Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 



“КЬЮ ЭС СИ” ХХК-ИЙНХООРОНД БАЙГУУЛСАН 



УУЛ УУРХАЙ, МЕТАЛЛУРГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ
ТӨСЛИЙГ 


ХЭРЭГЖҮҮЛЭХ КОНЦЕССЫН ГЭРЭЭ 

(ШИНЭЧЛЭН САЙЖРУУЛАХ-БАРИХ-АШИГЛАХ-ШИЛЖҮҮЛЭХ, 

БАРИХ-ШИЛЖҮҮЛЭХ) 









МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ 

2014 ОН 

ГЭРЭЭНИЙ АГУУЛГА 



ХУУДАСНЫ ДУГААР 

  

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 3-4 



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ГЭРЭЭНД ХЭРЭГЛЭХ НЭР ТОМЪЁО, ГЭРЭЭГ

ТАЙЛБАРЛАХ 4-8 



ХОЁРДУГААР БҮЛЭГ КОНЦЕССЫН ЗҮЙЛ, ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ 8-12

ГУРАВДУГААР БҮЛЭГ  КОНЦЕСС
ЭЗЭМШИГЧИЙН КОНЦЕССЫН ЗҮЙЛТЭЙ ХОЛБООТОЙ ОНЦГОЙ ЭРХ  12-13 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ  ДТҮ-ИЙН
УДИРДЛАГЫН ЭРХ, ХӨРӨНГИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ 13-14  


ТАВДУГААР БҮЛЭГ ТАЛУУДЫН МЭДЭГДЭЛ БА БАТАЛГАА 15-16 


ЗУРГААДУГААР БҮЛЭГ  ГЭРЭЭНИЙ ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ 16-21 

ДОЛООДУГААР БҮЛЭГ  ЗУРАГ ТӨСӨЛ,
БАРИЛГЫН АЖИЛ, ЗАСВАР АРЧЛАЛТ 21-22 


НАЙМДУГААР БҮЛЭГ КОНЦЕССЫН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТЭД  ХЯНАЛТ
ТАВИХ  23 

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ ДААТГАЛ, ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ 23-25 


АРАВДУГААР БҮЛЭГ СӨРӨГ НӨЛӨӨ БҮХИЙ АРГА ХЭМЖЭЭ 2-265 

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ ХАРИУЦЛАГА БОЛОН ХОХИРОЛ БАРАГДУУЛАХ  26-27 



АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ КОНЦЕССЫН ГЭРЭЭГ ЦУЦАЛСНЫ УЛМААС 
НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ЖУРАМ 27-28




АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ МАРГААН ШИЙДВЭРЛЭХ 28-29 

АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛС
29-31 





ХАВСРАЛТ 1 ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ 2013 ОНЫ 07 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРИЙН “ДАРХАНЫ
ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ТӨХК-ИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ 471 ДҮГЭЭР
ТОГТООЛ, АЖЛЫН ХЭСГИЙН ТАЙЛАНГИЙН ХАМТ 32





ХАВСРАЛТ 2 ЭРХ ОЛГОСОН БАРИМТ БИЧГҮҮД 

ХАВСРАЛТ 3 ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ТӨХК- ИЙН САНХҮҮГИЙН ХААЛТЫН ТАЙЛАН
БАЛАНС





ХАВСРАЛТ 4  ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР ТӨХК- ИЙН НЭР ДЭЭР БАЙГАА АЖ АХУЙН
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ БОЛОН БУСАД АШИГТ МАЛТМАЛ АШИГЛАЛТЫН ТУСГАЙ
ЗӨВШӨӨРЛҮҮДИЙН ХУУЛБАР





ХАВСРАЛТ 5  ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНҮҮДИЙН БАТАЛГААЖУУЛСАН ХУУЛБАР 36



ХАВСРАЛТ 6  КОНЦЕСС ЭЗЭМШИГЧИЙН ДҮРЭМ,
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ БАТАЛГААЖУУЛСАН ХУУЛБАР 37





ХАВСРАЛТ 7 САНХҮҮГИЙН ХААЛТЫН ТАЙЛАН БАЛАНСАД ТУСГАГДАХ ХӨРӨНГИЙН НОТЛОХ
БАРИМТУУД 38

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 


Концессын тухай Монгол улсын хууль, УИХ-ын 2010 оны 02 дугаар сарын 04- 

ний өдрийн “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн
чиглэл батлах тухай” 11 дүгээр тогтоолын хавсралтад “Өмч хувьчлалыг хийхдээ
уламжлалт арга, хэлбэрийн зэрэгцээ төрийн өмчит хувьцаат компанийн хувьцааг
хөрөнгийн биржээр арилжих, нэмэлт хувьцаа гаргаж нийтэд санал болгох, концессын
гэрээ байгуулах, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн бусад хэлбэрийг ашиглан хувийн
хөрөнгө оруулалтыг татах аргыг голлоно.”, 5.9-д "Дарханы төмөрлөгийн
үйлдвэр" ХК-ийг нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчилна.” гэж,
Засгийн газрын 2008 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Дарханы төмөрлөгийн
үйлдвэр төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай”
153 дугаар тогтоол, Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 6- ны өдрийн “Төрийн
өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай” 317 дугаар 

тогтоол, Засгийн газрын “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” 2014 оны 02
дугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоол, Төрийн Өмчийн Хорооны 2008 оны 6
дугаар сарын 12-ны өдрийн 332, 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 471 дүгээр
тогтоол, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК болон "Кью Эс Си"
ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан “Уул уурхай,
металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээ”,
2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Дэд бүтэц байгуулах төслийг
хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээ” зэргийг тус тус ҮНДЭСЛЭН: 


НЭГ ТАЛААС 

“ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ" (цаашид "Эрх бүхий этгээд"
гэх)-ыг 

төлөөлж Эдийн засгийн хөгжлийн сайд Н. БАТБАЯР 



НӨГӨӨ ТАЛААС 

“КЬЮ ЭС СИ” ХХК (Цаашид "Концесс эзэмшигч", хамтад нь “Талууд”
гэх), 

түүнийг төлөөлж Гүйцэтгэх захирал Д.БАТЖАВХЛАН нар концессын гэрээ (цаашид
“Гэрээ” гэх)-ээр тодорхойлогдсон эрх, үүрэг, хариуцлагыг харилцан тохиролцож
энэхүү Гэрээг байгуулав.

Энэхүү Гэрээний зорилго нь “Уул уурхай,
металлургийн цогцолбор байгуулах 
төсөл”-ийг концессын “Шинэчлэн
сайжруулах-барих-ашиглах-шилжүүлэх”, “Барих- шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэхэд
эрх бүхий этгээд, зохицуулах байгууллага, концесс эззмшигчийн эрх, үүрэг,
гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний нөхцөл, хамрах хүрээ, эдлэх эрхийн хэмжээ,
концессын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих,
дүгнэх, дуусгавар болгох, цуцлах, концессын зүйлийг төрийн өмчид шилжүүлэх,
маргаан шийдвэрлэх зэрэг холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 



  

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ 

ГЭРЭЭНД ХЭРЭГЛЭХ НЭР ТОМЪЁО, ТҮҮНИЙГ ТАЙЛБАРЛАХ 



1.1. Энэхүү Гэрээнд хэрэглэх дараах нэр томъёог дараах утгаар ойлгоно.
Үүнд: 



Бүтээгдэхүүн гэж ДТҮ болон Төслийн хүрээнд байгуулагдах бусад 

үйлдвэрүүдээс гаргах төмрийн хүдэр, төмрийн баяжмал, бэлэн, бэлэн бус, зах
зээлд борлуулж болох бүх төрлийн бүтээгдэхүүнийг;



“Гадаадын болон олон улсын байгууллага"
гэж ДТҮ -тэй гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр хамтран ажиллаж байгаа, эсвэл
ажиллахаар тохиролцсон гадаад улсын болон олон улсын байгууллага, аж ахуйн
нэгжийг; 





