Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ


ТУХАЙ ГЭРЭЭ





2021.10.12                 Дугаар: ХАГ-2021/03                                                  Баруун-Урт хот
 

Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг


үндэслэн Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 179 дүгээр


тогтоолыг чиглэл болгон баримталж нэг талаас Нутгийн захиргааны байгууллага,


түүнийг төлөөлж Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, нөгөө талаас ашигт


малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж “Цайрт минерал” ХХК,


түүнийг төлөөлж Ерөнхий захирал Лю Туншен (цаашид “Тусгай зөвшөөрөл


эзэмшигч” гэх) нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) дараах нөхцөлөөр харилцан


тохиролцож энэхүү гэрээг байгуулав.


1. Нийтлэг үндэслэл


1.1 . Энэхүү гэрээ нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5-р багийн нутаг


дэвсгэрт “Ашигт малтмалын тухай хууль” болон холбогдох бусад хууль


тогтоомжийн дагуу олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг


хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг


хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд төр,


хувийн хэвшлийн түншлэлээр сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх, нийгмийн


хариуцлагын хүрээнд орон нутгийн захиргааны байгууллагатай байгаль орчинд


ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахтай


холбогдсон харилцааг зохицуулна.


1.2 Энэхүү гэрээтэй холбоотой харилцааг Монгол улсын Үндсэн хууль,


Ашигт малтмалын тухай хууль, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн


нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон


холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.


2. Талуудын харилцаа


2.1 Сүхбаатар аймаг, тусгай зөвшөөрөл эзэмшигч “Цайрт минерал” ХХК-ийн


хоорондын хамтын ажиллагааг энэхүү гэрээгээр зохицуулна.


2.2 Талууд нь уурхайн талбай харьяалагдах сум, аймгийн нутгийн


захиргааны байгууллага тэдгээрээр дамжуулан орон нутгийн ард иргэдийн


саналыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн баталсан


аймгийн Хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хүрээнд энэхүү


хамтран ажиллах гэрээг байгуулав.


3. Аймаг, сумын Нутгийн захиргааны байгууллагын эрх үүрэг


3.1. Энэхүү гэрээний хүрээнд аймаг, сумын Засаг дарга нар дараах эрх,


үүргийг хэрэгжүүлнэ:


3.1.1 . Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ашигт малтмал


ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулахад дэмжиж


ажиллана.


3.1.2 Үйлдвэр, уурхай, суурин түүний цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны


шугам сүлжээ байгуулах, зам гүүр, барилга байгууламжийн газар олголт, бусад


шаардлагатай зөвшөөрлийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.


3.1.3 Төмөртийн Овооны цайрын Уулын баяжуулах үйлдвэрийг урт


хугацаанд тогтвортой ажиллахад шаардлагатай далд уурхайн бүтээн


байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллана.


3.1.4 Цайрын баяжмалын бүтээгдэхүүн тээвэрлэлтийг Бичигт боомтоор


гүйцэтгэх нэмэлт авто замын чиглэл, маршрутыг аймгийн Засаг дарга нь хуулиар


олгосон эрхийн хүрээнд баталгаажуулж шийдвэрлэх, эсхүл холбогдох дээд шатны


байгууллагаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана.


3.1.5 Гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж


байгаа төсөл, арга хэмжээний талаар орон нутгийн иргэдийг тогтмол мэдээллээр


хангана.


3.1.6 Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээ байгуулсан эсэх талаарх


мэдээллийг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны


байгууллагад тогтоосон хугацаанд хүргуүлнэ.


3.1.7 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан санал хүсэлтийг төрийн


холбогдох байгууллагуудтай хамтран хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж,


зохих хариуг албан бичгээр хүргүүлнэ.


3.1.8 Энэхүү гэрээнд заасан үүргээс гадуур өөр бусад мөнгөн тусламж


дэмжлэг, хандивыг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардахгуй.


4. Тусгай зевшеерел эзэмшигч, аж ахуйн нэгжийн эрх, үурэг


4.1 Ашиглалтын үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахад орон


нутгийн иргэн, хуулийн этгээдийн зүгээс хууль бусаар саатуулах, таслан зогсоосон


аливаа үйл ажиллагаа гарсан тохиолдолд уг асуудлыг зохих журмын дагуу


Нутгийн захиргааны байгууллага, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьж


шийдвэрлүүлэх эрхтэй.


