Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

\ble Cloud | Хэвлэх хуудас https://intranet.gov.mn/main.php?w=bWy9ZQ==&p=z.(jjycw==&











Хэвлэсэн П.Сайхантамир [Нэг цэгийн үйлчилгээний гэрээт ажилтан) 2020/08/11 Мягмаргариг 11:32








ИРСЭН БИЧИГ ХЭВЛЭХ ХУУДАС





Хаанаас Хэнд Хариу егөх


Бүртгэсэн ирүүлсэн хандсан Товч утга Ирсэн бичгийн хугацаа





Бүртгэл № Карт Cap, өдөр Ашигт малтмал П.Цогтсайхан Гэрээний төсөл Дугаар Cap, өдөр Хуудас / ботийн


№ газрын тосны [Газрын хүргүүлэх тухай TOO 2020/08/25


2020-10314 6487 2020/08/11 газар дарга] 6/3578 2020/08/11 30





Байгаль орчин, аялал жуулчлалын яам ©2020 Able Software


 *





Й|


БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН


ЯАМНЫ ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН,


■ ■ БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН


МОНГОП УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ


АШИГТ МАЛТМАЛ, ГАЗАРТ


ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР








15170 Улаанбаатар хот. Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо,


Засгийн газрын XII байрны баруун жигүүр,


Утас: 26 36 28, Факс: (976-11) 31 03 70.


И-мэйл: info@mrpam.gov.mn, Вэбсайт: mrpam.gov mn


танай-ны №,-т








Гэрээний төсөл хүргүүлэх


тухай








Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумын нутагт орших "Алтай хангайн


бүрд” ХХК-ийн “Сайхан гол" алтны шороон ордын MV-006505 дугаартай ашиглалтын














тусгай зөвшөөрлөөр олгосон талбай нь Тол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан


бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигг малтмал хайх


ашиглахыг хориглох тухай хууль”-ийн үйлчлэлд хамрагдсан болно.


Тус ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн энгийн хамгаалалтын бүстэй


давхцалтай хэсэгт олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан нь Геологи,


мэдээллийн төвд хадгалагдаж байгаа уулын ажлын тайлангаар нотлогдсон тул Тол


мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий


газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх


журам"-ын тухай хуулийн 2.2 дахь хэсэг, 3 дугаар зүйл, Засгийн газрын 2015 оны


120 дугаар тогтоолоор баталсан Тол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд


олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга


хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам”-ын 2.8, 3.1 дэх заалтыг тус тус


үндэслэн байгуулсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд ашигт


малтмал олборлох гэрээний төслийг хүргүүлж байна.


Уг гэрээ нь оролцогч талуудаар баталгаажиж 2017 оны 7 дугаар сард


БОАЖЯ-д хүргэгдэж байсан боловч улсын тусгай хамгаалалтад авахаар яригдаж


байгаа гэсэн шалтгаанаар баталгаажуулахгүй өдийг хүрсэн байна.


Энэ хугацаанаас хойш Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумдын


нутагт орших хэд хэдэн тусгай зөвшөөрлүүдийг улсын тусгай хамгаалалтад авсны


дотор MV-006505 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл хамрагдаагүй, мөн


оролцогч талуудын гэрээ баталгаажуулах эрх бүхий хүмүүсийн нэр солигдсон байх


тул шинэчилсэн гэрээний төсөлтэй танилцан гарын үсэг зурж баталгаажуулах,


эсвэл эс зөвшөөрсөн тохиолдолд 14 хоногийн дотор үндэслэл бүхий тайлбарыг


ирүүлнэ үү.


Гэрээний төслийг хавсралтаар хүргүүлэв. /6 xypk( 30 хуудастай/


УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН


ХЭЛТСИЙН ДАРГА \ Д.ХАНГАЙ •














537006189


БОАЖЯ, Хэнтий аймгийн Засаг дарга, АМГТГ, МХЕГ, “Алтай хангайн бурд” ХХК-ийн MV-006505 тоот тусгай зевшөөрлийн талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээх уйл ажиллагааны гэрээ____________
 

ОЛБОРЛОЛТ ЯВУУЛЖ ЭХЭЛСЭН, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ


БҮХИЙ ТАЛБАЙД ХОЛБОГДОХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ,


НӨХӨН СЭРГЭЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ
 

2020 оны 09  сарын 10 өдөр                  Дугаар УС-03/2020                       Улаанбаатар хот
 