"Зураг төсөл" гэж барилга байгууламжийг барих ТЭЗҮ, техникийн болон
ажлын зураг, инженер-геологийн судалгааны дүгнэлт, геодезийн зураглал, барилга
байгууламжийн өртгийн нэгдсэн төсвийг; 



  

ДТҮ гэж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК болон түүний харъяа бусад хуулийн
этгээдүүд, тэдгээрийн эрх залгамжлагчийг; 



  

ТЭЗҮ гэж Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай аливаа барилга байгууламж, үйлдвэр,
дэд бүтцийг барих “Техник, эдийн засгийн үндэслэл”-ийг; 

Зөвшөөрөл авах гэж уг Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Концесс 

хэлцэл эзэмшигчийн бичгээр өгсөн зөвшөөрлөөр
гүйцэтгэх дараах үйлдэл, гэрээ, хэлцлүүдийг ойлгоно. Үүнд: 


- ДТҮ-ийн аливаа бүх төрлийн хөрөнгийг: 

- худалдах 

- борлуулах 

- гуравдагч этгээдэд шилжүүлэх 

- түрээслүүлэх 

- барьцаанд тавих 

- баталгаа, батлан даалт гаргах 

- Хүчин төгөлдөр болох өдрийн байдлаар ДТҮ-ийн
хүчин төгөлдөр байгаа бүх гэрээ, хэлцлийн нөхцөлийг өөрчлөх, хүчингүй болгох,
цуцлах; 


- Хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш аливаа
гуравдагч этгээдтэй нэмж гэрээ хэлцэл байгуулах; 


- ДТҮ-ийн Бүтээгдэхүүнийг борлуулах,
борлуулахаар гэрээ, хэлцэл байгуулах; 


- Аливаа хэлбэрээр гуравдагч этгээдээс зээл
авах, өр төлбөр үүсгэх; 


- ДТҮ-ийн хөрөнгийг бууруулах, нэмэгдүүлэх,
багасгах боломжтой бусад бүх төрлийн гэрээ, хэлцлүүд; 


- ДТҮ-ийн ажилтан, албан хаагчид, ТУЗ, гүйцэтгэх
удирдлыг өөрчлөх, шинээр томилох, чөлөөлөх; 


- Тусгай зөвшөөрлүүдэд хамаарах орд газруудын
хил хязгаарт өөрчлөлт оруулахгүй байх; 


- ДТҮ-ийн үйл ажиллагааны зөвшөөрлүүд болон
Тусгай зөвшөөрлүүдийг цуцлах, түтгэлзүүлэх, хүчингүй болгох, барьцаанд
тавих; 


- ДТҮ-ийн дүрэм болон бусад зохицуулах баримт
бичгүүдэд өөрчлөлт оруулах; 


- Аливаа гуравдагч этгээдийн эсрэг эрүү, иргэн,
захиргааны хэрэг үүсгэх, Концесс эзэмшигчийн 

зөвшөөрөлгүйгээр одоо байгаа дээрх төрлийн
хэргүүдэд хариу тайлбар хүргүүлэх, эвлэрэх, нэхэмжлэлээ татах, болон бусад
байдлаар 


шийдвэрлэх; 

- Концесс эзэмшигчийн зүгээс зөвшөөрөл
шаардлагатай гэж үзсэн бусад бүх төрлийн үйлдэл, гэрээ, хэлцэл; 



  

"Концесс эзэмшигч" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан
компани болох “Кью Эс Си” ХХК-ийг; 



Концессын зүйлийг ашиглах гэж Концессын зүйлийг концессын гэрээний хугацаанд
ашиглан үр шимийг нь хүртэхийг; 



  

"Концессын гэрээ (энэхүү Гэрээ гэх)" гэж Эрх бүхий этгээд, Концесс
эзэмшигч хооронд байгуулсан энэхүү Концессын гэрээг; 



"Нэмэлт гэрээнүүд" гэж концессын
зүйлийн зураг төсөл хийх, барих, 

санхүүжүүлэх, ашиглах, засвар үйлчилгээ явуулахтай холбогдуулан, эсхүл Эрх
бүхий этгээдийн зөвшөөрсөн хэлбэрээр, тус Төсөлтэй холбогдуулан Концесс
эзэмшигчийн байгуулах бусад гэрээг; 



Санхүүгийн хаалтын тайлан баланс гэж энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөр
тасалбар болгон ДТҮ-ийн хөрөнгийн шилжүүлэхэд 
шаардлагатай ажлын хүрээнд аудитаар
баталгаажуулсан санхүүгийн тайлан, балансыг; 



  

"Тал" гэж Эрх бүхий этгээд эсхүл Концесс эзэмшигчийн аль
тохирохыг; 


"Талууд” гэж Эрх бүхий этгээд болон Концесс
эзэмшигчийг  хамтад нь 



Тусгай зөвшөөрөл (үүд) гэж уг Гэрээ хүчин төгөлдөр болох өдрийн байдлаар
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн нэр дээр байгаа дараах хүчин төгөлдөр
тусгай зөвшөөрлүүдийг ойлгоно. Үүнд: 

- Төмөрлөг боловсруулах үйлдвэрлэл эрхлэх 

- Газар эзэмших, ашиглах эрх, зөвшөөрөл 

- Хуст уул /13851А/


- Төмөр толгой /10738А/


- Төмөртэй орд /13319А/


"Туслан гүйцэтгэгч" гэж Төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор аливаа


үйл ажиллагаа эрхлэн явуулах, ханган нийлүүлэлт хийх, эсхүл үйлчилгээ үзүүлэх талаар Концесс эзэмшигчтэй гэрээ байгуулсан аливаа компани, хувь хүнийг;


"Хөрөнгө оруулалтын гэрээ (үүд)" гэж "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК болон "Кью Эс Си" ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээ", 2011 оны 12 дугаар сарын 23-ны


өдөр байгуулсан “Дэд бүтэц байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээ”-нүүдийг хамтад нь;


"Хоног" гэж хуанлийн хоногийг;


“Удирдлагын баг” гэж ДТҮ-ийн удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор гэрээ


хүчин төгөлдөр болмогц Концесс эзэмшигчийн томилсон удирдлагын баг буюу ДТҮ-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (“ТУЗ” гэх)-ийн гишүүд, Гүйцэтгэх захирал (Ерөнхий захирал), тэдгээрийн орлогч (дэд захирлууд), санхүү,


хүний нөөц хариуцсан захирлуудыг хамтад нь; 
“Удирдлагын эрх" гэж ДТҮ-ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах болон хэтийн стратеги, бизнес төлөвлөгөөг боловсруулах, удирдан зохион байгуулах, ТУЗ, Гүйцэтгэх удирдлага, болон бусад удирдлагын багийг сонгох, томилох, чөлөөлөх, ДТҮ-ийг төлөөлөн гэрээ хэлцэл байгуулах, цуцлах, хуулийн шүүхийн байгууллагад төлөөлөх, аливаа шийдвэр гаргах болон бусад байдлаар компанийг удирдахад шаардлагатай Монгол улсын Компанийн тухай хуульд заасан бүхий л эрхийг;

"Эрх бүхий этгээд" гэж Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн


захиргааны төв байгууллагыг. 
 

ГЭРЭЭГ ТАЙЛБАРЛАХ 
 

1.2. Концессын гэрээ, түүний хавсралтуудын гарчиг нь зөвхөн хэрэглэхэд


ойлгомжтой болгох зорилготой бөгөөд гэрээний агуулгыг тайлбарлахад


нөлөөлөхгүй.


1.3. Тусгайлан өөрөөр оруулсан буюу заагаагүй бол энэхүү гэрээнд дурдсан


Хавсралт гэдэг нь энэхүү гэрээний хавсралтыг.


1.4. Гэрээнд тусгайлан заагаагүй бол нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн техникийн болон бусад үг хэллэгийг нийтээр зөвшөөрч хэрэглэдэг утгаар ойлгоно. 
 

