Хоёр. Сумын удирдлагын эрх, үүрэг


2.1. Засаг дарга мь сумын Иргэдийн Телөөлөгчдийн Хурлаар батлагдсан орон нутгаа хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт арга хэмжээний хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжтэй хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар гэрээнд оролцогч талуудад танилцуулж тохирох;


2.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах;


2.4. Хууль зөрчсөнөөс бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчнйн үйл


ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөл бололцоог хангах;


2.5. Компаний үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг сум, багийн иргэд,


байгууллагуудад сурталчилах, мэдээлэх, ил тод нээлттэй байдлыг хангах;


2.6. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс


шаардах;

2.7. Компаниас санал болгож буй ажлын байрны шалгаруулалтад оролцоход орон нутгийн иргэдийг зохион байгуулах, иргэдэд сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх;


2.8. Байгаль орчныг хамгаалах талаарх компанийн үүргийн биелэлтэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах тухай шаардлага тавих, гэм буруутай этгээдэд өөрийн эрх хэмжээний хүрээнд хариуцлага хүлээлгэх, эсвэл хариуцлага хүлээлгүүлэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол, нэхэмжлэл гаргах;


2.9 Шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн талбай дах ажилчдад эмнэлэг, харилцаа холбоо, цагдаагийн үйлчилгээ үзүүлэх; 
 

Гурав. Компанийн эрх, үүрэг


3.1. Засаг даргын санал болгосон орон нутгаа хөгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 2016-2020 /хөтөлбөртэй/ уялдуулан хэрэгжүүлэх ажлын нэр төрөл, хугацаа түүнд зарцуулах хөрөнгийг Засаг даргатай зөвшилцөж, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамтран болосвруулах;


3.2. Гэрээний үүргээ биелүүлэхэд шаардлагатай орон нутгийн туслалцаа, мэдээ, мэдээллийг орон нутгаас авах


3.3. Гэрээний дагуу хийж гүйцэтгэж байгаа ажлаа сумын удирдлага, иргэдэд


мэдээлэх, суртапчлах, ил тод байдлыг хангах;


3.4. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажлын хэрэгжилтийг хангаж ажиллах


3.5. Компани нь орон нутагт ялангуяа байгаль орчинд учруулж болохуйц аливаа сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, орон нутагт үзүүлэх үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбоотой үйл ажиллагаануудыг төлөвлөж, хэрэгжүүлэх;


3.6. Байгаль орчныг хамгаалах, нехөн сэргээх төлөвлөгөөгөө хуулийн дагуу


боловсруулан батлуулах, тусгагдсан арга хэмжээнүүдлйг заасан хугацаанд нь хэрэгжүүлэх,
тэдгээрийн хэрэгжилтийг сумын удирдлагад тайлагнаж;


3.7. Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйл болон Байгаль орчинд


нөлөөлөх байдлын үнэлгээний хуульд заасны дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг боловсруулан эрх бүхий байгууллагаар батлуулах, олон нийтийн хэрэгцээнд зориулан үнэлгээний тайланг хувилан сумын удирдлагад өгөх;


3.8. Хөрс, ус, агаараас дээж авах гэх мэт байгаль орчны хяналт, мониторингийн зорилгоор тусгай зөвшөөрлийн талбайд нэвтрэн орох боломжийг сумын эрх бүхий албан тушаалтнуудад олгох;


3.9. Компанийн уурхайн талбайд гарсан ажлын байрыг нэн түрүүнд орон нутгийн иргэдэд саыал болгох замаар орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг боломжит


хэмжээгээр нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан орон нутгийн иргэн байхгүй тохиолдолд өер орон нутгаас хүн авч ажиллуулана.


3.10 Компани нь шинээр гарсан ажлын байр тус бүрт тавигдах шаардлагыг


тодорхойлон олон нийтэд зарлуулахаар Сумын Засаг даргад бичгээр урьдчилан мэдэгдэнэ.


3.11. Компани нь Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтомж,


стандартад заасам ажлын байрны нөхцлийг хангах үүрэгтэй.


