Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО болон 

АР ДИ СИ СИ ХХК-ИЙН хооорон байгуулсан 



НАРИЙНСУХАЙТ-ШИВЭЭХҮРЭН ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО


ЗАМЫН БАРИХ-АШИГЛАХ-ШИЛЖҮҮЛЭХ КОНЦЕССЫН ГЭРЭЭ

ГЭРЭЭНИЙ АГУУЛГА



1. НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Концессын гэрээний нөхцөл

2. ХОЁРДУГААР БҮЛЭГ. Концессын гэрээний талууд

3. ГУРАВДУГААР БҮЛЭГ. Зураг төсөл, барилгын ажил, засвар арчлалт

4. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. Концессын гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих

5. ТАВДУГААР БҮЛЭГ. Хариуцлага болон хохирол барагдуулах

6. ЗУРГАДУГААР БҮЛЭГ. Нөлөө бүхий арга хэмжээ

7. ДОЛООДУГААР БҮЛЭГ. Давагдашгүй хүчин зүйл

8. НАЙМДУГААР БҮЛЭГ. Концессын гэрээг цуцлах

9. ЕСДҮГЭЭР БҮЛЭГ. Маргаан шийдвэрлэх 

10. АРАВДУГААР БҮЛЭГ. Бусад


ХАВСРАЛТУУД 
 

Хавсралт 1. Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл

Хавсралт 2. Нэмэлт Гэрээнүүд

Хавсралт 3. Замын барилгын ажил, ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөнүүд


Хавсралт 4. Бие даасан инженерийн зөвлөх үйлчилгээний гэрээ

Хавсралт 5. Даатгалын шаардлагууд

Хавсралт 6. Санхүүгийн загвар 

Хавсралт 7. Төслийн компанийн гэрчилгээ, дүрэм

Хавсралт 8. Төслийн компанийн хувь нийлүүлэгчдийн гэрээ

Хавсралт 9. Санхүүжилтийн төлөвлөгөө

КОНЦЕССЫН ГЭРЭЭ





Энэхүү гэрээг Концессын тухай хууль, Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 21-ны 198 дугаар тогтоолыг үндэслэн 
 

НЭГ ТАЛААС

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 24-ны 262 тоот тогтоолоор энэхүү гэрээг байгуулах эрхийг Төрийн өмчийн хороонд олгосноор түүнийг төлөөлж Төрийн өмчийн хорооны дарга Дулам овогтой Сугар /цаашид "Эрх бүхий этгээд" гэх/





НӨГӨӨ ТАЛААС

Ар Ди Си Си ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Баз овогтой Чулуунзоригт (Цаашид "Концесс эзэмшигч" гэх) хооронд 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр энэхүү Концессын гэрээг байгуулав.





Гэрээг ийнхүү байгуулахдаа

(А) Эрх бүхий этгээд нь уралдаант шалгаруулалтыг зарласан бөгөөд Түншлэл нь оролцох хүсэлтээ ирүүлж шалгуур үзүүлэлтүүдийг хангаснаар оролцогчдын жагсаалтанд орсон,





(Б) Түншлэл нь уралдаант шалгаруулалтын баримт бичгийн дагуу төслийн саналаа ирүүлж Эрх бүхий этгээд түүнтэй концессын гэрээний нөхцөлийг


хэлэлцээрийн үндсэн дээр хамгийн сайн харилцан тохиролцсоноор уралдаант шалгаруулалтын ялагч болсон,


(В) Түншлэл нь энэхүү Концессын гэрээг байгуулж, төслийг хэрэгжүүлэх


зорилгоор Концесс эзэмшигчийг үүсгэн байгуулсан зэргийг үндэслэв.





Энэхүү гэрээний зорилго нь Концессыг хэрэгжүулэхэд шаардлагатай Эрх бүхий этгээд болон Зохицуулах байгууллагын эрх үүрэг, Концесс эзэмшигчийн гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний нөхцөл, хамрах хүрээ, эдлэх ондгой эрхийн хэмжээ, төслийн Санхүүжүүлэгчийн эрх үүрэг, концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, хэрэгжилтжэнд хяналт тавих, дүтнэх, дуусгавар болгох, цуцлах, концессын зүйлийг төрийн өмчид шилжүүлэх, маргаан шийдвэрлэх зэрэгт Талуудын хүлээх эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Талууд энэхүү гэрээгээр тодорхойлогдсон эрх үүрэг, хариуцлагыг заавап биелүүлэх үүрэг хүлээж, дараахь нөхцөлтэйгээр харилдан тохиролцов.



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. КОНЦЕССЫН ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ


1.1 Энэхүү гэрээнд Талууд гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсанд тооцох ба Урьдчилсан нөхцөл бүрэн хангагдсан өдрөөс эхлэн гэрээ хүчин төгөлдөр болно. 
1.2 Концессын гэрээгээр хэрэгжүүлэх төсөлд зориулан олгосон газар, хайгуул, зураг төсөл, төлөвлөлт, концесс эзэмшигчийн өөрийн болон өөрийн боломжоор олж авсан хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулах Авто зам, замын байгууламж, түүний бүрэлдэхүун, тэдгээрийн өмчлөх эрх, концессын зүйлийг эзэмших, ашиглах явцад бусдад ашиглуулсанаас олсон орлого, ашиг, үр шим, оюуны өмч нь концессын зүйл байна. 
1.3 Концессын зүйлийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд олж авсан биет болон, үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрх, Концессын зүйлийн зураг төсөл, технологийн баримт бичиг, аишглалтын зааварчилгаа, ноу хау нь концессын зүйл байна.


1.4 Энэ гэрээний дагуу хэрэгжүүлэх концесс нь Концессын тухай Монгол улсын хууль, Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн 198 дугаар тогтоолд заасанаар Барих-Ашиглах-Шилжүүлэх концессын төрөлд хамаарна. 
1.5 Концесс эзэмших онцгой эрхийн хугацаа нь гэрээний урьдчилсан нөхцөлийг биелүүлж энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсоноос хойш 17 жил /арвандолоон жил/ байна. Энэ хугацаанд Концесс эзэмшигч нь авто замыг эзэмших, ашиглах, засвар арчлалтын ажлыг гүйцэтгэх, хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх, ашиг олох зорилгоор тээврийн хэрэгсэлээс төлбөр авах эрхтэй.


1.6 Энэхүү гэрээний Хавсралт 1 болох Төслийн техник эдийн засгийн үндэслэл (цаашид "ТЭЗҮ” гэх), зураг төсөл нь Моыгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу Концессын зүйлийг барих, ашиглах зэрэг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж боловсруулсан техникийн нөхцөл, эдийн засгийн иж бүрэн тооцоо, төлөвлөлт судалгааг агуулсан үндсэн баримт бичиг болно.


1.7 Концесс эзэмшигч нь Эрх бүхий этгээдийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр энэхүү гэрээгээр хүлээсэн эрх үүргээ гуравдагч этгээдэд аливаа хэлбэрээр шилжүүлэх, дараахь гэрээ хэлцэл хийхийг хориглоно. Үүнд:





а) Концессын зүйлийг бусдад бэлэглэх, арилжих, худалдах, барьцаалах,


баталгаа гаргах, өр зээл тавих;


б) Концесс эзэмшигчийн дүрэм, үүсгэн байгуулах тухай шийдвэр, дүрэм зэрэгт нэмэлт өөрчлөлт оруулах;

в) Хяналтын багцаа алдах хэмжээнд өөрчлөн зохион байгуулагдах замаар


эрх, үүргээ шилжүүлэх, хяналтын багцаа худалдах, барьцаалах, концессын


зүйлийг удирдах, эзэмших эрх, үүргийг нэгдмэл сонирхолтой этгээддээ


болон гуравдагч этгээдэд шилжүүлэх;


г) Хувьцаат компани болох, хувьцаагаа нээлттэй зах зээлд худалдах, үнэт


цаас гаргах, арилжаалах;


д) Төслийн хөрөнгө оруулагч болон төслийн гүйцэтгэгчийг өөрчлөх, гуравдагч болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй их хэмжээний, сонирхлын


зөрчилтэй гэрээ, хэлцэл байгуулах;


е) Концесс эзэмшигч Зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй,


эсхүл гүйцэтгэхгүй байж болзошгүй байдал үүссэнээс бусад тохиолдолд


дахин санхүужүүлэлт авах;


ё) ТЭЗҮ, зураг төсөл, календарчилсан графикийн дагуу гүйцэтгэх ажлыг


ямарваа нэгэн шалтгаанаар тасапдуулах, гэрээт бус өөр этгээдээр


гүйцэтгүүлэх;


ж) Концесс эзэмшигч нь газрыг зөвхөн энэхүү Концессын гэрээгээр


зөвшөөрөгдсөн төслийг хэрэгжүүлэх зорилгоор эсхүл Эрх бүхий этгээдийн


зөвшөөрсөнөөс өөр зорилгоор эзэмших, ашиглах;


з) Концесс эзэмшигч нь аливаа нэмэлт гэрээнүүд эсхүл Эрх бүхий этгээдийн


зөвшөөрлийг шаардах бусад гэрээний нөхцөлийг өөрчлөх; 
 

1.8 Зөвхөн дор дурдсан тохиолдолд Концесс эзэмшигчийн энэхүү Гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг гуравдагч этгээдэд эсхүл Эрх бүхий этгээдийн мэдэлд шилжүүлнэ:


а) Аль нэг талын санаачилгаар, эсхүл гэрээний үүрэг зөрчигдсөнөөс концессын гэрээ цуцлагдаж, Эрх бүхий этгээд өөр концесс эзэмшигчийг


сонгон шалгаруулж гэрээ байгуулсан тохиолдолд шинэ концесс эзэмшигчид;


б) Концессын тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан нөхцөл байдлын


улмаас Эрх бүхий этгээд өөртөе түр шилжүүлэн авахад. 
 

1.9 Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаас хойш 6 сарын хугацаанд Концесс эзэмшигч доор дурьдсан урьдчилсан нөхдлийг биелүүлсэнээр Гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөл хангагдсанд тооцогдож Концессын гэрээ хүчин төгөлдөр болно. Үүнд:


а) Эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн нөхцөлийн дагуу Концесс эзэмшигч


болон барилгын ажил гүйцэтгэгчийн хооронд Авто зам, замын байгууламжийг барих баршгын ажльт гэрээ байгуулах;


б) Барилгын ажил гүйцэтгэгч нь авто зам, замын байгууламжийг барих,


засварлах тусгай зөвшөөрлийг авто замын асуудал эрхэлсэн төрийн  захиргааны төв байгууллагаас авах;


в) Концесс эзэмшигчийн удирдлагын болон бүтэц зохион байгуулалтын


талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Эрх бүхий этгээдэд ирүүлэх;

г) Техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг өөрийн болон өөрийн


боломжит хөрөнгөөр боловсруулж Авто замын асуудал эрхэлсэи төрийн


захиргааны төв байгууллагаар хэлэлцуүлж батлуулах;


д) Бие даасан инженерийн гэрээг Эрх бүхий этгээдэд хүлээн


зөвшөөрөгдөхүйц хэлбэрээр байгуулах;


е) Төслийн хөрөнгө оруулалт санхүүжилтийн /зээлийн/ гэрээг байгуулж


Эрх бүхий этгээдэд ирүүлэх;


ё) Концесс эзэмшигчийн зүгээс Эрх бүхий этгээдэд энэхүү гэрээнд заасан


даатгалуудад хамрагдсан гэдгийг ыотлох зорилгоор даатгалын гэрчилгээг


хүргүүлэх;


ж) Түншлэл нь зөвхөн төслийг хэрэгжүүлэх зорилго бүхий Монгол улсад


бүртгэлтэй хуулийн этгээдийг байгуулж, хувь нийлүүлэгчдийн гэрээ болон


хүчин төгөлдөр компанийн дүрмийг Эрх бүхий этгээдэд хүргүүлэх;


з) Газар эзэмших гэрээг хууль тогтоомжийн дагуу байгуулж Эрх бүхий


этгээдэд ирүүлэх.



Эдгээр Нэмэлт гэрээнүүд нь энэхүү Концессын гэрээний Хавсралт 2-т тусгагдах бөгөөд энэхүү гэрээний салшгүй хэсэг мөн. 
 

1.10 Гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөл хангагдаагүй үед Эрх бүхий этгээд нөхцөл байдлыг үнэлэн нэмэлт хугацаа олгох эсхүл үндэслэл бүхий тохиолдолд энэхүү гэрээг хүчин төгөлдөр болгохгүй байх эрхтэй.



КОНЦЕССЫН ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН ДЭЭР БАРИГДСАН АВТО ЗАМ, ЗАМЫН


БАЙГУУЛАМЖААР ЗОРЧИЖ БАЙГАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС АВАХ


ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ 




1.11 Концесс эзэмшигч нь авто замыг ашиглалтанд хүлээн авсан өдрөес хойш концессын гэрээний хугацаанд концессын зүйлийг эзэмшиж ашиглах, засвар арчлалтыг хариуцах, хөренгө оруулалтын зардлаа нөхөх зорилгоор авто замаар зорчих тээврийн хэрэгслээс авто зам ашигласаны төлбөрийг хураах эрхийг эдлэнэ. 
 

1.12 Авто зам ашигласаны төлбөр нь нэг тонн нүүрсний тээвэрлэлт тутамд 1500 төгрөг /нэг мянга таван зуун тегрөг/ нэмэгдсэн өртөгийн татварыг ногдуулсан тохиолдолд 1650 төгрөг / нэг мянга зургаан зуун тавин төгрөг/ байна. 
 

1.13 Авто зам ашигласаны төлбөрийн хэмжээг жил тутамд 2 /хоёр/ хувиас ихгүйгзэр өсгөж болно. 
 

1.14 Энэхүү концессын гэрээний үндсэн дээр баригдсан авто зам, замын байгууламжаар зорчих дараах тээврийн хэрэгслүүд төлбөрөөс чөлөөлөгдөнө. Үүнд:


а) улс, орон нутгийн чанартай бусад авто замаар зорчих боломжгүй нөхцөл


байдал бий болсон тохиолдолд нийтийн тээвэр;


б) түргэн тусламж;

в) цагдаагийн алба;


г) онцгой байдлын ерөнхий газар;


д) аврах ангиуд;


е) гал унтраах тээврийн хэрэгслүүд;





1.15 Концесс эзэмшигч нь авто зам ашигласаны төлбөр авах системийг бүрэн автоматжуулсан байдлаар, замын төлөвлөгдсөн байдалд нийцүүлэн, даац болон зам ашиглалтын зохистой хэрэглээг хангахуйд байдлаар шийднэ.





КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙГ ШИЛЖҮҮЛЭХ ҮЕД ТАВИГДАХ ШААРДЛАГА 
 

1.16 Концессын гэрээний хугацааны эцэст Концесс эзэмшигч Концессын зүйлийг Эрх бүхий этгээдэд аливаа барьцаа, нэхэмжлэл, өглөггүйгээр Эрх бүхий этгээдийн шаардлагад заасан стандартад нийцсэн байдалтайгаар үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ. 
 

1.17 Концесс эзэмшигч нь Концессын гэрээний хугацаа дуусахаас ажлын 45 өдрийн өмнө комиссоос тогтоосон Концессын зүйлийг шилжүүлэхэд тавигдах шаардлагад заасан нөхцөлийг сайтар хангана. Концесс эзэмшигч энэхүү үүргээ биелүүлсэн эсэхийг Бие даасан инженер болон хүлээн авах комисс баталгаажуулна. 
 

ГЭРЭЭНИЙ НЭР ТОМЪЁО 
 

1.18 Энэхүү Гэрээнд хэрэглэсэн нэр томъёо түүний тайлбарыг гэрээний 10.14-р заалтанд заасны дагуу ойлгоно.



ХОЁРДУГААР БҮЛЭГ. КОНЦЕССЫН ГЭРЭЭНИЙ ТАЛУУД 
 

ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ 
 

2.1 Төрийн өмчийн хороо нь Эрх бүхий этгээдийн бүрэн эрхийг энэ гэрээ болон Концессын тухай хуульд заасны дагуу эдлэнэ.


2.2 Эрх бүхий этгээд нь Концесс эзэмшигчийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу төслийг хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан холбогдох зохицуулах байгууллагуудтай хамтарч ажиллахад нь дэмжлэг үзүүлнэ.


2.3 Эрх бүхий этгээд нь Концессын зүйлийн барилгын ажил, ашиглалт, засвар арчлалтын ажилд шаардлагатай зөвшөөрлүүдийг олгох, эсхүл авахад нь туслахаар бүх боломжит хүчин чармайлтыг гарган ажиллах боловч Концесс эзэмшигч нь тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэхтэй холбоотой

болон бусад шаардлагыг биелүүлээгүй бол Эрх бүхий этгээд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.


2.4 Эрх бүхий этгээд эсхүл зохицуулах байгууллагын өгсөн аливаа мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдал, алдаа, буруу хэлж тайлбарласан, эсхүл орхигдуулсантай холбоотойгоор Эрх бүхий этгээд, түүний ажилтан, эсхүл түүний зөвлөх нь Концесс эзэмшигчийн өмнө ямар нэгэн баталгаа өгч үүрэг хариуцлага хүлээхгүй.


2.5 Эрх бүхий этгээд нь гэрээний хэрэгжилтэнд үнэлгээ хийх, хяналт тавих эрхтэй. Эрх бүхий этгээд нь энэхүү эрхээ хэрэгжүүлэхийн тулд мэргэжлийн хяналтын болон Зохицуулах байгууллага, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд, хувь хүнийг томилон ажиллуулж болно.


2.6 Энэхүү Концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол Эрх бүхий этгээд нь Концессын онцгой эрх болон Концессын зүйлийн төлөө, эсхүл тэдгээртэй холбогдуулан ямарваа нэгэн төлбөр, хураамжийг Концесс эзэмшигчээс авахгүй. Энэхүү Концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол Эрх бүхий этгээд нь аливаа зөвшөөрөл өгөх, гэрээний урьдчилсан нөхцөл биелэгдсэнийг хүлээн зөвшөөрөх зэргийг үндэслэлгүйгээр удаашруулж, саатуулж болохгүй.

2.8 Эрх бүхий этгээд нь Концесс эзэмшигчийн санхүүгийн саналыг үнэлэн


хэлэлцээрийн явцад харилдан тохиролцсон авто зам ашигласны төлбөрийн хэмжээ болон түүнтэй холбогдолтой асуудлыг өөрийн саналын хамт Засгийн газарт хүргүүлнэ. 

2.9 Концесс эзэмшигчээс зөвшөөрөл хүссэн хүсэлт, мэдэгдлийг хүлээн авсанаас хойш ажлын 10 хоногийн дотор хянан үзэж хариу мэдэгдлийг хүргүүлнэ.



ЗОХИЦУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ





2.10 Авто замын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрлийг олгох зэрэг хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхээ эдлэж, төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.

2.11 Авто замын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, түүний шинжлэх ухааны техникийн зөвлөл нь концесс эзэмшигчийн боловсруулсан ТЭЗҮ, Зураг төслийг /Хавсралт 1/ хянаж, баталгаажуулах, шаардлагатай тохиолдолд дахин сайжируулах чиглэл өгнө.

2.12 Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь байгаль орчны үнэлгээнд өөрөө болон эрх олгосон байгууллагаараа магадлал хийлгэх, хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх байгаль орчны нөлөөлөх байдлыг ханган ажиллах төлөвлөгөөг мөрдүүлж ажиллана.


2.13 Авто замын улсын хяналтыг авто замын улсын байцаагч хэрэгжүүлнэ.

2.14 Концесс эзэмшигч Концессын зүйлийг барьж байгуулах зориулалттай газар эзэмшихтэй холбоотой зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу авахад Эрх бүхий этгээд дэмжлэг үзүүлж хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.


2.15 Энэхүү Концессын гэрээнд илт өөрөөр заагаагүй бол Зохицуулах байгууллага нь аливаа тусгай зөвшөөрөл олгохдоо үндэслэлгүйгээр удаашруулж, саатуулж болохгүй бөгөөд хэрэв ийм тохиолдол үүссэн бол үндэслэлтэйгээр, шударгаар хандан шийдвэрлэнэ.





КОНЦЕСС ЭЗЭМШИГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ





2.16 Концесс эзэмшигч нь Монгол улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд байх бөгөөд Концессын гэрээний хугацаанд бүртгэл нь хүчин төгөлдөр байж Монгол улсад мөрдөгдөж буй бүх хууль тогтоомж, дүрэм журам, стандартуудыг дагаж мөрдөнө.

2.17 Энэхүү Концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол Концесс эзэмшигч нь энэхүү Концессын гэрээний хэрэгжилтэнд шаардлагатай бүхий л тусгай зөвшөөрлийг авахтай холбогдсон шаардлагуудыг хангах үүрэгтэй.


2.18 Концесс эзэмшигч энэхүү Концессын гэрээг хэрэгжүүлэхэд ногдох бүх төрлийн татварыг болон Концессын зүйлийг ашиглах, эзэмших үйл ажиллагаа явуулахтай холбогдон гарсан аливаа нийтийн ахуйн үйлчилгээний зардал, төлбөрийг хариуцна.


