Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

                                                                   МОНГОЛ УЛС
                                              “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК

                                                              болон
                                         ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР 3AM" XXK
                                                  нарын хооронд байгуулсан






                         "БОГДХАН ТӨМӨР ЗАМ” ТӨСЛИЙН СУУРЬ, БҮТЦИИН

                             БАРИЛГА УГСРАЛТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН

                                       АЖЛЫН САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭ







Гэрээний дугаар: МН-ЭТТ-222/497



Гэрээний дугаар: ТТЗ-МН22/02
















































                                                           Улаанбаатар хот

                                                                   2022 он



                                               “БОГДХАН ТӨМӨР ЗАМ” ТӨСЛИЙН СУУРЬ,

                                                УГСРАЛТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН
                                                    САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭ







2022 оны 06 дугаар сарын 28-ны өдер             МН-ЭТТ-2022/497, TB-MH22/02    Улаанбаатар хот



Энэ “Богдхан төмөр зам” төслийн суурь бүтцийн барилга угсралтын бутээн


байгуулалтын ажлын санхүүжилтийг гэрээ /цаашид Тэрээ” гэх/-г

Нэг талаас: “Эрдэнэс Тавантолгой" ХК /РД:5435528/,


(цаашид “ЭТТ” ХК" гэх);

Нөгөө талаас: “Тавантолгой төмөр зам” ХХК /РД:6375405/,


(цаашид “ТТЗ” ХХК”, хамтад нь “Талууд” гэх




УДИРТГАЛ




i) Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 07 -ны өдрийн ‘Богдхан


төмөр зам" төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай 206 дугаар

тогтоолоор “Богдхан төмөр зам" төслийн зураг төсөл, худалдан авалт,


барилгын ажлйн нийт санхүүжилтийг шийдвэрлэхийг “Эрдэнэс Тавантолгой”


ХК-д даалгасан болохыг;

ii) Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн Тусгай


зөвшөөрөл олгох тухай 230 дугаар тогтоолоор Богдхан төмөр замын суурь


бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д 5 жилийн


хугацаатай олгосон болохыг;

iii) Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 254


дугаартай Төмөр замын барилгын ажлын зөвшөөрөл олгох тухай тогтоолоор


Богдхан- төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг


олгой төмөр зам” ХХК-д олгосон болохыг;

iv) Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 353

дугаартай Богдхан төмөр зам төслийг эрчимжүүлэх арга хэмжээний тухай


тогтоолоор “Богдхан" төмөр замын бүтээн байгуулалтын ажилд шаардагдах


хөрөнгийн эх үүсвэрийг эрх бүхий байгууллагаар магадлуулсан техник, эдийн


засгийн үндэслэлийн дүнд багтаан нүүрс урьдчилан борлуулах замаар болон


бусад эх үүсвэрээр холбогдох хууль тогтоомжийн дагуу санхүүжүүлэх арга


хэмжээ авахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д даалгасан болохыг тус тус


тэмдэглэн;


v) Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн


хуралдааны 22 дугаар тэмдэглэл;


vi) Зам тээврийн хөгжлийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нарын


хамтарсан Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай 2021 оны 9 дүгээр сарын 8-


ны өдрийн МН-02/МН-235 дугаартай тушаал;




vii) Зам, тээврийн хөгжлийн сайд, Уул уурхай хүнд үйлдвэрийн  сайд, Батлан


хамгаалахын сайд нарын хамтарсан тогтоолын хэрэржилтийг хангах тухай


2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн МН-01, МН/03, МН/28 дугаар хамтарсан


тушаал;

viii) Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн дэд зөвлөлийн


2022 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хурлын 05 дугаар шийдвэр, Шинжлэх


ухаан, технологийн зөвлөлийн 2022 оны 5 дүгээр сарын 12-ны өдрийн 09


дүгээр шийдвэр, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ийн 2022 оны 5 дугаар


сарын 12-ны өдрийн 100/2022 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлтээр тус тус


магадлагдсан Богдхан төмөр замын техник, эдийн засгийн үндэслэл;


IX) “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 6


дугаар сарын 3-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай 28 дугаар тогтоол,


X) “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 6


дугаар сарын 7-ны өдрийн 31 дугаартай Их хэмжээний хэлцэЛ ^ийж, гэрээ


байгуулах зөвшөөрөл олгох тухай тогтоолын 1.2 дахь заалтуудыг тус тус


үндэслэн:

Иргэний хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, хууль болон


бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дараах нөхцлөөр харилцан


тохиролцож байгуулав.