Энэхүү гэрээг нэг талаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам (цаашид “БОАЖЯ"


гэх), Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын еренхий газар, Хэнтий


аймгийн Засаг дарга (цаашид “Засаг дарга” гэх), нөгөө талаас Хэнтий аймгийн


Өмнөдэлгэр, Батширээт сумын нутагг орших “Сайхан гол”алтны шороон ордын ашигг


малтмалын MV-006505 тоот тусгай зөвшөөрөл эзэмшигч “Алтай хашайн бүрд” ХХК


(цаашид “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэх) нар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан


бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг


хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.2 дахь хэсэг, 3 дугаар


зүйл, Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор баталсан ‘Тол мөрний урсац


бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн


хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд


холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам” (цаашид “журам” гэх)-ыг тус


тус үндэслэн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд ашигт малтмал ашиглахтай


холбогдон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахаар харилцан тохиролцож


байгуулав.


Нэг. Ерөнхий зүйл


1.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь MV-006505 тоот тусгай зөвшөөрлөөр олгосон


талбайн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацсан хэсэг (цаашид “давхацсан


талбай” гэх)-т холбогдох хууль тогтоомж, журмын дагуу ашигт малтмал олборлох үйл


ажиллагаа явуулах бөгөөд эвдэрсэн газрыг зохих журмын дагуу нөхөн сэргээж, тухайн


талбайг хүлээлгэн өгнө.


1.2. Энэхүү гэрээ байгуулагдсаны дараа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь давхацсан


талбайд холбогдох уулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмал, газрын тосны газарт


ирүүлнэ.


1.3. Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор баталсан журмын 2.4-т заасан


давхацсан талбайн хилийн заагийг тогтоож, шав тэмдэг тавьсан акт нь энэхүү гэрээний


салшгүй хэсэг болно.


1.4. БОАЖЯ-наас ирүүлсэн усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн


хилийн заагтай давхцалтай хэсгийн солбицлуудыг хэвлэж энэхүү гэрээнд хавсаргана.


Хоёр. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг


2.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаас гадна


энэхүү гэрээ болон холбогдох бусад хууль тогтоомж, журамд заасан эрх эдэлж, үүрэг


хүлээнэ.


2.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Усны тухай хуулийн 22.2-т заасан усны сан


бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай хэсгийг Ашигт


№ гэрээ 1


БОАЖЯ, Хэнтий аймгийн Засаг дарга, АМГТГ, МХЕГ, “Алтай хангайн бүрд” ХХК-ийн MV-006505 тоот


тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох арга хэмжээ авах, нвхон сэргээх үйл ажиллагааны гэрээ____________


малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу буцаан өгөх бөгөөд тухайн бүсэд


нөхөн сэргээлтээс бусад үйл ажиллагаа явуулах. усны санг бохирдуулахыг хориглоно.


2.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь давхацсан талбайд ногдох. тодорхой нөхцөлд


хязгаарласан нөөцийн эдийн засгийн үр ашгийг тооцсоны үндсэн дээр энэхүү гэрээг


байгуулснаас хойш 9 сарын дотор Ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд


бүртгүүлнэ.


2.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь давхацсан талбайд ногдох, эдийн засгийн үр


ашигтай нөөцийг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл (цаашид “ТЭЗҮ” гэх)-ийг гэрээ


байгуулснаас хойш 12 сарын дотор Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ.


Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ТЭЗҮ батлагдсанаас хойш 9 сарын дотор уурхайг улсын


комисст хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргана.


2.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь компанийн удирдлага өөрчлөгдөх бүрт


холбогдох баримтын хуулбарыг Ашигт малтмал, газрын тосны газарт албан бичгээр


хүргүүлнэ.


2.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд


шаардлагатай хөронгийг тухайн жилийн байгаль орчны менежментийн толөвлөгөөг


батлуулахаас өмнө БОАЖЯ-ны Төрийн сан банк дахь 900013406 тоот дансанд


байршуулна.


2.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний хэрэгжилтийн тайланг тухайн


жилийн уулын ажлын тайлан хэлбэрээр боловсруулж, дараа оиы уулын ажлын


төлөвлөгөөний хамтаар жил бүрийн 12 дугаар сарын 1-ний дотор Ашигт малтмал, газрын


тосны газарт хүргүүлнэ.


