Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, УУРХАЙ АШИГЛАХ,


ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ДЭД Б ҮТЦИ ЙГХӨТЖҮҮЛ ЭХ,


АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ ГЭРЭЭ





2021.02.19 Байшинт








Энэхүү гэрээг нэг талаас Увс аймаг(нийслэл) Бөхмөрөн сум (дүүрэг)-ын


Засаг дарга Б.Сүхтулга (цаашид “Засаг дарга” гэх), нөгөө талаас ашигт


малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч Хотгор ХХК (цаашид “Тусгай зөвшөөрөл


эзэмшигч” гэх) нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) дараах нөхцөлөөр харилцан


тохиролцож 2021 оны 02-р сарын 19-ны өдөр Увс аймаг (нийслэл) Бөхмөрөн сум


(дүүрэг)-нд байгуулав.





Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Энэхүү гэрээ нь Увс аймаг Бөхмөрөн сум (дүүрэг)-ын Хар алтат багийн


нутагт Ашигт малтмалыг тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн


дагуу олгосон тусгай зөвшөөрөл эззмшигч байгаль орчныг хамгаалах, уурхай


ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр


нэмэгдүүлэх асуудлаар орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран


ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулна.


1.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбай


орших аймаг (нийслэл), сум (дүүрэг)-ын байгаль орчныг хамгаалах, уурхай


ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр


нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сайн дурын үндсэн дээр дэмжлэг


үзүүлнэ.








Хоёр. Засаг даргын эрх, үүрэг


2.1. Энэхүү гэрээний хүрээнд Засаг дарга дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


2.1.1. хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ашигт малтмал


эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг тогтвортой,»хэвийн явуулах нөхцөлөөр тусгай


зөвшөөрөл эзэмшигчийг хангах :


2.1.2. гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж


байгаа төсөл арга хэмжээний талаар орон нутгийн иргэдэд тогтмол cap бүр


мэдээлэл өгч, саналыг нь авах :


2.1.3. энэхүү гэрээний хэрэгжилтэй холбоотой уулзалт, хэлэлцүүлэг зохион


байгуулж, аймаг (сум, дүүрэг)-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан


төсөл, арга хэмжээнээс тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран хэрэгжүүлэх


боломжтой төсөл, арга хэмжээг сонгож, түүнтэй зөвшилцсөний үндсэн дээр энэ


тухай иргэдэд мэдээлэх:


2.1.4. тусгай зөвшөөрөл эзэшигчийн зарласан ажлын байр болон бараа,


ажил, үйлчилгээ худалдан авахтай холбогдсон мэдээллийг иргэдэд хүргэн ил тод,


нээлттэй хэлбэрээр зохион байгуулах :


2.1.5. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн


төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавих :


2.1.6. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хүсэлт, шаардлагыг хууль


тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, зохих хариуг өгөх .


2.1.7. уурхайн үйл ажиллагаа явуулахад сум орон нутгийн засаг захиргааны


зүгээс холбоотой болсон ажил, бичиг баримтуудыг цаг харгалзахгүйгээр тухай бүр


нь саадгүй үйлчлэх.


Гурав. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг


3.1. Энэхүү гэрээний хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх,


үүргийг хэрэгжүүлнэ:


3.1.1. үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахад орон нутгийн иргэн,


хуулийн этгээдийн зүгээс хууль бусаар саад учруулсан тохиолдолд уг асуудлыг


зохих журмын дагуу Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьж


шийдвэрлүүлэх:


3.1.2. орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэднийг


сургалтад хамруулах талаар орон нутгийн хөдөлмөрийн байгууллагатай хамтран


ажиллан, шаардлагатай ажлын байр болон түүнд тавих шаардлагыг ил тод,


нээлттэй хэлбэрээр нийтэд зарлах :


3.1.3. хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд шаардлагатай ажлын


байрны сургалтын хөтөлбөр боловсруулж, тухайн орон нутгийн иргэдийг


хамруулах ажлыг зохион байгуулах :


3.1.4. өөр орон нутгаас ажилтан, мэргэжилтэн урт хугацаагаар авч


ажиллуулах тохиолдолд холбогдох хуулийн дагуу тухайн ажилтныг Засаг даргын


Тамгын газарт бүртгүүлэх:


3.1.5. хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон үйл ажиллагааныхаа


талаар тухайн аймаг (сум, дүүрэг) -ийн иргэдэд тогтмол буюу cap бүр мэдээлэл


өгч байх :


3.1.6. бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах, ажиллах хүч сонгохдоо


тухайн орон нутагт бүртгэлтэй татвар төлөгч иргэн, хуулийн этгээдэд тэргүүн


ээлжинд давуу эрх олгох :


3.1.7. байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв


байгууллагын баталсан байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө,


хөтөлбөрийг биелүүлж ажиллах:


3.1.8. гамшгийн үед сайн дурын үндсэн дээр тухайн орон нутагт техник,


тоног төхөөрөмж, ажиллах хүчний болон бусад материаллаг туслалцаа үзүүлэх.


3.1.9. Иргэдэд үнэгүй олгох 500 тонн нүүрсийг 2021 оны 10-р сарын 01-аас


2021 оны 12-р сарын 20-ны хооронд ачааны машинаар олгох. Тухайн хугацаанд


амжиж авахгүй бол компани хариуцлага хүлээхгүй.


