Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 Нэгж талбарын дугаар: 6102101618


Улсын бүртгэлийн дугаар: Э-2101001241


Гэрчилгээний дугаар: 13726







                                            ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ГАЗАР

                                                       ЭЗЭМШҮҮЛЭХ ГЭРЭЭ








2020 оны 6 сарын 11 өдөр          № 06101-2020/00184     Орхон аймаг/хот Баян Өндор


сум/дүүрэг

                                          Нэг. Нийтлэг үндэслэл


Монгол Улсын Газрын тухай хууль, Орхон аймаг /нийслэл/-ийн Баян Өндөр дүүрэг


/сум/-ын Засаг даргын 2020 оны 02 сарын 19 -ны өдрийн 06101-A/116/2020 тоот шийдвэрийг үндэслэн газар эзэмшүүлэгчийг төлөөлж, Орхон аймаг/хотын Баян Өндөр сум/дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Батдэлгэр овогтой Бүрэн-Эрдэнэ, газар эзэмшигчийг төлөелж "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ны Еренхий захиралын 1-р орлогч Түмэн-Аюуш овогтой Батмөнх нар энэхүү гэрээг байгуулав.

                                              Хоёр. Гэрээний нөхцөл

2.1. Газар эзэмшигчид олгосон газрын нийт хэмжээ 19301981 м2


Үүнээс:


Нэгж талбарын тодорхой                     Тухайн зориулалтаар                          Газар эзэмших


хэсийг  эзэмшнх зориулалт                  эзэмших газрын хэмжээ                     хугацаа


Ашиглалт, олборлолт явуулж буй             19301981 m2                          15 жил

уурхайн талбай

2.2. Газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн


9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн хуульд


заасны дагуу газрын төлбөрийг тооцож ногдуулна.


2.3. Газрын төлбөрийг нэхэмжлэхийн дагуу Татварын албанд тушаана. Газрын төлбөр төлөгч


жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны


өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудынтөлбөрийг урьдчилан төлж болно.


2.4. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог,


зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын итгэлцүүр, төлбөрийн хувь, хэмжээ


өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг 30 хоногийн дотор


шинэчлэн ногдуулна.


Гурав. Газар эзэмшнгчнйн эрх





3.1. Гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах;


3.2. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг газар өмчлөгчөөс гаргуулж авах;


3.3. Газарт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр тогтоосон журмын дагуу нөхөн телүүлэх;


3.4. Газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ


бусдад шилжүүлэх, барьцаалах;


3.5. Газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр


тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг оусдад ашиглуулж болно.


3.6. Газрын тухай хууль тоггоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж


ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн


гэрчилгээний хугацааг сунгуулах /Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас


30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны


Засаг даргад гаргах/',


3.7. Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон тохиолдолд эрхийн гэрчилгээг хүчингүй


болгосон Засаг даргын шийдвэрийг эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь





1


хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол


гаргах эрхтэй.

                                                  Дөрөв. Газар эзэмшигчийн үүрэг


4.1. Газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;


4.2. Газрыг үр ашигтай. зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль


тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалтгай холбогдуулан тавьсан нийтлэг


шаардлагыг биелүүлэх;


4.3. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж


байх/ 5 жилд нэгудаа хийлгэнэ./',


4.4. Бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;


4.5. Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хуульд заасан


хугацаанд нь төлөх;


4.6. Төлбор төлөх үүргээ хугаиаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн


дүнгийн 0.5 хувиар хэтэрсэн хоног тутамд апданги төлөх;


4.7. Эзэмшлийн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах бол эрх бүхий Засаг


даргаас зөвшөөрөл авч, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх;


4.8. Газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил ашиглалтгай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг


тухайд нь биелүүлэх;


4.9. Кадастрын зураглал гүйиэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг өөрийн эдлэн