2.19 Концесс эзэмшигч нь өөрийн Туслан гүйцэтгэгчдийг үүргээ биелүүлэн, Концесс эзэмшигчийг Концессын гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчих байдалд хүргүүлэхгүй байх арга хэмжээг авна.


2.20 Концесс эзэмшигч нь зориулалтад нийцсэн, зохих чанар бүхий материал, тоног төхөөрөмжийг ашиглан, Эрх бүхий этгээдийн шаардлагын дагуу ажиллаж, Төслийг тус шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлнэ. Эдгээр бүх ажлыг Монгол улсын холбогдох хууль тогтоомж болон Бие даасан инженерийн шаардлагыг хангах хэмжээнд гүйцэтгэнэ.


2.21 Төслийг хэсэгчилэн гүйцэтгүүлэх зорилгоор аливаа гуравдагч этгээд, Туслан гүйцэтгэгчтэй хамтран ажиллах нь Концесс эзэмшигчийг Эрх бүхий этгээдийн өмнө хүлээсэн аливаа үүрэг, хариуцлагаас чөлөөлөхгүй бөгөөд Концесс эзэмшигч нь тэдгээрийн үйлдэл, эс үйлдэхүйн төлөө Эрх бүхий этгээдийн өмнө бүрэн хариуцлага хүлээнэ.


2.22 Концесс эзэмшигч нь Эрх бүхий этгээд өөрөөр бичгээр зөвшөөрөөгүй бол зөвхөн Төслийг хэрэгжүүлэх ганц зорилготой Төслийн компани байна. Концесс эзэмшигч нь Төсөлтэй холбоогүй аливаа үүрэг хариуцлага хүлээхгүй. Концесс эзэмшигчийн үүсгэн байгуулах шийдвэр, дүрэмд энэ тухай заалтыг оруулсан байна.


2.23 Концесс эзэмшигч төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан байгуулсан нэмэлт гэрээнүүд, тэдгээр гэрээний талуудаас Концесс эзэмшигчид ирүүлсэн бүх баримт бичгийг Эрх бүхий этгээдэд нээлттэй болгоно.


2.24 Концесс эзэмшигч өөрийн зардлаар байгаль орчны болон эрүүл ахуй, галын аюулгүй

байдал, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны бүхий л шаардлага, холбогдох хуулийн хэм хэмжээг бүрэн хангаж ажиллана. Байгаль орчны болон эрүүл ахуй, галын аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны үүргээ хэрхэн биелүүлж буй талаар бүртгэл хөтлөх бөгөөд Эрх бүхий этгээд, түүпийг төлөөлсөн этгээдэд нээлттэй байлгана.

2.25 Концесс эзэмшигч нь Эрх бүхий этгээдийн шаардлагад нийдүүлэн дараах үйл ажиллагааг тасралтгүй байнга явуулна. Үүнд:


а) Концессын гэрээний хугацаанд Концессын зүйлийн ашиглалт, засвар


арчлалт, үйлчилгээ түгээлтийн тасралтгүй байдал болон Концесс эзэмшигчийн үндсэн үйл ажиллагааг;


б) Концессын зүйлийн эдэлгээний хугацааг зөв тооцох, ашиглалтын үйл


ажиллагааг хянах зорилгоор холбогдох баримт бичгийг Эрх бүхий этгээдэд


нээлттэй байлгах, урсгал засвар арчлалтын ажлыг тогтмол, чанартай гүйцэтгэх;


в) Авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгсэлээс авах


төлбөрийн хэмжээг харилцан тохиролцсон хугацааны туршид тогтмол байлгах зэрэг болно.


2.26 Концессын хугацаа дуусгавар болоход үндсэн үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа, урсгал засвар арчлалтын ажлыг Бие даасан инженерийн болон бусад тусгай шаардлагад нийцүүлэн гүйцэтгэсэн, эрхийн доголдолгүй Концессын зүйлийг Эрх бүхий этгээдэд шилжүүлэн өгөх үүрэгтэй. 
 

КОНЦЕССЫГ САНХҮҮЖҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ 
 

2.27 Төслийн санхүүгийн саналд тусгаснаар барилгын ажлын зардал 88,400,000,000 \наян найман тэр бум дөрвөн зуун сая\ төгрөг, түүний 53, 000 000 000 тавин гурван тэр бум\ төгрөг буюу 60 хувийг Эн Ти Би ХХК, 35 400 000 000\ гучин таван тэр бум дөрвөн зуун сая\ буюу 40 хувийг Саусгоби Сэндс ХХК санхүүжүүлнэ.


2.28 Эн Ти Би ХХК еөрт ногдох санхүүжилтийн хувийг өөрийн хөрөнгө болон бусад санхүүгийн эх үүсюрээр, санхүүжүүлэх үүрэгтэй.


2.29 Саусгови Сэндс ХХК өөрт ногдох санхүүжилтийн хувийг 100 хувь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх үүрэгтэй.



ГУРАВДУГААР БҮЛЭГ. ЗУРАГ ТӨСӨЛ, БАРИЛГЫН АЖИЛ, ЗАСВАР АРЧЛАЛТ

ABTO 3AM, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ, ТӨЛӨВЛӨЛТ





3.1 Концесс эзэмшигч Концессын зүйлийн Зураг төслийг боловсруулах, магадлал хийлгэх, барьж байгуулах, засвар арчлалтыг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр, тусгай зөвшөөрөлийн үндсэн дээр хийж гүйцэтгэнэ.


3.2 Концесс эзэмшигч нь барилгын зураг төсөлд тавигдах шаардлагын дагуу Зураг төслийг боловсруулж Монгол улсын хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллагаар магадлуулах бөгөөд, техникийн хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ.


3.3 Концесс эзэмшигч нь Концессын зүйлийг батлагдсан зураг төслийн дагуу барьж байгуулах үүрэгтэй бөгөөд авто зам, замын байгууламжийн барилгын ажлын явцад өөрчлөх эрхгүй. Барилгын ажлыг зураг төслийн шаардлагуудад нийцүүлэн, тусгай зөвшөөрел эзэмшигчээр гүйцэтгүүлнэ. Концесс эзэмшигч нь барилгын материалын худалдан авалт, түүний чанар, аюулгүй байдал, түүнчлэн Монгол улсын холбогдох бусад хууль тогтоомжтой нийцүүлэх талаар дангаар хариуцлага хүлээнэ. 
 

ABTO ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ БАРИХ, АШИГЛАЛТ, ЗАСВАР АРЧЛАЛТ 
 

3.4 Концесс эзэмшигч нь авто зам, замын байгууламжийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ холбогдох байгууллагаас баталсан баршгын норм нормативын баримт бичгийг дагаж мөрдөхөөс гадна ашиглах тоног төхөөрөмж, машин техник нь олон улсын болон дотоодын чанарын стандартын шаардлагад нийцсэн тухай баталгааг Эрх бүхий этгээд болон холбогдох Зохицуулах байгууллагад Барилгын ажил эхлэхээс өмнө ирүүлнэ.


3.5 Концесс эзэмшигч нь барилгын ажлыг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш буюу 2012 оны 4 дүгээр сарын 26-нд \бэлтгэл ажлыг


оролцуулахгүйгээр\ эхлүүлнэ. Концесс эзэмшигч Нарийнсухайт-Шивээхүрэн


чиглэлийн авто замын барилгын ажлын календарчилсан графикт тусгасан


хугацаанаас хэтрүүлэхгүйгээр дуусгана. Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн авто замын барилгын ажлын календарчилсан график (1), Нарийнсухайт- Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто замын хиймэл байгууламжийн ажлын календарчилсан график (2), Авто замын барилгын ажлын явцад татах материалын график (3), Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн авто замын барилгын ажлын санхүүжилтийн календарчилсан графикууд (4) энэхүү гэрээний Хавсралт 3-т тодорхой тусгагдсан болно.


3.6 Хэрэв Концесс эзэмшигч Барилгын ажлыг дуусгах хугацаанд дуусгаж чадахгүй бол Эрх бүхий этгээдэд хугацаа хожимдуулсны хохирлыг энэхүү гэрээний дөрөвдүгээр бүлэгт заасны дагуу төлнө. Хугацаа хожимдуулсны хохирлыг барилгын ажлыг дуусгахаар төлөвлөсөн өдөр, барилгын ажил дууссаныг нотлох өдрийн зөрүүгээр хоног бүрийг тооцож нэмсэн дүнгээр гаргана. Эрх бүхий этгээдийн энэхүү Концессын гэрээг цуцлах эрхийг үл тооцвол хугацаа хожимдуулсны хохирол нь Концесс эзэмшигч барилгын ажлыг хугацаандаа дуусгаж чадаагүйн хохирлыг барагдуулах цор ганц арга хэмжээ байна.

3.7 Концесс эзэмшигч нь Эрх бүхий этгээд эсхүл түүний томилсон аливаа төлөөний этгээдэд барилгын ажилтай холбоотой санхүүгийн бүртгэл, тайлан, барилга байгууламжинд тавих техникийн хяналтын тайлан түүнчлэн Эрх бүхий этгээдийн тухайн үед үндэслэлтэйгээр шаардаж болох бүх мэдээлэл, тайлангуудыг гаргаж өгнө.


3.8 Эрх бүхий этгээд, зохицуулах байгууллага нь барилгын ажлын аль нэг хэсэг, эсвэл хэсгүүд доголдолтой гэж үзэж байгаа бол барилгын ажлын ямар ч үед Концесс эзэмшигчид үндэслэлтэй тайлбар бүхий мэдэгдэл өгч, тухайн хэсгийг нээж, шалгах шаардлага тавьж болох ба Концесс эзэмшигч биелүүлнэ.


3.9 Эрх бүхий этгээд, зохицуулах байгууллага нь барилгын ажлын холбогдох хэсэг, хэсгүүдэд үзлэг хийж, доголдолтой бус гэдэг нь тогтоогдсон бол Эрх бүхий этгээд аливаа холбогдон гарсан нэмэлт зардлыг Концесс эзэмшигчид нөхөн төлөх ба үүнээс шалтгаалан удааширсан хугацаагаар барилгын ажлын хугацааг сунгана.


3.10 Эрх бүхий этгээд, зохицуулах байгууллага барилгын ажлын холбогдох хэсэг, хэсгүүдэд үзлэг хийж, доголдолтой гэдэг нь тогтоогдсон бол Концесс эзэмшигч өөрийн зардлаар бүх доголдолыг засч залруулан, үүнтэй холбогдон гарсан бүх үр дүнг хариуцах бөгөөд, барилгын ажлын хугацааг үүнтэй холбогдуулж сунгахгүй.


3.11 Эрх бүхий этгээд, зохицуулах байгууллагын аливаа үзлэг, хяналт, шалгалтаар барилгын ажилд доголдол байгаа нь илэрсэн, эсхүл Концесс эзэмшигч барилгыннорм, нормативын баримт бичгийг үлэмж хэмжээгээр зөрчсөн бол Эрх бүхий этгээд Концесс эзэмшигчид мэдэгдэл өгч, Концесс эзэмшигч энэхүү Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадах бөгөөд гүйцэтгэнэ гэдгээ Эрх бүхий этгээдийн шаардлагад нийцтэл харуулж чадах хүртэл Концесс эзэмшигчид тавих хяналтаа нэмэгдүүлж болно.


3.12 Хэрэв Эрх бүхий этгээд мэдэгдэл хүргүүлсэн бол хяналтыг нэмэгдүүлснээс шалтгаалан гарсан өөрийн болон Эрх бүхий этгээдийн бүх өртөг, зардлыг Концесс эзэмшигч хариуцна.


3.13 Эрх бүхий этгээд, эсхүл түүний томилсон аливаа төлөөний этгээд холбогдох аюулгүй байдлын шаардлагыг хангаж, Концесс эзэмшигч болон холбогдох гүйцэтгэгчид урьдчилан мэдэгдэж, барилгын ажил хийгдэж байгаа аль ч хэсэгт тухай бүр нэвтэрч эрх үүргээ хэрэгжүүлж болно.


3.14 Концессын зүйлийг ашиглалтанд оруулах үед барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрмийн дагуу Техникийн болон Улсын комисс хүлээн авна.


3.15 Концесс эзэмшигч нь Концессын гэрээний хугацаанд ашиглалтын хэвийн нөхцөл, найдвартай ажиллагааг хангах, тогтоосон хугацаанаас өмнө элэгдэж эвдрэхээс хамгаалах зорилгоор засвар арчлалтыг авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын арга технологи, техникийн шаардлагад тохируулан бүх төрлийн засвар, арчлалтын ажилд тавигдах шаардлагын дагуу цаг тухайд нь хийж гүйцэтгэх үүрэгтэй.


3.16 Засвар арчлалтын нарийвчилсан төлөвлөгеө нь энэхүү гэрээний Хавсралт 3-т тусгагдсан. Үүнд:


а) Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто замын засвар арчлалтын төлөвлөгөө - ачаагүй зурвас(5);


б) Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто замын засвар арчлалтын төлөвлөгөө -ачаатай зурвас(б);


в) Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто замын

засвар арчлалтын төлөвлөгөөний зардлын график- ачаагүй зурвас(7);

г) Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто замын засвар арчлалтын төлөвлөгөөний зардлын график- ачаатай зурвас(8) зэрэг болно.


3.17 Засвар арчлалтын төлөвлөгөө нь тогтмол үзлэг хийх, замын нөхцөл байдалд үнэлэлт хийх, замын техник ашиглалтын түвшин тогтоох судалгаа явуулах, илэрсэн гэмтлийн хэмжээ, шалтгааныг тогтоож яаралтай арга хэмжээ авах эсэх зэрэг ажлын үе шатаас бүрдэнэ. Концесс эзэмшигч нь энэхүү гэрээний Хавсралт 3-т заасан төлөвлөгөөний дагуу ачаатай болон ачаагүй зурвасын засвар арчлалтын ажил, урсгал засвар, ээлжит болон их засвар, шаардлагатай тохиолдолд онцгой шаардлагатай үеийн засвар үйлчилгээний төлөвлөгөөг графикт заасан хугацааны дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй.


3.18 Авто зам, замын байгууламжийн ашиглалт, засвар арчлалтын гарын авлагыг боловсруулан холбогдох хууль тогтоомж, журам, стандартууд өөрчлөгдөх бүрт шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулж шинэчлэн сайжируулна. Засвар үйлчилгээ хийсэн тухай бүртгэлийг хөтөлж Эрх бүхий этгээд, түүнийг төлөөлсөн болон хяналт тавих эрх бүхий этгээд этгээдэд нээлттэй байлгана.


3.19 Концесс эзэмшигч нь Концессын хугацаанд бүх ажилчдын эрүүл ахуй, болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж, шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг хариуцсан хэлтэс ажиллууллах ба мөрдүүлэх дүрэм журмыг боловсруулан батлуулж, гэнэтийн ослын тохиолдлын бүртгэлийг хөтлөх, түүнчлэн хэлтсийн ажил үүрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Эрх бүхий этгээдэд нээлттэй байлгана.


3.20 Концесс эзэмшигч нь Төслийн газраас үнэт эсхүл хуучны эд өлгийн зүйлс, палентлоги, археологийн олдвор олвол тэр даруй ажлыг зогсоож Эрх бүхий этгээд болон орон нутгийн удирдлагад мэдэгдэж, тэдний зааварчилгааг биелүүлнэ. Концесс эзэмшигч нь тэдгээр олдворуудыг бусад этгээдүүд ашиглах, гэмтээхээс сэргийлэх шаардлагатай арга хэмжээг яаралтай авна.


3.21 Эрх бүхий этгээд Концесс эзэмшигчид урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр Концессын гэрээний хугацаа дуусахаас хорин дөрвөн (24) сарын өмнө энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу Концессын зүйлийн их засварын ажлыг хийж байгаа эсэх, ашиглалтын байдал, элэгдэл хорогдол, шилжүүлэхэд тавигдах шаардлага болон шинэчлэл засварын ажлыг тодорхойлох, үнэлэх зорилгоор комисс томилон ажиллуулна.


3.22 Шилжүүлэн өгөх замын зайлшгүй хангасан байх нөхцөл байдлын үзүүлэлтийг хүснэгтээр үзүүлэв.





Замын нөхцөл байдлын үзүүлэлт; Техникийн шаардлага (хүлцэх алдаа) 
Талбайн цэвэрлэгээ: Зам болон замын барилга байгуупамжын ойр орчимд барилгад ашигласан материалын үлдэгдэл, хэлтэрхий, эвдэрч ховхорсон хэсэг зэрэг хоггүй байх 




Хучилт хөвөө, далангийн хажуу налуу: 
Замын тэгш бус байдал: БНБД болон AASHTO-д заасан шаардлагын дагуу 
Хонхор хотгор: Байхгүй

Хотойлтын үзүүлэлт: 0.5 мм 
БИЕ ДААСАН ИНЖЕНЕР





4.1 Концесс эзэмшигч нь энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш 30 хоногийн дотор


энэхүу Концессын гэрээнд тусгагдсан үүрэг, хариуцлага, үйлчилгээ, үйл


ажиллагааг хянах туршлага бүхий, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж мэргэшсэн,


нэр хүндтэй гурван хуулийн этгээдээс нэр дэвшигчдийн бүрэлдэхүүн бүхий


жагсаалтыг зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний төслийн хамтаар Эрх бүхий


этгээдэд хүргүүлнэ.


4.2 Эрх бүхий этгээд нь жагсаалтыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Бие


даасан инженерийг тус жагсаалтаас томилж. энэ тухай Концесс эзэмшигчид


мэдэгдэнэ. Бие даасан инженерийн ажлын болон тайлангийн хугацаа, үзүүлэх


үйлчилгээний хүрээг зөвлөх үйлчилгээний гэрээнд тусгаж энэхүү гэрээний


Хавсралт 4-т хавсаргана.


4.3 Бие даасан инженер нь Эрх бүхий этгээдэд сард нэг удаа, эсхүл төслийг


хэрэгжүүлэх явцад гарах шаардлагын дагуу түүнээс илүү давтамжтайгаар зөвлөх


үйлчилгээ үзүүлэх гэрээнд тусгасан асуудлуудаар тайлан ирүүлнэ.


4.4 Бие даасан инженер нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний нөхцөлийн дагуу


тогтмол хугацаанд төлбөрийн нэхэмжлэлийг Эрх бүхий этгээдэд ирүүлнэ. Концесс


эзэмшигч нь Эрх бүхий этгээдийн бичгээр баталгаажуулсан нэхэмжлэлийн үнийн


дүнг телнө.


4.5 Хэрэв аль нэг тал нь Бие даасан инженерийн аливаа зөвлөгөө, заавар, шийдвэрийг


хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд маргаан шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлэнэ.


4.6 Хэрэв Эрх бүхий этгээд эсхүл Концесс эзэмшигчийн зүгээс Бие даасан инженерийг


өөрийн үүргээ шударга, зохистой хэмжээгээр, хүчин чармайлт гарган гүйцэттэхгүй


байна гэж үзэх үндэслэлтэй шалтгаан байвал Эрх бүхий этгээд Бие даасан


инженерийн томилгоог дуцалж еөр Бие даасан инженерийг томилж болно.


4.7 Концесс эзэмшигч нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнд заасан шаардлагад


нийцүүлэн Бие даасан инженерийг ажлын өрөө, техник хэрэгсэлээр хангах ба


үүргээ гүйцэтгэхэд нь бүрэн хамтарч ажиллана.








АВТО ЗАМ. ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГА, ЗАСВАР АРЧЛАЛТЫН


АЖИЛ, АШИГЛАЛТИЙН ҮЕИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ


4.8 Концесс эзэмшигч нь Монгол улсын Засгийн газрын 2009 оны 72-р тогтоолоор


баталсан Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм болон авто замын


салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норм норматив, схандарт, техникийн


баримт бичгүүдийг заавал мөрдөж ажиллах үүрэгтэй.


4.9 Концесс энэмшигч нь энэхүү авто замын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа


норм норматив, стандарт, техникийн баримт бичгүүд, авто замын байнгын арчлалт


цэвэрлэгээ, хөдөлгөөний аюулгүй байдал, улирлын болон төлөвлөгөөт засварын


ажлыг өөрийн хөрөнгөөр хариуцан гүйцэтгэж хэрхэн биелүүлэн ажиллаж байгаад


дотоод хяналт тавьж, хяналтын тайланг гурван cap тутамд Эрх бүхий этгээдэд


хүргүүлиэ.





17


нөхцөлийг хангах, бүрдүүлэх тухай мэдэгдэл хүргүүлж зохих  хугацааг зааж өгнө.


б) Концесс эзэмшигч нь засвар арчлалтыг Эрх бүхий этгээдийн шаардлагад заасан хэмжээнд хүртэл, заасан хугацаанд багтаан гүйцэтгэх ба тус хийх ажлыг хийхэд гарах зардлыг өөрөө хариуцна.