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэ гэрээний зорилго нь “Богдхан төмөр зам” төслийн суурь бүтцийн барилгын


ажил буюу дээд, доод бүтэц, эрчйм хүч, дохиолол холбоо, холбогдох барилга


байгууламжийн ажилд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх холбоотой


талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулж, харилцан үүрэг хүлээх,


хариуцлагыг тодорхойлоход оршино.

ХОЁР. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
2.1 “талууд" гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг;

            2.1.1. “техник, эдийн засгийн үндэслэл” гэж Зам, тээврийн хөгжлийн яамны
                      Шинжлэх ухаан, технологийн дэд зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 6-
                      ны өдрийн хурлын 05 дугаар шийдвэр, Шинжлэх ухаан, технологийн

                     зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 09 дүгээр шийдвэр,

                     “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын 2022 оны 05 дугаар сарын 12-ны

                     өдрийн 100/2022 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлтээр тус тус

                     магадлагдсан Богдхан төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг;

           2.1.2. “Богдхан төмөр зам" төслийн суурь бүтцийн барилгын ажил /цаашид

                    “Төслийн ажил” гэх/ гэж дээд, доод бүтэц, эрчим хүч, дохиолол холбоо,

                     холбогдох барилга байгууламжийн ажлыг;

          2.1.3. “СТОУС" гэж Санхүүгийн тайлангийн олон улсын стандартыг;


2.2. Энэ гэрээг тайлбарлахад мөн гэрээнд тусгайлан өөрөөр заагаагүй бол дараах


дүрмийг баримтална:





2.2.1. гэрээний бүлэг, зүйлийг гэрээг хэрэглэхэд дөхөм болгох үүднээс


гарчигласан бөгөөд ийнхүү гарчигласан нь гэрээний агуулгыг


тайлбарлахад нөлөөлөхгүй;


2.2.2. гэрээнд өөрөөр тусгайлан заагаагүй бол гэрээнд заасан “зүйл”, “хэсэг”,


“заалт”, “хавсралт” гэдэгт гэрээний зүйл, хэсэг, заалт, хавсралтыг


ойлгоно;


2.2.3. гэрээ болон бусад гэрээ, баримт бичигт дурдагдсан хувь хүн, хуулийн


этгээд, байгууллагад тэдгээрийн хууль ёсны болон гэрээний дагуу


эрхийг нь залгамжлан авах этгээдийг хамруулан ойлгоно;


2.2.4. гэрээнд өөрөөр тусгайлан заагаагүй бол нийтээр хүлээн зөвшөөрсөн


техникийн болон худалдааны үг, хэллэгийг нийтээр хүлээн з<


хэрэглэдэг утгаар нь ойлгоно.

ГУРАВ. ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА

3.1. Энэ гэрээ нь талууд харилцан зөвшилцөж гарын үсэг зурс эхлэн


барилга угсралтын ажлыг 100 хувь гүйцэтгэж, барилга угсрал Улсын


комисст хүлээлгэн өгч, холбогдох төрийн эрх бүхий байгууллагаас өмчлөгчийг


тодорхойлсон шийдвэр гарах хүртэл хугацаанд хүчинтэй байна.