ХОЁРДУГААР БҮЛЭГ


КОНЦЕССЫН ЗҮЙЛ, ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ 
 

2.1. Энэхүү Гэрээний концессын зүйл нь дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:


2.1.1. Хуст уул, Төмөртолгой, Төмөртэй ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, жилдээ 3.0 саяас доошгүй тонн төмрийн хүдэр олборлох, жилд 1.5 саяас доошгүй тонн төмрийн хүдрийн хуурай болон нойтон аргын баяжмал үйлдвэрлэх үйлдвэр;


2.1.2. Жилд 500.0 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд


ангижруулсан төмрийн үйлдвэр;


2.1.3. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх (төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах);


2.1.4. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Хандгайт өртөө (Баянгол төмөр зам) чиглэлийн 33.4 км 1520 мм царигтай төмөр зам, ачиж буулгах терминал;


2.1.5. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас Улаанбаатар чиглэлийн олон улсын авто замын Дулаанхааны дөрвөн замын уулзвар хүртэл 95 км хүнд даацын хатуу хучилттай авто зам;

2.1.6. Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Хүдэр сумын Төмөртэйн уурхай хүртэл 110кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам (50 км), өргөтгөл, дэд станц. 
 

2.2. Энэхүү Гэрээний хавсралт 5-д заасан хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн


дагуу Концесс эзэмшигч нь 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 81.3 (наян нэг аравны гурван) тэрбум төгрөгийн хөрөнгө


оруулалтыг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-д хийсэн бөгөөд тухайн


гэрээнүүдийн дагуу гүйцэтгэсэн аливаа ажил, төслийн хүрээнд барьж


байгуулсан зайлшгүй шаардлагатай дагалдах барилга байгууламж болон


батлагдсан техник эдийн засгийн үндэслэл нь концессын зүйлийн


бүрэлдэхүүн хэсэгт тооцогдоно. 2013 оноос энэхүү Гэрээ байгуулагдсан өдөр хүртлэх хөрөнгө оруулалтыг Хаалтын тайлан, балансаар тодорхойлно.


2.3. Төслийн техник, эдийн засгийн үндэслэл (цаашид "ТЭЗУ” гэх), зураг төсөл нь Монгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн техникийн нөхцөл, эдийн засгийн иж бүрэн тооцоо, төлөвлөлт судалгааг агуулсан үндсэн баримт бичиг болно.


2.4. Энэхүү Гэрээний 2.1-д заасан концессын зүйлийг ашиглах явцад


үйлдвэрлэсэн Бүтээгдэхүүн түүнийг худалдан борлуулсны орлого, дагалдах


байгууламжийг бусдад ашиглуулсанаас олсон орлого, ашиг, үр шим, оюуны


өмч, концессын зүйлийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд олж авсан


биет хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрх, зураг төсөл, технологи,


ашиглалтын зааварчилгаа, ноу хау зэргийг Концесс эзэмшигч бие даан


эзэмшиж, ашиглан үр шимийг хүртэнэ. 
 

Концессын төрөл 
 

2.5. Концесс эзэмшигч нь энэхүү Гэрээний 2.1.1-2.1.5 дахь заалтыг "Шинэчлэн сайжруулах-барих-ашиглах-шилжүүлэх”, 2.1.6 дахь заалтыг “Барих- шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлнэ.

Гэрээний хугацаа болон гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл


2.6. Энэхүү Гэрээний хугацаа нь Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 30 гучин/ жил байна. Үүнээс концессын зүйлийг барьж ашиглалтад оруулах


хугацаа нь Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 жил байна.


2.7. Гэрээнд талууд гарын үсэг зурж энэхүү Гэрээний 2.13-т заасан концессын урьдчилгаа төлбөрийг концесс эзэмшигч нь төлснөөр Гэрээ хүчин төгөлдөр болно. 
 

Эрх бүхий этгээдэд мэдэгдэх болон ирүүлэх баримт бичгүүд


2.8. Концесс эзэмшигч нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Эрх бүхий


этгээдэд урьдчилан мэдэгдэнэ. Үүнд:


2.8.1. Төслийг санхүүжүүлэх зорилгоор Концессын зүйлийг барьцаалах, баталгаа, батлан даалт гаргах;


2.8.2. Концесс эзэмшигчийн дүрэм, үүсгэн байгуулах тухай шийдвэр, хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээ зэрэгт нэмэлт өөрчлөлт оруулах;


2.8.3. Концесс эзэмшигчийн үүсгэн байгуулах үед түүний хувьцаа


эзэмшигчдийн хооронд байгуулах гэрээнд тэдгээрийн эзэмшихээр заасан хувьцааны хэмжээнд өөрчлөлт орох;


2.8.4. Төслийн санхүүжүүлэгчийг өөрчлөх;


2.8.5. Концесс эзэмшигч нь бусадтай хийх их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцэл;


2.8.6. Концесс эзэмшигч нь нэмэлт гэрээнүүдийн нөхцөлийг өөрчлөх


болон нэмэлт өөрчлөлт оруулах.


2.9. Эрх бүхий этгээд нь мэдэгдэл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор


Концессын тухай хуулийн 27.1 дэх заалттай нийцэж байгаа эсэх талаар


хянаж үзнэ.


2.10. Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 18 сарын дотор концесс эзэмшигч
нь дор дурдсан баримт бичгийн иж бүрдлүүдийг эрх бүхий этгээд хүргүүлсэн байна.Үүнд:


2.10.1. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Хуст-Уулын төмрийн хүдрийн ордыг ашиглах ТЭЗҮ;


2.10.2. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэйн төмрийн


хүдрийн ордын Зүүн хэсгийн баруун биетийг ашиглах ТЭЗҮ;


2.10.3. Төмрийн хүдрийг баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ;


2.10.4. Шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн ТЭЗҮ;


2.10.5. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Хандгайт


өртөө (Баянгол төмөр зам) хүртэл 34 км 1520 мм царигтай төмөр зам,


ачиж буулгах терминалын ТЭЗҮ-г батлуулах, төмөр зам барих тусгай


зөвшөөрөл;


2.10.6. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Сэлэнгэ


аймгийн Сүхбаатар сумаас Улаанбаатар чиглэлийн олон улсын авто


замын Дулаанхааны дөрвөн замын уулзвар хүртэл 95 км хүнд даацын хатуу хучилттай авто замын ТЭЗҮ;


2.10.7. Төслийн санхүүжилтийн гэрээ;


2.10.8. Төслийн хяналтын инженерийн зөвлөх компанитай байгуулсан


хяналтын гэрээ.





КОНЦЕССЫН ТӨЛБӨР


2.11. Концесс эзэмшигч нь концессын зүйлийг ашигласны төлөө Эрх бүхий этгээдэд концессын төлбөр төлнө.


2.12. Энэхүү Гэрээний хугацаанд төлөх концессын төлбөрийн нийт хэмжээ


Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-иас 2009-2013 оны хугацаанд улсын


төсөвт хамгийн өндөр ногдол ашиг төлсөн нэг жилийн ногдол ашгийн дүнг


энэхүү Гэрээний хугацаатай үржүүлсэнтэй тэнцүү буюу 63.8 (жаран гурав


аравны найм) тэрбум төгрөг бөгөөд концессын төлбөрийн дүн


өөрчлөгдөхгүй.


2.13. Концесс эзэмшигч нь Концессын төлбөрийн урьдчилгаа болох 31.9 (гучин нэг аравны есөн) тэрбум төгрөгийг энэхүү Гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс хойш 30 хоногт багтаан Эрх бүхий этгээдийн заасан дансанд


шилжүүлнэ.


2.14. Концесс эзэмшигч нь концессын үлдэгдэл төлбөрийг Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 5 дахь жилээс эхлэн төлөх бөгөөд Концессын хугацаанд тэнцүү хэмжээгээр Эрх бүхий этгээдийн заасан дансанд санхүүгийн жил дууссанаас хойш 60 /жар/ хоногийн дотор төлнө.

КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙГ ТӨРД БУЦААН ШИЛЖҮҮЛЭХ ҮЕД ТАВИГДАХ ШААРДЛАГА





2.15. Энэхүү Гэрээний хугацаа дуусгавар болоход концесс эзэмшигч нь концессын зүйлийг аливаа барьцаа, нэхэмжлэл, холбогдох төрийн байгууллага болон бусад этгээдэд өр төлбөргүйгээр холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагад нийцсэн байдалтайгаар үнэ төлбөргүйгээр төрийн өмчид шилжүүлэх үүрэгтэй.


2.16. Энэхүү Гэрээний хугацаа дуусахаас сүүлийн 3 жилийн дотор концессын зүйлд их засварыг концесс эзэмшигч нь хийсэн байна.


2.17. Концесс эзэмшигч нь энэхүү Гэрээний 2.16-д заасан их засварыг хийгээгүй тохиолдолд эрх бүхий этгээдэд төлбөр төлөх бөгөөд төлбөр нь тухайн үеийн их засварын зах зээлийн ханштай адил байна.


2.18. Талууд хамтарсан ажлын хэсэг байгуулах замаар концессын зүйлийг төрд шилжүүлэх ажлыг зохион байгуулна.


2.19. “Барих-шилжүүлэх” төрлөөр гүйцэтгэж буй концессын зүйлийг Концесс эзэмшигч нь дуусмагц холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө.


2.20. Концесс эзэмшигч нь жил бүр концессын зүйлийн талаар тайлан мэдээг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ. 
 

ГУРАВДУГААР БҮЛЭГ


КОНЦЕСС ЭЗЭМШИГЧИЙН КОНЦЕССЫН ЗҮЙЛТЭЙ ХОЛБООТОЙ ОНЦГОЙ ЭРХ


3.1. Концесс эзэмшигч нь энэхүү Гэрээний хугацаанд төрийн эрх бүхий


байгууллагын оролцоогүйгээр дараах эрхийг эдэлнэ. Үүнд:


• ДТҮ-тэй холбогдуулан Монгол улсын Компанийн тухай хуулийн 62.1.1,


62.1.7, 62.1.9-62.1.11,62.1.13-62.1.16-т заасан эрхүүдийг;


• ДТҮ-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /цаашид “ТУЗ” гэх/, Гүйцэтгэх


удирдлага болон бусад удирдлагын багийг бие даан сонгох, томилох,


чөлөөлөх;


• ДТҮ-ийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;


• ДТҮ-ийг хууль шүүхийн байгууллагад төлөөлөх.

3.2. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйл болон


бусад хууль тогтоомжийн дагуу ДТҮ-тэй холбоотой дараах эрхийг концесс


эзэмшигч нь хэрэгжүүлнэ. Үүнд:


• ДТҮ-ийн Хаалтын санхүүгийн тайлан баланс дээр бүртгэлтэй байгаа бүх биет болон биет бус хөрөнгө, эд хөрөнгийн бусад эрх, үйл ажиллагаа явуулах, Тусгай зөвшөөрлийг Гэрээний хугацаанд шилжүүлэн авч эзэмших, ашиглах.


3.3. Концессын зүйл, түүний хүрээнд шинээр бий болсон аливаа биет болон


биет бус хөрөнгө, эд хөрөнгийг зориулалтын дагуу Гэрээний хугацаанд эзэмших, ашиглах.


3.4. Энэхүү Гэрээний хугацаанд Концесс эзэмшигч нь Тусгай зөвшөөрлүүдэд


хамаарах орд газруудад олборлолт явуулах, ашиглах онцгой эрхийг дангаар


эдэлнэ.


3.5. Төслийн хүрээнд бий болох Бүтээгдэхүүнийг бие даан захиран зарцуулах, үнэ ханшийг тогтоох, захиран зарцуулснаас бий болсон үр шимийг хүртэх эрхтэй.


3.6. Концесс эзэмшигч нь Гэрээнд заасны дагуу ДТҮ-ийг эзэмших, ашиглах


эрхийг шилжүүлэн авснаар тус компанийн эрх, үүргийг хэрэгжүүлэх


залгамжлагч болно.


3.7. Гэрээний дагуу ДТҮ-ийг эзэмших, ашиглах эрхийг Концесс эзэмшигчид


шилжүүлснээр Эрх бүхий этгээд, төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн


захиргааны байгууллага болон бусад төрийн эрх бүхий байгууллага ДТҮ-ийн


үйл ажиллагаанд Гэрээний дагуу хяналт тавихаас бусад байдлаар оролцохгүй.


3.8. Энэхүү гэрээний 2.1.6-д заасан Концессын зүйлийг концесс эзэмшигч нь


хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглана. 
 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ


ДТҮ-ИЙН УДИРДЛАГЫН ЭРХ, ХӨРӨНГИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ

4.1. Эрх бүхий этгээд нь энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 30 хоногийн дотор ДТҮ-ийн удирдлагын эрх, Санхүүгийн хаалтын тайлан баланс

дээр байгаа бүх хөрөнгийг эрх, үүргийн хамт Концесс эзэмшигчид хүлээлгэн


өгөх бөгөөд Эрх бүхий этгээд нь уг үйл ажиллагааг тухайн асуудлыг


хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.


4,1.1. Эрх бүхий этгээд нь энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс


ажлын 3 хоногийн дотор ДТҮ-ийн удирдлагын эрхийг тухайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран Концесс эзэмшигчид шилжүүлэх ажиллагааг зохион байгуулна.


4.2. Энэхүү Гэрээний 4.1-д заасан Концесс эзэмшигчид хөрөнгийг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг дараах журмын дагуу зохион байгуулна. Үүнд:


4.2.1. Хөрөнгө хүлээлцэхдээ Талууд хөрөнгө хүлээлцэх акт үйлдэж, гарын


үсэг зурж баталгаажуулсан, ДТҮ-ийн удирдлагын эрхийг Концесс


эзэмшигчид хүлээлгэн өгснөөр дуусгавар болно. Хүлээлгэн өгөх хөрөнгө нь Хавсралт 7-д заасан баримтуудаар нотлогдсон байна.


4.2.2. ДТҮ-ийн шинэ удирдлага нь дотоод, гадаадын байгууллагатай түүний


байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу хүлээх эрх, үүрэг Концесс эзэмшигчид шилжсэн талаар гэрээ, хэлэлцээр байгуулсан талд мэдэгдэнэ.


4.3. Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 хоногийн дотор Эрх


бүхий этгээд нь дараах ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай тухай


мэдэгдлийг тухайн асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллагад


хүргүүлнэ. Үүнд:


4.3.1. Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ДТҮ нь Концесс


эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр Зөвшөөрөл авах хэлцлийг хийхгүй


байх талаар болон хийсэн тохиолдолд хүчин төгөлдөр бус байх тухай


мэдэгдэнэ;


4.4. ДТҮ-ийг Концесс эзэмшигчид хүлзэлгэн өгөхтэй холбоотой зардлыг Концесс эзэмшигч бүрэн хариуцна.


4.5. Энэхүү гэрээний хугацаанд Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК нь төрийн өмч хэвээрээ байна.


4.6. Энэхүү гэрээний хугацаанд Концесс эзэмшигч нь ДТҮ-ийн удирдлагын эрхийг Компанийн тухай хуулийн дагуу хэрэгжүүлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ


ТАЛУУДЫН МЭДЭГДЭЛ БА БАТАЛГАА 
 

КОНЦЕСС ЭЗЭМШИГЧИЙН МЭДЭГДЭЛ БА БАТАЛГАА





5.1. Концесс эзэмшигч нь Эрх бүхий этгээдэд дараах мэдэгдэл, баталгааг гаргаж байна.Үүнд:


5.1.1. Концесс эзэмшигч нь Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулж байгаа аливаа хугацаа хэтэрсэн өр төлбөргүй хязгаарлагдмал хариуцлагатай компани болно;


5.1.2. Энэхүү Гэрээнд концесс эзэмшигчийг төлөөлөн гарын үсэг зурах этгээдэд компанийн Төлөөлөн удирдах зөвлөл эрх олгосон болно;


5.1.3. Концесс эзэмшигч нь Төсөл болон түүний аливаа хэсгийг хэрэгжүүлэх үүргийг хүлээснээрээ гуравдагч этгээдийн эзэмшилд буй ямарваа нэгэн патент, худалдааны нууц, ноү-хау болон зохиогчийн эрхийг зөрчихгүй болохоо бүрэн судалж, тодруулсан;


5.1.4. Концесс эзэмшигч нь энэхүү Гэрээг Монгол Улсын холбогдох


хууль тогтоомжийн хүрээнд байгуулсан болохыг баталж байна;


5.1.5. ДТҮ-ийн ажилтан, албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, хамтын гэрээ болон хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд үндэслэлгүйгээр халахгүй.


