Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 БАТЛАВ

ШАРЫН ГОЛ СУМЫН 
ЗАСАГ ДАРГА            Б.ЛХАМСҮРЭН                                                "ШАРЫН ГОЛ" ХК-ИЙН  ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ  Х.УЯНГА


2021....оны..05....сарын...06.....





ШАРЫН ГОЛ СУМ, "ШАРЫН ГОЛ" ХК-ТАЙ


НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТАЛААР





ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ








2021.05.06                                                        №3                                                                   Шарын гол сум


Энэхүү Хамтран ажиллах гэрээг Нэг талаас Дархан уул аймгийн (цаашид аймаг гэх)


Шарын гол сумын( цаашид сум гзх) Засаг даргын Тамгын газар орон нутгийн иргэд, орон


нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын емнеөс, тэдгээрийг төлеөлж нөгөе


талаас Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан 1910010009 улсын бүртгэлийн


дугаар, 2050374 рөгистрийн дугаартай Дархан уул аймгийн Шарын гол сумын Санжинт


багг бүртгзлтэй ''Шарын гол"ХК (цаашид “Компани” гэх) нар байгуулав.


Талууд дор дурдсаныг үндэслэн энэхүү гэрээг байгуулав. Үүнд:


1. Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох хуульд заасны дагуу Монгол


Улсын Ашигт малтмалын газраэс комланид 2007 оны 03 дугаар сарын 16-ны өдөр


ашиглалтын тусгай зөөшеөрөл олгосон болохыг.


2. Дархан-Уул аймаг, Шарын гол суманд дэд бүтэц хөгжүүлэх, ажлын байр


нэмэгдүүлэх, орон нутгмйн бизнесийг хөгжүүлэх, орон нутгийн иргэдэд чадвар, ноу-хау


болон технологийг шилжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нехөн сэргээх замаар ашигт


малтмалыг аймаг, сумын эрх ашигт нийцүүлэн ашиглах хүсэптзй болохыг.


3. Талууд компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосонтой холбогдуулан


Дархан-Уул аймаг, Шарын гол сум нь уурхайн үйл ажиллагааны нөлөөлөлд өртеж


болохыг хүлээн зөвшөөрч, аймаг, суманд дэмжлэг үзүүлж, орон нутгийн иргэд болон


уурхайн үйл ажиллагааны нөлөөлөлд өртех бусад холбогдох талуудын нийгзм, соёл,


эдийк засгийн хегжлийн тоггвортой байдпыг хангах зорилгоор энэхүү гэрээг байгуулах


хүсэлтэй болохыг,


4, Энэхүү гэрээний төслийг Сумын орон нутгийн иргэдтэй зөвлөлцөж, хэлэлцсэн


болохыг тэмдэглэж энэхүү гэрээнд заасан талуудын харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг


харгалзан үзсэний үндсэн дээр талууд дараах нөхцпүүдийг харилцан тохиролцов.


Нэг:3орилго


1.1 Орон нутаг үр шимийг хүртэх: Уурхайн үйл ажилпагаанаас бий болох


хөгжлийн боломжуудыг Орон нутгийн иргэд хүртэх болон Уурхайн үйл ажиллагааны


нөлөөлалд өртөх иргэдийн нийгэм, соёл, эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулах


явдлыг хангах


1.2 Баталгаатай, тогтвортой байдлыг хангах; Компанийн Орон нутгийн иргэдийн


емнө хүлээсэн үүргийг тодорхой болгох болон Уурхайн үйл ажиллагааны тогтвортой


байдлыг хангах, Компанийн хөрөнгө оруулалт орон нутагт ашиг тус өгөх явдлыг хангах


1.3 Нөлаөллийг бууруулах: Уурхайн үйл ажиллагааны улмаас учирч болох caper


нөлөөлөл, үүнд тухайлбал уурхайн үйл ажиллагааны явцад болон уурхайг хаасны дараах


байгаль орчин, нийгэм болон эдийн засгийн байдалд үзүүлэх өөрчлөлтийг үр дүнтэйгээр


бууруулах болон уурхайн үйл ажиллагаа дуусгавар болсны дараа уурхайд суурилсан


эдийн засгаас уурхайн үйл ажиллагааны дараах эдийн эасагт аажмаар шилжих явдлыг


хангах.


1,4Үүргийг тодорхойлох: Тал тус бүрийн үүрэг, хариуцлагыг нарийвчлан


тодорхойлж, биелүүлэх боломжийг хангах.


Хоёр: Талуудын эрх үурэг


2.1 Нийтлэг үүрэг. Талууд дараах нийтлэг үүргийг хүлээнэ. Үүнд:


2.1.1 Хүний эрхийг хамгаалах: Төслийн нөлөөлөлд өртөх бүхий л этгээдийн


Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ болон холбогдох хуульд


заасан хүний эрхийг дээдэлж, хамгаална.


