Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй


БАТЛАВ:                                                                     БАТЛАВ:
БАЯНДЭЛГЭР СУМ ЗАСАГ                                      СҮХБААТАР АЙМАГ "ТАЛЫН ХХК-НЫ 
ДАРГА            Л.АВААОРЖ                                       ЗАХИРАЛ                           SHI XIAO

                                                   ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ 


2020 оны 07 дугаар


сарын 30-ны өдөр                                      № ......................                    




Энэхүү гэрээг нэг талаас Сүхбаатар аймаг Баяндэлгэр сумын Засаг даргын орлогч


Д.Гантөмөр (цаашид “Засаг дарга” гэх), нөгөө талаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл


эзэмшигч Талын элч ХХК-ыг төлөөлж Shi Xiao (цаашид “Тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэх)


нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) дараах нөхцөлөөр харилцан тохиролцож 2020 оны 06


дугаар сарын 08 ны өдрөөс 2024 оны 06 сарын 08 ны өдрийг хүртэл байгуулав. 
 

                                          Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Энэхүү гэрээ нь Сүхбаатар аймаг Баяндэлгэр сумын 01-р багийн нутаг “Хүрэн Уул”


гэх газарт орших 2719,94 га Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль


тогтоомжийн дагуу олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах, уурхай


ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх


асуудлаар орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон


харилцааг зохицуулна.


1.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайд орших


Сүхбаатар аймаг Баяндэлгэр сумын байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр


байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх төсөл,


хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлж ажиллана. 
 

                                   Хоёр. Засаг даргын эрх, үүрэг


2.1. Энэхүү гэрээний хүрээнд Засаг дарга дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


2.1.1. Хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ашигт малтмал ашиглах


үйл ажиллагааг тогтвортой, хэвийн явуулах нөхцөлөөр тусгай зөвшөөрөл эзэмшигчийг


хангах.


2.1.2. Гэрээний хүрээнд хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл,


арга хэмжээний талаар орон нутгийн иргэдэд тогтмол буюу cap бүр мэдээлэл өгч, саналыг


нь авах.


2.1.3. Энэхүү гэрээний хэрэгжилттэй холбоотой уулзалт, хэлэлцүүлэг зохион


байгуулж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан төсөл, арга хэмжээнээс тусгай


зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг сонгож,


түүнтэй зөвшилцсөний үндсэн дээр энэ тухай иргэдэд мэдээлэх.

2.1.4. Тусгай зөвщөөрөл эзэмшигчийн зарласан ажлын байр болон бараа, ажил,


үйлчилгээ худалдан авахтай холбогдсон мэдээллийг иргэдэд хүргэн ил тод, нээлттэй


хэлбэрээр зохион байгуулах 





 
2.1.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний


хэрэгжилтэд хяналт тавих.


2.1.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хүсэлт, шаардлагыг хууль


тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж, зохих хариуг өгөх. 
 

                        Гурав. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг


3.1. Энэхүү гэрээний хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх, үүргийг


хэрэгжүүлнэ.


3.1.1. Үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй явуулахад орон нутгийн иргэн, хуулийн


этгээдийн зүгээс хууль бусаар саад учруулсан тохиолдолд уг асуудлыг зохих журмын дагуу


Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьж шийдвэрлүүлэх.


3.1.2. Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэднийг сургалтад


хамруулах талаар орон нутгийн хөдөлмөрийн байгууллагатай хамтарч ажиллан,


шаардлагатай ажлын байр болон түүнд тавих шаардлагыг ил тод, нээлттэй хэлбэрээр нийтэд


зарлан ажлын байр нэмэгдүүлэх.


3.1.3. Хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд шаардлагатай ажлын байрны


сургалтын хөтөлбөр боловсруулж, тухайн орон нутгийн иргэдийг хамруулах ажлыг зохион


байгуулах.


3.1.4. Нийт ажлын байрны 60-аас доошгүй хувьд тухайн орон нутгийн иргэдийг зохих


түвшний сургалтад хамруулсны үндсэн дээр ажиллуулах.