5.1.6. Энэхүү гэрээний хугацаанд ДТҮ-ийн ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг холбогдох хууль тогтоож, компанийн сайн засаглалын зарчимд нийцүүлэн сайжруулах талаар ажиллана.


5.1.7. ДТҮ-ийн ажилтан, албан хаагчдын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх талаар анхаарч ажиллах бөгөөд гадаад, дотоодын сургалтанд хамруулна.


5.1.8. Энэхүү гэрээний хугацаанд Концесс эзэмшигч нь бүс нутгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж ажиллана.

ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭДИЙН МЭДЭГДЭЛ БА БАТАЛГАА


5.2. Эрх бүхий этгээд нь Концесс эзэмшигчид дараах мэдэгдэл ба баталгааг


гаргаж байна. Үүнд:


5.2.1. Засгийн газрын 2014 оны 02 сарын 28-ны өдрийн “Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай” 69 дүгээр тогтоолыг үндэслэн уг Концессын гэрээг байгуулах бүрэн эрхтэй болно;


5.2.2. Эрх бүхий этгээд нь энэхүү Гэрээнд заасан үүргийг хүлээх бөгөөд энэ талаар шаардлагатай бүх арга хэмжээг авсан болно;


5.2.3. Эрх бүхий этгээд нь энэхүү Гэрээг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд байгуулсан болохыг баталж байна;

5.2.4. ДТҮ-ийн нэр дээр байгаа биет болон биет бус хөрөнгө, эрх нь төслийн бүрэлдэхүүн хэсэг болохыг хүлээн зөвшөөрч, Гэрээний хугацаанд Концесс эзэмшигчийн эзэмшил, ашиглалтанд бүрэн хүлээлгэн өгч, харъяалах орд газруудад дангаар олборлолт явуулах онцгой эрхтэй болохыг зөвшөөрч байна;


5.2.5. Төсөлд оруулсан хөрөнгө оруулалт нь гадаад болон дотоод эх үүсвэртэй эсэхээс үл хамааран Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасны дагуу адил тэгш эрх зүйн хамгаалалттай байна.





ЗУРГААДУГААР БҮЛЭГ


ГЭРЭЭНИЙ ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ





ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ


6.1. Эдийн засгийн хөгжлийн яам нь Эрх бүхий этгээдийн бүрэн эрхийг энэхүү Гэрээ болон Концессын тухай хуульд заасны дагуу эдэлнэ.


6.2. Эрх бүхий этгээд нь концесс эзэмшигчийг энэхүү Гэрээнд заасан нөхцөлийн дагуу төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвшөөрлүүдийг Концесс эзэмшигчид олгох, эсхүл авахтай холбогдуулан зохицуулах байгууллагуудтай хамтарч ажиллахад нь дэмжлэг үзүүлнэ.


6.3. Эрх бүхий этгээд нь шаардлагатай гэж үзсэн тохиолдолд концесс


эзэмшигчийн саналаар концессын төслийг амжилттай хэрэгжүүлэх

зорилгоор Концесс эзэмшигчид Монгол Улсын Концессын тухай хуулийн 30


дугаар зүйлд заасан зохих дэмжлэгийг үзүүлэх асуудлыг судлан үзэж Засгийн газарт тавьж шийдвэрлүүлнэ.


6.4. Эрх бүхий этгээд нь энэхүү Гэрээний хэрэгжилтэд хяналт тавина.


6.5. Төслийн хэрэгжилтэд үндэслэлгүйгээр саад учруулахгүй, үйл ажиллагааг хойшлуулахгүй байх.


6.6. Монгол Улсын хууль тогтоомж, энэхүү Гэрээний дагуу барьж байгуулах дэд бүтцийг бие даасан байдлаар ашиглах, саадгүйгээр эрхлэх боломжоор


хангах.


6.7. Энэхүү Гэрээнд өөрөөр заагаагүй бол Эрх бүхий этгээд нь Концессын онцгой эрх болон Концессын зүйл, эсхүл тэдгээртэй холбогдуулан хуульд зааснаас бусад ямарваа нэгэн төлбөр, хураамжийг Концесс эзэмшигчээс шаардахгүй байх.


6.8. ДТҮ-ийн удирдлагын эрхийг Концесс эзэмшигчид хүлээлгэн өгөхөд


шаардлагатай тогтоол, шийдвэрийг нэн даруй гаргуулах.


6.9. Энэхүү Гэрээнд заасан бусад эрх, үүрэг. 
 

ЗОХИЦУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ


6.10. Төмөр замын болон авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний шинжлэх ухааны технологийн зөвлөл нь концесс


эзэмшигчийн боловсруулсан төмөр зам болон авто замын трассыг хянаж,


ТЭЗҮ, зураг төслийг баталгаажуулах, шаардлагатай тохиолдолд дахин


сайжруулах чиглэл өгч биелэлтийг хангуулна.


6.11. Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний шинжпэх ухаан мэргэжлийн зөвлөл нь уул уурхайн олборлолт, ашиглалт, боловсруулалтын ТЭЗҮ, ТЭЗҮ-ийн тодотгол, зураг төслийг хянаж,


баталгаажуулах, шаардлагатай тохиолдолд дахин сайжруулах чиглэл өгч


биелэлтийг хангуулна.


6.12. Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний шинжлэх ухааны технологийн зөвлөл нь цахилгаан дамжуулах агаарын шугам, өргөтгөл, дэд станцын ТЭЗҮ, зураг төслийг хянаж баталгаажуулах,

шаардлагатай тохиолдолд дахин сайжруулах чиглэл өгч биелэлтийг


хангуулна.


6.13. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь


төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд өөрөө болон эрх олгосон


байгууллагаараа дүгнэлт гаргуулна.

6.14. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь


төслийн барилгын ажилд оролцох гадаадын инженер техникийн болон


ажилчдыг ажиллуулах тусгай зөвшөөрөл олгох, ажлын байрны төлбөрөөс


чөлөөлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газарт


тавьж шийдвэрлүүлнэ.


6.15. Засгийн газар нь энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш Гэрээний


хугацаанд тухайн бүс нутагт Концессын зүйл, түүнтэй ижил төрлийн үйл


ажиллагаа явуулах эрхийг гуравдагч этгээдэд олгохгүй байх.


6.16. Холбогдох төрийн болон орон нутгийн байгууллага нь Төслийг


хэрэгжүүлэхэд шаардлагатай Тусгай зөвшөөрөл, газар эзэмших зөвшөөрлийг гэрээний хугацаанд цуцлах, түдгэлзүүлэх, давхардуулж олгохгүй.


6.17. Холбогдох эрх бүхий байгууллага нь Концесс эзэмшигчийн


зөвшөөрөлгүйгээр Тусгай зөвшөөрлүүдэд хамаарах орд газрын хил


хязгаарыг өөрчлөхгүй байх, гуравдагч этгээдэд барьцаалах, шилжүүлэх,


худалдан борлуулах зэргээр Концесс эзэмшигчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх аливаа ажиллагааг хийхгүй.


6.18. Төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь


Концессын гэрээний хугацаанд хууль тогтоомжоор олгогдсон ДТҮ-ийн


удирдлага болон хөрөнгөтэй холбоотой эрх, үүргээ Концесс эзэмшигчид


шилжүүлнэ.