ДӨРӨВ. САНХҮҮЖИЛТИЙН ХЭМЖЭЭ, ОЛГОХ НӨХЦӨЛ

4.1. Санхүүжилтийн нийт хэмжээ нь Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх


ухаан, технологийн дэд зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн


хурлын 05 дугаар шийдвэр, Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2022 оны

5 дугаар сарын 12-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр “Зам, тээврийн хөгжлийн


төв” ТӨҮГ-ийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 100/2022 дугаар


Магадлалын ерөнхий дүгнэлтээр магадлагдсан Богдхан төмөр замын техник,


эдийн засгийн үндэслэл болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн


удирдах зөвлөлийн 2022 оны 31 дүгээр тогтоолын 1,2-д заасны дагуу “Богдхан”


замын суурь бүтцийн барилгын ажилд шаардагдах 670,243,235.71


зургаан  зуун далан сая хоёр зуун дөчин гурван мянга хоёр зуун гучин таван

ам.доллар далан нэгэн цент/ ам.доллар байна.


Энэ гэрээний 4.1-д заасан санхүүжилтийн хэмжээ болох 670,243,235.71


/зургаан зуун далан сая хоёр зуун дөчин гурван мянга хоёр зуун гучин таван


ам.доллар далан нэгэн цент/ ам.долларыг тухайн өдрийн Монголбанкны


ханшаар тооцно.


4.3. Энэ гэрээний 4.1-д заасан үнийн дүн нь Зам, тээврийн хөгжлийн яамны


Шинжлэх ухаан, технологийн дэд зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны


өдрийн хурлын 05 дугаар шийдвэр, Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн


2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр “Зам, тээврийн


хөгжлийн төв" ТӨҮГ-ийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 100/2022


дугаар Магадлалын ерөнхий дүгнэлтээр магадлагдсан Богдхан төмөр замын







техник, эдийн засгийн үндэслэлд туссан барилгын ажлыг хийж гүйцэтгэх дүнд

багтсан бөгөөд нэмэлт санхүүжилт олгохгүй.


4.4. Гэрээний дагуу гүйцэтгэлээр олгосон санхүүжилт нь гэрээний 4.1-д заасан


үнийн дүнд заавал хүрсэн байхыг шаардахгүй.


4.5. Гэрээний 4.1-д заасан санхүүжилтийн дүнд суурь бүтцийн барилгын ажлыг 100


хувь гүйцэтгэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгч, суурь бүтцийг холбогдох


эрх бүхий байгууллагын шийдвэрээр шилжүүлэх хүртэлх зардал, НӨАТ болон

бусад холбогдох бүх татвар, хураамж, төлбөр багтсан болно.


4.6. Гэрээний 4.1-д заасан санхүүжилтийг “Богдхан төмөр зам” төслийн барилга


угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хавсралтаар батлагдсан ажлын


төлөвлөгөөний дагуу олгоно.


4.7. Санхүүжилтийг “ТТЗ" ХХК-иас ирүүлсэн ажлын даалгавар, зураг төсөл, т


тус тус үндэслэн “ТТЗ” ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу Голомт банкны

8145101603 тоот дансруу бэлэн бусаар шилжүүлнэ.

TAB. САНХҮҮЖИЛТИЙН ЭРГЭН ТӨЛӨХ НӨХЦӨЛ

5.1. Засгийн газрын зүгээс төслийн санхүүжилтийн эргэн төлөлттэй холбоотой


асуудлыг эцэслэн шийдвэрлэх эсвэл төмөр замын эцсийн өмчлөгч төсөлд


зарцуулсан нийт санхүүжилтийг эргэн төлөх хүртэлх хугацаанд “ЭТТ" ХК нь энэ


гэрээний дагуу “ТТЗ" ХХК-д олгон  санхүүжилтийг өөрийн компанийн


балансад СТОУС-ын дагуу бүртгэнэ.


5.2. Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр Богдхан төмөр замын суурь


бүтцийг өөр этгээдийн өмчлөлд шилжүүлэх тохиолдолд санхүүжилтийн эргэн


төлөлттэй холбоотой асуудлыГ Санхүүжүүлэгч өмчлөгч этгээдтэй гэрээ

байгуулсны үндсэн дээр шийдвэрлэнэ.