в) Хэрэв Концесс эзэмшигч мэдэгдэлд заасан засвар арчлалтын ажлыг заасан хугацаанд эхэлж гүйцэтгээгүй бол зардлыг Саатуулах сангийн данснаас хасах замаар нөхнө. 
 

3.24 Хэрэв Концесс эзэмшигчид Эрх бүхий этгээдээс 3.23. а)-д заасан мэдэгдэл хүргүүлсэн бол Эрх бүхий этгээд Концессын гэрээний хугацаа дуусахаас арван найман (18) сарын өмнө засвар арчлалтын хийгдээгүй ажлын тооцоолсон зардалтай тэнцэх төлбөрийг Саатуулах сангийн дансанд Концессын гэрээний хугацааг дуустал эсхүл цуцлагдтал байршуулна. Саатуулах сангийн мөнгөн хөрөнгийг зевхөн Эрх бүхий этгээд зориулалтын дагуу захиран зарцуулах эрхтэй байна. 
 

3.25 Хэрэв Концесс эзэмшигч засвар арчлалтын хийгдээгүй ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд Эрх бүхий этгээд Саатуулах сангийн дансанд байгаа үлдэгдлийн хэмжээгээр татан авч нөхөн төлнө. Тухай бүр Саатуулах сангийн дансанд төвлөрүүлж байсан үнийн дүнгүүдийн нийлбэр Концесс эзэмшигчийн зардлыг нөхөхөд хүрэлцэхгүй бол үлдсэн хэсгийг Концесс эзэмшигч өөрөө хариуцна. 
 

3.26 Хэрэв Концесс эзэмшигч засвар арчлалтын ажлыг мэдэгдэлд заасан хугацаанд хангалттай хэмжээнд хүртэл гүйцэтгэж чадахгүй бол Эрх бүхий этгээдэд засвар арчлалтын ажлыг Концесс эзэмшигчийн зардлаар өөрөө хийх, эсхүл бусдыг хөлслөн хийлгүүлэх эрхтэй байх бөгөөд Саатуулах сангийн данснаас зардлыг татаж авах ба эсхүл Саатуулах сангийн дансанд хангалттай үлдэгдэл байхгүй бол Концесс эзэмшигч засвар арчлалт хийхтэй холбогдон гарсан аливаа зардлыг хариуцах ба Эрх бүхий этгээдэд нөхөн төлнө. 
 

3.27 Хэрэв Концесс эзэмшигч нь:


а) Эрх бүхий этгээдийн шаардсан засвар арчлалтын ажлыг хангалттай хэмжээнд гүйцэтгэсэн;


б) Тухайн ажлын бүх зардлыг Концесс эзэмшигч төлсөн бөгөөд;


в) Энэхүү Гэрээг цуцлах тухай аливаа мэдэгдэл хүлээн аваагүй бол, Эрх бүхий этгээд Саатуулах сангийн дансанд байгаа үлдэгдлийг Концесс эзэмшигчид шилжүүлнэ. 
 

3.28 Талууд Концессын зүйлийг барих, апшглах, засвар арчлалтыг хийх үйл


ажиллагаанд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Бие даасан инженерээр дамжуулан өөрчлөлт оруулах тухай мэдэгдэлийг хэдийд ч гаргах эрхтэй. 
 

3.29 Концесс эзэмшигч болон Эрх бүхий этгээд нь Концессын гэрээний хугацааны туршид Бие даасан инженер болон зохицуулах байгууллагаар зөвшөөрөгдвөл:


а) барилгын ажлын дуусгах хугацааг түргэтгэх,


б) ажлыг гүйцэтгэх, засвар арчлалт хийх, ашиглахтай холбогдон Концесс


эзэмшигчээс гарах зардпыг бууруулах эсвэл өсгөх,

в) гүйцэтгэсэн ажлын үр ашгийг дээшлүүлж, төслийн үнэлэмжийг  нэмэгдүүлэх,


г) Концессын гэрээний хугацааг сунгах буюу богиносгох зэрэг шийдэлд


хүрч болно. 
 

3.30 Өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг хүлээн авсан тал ажлын 20 хүртэлх хоногт багтаан шаардлагатай мэдээллийг доорх нөхцлүүдийг тусгасан баримтуудын хамт Бие даасан инженер болон Эрх бүхий этгээд, зохицуулах байгууллагад хүргүүлнэ. Үүнд:


а) санал болгож буй зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, засвар


арчлалт хийх зардлын болон авто зам, замын байгууламжаар зорчиж


байгаа тээврийн хэрэгсэлээс авах төлбөрийн хэмжээ болон бусад өөрчлөлтийг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө;


б) барилгын ажлыг дуусгахаас өмнө өөрчлөлт оруулахаар бол барилгын үе шатны ажлын төлөвлөгөөнд өөрчлөлтийн үзүүлэх нелөө, гүйцэтгэх ажил ихэссэн эсхүл багассантай холбогдуулан гарах нэмэлт болон хэмнэлтийн зардлын тооцоо, судалгаа;


в) бусад шаардлагатай гэж үзсэн бичиг баримтууд зэрэг болно. 
 

3.31 Бие даасан инженер, зохицуулах байгууллага нь Талуудын ирүүлсэн мэдээллийг нягтлан, өөрчлөлт нь ажлын гүйцэтгэлд болон Төслийн ашигг ажиллагааны байдалд хэрхэн нөлөөлөх, шаардлагатай бол үнийн саналыг шалгаж, өөрчлөлтөөс үүдэн Концесс эзэмшигчээс гарах нэмэлт болон хэмнэлтийн зардлын хэмжээг тогтоон Концессын хугацааг сунгах, богиносгох болон бусад шаардлагатай тохиолдолуудыг үнэлсэн бие даасан дүгнэлт гаргана. 
 

3.32 Бие даасан инженер нь Талуудаас энэхүү гэрээний 3.30-р заалтанд дурьдагдсан мэдээлэлийг хүлээж авснаас хойш ажлын 10 өдрийн дотор өөрийн дүгнэлтийг эцсийн байдлаар холбогдох талуудад хүргүүлнэ.


3.33 Эрх бүхий этгээд нь Бие даасан инженерийн дүгнэлтийг үндэслэн өөрчлөлтийг хүлээн авахаар шийдвэрлэсэн тохиолдолд Концесс эзэмшигчтэй зөвлөлдсөний үндсэн дээр өөрчлөлтийн нөхцлүүдийг баталгаажуулж дүгнэлтийг гаргасан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор тохирох шийдвэрийг гарган шаардлагатай тохиолдолд Концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна. 
 

3.34 Концесс эзэмшигч нь энэхүү шийдвэрийг хүлээн авснаар шийдвэрийг


биелүүлэхтэй холбогдон гарах зардал, цаг хугацааны талаарх аливаа маргаантай асуудлыг үл харгалзан нэн даруй гүйцэтгэж эхэлнэ.
 

3.35 Концесс эзэмшигч нь ажлын талбай, төслийн газартай зэрэгцээ орших


байгууламжийн инженерийн дэд бүтцийн ханамжийн тасралтгүй байдлыг


алдагдуулахгүй байх үүрэг хүлээнэ.




ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.


КОНЦЕССЫН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТЭНД ХЯНАЛТ ТАВИХ

БИЕ ДААСАН ИНЖЕНЕР





4.1 Концесс эзэмшигч нь энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш 30 хоногийн дотор энэхүү Концессын гэрээнд тусгагдсан үүрэг, хариуцлага, үйлчилгээ, үйл ажиллагааг хянах туршлага бүхий, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж мэргэшсэн, нэр хүндтэй гурван хуулийн этгээдээс нэр дэвшигчдийн бүрэлдэхүүн бүхий жагсаалтыг зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний төслийн хамтаар Эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.


4.2 Эрх бүхий этгээд нь жагсаалтыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Бие даасан инженерийг тус жагсаалтаас томилж. энэ тухай Концесс эзэмшигчид мэдэгдэнэ. Бие даасан инженерийн ажлын болон тайлангийн хугацаа, үзүүлэх үйлчилгээний хүрээг зөвлөх үйлчилгээний гэрээнд тусгаж энэхүү гэрээний Хавсралт 4-т хавсаргана.


4.3 Бие даасан инженер нь Эрх бүхий этгээдэд сард нэг удаа, эсхүл төслийг


хэрэгжүүлэх явцад гарах шаардлагын дагуу түүнээс илүү давтамжтайгаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнд тусгасан асуудлуудаар тайлан ирүүлнэ.


4.4 Бие даасан инженер нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний нөхцөлийн дагуу тогтмол хугацаанд төлбөрийн нэхэмжлэлийг Эрх бүхий этгээдэд ирүүлнэ. Концесс эзэмшигч нь Эрх бүхий этгээдийн бичгээр баталгаажуулсан нэхэмжлэлийн үнийн дүнг телнө.


4.5 Хэрэв аль нэг тал нь Бие даасан инженерийн аливаа зөвлөгөө, заавар, шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд маргаан шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлэнэ.


4.6 Хэрэв Эрх бүхий этгээд эсхүл Концесс эзэмшигчийн зүгээс Бие даасан инженерийг өөрийн үүргээ шударга, зохистой хэмжээгээр, хүчин чармайлт гарган гүйцэттэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй шалтгаан байвал Эрх бүхий этгээд Бие даасан инженерийн томилгоог дуцалж өөр Бие даасан инженерийг томилж болно.


4.7 Концесс эзэмшигч нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнд заасан шаардлагад нийцүүлэн Бие даасан инженерийг ажлын өрөө, техник хэрэгсэлээр хангах ба үүргээ гүйцэтгэхэд нь бүрэн хамтарч ажиллана.



АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГА, ЗАСВАР АРЧЛАЛТЫН


АЖИЛ, АШИГЛАЛТИЙН ҮЕИЙН ЧАНАРЫН ХЯНАЛТ 
 

4.8 Концесс эзэмшигч нь Монгол улсын Засгийн газрын 2009 оны 72-р тогтоолоор баталсан Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрэм болон авто замын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норм норматив, схандарт, техникийн баримт бичгүүдийг заавал мөрдөж ажиллах үүрэгтэй.


4.9 Концесс энэмшигч нь энэхүү авто замын салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норм норматив, стандарт, техникийн баримт бичгүүд, авто замын байнгын арчлалт цэвэрлэгээ, хөдөлгөөний аюулгүй байдал, улирлын болон төлөвлөгөөт засварын ажлыг өөрийн хөрөнгөөр хариуцан гүйцэтгэж хэрхэн биелүүлэн ажиллаж байгаад дотоод хяналт тавьж, хяналтын тайланг гурван cap тутамд Эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.

4.10 Эрх бүхий этгээд нь ашиглалтын хугацааны аль ч үед ашиглалтын үйл ажиллагаа энэхүү Концессын гэрээний дагуу явагдаж байгаа эсэхийг шалгах болон бусад аливаа зорилгоор гүйцэтгэлийн хяналтыг өөрийн зардлаар хийж болно. Энэ тохиолдолд Концесс эзэмшигч нь Эрх бүхий этгээдэд өөрийн зүтээс боломжит туслалцааг үзүүлнэ. Эрх бүхий этгээд нь хяналтын үр дүнгийн талаар Концесс эзэмшигчид мэдэгдэх эрхтэй бөгөөд Концесс эзэмшигч нь Эрх бүхий этгээдийн өгсөн саналыг цаашдыы ашиглалтын үйл ажиллагаандаа харгалзан үзэх үүрэгтэй.


4.11 Концесс эзэмшигч нь авто зам, замын байгууламжийн шинэчлэлт, засварын ажлын төлөвлөгөөг баталж эхлүүлэх огнооноос 3 сарын өмнөөс эхлэн жил бүр төлөвлөсөн засвар үйлчилгээний жилийн хуваарийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ. Төлөвлөсөн засвар үйлчилгээний жилийн хуваарьт засвар үйлчилгээг гүйцэтгэхтэй холбогдон гарч болох бүх асуудал, засвар үйлчилгээг гүйцэтгэх үед Эрх бүхий этгээдийн чиг үүрэгт хамаарах бүх асуудал, бусад шаардлагатай мэдээллийг тусгана.


4.12 Концесс эзэмшигч нь төлөвлөсөн засвар арчлалтын сарын хуваарийг тухайн сараас ажлын 10 өдрийн өмнө эрх бүхий этгээдэд ирүүлэх ба сарын хуваарь нь жилийн хуваарьтай уялдаатай байна. Төлөвлөсөн засвар арчлалтын сарын хуваарьт ирэх сард гүйцэтгэх засвар үйлчилгээ болон өмнөх сард гүйцэтгэсэн засвар холбогдон гарч болох асуудлуудыг бусад мэдээллийн хамт тусгана.


4.13 Концесс эзэмшигч нь төлөвлөсөн засвар арчлалтын сарын хуваарийг баримтлан ажиллах бөгөөд хуваарьт тусгасан бүх засвар cap бүрийн эцэст гүйцэтгэсэн байх үүрэгтэй бөгөөд хяналтын тайланд бүрэн тусгана.


4.14 Концесс эзэмшигч нь хяналтын тайлан, эсхүл төлбөрийн тухай мэдээллийг худал мэдүүлсэн, эсхүл ееөн (9) сарын хугацаанд хоёр (2) болон түүнээс дээш удаа алдаатай хяналтын тайланг ирүүлсэн тохиолдолд Эрх бүхий этгээд нь Концесс эзэмшигчийг энэхүү Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай хэмжээгээр гүйцэтгэж байгаа, эсхүл гүйцэтгэж чадна гэдгээ батлан харуулах хүртэл Концесс эзэмшигчид тавих хяналтын түвшинг нэмэгдүүлж болно.


4.15 Эрх бүхий этгээд нь Концесс эзэмшигч Эрх бүхий этгээдэд Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай хэмжээгээр гүйцэтгэж байгаа, эсхүл гүйцэтгэж чадна гэдгээ батлан харуулж чадаагүй боловч дараахь тохиолдолд Концесс эзэмшигч өөрийн үүргээ гүйцэтгэх чадвартай, гүйцэтгэх болно гэдгийг хангалттай хэмжээнд батлан харуулсан гэж үзнэ. Үүнд:


а) Концесс эзэмшигч нь хуурамч тайлан, нэхэмжлэх, төлбөр хураахтай


холбоотой аливаа мэдээллийг гуйвуулсан ажилтныг ажлаас халсан; эсхүл


б) Мэдэгдэл хүргүүлсний дагуу Эрх бүхий этгээдээс мэдэгдэл ирүүлснээс


хойш дараагийн гурван (3) сарын турш алдаатай тайлан ирүүлсэн зөрчил 

гараагүй тохиолдолд зэрэг болно.


4.16 Концесс эзэмшигч нь зам ашиглалтын явцад тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын түвшинг хангахын тулд замын хөдөлгөөнд нүүрс тээвэрлэх хүнд даацын машинууд зөвшөөрөгдсөн жинтэй оролцож буй эсэхийг хянах, зохицуулах үүрэг бүхий Чанарын албыг байнгын орон тоотойгоор ажиллуулна. Чанарын алба нь апшглалтын үед үүсч болзошгүй сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх үүрэгтэй.

ҮҮРГИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХАНГАХ



4.17 Энэхүү гэрээний нөхцөлийг зөрчсөн нь гэрээ цуцлах үндэслэл болохгүй гэж үзвэл Талууд хохирогч талдаа учруулсан бодит хохиролыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ. Хохирлын хэмжээг эс зөвшөөрсөн тохиолдолд хохирол нэхэгч тал хохирлын хэмжээг шүүхэд хандан тогтоолгож болно. Гэрээний дор дурьдсан үүрэг зөрчигдсөн тохиолдолд дараахь анз хүлээнэ.


а) Гэрээний урьдчилсан нөхцлийг хугацаанд нь биелүүлж амжаагүйгээс


барилгын ажлын төлөвлөгөөнд заасан хугацаанд барилгын ажлыг


эхлүүлээгүй бол барилгын ажлын гүйцэтгээгүй үнийн дүнгээс 0,1 хүртэл


хувиар алданги тооцно.


б) Нарийнсухайт- Шивээхүрэн чиглэлийн 47,5 км авто замын барилгын


ажлыг авто замын барилгын ажлын календарчилсан графикт (1) заасан


хугацаанд нь дуусгаж ашиглалханд бүрэн оруулаагүй бол хугацаа


хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,1 хүртэл хувиар


алданги тооцно.


в) Барилгын ажлын явцад чанарын шаардлага хангаагүй барилгын материал, тоног төхөөрөмжийг ашиглах, угсрах тохиолдолд тухайн тоног


төхөөрөмж, барилгын материалын үнийн дүнгийн 10 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.


4.18 Концесс эзэмшигч нь авто замыг хүлээн авсанаас хойш авто зам ашигласаны төлбөрийг хураах эрхийг эдлэхдээ тогтоосон тарифыг дур мэдэн өөрчилж хэрэглэгчдийг хохироосон бол Концессын гэрээг хүчингүй болгох үндэслэл болно.


4.19 Концесс эзэмшигч, түүний ажилтан, албан тушаалтан, төлөөлөгч, туслан гүйцэтгэгчийн ажилтнуудын хайхрамжгүй, санаатай болон санамсаргүй, аливаа үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалж Эрх бүхий этгээд болон гуравдагч этгээдэд учирсан хохирлыг концесс эзэмшигч хариуцан арилгуулах үүрэгтэй.



САНХҮҮГИЙН УДИРДЛАГА, ТАЙЛАН БҮРТГЭЛ
 

4.20 Концесс эзэмшигч нь нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн Монгол улсын хууль тогтоомж, стандартын дагуу өөрийн зардлаар гүйцэтгэх бөгөөд санхүүгийн аудит хийх компанийг Эрх бүхий этгээдтэй зөвлөлдсөний үндсэн дээр сонгоно. Концесс эзэмшигч нь ажил, гүйлгээгээ нягтлан бодох бүртгэлд Монгол улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг, мөнгөөр хөтөлнө. Концесс эзэмшигч нь нягтлан бодох бүртгэлийн тайлан, баримт бичгүүдийг концессын зүйлийг Эрх бүхий эхгээдэд шилжүүлэх хүрхэлх хугацаанд Монгол улсын нухаг дэвсгэрх хадгална. Энэхүү нягтлан бодох бүртгэлийн тайлан, баримтуудыг Эрх бүхий этгээдэд хүргүүлнэ. Эрх бүхий этгээд нь сонгогдсон аудитортай Концесс эзэмшигчийн нягтлан бодох бүрхгэл, үйл ажиллагааны талаар тухай бүр уулзах эрххэй. Эрх бүхий эхгээд өөрөө эсхүл зохих хөрийн байгууллага


болон бие даасан аудитын компаниар нэмэлт аудит хийлгэж болох ба нэмэлт аудитын зардлыг тус аудитын үр дүнд баримт бичгийн зөрчил илэрсэн тохиолдолд

Концесс эзэмшигч, бусад тохиолдолд Эрх бүхий этгээд хариуцна.


4.21 Концесс эзэмшигч нь Эрх бүхий этгээдийн үндэслэлтэйгээр шаардсан бүх мэдээллийг гаргаж егөх ба Эрх бүхий этгээдийн төлөөлөгч нь барилгын ажил, концессын зүйл, концесс эзэмшигчийн үйл ажиллагаа явуулж буй аливаа албан газруудыг үзэх, нягтлан бодох бүртгэлийн тайлан, баримт, тооцоо, зураг төсөл, техникийн зураг. төсөлтэй холбоотойгоор хуримтлуулсан бусад мэдээллийн сантай танилцахыг эрхтэй бегөөд Эрх бүхий этгээдээс Концесс эзэмшигчид үндэслэлтэй мэдэгдэл өгсний дараа барилгын ажил гүйцэтгэгчийн нягтлан бодох бүртгэлийн тайлан, баримт, тооцоо, Концессын зүйлийн ашиглалт, засвар арчлалттай холбоотой техникийн зураг, бусад мэдээллийг Эрх бүхий этгээдэд хүргүүлэх арга


хэмжээ авна.


4.22 Концесс эзэмшигч нь санхүүгийн жилийн улирал бүрийн эцсээс хойш 30 өдрийн дотор дараахь тайлангуудыг Эрх бүхий этгээдэд ирүүлнэ. Үүнд:


а) мөнгөн урсгалын;


б) балансын 

в) орлого, үр дүнгийн;


г) өмчийн өөрчлөлтийн зэрэг болно. 
 

4.23 Концесс эзэмшигч нь дараахь тохиолдлуудад Эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэнэ. Үүнд:


а) Концесс эзэмшигч уг гэрээний 1.7 а) заалтыг зөрчсөний улмаас аливаа


өмч хөрөнгөнд төлбөр ногдуулах, барьцаалах, битүүмжлэх болсон нөхцөлд Концесс эзэмшигч нь энэхүү Концессын гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь сөргөөр нөлөөлөх бол;


б) Өөрийн хувьцаатай холбоотой аливаа гүйлгээний талаар мэдсэн даруй;


в) Зээлийн гэрээ зөрчигдсөний улмаас үүссэн нөхцөл байдал болон үүдэн


гарч болзошгүй үр дагаврын талаар;


г) Энэхүү Концессын гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх болон


Концессын гэрээг зөрчих эсхүл цуцлахад хүргэх аливаа асуудал, нөхцөл


байдал, үүнээс үүдэн гарч болзошгүй үр дагаврын талаар.


