Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, ДЭД БҮТЦИЙГ


ХӨГЖҮҮЛЭХ, АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ


НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ





2022 оны 03  сарын 04  өдөр Дугаар 01/19                                 Алтай хот








Энэхүү гэрээг нэг талаас Говь-Алтай аймгийнЗасаг дарга (цаашид “Засаг дарга”


гэх), түүнийг төлөөлж Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг дарга Наранбадрах

(цаашид “Засаг дарга” гэх), нөгөө талаас ашигт, малтмалын XV-018305.дугаартай


тусгай зөвшөөрөл эзэмшигч “ Боролзой" ХХК(цаашид “Тусгай зөвшөөрөл


эзэмшигч" гэх) нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) дараах нөхцөлөөр харилцан


тохиролцож 2022 оны........дугаар сарын.....-ны өдөр байгуулав.


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ


1.1. Энэхүү гэрээ нь Говь-Алтай аймгийн ...Хөхморьт.. сумын нутагт Ашигт


малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу олгосон тусгай зөвшөөрөл





эзэмшигч байгаль орчныг хамгаалах, тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа


явуулах, кемп байгуулах, ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, орон


нуггийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах асуудлаар хамтран ажиллахад талуудын


хооронд үүсэх харилцааг зохицуулна.


1.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь XV-018305 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий


талбай орших Говь-Алтай аймгийн ...Хөхморьт... сумын байгаль орчныг хамгаалах,


нөхөн сэргээх, ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, орон нутгийн


иргэдийн амьдрах орчныг сайжруулахад сайн дурын үндсэн дээр дэмжлэг, туслалцаа


үзүүлж, хамтран ажиллана.


1.3.Энэхүү гэрээнд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ажлын байр нэмэгдүүлэх,


орон нутгийн хөгжлийг дэмжих, орон нутгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах


чиглэлээр Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хэрэгжүүлэх


төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсаргах бөгөөд (цаашид “гэрээний хавсралт” гэх) энэ


нь гэрээний салшгүй хэсэг болно.


1.4.Гэрээг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн 2023 оны 03 сарын 04-ны өдөр хүртэл 1


жилийн хугацаатай байгуулав.


ХОЕР. ЗАСАГ ДАРГЫН ЭРХ, ҮҮРЭГ


2.1.Энэхүү гэрээний хүрээнд Засаг дарга дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


2.1.1. Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тусгай зөвшөөрөл


эзэмшигчийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөлөөр хангах, хуульд


заасан дэмжлэгийг үзүүлэх;


2.1.2. Гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа


төсөл, арга хэмжээний талаар орон нутгийн иргэдэд танилцуулж, мэдээлэл өгөх;





2.1.3.Энэхүү гэрээний хэрэгжилттэй холбоотой уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах




2.1.4.Tycгай зөвшөөрөл эзэмшигчийн зарласан ажлын байр болон бараа, ажил,








Сумын Засаг дарга     ...............                      Тусгай зөвшөөрөл эзэмшигч      ...............

 үйлчилгээ худалдан авахтай холбогдсон мэдээллийг иргэдэд хүргэн ил тод, нээлттэй


хэлбэрээр зохион байгуулах;





2.1.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах менежментийн


төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих;


2.1.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хүсэлт, шаардлагыг хууль


тоггоомжид нийцүүлэн шийдвэрлэж, зохих хариуг өгөх;


2.1.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд сум орон нутаг, төрийн байгууллагын албан


хаагчид болон иргэдийн зүгээс хууль бус дарамт шахалт үзүүлэх асуудлыг таслан


зогсоох, буруутай этгээдэд хариуцлага тооцох;


2.1.8. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд


дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах;


2.1.9. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан төсөл, арга хэмжээнээс


тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг


сонгож, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамтран хэрэгжүүлэх санал тавих


2.1.10. Энэхүү гэрээний хавсралтад заасан ажлыг хэрэгжүүлэхэд хуульд заасан


дэмжлэгийг үзүүлэх;


2.1.11. Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, гэрээний үүргээ биелүүлэхийг тусгай


зөвшөөрөл эзэмшигчээс шаардах;


2.1.12. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээнд тусгагдаагүй зүйл шаардахгүй


байх/тусаай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээс бусад!


2.1.13. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргах


2.1.14. Хууль тогтоомжид заасан бусад эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.