4.2 Нутгийн захиргааны байгууллагаас гэрээгээр хүлээсэн үүргээ


хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй.


4.3 Орон нутгийн хөрөнгө оруулалтын дансанд төвлөрүүлсэн хөрөнгөөр


хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар мэдээлэл авах эрхтэй.


4.4 . Гэрээт талбай болон уурхайн эдэлбэрээс ашигт малтмал хайх,


олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн


үйлдвэрлэх, тээвэрлэх, борлуулах, хөдөлмөр эрхлэлт болон түүнтэй холбогдсон


бусад үйл ажиллагааг Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох


хууль, тогтоомж, стандарт дүрэм, журмын дагуу явуулна.


4.5 Аймаг, сумын Засаг даргын Тамгын газрыг компанийн үйл ажиллагаатай


холбоотой мэдээллээр тогтмол хангаж ажиллана.


4.6 Хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон үйл ажиллагааныхаа


талаар тухайн аймаг, сумын иргэдэд мэдээлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж,


тэдний санал, хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгаж, хэрэгжүүлэн ажиллана.


4.7 Аймгийн хэмжээнд зохион байгуулагдах салбарын нэгдсэн арга


хэмжээнд идэвх санаачилгатай оролцоно.


4.8 Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулах тохиолдолд Ашигт малтмалын


тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу ажиллах хүчний талаар тавигдах


шаардлагыг хангаж, хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох төрийн


байгууллагаас хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг авч ажиллана.


4.9 Байгалийн давагдашгүй хүчин зүйлс болон гамшгийн үед сайн дурын


үндсэн дээр тухайн орон нутагт техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчний болон


бусад материаллаг туслалцаа үзүүлнэ.


4.10 Аймаг, сумын нутгийн захиргааны цахим хуудсанд компанийн


мэдээллийг ил тод байршуулж, шинэчлэлт баяжилт хийх мэдээллээр хангах ажлыг


аймгийн Засаг даргын Тамгын газар, аймаг сумдын ОҮИТБС-ын дэд зөвлөлтэй


хамтран гүйцэтгэнэ.


5. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр:


5.1 Үндсэн үйл ажиллагааг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг


нөлөөлөл багатай явуулах, нөхөн сэргээлтийг хууль тогтоомж болон байгаль


орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн


төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.


5.2 Ашиглалтын явцад байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсгэхээс урьдчилан


сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, сөрөг нөлөөлөл бий болж, байгаль


орчны бохирдол үүссэн тохиолдолд нөхөн сэргээх ажлыг хууль тогтоомж,


стандартын дагуу гүйцэтгэн мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгч, 2 жил тутамд


байгаль орчны аудит хийлгэнэ.


5.3 Уурхайн үйл ажиллагааны улмаас нөлөөлөлд өртсөн буюу өртөж


болзошгүй ард, иргэдийн хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосны


үндсэн дээр нөхөн олговор олгох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ.


5.4 Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг


стандартын дагуу чанартай гүйцэтгэж, журамд заасан хугацаанд менежментийн


төлөвлөгөөний биелэлтийг тайлагнаж ажиллана.


6. Бүтээгдэхүүн тээвэрлэлт, авто замын засвар, арчлалтын чиглэлээр:


6.1 Бүтээгдэхүүн тээвэрлэлтийг Төрийн захиргааны төв байгууллага болон


Нутгийн захиргааны байгууллагаас баталсан чиглэл, маршрутын дагуу явуулж,


жил бүр авто замын засвар, арчлалтыг орон нутаг, мэргэжлийн байгууллагуудын


өгсөн үүрэг чиглэлийн дагуу гүйцэтгэн, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг бүрэн


хариуцаж ажиллана.


6.2 Батлагдсан чиглэлээс гадуур тээвэрлэлт гүйцэтгэж олон салаа зам


үүсгэж хөрсний доройтол, байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулсан


тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан арга хэмжээ авна.


6.3 Авто замын тухай хууль, холбогдох журам, уурхайн ТЭЗҮ, Байгаль


орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тусгагдсаны дагуу


бүтээгдэхүүн тээвэрлэлтийн замыг сайжруулах талаар холбогдох арга хэмжээг


төлөвлөж, хэрэгжүүлж ажиллана.


6.4 Уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зохих


шаардлага хангасан орон нутгийн тээвэрлэгч аж ахуй нэгжийг оролцуулах талаар


арга хэмжээ авч ажиллана.





