Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ






2021 оны 07-р сарын 30-ны өдөр                    №691-1 3 2 1                                   Сайншанд хот
 

Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, Засгийн газрын


2015 оны 430, 2016 оны 179 дүгээр тогтоолоор батлагдсан гэрээний загварыг үндэслэн


нэг талаас Дорноговь аймгийг төлөөлж /цаашид “Аймгийн удирдлага” гэх/, аймгийн


Засаг дарга О.Батжаргал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумыг төлөөлж Засаг дарга


Д.Бэхбат/цаашид хамтад нь “Орон нутаг” эсхүл “Засаг дарга" гэх/,


нөгөө талаас “Монголын Алт“(МАК) ХХК, түүнийг төлөөлж Ерөнхийлөгч Н.Цэлмүүн,


“МАК Цемент” ХХК, түүнийг төлөөлж Гүйцэтгэх захирал Б.Баттулга /цаашид хамтад нь


“компани” гэх/ нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.


НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ


1.1. Энэхүү гэрээгээр талууд байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг


үзүүлэх, уул уурхайн олборлолт, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг тогтвортой,


хэвийн явуулах чиглэлээр хамтран ажиллах, ажлын уялдаа холбоог сайжруулахтай


холбогдсон харилцааг зохицуулна.


1.2. Компанийн тусгай зөвшөөрлийн талбай орших сумын байгаль орчныг хамгаалах, нөхөн


сэргээх, орон нутгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, ажлын байр нэмэгдүүлэх,


дэд бүтцийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд


хамтран ажиллана.


1.3. Энэхүү гэрээ нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт


малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Татварын тухай хууль болон


бусад хууль, тогтоомжийн хүрээнд явагдана.


1.4. Компани гэдэгт тус аймагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх “Монголын Алт“(МАК) ХХК болон


охин хараат болон хамаарал бүхий компаниудыг хамруулж ойлгоно.


1.5. Энэхүү гэрээ нь Талууд гарын үсэг зурсан өдрөөс 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр


үйлчилнэ.


ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ


2.1 Гэрээний хамрах хүрээг Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа компанийн


доор дурдсан үйлдвэр, уурхайн төсөл (цаашид “төсөл” гэх)-үүдийн үйл ажиллагааны


хүрээнд буюу үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэртэл орон нутагтай хамтран ажиллах гэрээ


гэж ойлгоно. Үүнд:


2.1.1 Хөх цавын цемент шохойн үйлдвэр,


2.1.2 Хөх цавын шохойн чулууны уурхай,


2.1.3 Элдэвийн нүүрсний уурхай,


2.1.4 Шар хоолойн шаврын ордын уурхай.


2.2 Хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэхэд Талууд дараах үндсэн чиглэлүүдийг баримтална.


Үүнд:





1


2.2.1 Үйлдвэр, уурхай, төслийн бүтээн байгуулалттай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх,


2.2.2 Байгаль орчныг хамгаалах,


2.2.3 Ажлын байрыг нэмэгдүүлэх,


2.2.4 Орон нутгийн жижиг дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжих,


2.2.5 Соёлын өвийг хамгаалах.


2.3 Талууд “Хөх цавын цемент шохойн үйлдвэр” төсөлд холбогдуулан Монгол Улсын Засгийн


газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний заалтуудын хүрээнд хамтран


ажиллана.


2.4 Нутгийн захиргааны байгууллага нь Компанийн үйл ажиллагаанд Монгол Улсын хууль


тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.


2.5 Талууд хамтран энэхүү гэрээний 2.2.1-2.2.3-тзаасан асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг


явуулж болно.


2.6 Компани нь тусгай мэргэжил шаардахгүй ажлын байрыг нэн тэргүүнд үйлдвэр, уурхай


байрлаж буй сумын иргэдэд санал болгох, дараагийн шатанд зэргэлдээх сумдын иргэдийг


ажлын байраар хангах замаар орон нутгийн иргэдийг авч ажиллуулахад анхаарч


ажиллана.