ГУРАВ. ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ


3.1. Ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, орон нутгийн


иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр:


3.1.1. ҮЙЛ ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахад орон нутгийн иргэн, хуулийн


этгээдийн зүгээс хууль бусаар саад учруулсан тохиолдолд уг асуудлыг зохих журмын


дагууаймаг, сумын Засаг дарга, түүний Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд


тавьж шийдвэрлүүлэх;


3.1.2. Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр аймгийн


Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран ажиллаж, шаардлагатай ажлын


байр болон түүнд тавих шаардлагыг ил тод, нээлттэй хэлбэрээр нийтэд зарлаж,


боломжтой ажлын байранд орон нутгаас ажилтан авах;


3.1.3. Байгаль орчныг хамгаалах менежментийг төлөвлөгөөний хэрэгжилтийг


хангаж ажиллах


3.1.4. 3асаг даргын санал болгосон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, орон


нутаг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас-харилцан. зөвшилцөж,


сонгон хэрэгжүүлэх; 

3.1.5. Орон нутгийн оюутан залуусыг дадлага хийх цөхцөл боломжоор хангаж,


Хөдөлмөрийн тухай хуульд заасан гэрээ байгуулж, цалин хөлс олгох;


3.1.6. Хамтран хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих,


санал тавих;


3.1.7. Хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон үйл ажиллагааныхаа талаар


аймаг, сумын иргэдэд мэдээлэл өгч, сурталчилах;


3.1.8. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, ажиллах хүч сонгохдоо тухайн орон


нутагт бүртгэлтэй татвар төлөгч иргэн, хуулийн этгээдэд эхний ээлжинд давуу эрх олгох;


З.1.9 Гамшгийн үед сайн дурын үндсэн дээр тухайн орон нутагт техник.-тоног


төхөөрөмж, ажиллак хүчний болон бусад материаллаг туслалцаа үзүүлэх;
3.1.10.Энэхүү гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд






Сумын Засагдарга..............                         Тусгай зөвшөөрөл эзэмшигч..........

Засаг даргаас хуульд заасан дэмжлэг авах;


3.1.11, Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, гэрээний үүргээ биелүүлэхийг Засаг


даргаас шаардах;


3.1.12. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргах;


3.1.13. Байгаль орчныг хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг


дэмжих, орон нутгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр гэрээний


хавсралтад дурдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, боломжтой дэмжлэг, туслалцааг


үзүүлэх;


3.1.14. Хууль тогтоомжид заасан бусад эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.


3.2. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр:


3.2.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг


хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль, Татварын тухай хууль, Нийгмийн даатгалын


тухай багц хуулиуд, Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай


хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль


болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах;


3.2.3. Орон нутгийн төсөвт төлөх татвар, хураамж, төлбөрийг холбогдох хуулийн


дагуу хуульд заасан хугацаанд бүрэн төвлөрүүлэх;


3.3. Байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр:


3.3.1. Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, хуульд


заасны дагуу тайлагнах;


3.3.2. Туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн байгаль орчныг хамгаалах


менежментийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт, тайланд хяналт тавьж ажиллах;


3.3.3. Байгалийн нөөц ашигласны төлбөрийг тухайн үед мөрдөгдөж байгаа хууль,


эрх бүхий байгууллагаас баталсан, тогтоосон тарифын хэмжээгээр орон нутгийн төсөвт


төлөх;


3.3.4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний


хөдөлгөөний хүрээнд Говь-Алтай аймгийн хэмжээнд “108 сая мод тарих" аяныг


хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.


ДӨРӨВ. ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРОО


4.1.Энэхүү гэрээний хэрэгжилтэд аймгийн Засаг даргын захирамжаар


байгуулагдсан Хамтын ажиллагааны хороо (цаашид "хороо" гэх) нь гэрээний хэрэгжилтэд


хяналт тавих ажлыг зохион байгуулна.


4.2.Хороо нь гэрээний хэрэгжилтийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны


менежментийн төлөвлөгөөний тайланг батлуулахаас өмнө 11 дүгээр сарын 20-ны өдрийн


дотор дүгнэнэ.


TAB. ГЭРЭЭНИИ ИЛ ТОД БАЙДАЛ, ХЭРЭГЖИЛТ, ТАЙЛАГНАЛТ


5.1. Гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор тухайн орон нутгийн иргэдэд гэрээ


байгуулсан талаар мэдээлэх бөгөөд гэрээ, түүнтэй холбогдсон баримт бичгийг талуудын


цахим хуудсанд ажлын 3 хоногийн дотор байршуулна. Гэрээний хувийг ажлын 5

хоногийн дотор аймаг, сумын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын дэд


зөвлөлд хүргүүлнэ.