4.24 Энэхүү Концессын гэрээний хугацаа дууссан, эсхүл цуцлагдах үед Концесс эзэмшигч нь бүх хяналтын тайлангууд, санхүүгийн тайлан, засвар арчлалтын гарын авлага зэрэг бичиг баримт, бүртгэлийн архивыг Эрх бүхий этгээдэд, эсхүл түүний заасан хэлбэрээр заасан газарт хүргүүлнэ.


4.25 Концесс эзэмшигч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай, зохих мэргэжил, чадвар бүхий боловсон хүчнийг Монгол улсад байнга ажиллуулна. Концесс эзэмшигч нь дээрх нийтлэг шаардлагад хязгаар тавихгүйгээр удирдах албан тушаалтнуудыг боломж гармагц томилж, байнга ажиллуулна.


4.26 Эрх бүхий этгээд нь Концесс эзэмшигч, эсхүд барилгын ажил гүйцэтгэгч, эсхүл ашиглалт, засвар арчлалтын ажил гүйцэтгэгнийн аливаа ажилтан, боловсон хүчнийг ажлын байрны шаардлага хангаагүй, үүргээ биелүүлж чадахгүй байгааг нотолсон тохиолдолд солих шаардлагыг Концесс эзэмшигчид тавьж болох ба Концесс эзэмпшгч нь Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хүрээнд нэн даруй шаардлага хангасан, чадварлаг мэргэжилтнээр солих арга хэмжээг авна.


4.27 Концесс эзэмшигч нь Концессын гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд дараахь хэлцэлүүдийг хийх болон хийхээр завдаж буй бол Эрх бүхий этгээдэд шууд тайлагнах үүрэгтэй. Үүнд:

а) нийт үнийн дүн нь их хэмжээний хэлцэлийн үнийн дүнгээс хэтрэх


хэмжээний төлбөрүүдийг Концесс эзэмшигч гаргах эсхүл Концесс


эзэмшигчид олгох талаар байгуулах аливаа гэрээ хэлцэл;


б) Концесс эзэмшигчийн байгуулах аливаа гэрээ Нэгдмэл сонирхолтой  этгээдтэй хийх гүйлгээтэй хамааралтай бол;


в) Концесс эзэмшигчийн үндсэн үйл ажиллагааны хүрээнээс гадна аливаа гэрээ, хэлцэл хийхээр бол;


г) Хавсралт 5-д (Даатгалын шаардлагууд) заасан даатгалуудад орсон аливаа өөрчлөлтийн талаар.


4.28 Концесс эзэмшигч нь төлөөлөн удирдах зөвлөл, удирдах албан тушаалтан, байгууллагын бүтцэд өөрчлөлт орсон тухай болон энэхүү Концессын гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь нөлөө үзүүлж болох Концесс эзэмшигчийн өөрийн санаачлагаар хийж буй аливаа өөрчлөлтийн талаарх шийдвэрийг хүчин төгөлдөр болохоос нь 10 хоногийн өмнө Эрх бүхий этгээдэд мэдэгдэнэ.


4.29 Концесс эзэмшигч нь дараахь тохиолдлуудад нэн даруй Эрх бүхий этгээдэд тайлагнана. Үүнд:


а) Концесс эзэмшигчийн санаачлагаар хийгдсэнээс бусад тохиолдолд


4.28-р заалтанд заасан өөрчлөлтүүдийг;


б) Концесс эзэмшигч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд бодит нөлөө үзүүлж болзошгүй үндэслэл бүхий нэхэмжлэлүүд болон энэхүү Концессын гэрээ, Нэмэлт гэрээ, Зээлийн гэрээнүүдэд гарсан зөрчлийг зэрэг болно. 
 

ДААТГАЛ 
 

4.30 Концесс эзэмшигч нь Хавсралт 5 (Даатгалын шаардлагууд болон доод хязгаар)-ын дагуу өөрөө буюу Барилгын ажлын гүйцэтгэгч болон Туслан гүйцэтгэгчдийг даатгалд хамруулах, даатгалын үнэлгээний дүнгийн хамгийн доод хязгаарыг ханган төслийн хугацаанд даатгалд хамрагдах үүрэгтэй.


4.31 Концесс эзэмшигч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Хавсралд 5-д шаардсан даатгалуудаас гадна аливаа нэмэлт даатгалд хамрагдаж болно.


4.32 Концесс эзэмшигч нь концессын зүйл, түүний бүрдэл хэсэг болон даатгуулж болох эд хөрөнгийг дотоодын даатгалын компанид даатгуулна. Хэрэв дотоодын даатгалын компани ийм даатгалыг хийх чадваргүй буюу татгалзвал концесс эзэмшигч нь Эрх бүхий этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр гадаадын даатгалын компаниар даатгуулж болно. Даатгалын гэрчилгээгээг Эрх бүхий этгээдэд хүргүүлсэнээр даатгалд хамрагдсаныг баталгаажуулна.


4.33 Энэхүү гэрээний дагуу даатгуулах үүргээ гүйцэтгээгүйгээс шалтгаалан учирсан бүх зардлыг концесс эзэмшигч хариуцна.


4.34 Концесс эзэмшигч нь заасан нөхцөлөөр эсвэл үнийн дүнгээр даатгуулах боломжгүй болсон, эсхүл зах зээлийн тохиромжтой ханшаар даатгуулах боломжгүй болсон тохиолдолд даатгалын хамрах хүрээ болон доод хязгаар өөрчлөгдсөн нөхцөлтэй

холбоотой гарах аливаа өөрчлөлтийн талаар Эрх бүхий этгээдэд нэн даруй


мэдэгдэх бөгөөд:


а) Хавсралт 5-д буй хувьд зах зээлийн боломжит ханшаар даатгуулах;


б) боломж бүрдмэгц шаардлагатай түвшинд хүртэл даатгалын хамрах


хүрээ, нөхцөлийг хүргэх, мөн Хавсралт 5-д буй даатгалын хувьд зөвхөн


зах зээлийн одоогийн ханшаар авах боломж бүрдсэний дараа даатгуулна.


4.35 Хэрэв Концесс эзэмшигч нь гэрээнд заасан даатгалд хамрагдах боломжтой байсан боловч зах зээлийн (Концесс эзэмшигчийн үйлдэл, зөрчлийн үр дагавар, эсхүл даатгалын нэхэмжлэлийн түүхээс шалтгаалснаас бусад тохиолдолд) боломжит ханшаар даатгуулах боломжгүй болсоноос тэдгээр даатгалуудыг хийлгэж чадаагүй тохиолдолд Эрх бүхий этгээд нь энэхүү гэрээний 8.1-р заалтанд заасны дагуу концессын гэрээг цуцлах эсэхээ дор дурьдсан зүйлсийг судалж үзсэний үндсэн дээр шийдвэрлэнэ. Үүнд: 
 

а) даатгалын тохиолдлын биелэх магадлал,


б) тухайн тохиолдол биелэх нөхцөлд хүлээж болзошгүй санхүүгийн алдагдал,


в) тохиолдол биелэхэд үүсэх үр дагаврыг багасгах халаар Концесс


эзэмшигчийн авах арга хэмжээ,


г) даатгалын зах зээл дээр санал болгож буй даатгалын бүтээгдэхүүний


төрөл, зах зээлийн орчин зэрэг болно.


4.36 Концесс эзэмшигч шаардлагатай үнийн дүнгээр даатгуулж чадаагүй нь даатгалын бус тохиолдолд хамаарахгүй.


4.37 Аливаа эрсдэлийг даатгалын бус тохиолдол гэсэн үндэслэлээр даатгалд хамруулаагүй нь Концесс эзэмшигч, түүний туслан гүйцэтгэгчдийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.


4.38 Хэрэв талууд тухайн тохиолдол нь даатгалын бус гэдгийг хүлээн зөвшөөрсөн, эсвэл маргаан хянан шийдвэрлэх журмаар тухайн тохиолдол нь даатгалын бус гэдэг нь нотлогдож байвал талууд эрсдлийг хэрхэн хувааж хариуцах, хэрхэн удирдах (мөн аль нэг тал нь өөрөө даатгуулах) талаар уулзалт зохион байгуулж шийдвэрлэнэ.



ТАВДУГААР БҮЛЭГ. ХАРИУЦЛАГА БОЛОН ХОХИРОЛ БАРАГДУУЛАХ 
 

5.1 Концесс эзэмшигч нь Эрх бүхий этгээд, Зохицуулах байгууллага болон гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьж буй этгээдүүдийг дараах зүйлсээс чөлөөлөх, хамгаалах, тэдгээрээс учирсан хохирлыг нөхөн төлөх буюу хохиролгүй болгоно. Үүнд:


а) Эрх бүхий этгээд, Зохицуулах байгууллага болон гэрээний хэрэгжилтэнд


хяналт тавьж буй Этгээдүүдийн аливаа санамсаргүй үйлдэл, хайхрамжгүй


байдал, эс үйлдэхүйн улмаас Концесс эзэмшигчийн эд хөрөнгөнд (үүнд


Концесс эзэмшигчийн хөлсөлсөн, түрээсэлсэн болон бусад замаар


эзэмшсэн эд зүйлс мөн орно) учирсан аливаа хохиролоос урган гарсан

буюу тэдгээртэй холбогдсон аливаа арга хэмжээ, алдагдал, хохирол, гомдол, нэхэмжлэл, хариуцлага;


б) Концесс эзэмшигч, түүний Туслан гүйцэтгэгчид, Төслийн Хөрөнгө оруулагчид, Гэрээт Компаниуд, тэдгээрийн ажилтан албан хаагчид, тэдгээрийн хувьцаа эзэмшигчид, захирлууд, төлөөлөгчид, толгой болон


салбар, охин компанийн аливаа санаатай болон санамсаргүй үйлдэл, эс


үйлдэхүйн улмаас Эрх бүхий этгээд, Зохицуулах байгууллага, гэрээний


хэрэгжилтэнд хяналт тавьж буй Этгээдэд учирсан учирсан хохиролоос урган гарсан буюу тэдгээртэй холбогдсон аливаа алдагдал, алданги, хуульд заасан хариуцлагаас.





5.2 Дээр дурьдснаас гадна, Концесс эзэмшигч нь дараах тохиолдолуудтай холбоотой аливаа хохирол, нэхэмжлэлээс Эрх бүхий этгээдийг чөлөөлнө. Үүнд:


а) аливаа ажилтны осол, гэмтэл эсхүл үхэл;


б) аливаа эд хөрөнгийн гэмтэл, биет хохирол. 
 

5.3 Эрх бүхий этгээд нь энэ гэрээний 5.1.а) дахь заалтанд дараах тохиолдолууд хамаарахгүй болохыг хүлээн зөвшөерч байна. Үүнд:


а) Эрх бүхий этгээдийн энэхүү Концессын гэрээний дагуу хүлээсэн үүргээ


биелүүлэхтэй холбогдон гарсан зардал, өр төлбер;


б) Эрх бүхий этгээдийн энэхүү Кондессын гэрээг байгуулах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх эрхтэй холбоотой;


в) аливаа Туслан гүйцэтгэгчийн энэ Төсөлтэй холбоогүй үйлдэл, эс үйлдэлтэй холбоотой;


г) Гэрээ цудалсантай холбогдуулан нөхөн төлбөр төлөх бол төлөх үүргээ


биелүүлэхтэй холбоотой эсхүл;


д) аливаа зардал, өртөг, хохирол, эсхүл өр телбөр нь Эрх бүхий этгээд, эсхүл аливаа зохицуулах байгууллагын үл ойшоолт. зөрчил, хууль ёсны үүргээ зөрчсөнөөс шалтгаалсан бол.


5.4 Эрх бүхий этгээдийн эсрэг аливаа хохиролыг нэхэмжлэж маргаан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бол Концесс эзэмшигч өөрийн зардлаар нэхэмжлэлээс хамгаалах, шийдвэрлэх эрхтэй байх ба Эрх бүхий этгээд нь эдгээр нэхэмжлэл, арга хэмжээний талаар даруй мэдэгдэж, Концесс эзэмшигчийн чиглүүлж, зөвлөсний дагуу шаардлагатай арга хэмжээг авна. Эрх бүхий этгээд нь өөрийн хуулийн зөвлөхийг ажиллуулах эрхтэй байх бөгөөд Концесс эзэмшигч нь хамгаалах арга хэмжээгээ Эрх бүхий этгээдтэй уялдуулан явуулна. Хэрэв Концесс эзэмшигч эдгээр арга хэмжээ, сөрөг нэхэмжлэл гаргах, хэлэлцээ хийх арга хэмжээг гүйцэтгэж


чадаагүй бол Концесс эзэмшигчийн Эрх бүхий этгээдийг хамгаалах үүргээс


чөлөелөгдөхгүйгээр, эдгээр арга хэмжзэ, нэхэмжлэлийн эсрэг хамгаалах,


шийдвэрлэх, хэлэлцээ хийх арга хэмжээг авах тухай мэдэгдэл хүргүүлнэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ. НӨЛӨӨ БҮХИЙ АРГА ХЭМЖЭЭ





6.1 Дараахь тохиолдлуудыг нөлөө бүхий арга хэмжээ гэж үзнэ. Үүнд:


6.1.1 Төр, Эрх бүхий этгээд, эсхүл Зохицуулах байгууллага нь i) энэхүү


Концессын гэрээг байгуулснаас хойш хууль тогтоомжинд нэмэлт, өөрчлөлт


оруулах, шинээр гаргах, дагаж мөрдөхтэй холбоотой аливаа арга хэмжээ


авсан, эсхүл ii) хууль, тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй зөрчсөн нь


а) Концесс эзэмшигч, Барилгын ажил гүйцэтгэгч, Ашиглалт, засвар


арчлалтын ажил гүйцэтгэгч нэмэлт гэрээнүүдийн дагуу хүлээсэн үүргээ


гүйцэтгэхэд нь шууд нөлөөлж байгаа боловч бусад Этгээдүүдэд үл ялих


нөлөө үзүүлэх;


б) дээрх арга хэмжээ, зөрчил нь Концесс эзэмшигч эсхүл Эрх бүхий


этгээдийн энэхүү Концессын гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх


боломжгүй болгож байгаа гэж тодорхойлоход хүргэхээр байвал;


6.1.2 Төр эсхүл Зохицуулах байгууллага нь аливаа арга хэмжээг хэрэгжүүлсэн, эс хэрэгжүүлсэнээс үүдэн Эрх бүхий этгээд, Концесс эзэмшигч нь энэхүү Концессын гэрээг ноцтой зөрчихөөр байтал тухайн арга хэмжээг хэрэгжүүлсэн бол;


6.1.3 Эрх бүхий этгээдийн эрсдэлийн тохиолдол үүсвэл, мөн дээрх 6.1.1, 6.1.2 эсхүл 6.1.3-т заасан нөлөө бүхий арга хэмжээ, Эрх бүхий этгээдийн


эрсдэлийн тохиолдлын аль нэг нь үүссэн нь Концесс эзэмшигчийн эдийн


засгийн чадавхид үлэмж хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлсэн, эсхүл үзүүлэхээр байгаа зэрэг болно.


Нөлөө бүхий арга хэмжээ нь Концесс эзэмшигчийн Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хязгаарлаж, сөргөөр нөлөөлсөн бол Концесс эзэмшигчийн тухайн үүргийг биелүүлэхийг хязгаарласан, сөргөөр нөлөөлсөн хэмжээнд Концесс эзэмшигч гэрээг зөрчсөн гэж үзэхгүй. 
 

6.2 Дараахь тохиолдолуудыг нөлөө бүхий арга хэмжээнд тооцохгүй. Үүнд:


а) Төр эсхүл аливаа Зохицуулах байгууллагын үйлдэл, эс үйлдэхүй (Төр


болон аливаа Зохицуулах байгууллагын үйлдлийн үр дүнд тухайн үйлдэл,


эс үйлдэл нь хууль бус гэж тодорхойлогдож байгаагаас бусад тохиолдолд), арга хэмжээ болон Эрх бүхий этгээдийн эрсдэлийн тохиолдол нь Концесс эзэмшигчийн хууль бус үйлдэл, эс үйлдэлийн шууд хариу болох нөхцөл байдалд үүссэн, эсхүл Концесс эзэмшигч өөрийн байгуулсан аливаа гэрээгээ зөрчсөн бөгөөд, түүний үйлдэл, эс үйлдлийн үр дүнг арилгах эсхүл тэдгээр гэрээг зохих байдлаар хэрэгжүүлэхтэй холбоотой бол;


б) Татварын хэмжээг нэмэгдүүлсэн нь Концесс эзэмшигч, болон тухайн


салбарын бусад концесс эзэмшигчид, эсхүл төреөс Концессын онцгой эрх олгосон аливаа Этгээдэд ялгавартайгаар үйлчилж буй биш бол;

6.3 Хэрэв нөлөө бүхий арга хэмжээний шууд үр дүнд:


а) Концесс эзэмшигч нь Барилгын ажлыг дуусгах хугацаанд, эсхүл эцсийн


хугацаанаас өмнө Барилгын ажлыг дуусгах боломжгүй бол,


б) Концесс эзэмшигч нь энэхүү Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ


биелүүлэх боломжгүй болсон бол,


в) Концесс эзэмшигчид нэмэлт зардал гарах эсхүл орлого нь буурвал


Концесс эзэмшигч нь үүргээсээ чөлөөлүүлэх хүсэлт гаргаж болох ба энэхүү


Концессын гэрээний дагуу нөхөн олговор нэхэмжлэх эрхтэй байна. 
 

6.4 Концесс эзэмшигч нь нөхөн олговор нэхэмжлэхийн тулд:


а) Нөлөө бүхий арга хэмжээ энэхүү Концессын гэрээний дагуу хүлээсэн


үүргээ гүйцэтгэхийг хойшлуулсан, эсхүл зөрчихөд хүргэсэн, хойшлуулах,


зөрчихөд хүргэхээр байгаа, түүнчлэн Концесс эзэмшигчид нэмэлт зардал


гаргасан, орлогыг бууруулсан гэдгийг мэдсэнээс хойш ажлын 25 хоногийн


дотор Эрх бүхий этгээдэд Барилгын ажлыг дуусгах хугацааг сунгах, нөхөн


олговор нэхэмжлэх, энэхүү Концессын гэрээний дагуу хүлээсэн үүргээс


чөлөөлүүлэх тухай мэдэгдлийг Төслийн зардал болон хугацаанд орсон


өөрчлөлтийн тооцоололтой хамт хүргүүлнэ;


б) а)-д заасан мэдэгдлээр Эрх бүхий эхгээдэд хангалттай хэмжээнд дараахь


зүйлсийг нотлон харуулна:


i) Нөлөө бүхий арга хэмжээ нь хэрхэн Төслийн зардал болон орлогод


өөрчлөлт оруулсан, Барилгын ажлыг дуусгах хугадаа, эсхүл эцсийн


хугацааны хойшлолт, Концесс эзэмшигчийн энэхүү Концессын гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчихөд шууд нөлөөлсөн шалтгаан; мөн


ii) Төслийн зардалд өөрчлөлт оруулсан тооцоолол болон хугацаа хойшлуулалт, энэхүү Концессын гэрээний дагуу хүлээсэн үүргээс


чөлөөлүүлэх асуудал зэрэг нь Концесс эзэмшигч Бизнесийн тогтсон сайн


зарчмын дагуу өөрөө арилгах, даван гарах боломжгүй гэдгийг нотлоно.


Дээрх мэдэгдлийг Эрх бүхий этгээд хүлээн авсанаас хойш ажлын 25 хоногийн дотор нөлөө бүхий арга хэмжээний улмаас Төслийн зардалд орсон өөрчлөлтийн тооцоог хянаж үзэн, хугацаа сунгах эсхүл нөхөн олговор төлөх, энэхүү Концессын гэрээний дагуу хүлээсэн үүргээс чөлеөлүүлэх талаар дүнгэлт гаргана; мөн 
 

6.5 Концесс эзэмшигч нь мэдэгдлээрээ арга хэмжээний үр дагварыг үнэн зев тодорхойлж Эрх бүхий этгээдэд нотолсон тохиолдолд:


а) Төслийн Барилгын ажлыг дуусгах хугацааг нөлөө бүхий арга хэмжээ,


хугацаа хоцролтоос гарах үр дагаварыг харгалзан үзэж зохистой хугацаагаар хойшлуулна;


б) Нэмэлт зардал гарсан, эсхүл орлого буурсан тохиолдолд Эрх бүхий этгээд


Концесс эзэмшигчид бодит нэмэлт зардал, орлогын бууралтыг (зайлсхийх


боломжгүй байсан үндэслэлтэй хэмжээгээр) тусган хооцоолсон Төслийн

зардлын хэмжээгээнд Концесс эзэмшигчээс бичгээр ирүүлсэн нэхэмжлэл,


холбогдох бүх мэдээллийг хүлээн авч нотлогдсон тохиолдолд ажлын 90


хоногийн дотор нөхөн олговрыг төлнө;


в) Эрх бүхий этгээд нь нөлөө бүхий арга хэмжээний үр дагаврын хэмжээнд


Концесс эзэмшигчийг энэхүү Концессын гэрээний дагуу хүлээсэн үүргээс


хэсэгчлэн чөлөөлнө.