2.1.2 Авилгаас урьдчилан сэргийлэх: Авилгатай тэмцэх тухай хууль, Шилэн


дансны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,


ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад холбогдох


хуулиар хүлээсэн үүргээ биелүүлнэ


2.1.3 Ил тод байдлыг хангах: Гэрээ болон компани, түүний туслан гүйцэтгэгч,


нэгдмэл сонирхолтой этгээд эсхүл тэдгээрийн ажилтны аль ч шатны терийн байгууллагад


төлсөн бүхийл төлбөрийн мэдээлэл нь олон нийтэд нээлттэй байх бөгөөд тэдгээр


төлбөрийг знэхүү гэрээний зүйлийн дагуу олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын


санаачлагын хүрээнд ил тод нээлттэй болгоно.


2.1.4 Шударгаар хамтран ажиллах: Бие биенээ харилцан хүндэтгэх болон гэрээг


хэрэгжүүлэхэд шударгаар хамтран ажиллана.


2.1.5 Төрийн болон орон нутгийн бодлоготой уялдах: Гэрээний хүрэзнд авч


хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа нь холбогдох хууль болон аймаг, сумын хөгжлийн


болон бусад бодлогод нийцэж, уялдсан, бусад төсөл, хөтөлбөртэй давхцаагүй байна.


2.2 Засаг даргын хүлээх үүрэг:


2.2.1 Талуудын оролцоог хангах: Гзрээнд заасан ажлуудыг, үүнд тухайлбал орон


нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг хариуцах гол этгээд байх бөгеөд


компанийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах явдлыг хариуцаж


ажиллана.


2.2.2 Мэдээлэл өгөх: Орон нутгийн иргэдэд гэрээний хүрээнд явуулж буй үйл


ажиллагаа, түүний үр дүнгийн талаар мэдээлэл, ойлголт өгөхөд компанитай хамтран


ажиллаж, гэрээний хүрээнд хийсэн болон хийхээр төлевлөж буй үйл ажиллагааны талаар


орон нутгийн иргэдтэй


зөвлөлдөж, тэдгээрийн саналыг улирал бүр аөна.


2.2.3 Хяналт тавих: Энэхүү гэрээний хэрэгжилтийн талаар компанид тавих тоггмол


хяналтыг хамтын ажиллагааны хороотой хамтран хэрэгжүүлнэ.


2.2.4 Тайлагнах: Энэхүү гэрээний хэрэгжилтийн талаар Иргэдийн Төлөөлөгчдийн


Хуралд холбогдох хуулийн дагуу тайлагнаж, шаардлагатай арга хэмжээг авна.


2.2.5 Засагдаргын Тамгын газар ба компаний хүний нөөцийн хэлтэс нь энэ гэрээнд


холбогдох асуудлаар болон цаг үеийн зохион байгуулалтгай соёл, урлаг, спорт, нийгэм


олон нийтийн аливаа ажил, албан бичиг, зарлал, мэдээллийг тухай бүр нь ажлын 1 өдөрт


багтаан харилцан шуурхай мэдээлэл егнө. Шуудангаар, биетзэр ипгээгдзх албан бичиг


баримтын утга агуулгыг урьдчилан мэдээллэж болно.


2.2.6 Гэрээтэй холбоотой болон сум орон нутгийн тесел, ажилтай холбогдох хяналт,


шинжилгээ, инженерийн шийдэлтэй холбоотой асуудлаар ЗДТГ-ын мэргэжилтнүүд болон


компанийн мэргэшсэн, зөвлөх инженерүүдээс бүрдсэн баг, ажлын хэсгийг зохион


байгуулан ажиллуулах буюу богино хугацааны сургалт, дадлагажуулалт, туршлага


сургалтанд хамруулна.


2.2.7 Компаниас ажил үйлсээрээ шилдэг, тэргүүний үзүүлэлтээр шалгаран


тодорхойлогдсон ажилтнуудыг төр, аймаг, сумын шагнал урамшуулалд зохих журмын


дагуу уламжлах, урамшуулан шагнах арга хэмжэз авна.


2.2.8 Уурхайн лецензын талбай руу хууль бусаар нэатрэн орохыг завдсан, нэвтрэн


орж алт, нүүрс ухаж байгаа иргэдийн үйл ажиллгаа нь хүний амь нас эрсдэх, гэмт хэрзг


зөрчил, хөдөлмөр хамгааллын осол гарч болохуйцаар нөхцөл байдал хүндэрсэн үед


ЗДТГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч, цагдаагийн хэлтэсийн хүч хэрэгслээр


хамтарч таслан зогсоож, холбогдох буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага


хүлээлгэх.