7. Ажлын байр нэмэгдуүлэх, ажиллах хүч сонгох, хеделмер эрхлэлт,


ажиллагсдын амьдрах, хеделмерлех орчин нехехийг бүрдүүлэх чиглэлээр:


7.1 Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж тэднийг


шаардлагатай сургалтад хамруулан ажлын байраар хангах талаар Хөдөлмөр


эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага, орон нутгийн мэргэжлийн сургалт


үйлдвэрлэлийн төвтэй хамтран ажиллаж, уурхайн нийт ажиллагсдын [80]-иас


доошгүй хувьд орон нутгийн иргэдийг ажиллуулна.


7.2 Шаардлагатай ажлын байр болон түүнд тавих шаардлагыг ил тод,


нээлттэй хэлбэрээр нийтэд зарлан сонгон шалгаруулж авах ба тухайн шаардлагыг


хангасан иргэд дунд аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан


байгууллагад бүртгэлтэй, орон нутгийн иргэдээс тэргүүн ээлжид сонгоно.


7.3 Хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд шаардлагатай ажлын


байрны сургалтын хөтөлбөр боловсруулж, тухайн орон нутгийн иргэдийг


хамруулах ажлыг зохион байгуулна.


7.4 Өөр орон нутгаас ажилтан, мэргэжилтэн урт хугацаагаар авч


ажиллуулах тохиолдолд холбогдох хуулийн дагуу тухайн ажилтныг Засаг даргын


Тамгын газарт бүртгүүлнэ.


7.5 Бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ


үзүүлэх аж ахуй нэгжийг сонгохдоо шаардлага, нөхцөлийг хангасан тохиолдолд


орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарт давуу эрх олгоно.


7.6 Дээр дурдсаны дагуу Нутгийн захиргааны байгууллагын саналыг


үндэслэн аливаа шаардлага нөхцөлийг хангасан орон нутгийн оёдлын үйлдвэрээс


жил бүр 20000 /Хорин мянга/ ширхгээс доошгүй цайрын баяжмалын шуудай, мөн


уурхайн ажилчдын ажлын хувцас худалдан авна.


7.7 Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын Сүхбаатар аймаг дахь


салбар танхимтай хамтран дээрх орон нутгийн бизнес эрхлэгчдийг чадавхжуулах,


мэргэшсэн сургалтад хамруулах, чанар стандартыг хангасан бараа


бүтээгдэхүүнийг нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллана.


7.8 Ажилтан ажиллагсдын ажиллах, амьдрах орчин нөхцөлийг Монгол улсын


холбогдох хууль, тогтоомж дүрэм, журам, стандартад нийцүүлэх боломжит бүх


арга хэмжээг авч ажиллана.


7.9 Компанид ажиллаж буй Монгол үндсэн ажиллагсдын цалин,


хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газраас баталсан Эрчим хүч, геологи,


уул уурхайн салбарт баримтлах дундаж цалингаас доошгүй байлгана.


7.10 Хууль тогтоомжид заасан тохиолдолд компанийн хүний нөөцтэй


холбоотой баримт бичгийг төрийн архивд шилжүүлэх ажлыг зохион байгуулна.


8. Орон нутгийн хөгжил, тесел хетелберийг дэмжих чиглэлээр:


8.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжил,


боловсрол, спорт, эрүүл мэнд, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, орон нутгийн


бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шинээр ажлын байр


нэмэгдүүлэх үйл ажиллагаанд зориулан гэрээний үргэлжлэх хугацаанд жил бүрийн


3 дугаар cap, 7 дугаар сард тус бүр 750 000 000 /Долоон зуун тавин сая/ төгрөг


буюу нийт 1,500,000,000 /Нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийн дэмжлэгийг орон


нутгийн төсвийн орлогын нэр заасан дансанд шилжүүлнэ.


8.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Сүхбаатар аймгийн Засаг даргын


зөвшөөрлийн үндсзн дээр байгаль орчныг хамгаалах, иргэдийн амьдрах орчин,


нөхцөлийг сайжруулах, ахмад настан, хүүхдүүд, зорилтот бүлгийн иргэдэд


дэмжлэг тусламж үзүүлэх, орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтад оролцогчид


болон өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж, байгууллагын ажиллагсдын мэдлэг,


мэргэжлийг дээшлүүлэх, чадавхжуулах, урамшуулах, спортын зарим төрлүүд, баяр


наадам, тэмдэглэлт үйл явдлыг дэмжих, цаг үеийн шинжтэй тулгамдсан асуудлууд


зэрэг зорилтот арга хэмжээг нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр 300,000,000


/Гурван зуун сая/ төгрөгөөр санхүүжүүлж дэмжлэг үзүүлнэ.