5.3. Монгол Улсын Засгийн газар, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр “ЭТТ


ХК-аас төсөлд зарцуулсан нийт санхүүжилтийг “ЭТТ" ХК-д эргэн төлөх асуудал


шийдвэрлэгдсэнээр барилгын ажлын өмчлөгчийг гуравдагч этгээдэд


шилжүүлэх, мөн талуудын хооронд үүссэн санхүүгийн тайлагналын олон улсын


стандариын дагуу балансаас балансад шилжүүлэх нөхцөл бүрдэнэ.

ЗУРГАА. “ЭТТ” ХК-ИЙН ЭРХ, ҮҮРЭГ

6.1. “ЭТТ” ХК нь “Богдхан төмөр зам” төслийн ТЭЗҮ, ажлын нарийвчилсан төсөв,


төлөвлөгөөнд үндэслэн, шаардлагатай санхүүжилтийг энэ гэрээний 4.1-д


заасан үнийн дүн хүртэлх хэмжээгээр, ажлын төлөвлөгөөтэй уялдуулан


олгоно.


6.2. “ЭТТ” ХК нь гэрээний хэрэгжилтэд хяналт тавих хүрээнд талуудын хооронд


байгуулсан энэ гэрээний санхүүжилтийн зарцуулалт (гүйцэтгэл)-ыг хянан


шалгах, санхүүжилттэй холбоотой мэдээ, мэдээлэл, гүйцэтгэлийн тайланг

"ТТЗ” ХХК-иас улирал бүр гаргуулан авах буюу дараа сарын 15-ны өдрийн


дотор ирүүлэх бөгөөд, шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн аудит хийлгэх


эрхтэй.




6.3. Энэ гэрээний дагуу "ЭТТ” ХК-ийн хүлээсэн үүрэг хариуцлага нь:

i) гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан;

ii) хуулийн этгээдийн хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, удирдлагын бүтэц


өөрчлөгдсөн, компанийн эрх, үүргийг шилжүүлсэн;

iii) бусад нөхцөл байдал бий болсон эсэхээс үл хамааран хүчинтэй хэвээр


үргэлжилнэ.

ДОЛОО. “ТТЗ” ХХК-ИЙН ЭРХ, ҮҮРЭГ

7.1. “ЭТТ” ХК-аас олгосон санхүүжилтийг зориулалтын дагуу захиран зарцуулах


үүрэгтэй.


7.2. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн эрх


нийцүүлэн компанид ногдох төслийн үр ашиг болон хөрөнгө ор


өгөөжийг тусгасан үнийн дүн бүхий санхүүжилтийг “ЭТТ” ХК- төл


талаарх саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, холбогдох тогтоол

шийдвэр гаргуулах үүрэгтэй.


7.3. “ТТЗ” ХХК нь заасан хугацаанд “ЭТТ" ХК-аас шаардсан санхүүгийн тайлан,


санхүүжилтийн төлөвлөгөө, гэрээ, мэдээ, мэдээлэл шаардлагатай бичиг

баримтуудыг cap, улирал, хагас жил, жил зав бэлтгэн гаргаж өгөх


үүрэгтэй.

7.4. “ТТЗ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь “ЭТТ" ХК-аас


дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэхгүй байх үндэслэл болно.


7.5. Гэрээний “Үндэслэл" хэсэгт дурдсан Засгийн газрын тогтоол, бусад


шийдвэрүүдийн хэрэгжилтийгхангаж, өөрсдөөс хамаарах бүхий л арга хэмжээг


авч хэрэгжүүлэхийн төлөө бусад талуудтай шуурхай хамтран ажиллана.


7.6. “ТТЗ” ХХК нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагаа зохих ёсоор


биелүүлээгүйн улмаас үүссэн аливаа үр дагавар, бусад бүхий л хариуцлага


/хохирол, алдагдал, зардлыг оролцуулан/-ын мөнгөн төлбөрийг нөхөн төлнө.