2.2.9 Уурхайн лицензын талбайн бүрзн бүтэн байдлыг хангах зорилгоор урьд өмнө


иргэд, аж ахуйн нэгжид давхардуулан олгосон газар эзэмших тусгай зөвшөөрлийг


холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтарч хуулийн дагуу хүчингүй болгох, газрын


төлбөрийг хуулийн дагуу зохистой шийдвэрлэх, шаардлагатай үед нүүлгзн шилжүүлэх,


талбай челеөлөх ззрэг арга хэмжээ авах, хяналт тавих, мэдэгдэл хүргүүлэх асуудлыг


шийдэх.


2.2.10 Компанид гарсан аливаа гэмт хэрэг, гамшиг, осол аваарийн үед хуулийн


хүрээнд төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх


2.2.11 Компаний зүгээс үзүүлэх нүүрсний тусламж, хенгөлөлтөд хамрагдах иргэд,


өрхийн тоо, судалгааг үнэн зөв гаргаж тухайн үйл ажиллагааны үед гарч болох


хүндрэлтэй асуудлыг хамтран зөвшилцөн шийдвэрлэнз.


2.2.12 Компаний зүгээс өөрсдийн санаачлага, хүч, хөренгөөр сум дахь нийтийн


эзэмшлийн бүсэд хийсэн бүтззн байгуулалт \ ногоон зурвас, хашаа, хөшөө дурсгал г.м \ -


ыг сумаас комисс гарган хүлээн авч цаашдын арчлалт хамгаалалтыг хариуцна.


2.2.13 Хэлэлцээрийн үед тодорхойлсон бусад үүргийг биелүүлзх


2.3 Компанийн хүлээх үүрэг:


Компани нь энэхүү гэрээний 2.1-т заасан үүргээс гадна дараах еренхий үүргийг


хүлээнэ:


2.3.1 Хувь нэмэр оруулах: Энэхүү гэрээнд заасны дагуу орон нутгийн хегжил, уурхайн


хаалт, байгаль орчны асуудал, газар ашиглалт болон төсөлтэй холбоотой тогтвортой


хөгжлийн бусад асуудалд хувь нэмэр оруулна. Үүнд:


2.3.1.1. Соёлын тввийн гадна фасад эасварын ажлыг хийж гүйцэтгэнэ.


2.3.1.2. “Шинэ орчин" амины орон сууцны инженерийн шугам сүлжээний ажлыг


хийж гүйцэтгэнэ.


2.3.1.3. “Шинэ орчин” амины орон сууцны цахилгаан шугам сүлжээний ажлыг хийж


гүйцэтгэнэ.


2.3.1.4. Санжинт багийн нутаг дзвсгэрт хүүхдийн биеийн тамирын болон тоглоомын


талбайг шинээр барьж байгуулах


2.3.1.5. Эрүүл мэндийн төвийн мэс заслын өрөөний тохижилтын ажлыг хийж


гүйцэтгэнэ.


2.3.1.6. 2 дугаар цэцэрлэгийн урлагийн танхимын тохижилтын ажлыг хийж


гүйцэтгэнэ.


2..3. 2 Үр ашигтай байдал: Энэхүү гэрээгзэр хүлзэсэн үүргээ няхуур болгоомжтой, үр


нелөөтэй бөгөөд эдийн засгийн хувьд үр ашигтай байдлаар биелүүлнэ.


2.3.3 Холбогдох хууль болон сайн туршлагыг хэрэгжүүлэх. Энэхүү гэрээгээр эдлэх


эрх, хүлэзсэн үүргээ түүнд заасан нөхцлүүдийн дагуу үйлдвэрлэлийн сайн туршлага


болон холбогдох хуулийн дагуу биелүүлнэ


2.3.4 Мэдээлэл өгех: Компани нь өөрийн зардлаар компанийн үйл ажиллагаа болон


энэхүү гэрээний биелэлтэд хяналт тавих үүднээс холбогдох баримт бичиг, тайлангуудыг


Засаг даргад цахим болон хэвлэмэл хэлбэрээр хүргүүлэх болон орон нутгийн иргэдэд


үзэжтанилцах боломжоор хангана.


2.3.5 Компани нь сумын Хайрхан, Дархан.Санжинт багийн галлагаат байр, орон


сууцанд амьдардаг өрх бүрд хүйтны улирал \10 ба 02-р сар\-д багийн Засаг дарга нараас


гарган хянагдсан жагсаалт нэрсээр түлшний нүүрс хөнгөлттэй үнээр НӨАТ тооцож


олгоно. Нүүрс хямдралтай олгох ажлыг багийн дарга, компаний БМА -ны ажилтнууд


оролцсон тусгай комисс гарган нэрс давхардуулахгүй, хаяг тодорхой бус ерхийг


тооцохгүй, өрхөд зориулсан хямдралтай нүүрс Дархан-Уул аймагт борлуулагдахгүй байх


нехцлийг бүрдүүлж, хянаж ажиллана.


2.3.6 Компани нь еөрийн техник, зардлаар жилд 1-2 удаа орон нутгийн авто замын


Баруун жигүүрийн 2,5 км хзсгийг болон Шаазгайт гэр хорооллын 1-2 худгийн усны


машины замыг засаж сайжруулах ба хагас жилд 1 удаа ахуйн хог хаягдлын цэг талбайд


ландшаптын аргаар хог дарах ажилд түрэгч техникээр туслана.


2.3.7 Сумын хэмжээнд зохион байгуулалттай зарлагдсан хуваарьт зам талбайн


нийтийг хамарсан бүтээлч ажил, цэврэлгээнд идэөхи, санаачлагатай оролцож ажиллана.


2.3.8 Сум орон нутгаа суртчилах, түүх соёлын өвийг хамгаалах , залуу хойч үедээ


бүх талын сургалт, танин мздзхүйн чиглзлийн олон талт арга хэмжээнд Компаний нийт


ажиллагсадыг идэвхитзй оролцуулна.


2.3.9 Компани нь Шарын гол сумын иргэд өрхийн хэрэгцээнд хашаандаа мод


тарих,төмс хүнсний нарийн ногоо тарих санал санаачлагыг дэмжиж херс хуулалтаас


гарсан үржил шимтэй хар хүрэн хөрсөөр тодорхой тооны /50 өрх/-д туслана.


2.3.10 Эрүүл мэнд, боловсрол, соёл биеийн тамирын самбаруудад зайлшгүй


шаардлагатай төсөл хөтөлбөруүдийг дэмжиж ажиллана.


2.3.11 Хэлзлцээрийн үед тодорхойлсон бусад үүргийг биелүүлэх.


Гурав: Орон нутгийг хегжүүлэх үйл ажиллагаа


3.1 Ажлын байр нэмэгдүүлэх


3.1.1 Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар компани нь санхүү, нягтлан


бодох бүртгэл, техник, захиргаа, хяналт, унэлгээ, менежмент болон гүйцзтгэх удирдлагын


албан тушаал болон бусад мэргэшил шаардсан ажлын байранд орон тоо гарах үед


мэргэжлийн шаардлага хангасан Орон нутгийн иргздийг авч ажиллуулахад онцгойлон


анхаарч гэрээны хугацаанд сумын Хөдөлмөр халамжийн хэлтэст бүртгэлтэй, ажил


идзвхтэй зрэлхийлэгч, компаний шаардлагад мэргэжил, нас нь нийцсэн орон нутгийн


иргэдийг түлхүү ажиллуулахыг зорьж ажиллана. Эдгээр ажлын байрны мэргэжлийн


шаардлагыг хангахуйц чадвар бүхий орон нутгийн иргэд байхгүй тохиолдолд энэ эаалт


хамаарахгүй.


3.1.2 Компани нь тусгай мэргэшил шаардахгүй ажлын байр болон төслийн ажлыг нэн


тэргүүнд орон нутгийн иргэдэд санал болгох замаар орон нутгийн иргэдийг авч


ажиллуулахад онцгойлон анхаарч ажиллана.


3.1.3 Компани нь өрселдөөний эарчмыг баримтлан төсөлд ажиллах орон нутгийн


инженер-төхникийн ажилчдын болон туслан гүйцэтгэх компанийн ажилтны тоог аль болох


нэмэгдүүлэх чармайлт гаргах ба ихэнх хувь нь орон нутгийн иргэд байлгах талаар


боломжтой бүх арга хэмжээг авна.


3.1.4 Компани нь өөр орон нутгаас ажилтан, мэргэжилтэн урт хугацаагаар авч


ажиллуулах тохиолдолд холбогдох хуулийн дагуу тухайн ажилтныг Засаг даргын Тамгын


газарт буртгүүлнэ.


3.1.5 Компани нь орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сургахад орон


нутгийн хөдөлмөр халамж уйлчилгзэний хэлтэстэй хамтран ажиллах бөгөөд


шаардлагатай ажпын байрны тавигдах шаардлагыг тухай бүр олон нийтэд


хүртээмжтэйгээр зарлана.


3.2 Орон нутгийн бизнесийг дэмжих


3.2.1 Компани нь төслийн үйл ажиллагааны нөлөөнд өртсөн орон нутгийн ялангуяа


Шарын гол сумын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс орон нутгийн


бизнесийг дэмжих телөвлегөөт ажилд дэмжлэг үзүүлэх замаар орон нутгийн бизнесийг


дэмжих асуудлаар Засагда ргата й хамтран ажиллана.


3.2.2 Компани нь төсөлтэй холбоотой бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа орон


нутгийн бизнесүүдэд үнийн санал өгч, бараа, ажил, үйлчилгээгээр хангах гэрээ байгуулах


боломж олгохуйц хэмжээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан аөалтын үйл ажиллагааг


зохион байгуулна. Энэ тохиолдолд орон нутгийн бизнесийн санал болгосон бараа, ажил,


үйлчилгээ нь чанар, нөхцөл, хүргэлт, үйлчилгээ, тоо хэмжээ болон үнийн хувьд бусад


этгээдээс санал болгосонтой адил түвшинд байна.


3.2.3 Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон компанийн веб хуудсаар


дамжуулан ханган нийлүүлэлтийм боломжийн талаар мэдээллэх.


3.2.4 Компани нь ажиллагсдын ажлын гутал \түүнчлэн цаашид ажлын хувцас гэх \-ны


болон ажилчдын цайны газрын мах, хүнсний ногооны худалдан авалтыг сумын


үйлдвэрлэгчээс хийх бодлого баримтлана.


3.2.5 Сумын бичил уурхай эрхлэгч иргэд болон мал бүхий иргэдийн бэлчээр г.м


холбогдох асуудлаар ЗДТГ-тай хамтран хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, журмын


хүрээнд зөвшилцөж ажиллана.


3.3 Орон нутгийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх.


3.3.1 Компани нь Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон Байгаль орчны


менежментийн төлөвлөгөөг байгаль орчны төлев байдлыг тодорхойлох, Төслийн байгаль


орчинд үзүүлэх нөлөе, үр дагаварыг тодорхойлох үүднээс уул уурхайн байгаль орчны


асуудлаар үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус байгаль орчны


үнэлгээний байгууллагаар холбогдох хуулийн дагуу орон нутгийн иргэдтэй зөвлөлдөн


боловсруулна.


3.3.2 Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хэрэгжүүлсэн ажлыг


хүлэзлгэн өгөхөд Засаг дарга, орон нутгийн иргэд болон орон нутгийн бизнесийн


байгууллагууд оролцох боломж, байгаль орчныг хамгаалах талаар орон нутгийн иргэдийн


санал, санаачлагыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг ( Үүнд байгаль орчны нөлөөлийг


бууруулах, эко систвмд хор хохирол учруулахгүй байх, байгалийн нөөцийн менежмент,


газрын хөрсийг ашиглаж болох үүднээс газрын хөрсний баялагийг мал аж ахуй, бэлчээр


болон газар тарилангийн бусад зориулалтаар зохистой ашиглах төлөвлөгөө, боломжтой


тохиолдолд нөхен сэргээлтийн ажлыг олборлолттой нэгэн зэрэг хийх төлөвлөгөө гм)


төлөөлөж хэрэгжүүлнэ.


3.3.3 Компани нь холбогдох хуульд заасны дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын


нарийвчилсан үнэлгээний салшгүй хэсэг болох Байгаль орчны менежментийн жилийн


төлөвлөгөөг тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар гаргуулж, Байгаль орчны яамаар


батлуулна. Компани нь уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан сөрөг


нөлөеллийг тухай бүр бүртгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг жил


бүр гарган Засгийн газар болон Засаг даргад хүргүүлнэ. Уг тайланд Ашигт малтмалын


тухай хууль болон холбогдох хуульд заасан мэдээллийг тусгака.


। 3.3.4 Компани нь ахуйн болон бусад үйлдвэрлэлийн хог хаягдлыг Засаг даргын


Тамгын газраас тогтоосон газар хаяж, устгах, зайлуулах арга хэмжээг авах ба хог


хаягдлын мөнежментийн талаар Засаг даргатай хамтран ажиллана.


3.3.5 Компани нь байгалийн гамшиг, зуд, гал, үерийн аюулын үед орон нутгийн


иргэдэд Засаг даргын Тамгын газраар дамжуулж дэмжлэг үзүүлж болно.


3.3.6 Компани нь байгаль орчныг хамгаалах, нехөн сэргээх талаарх Холбогдох


хуулийг зөрчсөн тохиолдолд Засаг дарга нь зохих байгууллагад мэдэгдэх болон


Холбогдох хуульд заасан хариуцлагыг ногдуулах зэргээр шаардлагатай бүхий л арга


хэмжээг авна.


Дөрөв: Ил тод байдал ба хяналт үнэлгээ


4.1 Ил тод байдал


4.1.1 Гэрээ болон түүний нэмэлт өөрчлөлтийг олон нийтэд нээлтгэй байлгах бөгөөд


тэдгээр нь ямар ч тохиолдолд нууц мэдээлэлд хамаарахгүй. Мөн Талууд гэрээтэй


холбоотой бүхий л санхүүгийн мэдээлэл бусад тайлан мэдээллүүдийг үзэж танилцах


боломжтой хэлбэрээр буюу цахим болон хэвлэмэл хэлбэрээр Монгол хэл дээр нийтэд


нээлттэй болгоно.


4.1.2 Гэрээг Засаг даргын Тамгын газар болон компанийн төв байранд олон нийт


ажлын цагаар чөлөөтэй үзэх боломжтой байдлаар хадгална.