2.7 Компани нь төслийн үйл ажиллагааны нөлөөнд өртсөн орон нутгийн эдийн засгийн


хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс орон нутгийн бизнесийг дэмжих төлөвлөгөөг


боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.


ГУРАВ. ЗАСАГ ДАРГЫН ЭРХ, ҮҮРЭГ





3.1. Ерөнхий зүйлс:


3.1.1 Ашигт малтмалын олборлолт, боловсруулах үйлдвэрлэл явуулах хугацаанд тус


компанид хууль тогтоомжийн хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлж, хяналт тавьж


ажиллана.


3.1.2 Аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар мэргэшсэн ажилтан бэлдэхэд дэмжлэг


үзүүлнэ.


3.1.3 Шинэ ажлын байр нэмэгдүүлж буй ажил олгогчийг урамшуулан дэмжинэ.


3.1.4 Компанийг ашигт малтмал олборлох, үйлдвэр уурхай байгуулах, цаашид үйл


ажиллагаагаа тогтвортой, хэвийн явуулахад орон нутгийн холбогдох байгууллага,


албан тушаалтны зүгээс шаардагдах үйлчилгээг шуурхай үзүүлж, дэмжлэг үзүүлнэ.


3.1.5 Аймаг, сумын хөгжилд оруулсан хөрөнгийн зарцуулалтыг жил бүр тооцож, ил тод


мэдээлнэ.


3.1.6 Компаниас орон нутагт зохион байгуулж байгаа байгаль орчин, нийгмийн


хариуцлагын чиглэлээр болон төслийн үйл ажиллагааны тухай танилцуулга,


сургалт, өдөрлөгг иргэд, олон нийтийг идэвхтэй оролцуулах.


3.1.7 Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэн байгаль


орчинд ээлтэй дэвшилтэт технологийг бүхий л хэлбэрээр дэмжинэ.


3.1.8 Орон нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг аж ахуйн


нэгж, байгууллагад сурталчилна.


3.1.9 Татварын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох саналыг хамтран хүргүүлнэ.


3.1.10 Үйлдвэр, уурхайн нөлөөллийн бүсэд байгаа иргэдийг Ашигт малтмалын тухай


хуулийн дагуу нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэх үед тухайн иргэнд газар олгох


ажлыг Газрын тухай хуулийн дагуу шуурхай шийдвэрлэх.











2


3.2 Дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр.


3.2.1 Үйлдвэр, уурхай, төслийн дэд бүтцийн үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан


хүсэлтийг шуурхай шийдвэрлэн компанийн үйл ажиллагааг тогтвортой, хэвийн


явуулах нөхцөл бололцоогоор хангана


3.2.2 Үйлдвэрийн жигд, тогтвортой үйл ажиллагааг хангах, үйлдвэрийг өргөтгөх,


үйлдвэрийн түүхий эдийн шинэ орд газрыг нээж ашиглахаар гаргасан хүсэлтийг


шуурхай шийдвэрлэн, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж ажиллана.


3.2.3 Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай газрыг эзэмших, ашиглах


хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.


3.2.4 Даланжаргалан суманд компанийн ажилчдын хотхоныг холбогдох дэд бүтцийн хамт


барьж байгуулахад шаардлагатай зөвшөөрөл, дэмжлэгийг үзүүлж ажиллана.


3.2.5 Үйлдвэрлэлийн орчны аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн эсэхэд


хяналт тавьж ажиллана.


3.3 Байгаль орчныг хамгаалах чиглэлээр.


3.3.1 Компанийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний


хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.


3.3.2 Компаниас орон нутагт зохион байгуулж байгаа байгаль орчны чиглэлийн


танилцуулга, сургалт, өдөрлөгт иргэд, олон нийтийг идэвхтэй оролцуулах.


3.3.3 Байгаль орчинд ээлтэй, ногоон бизнесийн үйл ажиллагаа, дэвшилтэт технологийг


бүхий л хэлбэрээр дэмжих, баталгаажуулахад туслах. урамшуулах.


