Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 БАТ^АВл


БУЛГАН АЙМГИЙНЗАС&ГДАРГЫН


ОРЛОГЧД.ЖАРГАЛСАЙХАН


БАЙГАЛЬ ОРЧНЫГХАМГААЛАХ, УУРХАЙ АШИГЛАХ,


ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ДЗД БҮТЦИЙГ


ХӨПЖҮҮЛЭХ АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ


ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ


2021.06.05. № Булган сум


Энэхүү гэрээг нэг талаас Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө


оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Дүүжий овогтой


Буманбаяр /цаашид “нутгийн захиргааны байгууллага” гэх/, нөгөө талаас ашигт


малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Тамсаг баялаг" ХХК-ийн гүйцэтгэх захирал


Батмөнх овогтой Дүүрэнбаяр /цаашид "Тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэх/ нар /цаашид


хамтад нь “Талууд” гэх/ Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх


заалт, аймгийн иргэдийн Төлөөлөлчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 8 дугаар


сарын 04-ний өдрийн 69 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн дараах нөхцөлөөр


харилцан тохиролцож 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Булган


суманд гэрээ байгуулав.


Нэг. Нийтлэг үндэслэл


1 1,Талууд энэхүү гэрээгээр орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уурхайн


ашиглалт, үйлдвэрлэлтэй холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг


хамгаалах, ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг


харилцан уялдаатай хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор гэрээний


хугацаанд хамтран хэрэгжүүлэх ажлын терөл, хугацааны талаар харилцан зөвшилцөж


хэрэгжүүлнэ.


1.2.Энэхүү гэрээгээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж нь


байгаль орчныг хамгаалах чиглэлээр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг


хангуулах, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, ашигт малтмалын ашиглалтын үйл


ажиллагааг тогтвортой хэвийн явуулах, аймаг, орон нутгийн хөгжилд бодитой дэмжлэг


үзүүлэх талаар хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулна.


1.3.Орон нутагт хийх бүтээн байгуулалтын ажлын өртөг болон мөнгөн хандив


тусламжийн хэмжээ нь Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасан


хэмжээгээр тодорхойлогдоно


Хоёр.Хамтын ажиллагааны зарчим


2.1. Мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангажажиллах.


2.2. Гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж, хариуцлагатай ажиллах.


2.3. Талууд нь хуулиар хүлээсэн үүргийг харилцан хүндэтгэж, хуулийгдээдлэх


Гурав. Талуудын зрх, үүрэг


3.1.Нутгийн захиргааны байгууллагын зрх, үүрэг


3.1.1. Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ашигт малтмал эрэх,


хайх, ашиглах үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцлөөр тусгай зөвшөөрөл


эзэмшигчийг хангах;


3.1.2. Энэхүү гэрээний хүрээнд хэрэгжүүлэх ажлыг дэмжих, хамтарч ажиллах, орон


нутгаас хамааралтай бэлтгэл ажлыг хангах, улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр


санхүүжиж буй төсөл, хөтөлбөрүүдтэй давхцуулахгүй байх талаар хяналт тавих;


3.1.3. Гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа


төсөл, арга хэмжээний талаар орон нутгийн иргэдэд мэдээлэл өгч, саналыг нь авах.


Гэрээний хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр дүгнэж, аймгийн Засаг даргын зөвлөлийн


хуралд тайлагнах;


3.1.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зарласан ажлын байр болон„бараа, ажил,


үйлчилгээ худалдан авахтай холбогдсон мэдээллийг иргэдэд хүргэн ил тод, нээлттэй


хэлбэрээр зохион байгуулах;


3.1.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн


төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих;


3.1.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хүсэлт, шаардлагыг хууль


тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, зохих хариуг өгөх;


3.1,7. Гэрээнд заагаагүй ажил, санхүүжилтийг болон хуульд заагаагүй татвар,


төлбөр хураамжийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шаардахгүй байх;


3.1.8. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс


шаардах;


3.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх,үүрэг


3.2.1. ҮЙЛ ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахад орон нутгийн иргэн,