6.6 Концесс эзэмшигч нь энэхүү бүлэгт заасан хугацаанаас хойш мэдээллээ ирүүлсэн тохиолдолд хугацаа сунгуулах, нөхөн олговор авах, энэхүү Концессын гэрээний дагуу хүлээсэн үүргээс чөлөөлүүлэх эрхгүй байна.

6.7 Хэрэв Талууд нөхөн олговрын хэмжээ, хугацаа сунгалт, энэхүү Концессын гэрээний дагуу хүлээсэн үүргээс чөлөөлөх талаар тохиролцоонд хүрч чадахгүй, эсхүл Эрх бүхий этгээд нь нөлөө бүхий арга хэмжээ байгаагүй (эсхүл нөлөө үзүүлээгүй), эсхүл Концесс эзэмшигч энэ заалтын дагуу аливаа үүргээс чөлөөлүүлэх эрхгүй гэж үзвэл асуудлыг Маргааныг шийдэх журмын дагуу шийдвэрлэнэ.



ДОЛДУГААР БҮЛЭГ. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ 


7.1 Давагдашгүй хүчин зүйл гэж Давагдашгүй хүчин зүйл тохиолдсон гэж үзэж буй Талын хяналтаас давсан дараах үйл явдал, нөхцөл байдал үүсгэсэн аливаа тохиолдлыг хэлнэ. Үүнд:


а) энэхүү Концессын гэрээг байгуулах үед урьдчилан мэдэх боломжгүй;


мөн


б) бослого. ажил хаялт, эсэргүүцлийн үйл явдлуудыг (гэхдээ (i) Концесс


эзэмшигчийн, Н) Барилгын ажил гүйцэтгэгч эсхүл Барилгын ажлын аливаа хэсгийг хариуцсан Этгээдийн болон iii) ашиглалт, засвар арчлалтын ажил гүйцэтгэгч эсхүл Концессын зүйлийн ашиглалт, засвар арчлалтын аливаа хэсгийг хариуцсан Этгээдийн ажилчдыг хамарсан боловч илүү өргөн хүрээнд тархсан ажил хаялт аж үйлдвэрийн салбарыг хамарсантай шууд холбоотой тохиолдлыг оруулахгүйгээр), террорист, хорлон сүйтгэх үйл ажиллагаа, цацраг идэвхит, эсхүл химийн бохирдол, байгалийн гамшиг, тахал. халдварт өвчин;


в) Мөн тухайн тохиолдол нь:


i) Концессын зүйлд бүхэлд нь болон аливаа хэсэгт нь гэмтэл эвдрэл учруулсан, эсхүл


ii) Концессын зүйлийг бүхэлд нь болон аливаа хэсгийн Барилгын ажлыг дуусгах хугацааг хожимдуулсан, эсхүл

iii) Ашиглалтын үйл ажиллагааг доголдуулсан байх зэрэг болно. 
 

7.2 Давагдашгүй хүчин зүйлийн тохиолдолд нөлөө бүхий арга хэмжээ хамаарахгүй болно.


7.3 Талууд тухайн Давагдашгүй хүчин зүйл тохиолдсон ба дууссан талаар Эрх бүхий этгээд болон Бие даасан инженерт нэн даруй мэдэгдэж Давагдашгүй хүчийн зүйлийн тохиолдол энэхүү Концессын гэрээний дагуу хүлээсэн үүргийн гүйцэтгэлд үзүүлэх нөлөөнөөг багасгах, хязгаарлах, нөлөөнөөс хамгаалах талаар бүхий л боломжит арга хэмжээг авна.


7.4 Давагдашгүй хүчин зүйл тохиолдсон тухай Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн дагуу МҮХАҮТ-аас баталгаажуулан давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ (Force majeure certificate) болон Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ (Hardship certificate) авч баталгаажуулна.


7.5 Энэхүү гэрээний Давагдашгүй хүчин зүйлийн тохиолдолыг тодорхойлсон заалт нь Концессын гэрээний хугацааны туршид хүчинтэй байна. Концесс эзэмшигч нь Давагдашгүй хүчин зүйлийн тохиолдолын үед Концессын зүйлийг хамгаалах, учирч болох үр дагаварыг багасгах, эмх замбараагүй байдлыг намжаах зэрэг өөрийн бололцоот бүх арга хэмжээг авах бөгөөд барилгын болон ашиглалтын үйл ажиллагааг боломжит өөр арга замаар явуулах саналаа Эрх бүхий этгээд, Бие даасан инженерт танилцуулна.


7.6 Давагдашгүй хүчин зүйлийн тохиолдлоос шалтгаалан барилгын ажлын хугацаа хэтэрсэн бол Эрх бүхий этгээдэд энэхүү Концессын гэрээний дагуу барилгын ажлыг дуусгах хугадааг давагдашгүй хүчин зүйлийн үр нөлөөг харгалзан үзэж шаардлагатай хугацаагаар сунгана.


7.7 Аливаа Тал нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үүргээ биелүүлэх


боломжгүй болсон хэмжээнд энэхүү Концессын гэрээний дагуу хүлээсэн үүргээс чөлөөдөгдөнө. Талууд дээр дурьдсан нөхцөлд үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө Талаас хохирол, торгууль, нөхөн төлбөр нэхэмжлэх эрхгүй байна.


7.8 Давагдашгүй хүчин зүйлийн зарим тохиолдолууд нь 4-р бүлэгт заасан нөхцлийн дагуу даатгалд хамрагдсан бол учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.


7.9 Хэрэв давагдашгүй хүчин зүйл (эсхүл түүний үр дагавар нь) 6 cap буюу түүнээс дээш хоношйн хурш тасралтгүй (гэхдээ зөвхөн 7.1-ийн (в)-ийн тохиолдолд) үргэлжлэх тохиолдолд эсхүл тухайн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Концессын зүйлийн материаллаг хэсэг тасалдаж, устаж, нурж эсхүл саатаж (аль хамааралтай нь), Талууд нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан харилцан зөвшөөрөхүйц шийдэлд хүрээгүй болон давагдашгүй хүчин зүйл үргэжилсээр байгаа бол Эрх бүхий этгээдэд мэдэгдэл хүргүүлсэний үндсэн дээр энэхүү Концессын гэрээг цуцлаж болно.


7.10 Аливаа давагдашгүй хүчин зүйл тохиолдож ажлын гүйцэтгэл саатан үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь энэхүү гэрээгээр хүлээсэн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автаагүй бусад үүрэг хариуцлагаас Концесс эзэмшигчийг чөлөөлөхгүй. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргийн тодорхой хэсгээс чөлөөлөгдсөн Тал энэхүү давагдашгүй хүчин зүйлийн үр дагавар үгүй

болсон үеэс энэхүү Концессын гэрээний дагуу хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.



НАЙМДУГААР БҮЛЭГ. КОНЦЕССЫН ГЭРЭЭГ ЦУЦЛАХ



КОНЦЕСС ЭЗЭМШИГЧ ГЭРЭЭГ НОЦТОЙ ЗӨРЧСӨНИЙ УЛМААС ГЭРЭЭ ЦУЦЛАХ 
 

8.1 Концесс эзэмшигч нь Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн бол Эрх бүхий этгээд Концесс эзэмшигчид гэрээг цуцлах тухай мэдэгдлийг бичгээр хүргүүлсэний үндсэн дээр энэхүү концессын гэрээг цуцлах эрхтэй.


8.2 Концесс эзэмшигч гэрээг нодтой зөрчсөн нь нотлогдвол Эрх бүхий этгээд Концесс эзэмшигчид гэрээг ноцтой зөрчсөн хэлбэрийг дэлгэрэнгүй тайлбарласан концессын гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлнэ.


8.3 Концесс эзэмшигч мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 20 хоногийн дотор залруулах хөтөлбер санал болгох эрхтэй. Хэрэв Концесс эзэмшигч залруулах хөтөлбөр санал болговол Эрх бүхий этгзэд хүлээн авсанаас хойш ажлын 10 хоногийн дотор шийдвэр гаргана. Залруулах хөтөлбөрт гэрээг ноцтой зөрчсөн нөхцөл байдлыг хэрхэн залруулах, залруулагыг хэрэгжүүлэхэд ямар хугацаа шаардагдахыг тодорхой тусгана.


8.4 Хэрэв Концесс эзэмшигч концессын гэрээг цуцлах тухай мэдэгдэлд заасан хугацаанд гэрээг зөрчсөн нөхцөл байдлаа залруулсан эсхүл залруулах хөтөлбөрийг хэрэглсүүлсэн бол заагдсан нөхцөл, болзлын дагуу мэдэгдлийг хүчингүй болгож, концессын гэрээг үргэлжлүүлнэ.


8.5 Хэрэв Концесс эзэмшигч Концессын гэрээг цуцлах тухай мэдэгдэлд заасан хугацаанд залруулах хөтелбөр ирүүлээгүй бол Концессын гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэнээс хойш ажлын 30 хоногийн дараа Концессын гэрээ цуцлагдана.


8.6 Хэрэв Концесс эзэмшигч залруулах хөтөлбөр санаачилсан ч хэрэгжүүлж эхлээгүй бол Концесс эзэмшигчийн хүргүүлсэн залруулах хөтөлбөр нь Эрх бүхий этгээдээр зөвшөөрөгдсөнөөс хойш ажлын 20 хоногийн дараа Концессын гэрээ цуцлагдана.



ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭДИЙН САНААЧЛАГAАР ГЭРЭЭ ЦУЦЛАХ





8.7 Хэрэв Эрх бүхий эттээд нь Концессын тухай хуульд заасан үндэслэлээр гэрээг цуцлах бол Концессын гэрээний хугацааны хэдийд ч энэхүү концессын гэрээг өөрийн санаачлагаар цуцлах эрхтэй.


8.8 Концесс эзэмшигч концессын гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш ажлын 20 хоногийн дараа концессын гэрээ цуцлагдах ба Концесс эзэмшигчид нөхөн олговор олгох асуудлыг энэхүү гэрээнд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.


8.9 Концессын гэрээ цуцлагдсан тохиолдолд Концесс эзэмшигч нь концессын зүйл, түүнтэй холбоотой эрх, ашиг сонирхлыг Эрх бүхий этгээдэд шилжүүлэн өгөх үүрэгтэй.

КОНЦЕСС ЭЗЭМШИГЧ ГЭРЭЭГ НОЦТОЙ ЗӨРЧСӨНИЙ УЛМААС ГЭРЭЭГ


ЦУЦЛАХАД НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ЖУРАМ



8.10 Талууд энэхүү гэрээг цуцлахад олгох нөхөн олговорыг тооцохдоо гэрээний тооцоолсон цэвэр үнэлгээг харилцан тохиролцоно.

8.11 Гэрээний тооцоолсон цэвэр үнэлгээг тодорхойлохдоо талууд дараахь аргачлалыг баримтлана. Үүнд:


а) Тооцооллыг хийхдээ бүх үнийн дүнг өнөөгийн үнийн нэрлэсэн түвшнээр


тогтоох ба тооцоо хийсэн огноо болон энэхүү Концессын гэрээнд заасан төлбөр хийх хугацаа хоорондын инфляцийн индекстэй уяж тохируулга хийнэ;


б) Ирээдүйн олох нийт орлогын тооцоог гаргах (аливаа суутгалгүйгээр)


шаардлагатай ба гэрээг цуцалсан өдрийг хүртэл хорогдуулалтын хувиар


хямдруулан тооцно;


в) Гэрээг цуцалсантай холбогдуулан Эрх бүхий этгээдэд үүсэх нийт зардлын

тооцоог гаргах шаардлагатай ба хорогдуулалтын хувиар хямдруулан дээрхи 8.11 б) заалтад тооцсон төлбөрөөс хасаж тооцно. Эдгээр зардлуудад


(давхардуулан тооцололгүйгээр):


i) холбогдох санхүүгийн суурь төлөвт таамагласан эсэхээс үл шалтгаалан үүсэж болзошгүй зардал хэтрэлтийн эрсдлийн үнэлгээ;


ii) стандартын шаардлагад нийцсэн ашиглалтын үйл ажиллагааг явуулахад Эрх бүхий этгээдээс гарах зардлын урьдчилсан тооцоо;


iii) ашиглалтын үйл ажиллагааг ашиглалт, засвар үйлчилгээний шаардлагад заасан стандартад нийцүүлэн залруулахад гарах аливаа зардал (Эрх бүхий этгээдэд үүсэх дуусаагүй барилгын болон бусад ажлын зардал, ашиглалтын үйл ажиллагааны стандартыг хангахад шаардагдах нэмэлт үйл ажиллагааны зардлын урьдчилсан тооцоог оруулан).


г) Хэрэв талууд 8.11-ийн дагуу тохируулж тооцоолсон гэрээний цэвэр үнэлгээг концессын гэрээг цуцалснаас хойш 60 хоногийн дотор буюу түүнээс


өмнө тохиролцож чадахгүй тохиолдолд үнэлгээг маргаан шийдвэрлэх журмын дагуу тогтооно.

д) Эрх бүхий этгээд нь Концесс эзэмшигч гэрээг ноцтой зөрчсөний улмаас


гэрээг цуцлахдаа тохируулж тооцоолсон гэрээний цэвэр үиэлгээгээг 8.11-ийн


дагуу уралдаант шалгаруулалтын зардалыг хасан тооцож тодорхойлсон


огнооноос хойш 90 хоногийн дотор нөхөн олговрыг төлнө.


е) Эрх бүхий этгээд нь 8.11 д)-д зааснаар нөхөн олговорыг төлсөн нь Эрх


бүхий этгээдийн эсрэг Концессын гэрээг (эсхүл Нэмэлт гэрээнүүдийг) зөрчих болон хугацаанаас өмнө цуцласан /үүгээр хязгаарлагдахгүй/ зэрэг шалтгаанаар Концесс эзэмшигчийн гаргах бүхий л нэхэмжлэл, Концессын гэрээг цуцлахаас өмнө байгуулагдсан аливаа Нэмэлт гэрээний бусад өр төлбөрийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзнэ.


ж) Хэрэв 8.11 д) заалтын дагуу нөхөн олговорын үнийн дүн нь тэгээс бага


байх тохиолдолд тэгээс бага байгаа үнийн дүнг Концесс эзэмшигч Эрх бүхий этгээдэд төлнө.

ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД ГЭРЭЭГ ЗӨРЧСӨНИЙ УЛМААС КОНЦЕСС ЭЗЭМШИГЧИЙНСАНААЧЛАГААР ГЭРЭЭГ ЦУЦЛАХ





8.12 Эрх бүхий этгээд нь Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй нь Концесс эзэмшигчид Концессын гэрээний үүргээ цаашид биелүүлэх боломжгүй байдлыг үүсгэсэн бол концесс эзэмшигч нь гэрээ цуцлах гэж буй өдрөөс 30 хоногийн өмнө гэрээг зөрчсөн хэлбэр, онцлогийг тайлбарласан гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлнэ.


8.13 Эрх бүхий этгээд гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүлээн авсанаас хойш 60 хоногийн дотор гэрээг зөрчсөн нөхцөл байдлыг залруулах арга хэмжээ аваагүй тохиолдолд концесс эзэмшигч гэрээг цудлах эрхтэй.





ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД ГЭРЭЭГ ЗӨРЧСӨНИЙ УЛМААС ЭСХҮЛ ЭРХ БҮХИЙ


ЭТГЭЭДИЙН САНААЧЛАГААР ГЭРЭЭГ ЦУЦЛАХАД НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ЖУРАМ 
 

8.14 Энэхүү концессын гэрээг Эрх бүхий этгээд гэрээг зөрчсөний улмаас болон Эрх бүхий этгээдийн санаачлагаар цуцлах тохиолдолд Концесс эзэмшигчид нөхөн олговор олгох бөгөөд энэхүү нөхөн олговор нь дараах нийлбэр дүнгээс бүрдэнэ. Үүнд:


а) үндсэн зээлийг цуцлах үнийн дүн;


б) гэрээг цуцалсны улмаас Концесс эзэмшигчийн ажилтнуудад төлөх


шаардлагатай болсон тодорхой хэмжээний төлбөр болон Туслан гүйцэтгэгчийн хохирлын төлбөр болон


8.15 Дараахийг багтаасан мөнгөн дүн:


а) Концесс эзэмшигчээс цуцалсан өдөр эсхүл түүнээс өмнө төлсөн ногдол


ашиг (эсхүл бусад хуваарилалт);


б) Концесс эзэмпгагчээс цуцалсан өдөр эсхүл түүнээс өмнө зээлийн


гэрээнүүдийн доорхи эрэмбийн санхүүжилтийн гэрээнүүдийн дагуу төлсөн


зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөр зэрэг орно.


8.16 Эдгээр төлбөрүүдийг хийж гүйцэтгэх хугацааг харгалзан оруулсан хөрөнгө оруулалтын дотоод өгөөж болон зээлийн гэрээнүүдийн доорхи эрэмбийн санхүүжилтийн гэрээнүүдийн дагуу хийгдсэн төлбөрийг санхүүгийн суурь төлөв дахь хөрөнгө оруулалтын дотоод өгөөжтэй дүйцүүлэх боломжийг бүрдүүлнэ.


8.17 Концесс эзэмпшгч нь санаатайгаар эсхүл хайхрамжгүйгээр үүргээ биелүүлээгүй бөгөөд Концесс эзэмшигч бэлэн мөнгөний тайлан дээрээ зарцуулалтаа илүүгээр тусгаснаас энэхүү заалтын дагуу үүнээс бага төлбөр хийх ёстой хэмээн үзэх үндэслэл байгаа тохиолдолд Эрх бүхий этгээд гэрээг зөрчсөнөөс гэрээг цуцалсны төлбөрөөс илүү тусгасан үнийн дүнг хасаж олгоно/гэрээг цуцалсан өдөр энэхүү илүүгээр тусгасан нь хэвээрээ байх тохиолдолд/.

КОНЦЕССЫН ГЭРЭЭГ ЦУЦЛАХ ЭСХҮЛ ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА ДУУСАХАД


БАРИМТЛАХ ЖУРАМ





8.18 Концессын гэрээний хугацаа дууссан эсхүл цуцалсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Концессын эзэмшигч нь өөрийн мэдэл, эзэмшилд байгаа Концессын зүйл, түүний зураг төсөл, суурилуулалт. ашиглалтын үйл ажиллагаа, засвар арчлалтыг явуулахтай холбоотой бүх баримт бичгүүд эсхүл тэдгээрийн хуулбаруудыг, бүртгэл, программ хангамж, санхүүгийн тайлангууд, тоон мэдээлэл болон бусад шаардлагатай бүхий л мэдээллийг Эрх бүхий этгээдэд түүний тавьсан шаардлагын дагуу зохих хэлбэр, хэрэгслээр дамжуулан хүлээлгэн өгөх ба үүнд компьютер дээр хадгалагдсан бүх мэдээллүүд хамаарна.


8.19 Концесс эзэмшигч нь Концессын гэрээний хугацаа дуусах өдөр эсхүл цуцалсан өдөр гуравдагч этгээдтэй байгуулсан бүхий л гэрээний эрх, бусад шаардагдах эрх болон өмчлөх эрхийг Эрх бүхий этгээдэд шилжүүлнэ.


8.20 Эрх бүхий этгээдээс шаардсан оюуны емчтэй холбоотой эрхийг зохицуулах арга хэмжээ авах ба Концесс эзэмшигч нь үүгээрээ энэхүү заалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж Эрх бүхий этгээдийн зүгээс үзсэн бүхий л ажил хэрэг эсвэл баримт бичгийг гүйцэлдүүлэх үүрэгтэй.


8.21 Концессын гэрээний хугацааны сүүлийн зургаан (6) сард эсхүл аливаа цуцлах тухай мэдэгдлээс цуцлах хоног хүртэлх хугацаанд Концесс эзэмшигч нь ашиглалтын үйл ажиллагааг эсхүл түүний аливаа хэсгийг Эрх бүхий этгээд, шинэ Концесс эзэмшигчид шилжүүлэх ажил дээр тодорхой хугацаанд бүрэн хамтарч ажиллах үүрэгтэй.


8.22 Концесс эзэмшигч нь Концессын гэрээ дуусгавар болох, эсхүл цуцлагдах


тохиолдолд үүрэг хариуцлагыг цшнэ Концесс эзэмшигч, эсхүл Эрх бүхий этгээдэд (аль хамааралтайд нь) саад тотгоргүйгээр шилжүүлэхэд шаардагдах бүхий л арга хэмжээг авах ёстой. Концесс эзэмшигч нь энэхүү шилжүүлгийг шууд ба шууд бус замаар хүпдрүүлэх, төвөг учруулах ямарваа нэгэн үйлдэл хийхгүй.