3.4 Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажиллах хүчнийг сургах чиглэлээр.


3.4.1 Компанийн захиалгаар мэргэшсэн ажилтан бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх.


3.4.2 Компанийн зарласан ажлын байрны мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй


хэлбэрээр хүргэх ажлыг зохион байгуулах, орон нутгийн хэвлэл мэдээллийн


хэрэгслээр түгээх.


3.4.3 Төслийн бүтээн байгуулалт, туршилт тохиргоо, зүгшрүүлэлтийн ажил, зөвлөх


үйлчилгээ үзүүлэх гэрээгээр зайлшгүй ажиллах шаардлагатай гадаад, дотоод


ажиллагсдын хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.


3.5 Орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр.


3.5.1 Компанийн бараа, ажил, үйлчилгэз худалдан авахтай холбогдсон мэдээллийг


иргэдэд хүргэн ил тод, нээлттэй хэлбэрээр хүргэх ажлыг зохион байгуулах;


3.5.2 Компанийн бараа,ажил, үйлчилгээ худалдан авахтай холбогдсон шалгуур үзүүлэлт,


тавигдах шаардлагуудыг орон нутгийн бизнес эрхлэгч, иргэдэд танилцуулахад


хамтран ажиллах.








ДӨРӨВ. КОМПАНИЙН ЭРХ, ҮҮРЭГ


4.1 Ерөнхий зүйлс.


4.1.1. Үйлдвэр, уурхай, төслийн хүрээн дэх үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад


орон нутгийн зүгээс аливаа саад тотгор учруулсан тохиолдолд компани нь


холбогдох байгууллагаар уг асуудлыг шийдвэрлүүлэх эрхтэй.


4.1.2. Монгол Улсын хуулийн дагуу орон нутгийн албан татварыг тайлагнаж, Дорноговь


аймгийн төсвийн орлогын дансанд төвлөрүүлж, татварын өр төлбөргүй ажиллана.


4.1.3. Ажиллагсдыг хууль тогтоомжид заагдсан даатгалд бүрэн хамруулна.


4.1.4. Уул уурхайн болон боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг сум, орон нутгийн


иргэдэд сурталчилна.


4.2 Дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр.











3


“Санамсаргүй олдворын үед ажиллах журам”-ын дагуу арга хэмжээ авах ба орон


нутгийн ард иргэдийн ёс заншил, өв уламжлалыг хүндэтгэнэ.


4.5.2 Орон нутгаас санал болгосон хэрэгжүүлэх боломжтой соёлын биет болон биет бус


өвийг хамгаалах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.


4.6 Орон нутгийн бизнесийн хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр.


4.6.1 Орон нутгийн аж ахуйн нэгжийн санал болгосон бараа нь компанийн “Бараа,


материал худалдан авах шалгуур үзүүлэлт” болон үйлдвэрлэлийн хэрэгцээ,


зориулалт, шаардлага, чанарын үзүүлэлтийг хангаж байгаа тохиолдолд дэмжиж


ажиллана.


4.6.2 Нутгийн иргэд, ажахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн хүнсний аюулгүй


байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан тохиолдолд эхний ээлжид


худалдан авах бодлого баримтална


4.6.3 Компанид шаардлагатай бараа, материал нийлүүлэх жижиг дунд үйлдвэрийн төсөл,


хөтөлбөрийг “МАК” сангийн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу судлан хэрэгжүүлэх


боломжтой төсөл хөтөлбөрийг “МАК” сангаар дамжуулан дэмжиж ажиллах бодлого


баримтална.


4.6.4 Тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэх, малчин ард иргэдийн амьжиргаанд


дэмжлэг үзүүлэх зорилгоор “Ботгонд бонус” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.