3.1.5. Өөр орон нутгаас ажилтан, мэргэжилтэн урт хугацаагаар авч ажиллуулах


тохиолдолд холбогдох хуулийн дагуу тухайн ажилтныг Засаг даргын Тамгын газарт


бүртгүүлэх.


3.1.6. Хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ болон үйл ажиллагааныхаа талаар


тухайн сумын иргэдэд тогтмол буюу cap бүр мэдээлэл өгч байх.


3.1.7. Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, ажиллах хүч сонгохдоо тухайн орон


нутагт бүртгэлтэй татвар төлөгч иргэн, хуулийн этгээдэд тэргүүн ээлжинд давуу эрх олгон


хамтран ажиллах.


3.1.8. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын


баталсан байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө, хөтөлбөрийг биелүүлж ажиллах.


3.1.9. Гамшгийн үед сайн дурын үндсэн дээр тухайн орон нутагт техник, тоног


төхөөрөмж, ажиллах хүчний болон бусад материаллаг туслалцаа үзүүлэх.


3.1.10. Үйлдвэрийн CAMP барихтай холбогдуулан сумийн төвийн нийт 2.3 км зам


тавихаас 2020 оны 08 сарын 20-оос 10 дүгээр сарын 01-ний дотор сумын төвийн 1,3 км


сайжруулсан замыг хатуу хучилттай болгож стандартын шаардлагад нийцсэн явган хүний


зам, замын гэрэлтүүлэг, зарын электрон самбарын асуудлуудыг шийдвэрлэж сумын комисст


хүлээлгэн өгөх. 2021 оны 07 сарын 20-оос 09 дүгээр сарын 01-ний дотор сумын төвийн


үлдсэн 1 км сайжруулсан замыг хатуу хучилттай болгож стандартын шаардлагад нийцсэн



явган хүний зам, замын гэрэлтүүлгийн асуудлуудыг шийдвэрлэж сумын комисст хүлээлгэн


өгөх.

3.1.11 Сумын нэгдсэн хогийн цэгийг цэгцлэхэд /25,000,000/ сая төгрөгний хөрөнгийн


асуудлыг шийдвэрлэх. /09 дүгээр сарын 01-ний дотор/


3.1.12. Уурхайн ашиглалтын талбайд өртөж болзошгүй айл өрхийн судалгааг гаргаж


өвөлжөө, хаваржаа, худаг ус, нийгмийн асуудлыг шийдвэрлэх. /уурхайн хөрөнгөөр/


3.1.13. Уурхайн олборлолт явуулж эхэлснээс хойш сумын төсөвт байгууллага, аж


ахуйн нэгж, айл өрхийн нүүрсний үнийн 50%-ийг хөнгөлттэй нөхцлөөр хангаж байх.

3.1.141 дүгээр багийн төвийн тохижилтын асуудлыг иж бүрнээр нь шийдвэрлэх.


3.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байх


тохиолдолд Сумын хөгжил бүтээн байгуулалтад, хөрөнгө оруулалт, нийгмийн хөгжлийг


дэмжих хүрээнд жил бүр





2021 онд 300,000,000 /гурван зуун сая төгрөг/,


2022 онд 300,000,000 /гурван зуун сая төгрөг/,


2023 онд 300,000,000 /гурван зуун сая төгрөг/


2024 онд 300,000,000 /гурван зуун сая/ төгрөгийг график хуваарийн дагуу


хөрөнгийг шийдвэрлэх.


3.2.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Хөрөнгө оруулалтын хуваарийг жил бүр


хавсралтаар батлах.

3.2.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Боловсролыг дэмжих, орон нутагт мэргэжил


чадвартай боловсон хүчнийг бэлдэх , түүний сурч боловсрох бололцоог хангах үүднээс жил


бүр 5 оюутны сургалтын төлбөрийг цаг хугацаанд нь шийдвэрлэх.