8.23 Концесс эзэмшигч нь Шинэ концесс эзэмшигч, эсхүл Эрх бүхий этгээдэд (аль хамааралтайд нь) бүх эрх мэдлийг шилжүүлэхдээ хууль ёсоор шилжүүлэн өгч байгаатай адилаар шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлнэ.





ТӨЛБӨР ГҮЙЦЭТГЭХ ЖУРАМ



8.24 Энэхүү Концессын гэрээнд өөрөөр заагаагүйгээс бусад тохиолдолд Концессын гэрээний дагуу аливаа нэг талаас төлбөр хийх тохиолдолд нөгөө тал нэхэмжлэгдсэн төлбөрийг ажлын 30 хоногт багтаан нөгөө талын өгсөн банкны холбогдох данс руу шилжүүлнэ.


8.25 Эрх бүхий этгээд давагдашгүй хүчин зүйл, Эрх бүхий этгээдийн санаачлагаар гэрээг цуцлах эсхүл Эрх бүхий этгээд гэрээг зөрчсөнөөр гэрээг цуцлах үндэслэлийн дагуу Концесс эзэмшигчид аливаа төлбөр хийх тохиолдолд Эрх бүхий этгээд нь энэхүү төлбөрийг доорх хугадаанаас өмнө гүйцэтгэнэ:


а) маргаан шийдвэрлэх журмаар эсхүл талууд төлбөрийн үнийн дүнг


харилцан тохиролцсон бөгөөд Эрх бүхий байгууллагаас энэхүү төлбөрийн


шаардлагыг хүлээн авсан өдрөөс ажлын 20 өдрийн дараа;

б) Энэхүү Концессын гэрээг цуцалсанаас хойш 90 дэх хоног тохиож буй


өдөр.


8.26 Аливаа эрх болон хохирол барагдуулах явдыг үл харгалзан энэхүү Концессын гэрээг цуцлах үед талуудын өөр хоорондоо төлөхөөр тогтсон мөнгөн дүнг төлөх ёстой хугацаанаас хэтэрсэн үед харилцан алданги тооцох эрхтэй байна. Мөнгөн дүнг төлөх ёстой хугацаанд Эрх бүхий этгээдэд баримт бичгийг шилжүүлэн өгөх болон мэдээллээр хангах хугадаа орно.


8.27 Алдангийг хоногоор тооцох бөгөөд төлбөр хийгдэх ёстой едрөөс үүргээ үл биелүүлсэн тал холбогдох мөнгөн дүнг алдангийн хамт бүрэн төлсөн хоног хүртэл тооцоно. Алдангийн хэмжээг хоног тутам үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгээс 0.1 хувиар тооцно.


8.28 Энэхүү 8 дугаар зүйлд заагдсан бүх төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгт Төгрөгөөр гүйцэтгэнэ.


8.29 Энэхүү Концессын гэрээг аливаа шалтгааны улмаас цуцалсан тохиолдолд Концессын гэрээ болон Концессын зүйл эсхүл түүний аливаа эрхтэй холбогдуулан зээлдүүлэгчдэд олгох аливаа зээлийн баталгааг Концесс эзэмшигч чөлөөлнө.


8.30 Гэрээг цуцалсантай холбогдуулан аль нэг тал негөө талынхаа эсрэг энэхүү Концессын гэрээнд зааснаас бусад аливаа эрх, хохирол нэхэмжлэх эрх эдлэхгүй.


8.31 Давагдашгүй хүчин зүйл, Эрх бүхий этгээдийн санаачлагаар гэрээг цуцлах эсхүл Эрх бүхий этгээд гэрээг зөрчсөнөөс гэрээг цуцлах үндэслэлээр нэг тал нөгөө талд төлөх төлбөрийн хэмжээг тооцох шаардлага гарч, энэ тухай гэрээгээр , тохиролцоогүй бол Талууд болон Зээлдэгчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нягтлан бодогчидоор тооцоог гүйцэтгүүлнэ.



ЕСДҮГЭЭР БҮЛЭГ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ





9.1 Гэрээнээс үүдэн гарах аливаа маргааныг шийдвэрлэхдээ Монгол улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө. Энэхүү Концессын гэрээ болон Нэмэлт гэрээнүүд хоорондоо зөрчилдөх тохиолдолд Концессын гэрээний зүйл заалт давуу үйлчлэлтэй байна.


9.2 Энэхүү Концессын гэрээнээс үүдэлтэй болон Бие даасан инженерийн дүгнэлт, зааварчилгаа. тодорхойлолт болон үнэлгээтэй холбоотой /зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй/ Эрх бүхий этгээд болон Концесс эзэмшигчийн хооронд аливаа маргаан үүсэх тохиолдолд талууд маргааныг эв зүйгээр шийдвэрлэх оролдлого хийнэ. Аль ч тал нь негөө талдаа арбитр, зуучлал болон бусад аргаар зуучийг томилох, эвлэрэхийг санал болгож болно. Хэрэв талууд санал зөрөлдөх аваас талуудын аль нь ч маргааныг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар санал гаргах эрхтэй.


9.3 Энэхүү Концессын гэрээний 9.2 дугаар заалтын дагуу нэг талаас нөгөө талд зуучлалаар маргаан шийдвэрлэх хүсэлт хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор аливаа маргааныг шийдвэрлэж чадаагүй тохиолдолд МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын үндэсний арбитрт хандан Арбитрын хэрэг шийдвэрлэх дүрмийн дагуу маргааныг шийдвэрлүүлнэ. Энэхүү арбитрын ажиллагааг Улаанбаатар хотод явуулна.

9.4 Арбитрын ажиллагааг Монгол хэл дээр гурван арбитрчаас бүрдсэн зөвлөл явуулна. Эрх бүхий этгээд болон Концесс эзэмшигч нар арбитрын ажиллагаа эхэлсэнээс хойш 10 хоногийн дотор тус тус нэг арбитрчийг сонгох ба томилогдсон арбитрчид гурав дахь арбитрчийг тохиролцон томилох бөгөөд ийнхүү томилогдсон гурав дахь арбитрч нь арбитрын хуралдааныг даргална.


9.5 Эв зүйгээр зохицуулах эсхүл арбитрын бүрэлдэхүүний шийдвэр хүлээгдэж буй үед Эрх бүхий этгээдээс бичгээр зааварчилгаа өгөхөөс бусад үед Концесс эзэмшигч Концессын гэрээгээр хүлээсэн Барилгын ажлын болон Ашиглалт, Засвар арчлалтын үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Аливаа маргааныг шийдвэрлэж буй эсхүл шийдвэр хүлээгдэж буй үед Эрх бүхий этгээд нь энхүү Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.


9.6 Ямар нэгэн шалтгааны улмаас Концесс эзэмшигч нь энэхүү Концессын гэрээтэй холбогдуулан хугацаа сунгах, нэмэлт төлбөр болон маргаан шийдвэрлүүлэх, нөхөн олговор нэхэмжлэхээр төлөвлөж буй тохиолдолд нэхэмжлэл гаргах болсон шалтгаан үүссэн өдөр эсхүл Концесс эзэмшигч энэ талаар олж мэдсэн өдрүүдээс ажлын 15 хоногийн дотор энэ талаарх мэдэгдлийг Эрх бүхий этгээдэд, хуулбарыг Бие даасан инженерт хүргүүлэнэ.


9.7 Нэхэмжлэл гаргах тухай мэдэгдэл хүргүүлсэнээс хойш ажлын 10 хоногийн дотор Концесс эзэмшигч нь холбогдох баримтыг энэхүү нэхэмжлэлтэй дагалдуулах ёстой. Хэрэв Концесс эзэмшигч тухайн цаг үеийн холбогдох дэлгэрэнгүй бүх мэдээллийг гаргаж өгч чадахгүй бол хугацаа сунгах, нэмэлт төлбер болон бусад төрлийн нөхөн олговор нэхэмжилсэн мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор нарийвчлал бүхий мэдээллийг гарган өгөх ба бүрэн хэмжээний эцсийн нэмэлт материалыг энэхүү нэхэмжлэл хийх болсон шалтгаан болон нэхэмжлэл гаргаснаас


үүсэх үр дагаварыг тооцоолсны үндсэр дээр Бие даасан инженерийн тогтоосон хугацаанд өгөх ёстой.


9.8 Хэрэв Концесс эзэмшигч нь энэхүү заалтыг мөрдлөг болгож чадахгүй аваас хугацаа сунгах, нэмэлт төлбөр, нөхөн олговор олгох болон тухайн шалтгаантай холбоотой бусад төрлийн дэмжлэг авах эрхгүй болно.


9.9 Энэхүү Концессын гэрээг Монгол хэл дээр байгуулна. Талуудын хооронд маргаан гарсан тохиолдолд Монгол хэл дээрх эхийг баримтлана.




АРАВДУГААР БҮЛЭГ. БУСАД





10.1 Хэрэглэх хууль. Энэхүү гэрээгээр зохицуулагдаагүй аливаа харилцааг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.





10.2 Гэрээний салшгүй хэсэг болох нь. Энэхүү Концессын гэрээний Хавсралтууд болон нэр томьёоны тодорхойлолт, гэрээний тайлбар нь гэрээний салшгүй хэсэг бөгөөд хэрэв аль нэг Хавсралт дахь агуулга нь Концессын гэрээний агуулгатай зөрчилдөж буй бол энэхүү Концессын гэрээний агуулга давамгайлна.

10.3 Хууль тогтоомж өөрчлөгдөх. Энэхүү Концессын гэрээ хучин төгөлдөр болсон өдрөөс хойш улсын авто замын салбарын бодлого, хууль тогтоомж шинээр батлагдсан болон нэмэлт өөрчлөлт орж мөрдөгдөж эхэлсэн нь энэхүү гэрээний хэрэгжилтэнд зориулан хийгдэх хөрөнгө оруулалт, санхүүжүүлэлт, гэрээний талуудын эрх ашиг, сонирхолд бүхэлд нь эсхүл хэсэгчилэн нөлөөлөх бол нөгөө Талдаа мэдэгдэнэ.


10.4 Нууцлал. Тал тус бүр холбогдох хууль тогтоомжийн дагуу нууцлалд хамааруулан тогтоосон бүх мэдээлэл, тоон мэдээ болон бусад бүртгэлийн нууцлалыг хангах ба энэхүү Концессын гэрээг цуцалсан тохиолдолд Эрх бүхий этгээд энэхүү баримт бичгүүд, мэдээллийг ашиглах хэрэглэх, эсхүл аливаа Зээлийн гэрээний дагуу мэдээлэл авах, Зээлдүүлэгчдийн болон бусад этгээдийн эдгээр баримт мэдээллийг ашиглах эрх энэхүү энэ заалтаар хязгаарлагдахгүй. Тохиолдол тус бурийн хувьд энэхүү эрх нь зөвхөн Концессын зүйлийн ашиглалт, засвар арчлалттай холбоотойгоор ашиглагдана.





10.5 Гэрээний нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох. Энэхүү Концессын гэрээнд хийсэн бүхий л нэмэлт, өөрчлөлт болон хувилбарууд нь бичгэн хэлбэрээр, тал тус бүрийн эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурсан тохиолдолд хүчинтэй болно.



10.6 Гэрээний бүрэн байдал. Энэхүү Гэрээ нь талуудын эцсийн бүрэн ойлголцол, тохиролцоог илэрхийлэх бөгөөд талуудын хооронд өмнө нь хийсэн бүх тохиролцоо, Уралдаант шалгаруулалтын баримт бичиг, уралдаант шалгаруулалтын үед түншлэлийн ирүүлсэн төслийн саналыг энэхүү гэрээ байгуулагдсанаар хүчингүйд тооцно.



10.7 Гэрээнээс татгалзахгүй байх. Энэхүү гэрээний ямар нэг нөхцөл, заалт, гүйцэтгэл, өгөгдлийн хооронд зөрүү үүссэнээс, эсхүл гэрээний эрх үүргийг аль нэг тал биелүүлээгүй бол энэ нь гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй бөгөөд мөн тэдгээрийг зөрчсөн зөрчилд тохирох арга хэмжээг хэдийд ч авч хэрэгжүүлэх нь аль нэг талын эрхэд сөргөөр нөлөөлөхгүй.




10.8 Мэдэгдэл. Хэрэвээ гэрээнд өөрөөр заагаагүй бол энэхүү Концессын гэрээний хүрээнд харьцах, аливаа мэдэгдэл хүргүүлэх тохиолдолд түүнийг Монгол хэлээр бичгээр үйлдэх ба биечлэн, эсхүл хүлээн авсан баримт шаардсан баталгаат шуудангаар, эсхүл факсаар явуулж араас нь эх хувийг хүргэх ба мэдэгдэл хүлээн авсан тал энэхүү мэдэгдлийг хүлээн авсан тухай баримтанд гарын үсэг зурж баталгаажуулна.

10.9 Аливаа мэдэгдлийг дараах хаягаар хүргүүлнэ:





Эрх бүхий этгээд: 
 ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО


ЗАСГИЙН ГАЗРЫН IV-P БАЙР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ, 
УЛААНБААТАР ХОТ, МОНГОЛ УЛС


ФАКС: 312798 
 

Концесс эзэмшигч: 
 Б.ЧУЛУУНЗОРИГТ


“АР ДИ СИ СИ” ХХК 
 

Талуудын аль аль нь Монгол улс дахь заасан биет хаягаа өөрчлөхөөр бол нөгөө Талдаа мэдэгдэл хүргүүлснээр өөрчилж болно.


10.9.1 Концесс эзэмшигчийг тухай бүр Эрх бүхий этгээдэд мэдэгдсэнээр


өөр бусад төлөөлөгчид төлөөлж болно.


10.9.2 Эрх бүхий этгээдийг Төрийн өмчийн хороо төлөөлнө. 
 

10.10 Гэрээний заалтыг хасах. Энэхүү гэрээний аль нэг заалтыг ямар нэг шалтгаанаар бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгох, хууль бус хэмээн үзэх тохиолдолд уг заалтыг гэрээнээс хасах бөгөөд гэрээ бусад бүх талаар хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. Талууд нэн даруй уулзаж хууль ёсны хүчин төгөлдөр Концессын гэрээний зорилготой нийцэхүйц адил хэмжээний эдийн засгийн нөлөө үзүүлэхүйц, орлуулах заалтуудыг сайн санааны үүднээс хэлэлдэн тохиролцоно.


10.11 Концесс эзэмшигчийн мэдэгдэл ба баталгаа


Концесс эзэмшигч нь Эрх бүхий этгээдэд дараахь мэдэгдэл, баталгааг гаргаж байна. Үүнд:


а) Концесс эзэмшигч нь Монгол улсын хуулийн дагуу байгуулагдсан Концессын онцгой эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий компани бөгөөд Эрх бүхий этгээдээс бичгээр зөвшөөрснөөс бусад тохиолдолд зөвхөн энэхүү Төслийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан байна. Компанийн гэрчилгээ болон дүрэм тэдгээрт орсон нэмэлт өөрчлөлтүүдийн баталгаажсан хуулбаруудыг Хавсралт 7-д тусгасан;


б) Концесс эзэмшигчийн хувьцаа эзэмшигчид болон Хувь нийлүүлэгчдийн гэрээг Хавсралт 8-д тусгасан;


в) Энэхүү Концессын гэрээг байгуулахыг компанийн дотоод дүрэм журмын дагуу шийдвэрлэсэн бегөөд гэрээ хүчин төгөлдөр болоход компанийн зүгээс ямарваа нэгэн төрлийн зөвшөөрөл, тогтоол шаардлагагүй ба гэрээ хүчин төгөлдөр болохын өмнө концессын гэрээний урьдчилсан нөхдөлүүд бүрэн хангагдсан байх ёстойг;


г) Концесс эзэмшигч нь Төслийг тал бүрээс нь сайн судалж танилцсан бөгөөд концессын гэрээний болон эрх зүйн орчны хүрээнд энэхүү төслийг хэрэгжүүлэх мэдлэг, туршлага, чадвартай (ялангуяа санхүүгийн) гэдгийг;

д) Концесс эзэмшигч нь экспертийн хувьд Төслийн газар ба түүний орчин тойрны биет нөхцөл байдалтай танилцаж магадласан, холбогдох бүх хууль тогтоомжийн хүрээнд хүлээх үүрэг хариуцлагыг бүрэн мэдэж буй бөгөөд ийнхүү танилцсанаар Концесс эзэмшигч нь энэхүү Концессын гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд төсөл хэрэгжүүлэх газар нь зохимжтой, үүнд мөн Концессын зүйлийн зураг төсөл, барилгыг ажлыг хэрэгжүүлэх боломжтой болохыг тогтоосон;


е) Концесс эзэмшигч нь Төсөл хэрэгжүүлэх газар, Концессын зүйлийн биет болон хууль зүйн нөхцөл байдлаас үүдэн хүлээх үүрэг хариуцлага, мен Концессын гэрээний зүйл заалтууд, уг Концессын гэрээний хүрээнд хүлээх үүрэг хариуцлагыг цаг хугацаанд нь гүйдэтгэж чадна гэдгийг;


ё) Концесс эзэмшигч нь Төслийг болон түүний аливаа хэсгийг хэрэгжүүлэх


үүргийг хүлээснээрээ гуравдагч этгээдийн эзэмшилд буй ямарваа нэгэн патентын болон худалдааны нууц, ноү-хау, зохиогчийн эрхийг зөрчихгүй болохоо бүрэн судалж, тодруулсан;


ж) Концесс эзэмшигч нь Концессын гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд нөлөөлж болохуйц бүхий л хүчин зүйлүүд, үүнд мөн газарзүйн нөхцөл байдал, техникийн эрсдэл болон Концессын гэрээний нөхцлийн дагуу Төслийг хэрэгжүүлэх, дуусгавар болгоход нөлөөлөхүйц аливаа бусад эрсдлүүдийг тооцсон;


з) Концесс эзэмшигчээс бичгэн хэлбэрээр гаргасан Урьдчилсан шалгаруулалтын оролцох санал болон Уралдаант шалгаруулалтын төслийн саналын мэдээллүүд, энэхүү Концессын гэрээний хүрээнд бүрдүүлсэн бүх мэдэгдэл, материалууд, Концесс эзэмшигчтэй холбоотой тоон мэдээлэл (санхүүгийн тайланг оролцуулан), гэрчилгээ эсхүл хавсралт болон бусад баримт бичиг нь материаллаг талаасаа тухайн цаг хугацаадаа үнэн зөв гэдгийг баталж байна.



НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ, ГЭРЭЭГ ТАЙЛБАРЛАХ 
 

10.12 Энэхүү Концессын гэрээнд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ. 
 