* 9


Дөрөв. Хамтын ажиллагааны хороо


4.1. Талуудын гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэнд хяналт


тавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороо (цаашид


“хороо” гэх)-г Засаг даргын Тамгын газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон


тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулна.


4.2. Хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд талуудын оролцоог тэгш


хангасан байна. Хорооны бүрэлдэхүүнд орох иргэдийн төлөөллийг иргэдийн


Нийтийн Хурлаас нэр дэвшүүлнэ. Хорооны бүрэлдэхүүнийг тухайн шатны Засаг


дарга томилж, чөлөөлнө.


4.3. Хороо гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэнд хяналт


тавьж ажиллана.


Тав. Гэрээний хэрэгжилт


5.1. Гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор тухайн орон нутгийн иргэдэд


гзрээ байгуулсан талаар мэдээлэх бөгөөд гэрээ, түүнтэй холбогдсон баримт


бичгийг талуудын цахим хуудсанд ажлын 3 хоногийн дотор байршуулна. Гэрээний


хувийг ажпын 5 хоногийн дотор аймаг (сум, дүүрэг)-ийн Олборлох үйлдвэрлэлийн


ил тод байдлын санаачилгын дэд зөвлөлд хүргүүлнэ.


5.2. Талууд гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тайланг дараа оны 2


дугаар сарын 1-ний дотор аймаг (нийслэл), сум (дүүрэг)-ын иргэдийн


Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлнэ.


5.3. Талууд гэрээний тухайн жилийн биелэлтийн тайланг дараа оны 2 дугаар


сарын 15-ны өдрийн дотор дээд шатны Засаг дарга болон геологи, уул уурхайн


асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.


Зургаа . Гэрээний хариуцлага


6.1. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох


хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Энэхүү гэрээ нь тусгай


зөвшөөрөл эзэмшигч хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргээс татгалзах


үндэслэл болохгүй.


6.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээ байгуулсан эсэх талаарх мэдээллийг


геологи , уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад


тогтоосон хугацаанд хүргүүлнэ.


Долоо. Маргаан шийдвэрлэх


7.1. Талууд гэрээний хэрэгжилттэй холбогдсон маргаан, зөрчлийгэв зүйгээр


шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд


гомдлоо шүүхэд гаргаж болно.


 Найм. Гэрээ хүчин төгөлдөр болох





8.1. Талууд гарын үсэг зурсан өдрөөс хой!д 1 жилийн хугацаанд гэрээ хүчин


төгөлдөр үйлчилнэ.


8.2. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө


дуусгавар болгож болно.


8.3. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт


оруулж болно. Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гэрээний нэгэн адил


хүчинтэй байх бөгөөд түүний салшгүй хэсэг болно.


8.4. Гэрээг монгол хэл дээр 4 хувь үйлдэнэ. Зайлшгүй тохиолдолд гэрээний


хувийг англи хэл дээр үйлдэж болно.

















ГЭРЭЭ БАЙГУУЛСАН








НУТГИИН ЗАХИРГААНЫ АШИГТ МАЛТМАЛЫН


БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ, БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ





(К-НЫ ЗАХИРАЛ


..(3. КАДИРХАН)


Хотгор ХХК-тай байгуулсан  гэрээний хавсралт

Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2021 онд хэрэгжүүлэх

төсөл хөтөлбөр, арга хэмжээний жагсаалт





№ Төсөл хөтөлбөр, арга хэмжээний нэр Хэрэгжүүлэх Санхүүжүүлэгч тал Төсөв /зардал/ Хэрэгжих


талууд цаг


хугацаа


1 Хилийн заставын 0127-р ангийн албан ЗДТГ Хотгор ХХК 15.0 сая 8 cap


хаагчдын 2 айлын орон сууц


2 Хамтын ажиллагааны хорооны үйл ЗДТГ Хотгор ХХК 8.0 сая 3 cap


ажиллагааг сурталчлах ажилтны цалин


3 Нийтийн биеийн тамирын заах арга ЗДТГ Хотгор ХХК 5.0 сая 6 cap


зүйчийн цалин


4 Олон нуурын зам засах ЗДТГ Хотгор ХХК 10.0 сая 5 cap


5 Цөм сүрэг бий болгох здтг Хотгор ХХК 10.0 сая 9 cap


6 Бөхмөрөний гол/ Таван салаа/-д гүүр здтг Хотгор ХХК 10.0 сая 4cap


барих төсөвт дэмжлэг үзүүлэх


7 Сумын нийт өрх, ААН, Хилийн заставд здтг Хотгор ХХК 47.4 сая 10-12 cap


2тонн нүүрс олгох/1190 тонн/


8 380 вт-ын цахилгаан тоолуур шийт 10ш здтг Хотгор ХХК 1.045 сая 2 cap


, ЮОА автомат 10ш


9 Сумын төвийн тохижилтын ажил/ мод здтг Хотгор ХХК 2.0 сая 5 cap


тарих/


10 Улсын баяр наадмын төсөвт дэмжлэг здтг Хотгор ХХК 3.0 сая 7 cap


үзүүлэх


Нийт төсөв 111.445.0 саятөгрөг