2.8. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөний


хэрэгжилтийн тайлан болон нөхөн сэргээлтийн тайланг жил бүрийн 11 дүгээр сард


багтаан БОАЖЯ-нд хүргүүлнэ.


2.9. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээний бусад оролцогчдын төлөөллийг


давхацсан талбайд саадгүй нэвтрүүлнэ.


2.10. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний хэрэгжилтийн талаар


холбогдох байгууллагуудаас шаардсан мэдээллийг цаг тухайд нь гаргаж өгнө.


2.11. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү гэрээний 1.4-т заасан усны сан бүхий


газрын онцгой хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалтай хэсэгт олборлолтын үйл


ажиллагаа явуулахыг хатуу хориглоно. Энэхүү талбайг хамгаалах асуудлыг хариуцах ба


олборлолтод өртсөн тохиолдолд хариуцлагыг бүрэн хүлээнэ.


Гурав. Ашигт малтмал, газрын госны газрын эрх, үүрэг





3.1. Ашигт малтмал, газрын тосны газар нь энэхүү гэрээний хэрэгжилтийн тайлан,


мэдээг жил бүрийн 12 дугаар сард багтаан гэрээний бусад оролцогчдоос хүлээн авч, гэрээг


сунгах бөгөөд гэрээний үүргийн биелэлт хангалтгүй тохиолдолд холбогдох байгууллагын


санал, дүгнэлтийг үндэслэн зөрчлийг арилгах хүртэл хутацаанд зохих журмын дагуу


№ УС- гэрээ 2


БОАЖЯ, Хэнтий аймгийн Засаг дарга, АМГТГ, МХЕГ, “Алтай хангайн бүрд" ХХК-ийн MV-006505 тоот


тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох арга хэмжээ авах, нэхен сэргээх үйл ажиллагааны гэрээ____________


тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмал олборлох үйл ажиллагааг түдгэлзүүлж.


шаардлагатай тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна.


3.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн


талаар энэхүү гэрээний 3.1-д заасан хугацаанд холбогдох байгууллагаас санал, дүгнэлт


ирүүлээтүй тохиолдолд гэрээг сунгахыг зарчмын хувьд дэмжсэн гэж үзэж, зохих журмын


дагуу сунгана.


3.3. Ашигт малтмал, газрын тосны газар нь гэрээг сунгасан эсэх талаарх


мэдээллийг дараа жилийн 1 дүгээр сард багтаан холбогдох байгууллагад хүргүүлнэ.


3.4. Ашигт малтмал, газрын тосны газар нь Лшигт малтмалын тухай хуульд


зааснаас гадна энэхүү гэрээ болон холбогдох бусад хууль тогтоомж, журамд заасан эрх


эдэлж, үүрэг хүлээнэ.


Доров. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн


захиргааны төв байгууллагын эрх, үүрэг


4.1. БОАЖЯ нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаас гадна энэхүү гэрээ болон


холбогдох бусад хууль тогтоомж, журамд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.


4.2. БОАЖЯ нь тусгай зөвшөорөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн


төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, дүгнэлтээ холбогдох саналын хамт жил бүрийн 12


дугаар сард баггаан Ашигт малтмалын газарт хүргүүлнэ.


4.3. Байгаль орчны улсын байцаагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл


ажиллагаанд хяналт шалгалт хийх явцад илэрсэн зөрчлийн талаарх дүгнэлтээ____ажлын


өдөрт багтаан Ашигт малтмалын газарт хүргүүлнэ.


Тав. Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн


захиргааны байгууллагын эрх, үүрэг


5.1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь Ашигт малтмалын тухай хуульд


зааснаас гадна энэхүү гэрээ болон холбогдох бусад хууль тогтоомж, журамд заасан эрх


эдэлж, үүрэг хүлээнэ.


5.2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь иргэдийн өргөдөл, гомдол болон


холбогдох бусад байгууллагын саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл эзэ.мшигчийн үйл


ажиллагаанд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргана.


5.3. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл


ажиллагаанд хяналт шалгалт хийх явцад илэрсэн зөрчлийн талаарх дүгнэлтээ 15 ажлын


өдөрт багтаан Ашигт малтмалын газарт хүргүүлнэ.


5.4. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь тусгай зөвшөөрөл эзэмпшгч энэхүү


гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн талаарх санал, дүгнэлтийг жил бүрийн 12


дугаар сард багтаан Ашигт малтмалын газарт хүргүүлнэ.