КОНЦЕСС ЭЗЭМШИГЧИЙН ЭРХ





6.19. Энэхүү Гэрээний 3 дугаар бүлэгт заасан онцгой эрхийг эдлэх.


6.20. Концесс эзэмшигч нь бэлэн мөнгө, техник, тоног төхөөрөмж, түүхий эд,


бараа материал зэрэг хөрөнгө, оюуны болон аж үйлдвэрийн өмчийн эрхийн


биет бус хөрөнгө зэрэг бүх хэлбэрээр хөрөнгө оруулалт хийх.

6.21. Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай туслан гүйцэтгэгчийг бие даан сонгон шалгаруулах, холбогдох гэрээ, хэлцлийг байгуулан хамтран ажиллах.


6.22. Дотоодын зах зээлд борлуулаад илүү гарсан бүтээгдэхүүнийг экспортлох.


6.23. Концесс эзэмшигч нь Төслийн дагуу барьж байгуулсан өөрийн эзэмшлийн дэд бүтэц, барилга байгууламж, үйлдвэр, бусад хөрөнгийг бие даан ашиглах, бусад гуравдагч этгээдэд ашиглуулах, Бүтээгдэхүүнийг борлуулахдаа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тарифыг хууль тогтоомжийн хүрээнд, зах зээлийн зарчмаар бие даан тогтоох, өөрчлөх, төлбөр авах, орлого олох эрхтэй.


6.24. Төслийг санхүүжүүлэх зорилгоор дотоодын болон гадаадын санхүүгийн байгууллага, зээлдүүлэгчдээс зээл авах.


6.25. Төслийг санхүүжүүлэх зорилгоор Эрх бүхий этгээдийн оролцоогүйгээр


өөрийн хувьцаагаа Концессын тухай хуулийн 27.1.4-т заасан хязгаарлалтын


хүрээнд дотоодын болон олон улсын зах зээл дээр борлуулах, бусад төрлийн үнэт цаас гаргах, хөрөнгө оруулалт татах.


6.26. Төслийг санхүүжүүлэхэд Эрх бүхий этгээдийн туслалцаа, дэмжлэг авах.


6.27. Төслийн хүрээнд хийгдэх бодит хөрөнгө оруулалтын ажлуудыг ТЭЗҮ-д


нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хийх эрхтэй бөгөөд энэ тухай Эрх бүхий


этгээдэд мэдээлнэ.


6.28. Энэхүү Гэрээний хугацаанд ДТҮ-ийн Удирдлагын багийг бие даан сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх.


6.29. Концессын тухай хуулийн 21.1,13-т заасан эрхийг эдлэх.


6.30. Хууль тогтоомжид заасан бусад эрх. 
 

КОНЦЕСС ЭЗЭМШИГЧИЙН ҮҮРЭГ 
 

6.31. Энэхүү Гэрээний дагуу Концессын зүйлийг “шинэчлэн сайжруулах-барих- ашиглах-шилжүүлэх, Барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэн Концесс эзэмшигчид хүлээлгэн өгсөн болон шинээр бий болсон хөрөнгө нь Гэрээний хугацаанд Концесс эзэмшигчийн эзэмшил, ашиглалтад байх ба Гэрээний хугацаа дуусгавар болоход Эрх бүхий этгээдэд бүрэн хэмжээгээр шилжүүлэн өгөх.

6.32. Монгол улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд байх бөгөөд энэхүү


Гэрээний хугацаанд бүртгэл нь хүчин төгөлдөр байж Монгол улсад


мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартуудыг


дагаж мөрдөнө.


6.33. Концесс эзэмшигч нь энэхүү Гэрээг хэрэгжүүлэхэд ногдох албан татвар, төлбөр, хураамж болон концессын зүйлийг ашиглах, эзэмших үйл ажиллагаа явуулахтай холбогдон гарсан аливаа зардал, төлбөрийг өөрөө бүрэн хариуцна.


6.34. Барилгын ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор аливаа гуравдагч этгээд, туслан гүйцэтгэгчтэй хамтран ажиллах нь концесс эзэмшигчийг Эрх бүхий этгээдийн өмнө хүлээсэн аливаа үүрэг, хариуцлагаас чөлөөлөхгүй бөгөөд концесс эзэмшигч нь тэдгээрийн үйлдэл, эс үйлдлийг Эрх бүхий этгээдийн өмнө бүрэн хариуцлага хүлээнэ.


6.35. Концесс эзэмшигч өөрийн зардлаар байгаль орчны болон эрүүл ахуй, галын аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны бүхий л


шаардлага, холбогдох хууль, норм дүрэм, стандартын шаардлагыг бүрэн


хангаж ажиллана.


6.36. Энэхүү Гэрээний хугацаа дуусгавар болоход концессын зүйлийн урсгал


засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгэн, биет байдлын болон эрх, үүргийн


доголдолгүй концессын зүйлийг Эрх бүхий этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлж өгөх үүрэгтэй.


6.37. Концесс эзэмшигч нь төслийн нарийвчилсан ТЭЗҮ, зураг төслийг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ.


6.38. Төслийн нийт хөрөнгө оруулалт нь нарийвчилсан ТЭЗҮ, зураг төслөөр


эцэслэн тодорхойлогдох бөгөөд төслийн санхүүжилтийн гэрээгээр


баталгаажсан байна.


6.39. Байгаль орчинд ээлтэй дэвшилтэд технологи ашиглах.


6.40. Байгаль орчны тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу байгаль орчны нөхөн сэргээлтийг тухай бүр хийж ажиллах.


6.41. Концесс эзэмшигч нь төслийн барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төсөл, хуваарийн дагуу хийж гүйцэтгэнэ.


6.42. Концессын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан үйлдэл хийхийг хориглоно.

6.43. Энэхүү Гэрээнд заасан бусад эрх, үүрэг.





ДОЛООДУГААР БҮЛЭГ


ЗУРАГ ТӨСӨЛ, БАРИЛГЫН АЖИЛ, ЗАСВАР АРЧЛАЛТ 


7.1. Концесс эзэмшигч нь концессын зүйлийн зураг төслийг боловсруулах,


магадлал хийлгэх, барьж байгуулах, засвар арчлалтыг өөрийн болон өөрийн


боломжоор олсон хөрөнгөөр, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийж


гүйцэтгэнэ.


7.2. Концесс эзэмшигч нь барилгын зураг төсөлд тавигдах шаардлагын дагуу


зураг төслийг боловсруулж Монгол улсын хууль тогтоомжид заасны дагуу


эрх бүхий байгууллагаар магадлуулах бөгөөд техникийн хяналтыг


мэргэжлийн хяналтын байгууллага болон техникийн зөвлөх компаниар


гүйцэтгүүлнэ.


7.3. Концесс эзэмшигч нь барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ холбогдох байгууллагаас баталсан барилгын норм нормативын баримт бичгийг дагаж мөрдөхөөс гадна ашиглах тоног төхөөрөмж, машин техник нь олон улсын болон дотоодын чанарын стандартын шаардлагад нийцсэн тухай баталгааг холбогдох зохицуулах байгууллагад барилгын ажил эхлэхээс өмнө хүргүүлэх үүрэгтэй.


7.4. Концесс эзэмшигч нь Эрх бүхий этгээд эсхүл түүний томилсон аливаа


төлөөний этгээдэд барилгын ажилтай холбоотой санхүүгийн бүртгэл, тайлан, барилга байгууламжид тавих техникийн хяналтын тайлан түүнчлэн Эрх бүхий этгээдийн тухайн үед үндэслэлтэйгээр шаардаж болох бүх мэдээлэл, тайлангуудыг гаргаж өгнө.


7.5. Эрх бүхий этгээд, зохицуулах байгууллага нь барилгын ажлын аль нэг хэсэг, эсвэл хэсгүүд доголдолтой гэж үзэж байгаа бол барилгын ажлын ямар ч үед концесс эзэмшигчид үндэслэлтэй тайлбар бүхий мэдэгдэл өгч, тухайн хэсгийг нээж, шалгах шаардлага тавьж болох ба концесс эзэмшигч


биелүүлнэ.