“Авто зам, замын байгууламж, түүний бүрэлдэхүүн” гэж авто тээврийн хэрэгсэл зорчиход зориулан барьсан хатуу хучилттай зам, төмөр, төмөр бетон, чулуун бусад гүүр, тавилан хүүрэн гарц, усны хоолой, авто замын хөдөлгөөнд оруулсан газар доогуурх гарц, хонгил, ус зайлуулах шуудуу, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай авто замын зурвас газарт байгаа бусад байгууламжийг;





"Ажлын өдөр" гэж долоон хоногийн Бямба, Ням гараг, Монгол улсын хууль тогтоомжоор тогтоосон нийтээр амрах баяр, ёслолын өдрөөс бусад өдрийг;





"Засвар арчлалт" гэж ашиглалтын хэвийн нөхцөл, найдвартай ажиллагааг хангах, ашиглалтын хугацаанаас өмнө элэгдэж эвдрэхээс хамгаалах, зориулалтаар нь зөв зохистой ашиглах, шаардлагатай засвар шинэчлэлийг цаг тухайд нь хийх үйл ажиллагааг;

"Засвар арчлалтын гэрээ" гэж Концессын зүйлийн ашиглалт, засвар арчлалтыг явуулах зорилгоор Концесс эзэмшигч болон Ашиглалт, арчлалтын ажил гүйцэтгэгч хооронд байгуулсан гэрээг; 
 

"Ашиглалт, засвар арчлалтын гарын авлага" гэж Концессын зүйлийг Эрх бүхий этгээдэд шилжүүлсэний дараа ашиглалт, засвар арчлалтыг хэрхэн хийсэн болон хэрхэн гүйцэтгэх талаарх зааварчилгааг; 
 

"Ашиглалт, засвар арчлалтын ажил гүйцэтгэгч" гэж Концесс эзэмшигчтэй Ашиглалт, засвар арчлалтыг гэрээ байгуулагчийг; 
 

"Ашиглалтын үйл ажиллагааны хугацаа" гэж Барилгын ажил дууссаны маргааш өдрөөс эхлэн Концессын гэрээний хугацааг дуустал, эсхүл цуцласан өдрийг хүртэлх хугацааг; 
 

"Барилгын ажил" гэж


а) Авто зам, замын байгууламж түүний бүрэлдэхүүнийг барих, ергөтгөх, шинэчлэл, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг;


б) Концессын зүйл нь энэхүү гэрээнд тусгасан холбогдох үйл ажиллагааны зорилт, стандартуудыг хангах, тухайлбал Санхүүгийн загварын төсөөллүүдийг хангахуйц байхаар Концесс эзэмшигчийн гүйцэтгэх Концессын зүйлийг барих, сайжруулах ажлыг; 
 

"Барилгын ажлыг дуусгах" гэж Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрмийн дагуу бүртгэлийн дугаар олгосноор тухайн барилга байгууламжийг ашиглалтанд орсоныг тооцохыг; 
 

"Барилгын ажлын гэрээ" гэж Концессын гэрээний урьдчилсан нөхцлийн дагуу Концесс эзэмшигч болон Барилгын ажил гүйцэтгэгчийн хооронд магадлагдсан зураг төслийн дагуу, Барилгын ажил гүйцэтгэх тухай байгуулсан гэрээг; 
 

"Барилгын ажлын календарчилсан график" гэж ТЭЗҮ-д тусгасан эсхүл энэхүү гэрээний Хавсралт 3-т тодорхойлсон Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 47,5 км авто замын барилгын ажлын календарчилсан графикийг; 
 

“Норм, норматив, стандарт, техникийн баримт бичиг” гэж авт замьн салбарт хүчин төгөлдөр мөрдеж байгаа нийтлэг шаардлага зарчмыг агуулсан барилгын норм, дүрэм, стандарт, цомог, заавар, журмыг; 
 

"Бие даасан инженер” гэж Концесс эзэмшигчийн саналаар Эрх бүхий этгээдийн томилсон техникийн экспертүүд болон хяналтын инженерүүд, Эрх бүхий этгээд тухай

бүрт томилж болох бусад экспертүүд, хяналтын инженерийн гэрээ, энэхүү Концессын гэрээ, Барилгын ажлын гэрээ. Ашиглалт засвар үйлчилгээний гэрээнд эрх, үүргийг нь заасан зөвлөх инженер/инженерүүд, эксперт/экспертүүдийг; 
 

"Бие даасан инженерийн гэрээ” гэж энэхүү Концессын гэрээнд хяналт тавих зорилгоор Эрх бүхий этгээд. Концесс эзэмшигч, Бие даасан инженерийн хооронд байгуулсан барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын ажльш үе шатны төлөвлегөөнд хяналт тавих, ашиглалтанд оруулах хүрээнд \зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй\ зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ/гэрээнүүдийг; 
"Бизнесийн тогтсон сайн зарчим" гэж энэхүү Концессын гэрээнд заасантай адилхан буюу ижил төстэй нөхцел байдатд, гэрээний үүргээ үнэнчээр биелүүлэх сайн санааны үүднээс холбогдох хууль тогтоомжийг мөрдөн ажиллаж буй чадварлаг, туршлагатай Барилгын ажил гүйцэтгэгч, эсхүл мэргэжилтнээс гарах хэмжээний чадвар, хичээл зүтгэл, хянамгай байдал, алсын харааг гаргахыг;





"Гэрээний тооцоолсон цэвэр үнэлгээ" гэж энэхүү Концессын гэрээний 8.11 -р заалтанд заасны дагуу тодорхойлсон, гуравдагч этгээдээс Шинэ концессын гэрээний зах зээлийн үнэ болгож Эрх бүхий этгээдэд төлөх үнийн дүнг; 
 

"Даатгалын бус тохиолдол" гэж олон улсын даатгалын зах зээл дээр холбогдох даатгал байдаггүй, Хавсралт 5-т заасны дагуу даатгалыг шийдвэрлэх шааардлагатай, эсхүл тухайн даатгалд төлөх шимтгэлийн хэмжээнээс шалтгаалан олон улсын даатгалын зах зээлд тэр бүр даатгуулдаггүй тохиолдлыг; 
 

"Давагдашгүй хүчин зүйл" гэж 7.1 дүгээр заалтанд заасныг;





"Дахин санхүүжүүлэлт" гэж:


а) Зээлийн гэрээний бүхий нэмэлт өөрчлөлт, зээлийн үнийн дүнгийн өөрчлөлт,орлуулан эсхүл шинэчлэн байгуулагдаж буй зээлийн гэрээг;


б) Зээлийн гэрээний дагуу түтгэлзэх болон зөвшилцөх эрхийг хэрэгжүүлэх, :


в) Зээлийн гэрээнд аливаа эрх, үүрэг, сонирхлыг хэрэгжүүлэх, эсхүл Зээлийн гэрээтэй холбоотойгоор аливаа оролцох эрхийг үүсгэх, Концесс эзэмшигчийн Зээлийн гэрээнүүд, эсхүл бусад гэрээнүүд, орлого, эд хөрөнгөөс баталгаа гаргах;


г) дээрх а)-аас в)-д заасантай ижил төстэй үр нөлөө бүхий, Концесс эзэмшигч эсхүл өөр этгээдийн байгуулсан аливаа бусад хэлцэлийг; 
 

"Дуусгах хугацаа" гэж Хавсралт 3-т заасан авто замын барилгын ажлын календарчилсан графикт тусгасны дагуу холбогдох Барилгын ажлуудыг дуусгах хугацаа, эсхүл энэхүү Концессын гэрээний дагуу эдгээрийг сунгасан хугацааг;

Нөлөө бүхий арга хэмжээ" гэж 6-р бүлэгт заасныг;





"Зураг төсөл" гэж барилга байгууламжийг барих ТЭЗҮ, техникийн болон ажлын зураг, инженер-геологийн судалгааны дүгнэлт, геодезийн зураглал, барилга байгууламжийн өртгийн нэгдсэн төсвийг; 
 

"Зөрчлийг арилгах хугацаа" гэж гарсан зөрчлийг арилгахад шаардлагатай гэж Эрх бүхий этгээд, Зохицуулах байгууллага, Бие даасан инженерийн үзсэн тохиромжтой хугацааг түүнчлэн аливаа мэдэгдэлд заасан хугацааг;





"Зээлдүүлэгч" буюу "Зээлдүүлэгчид" гэж энэхүү Концессын гэрээг хэрэгжүүлэх зорилгоор Төслийг санхүүжүүлэхэд зориулан Зээлийн гэрээ(нүүд)-ийн дагуу Концесс эзэмшигчид зээл олгож буй, эсхүл баталгаа өгч буй, эсхүл эрсдэлийг даатгаж буй аливаа эсхүл бүх Этгээдүүдийг хэлнэ. Үүнд: Энэхүү Концессын гэрээний дагуу Зээлдүүлэгч арга хэмжээ авах шаардлагатай, эсхүл Зээлдүүлэгчдэд мэдэгдэл, баримт бичиг хүргүүлэх


шаардлагатай тохиолдолд Зээлдүүлэгчийн төлөөлөгч (Зээлийн гэрээнүүдэд тодорхойлсон) нь Зээлдүүлэгчийн өмнөөс тухайн арга хэмжээг авах, тухайн мэдэгдэл, баримт бичгүүдийг хүлээн авах эрхтэй байх; 
 

"Зээлийн гэрээ(нүүд)" гэж Концесс эзэмшигчийг энэхүү Концессын гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь санхүүжүүлэх зорилгоор Концесс эзэмшигчид олгосон зээл, эрсдэлийн даатгал, баталгаануудтай холбогдуулан Концесс эзэмшигч болон Зээлдүүлэгчид хооронд байгуулах гэрээ, эсхүл гэрээнүүд, үүнхэй холбогдуулан Хавсралт 2-д заасан болон энэхүү Концессын гэрээний дагуу Талууд тохиролцон баталгаажуулах баримт бичгийг;





"Концессын гэрээ" гэж Эрх бүхий этгээд болон Концесс эзэмшигчийн хооронд байгуулсан энэхүү Концессын гэрээ, түүний Хавсралтуудыг; 
 

"Концесс" гэж тус Төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Концесс эзэмшигч Концессын зүйлийн зураг төсөл боловсруулах, барих, эзэмших, ашиглах, шилжүүлэх, засвар арчлалт, шинэчлэн сайжруулалт хийх, энэхүү гэрээгээр тогтоосон төлбөр хураах зэрэг онцгой эрхийг; 
 

"Концесс эзэмшигч" гэж Монгол улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан компани болох Ар Ди Си Си ХХК болон Эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн, түүний хууль ёсны залгамжлагч, эрх хүлээн авагчийг;

"Концессын гэрээний хугацаа /концессын хугацаа/" гэж концессын гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 17 /арван долоо/ жилийн хугацаа, мөн концессын гэрээний аливаа сунгалтыг оруулсан хугацааг; 
 

"Концесс эзэмшигч гэрээг ноцтой зөрчих" гэж Эрх бүхий этгээд гэрээг зөрчих, давагдашгүй хүчин зүйл тохиолдохоос бусад дараах тохиолдлуудыг:


а) Концесс эзэмшигч энэхүү гэрээний 1.8-р заалтанд урьдчилсан нөхцөлийг хугацаандаа хангаагүй;


б) Гэрээ Хүчин төгөлдер болсон өдрөөс хойш графикийн дагуу Концесс эзэмшигч Барилгын ажлыг эхлүүлээгүй;


в) Концесс эзэмшигч Эцсийн хугацаанаас өмнө барилгын ажлыг дуусгаагүй, дуусгах боломжгүй болсон;


г) Энэхүү гэрээний дагуу Концесс эзэмшигчийн ирүүлсэн аливаа баримт, баталгаа нь хуурамч эсхүл буруу ойлголт өгсөн гэдэг нь илэрсэн;


д) Концесс эзэмшигч энэхүү гэрээнд илт өөрөөр заагаагүй бол аливаа этгээдийн эрх ашгийн төлөө Төслийн газар, Концессын зүйлийг Концесс олгогчийн зөвшөөрөлгүйгээр барьцаанд тавьсан;


е) Их хэмжээний хэлцлийг Эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн, Концесс эзэмшигчийн дүрмийн санд нэмэлт өөрчлөлт орсон;


ё) Хуулийн дагуу дараах эрх үүргүүдийн аль нэгийг шилжүүлсэн. Үүнд:


i) Аливаа гэрээний дагуу Концесс эзэмшигчийн хүлээсэн эрх, үүргийг, эсхүл

ii) Эрх бүхий этгээдийн үзэж байгаагаар Концесс эзэмшигчийн эд зүйлийг шилжүүлэх нь Концесс эзэмшигчийн үүргээ гүйцэтгэхэд нөлөө үзүүлэхгүй бөгөөд Концесс эзэмшигч Нэмэлт гэрээнуүдийн дагуу үүргээ гүйцэтгэх санхүүгийн болон техникийн чадавхитай байхаас бусад тохиолдолд Концесс эзэмшигчийн эд зүйлийг шилжүүлсэн;


ж) Концесс эзэмшигчийг сайн дураар татан буулгах шийдвэрийг Концесс эзэмшигчийн хувъцаа эзэмшигчид гаргасан;


з) Концесс эзэмшигчийг татан буулгах аливаа хүсэлтийг харъяа шүүхээс зөвшөөрөн дампуурлын хэрэг үүсгэсэн, эсхүл Концесс эзэмшигчийн бүх өмч хөрөнгө, үүргийг нэгдсэн, өөрчлөн байгуулсан этгээдэд шилжүүлсэн бөгөөд, нэгдсэн, өөрчлөн байгуулсан этгээд нь ямар нэгэн болзолгүйгээр энэхүү Концессын гэрээ болон Нэмэлт гэрээнүүдийн дагуу Концесс эзэмшигчийн хүлээсэн бүх үүргийг үүрч байгаа бөгөөд дараах нөхцөлүүдийг хангаж байгаа учир нэгдэж, өөрчлөн байгуулж байгаагаас бусад тохиолдолд Концесс эзэмшигчийг татан буулгах шийдвэрийг шүүхээс гаргасан; Үүнд: 
 

i) нэгдсэн, эсхүл өөрчлөн байгуулсан этгээд нь энэхүү Концессын гэрээ болон Нэмэлт гэрээнүүдийн дагуу хүлээсэн үүргээ гүйдэтгэхэд шаардлагатай техникийн чадавхитай, ашиглалтьш үйл ажиллагааны туршлагатай;

ii) нэгдсэн, эсхүл өөрчлөн байгуулсан этгээд нь энэхүү Концессын гэрээ болон Нэмэлт гэрээнүүдийн дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх санхүүгийн чадавхитай бөгөөд зээлжих чадвар нь Концесс эзэмшигчийн Хүчин төгөлдөр болох өдрийн үеийн зээлжих чадвараас муугүй;


iii) бүх Нэмэлт гэрээнүүд хүчин төгөлдөр хэвээр үлдэж байгаа. 
 

и) Аливаа Зээлийн гэрээ зөрчигдөж, Зээлдүүлэгчдийн аль нь ч бай санхүүгийн дэмжлэгээ эргүүлэн татаж, Зээлийн гэрээний дагуу зээлийн үлдэгдлээ төлөхийг шаардсан;


к) Концесс эзэмшигч энэхүү Концессын гэрээг үл зөвшөөрөх буюу энэхүү Концессын гэрээг даган мөрдөхгүй байх сонирхолоо нотлосон;


л) Концесс эзэмшигчийн аливаа эд хөрөнгийг битүүмжилсэн нь Төсөлд үлэмж хэмжээний сөрөг нөлөө үзүүлж байгаа;


м) Концесс эзэмшигч энэхүү Концессын гэрээний дагуу телөх ёстой аливаа төлбөрийн хугацааг хожимдуулсан бөгөөд, хугацаа хожимдолт нь 90 хоногоос хэтэрсэн бол


н) Концесс эзэмшигч Хориглосон үйл ажиллагаа явуулсан бол;


о) Концесс эзэмшигч энэхүү Концессын гэрээг өер ямарваа нэг үлэмж хэмжээгээр зөрчсөн нь мэдэгдсэн;


ө) Концесс эзэмшигч энэхүү Концессын гэрээг үл зевшөөрөх буюу энэхүү Концессын гэрээг даган мөрдөхгүй байх сонирхолоо нотлосон;


п) Концессын зүйлийг барих, ашиглах, шилжүүлэх хүрээнд энэхүү гэрээгээр харилцан тохиролцсон болон энэ гэрээнд дурьдагдаагүй ч заавал баримтлах Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй бүхий л стандартуудыг зөрчсөн зэрэг болно.


р) Дараахь шалтгаануудаар Концесс эзэмишгч Төслийн үйл ажиллагааг зогсоосон,


• орхисон бол гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэхгүй. Үүнд:


i) Давагдашгүй хүчин зүйл үүсч, зөвхөн давагдашгүй хүчин зүйлийн үргэлжлэх хугацааны туршид, эсхүл


ii) Эрх бүхий этгээд энэхүү Концессын гэрээний дагуу хүлээсэн үүргээ


биелүүлээгүйгээс зэрэг болно. 
 

“Маргаан шийдвэрлэх” гэж 9-р бүлэгт заасан журмыг; 
 

"Нийтийн ахуйн үйлчилгээ" гэж ус, эрчим хүч, цахилгаан, гэрэл, хий, холбоо гэх мэт олон нийтэд үзүүлж байгаа бүх ахуйн үйлчилгээг; 
 

"Нэмэлт гэрээнүүд" гэж концессын зүйлийн зураг төсөл боловсруулах, барих, санхүүжүүлэх, ашиглах, засвар арчлалт явуулахтай холбогдуулан, эсхүл Эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн хэлбэрээр тус Төсөлтэй холбогдуулан Концесс эзэмшигчийн байгуулах Хавсралт 2-д жагсаасан болон бусад гэрээг;

"Охин компани(уд)" гэж Компанийн нийт энгийн хувьцааны 51-ээс 100 хүртэл хувийг өөр /толгой/ компани дангаараа эзэмшдэг бие даасан хуулийн этгээдийг; 
 

"Хоног" гэж хуанлийн өдрийг; 
 

"Санхүүгийн загвар" гэж уралдаант шалгаруулалтанд оролцож ялалт байгуулсан этгээдийн санхүүгийн саналд тусгасан байдлаар Хавсралт 6-д тусгасан санхүүгийн загварыг; 
 

“Санхүүгийн суурь төлөв” гэж концесс эзэмпшгчийн боловсруулсан санхүүгийн загварт тусгасан санхүүгийн таамаглалуудыг; 
 

"Санхүүгийн эцэслэлт" гэж Эрх бүхий этгээдийн шаардлагад нийцүүлэн (i) Зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурж, үүний дагуу эхний санхүүжилт татан авахад шаардлагатай урьдчилсан нөхцөлүүд хангагдсан буюу тэдгээр урьдчилсан нөхцөлүүдийг хүчингүй болгосон болон (ii) Хувьцаа эзэмшигчид хөрөнгө оруулахаа баталгаажуулж Хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд гарын үсэг зурахыг; 
 

"Тал" гэж Эрх бүхий этгээд, эсхүл Концесс эзэмшигчийн аль тохирох нь;





"Талууд" гэж, Эрх бүхий этгээд болон Концесс эзэмшигчийг хамтад нь; 
 

"Татвар" гэж Төрөөс ногдуулсан өнөөгийн эсхүл ирээдүйн орлогын татвар, онцгой татвар, тэмдэгтийн хураамж, бусад татвар, хураамж, шимтгэлийг (гэхдээ банкны мөнгөн гуйвуулгын аливаа татвар, хураамжийг оруулахгүй); 
 

"Төр" гэж Монгол улсын Засгийн газрыг өөрийг нь, эсхүл түүнээс хууль ёсоор томилогдсон төлөөлөгчдийг; 
 

"Төслийн газар" гэж Концесс эзэмшигч төслийг хэрэгжүүлэх зорилгоор гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу эзэмшиж буй газар; 
 

"Төсөл" гэж энэхүү Концессын гэрээний нөхцөл, концессын төрлийн дагуу Концессын зүйлийн зураг төсөл боловсруулах, барих, хүлээлгэн өгөх, санхүүжүүлэх, шинэчлэн засварлах, сайжруулах, апшглах болон засвар үйлчилгээ хийх үйл ажиллагааг; 
 

"Түншлэл" гэж Эн Ти Би ХХК болон Саусгоби сэндс ХХК-ийн хамтарсан түншлэлийг;





“Тохируулж тооцоолсон гэрээний цэвэр үнэлгээ” гэдэг нь Гэрээний тооцоолсон цэвэр үнэлгээнээс дараахийн нийлбэрүүдийг хассан дүнг:


а) Эрх бүхий этгээд гэрээний тооцоолсон цэвэр үнэлгээг тооцоолоход гарсан аливаа

зардал;


б) хэрэв энэхүү гэрээнд заасан бол Эрх бүхий этгээд концесс эзэмшигчид төлөх төлбөрөөс суутгах, хорогдуулах төлбөр;


Түүнчлэн дараахь зүйлийг нэмж:


i) Концесс эзэмшигч өөр дээрээ болон өөрийн төлөөлөлөөрөө дамжуулан ашиглаж байгаа банкны дансанд гэрээний тооцоолсон цэвэр үнэлгээг тоодох үед байгаа үлдэгдэл;


ii) Концесс эзэмшигчид шилжих ёстой i)-д зааснаас бусад аливаа даатгалын болон бусад нөхөн төлбер (түүнийг концесс эзэмшигч гэрээний дагуу өөртөө авах эрхтэй байх);


Ингэхдээ:


(1) i), ii) нь гэрээний тооцоолсон цэвэр үнэлгээний тооцоололд шууд ороогүй байх;


(2) Эрх бүхий этгээд ii)-T заасан төлбөрийг концессын гэрээний дагуу өөр дээрээ шилжүүлэн авсан байх эсхүл тухайн төлбөр нь даатгалын дансанд орсон байх зэрэг болно. 
 