газартаа саадгүй нэвтрүүлж, ажиллах, мэдээлэл авах боломжоор хангах


4.10. Өөрийн эдлэн газрын хилийн эргэлтийн цэгүүдийг газардээрнь тэмдэглэсэн тэмдэггийг


хамгаалалтандаа авч, бүрэн бүтэн байдлыг хариуцах


4.11. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлэх


4.12. Эдлэн газрын эргэлтийн цэгүүдийг хөдөлгөсөн, нүүлгэн шилжүүлсэн, устгахгүй байх


4.13. Геодезийн байнгын цэг, тэмдэгт байрлаж байгаа газарт барилга байгууламж барих, газар


шорооны ажил хийхдээ сум, дүүргийн Засаг дарга буюу хил хамгаалах ерөнхий газраар уламжлан


геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авна.


4.14. Газар эзэм шүүлэх гэрээг дүгнүүлэх


4.15. Барилга байгууламжийн төлөвлөлтийн эскиз зургийг сум болон аймгийн ерөнхий


архитектороор батлуулах


4.16. Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө,


хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан


байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна.


4.17. Барилгын улаан шугам тавихад Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын геодези


зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэнг оролцуулан баталгаажуулах


4.18. Гэрээний биелэлт тооцсон дүгнэлтээр илэрсэн зөрчлүүдийг заасан хугацаанд арилгах арга


хэмжээ авах


4.19 Эзэмшил, ашиглалтанд байгаа болон орчны 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай,


ногоон байгууламжид тохижилт, арилчилгаа хийх


4.20. Холбогдох хууль тогтоомжоор тогтоосон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх;

                                              Тав. Газар эзэмшүүлэгчийн үүрэг


5.1. Газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж байгаа эсэхийг хянах;


5.2. Уг газрыг эзэмшүүлэхийн зэрэгцээ дараахь шаардлагыг газар эзэмшигчид тавих эрхтэй. Үүнд:


а. Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль


тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан


нийтлэг шаардлагыг биелүүлэх


б. Эзэмшүүлэхээр олгосон газарт зориулалтын бус барилга байгууламж барих, хун амын


амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулахгүй байх


в. Газрыг зориулалтын дагуу эрүүл ахуйн шаардлага хангаж ажиллах


г. Хот тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нехцлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн


сэргээх шаардлагын дагуу эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай


байлгана.











2


д. Барилгын зургийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх ба барилгыг


мэргэжлийн байцаагчаар хянуулах


е. Хот байгуулалтын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд еөрчлөлт орсон тохиолдолд


газар эзэмших гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах


5.3. Газрыг гэрээний нвхцөлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй


буюу Газрын тухай хуулийн 40.1.1-40.1.6 дугаар зүйлд заасан нөхцөл бий болсон тухайлбал:


а. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний


нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;


б. Газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг


сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тоггоогдсон;


в. Шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ


байгуулаагүй;


г. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй;


эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрее хугаиаанд нь бүрэн төлөегүй;


е. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр* гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил


дараалан ашиглаагүй* зэрэг тохиолдолд гэрээг хүчингүй болгож, мөн хуулийн 62 дугаар зүйлд


зааснаар хохирлыг нөхөн төлөхийг шаардах;


ё. Өмнөх гзрээний биелэлтээр илэрсэн зөрчлийг арилгуулах


5.4. Газар эзэмшүүлэх гэрээг жил бүр дүгнэх;


5.5. Холбогдох хууль тоггоомжоор олгогдсон бусад эрх, үүрэг, хариуцлага хүлээх;


Зургаа. Газрын талаарх эд хөрөнгийн эрхийн зарим зохицуулалт


6.1. Газар эзэмшигчийн эзэмшилд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх


өөр этгээдэд шилжвэл газар т»мши\ >рх мон адил шнлжих болно гэж шийдвэрлэнэ.