7.6. Эрх бүхий этгээд, зохицуулах байгууллага нь барилгын ажлын холбогдох


хэсгүүдэд үзлэг хийж, доголдолтой гэдэг нь тогтоогдсон бол концесс эзэмшигч өөрийн зардлаар бүх доголдлыг засч залруулан, үүнтэй холбогдон


гарсан бүх үр дүнг хариуцах бөгөөд барилгын ажлын хугацааг үүнтэй


холбогдуулж сунгахгүй.


7.7. Концесс эзэмшигч нь засвар арчлалтын нарийвчилсан төлөвлөгөөтэйгээр ажиллана.


7.8. Концесс эзэмшигч нь засвар арчлалтын гарын авлагыг боловсруулан


холбогдох хууль тогтоомж, журам, стандартууд өөрчлөгдөх бүрт


шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулж шинэчлэн сайжруулна. Засвар


үйлчилгээ хийсэн тухай бүртгэлийг хөтөлж зохицуулах байгууллагад нээлттэй байлгана.


7.9. Концесс эзэмшигч нь төслийн газраас үнэт эсхүл хуучны эд өлгийн зүйлс, палентлоги, археологийн олдвор олвол тэр даруй ажлыг зогсоож Эрх бүхий этгээд болон орон нутгийн удирдлагад мэдэгдэж, тэдний зааварчилгааг биелүүлнэ. Концесс эзэмшигч нь тэдгээр олдворуудыг бусад этгээдүүд ашиглах, гэмтээхээс сэргийлэх шаардлагатай арга хэмжээг яаралтай авна.


7.10. Эрх бүхий этгээд концесс эзэмшигчид урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр энэхүү Гэрээний хугацаа дуусахаас 36 сарын өмнө энэхүү Гэрээгээр


хүлээсэн үүргийнхээ дагуу концессын зүйлийн засварын ажпыг хийж байгаа


эсэх, ашиглалтын байдал, элэгдэл хорогдол, шилжүүлэхэд тавигдах


шаардлага болон шинэчлэл засварын ажпыг тодорхойлох, үнэлэх зорилгоор


комисс томилон ажиллуулна.


7.11. Эрх бүхий этгээд нь энэхүү Гэрээний хугацаа дуусгавар болохоос 8 сарын өмнө холбогдох зохицуулах байгууллага, концесс эзэмшигчийн төлөөллийг оролцуулсан концессын зүйлийг хүлээн авах комиссыг байгуулна.


7.12. Концесс эзэмшигч нь энэхүү Гэрээний хугацаа дуусахаас 6 сарын өмнө


засвар арчлалтын хийгдээгүй ажпын тооцоолсон зардалтай тэнцэх төлбөрийг Эрх бүхий этгээдийн тодорхойлсон дансанд энэхүү Гэрээний


хугацааг дуустал байршуулна. Концесс эзэмшигч засвар, арчлалтыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгээгүй тохиолдолд Эрх бүхий этгээд нь


дансанд байршсан төлбөрийг зориулалтын дагуу захиран зарцуулах эрхтэй


байна.

НАЙМДУГААР БҮЛЭГ


КОНЦЕССЫН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ 
 

8.1. Эрх бүхий этгээд нь холбогдох төрийн захиргааны байгууллагын төлөөллийг оролцуулан энэхүү Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллуулж болно.


8.2. Энэхүү Гэрээний хяналтын болон үйл ажиллагааны зардлыг Эрх бүхий этгээд концессын төлбөрөөс санхүүжүүлнэ.


8.3. Концесс эзэмшигч нь жилийн эцэст гэрээний хэрэгжилтийн талаар тайлан мэдээг гарган Эрх бүхий этгээдэд ирүүлэх үүрэгтэй.


8.4. Эрх бүхий этгээд ирүүлсэн тайлан, мэдээг нягтлан, хэрэв Гэрээний хэрэгжилт хуваарийн дагуу бус удаашралтай байгаа тохиолдолд түүнийг хурдлуулах талаар концесс эзэмшигчид шаардлага хүргүүлнэ. 
 

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ


ДААТГАЛ, ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ





ДААТГАЛ


9.1. Концесс эзэмшигч нь концессын зүйлийг даатгуулж болно. 
 

ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ


9.2. Дараах үйл явдал, нөхцөл байдал үүссэн бол давагдашгүй хүчин зүйл


тохиолдсон гэж үзнэ. Үүнд:


9.2.1. Дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөн болон гадны халдлага, гэмт хэрэг, худалдааны хориг, төрийн эргэлт буюу хувьсгал, засгийн эрхийн төлөөх хүч түрэмгийлсэн бослого, нийтийг хамарсан үймээн, терроризм, улс төрийн зорилго бүхий хорлон сүйтгэх, хүн болон үйлдвэр барьцаалах ажиллагаа эхэлсэн;


9.2.2. Үер, газар хөдлөлт, хөрсний гулсалт, дэлбэрэлт, гал түймэр, хүчтэй


шуурга, аадар бороо, эрс хүйтрэлт, цаг агаарын гэнэтийн ноцтой үзэгдэл зэрэг байгалийн гамшигт нөхцөл байдал;


9.2.3. Тахал, халдварт өвчин гарах буюу хорио цээр;

9.2.4. Төсөл хэрэгжих ажиллагаанд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхүйц хууль


тогтоомжийн өөрчлөлтийг хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалын зрх бүхий байгууллага баталж, мөрдүүлсэн;


9.2.5. Эд хөрөнгө хураах, дайчлан авах;


9.2.6. Монгол Улсын Үндэсний эрх ашиг, аюулгүй байдал болон онц байдлын улмаас Эрх бүхий этгээд энэхүү Гэрээг гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө цуцалсан.


9.3. Талууд тухайн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон бол Гэрээний нөгөө


Талд нэн даруй мэдэгдэж давагдашгүй хүчийн зүйлийн тохиолдол энэхүү


Гэрээний дагуу хүлээсэн үүргийн гүйцэтгэлд үзүүлэх нөлөөг багасгах,


хязгаарлах, нөлөөнөөс хамгаалах талаар бүхий л боломжит арга хэмжээг


авахаар хамтран ажиллана.


9.4. Энэхүү Гэрээний давагдашгүй хүчин зүйлийн тохиолдолыг тодорхойлсон заалт нь Гэрээний хугацааны туршид хүчинтэй байна. Концесс эзэмшигч нь Давагдашгүй хүчин зүйлийн тохиолдлын үед Концессын зүйлийг өөрийн хамгаалалтанд авах, эмх замбараагүй байдлыг намжаах зэрэг өөрийн бүх бололцоот арга хэмжээг авах бөгөөд барих болон ашиглалтын үйл ажиллагааг боломжит өөр арга замаар явуулах саналаа Эрх бүхий этгээдэд танилцуулна.


9.5. Хэрэв давагдашгүй хүчин зүйл (эсхүл түүний үр дагавар нь) 60 буюу түүнээс дээш хоногийн турш тасралтгүй үргэлжлэх тохиолдолд эсхүл тухайн Давагдашгүй хүчин зүйлийн улмаас Төслийг хэрэгжүүлэх боломжгүй болох, үйл ажиллагаа тасалдаж, саатаж (аль хамааралтай нь), Талууд нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан харилцан зөвшөөрөхүйц шийдэлд хүрээгүй болон Давагдашгүй хүчин зүйл үргэжилсээр байгаа бол Гэрээний аль нэг талын санаачлагаар 60 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлсэний үндсэн дээр энэхүү Гэрээг цуцлаж болно. Гэрээг цуцлах тухай Талууд хамтран шийдвэрлэнэ.


9.6. Давагдашгүй хүчин зүйлийг бий болгож байсан нөхцөл арилсан боловч


давагдашгүй хүчин зүйлийн улмаас хэрэгжүүлэх боломжгүй болсон эрх,


үүргээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжгүй бол уг эрх, үүргийг хэрхэн




хэрэгжүүлэх талаар Талууд харилцан тохиролцож, шаардлагатай


тохиолдолд энэ гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ.