"Уралдаант шалгаруулалтын зардал” Уралдаант шалгаруулалтыг явуулахад Эрх бүхий этгээдээс гарах зохих хэмжээний зардлыг; 
 

“Уралдаант шалгаруулалт” гэж Эрх бүхий этгээд шинэ Концессын гэрээ байгуулахыг сонирхож буй аливаа этгээдэд саналаа ирүүлэхийг хүсэх, сонирхсон этгээдүүдээс ирүүлсэн саналуудыг үнэлж шинэ Концесс эзэмшигчтэй концессын гэрээг байгуулахыг; 
 

"Үндсэн зээлийн цуцлах үнийн дүн" гэж:


а) Зээлийн гэрээнүүдийн дагуу Цуцалсан өдрийг хүртэл хуримтлагдсан хүүг оруулан Концесс эзэмшигчээс Зээлдүүлэгчдэд төлөх нийт үлдэгдлийн дүн болон


б) Зээлийн хүүгийн эрсдэлийг арилгах зохицуулалтуудыг хугацаанаас өмнө цуцалснаас үүдэн гарсан зардал, цуцалснаас үүдэн гарсан бусад бүх зардлуудыг оруулан Зээлийн гэрээнүүдийн дагуу хугацаанаас өмнө төлснөөс үүдэн гарах Концесс эзэмшигчээс Зээлдүүлэгчдэд төлөх төлбөрийг Концесс эзэмшигч, Зээлдүүлэгч нар үндэслэлтэй, боломжийн хэмжээнд хүртэл багасгасан дүнгээс; эерэг үнийн дүнтэй байвал дараахийн нийлбэр дүнг хассаныг (Үндсэн зээлийн цуцлах үнийн дүн болон дараахийг тооцоолохдоо давхардуулж тоодохгүй). Үүнд:


(i) Цуцалсан өдрийн байдлаар Концесс эзэмшигчийн аливаа банкны дансан дахь (даатгалын дансыг үл оруулан) бүх зээлийн үлдэгдлүүд;


(ii) Цуцалсан өдөр эсхүл түүний дараа Болзошгүй санхүүжүүлэлтийн өртэй


холбогдуулан нэхэмжлэх үнийн дүн;


(iii) Зээлийн хүүгийн эрсдэлийг арилгах зохицуулалтуудыг хугацаанаас өмнө цуцалснаас үүдэн гарсан зардал, цуцалснаас үүдэн гарсан бусад бүх зардлуудыг оруулан Зээлийн гэрээнүүдийн дагуу хугацаанаас өмнө төлснөөс үүдэн гарах Зээлдүүлэгчдээс Концесс эзэмшигчид төлөх төлбөр;

(iv) Концесс эзэмшигчийн ямарваа нэгэн эрхийн дагуу Эрх бухий этгээдээс Концесс эзэмшигчид аливаа нөхөн төлбөр өгөх бол тухайн нөхөн төлбөрийг төлөх өдрөөс өмнө, Цуцалсан хоног, эсхүл түүний дараа Үндсэн зээлдүүлэгчдийн хүлээн авсан бүх үнийн дүнг; 
 

"Туслан гүйцэтгэгч" гэж Төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор аливаа үйл ажиллагаа эрхлэн явуулах, ханган нийлүүлэлт хийх, эсхүл үйлчилгээ үзүүлэх талаар талаар Концесс эзэмшигчтэй гэрээ байгуулсан аливаа комлани, хувь хүнийг; 
 

"Нэгдмэл сонирхолтой этгээд" гэж шууд эсхүл шууд бусаар Концесс эзэмшигчийн хувьцааг эзэмшдэг хуулийн этгээд, хувь хүнийг эсхүл концесс эзэмшигчийн хяналтанд байдаг хуулийн этгээдийг; 
 

"Нэгдмэл сонирхолтой этгээдтэй хийх арилжаа" гэж Концесс эзэмшигчийн хэвийн үйл ажиллагааны явцад өөрийн эрх ашгийн телөө хийсэн үл ялих, эсхүл чухал биш шинж чанартай арилжаанаас бусад Төсөлтэй шууд болон шууд бусаар холбоотойгоор Концесс эзэмшигч өөрийн өмч, эд хөрөнгийг Нэгдмэл сонирхолтой этгээдэд (Концесс эзэмшигчээс бусад) түрээслүүлэх, шилжүүлэх, эсхүл борлуулах, эсхүл аливаа өмч, эд хөрөнгийг Нэгдмэл сонирхолтой этгээдээс худалдан авах, эсхүл аливаа гэрээ, хэлэлцээр, санамж бичиг байгуулах, зээл, урьдчилгаа төлбөр, эсхүл баталгаа авах, гаргах эсхүл Нэгдмэл сонирхолтой этгээдийн эрх ашгийн төлөө хийсэн арилжааг; 
 

"Зохицуулах байгууллага" гэж Монгол улсын хууль тогтоомжийн дагуу концессыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл олгох, үнэ тариф тогтоох, концессын зүйл, эсхүл түүгээр үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг батлах, мөрдүүлэх бүрэн эрх бүхий төрийн байгууллагыг; 
 

"Хориглосон үйл ажиллагаа" гэж :


а) Дараах шалхгаанаар Эрх бүхий этгээдийн аливаа ажилтанд ямар нэгэн бэлэг өгөхийг санал болгох, эсхүл өгөхийг зөвшөөрөх, эсхүл урамшуулал, шагнал амлах. Үүнд:


(i) Энэхүү Концессын гэрээ буюу аливаа бусад гэрээг Эрх бүхий этгээдтэй байгуулах, тэдгээрийн гүйцэтгэлтэй холбогдуулан аливаа нэг үйлдлийг үйлдэж байгаа, эсхүл эс үйлдэж байгаагийн төлөө; эсхүл


(ii) Энэхүү Концессын гэрээ болон Эрх бүхий этгээдтэй байгуулсан аливаа гэрээтэй холбогдуулан аливаа этгээдэд дэмжлэг үзүүлж байгаа, эс үзүүлж байгаагийн төлөө; 
 

б) Энэхүү Концессын гэрээ, эсхүл бусад аливаа гэрээг Эрх бүхий этгээдтэй


байгуулахдаа Концесс эзэмшигч өөрөө, эсхүл түүнийг төлөелөн тодорхой тооны хувь төлсөн, төлөхийг зөвшөөрсөн, аливаа шимтгэл төлөх тухай Нэмэлт гэрээг байгуулахаас өмнө тухайн шимтгэл, Нэмэлт гэрээний төлбөр хийх нөхцөлийн талаар Эрх бүхий этгээдэд бичгээр мэдэгдээгүй тохиолдолд;

в) Эрх бүхий этгээдийг залилах, эсхүл залилахыг завдах, эсхүл залилахаар хуйвалдах. 
 

“Хорогдуулалтын хувь” гэж 10 % /арван хувийг/; 
 

"Хөрөнгө оруулалтын гэрээ" гэж Концесс эзэмшигч болон хөрөнгө оруулагч, зээл олгогч талын хооронд ямар нөхцөлөөр хөрөнгө оруулах, эргэн төлөгдөх нехцөл болон Концесс эзэмшигчид хувь нийлүүлэхийг тохиролцож байгуулсан гэрээг; 
 

"Хувь нийлүүлэгчдийн гэрээ" гэж Хавсралт 8-д заасны дагуу Эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн хэлбэрээр “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-г байгуулах эрх бүхий Хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээ, түүний Эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн аливаа өөрчлөлтийг; 
 

"Хувьцаа" гэж хувьцааны бүх хэлбэр, эсхүл Концесс эзэмшигчийн хувьцаанд хөрвөх нөхцөлтэй (Зээлийн гэрээнээс бусад) зээлийг; 
 

"Гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр" гэж талуудын тохиролцсон хугацааны дотор гэрээний урьдчилсан нөхцөлүүдийг биелүүлсэнээ нотлож Эрх бүхий этгээдэд тайлан ирүүлсэнийг хянан Эрх бүхий этгээд гэрээний урьдчилсан нөхцөл хангагдсаныг хүлээн зөвшөөрсөн өдрийг; 
 

“Цуцалсан өдөр” гэж Концессын гэрээний нөхцөлүүдийн дагуу Концессын гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан өдрийг; 
 

"Эрх шилжүүлэн авагч" гэж Эрх бүхий этгээд эсхүл Зээлдүүлэгчдээс энэхүү Концессын гэрээний Концесс эзэмшигчийг солихоор сонгосон аливаа Этгээдийг; 
 

"Шилжүүлэхэд тавигдах шаардлага" гэж энэхүү Концессын гэрээг цуцлах буюу хугацаа дуусах үед Монгол улсын хууль тогтоомж болон энэхүү гэрээгээр тохирсон нөхцөлүүд, түүнчлэн Бие даасан инженер, бусад зохицуулах байгуулагуудаас тавигдах шаардлагуудыг;





"Шинэ Концессын гэрээ" гэж Цуцалсан өдрийн байдлаар Концессын гэрээтэй ижил нөхцөлтэй боловч дараахь өөрчлөлтүүдийг оруулсан гэрээг. Үүнд:


а) Хэрвээ Концессын гэрээг Барилгын ажлыг дуусгах хугацаанаас өмнө цуцалсан бол Барилгын ажлыг дуусгах хугацааг шинэ Концесс эзэмшигч Барилгын ажлыг дуусгах боломжтой байхаар сунгасан;


б) Тус гэрээний хугацаа нь Цуцалсан өдрөөс эхлэн Концессын хугацаа дуусах хүртэлх хугацаатай адил байх

"Эрх бүхий этгээд" гэж Монгол улсын Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д тодорхойлсныг;





"Этгээд" гэж хувь хүн, туншлэл, корпораци, компани. бизнеснйн байгууллага, зохицуулах байгууллага, засгийн газрын агентлаг. улс болон аливаа бусад байгууллагыг; 
 

"Эцсийн хугацаа" гэж Барилгын ажлын хувьд гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Барилгын ажил дуусч ашиглалтанд оруулах энэхүү гэрээний Хавсралт 3-т заасан графикт заасан өдрийг, үүнд хэрэв Концесс эзэмшигч Барилгын ажлыг дуусгах хугацааг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш сунгасан бол тэр хугацааг; 
 

10.13 Энэхүү нэр томьёоны тодорхойлолт нь Концеесын гэрээний салшгүй хэсэг болно. 
 

10.14 Концессын гэрээ, түүний Хавсралтуудын гарчиг нь зевхөн хэрэглэхэд ойлгомжтой болгох зорилготой бөгөөд гэрээний агуулгыг тайлбарлахад нөлөөлөхгүй. 
 

10.15 Нэг тоогоор олон тоог, олон тоогоор нэг тоог төлөөлүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэрэглэсэн тооны утгаар нь ойлгоно. 
 

10.16 Тусгайлан өөрөөр оруулсан буюу заагаагүй бол энэхүү гэрээнд дурдсан Хавсралт гэдэг нь энэхүү гэрээний хавсралтыг, аливаа гэрээ, эсхүл хавсралтын талаар дурдсан нь тэдгээрийн нэмэлт, өөрчлөлтийг хамааруулсан гэж ойлгоно. 
 

10.17 Энэхүү Концессын гэрээнд дурдсан аливаа Өдрийн тоог тооцоолохдоо эхний өдрийг үл оруулан, сүүлийн едөр ажлын едөр бол сүүлийн өдрийг оруулан тооцно. Хэрэв сүүлийн өдөр нь ажлын өдөр биш бол эхний өдөр, сүүлийн өдрийг үл оруулан, сүүлийн өдрийн дараагийн ажлын өдрийг оруулж тооцно. 
 

Талууд Гэрээнд 2011 оны 10 сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.





КОНЦЕСС ОЛГОГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ: 

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ДАРГА
Д.СУГАР 






КОНЦЕСС ЭЗЭМШИГЧИЙГ ТӨЛӨӨЛЖ: 


АР ДИ СИ СИ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ 

Б.ЧУЛУУНЗОРИГТ
ХАВСРАЛТ 1 
 

1. НАРИЙНСУХАЙТ ШИВЭЭХҮРЭН ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО


ЗАМЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ 
 

2. НАРИЙНСУХАЙТ ШИВЭЭХҮРЭН ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО


ЗАМЫН ЗУРАГ ТӨСӨЛ

ХАВСРАЛТ 2 
 

НЭМЭЛТ ГЭРЭЭНҮҮД


ХАВСРАЛТ 3


ЗАМЫН БАРИЛГЫН АЖИЛ, АШИГЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ


ТӨЛӨВЛӨГӨӨНҮҮД 
 

1. Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн авто замын барилгын ажлын 

календарчилсан график (1),


2. Нарийнсухайт- Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто замын хиймэл


байгууламжийн ажлын календарчилсан график (2),


3. Авто замын барилгын ажлын явцад татах материалын график (3),


4. Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн авто замын барилгын ажлын


санхүүжилтийн календарчилсан график (4)


5. Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто замын засвар


арчлалтын төлөвлөгөө - ачаагүй зурвас(5);


6. Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто замьш засвар


арчлалтын төлөвлөгөө -ачаатай зурвас(б);


7. Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто замын засвар


арчлалтын төлөвлөгөөний зардлын график- ачаагүй зурвас(7);


8. Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто замын засвар


арчлалтын төлөвлөгөөний зардлын график- ачаатай зурвас(8).





















ХАВСРАЛТ 4


БИЕ ДААСАН ИНЖЕНЕРИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭ


ХАВСРАЛТ 5


ДААТГАЛЫН ШААРДЛАГУУД 
 

Концесс Эзэмшигч нь өөрийн зардлаар Концессын гэрээний хугацаанд эхсүл барилгын ажлын хуваариас шалтгаалан дараах Даатгалуудад зайлшгүй хамрагдсан байна. Үүнд:



Мэргэжлийн хариуцлагын даатгал


Энэхүү Гэрээний дагуу аливаа ажил гүйцэтгэж байгаа зураг төслийн гүйцэтгэгч, зам
барилгын инженерүүд болон бусад мэргэжилтнүуд мэргэжлийн хариуцлагын даатгалд/мэргэжлийн алдаа болон хайхрамжгүй байдал/ заавал хамрагдах ёстой бөгөөд хариуцлагын хэмжээ нь 2 тэр бум төгрөгөөс багагүй байна.





Авто зам, замын байгууламжийн барилгын ажилд ашиглагдах машин тоног


төхөөрөмжийн даатгал


Авто зам, замын байгууламжийн барилгын ажилд ашиглах зорилгоор ажлын талбайд авчирсан бүхий л машин тоног төхөөрөмжийг /үүнд Концесс эзэмшигчийн өмчлөлийн болон өмчийн бус, түрээслэн ашиглаж буй болон туслан гүйцэтгэгчийн машин техник,
тоног төхөөрөмжүүд орно/ тоног төхөөрөмжийн гэмтэл болон үүнээс үүдэн учруулсан хохиролын даатгалд заавал хамрагдах ёстой бөгөөд хариуцлагын хэмжээ нь 2 тэр бум
төгрөгөөс багагүй байна. 
 

Гэнэтийн ослын даатгал


Концесс эзэмшигчийн болон туслан гүйцэтгэгчдийн үндсэн болон гэрээт бүх ажилчид,
энэхүү Гэрээний хяналтыг хэрэгжүүлэгчид, бие даасан инженерүүдийг барилгын ажлын
хугацаанд заавал гэнэтийн ослын, амь насны даатгалд хамруулах бөгөөд хариуцлагын
хэмжээ нь 1тэр бум төгрөгөөс багагүй байна.


ХАВСРАЛТ 6 
 

САНХҮҮГИЙН ЗАГВАР


ХАВСРАЛТ 7


ТӨСЛИЙН КОМПАНИЙН ГЭРЧИЛГЭЭ, ДҮРЭМ


ХАВСРАЛТ 8


ТӨСЛИЙН КОМПАНИЙН ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ГЭРЭЭ


ХАВСРАЛТ 9


САНХҮҮЖИЛТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

НАРИЙНСУХАЙТ-ШИВЭЭХҮРЭН ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН БАРИХ-АШИГЛАХ-ШИЛЖҮҮЛЭХ КОНЦЕССЫН ГЭРЭЭНИЙ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ





2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр
№ 
Улаанбаатар хот





Энэхүү Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто замын Барих- Ашиглах-Шилжүулэх концессын гэрээний нэмэлт, өөрчлөлт (цаашид “нэмэлт, өөрчлөлт” гэх)-ийг нэг талаас Хөрөнгө оруулалтын газар (цаашид Эрх бүхий этгээд гэх), нөгөө талаас Ар Ди Си Си ХХК (цаашид “Концесс эзэмшигч” гэх), (хамтад нь “Талууд” гэх) нар 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто замын “Барих-Ашиглах-Шилжүүлэх” концессын гэрээ (цаашид “Үндсэн


гэрээ” гэх)-нд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор байгуулав.





Өмнөтгөл





Талууд Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто замын


Барих-Ашиглах-Шилжүүлэх концессын гэрээг 2011 оны 10-р сарын 26-ны өдөр байгуулсныг; 
Концесс эзэмшигчийн 2016 оны 06 дугаар сарын ОЭ-ний өдрийн албан бичгээр гаргасан хүсэлтийн дагуу концесс эзэмшигчийн Концессын гэрээнд заасан үйл ажиллагааг концессын гэрээний хугацаанд тасралтгүй явуулах нөхцөлөөр хангах зорилгоор Үндсэн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг Эрх бүхий этгээдэд албан ёсоор хүргүүлснийг; 
тус тус харгалзан үззж, Талууд Үндсэн гэрээний 10 дугаар бүлгийн 10.5 дахь заалтыг үндэслэн дор дурдсан нэмэлт өөрчлөлтийг оруулахаар харилцан тохиролцож байна.





Нэг. Нэмэлт өөрчлөлт





1.1. Концессын гэрээний 2 дугаар бүлэгт дор дурдсан агуулга бүхий 2.91-2.93 болон 2.27 дахь заалтыг нэмж оруулав. Үүнд: 
 

2.9(1). Эрх бүхий этгээд нь концессын зүйлтэй холбоотой болон концесс


ззэмшигчийн авто замыг ашиглах эрхэд нөлөөлж болзошгүй аливаа нөхцөл


байдлын талаар мэдсэн бол Концессын гэрээг амжилттай хэрэгжүүлэх


үүднээс концесс эзэмшигчид урьдчилж мэдэгдэж, концесс эзэмшигчийн хууль ёсны эрх ашгийгхүндэтгэн, хамтран ажиллах үүрэгтэй. 
 

2.9(2). Эрх бүхий этгээд, зохицуулах байгууллага нь концессын гэрээний хугацаанд концессын зүйл болох Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн авто замтай зэрэгцүүлэн бусад аливаа этгээдэд авто зам, төмөр зам болон бусад


өрсөлдөхүйц тээврийн шугам барих зөвшөөрлийг олгосны улмаас, концесс


эзэмшигчийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, концессын зүйлийг


хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсвэл концесс эзэмшигч нь концессын зүйлийг төрийн мэдэлд шилжүүлэх эрхтэй бөгөөд энэ гэрээнд заасны дагуу нөхөн олговор шаардана. 
 

2.9(3). Хэрэв Эрх бүхий байгууллага болон төрийн бусад байгууллагаас Концессын гэрээний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөхүйц аливаа шийдвэр гаргасан бол тухайн үйлдэл, эс үйлдэл нь энэхүү Концессын гэрээний 6 дугаар бүлэгг заасан Нөлөө бүхий арга хэмжээнд тооцогдоно. 
 

1.2. Концессын гэрээний 8 дугаар бүлэгт дор дурдсан агуулга бүхий 8.13(1) дахь заалтыг нэмэхээр тохиролцов. Үүнд:


8.13(1). Энэ гэрээний 2.92 болон 2.93-т заасан нөхцөл байдал үүссэн бол Концесс эзэмшигч нь концессын зүйлийг төрд шилжүүлэх, нөхөн төлбөрийг тогтоох яриа хэлэлцээг нэн даруй эхлүүлэх мэдэгдэл хүргүүлэх бөгөөд энэ тохиолдолд энэхүү Концессын гэрээний 8.12, 8.13 дахь заалтыг баримтлахгүй.” 
 

1.3. Концессын хуулийн 8 дугаар бүлгийн 8.14 дэх заалтыг дараах байдлаар бүхэлд нь өөрчлөхөөр тохиролцов. Үүнд: 
 

"8.14. Энэхүү концессын гэрээг Эрх бүхий этгээд гэрээг зөрчсөний улмаас болон Эрх бүхий этгээдийн санаачлагаар цуцлах тохиолдолд Концесс эзэмшигчид нөхөн олговор олгох бөгөөд энэхүү нөхөн олговор нь дараах нийлбэр дүнгээс бүрдэнэ. Үүнд:





а) Зээлийн бус эх үүсвэрээс Концессын зүйлд оруулсан нийт хөрөнгө


оруулалтын дүн;


б) үндсэн зээлийг цуцлах үнийн дүн;

в) ирээдүйд олохоор тооцоолсон орлогын дүн;


г) гэрээг цуцалсны улмаас концесс эзэмшигчийн ажилтнууд, гэрээлэгч, туслан гүйцэтгэгч нарт төлөх хохирлын төлбөр.”





Хоёр. Бусад зүйл





2.1. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөд талууд гарын үсэг зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр болж, Үндсэн гэрээний салшгүй хэсэг болно. 
 

2.2. Үндсэн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Талуудыг тус гэрээгээр


хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй. 
 

2.3. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр тусгайлан зохицуулаагүй буюу нэмж, өөрчлөхөөр харилцан тохиролцоогүй Үндсэн гэрээний бусад нөхцөл, заалтууд, Хавсралтууд нь Үндсэн гэрээнд заасны дагуу хэвээр үйлчилнэ. 
 

2.4. Энэхүү нэмэлт, өөрчлөлттэй холбоотой аливаа зөрчил, маргааныг Концессын гэрээнд заасан журмаар шийдвэрлэнэ. 
 

2.5. Энэхүү нэмэлт өөрчлелтийг монгол хэл дээр 2 хувь үйлдсэн ба Талуудад


хадгалагдах зх хувь тус бүр хууль зүйн хувьд адил хүчинтэй байна.





ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:


ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА
/С.ЖАВХЛАНБААТАР/
Тамга:

АР ДИ СИ СИ ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

/Б.ЧУЛУУНЗОРИГТ/





Тамга: