Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 АЛТАЙ СУМЫН НУТАГ “БОГОЧ” НЭРТЭЙ ГАЗАРТ 407,99 ГЕКТОР ТАЛБАЙ БҮХИЙ


УУРХАЙН ТАЛБАЙД АШИГТ МАЛТМАЛ АШИГЛАХ MV-020930 ДУГААРТАЙ ТУСГАЙ


ЗӨВШӨӨРӨЛТЭЙ "ТАЛСТМОЛОР" ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ


2018.08.28. Дугаар А/2018/01 ”Хөх өндөр”


Энэхүү гэрээг нэг талаас Ховд аймгийн Алтай сумын Засаг дарга /цаашид “Засаг


дарга” гэх/ нөгөө талаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Талстмолор” ХХК


/цаашид 'Тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэх/‘нар /цаашид хамтад нь “талууд/ гэх/ дараах


нөхцөлөөр харилцан тохиролцож 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн


Алтай сумын төвд байгуулав.


Нэг.Нийтлэг үндэслэл f


1.1.Э нэхүү гэрээ нь Ховд аймгийн Аптай сумын нутаг болох Хөндийн “Богоч” нэртэй


газарт Ашип малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу


олгосон тусгай, зөвшөөрөл зэмшигч байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр


байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар


орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг


зохицуулна.


1.2Ту сгай зөвшөөрөл эзэмшигч нь Ховд аймгийн Алтай сумын нутаг болох


Хөндийн "Богоч" нэртэй 407,99 гектор уурхайн талбайн байгаль орчныг хамгаалах,


уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр


нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх сум орон нутгийн хөгжилд сайн дурын


үндсэн дээр дэмжлэг үзүүлнэ.


Хоёр.Засаг даргын эрх, үүрэг


2.1.Э нэхүү гэрээний хүрээнд Засаг дарга дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ.


2.1.1. Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхуйн хүрээнд ашигт малтмал


эрэх хайх, ашиглах үйл ажиллагааг тогтвортой хэвийн явуулах нөхцөлөөр тусгай


зөвшөөрөл эзэмшигчийг хангах.


2.1.2. Гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж


байгаа төсөл, арга хэмжээний талаар орон нутгийн иргэдэд тогтмол буюу cap бүр


мэдээлэл өгч, саналыг нь авах.


2.1.3. Энэхүү гэрээний хэрэгжилттэй холбоотой уулзалт, хэлэлцүүлэг зохион


байгуулж аймаг/сум, дүүрэгАийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан төсөл, арга


хэмжээнээс тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга


хэмжээг сонгож, түүнтэй зөвшилцсөний үндсэн дээр энэ тухай иргэдэд мэдээлэх


2.1.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зарласан ажлын байр болон бараа,


ажил үйлчилгээ худалдан авах, сум орон нутгийн хөгжилд оруулж байгаа хөрөнгө


оруулалггай холбоотой мэдээллийг иргэдэд хүргэн ил тод, нээлттэй хэлбэрээр зохисн


байгуулах.


2.1.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн


төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих.


2.1.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хүсэлт, шаардлагыг хууль


тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, зохих хариуг өгөх.


2.1.7. “Талстмолор” ХХК-аас сум орон нутгийн хөгжилд хувь нэмэр


оруулахаар ирүүлсэн хөрөнгө оруулалтыг Орон нутгийн хөгжлийн сангийн санд


байршуулан сумын ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулсан бүтээн байгуулалтын ажилд


зарцуулна.


Гурав Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг


3.1 Энэхүү гэрээний хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх, үүргийг


хэрэгжүүлнэ.


3.1.1. ҮЙЛ ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахад орон нутгийн иргэн,


хуулийн этгээдийн зүгээс хууль бусаар саад учруулсан тохиолдолд уг асуудлыг зохих


журмын дагуу Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тавьж шийдвэрлүүлэх.


 3.1.2. Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэднийг


сургалтанд хамруулах талаар орон нутгийн хөдөлмөрийн байгууллагатай хамтарч


ажиллан, шаардлагатай ажлын байр болон түүнд тавих шаардлагыг ил тод, нээлттэй


хэлбэрээр нийтэд зарлах.


3.1.3. Хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд шаардлагатай ажлын


байрны сургалтын хөтөлбөр боловсруулж, тухайн орон нутгийн иргэдийг хамруулах ажлыг


зохион байгуулах.


3.1.4. Нийт ажлын байрны БО-иас доошгүй хувьд тухайн орон нутгийн


иргэдийг /бичил уурхай эрхлэгчид/ зохих 'түвшний сургалтад хамруулсны үндсэн дээр


ажиллуулах.


3.1.5. Орон нутгаас хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг хөдөлмөрийн хуулинд


заасны дагуу ажиллуулах.


3.1.6. Өөр нутгаас ажилтан, мэргэжилтэн урт хугацаагаар авч ажиллуулах


тохиолдолд холбогдох хуулийн дагуу тухайн ажилтныг Засаг даргын Тамгын газарт


бүртгүүлэх.


3.1.7. Хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон үйл ажиллагааныхаа


талаар тухайн аймаг /сум дүүрэг/-ийн иргэдэд тоггмол буюу cap бүр мэдээлэл өгч байх.