7.7. Энэ гэрээний дагуу “ТТЗ” ХХК-ийн хүлээсэн эрх, үүрэг хариуцлага нь:

i) гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан;

ii) хуулийн этгээдийн хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, удирдлагын бүтэц

өөрчлөгдсөн, компанийн эрх, үүргийг шилжүүлсэн;


iii) бусад нөхцөл байдал бий болсон эсэхээс үл хамааран хүчинтэй хэвээр


үргэлжилнэ.


НАЙМ. НУУЦЛАЛ

8.1. Энэ гэрээний нөхцөл, заалт нь нууц байх бөгөөд дор дурдсанаас бусад


тохиолдолд нөгөө талын урьдчилж бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр


гуравдагч этгээдэд задруулахгүй:


8.1.1. хуулийн дагуу төрийн эрх бүхий байгууллага шаардсан;


8.1.2. төслийн хэрэгжүүлэхэд хамаарал бүхий этгээд буюу салбар


төлөөлөгчийн газруудад задруулсан;


 8.1.3. аль нэг талын оролцож байгаа шүүх, арбитр болон захиргааны хянан


шийдвэрлэх ажиллагаанд шаардлага, нэхэмжлэл гаргаж тайлбарлахтай


холбогдон задруулсан; 

8.1.4. хуулийн дагуу олон нийтэд ил болгосон;

EC. ГЭРЭЭГЭЭР ХҮЛЭЭСЭН ЭРХ, YYPГИЙГ

ШИЛЖҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ 

9.1. Талууд энэ гэрээний дагуу хүлээсэн эрх, үүргээ Монгол Улсын эрх бүхий


байгууллагын шийдвэр болон нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч


этгээдэд шилжүүлэхийг хориглоно.


АРАВ. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ


10.1. Давагдашгүй хүчин зүйл гэж Талуудын санаатай буюу болгоомжгүй буруутай


үйлдэл, эс үйлдлээс үл хамаарах, түүнийг урьдчилан мэдээгүй буюу мэдэх


боломжгүй байсан бөгөөд түүнийг даван туулах, эсхүл зайлуулах; буюу үр


дагаврыг нь бууруулах боломжгүйгээс гэрэзний үүргээ гүйцэтг боломжгүй


болсон дараах нөхцөл байдлыг ойлгоно.


10.1.1. үер, газар хөдлөлт, хөрсний гулгалт, гал түймэр, хүчтэй уурга, цаг


агаарын гэнэтийн ноцтой үзэгдэл зэрэг байгалийн гамшигт нөхцөл


байдал;

10.1.2. тахал, халдварт өвчин буюу хорио цээр, түүнчлэн гадаад улсын болон


дотоодын төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр хил, авто болон


төмөр замын харилцааг хаах, эсхүл түр зогсоох, импорт, экспортын


хориг, хязгаарлалт, санхүүжилт зогсох;


10.1.3. дайн, онц байдал, түрэмгийлэл, зэвсэгт мөргөлдөөн болон гадны


халдлага, бүслэлт, худалдааны хориг, хувьсгал;


10.1.4. улс даяар өрнөсөн, эсхүл салбар, Талуудын үйл ажиллагааг хамарсан


ажил хаялт, улс төрийн жагсаал, цуглаан, бослого.


10.2. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь буюу


хэсэгчлэн биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлж чадаагүйгээс үүссэн үр


дагавар, эрсдэлийг Талууд тус тусдаа хариуцна. Давагдашгүй хүчин зүйлийн

улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлж


/й нөхцөл байдлыг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэхгүй


бөгөөд түүний үргэлжлэх хугацаанд тухайн үүргийн гүйцэтгэл болон цаг


хугацааны шаардлагыг түр зогссон гэж үзнэ.


10.3. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрзэгээр хүлээсэн үүргээ биелүүлж


чадахгүй болсон тал нь энэ тухай болон түүний шалтгааны талаар уг хүчин


зүйл бий болсон хугацаанаас хойш 3 /гурав/ хоногийн дотор нөгөө талдаа

бичгээр шуурхай мэдэгдэх бөгөөд Талууд шалтгааныг арилгах боломжтой


бүхий л арга хэмжээг авахын зэрэгцээ түүнийг арилгахын төлөө хамтран


ажиллана.