4.1.3 Компани нь Ашигт малтмалын тухай хууль болон Олборлох үйлдвэрлэлийн ил


тод байдлын санаачпагын хүрзэнд борлуулсан бүтээгдэхүүний хэаджээ болон улсын болон


орон нутгийн төсевт төлсөн төлбөртэй холбоотой шаардлагуудыг дагаж биелүүлж,


тайлангхагас


болон бүтэн жилээр гаргана.


4.2 Хяналт, үнэлгээ


4.2.1 Гэрээний хэрэгжилт болон талуудын гэрээ болон холбогдох хуулийг хэрхэн


биелүүлж байгаад төрийн эрх бүхий холбогдох байгууллагуудаас гадна хороо (цаашид


"Хамтын ажиллагааны хороо" гэх) хяналт тавина.


4.2.2 Засаг даргын Тамгын газрь1н [2] төлеөлөгч, Засаг даргын томилсон орон


нутгийн иргзний нийгмийн байгууллагын [2] төлөөлөгч болон компанийн [2]


төлөөлөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулна.


(Хамтын ажиллагааны хороонд Сумын ЗДТГ-аас, Иргэний нийгмийн


байгууллагаас, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас, Байгаль орчны хорооны


гишүудээс 2 хун, компанийг төлөөлж дотоод хяналтын ажилтан , хүний нөөцийн


хэлтсийн ажилтан нар байна.)


4.2.3 Гэрээний хэрэгжилтийг хянах, үнэлгээ хийх болон төслийн талаарх компани


болон орон нутгийн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх үүднээс улирал тутам


хуралдана. Хамтын ажиллагааны хороо нь ийнхүү хяналт, үнэлгээ хийхдээ хавсралтад


заасан хяналт, үнэлгээний үзүүлэлт болон хуваарийг баримтлан ажиллана.


4.2.4 Хамтын ажиллагааны хороо нь компанид урьдчилан мэдзгдэл хүргүүлснээр


төсөл хамрах газарт нэвтрэн орох, Компани аюулгүй ажиллагааны болон бусад


стандартуудыг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих зорилгоор гэрээтэй холбоотой


баримт бичипэй Ашигг малтмалын тухай хуулийн 57 дугаар зүйлийн дагуу танилцах


эрхтэй


4.2.5 Хамтын ажиллагааны хороо нь үйл ажиллагааны зардлаа өөрөө тоггоох ба уг


зардлыг компани хариуцна.


4.2.6 Хамтын ажиллагааны хороо нь гэрээний биелзлтийг жилд нэг удаа дүгнэх


ба гэрээний заалт тус бүрийг хэрхзн биелүүлсэн тухай тайлан гаргана.


4.2.7 Хамтын ажиллагааны хорооны үйл ажиллагаанд тавигдах шаардлага болон


хяналт, үнэлгээний үзүүлэлт, хуөаарийн талаар гэрэзний хавсралтад нарийвчлан тусгав.


Тав: Маргаан шийдвэрлэх


5.1 Эв зүйгээр шийдвэрлэх :Талууд нь алиөаа санал зөрөлдөөн, маргаан


гарсан тохиолдолд нөгөө талдаа мэдэгдэл хүргүүлэх ба талууд маргаакыг аль болох зв


зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Талуудын төлөөлөл харилцан тохиролцсон цаг, газарт


маргагч тал мэдэгдэл өгснөөс хойш ажлын 5 өдрийн дотор уулзах бөгөөд түүнээс хойш


мэдээлэл солилцох, маргааныг шийдвэрлэх үүднээс хэдийд ч дахин уулзалт хийж болно.


5.2 Орон нутгийн иргэдийн маргаан


5.2.1 Компани нь өерийн зардлаар төсөлтэй холбоотойгоор Орон нутгийн иргэдээс


гаргасан гомдлыг аль болох богино хугацаанд шийдвэрлэж, хариу өгнө.


5.2.2 Гэрээтэй холбогдуулж өргедөл, гомдол гаргах орон нутгийн иргэн нь тухайн


өргөдел, гомдлоо хамтын ажиллагааны хороонд гаргана. Хамтын ажиллагааны хороо нь


тухайн иргэний гомдлыг холбогдох хууль болон үйл ажиллагааны журмын дагуу


шийдвэрлзнэ.


5.2.3 Орон нутгийн иргэдийн гомдлыг хянан шийдвэрлэхдээ хамтын ажиллагааны


хороо хараат бусаар, хөндлөнгийн байр сууринаас хандана. Хамтын ажиллагааны хороо


нь аливаа маргааныг шийдвэрлэхдээ шийдвэрийн агуулга болон асуудлыг


шийдвэрлэхийн тулд авч хзрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар тайлбарлана.