3.1.8. Бараа, ажил үйлчилгээ худалдан авах, ажиллах хүч сонгохдоо тухайн


орон нутагт бүртгэлтэй татвар төлөгч иргэн, хуулийн этгээдэд тэргүүн ээлжинд давуу эрх


олгох /уурхайн хүнсний хэрэглээ болох мах, сүү, цагаан идээ, төмс хүнсний ногоо бусад


хүнсний бүтээгдэхүүнийг тухайн сум, багаас авна/


3.1 .Э.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын


баталсан байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийг биелүүлж ажиллах.


3.1.10. Байгалийн гамшигт үзэгдэл, өвөлжилт хүндэрсэн үед сайн дурын


үндсэн дээр тухайн орон нутагт техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчний болон бусад


материаллаг туслалцаа үзүүлэх.


3.1.11. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүтээн


байгуулалтын ажлыг дэмжиж, эхний ээлжинд суманд 2018-2020 онд оруулах хөрөнгө


оруулалтын хэмжээг энэхүү гэрээний 01 дүгээр хавсралтанд заасан хэмжээгээр


; санхүүжилтийг 2018 онд 2018 оны 09 дүгээр сарын 30-ны дотор, 2019- 2020 онд оруулах


санхүүжилтийг жил бүрийн 06 дугаар сарын 01-ны дотор багтааж, сумын Засаг даргын


Тамгын газрын Төрийн сан банк, Орон нутгийн хөгжлийн сан 100160152400 тоот дансанд


төвлөрүүлнэ.








Дөрөв.Хамтын ажиллагааны хороо


4.1. Талуудын гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих











ажлыг зохион байгуулах үүрэг бүхий хамтын ажиллагааны хороо /цаашид “хороо” гэх/-г


Засаг даргын Тамгын газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн орон нутгийн


иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулна.


4.2. Хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд талуудын оролцоог тэгш


хангасан байна. Хорооны бүрэлдэхүүнд орох иргэдийн төлөөллийг иргэдийн нийтийн


хурлаас нэр дэвшүүлнэ. Хорооны бүрэлдэхүүнийг тухайн шатны Засаг дарга томилж,


чөлөөлнө.


4.3. Хороо гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж


ажиллана.


Тав.Гэрээний хэрэгжилт


5.1. Гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор тухайн орон нутгийн иргэдэд гэрээ


байгуулсан талаар мэдээлэх бөгөөд гэрээ, түүнтэй холбогдсон баримт бичгийг талуудын


цахим хуудсанд ажлын 3 хоногийн дотор байршуулна. Гэрээний хувийг ажлын 5 хоногийн


дотор аймаг/сум, дүүрэг/-ийн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын дэд


зөвлөлд хүргүүлнэ.


5.2. Талууд гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тайланг дараа оны 2 дугаар сарын


1-ний дотор аймаг /нийслэл/ сум /дүүрэг/-ын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүргүүлнэ.


б.З.Талууд гэрээний тухайн жилийн биелэлтийн тайланг дараа оны 2 дугаар сарын


15-ны өдрийн дотор дээд шатны Засаг дарга болон геологи, уул уурхайн асуудал


хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргуүлнэ.


Зургаа Гэрээний хариуцлага


6.1. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль


тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэн^. Энэхүү гэрээ нь тусгай зөвшөөрөл эзэмшигч


хууль тоггоомжоор хүлээсэн бусад үүргээс татгалзах үндэслэл болохгүй.


6.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч-- гэрээ байгуулсан эсэх талаарх мэдээллийг


геологи. уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тоггоосон


хугацаанд хүргүүлнэ.


Долоо.Маргаан шийдвэрлэх


7.1.Талууд гэрээний хэрэгжилттэй холбогдсон маргаан, зөрчлийг эв зүйгээр


шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд гомдлоо


шүүхэд гаргаж болно.


Найм.Гэрээ хүчин төгөлдөр болох


8.1 Талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд гэрээ хүчин


төгөлдөр үйлчилнэ.


8.2 .Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож


болно.


8.3 .Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж


болно. Гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь гэрээний нэгэц адил хүчинтэй байх бөгөөд


түүний салшгүй хэсэг болно.


8 4.Гэрээг монгол хэл дээр 4 хувь үйлдэнэ.Зайлшгүй тохиолдолд гэрээний хувийг


англи хэл дээр үйлдэж болно.





ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:





НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫГ АШИГТ МАЛТМАЛЫН БАЙГУУЛЛАГЫГ


ТӨЛӨӨЛЖ: ТӨЛӨӨЛЖ:





ХОВД АЙМГИЙН АЛТАЙ 'ТАЛСТМОЛОР” Х.Х.К-ИЙН ЕРӨНХИЙ





Б.ЭНХБА^Р ГЕОЛОГИ Д.ЦОГГЭРЭЛ


) ^цэг^^йй^нэр.нэр, гарын үсэг, /ЭЦЭДЭ) (нэр.нэр гарын үсэг, тамга


;ЭМДЭГ Hag тэмдэг





/ «ft


Огноо.20.^оны...‘^сарын«Йны өдөр