Дөрөв. Хамтын ажиллагааны хороо





4.1. Талуудын гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих


ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороог Засаг даргын Тамгын


газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг


оролцуулан байгуулж ажиллуулна.





4.2. Хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд талуудын оролцоог тэгш хангасан


байна. Хорооны бүрэлдэхүүнд орох иргэдийн төлөөллийг иргэдийн Нийтийн Хурлаас нэр


дэвшүүлнэ. Хорооны бүрэлдэхүүнийг тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлнө.





4.3. Хороо гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж


ажиллана




                                 Тав. Гэрээний хэрэгжилт 


5.1. Гэрээний ил тод байдлыг хангах зорилгоор тухайн орон нутгийн иргэдэд гэрээ


байгуулсан талаар мэдээлэх бөгөөд гэрээ, түүнтэй холбогдсон барим, бичгийг талуудын


цахим хуудсанд ажлын 3 хоногийн дотор байршуулна. Гэрээнии  хувийг ажлын 5




хоногийн дотор Аймаг, сумын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын дэд


зөвлөлд хүргүүлнэ.


5.2. Талууд гэрээний биелэлтийг жил бүр дүгнэж, тайланг дараа оны 2 дугаар сарын


1-ний дотор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд болон Засаг даргад хүргүүлнэ.


5.3. Талууд гэрээний тухайн жилийн биелэлтийн тайланг дараа оны 2 дугаар сарын


15-ны өдрийн дотор Засаг дарга болон геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн


захиргааны байгууллагад хүргүүлнэ.

                                         Зургаа. Гэрээний хариуцлага


6.1. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль


тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Энэхүү гэрээ нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль


тогтоомжоор хүлээсэн бусад үүргээс татгалзах үндэслэл болохгүй.


6.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэрээ байгуулсан эсэх талаарх мэдээллийг геологи,


уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд


хүргүүлнэ.

                                                 Долоо. Маргаан шийдвэрлэх


7.1. Талууд гэрээний хэрэгжилттэй холбогдсон маргаан, зөрчлийг эв зүйгээр


шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд гомдлоо шүүхэд


гаргаж болно.

                                                       Найм. Гэрээ хүчин төгөлдөр болох


8.1. Талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш 4 жилийн хугацаанд гэрээ хүчин төгөлдөр


үйлчилнэ.


8.2. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож


болно.

8.3. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж


болно. Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд


түүний салшгүй хэсэг болно. 

8.4. Гэрээг монгол хэл дээр 3 хувь үйлдэнэ. Зайлшгүй тохиолдолд гэрээний хувийг


англи хэл дээр үйлдэж болно. 


                                                    ГЭРЭЭ БАЙГУУЛСАН


НУТГИЙН ЗАХИРГААНЫ                                                  ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙГ


БАЙГУУЛЛАГЫГ 

ТӨЛӨӨЛЖ:                                                                         ТӨЛӨӨЛЖ:

СҮХБААТАР АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМЫН             ТАЛЫН ЭЛЧ ХХК-НИЙ 
ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ                                                  ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ъ

                                                         Д.ГАНТӨМӨР                                              

УТАС: 91889885                                                                  УТАС: 99686389            




 СҮХБААТАР АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР


СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН


ХУРЛЫН тогтоол








оны && сарын едер Дугаар Ширээт





Гэрээ байгуулах эрх олгох тухай








Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай


хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “ж” дэх заалтыг үндэслэн сумын ИТХ-ын


төлөөлөгчдийн ээлжит бус 6 дугаар хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь :


1. Сумын засаг даргын “Талын Элч” ХХК-тай байгуулах хөрөнгө оруулалт,


хамтран ажиллах гэрээний загварыг хавсралтаар баталсугай.


2. “Талын Элч” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулах эрхийг сумын засаг


дарга /Л.Аваадорж/-д олгосугай.


3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын тэргүүлэгчдэд үүрэг


болгосугай.














Б.ГАНБАТ






































D. /doc/ togtool ИТХ





пппапт