Зургаа: Гэрээний хугацаа дуусгавар болох


6.1 Гэрээний хугацаа: Гэрээний хугацаа нь хүчин төгөлдөр болох өдрөөс зхэлж 1


/нэг/ жилийн туршид хүчин төгөлдөр байна.


6.2 Гэрээ дуусгавар болох


6.2.1 Гэрээ нь дараах тохиолдолд дуусгавар болно:


6.2.1.1 Тусгай зөвшөөрөл дуусгавар болсон, эсхүл цуцлагдсан.


6.2.1.2 Орд ашиглах гэрээ дуусгавар болсон.


6.2.2 Засаг дарга компанид Гэрээний үндсэн эаалтыг ноцтойгоор зөрчсөн зсхүл


биелүүлээгүй тухай мэдэгдлийг өгч болно. Хэрэв Компани (1) Засаг дарга зөрчлийг


арилгах, эсхүл тухайн зүйл заалтыг дагаж биелүүлэхийг шаардсан мэдэгдэл өгснөөс хойш


ажпын 20 хоноп тухайн зөрчлийг арилгах, биелүүлэхэд чиглэсэн зохих арга хзмжээг


аваагүй, эсхүл (2) 5 дугаар зүйлд заасны дагуу Засаг даргын саналыг эсэргүүцсэн


тохиолдолд Засаг дарга цуцлах эрхтэй.


6.2.3 Компани нь Засаг дарга гэрээний үндсэн заалтыг ноцтойгоор зөрчсөн бөгөөд


компани Засаг даргад зөрчлийг арилгахыг шаардсан мэдэгдэл өгснөөс хойш ажлын 20


хоногт тухайн зөрчлийг арилгахад чиглэсзн зохих арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй


тохиолдолд компани нь өөрт олгогдсон бусад эрхийг хөндөхгүйгээр гэрээг цуцлах эрхтэй.


Долоо: Бусад заалтууд


7.1 Нэмэлт, өерчлелт оруулах: Талууд бичгээр үйлдэж, гарын үсэг зураагүй бол


гэрээнд нэмэлт, өөрчлелт оруулахгүй бөгөөд бичгээр үйлдэж, гарын үсэг зураагүй нэмэлт


өерчлөлт хүчин төгелдөр байна.


7.2 Эрх, үүрэг залгамжлах, шилжүүлэх


7.2.1 Компани эрх, үүргээ шилжүүлэх: Компани нь Засаг даргын бичгээр олгосон


зөвшөөрөлтэйгээр гэрээний бүхий л эрх, үүргээ өөрийн нэгдмэл сонирхолтой этгээд эсхүл


гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхтэй.


7.2.2 Эрх хүлээн авагчийн чадавхи


7.2.2.1 Компанийн гэрээгээр хүлээсэн эрх, үүргийн шилжүүлэг нь тухайн шилжүүлэн


авагч этгээд нь техникийн, санхүүгийн болон менежментийн чадавхийн хувьд гэрээнд


заасан үүргийг биелүүлэх чадваргүй тохиолдолд хүчин төгөлдөр бус байна.


7.2.2.2 Гэрээний эрх, үүргийг Засгийн газраас зөвшеөрсен гуравдагч талд шилжүүлж,


шинээр гэрээ байгуулснаар компани болон Толгой компани нь гэрээгээр хүлээсэн үүргээс


тухайн шилжүүлэн авсан этгээдийн шилжүүлж авсан хэмжээгээр чөлөөлөгдөнө.


7.2.3 Засаг дарга зрх, үүргээ шилжүүлэхгүй тухай:3асаг дарга нь Гэрээний дагуу эдлэх


эрххүлээсэн үүргээ шилжүүлэх зрхгүй.


7.3 Зохицуулах хууль.


Гэрээг Монгол Улсын хуулийн дагуу зохицуулж, тайлбарлана. Хэрэв гэрээ болон


холбогдох хууль зөрчилдсөн тохиолдолд холбогдох хуулийг дагаж мардөнө. Гэрээ нь


Холбогдох хуулийн дагуу талуудын эдлэх эрх, хүлээх үүрэгт ямар нэг байдлаар


нөлеөлөхгүйбуюу тэдгээрийг хязгаарлахгүй.


7.4 Давагдашгүй хүчин зуйлс


7.4.1 .Давагдашгүй хүчин эүйлийн үед хүлээх үүрэг


7.4.1.1 Хэрэв тал нь даеагдашгүй хүчин зүйл эсхүл нөхцел байдлын улмаас гэрээг


бүхэлд нь эсхүл хэсэгчлэн биелүүлэх боломжгүй болсон бол тухайн тал нь давагдашгүй


хүчин зүйлийг арилгахад чиглзсэн боломжит арга хэмжээг авах бөгөөд энэхүү үйл явдал


буюу нөхцөл байдал үүссэнээс хойш аль болох боломжит хугацаанд нөгөө талдаа знэ


тухай бичгээр мэдэгдэл (үйл явдал эсхүл нөхцөл байдлын шинж төлөв, хэрэв арилгах


боломжтой бол арилгахад юу шаардлагатай тухай, арилгах буюу давж гарахад


шаардагдах хугацаа, болон энэхүү үйл явдал, нөхцөл байдлын улмаас цаг хугацаанд нь


зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон үүргийг тусгасан) хүргуүлэх бөгөөд тухайн


талын хүлззсэн төлбөрийн үүргээс бусад давагдашгүй хүчин зүйл явдал эсхүл нехцөл


байдлын улмаас биелүүлэх боломжгүй болсон үүрэг тухайн давагдашгүй хүчин зүйл


үргэлжилж буй хугацаанд түдгэлзэнэ.