6.2. Энэхүү гэрээгээр эзэмших газрыг хязгаартай эзэмших эрх бүхий газар ашиглагч байгаа болон


ийнхүү ашиглахаар шаардсан бол түүний газар ашиглах нехцөл. журам нь газрын тухай хуулийн


48-р зүйлд заасан нөхцелийг дагаж мөрдөх болно. Шаардлагатай гэж үзвэл энэхүү гэрээнд


хавсаргаж болно.


6.3. Газар эзэмшигчийн газрыг бүхэлд нь буюу зарим хэсгийг гэрээний хугацаа дуусахаас өмнө


эрх бүхий байгууллага улсын тусгай хэрэгцээнд нехөн олговортойгоор солих буюу эргүүлэн авах


тухай шийдвэр гаргавал уг шийдвэрийн үндэслэл болсон талуудын урьдчилсан тохиролцоо болон


бусад эрхийн актаар зохицуулна.


6.4. Гэрээний талуудын шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл: Эзэмших эрх бүхнй газраа


зорнулалтын дагүу ззэмшээпй болон газрын толберее хүгацаанд нь төлж барагдуулаагүй


тохнолдолд газар эзэмшнх эрхийг нь хүчннгүй болгох хүртэл арга хэмжээ авч газар дээрх эд


хөренгнйн эрхийн асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэнэ, Мен зохих завшооралгүйозр


газрын х>мж»нд оорчлолт оруулсан нехцолд газар эзэмшнх эрхнйг цуцлах хүртэл арга


хэмжээ авна.


Жич: “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл


байгалийн тогголцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдзл, цөлжилт бий болсон,


бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.


“... зориулалтын дагуу газраа 2 жнл дараалан ашнглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх


тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар


дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ


эрхлээгүй /барилга. байгууламж. зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.


Долоо. Бусад зүйл


7.1. Гэрээ нь газар эзэмшигчид газрыг актаар хүлээлгэн өгч, эрх бүхий Засаг дарга газар эзэмших


эрхийн гэрчилгээ олгосон өдрөөс зхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгденө.


7.2. Газар эзэмшүүлэх гэрээг талууд жил бүр дүгнэх ба газар эзэмшигч гэрээний биелэлтийг жил


бүрийн 06-р сарын 25-ны дотор багтаан тайлагнаж, газар эзэмшүүлэгч 07-р сарын 01-ний дотор


багтаан дүгнэнэ.


7.3. Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлээгүй. өмнөх гэрээний биелэлт тооцсон дүгнэлтээр илэрсэн


зөрчлүүдийг арилгах арга хэмжээ аваагүй, дахин давтагдсан тохиолдолд Газрын тухай хууль


тоггоомжийн дагуу газар эзэмших, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох саналыг холбогдох албан


тушаалтанд уламжлан шийдвэрлүүлнэ.





3


7 А. Энэхүү гэрээтэй холбоотой бусад асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.


7.5. Газар олгох техникийн нөхцөл болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийн дагуу тухайн газар дээр байрлаж буй инженерийн шугам сүлжээг холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсаны үндсэн дээр нүүлгэн шилжүүлэх ба түүнтэй холбогдон гарах зардлыг газар эзэмших эрх авсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хариуцна.











Гэрээний талуудын албан ёсны хаяг, харилцах утас:





Газар эзэмшүүлэгч;


Орхон аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар


Орхон аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар


Утас: 70357915











Газар эзэмшигч: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ овоггой


Газрын байршил: Орхон Баян Өндер 13-р баг Үйлдвэрийн хэсэг 0


Газар эзэмшигчийн хаяг: Орхон Баян Өндор 04-р баг


Регистр / улсын бүртгэл /-ийн дугаар: /2074192/


Харилцах утас: 73501











ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:








Газар эзэмшүүлэгчийг төлөөлж:                                               Г азар эзэмшигчийг төлөөлж:





Аймгийн























Кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн


Батдэлгэр овоггой Бүрэн-Эрдэнэ







гарын үсэг /.











Энэхүү гэрээний нэг хувийг 6102101618 дугаар бүхий нэгж талбарын хувийн хэрэгт

хадгалав.