№ гэрээ 3


БОАЖЯ, Хэнтий аймгийн Засаг дарга, АМГТГ, МХЕГ, “Алтай хангайн бүрд” ХХК-ийн MV-006505 тоот


тусгай зевшөерлийн талбайд холбогдох арга хэмжээ авах, нехен сэргээх уйл ажиллагааиы гэрээ____________


Зургаа. Орон нутгийн захиргааны байгууллагын эрх, үүрэг


6.1. Орон нутгийн захиргааны байгууллага нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны


сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигг малтмал хайх. ашиглахыг


хориглох хууль тогтоомж болон энэхүү гэрээний хэрэгжилтийн талаар тухайн орон


нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад мэдээлэл өгнө.


6.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү гэрээ болон орон нутагтай хамтран


ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл орон нутгийн


захиргааны байгууллага нь энэ тухай Ашигт малтмалын газарт албан бичгээр мэдэгдэнэ.


6.3. Орон нутгийн захиргааны байгууллага нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ


биелүүлэхэд нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид зохих журмын дагуу дэмжлэг үзүүлж,


хамтран ажиллана.


6.4. Орон нутгийн захиргааны байгууллага нь энэхүү гэрээний хэрэгжилтийн


талаарх мэдээллийг гэрээний оролцогч бусад талуудаас зохих журмын дагуу авах эрхтэй.


Долоо. Гэрээний хугацаа


7.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, баталгаажуулснаар хүчин төгөлдөр болох


бөгөөд давхацсан талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагааг дуусгавар болгон


уурхайг хааж, нөхөн сэргээсэн талбайг орон нутагт хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд


хүчинтэй байна. Талууд гэрээний биелэлтийг дараа жилийн 1 дүгээр сард багтаан дүгнэнэ.


7.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь давагдашгүй хүчин зүйлсийн улмаас энэхүү


гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд үүссэн нөхцөл байдлын


талаар Ашигт малтмалын газарт албан бичгээр мэдэгдэх бөгөөд энэ тохиолдолд


шаардлагатай хугацаагаар түүнийг гүйцэтгэх хугацааг сунгана.


7.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү гэрээг дүгнэж, дуусгавар болгох хүсэлтийг


ирүүлсэн тохиолдолд Ашигт малтмалын газар холбогдох байгууллагуудын оролцоо бүхий


Ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, гэрээг дүгнэнэ.


Найм. Талуудын хүлээх хариуцлага


8.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруутай үйл ажиллагааны улмаас түүний


ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд тэрээр энэхүү


гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ.


8.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих журмын


дагуу биелүүлээгүй бол Ашигт малтмалын газар гэрээг дуусгавар болгох бөгөөд энэ тухай


гэрээний бусад оролцогчдод албан бичгээр мэдэгдэнэ.


8.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын хууль тоггоомж, стандарт,


холбогдох бусад эрх зүйн актыг зөрчсөн бол тухайн зөрчлийг илрүүлсэн этгээд энэхүү


гэрээг цуцлах ноцтой үр дагавартайгаас бусад тохиолдолд түүнд зөрчлийг арилгуулах


хугацаатай үүрэг. даалгавар өгч, биелэлтийг хангуулна.





№ УС-&&&&>&> гэрээ 4


БОАЖЯ, Хэнтий аймгийн Засаг дарга, АМГТГ, МХЕГ, “Алтай хангайн бүрд” ХХК-ийн MV-006505 тоот


тусгай зевшөерлийн талбайд холбогдох арга хэмжээ авах, нохоп сэргээх үйл ажиллагааны гэрээ____________


Ашигт малтмалын газар шаардлагатай гэж үзсэн тохиолдолд зөрчлийг арилгах хүртэлх


хугацаанд зохих журмын дагуу ашигт малтмал олборлох үйл ажиллагааг түдгэлзүүлж


болно.


Ес. Маргаан хянан шийдвэрлүүлэх тухай


9.1. Талууд энэхүү гэрээтэй холбогдон үүссэн маргаантай асуудлыг харилцан


зөвшилцөх замаар шийдвэрлэх бөгөөд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд харьяаллын


дагуу Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.


Арав. Бусад зүйл


10.1. Гэрээг монгол хэл дээр ижил хүчинтэй 6 (зургаан) эх хувь үйлдэх бөгөөд


гэрээний оролцогч тус бүр 1 (нэг) хувийг хадгална.














ХХК-ийн










































































№ УС- а^4йаа&> гэрээ