7.4.1.2 Хэрзв давагдашгүй хүчин зүйлийн улмаас аливаа үүргийг нэг сараас дээш


хугацаагаар түдгэлзүүлсэн бол талууд гэрээнд өөрчлвлт оруулахаар шударгаар


хэлэлцэзр хийж болно.


7.4.2 Зах зээлийн нөхцөл байдлын улмаас үйл ажиллагааг эогсоох.


Хэрэв компани зах зээлийн нөхцөл байдлын улмаас төслийн бүх үйл ажиллагааг нзг


сараас дээш хугацаагаар зогсоосон бол Засаг дарга гэрээг цуцлаж болно. Уурхайг түр


хугацаагаар хаасан эсхүл үйл ажиллагааг бүрмөсөн зогсоосон тохиолдолд компани нь


гэрээнд заасан байгаль орчны менежментийн үүргээ биелүүлнэ.


7.5 Мэдэгдэл хүргүүлэх


7.5.1 Гэрээний талд хүргүүлэх бүхий л мэдэгдэл, хүсэлт, шаардлага, зөвшөөрөл


болон бусад захидал харилцааг бичгээр дараах хаягаар биечлзн, баталгаат шуудангаар


эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ:


7.5.1.1 Комланид: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг дахь


“Шарын гол“ ХК \ эсвэл ШГХК-ийн Улаанбаатар хот дахь төлеелегчийн газрын даргад\


7.5.1.2 Засаг даргад: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ЗДТГ


7.6 Бүхтохиролцоог илэрхийлэх


Гэрээ болон түүнд дурдсан баримт бичгүүд нь түүнд тусгасан асуудлаар талуудын


хоорондын бүхий л ойлголцол, тохиролцоог илэрхийлэх бөгөед талуудын хооронд өмнө


нь хийсэн бүхий л гэрээ хэлцлүүд болон ойлголцлыг хүчингүй болсонд тооцно. Гэрэзний


бүхий л хавсралт болон жагсаалт нь гэрээний бүрэлдэхүүн хэсэг болно.


7.7 Гэрээнийхувь


Гэрэзг нэг ба түүнээс дээш хувиар үйлдэж болох бөгөөд хувь тус бүр нь эх хувьд


тооцогдох хэдий ч бүгд хамтдаа нэг баримт бичгийг бүрдүүлнэ.


7.8 Гэрээний заалтууд салангид байх


7.8.1 Гэрээний аль нзг хэсэг эсхүл эаалт хэрэгжих боломжгүй бол гэрээний бусад


хэсэг, заалт, талуудын хувьд хүчин төгөлдөр үйлчилж, хэрэгжих явдлыг хангахуйц


түвшинд гэрэзний эаалтууд тусдаа буюу бие биенээсээ салангид байх ба гэрээний тухайн


хэрэгжих боломжгүй заалт нь гэрээний бусад заалтад ноцтойгоор нөлөөлөхгүй бол уг


хэрэгжих боломжгүй заалт гэрээнд байгаагүй гэж ойлгоно.


7.8.2 Гэрээний аливаа хүчингүй болон хүчин төгөлдөр бус заалтууд нь талуудын


зорилго, хүрэх үр дүнг харгалзахын зэрэгцээ тухайн заалт хуульд нийцэх буюу хэрэгжих


боломжтой болох хэмжээгээр өөрчилж, талууд тийнхуу ойлгож, хэрэгжүүлнэ.


7.9 Гэрээнийхэл


Гэрээг талууд монгол хэл дээр уйлдсэн бөгеөд тус бүр нэг хувийг авах бөгөөд гэрэзг


тайлбарлахад маргаан гаргасак тохиолдолд Монгол хэл дээрх хувилбарыг дагаж


мөрдөнө.





ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:


“ШАРЫН ГОЛ" ХК-ИЙН УЛААНБААТАР ХОТ                                                              ШАРЫН ГОЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН
ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН  ДАРГА                                                              ДАРГА .......................Г.ШИНЭХҮҮ
............Д.АМАРСАНАА


                                                                                                                                            2020 оны 05 сарын 06


УТАС: 99088826                                                                                                   УТАС: 99705470