4.6.5 Гамшиг, осол, гал түймэр гарсан үед сайн дурын үндсэн дээр тухайн сум, орон нутагт


техник, тоног төхөөрөмж. ажиллах хүчний туслалцаа дэмжлэгийг үзүүлнэ.


TAB. ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРОО


5.1 Гэрээний хэрэгжилт болон холбогдох хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаа талаар


"Хамтын ажиллагааны хороо" (цаашид “хороо” гэх) хяналт тавина.


5.2 Хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд орон нутгийн төрийн байгууллага, компани


болон орон нутгийн иргэдийн оролцоог тэгш хангасан байна.


5.3 Гэрээний хэрэгжилтийг хянах, үнэлгээ хийх болон төслийн талаарх Компани болон орон


нутгийн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх зорилгоор Хороо нь хагас жил


тутамд хуралдана.


ЗУРГАА. ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ


6.1 Гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор тухайн орон нутгийн иргэдэд гэрээ байгуулсан


талаар мэдээлэх бөгөөд гэрээг аймгийн болон компанийн цахим хуудсанд байршуулна.


6.2 Хамтын ажиллагааны хороо нь Гэрээний биелэлтийг жилд нэг удаа дүгнэх ба Засаг дарга


тайланг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулна.


6.3 Талууд гэрээний тухайн жилийн биелэлтийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны


өдрийн дотор геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад


хүргүүлнэ.


6.4 Орон нутгаас энэхүү гэрээнд заагаагүй буюу Компанийн үүрэг хүлээгээгүй асуудлаар


аливаа хүсэлт гаргасан, хандив, тусламж хүссэн, мөн заагдаагүй асуудлаар хамтарч


 ажиллах тохиолдолд Компани энэхүү гэрээгээр хүлээсэн үүрэгтээ дүйцүүлэн тооцох


/хасалт хийнэ/ бөгөөд дүйцүүлэн тооцсон үүргийг гүйцэтгэсэнд тооцно.





ДОЛОО. ГЭРЭЭНИЙ ХАРИУЦЛАГА








7.1 Талууд үйл ажиллагаандаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг удирдлага


болгоно.


7.2 Энэхүү гэрээг биелүүлэхэд хоёр тал санаачилга гаргаж ажиллана.


7.3 Гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно.


7.4 Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн


дагуу хариуцлага хүлээлгэнэ. Энэхүү гэрээ нь компанийг хуулиар хүлээсэн бусад үүргээс


чөлөөлөх үндэслэл болохгүй.
 

НАЙМ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ


8.1 Гэрээг тайлбарлах болон гэрээний хэрэгжилттэй холбоотой маргаан, зөрчлийг тухай бүр,


эв зүйгээр шийдвэрлэхийг эрхэмлэнэ.


8.2 Хэрэв маргаантай асуудлаар талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын


хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
 

EC. БУСАД


9.1 Талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ.


9.2 Давтагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож болно.


Энэ тухайгаа нэг сарын өмнө нөгөө талд бичгээр мэдэгдэнэ.


9.3 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд зөвхөн бичгээр нэмэлт, өөрчлөлт


оруулж болно.


9.4 Хэрэв гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулах шаардлага гарвал нөгөө талдаа 30 хоногийн


өмнө харилцан бичгээр мэдэгдэнэ. Оруулсан нэмэлт өөрчлөлтийг гэрээнд хавсаргаснаар


нэмэлт, өөрчлөлт нь энэхүү гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд гэрээний салшгүй


хэсэг болно.





ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:


ДОРНОГОВЬ АЙМГИЙН                                         "МОНГОЛЫН АЛТ" (МАК) ХХК-ИЙН
ЗАСАГ ДАРГА О.БАТЖАРГАЛ                             ЕРӨНХИЙЛӨГЧ Н. ЦЭЛМҮҮН

ДАЛАНЖАРГАЛАН СУМЫН                                     "МАК ЦЕМЕНТ" ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ
ЗАСАГ ДАРГА Д.БЭХБАТ                                               ЗАХИРАЛ Б.БАТТУЛГА