8.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг гэрээнээс гадуурх улс төрийн нам,


төрийн бус байгууллагууд, төрийн албан хаагчдаас ирсэн хандив тусламжийн


хүсэлтийг хүлээн авахгүй ба энэ талаарх мэдээллийг талуудад тухай бүр


мэдээлнэ.


8.4 Орон нутгийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөр, гүйцэтгэх хугацаа,


төсөвт өртөг, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг


талууд хавсралтаар баталгаажуулж болно. Энэхүү төлөвлөгөө нь гэрээний


салшгүй хэсэг байна.


9. Хамтын ажиллагааны хороо


9.1 Гэрээний хэрзгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий


Хамтын ажиллагааны хороо (цаашид "хороо" гэх)-г тухайн орон нутгийн иргэдийн


төлөөлөл, Нутгийн захиргааны байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг


оролцуулан байгуулж ажиллуулна.


9.2 Аймгийн Засаг дарга хорооны ажиллах журмыг батлах бөгөөд


бүрэлдэхүүнийг сумын Засаг дарга нэр дэвшүүлж аймгийн Засаг дарга томилж,


чөлөөлнө.


9.3 Хороо нь талуудын оролцоог тэгш хангасан 9 хүний бүрэлдэхүүнтэй


байх бөгөөд иргэдийн төлөөллийг тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаас нэр


дэвшүүлнэ.


10. Гэрээ тайлагнах, дүгнэх


10.1 Хамтын ажиллагааны хороо нь гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж,


тайланг аймаг, сумын Засаг дарга болон геологи, уул уурхайн асуудал хариуцсан


төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.


10.2 Гэрээний биелэлтийг дүгнэж, хэрэгжүүлсэн хөтөлбөр, төсөл, арга


хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн талаар тухайн шатны Засаг дарга иргэд, олон


нийтэд нээлттэй мэдээлнэ.


10.3 Талууд гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тайланг дараа оны 02


дугаар сарын 01-ний дотор аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд


хүргүүлнэ.


11. Гэрээний хариуцлага, маргаан шийдвэрлэх





11.1 Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, гэрээний хэрэгжилтийг


хангалтгүй биелүүлсэн тохиолдолд холбогдох хуулийн дагуу зохих хариуцлага


хүлээх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хууль тогтоомжоор хүлээсэн бусад


үүргээс татгалзах үндэслэл болохгүй.


11.2 Талууд нь энэхүү гэрээний хэрэгжилттэй холбоотой үл ойлголцол,


маргаан, зөрчлийг эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч


чадаагүй тохиолдолд гомдлоо шүүхэд гаргаж болно.


12. Гэрээний хугацаа, бусад


12.1 Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн 2024 оны 12


дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мөрдөгдөнө.


12.2 Хэрэв холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт орсон нь энэ гэрээг


хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөхөөр бол гэрээний нэг тал нь нөгөө талдаа бичгээр


мэдэгдэл өгч, тухайн асуудлыг хэрхэн зохицуулах талаар харилцан зөвшилцөж


шийдвэрлэнэ.


12.3 Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө


дуусгавар болгох асуудлыг талууд харилцан тохиролцон шийдвэрлэнэ.


12.4 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт


оруулж болно. Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гэрээний нэгэн адил


хүчинтэй байх бөгөөд түүний салшгүй хэсэг болно.


12.5 Гэрээг монгол хэл дээр 3 хувь үйлдэнэ.





ГЭРЭЭ БАЙГУУЛСАН





НУТГИЙН ЗАХИРГААНЫ                                                ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ


БАЙГУУЛЛАГЫГ  ТӨЛӨӨЛЖ                                     эзэмшигчийг төлөөлж











АЙМГИЙН ЗАСАГ                                                      “ЦАЙРТ МИНЕРАЛ” ХХК-ИЙН


ДАРГА ...............М.ИДЭРБАТ                                      ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ

                                                                                      .......................ЛЮ ТУНШЕН

                                                                                        ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
                                                                                   ........................... С.БАТХҮҮ