10.4. Мэдэгдэлд дараах мэдээллийг заавал тусгана:


10.4.1. шинж чанар, нөлөөлөл, хамрах хүрээний талаарх нотлох баримт бүхий


мэдээлэл;


10.4.2. үргэлжлэх хугацаа, эсхүл энэ талаарх таамаг;


10,4.3. гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлд саад учруулах, эсхул саад


учруулж болзошгүй нөлөөллийн талаарх таамаг;

10.4.4. давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл, учруулах хохирлын хэмжээг

багасгах зорилгоор авч хэрэгжүүлж байгаa, эсхүл авч хэрэгжүүлэхээр

төлөвлөж байгаа арга хэмжээ; 

10.4.5. холбогдох бусад мэдээлэл.


10.5. Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөх цар хүрээнээс илүү хэмжээгээр буюу


түүний үргэлжлэх хугацаанаас урт хугацаагаар гэрээгээр хүлээсэн үүргийн


гүйцэтгэлийг хойшлуулахгүй.


10.6. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан зардлыг Талууд тус бүр өөрсдөө


хариуцна.


АРВАННЭГ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ


11.1 Гэрээнээс үүдэлтэй буюу түүнтэй холбоотойгоор Талуудын хооронд аливаа


маргаан гарвал түүнийг эхний ээлжинд хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх


бөгөөд аль нэг тал нь хэлэлцээ хийх хүсэлтийг бичгээр тавьснаас хойш ажлын


30 /гуч/ хоног, эсхүл харилцан тохиролцсон түүнээс дээш, тодорхой хугацааны


дотор Талууд нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй бол уг маргааныг энэ гэрээний


11,2-т заасны дагуу шийдвэрлүүлнэ.


11.2 Талууд маргаанаа энэ гэрээний 13.1 -д заасны дагуу шийдвэрлэж чадаагүй бол


энэ гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан, түүнчлэн уг гэрээг цуцлах,


дуусгазар болгохтой холбоотой бүх маргааныг Монголын Үндэсний худалдаа


аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний


арбитраар Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлнэ.


11.3 Арбитрчдын тоо 3 /гурав/ байна. Арбитрын шүүх ажиллагааг Монголын олон


улсын ба үндэсний арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн дагуу явуулна.


11.4 Арбитрын шийдвэр нь эцсийнх байна.


АРВАНХОЁР. БУСАД ЗҮЙЛ


12.1. Энэ гэрээг монгол хэл дээр 4 (дөрөв) эх хувь үйлдсэн бөгөөд Талууд тус бүр 2


(хоёр) хувийг хадгална. Гэрээний хувиуд нь хууль зүйн адил хүчинтэй байна.


12.2. Гэрээний дагуу аливаа мэдэгдэл, бусад харилцаа холбоог Талууд бичгээр


үйлдэн биечлэн, эсхүл шуудан, факсаар илгээнэ. Шуудангийн хураамж,


илгээлтийн төлбөрийг урьдчилан бүрэн төлсөн байдлаар доор дурдсан


жаягаар хүргэгдсэнээр тухайн баримт бичгийг зохих ёсоор хүлээлгэн өгсөн гэж


тооцно.


12.2.1 Нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК


Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо,


Жигжиджавын гудамж -8, Финанс төв


Утас: 75055555


И-мэйл хаяг: info@erdenestt.mn


12.2.2 . Нэр: “Тавантолгой төмөр зам” ХХК


Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот 14230, Сүхбаатар дүүрэг, 13-р


хороолол, Нарны зам-62, Юнион Бюлдинг Б блок, 11 давхар


Утас; (976)-77777877


мэйл хаяг: info@ttz.mn















ГЭРЭЭГ БАИГУУЛСАН:






"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК-ИЙН                                      "ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ" 

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                                                -ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

   ..................Б.ГАНХУЯГ                                                              ....................Н.УДААНЖАРГАЛ