3.12. Компани нь лицензийн талбайд орших эртний булш, бунхан гэх мэт түүх, соёлын дурсгалт зүйл болон орон нутгийн иргэдийн тахин шүтдэг газар. оршуулгын газар зэрэг нутгийн иргэдийн хувьд соёл, зан заншлын ач холбогдол бүхий газруудыг хамгаалах,
хендөхгүй байх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.


3.13. Тусгай зөвшөөрөл бүхий уурхайн талбайд оршиж байгаа малчдын өвөлжөө, хаваржаа, түүний орчин тойрон дахь малын бэлчээр, хадлангийн талбай, худаг, ундны усны
эх үүсвэрт хохирол учруулахгүй бөгөөд тэдгээрийг хамгаалах талаарх бүхий арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй. Аюулгүй байдлыг хангах үүднээс дээрх объектуудыг өөр газар шилжүүлэн байршуулах тохиолдолд гарах зардлыг компани хариуцна.


3.14 Газрын болон эдэлбэр газрын төлбөр, ус ашигласны төлбөр, байгалийн нөөц ашигласны төлбөрийг хуульд заасан хугацаа, журмаар холбогдох санхүүгийн дансанд шилжүүлэн төлж байх


3.15 Дүйцүүлэн хамгаалах ажлыг төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлуудыг хуулийн дагуу хийж гүйцэтгэх 
 

Дөрөв. Гэрээний хугацаа


4.1. 2017.01.06-2018.01.06 хүртэл энэхүү гэрээ хүчинтэй байна. 
 

Тав. Хариуцлага, маргаан шийдвэрлэх


5.1 Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй этгээдэд Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ашигт малтмалын тухай хуульд заасан хариуцлага тооцож гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн аливаа хохирлыг төлүүлнэ.


5.2. Компани нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс байгаль орчин, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, эд хорөнгө, эрх ашигт учруулсан бүхий л хохирлыг бүрэн хариуцаж арилгах үүрэгтэй.


5.3. Талуудын дунд гэрээг тайлбарлах болон гэрээний хэрэгжилттэй холбоотой ямар нэгэн маргаан, зөрчил гарвал талууд зөвшилцөж шийдвэрлэх ба тохиролцоонд хүрээгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ.


Зургаа. Гэрээг дүгнэх, хяналт тавих


6.1. Гэрээний хэрэгжилтэд Байгаль орчны хяналтын улсын байцаагч хяналт тавина.


6.2. Гэрээний хэрэгжилтийг орон нутгийн удирдлагад улирал бүр тайлагнаж, жилийн эцэст гэрээг дүгнүүлнэ.


6.3. Гэрээний талууд өөрийн хийсэн ажлын талаар нзэлттэй тайлан тавих үүрэгтэй.
 

Долоо. Бусад зүйл


7.1. Гэрээний бүх талууд зөвшөөрсөн тохиолдолд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Гэрээнд оруулсан бүхий л нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэнэ. Ийнхүү бичгээр үйлдсэн гэрээний нэмэлт өөрчлөлт нь үндсэн гэрээний салшгүй нэг хэсэг бөгөөд адил хүчин чадалтай байна.


7.2. Гал түймэр, цахилгааны болон бусад техник хэрэгслийн саатал, үер, хүчтэй аадар бороо, мөндөр, цас, салхи шуурга, газар хөдлөлт, төр засгийн шийдвэр, онц байдал, гоц халдварт өвчин гэх мэт байгалийн гэнэтийн гамшигийн үед техникийн болон хүн хүчний туслалцаа үзүүлнэ.


7.3. Гэрээг 3 хувь үйлдэх бөгөөд бүгд адил хүчин чадалтай байна.




ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: 
БӨХМӨРӨН СУМЫН ОРЛОГЧ ДАРГА Н.БАТБАЯР

БӨХМӨРӨН СУМЫН ЗДТГ-ЫН ДАРГА Б.БАЯНДҮҮРЭН

"ЭРЧИМ БАЯН-ӨЛГИЙ" КОМПАНИЙН УУРХАЙН ДАРГА Х.АХМЕТ
ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ




2017.01.06                                                                                      Байшинт





Хурлыг 2017 оны 01-р сарын 06-нд 12 цагт Иргэний танхимд хуралдав.