5.2. Гэрээний биелэлтийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор


Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг сумын


иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.

ЗУРГАА. ГЭРЭЭНИЙ ХАРИУЦЛАГА


6.1 .Энэхүү гэрээ нь талуудыг  хууль тогтоомжид заасан бусад үүргээс чөлөөлөх


үндэслэл болохгүй.

6.2 .Талууд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн


| дагуу хариуцлага хүлээнэ. 


Сумын Засаг дарга....................................Тусгай зөвшөөрөл эзэмшигч.......................

6.З.Гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл (газар хөдлөлт, үер, гал түймэр,


хүчтэй салхи, шуурга, халдварт өвчин, байгалийн бусад аюулт үзэгдэл, хатуу хөл хорио,


төрийн оролцоо)-ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх


боломжгүй болсон тохиолдолд нөгөө талдаа албан бичгээр мэдэгдэх бөгөөд


мэдэгдсэнээр хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болно. Дээрх давагдашгүй хүчин


зүйлийн нөхцөл байдал бий болсон тохиолдолд гэрээний үүргийн гүйцэтгэлийг тус нөхцөл


байдал арилах хүртэлх хугацаагаар харилцан тохиролцож хойшлуулж, сунгана.


Давагдашгүй хүчин зүйл болсон нь гэрээний үүргийг биелүүлэх үүргээс чөлөөлөх


үндэслэл болохгүй. 
       6.4.Гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.


ДОЛОО. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ


7.1.Талууд гэрээний хэрэгжилттэй холбогдсон маргаан, зөрчлийг эв зүйгээр


шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд гомдлоо


шүүхэд гаргаж болно.


НАЙМ. ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ


8.1 .Талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.


8.2. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж


болно. Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд


түүний салшгүй хэсэг болно.


8.3. Гэрээг Монгол хэл дээр 3 хувь үйлдэв. Зайлшгүй тохиолдолд гэрээний хувийг


Англи хэл дээр үйлдэж болно.


8.4. Энэхүү гэрээ нь .1. хуудас хавсралттай болно.





ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:




ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫГ                    ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙГ
ТӨЛӨӨЛЖ:                                                                     ТӨЛӨӨЛЖ: 
ХӨХМОРЬТ СУМЫН ЗАСАГ ДАРГА НАРАНБАДРАХ   БОРОЛЗОЙ ХХК-ийн захирал Д.Батбаяр
Хаяг байршил: Монгол улс, Говь-Алтай                        Хаяг байршил:......................................
аймаг  Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газар   
Регистрын дугаар: 9017445                                          Регистрийн дугаар: 2085976
Утас: 91917274                                                              Утас:
И-мэйл: dnaranbadrakh@gmail.com                              и-мэйл:  batyi1911@gmail.com
 Байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай "Боролзой" ХХК-тай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээний хавсралт

Хөхморьт......СУМЫН БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, ТУСГАЙ


ЗӨВШӨӨРЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ, УУРХАЙ АШИГЛАХ,

ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ДЭД БҮТЦИЙГХӨГЖҮҮЛЭХ, АЖЛЫН

БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ, ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ИРГЭДИЙН


АМЬДРАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙХ ТӨСӨЛ,


АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ





2022 оны 03 сарын 04 өдөр                                                                                                                   Алтай хот








Гэрээний дугаар 01/19

Гэрээ байгуулсан талууд: Говь-Алтай аймгийн Засаг дарга, түүнийг төлөөлж Говь-Алтай


аймгийн Хөхморьт сумын Засаг дарга Наранбадрах , нөгөө талаас ашигт малтмалын

XV-018305 ..дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч "....Боролзой.................”ХХК


Төсөл арга хэмжээг


№ Төсөл, арга хэмжээний Хэрэгжүүлэх хугацаа хэрэгжүүлэх хөрөнгө,


нэр дэмжлэг, хандив,


тусламж


Нэг.Байгаль орчныг хамгаалах чиглэлээр




















Хоёр.Дэд бутцийг хөгжүүлэх, сайжруулах чиглэлээр


























Гурав.Орон нутгийн хөгжлийг дэмжих, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, ажлын

байр нэмэгдүүлэх чиглэлээр

Боловсрол  6-р сар 5 сая төг
10-р сар 6 сая төг
11-р сар 9 сая төг