хуулийн этгээдийн зүгээс хууль бусаар саад учруулсан тохиолдолд уг асуудлыг зохих


журмын дагуу Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьж шийдвэрлүүлэх;


3.2.2. Хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон үйл ажиллагааныхаа


талаар тухай аймаг (сум)-ийн иргэдэд тухай бүр мэдээлэл өгч байх;


3.2.3. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, ажиллах хүч сонгохдоо тухайн


орон нутагт бүртгэлтэй татвар төлөгч иргэн, хуулийн этгээдэд тэргүүн ээлжинд давуу


эрх олгох;


3.2.4. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын


баталсан байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийг биелүүлж


ажиллах;


3.2.5. Гамшгийн үед сайн дурын үндсэн дээр тухайн орон нутагт техник, тоног


төхөөрөмж, ажиллах хүчний болон бусад материаллаг туслалцаа үзүүлэх.


3.2.6. Аймаг, сумын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын


дэд зөвлөлтэй хамтран ажиллаж, шаардлагатай мэдээллийг цаг тухай бүрт нь өгөх


3.2.7. “Булган Мээж” ОНӨХК-ийн лабораториор усны шинжилгээ хийлгэх


3.2.8. Тухайн жилийн олборлосон бүтээгдэхүүний судалгааг тухайн жилийн 12


дугаар сарын 01-ний өдрийн дотор аймгийн Олборлох үйлдвэрлэлийн ил, тод


байдлын санаачилгын дэд зөвлөлд ирүүлэх


3.2.9. Орон нутгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг


үзүүлж, хамтран ажиллах


3.2.10. Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг


зохион байгуулж иргэдийг ажлын байраар хангах


3.2.11. Уурхайн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг Булган аймгийн аж ахуйн нэгж,


үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтэгдэхүүнээр хангах /мах, сүү,


хүнсний ногоо, жимс, жимсгэнэ/;


3.2.12. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээний хэрэгжилтийг бүрэн хангаж


ажиллах, нутгийн иргэд болон нутгийн захиргааны байгууллагад хагас, бүтэн жилээр


мэдээлэл өгч ажиллах,





Дөрөв. Гэрээний хэрэгжилт





4.1. Талууд гэрээг тухай жилийн 1 дүгээр улиралд багтаан байгуулж, гэрээний ил


тод байдлыг хангах зорилгоор тухайн орон нутгийн иргэдэд гэрээ байгуулсан талаар


мэдээлэх бөгөөд гэрээ, түүнтэй холбогдсон баримт бичгийг талуудын цахим хуудсанд


ажлын 3 хоногийн дотор байршуулна. Гэрээний хувийгажлын 5 хоногийн дотор аймгийн


Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын дэд зөвлөлд хүргүүлнэ.


4.2. Талууд гэрээний хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр дүгнэж, аймгийн Олборлох


үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын дэд зөвлөлөөр баталгаа>Куулан, хагас


жилийн хэрэгжилтийг 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн хэрэгжилтийг


дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын


Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст ирүүлнэ.


4.3. Орон нутагтай байгуулсан Нийгмийн хариуцлагын гэрээний хагас, бүтэн


жилийн хэрэгжилтийг хавсралтад заасны дагуу Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого


төлөвлөлтийн хэлтэс 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор дүгнэж, аймгийн Засаг


даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд


танилцуулна.





Тав. Гэрээний хариуцлага





5.1.Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай


хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Энэхүү гэрээ нь


тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргээс татгалзах


үндэслэл болохгүй.





Зургаа. Бусад





6.1.Гэрээ байгууллагч аж ахуйн нэгжийн хандив, дэмжлэг туслалцаатайгаар


хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ нь аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны


хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн салбаруудын хөгжлийг тодорхойлсон бодлогын


баримт бичигт тусгагдаж тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр


баталгаажина.