Хуралд : - ИТХ-ын дарга П.Баярсайхан,


- Засаг дарга Т.Төртогтох


- Засаг даргын орлогч Н. Батбаяр


- ЗДТГ-ын дарга Б.Баяндүүрэн


- “Хотгор” ХХК-ын захирал 3. Кадирхан 

- “Хотгор" ХХК-ны гүйцэтгэх захирал А. Шаймурат

- "Эрчим Баян-Өлгий” ХК-ны уурхайн дарга X. Ахмет

- “Эрчим Баян-Өлгий” ХК-ны инженер Ломбай


-  Ахмадын зөвлөлийн дарга О.Лхагвасүрэн

-  Иргэний төлөөлөл С. Болор нар оролцов. 

Хурлаар 2017 онд дээрх уурхайнуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж


баталгаажуулав.


Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх 2 уурхай дараах ажлуудыг


хийж гүйцэтгэхээр тохиролцов. Үүнд :


“Хотгор” ХХК нь :


1. 3 багийн иргэдэд 800 тонн нүүрс олгох.


2. Хурдан морины гарааны төхеөрөмж - 2,3 сая төгрөг,


3. Сумын төвийг камержуулах -1.8 сая төгрөг


4. ЗДТГ-т цаг бүртгэлийн төхөөрөмж - 400000 төгрөг,


5. Ахмадуудыг цагаан сараар хүндэтгэл үзүүлэх -300000 төгрег


6. Улаангомд зохион байгуулагдах “Ахмадын золголт"-д очих, ирэх 80


летр бензинд - 136000 төгрөг. 
 

“Эрчим Баян-Өлгий” ХК нь :


1. ЗДТГ-ыг камержуулах - 1,2 сая төгрөг,


2. Ахмадуудыг цагаан сараар хүндэтгэл үзүүлэх - 300000 төгрөг

3. Улаангомд зохион байгуулагдах “Ахмадын золголт"-д очих ирэх


80 летр бензинд - 152000 төгрөг.


4. Ногоон байгууламж барих - 100 метр хашаа /50x50/


5. Хот тохижолт, хог хариуцсан ажилтны урамшуулалд - 1.2 сая төгрөг


/1 сард 100000 төгрөг /


6. Хилийн заставт нүүрс - 58 тонн /албанд - 30 тонн, айл өрх-28 тонн

7. Ногоон байгууламжинд мод тарих - 250 ширхэг


8. Иргэдэд 400 тонн нүүрс олгох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр шийдвэрлэв. 
9. Иргэдэд олгох нүүрсийг 2017.11.01-12.10-нд өгөх.







ХУРАЛД ОРОЛЦСОН : ИТХ-ЫН ДАРГА /П. БАЯРСАЙХАН/

ЗАСАГ ДАРГА /Т. ТӨРТОГТОХ/


ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ /Н. БАТБАЯР/


ЗДТГ-ЫН ДАРГА /БАЯНДҮҮРЭН/


“ХОТГОР” ХХК-ЫН ЗАХИРАЛ /3. КАДИРХАН/


“ХОТГОР" ХХК-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ /А ШАЙМУРАТ/


“ЭРЧИМ БАЯН-ӨЛГИЙ” XК-НЫ УУРХАЙН ДАРГА /Х.АХМЕТ/

"ЭРЧИМ БАЯН-ӨЛГИИ” ХК-НЫ ИНЖЕНЕР /ЛОМБАЙ/

АХМАДЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА (О.ЛХАГВАСҮРЭН/


ИРГЭНИЙ ТӨЛӨӨЛӨЛ /С.БОЛОР/



ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛСӨН : .





БИЧИГ ХЭРГИЙН ЭРХЛЭГЧ /Б.ХИШИГСҮРЭН/