6.2.Санхүүжүүлэх эх үүсвэр дутагдсанаас хандив, тусламжийн хөрөнгөөр


хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт бусад холбогдох мэдээллийг гэрээ


байгуулах аж ахуйн нэгжүүдэд урьдчилан хүргүүлж танилцуулан, хэрэгжүүлэх эсэхийг аж


ахуйн нэгжийн саналаар зөвшилцөн тохиролцсон байна.





Долоо. Маргаан шийдвэрлэх





7 1 Талууд гэрээний хэрэгжилттэй холбогдсон маргаан, зөрчлийг эв зүйгээр


шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд гомдлоо


шүүхэд гаргаж болно.





Найм. Гэрээ хүчин төгөлдөр болох





8.1. Талууд гарын үсэг зурсан өдрөөс дараа жилийн гэрээ байгуулах өдөр


хүртэл гэрээ хүчин төгөлдөрболно.


8.2. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт өөрчлөлт


оруулж болно. Гэрээнд оруулсан нэмэлт. өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй


байх бөгөөд туүний салшгуй хэсэг болно.


8.3.Гэрээг 2 хувь үйлдэж, хувийг нутгийн захиргааны байгууллага, тусгай


зөвшөөрөл эзэмшигчид тус тус хадгална.


ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:





НУТГИЙН ЗАХИРГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ


БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ:


БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН


ТАМГЫН ГАЗРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ,


ХӨГЖЛЙР ТӨЛӨВЛӨЛТИЙН


ХЭЛТСИЙ


^Д.БУМАНБАЯР





Хаяг лгаи су багУЦогт хунтайжийн


талбай! 1 •


Утас 70342384 1


И-мэйл хаяг dbumanbayar@qmail.com


6317139545 ; 9012419


 2>/дугаар/дүгээр гэрээний 1 дүгээр хавсралт





ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНИЙ


МӨНГӨН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААР ТАЛУУДЫН ХҮЛЭЭХ


НЭМЭЛТ ЭРХ ҮҮРЭГ


Нэг.Ерөнхий зүйл


1.1. Нутгийн захиргааны байгууллага болон аймгийн нутаг дэвсгэрт үйл


аижллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид гэрээнд "заасны дагуу


харилцан тохиролцож орон нутгийн хөгжлийг дэмжиж “МӨНГӨН” хэлбэрээр хөрөнгө


оруулж болно.


1.2. Орон нутгийн хөгжлийг дэмжих хамтын ажиллагааны хүрээнд тус аймгийн


их, дээд сургуулийн 10 хүүхдийн сургалтын зардлыг даахаар тохиролцов.


Хоёр. Нутгийн захиргааны байгууллагын хүлээх эрх, үүрэг


2.1. Мөнгөн хэлбэрээр олгох хөрөнгийн хуваарийг тусгай зөвшөөрөл


эзэмшигчтэй харилцан тохиролцох замаар хийх


2.2. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс


шаардах


2.3. Мөнгөн хандивыг зориулалтын дагуу зарцуулж, үр дүнг ил тод мэдээлэх





Гурав. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг





3.1. Нутгийн захиргааны байугууллагатай хамтран мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх


хуваарийг хийх


3.2. Мөнгөн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, зориулалтын дагуу


зарцуулахыг шаардах





Дөрөв.Бусад зүйл





4.1.Мөнгөн хөрөнгийг тусгай дансанд харилцан тохиролцсон хуваарийн дагуу


2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрэн төвлөрүүлнэ.


БАТАЛГААЖУУЛАЛТ:


НУТГИЙН ЗАХИРГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИИГ


БАЙГУУЛЛАГЫГ ТӨЛӨӨЛЖ:


БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 1ЛАГ ХХК-ИЙН


ТАМШН^АЗРЫРГХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ. ЭТГЭХ ЗАХ АЛ


Б.ДҮҮРЭНБАЯР


ХЭЛТСИЙНд


I Д- н I Д.БУМАНБАЯР


Хаяг: Булл far, Цогг хунтайжийн


талбай г


Утас|703^238^


И-мэйл хаяг: dumanbaYar@qmail.com


6317139545 ; 9012419