9.7. Аливаа давагдашгүй хүчин зүйл тохиолдож ажлын гүйцэтгэл саатан үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь энэхүү гэрээгээр хүлээсэн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автаагүй бусад үүрэг хариуцлагаас чөлөөлөхгүй.


9.8. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргийн тодорхой хэсгээс


чөлөөлөгдсөн Тал Гэрээ цуцлагдсанаас бусад энэхүү давагдашгүй хүчин


зүйл арилсан үеэс энэхүү Гэрээний дагуу хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн


гүйцэтгэнэ.


9.9. Давагдашгүй хүчин зүйл бий болохоос өмнө гүйцэтгэх ёстой байсан мөнгөн төлбөрийн үүргийг давагдашгүй хүчин зүйлийн улмаас гүйцэтгэж чадаагүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.


9.10. Давагдашгүй хүчин зүйл үр дагаварыг харгалзан үзэж Концессын тухай хуулийн 22.2 дахь хэсгийн дагуу энэхүү Гэрээний хугацааг сунгана. 
 

АРАВДУГААР БҮЛЭГ


СӨРӨГ НӨЛӨӨ БҮХИЙ АРГА ХЭМЖЭЭ





10.1. Дараах тохиолдлуудыг Сөрөг нөлөө бүхий арга хэмжээ гэж үзнэ. Үүнд:


10.1.1. Засгийн газар болон эрх бүхий байгууллага нь энэхүү Гэрээг


байгуулснаас хойш холбогдох хууль тогтоомжид Төслийн хэрэгжилтэй холбоотой дордуулсан нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр батлах, дагаж мөрдөхтэй холбоотой аливаа арга хэмжээ авсан;


10.1.2. Засгийн газар болон эрх бүхий байгууллага нь Концесс
эзэмшигчийн энэхүү гэрээ болон нэмэлт гэрээнүүдийн дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд нь шууд сөргөөр нөлөөлөх аливаа шийдвэр гаргах;


10.1.3. Засгийн газар болон эрх бүхий байгууллага нь Төслийн
санхүүжилттэй холбоотойгоор хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчдийн эрх ашгийг ноцтой зөрчих, хохироох, төслийн санхүүжилтийн өртийг шууд өсгөх сөрөг нөлөө бүхий арга хэмжээг авсан;



















:


10.1.4. Засгийн газар болон эрх бүхий байгууллага нь Концесс эзэмшигч


энэхүү гэрээний дагуу эдлэх эрхээ хэрэгжүүлэхэд саад, бэрхшээл


учруулсан, тодорхой үндэслэлгүйгээр хугацаа хэтрүүлсэн;


10.2. Сөрөг нөлөө бүхий арга хэмжээ нь Концесс эзэмшигчийн Концессын


гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хязгаарлаж, сөргөөр нөлөөлсөн нь


батлагдсан тохиолдолд энэхүү хэмжээнд Концесс эзэмшигч гэрээг зөрчсөн


гэж үзэхгүй.


10.3. Сөрөг нөлөө бүхий арга хэмжээний шууд үр дүнд Концесс эзэмшигч нь


Барилгын болон бусад бүтээн байгуулалтын ажпыг гэрээгээр тохирсон


хугацаанд дуусгах боломжгүй болсон бол энэхүү гэрээ болон нэмэлт гэрээний хугацааг тухайн саатуулсан хугацаагаар сунгана.


10.4. Концесс эзэмшигч нь сөрөг арга хэмжээний үр дагварыг үнэн зөв


тодорхойлж нотолсон тохиолдолд:


10.4.1 .Концессын гэрээний хугацааг сөрөг нөлөө бүхий арга хэмжээнээс гарах үр дагаварыг харгалзан үзэж Төслийн хэрэгжилтийг Эрх бүхий этгээд нь зохистой хугацаагаар сунгана;


10.4.2.Эрх бүхий этгээд нь сөрөг нөлөө бүхий арга хзмжээний үр дагавраас шалтгаалан Концесс эзэмшигчийг энэхүү Гэрээний дагуу хүлээсэн үүргээс хэсэгчлэн чөлөөлнө. 
 

АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ


ХАРИУЦЛАГА БОЛОН ХОХИРОЛ БАРАГДУУЛАХ 
 

11.1. Засгийн газар, Эрх бүхий этгээд концессын зүйлийг энэхүү Гэрээнд заасан хугацаанаас өмнө өөрийн мэдэлд шилжүүлэн авах, Гэрээгээр олгогдсон эрхийг хязгаарласан шинжтэй шийдвэр гаргах тохиолдолд нөхөн олговор олгосны үндсэн дээр уг шийдвэрээ хэрэгжүүлнэ.


11.2. Концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/-наас хамааран 2-оос дээш жилийн хугацаагаар төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид хэрэгжих боломжгүй гэж үзсэн тохиолдолд Эрх бүхий этгээд энэхүү Гэрээг цуцлах саналыг Засгийн газарт хүргүүлж


шийдвэрлүүлнэ.

11.3. Хэрэв энэхүү Гэрээний 11.2-т заасны дагуу Засгийн газрын шийдвэрээр


Гэрээ цуцлагдсан тохиолдолд нөхөн олговор олгохгүй. 
 

АРВАНХОЁРДУГААР БҮЛЭГ


КОНЦЕССЫН ГЭРЭЭГ СУНГАХ, НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ГЭРЭЭ


ДУУСГАВАР БОЛОХ, ГЭРЭЭГ ЦУЦЛАХ 
 

12.1. Концессын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу энэхүү Гэрээний хугацааг сунгах асуудлыг талууд харилцан тохиролцож сунгаж болно.


12.2. Концессын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу талууд харилцан тохиролцож энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.


12.3. Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу энэхүү Гэрээ


дуусгавар болох эсхүл цуцлагдана.


12.4. Тусгай зөвшөөрөлд хамаарах зурвас газрыг бүрдүүлж буй аливаа эрх


зөвшөөрөлтэй холбоотой гуравдагч этгээдээс ямар нэгэн нэхэмжлэл, маргаан гарч, үүнтэй холбоотойгоор Төслийг хэрэгжүүлэх ажиллагаанд саад учрах буюу хойшлуулахад хүрвэл Эрх бүхий этгээд болон Концесс эзэмшигч нар газрын эрхийн асуудлаас үүдэн Төсөлд үзүүлэх аливаа сөрөг нөлөөг багасгах зорилгоор шаардлагатай зохих бүх арга хэмжээг хэрэгжүүлэхийг хичээх ба шаардлагатай бол энэ Гэрээний хугацааг сунгана.


12.5. Гэрээний хугацаанд холбогдох хууль тогтоомжид Концесс эзэмшигчийн эрх
ашгийг дээрдүүлсэн нэмэлт өөрчлөлт орсон бол Иргэний хуулийн 5.3 дахь заалтын дагуу Талууд энэхүү гэрээний нэгэн адил тухайн нэмэлт


өөрчлөлтийг дагаж мөрдөнө.





АРВАНГУРАВДУГААР БҮЛЭГ


КОНЦЕССЫН ГЭРЭЭГ ЦУЦАЛСНЫ УЛМААС НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ЖУРАМ 
 

13.1. Хэрвээ Засгийн газар болон Эрх бүхий этгээд, эсхүл төрийн бусад байгууллагын шийдвэрээр дараах нөхцөл байдал үүссэн бол Засгийн газар,


Эрх бүхий этгээд нь энэхүү Гэрээнд заасны дагуу нөхөх олговор олгоно.


Үүнд:

13.1.1. Энэхүү Гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан;


13.1.2. Концессын зүйлийг концесс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр


шилжүүлэн авсан, нийгэмчилсэн, бусдад шилжүүлсэн;


13.1.3. Тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан, түүнд хамаарах талбайг багасгасан.


13.2. Нөхөх олговрын хэмжээг Концессын тухай хуулийн 24.4 дэх заалтын дагуу буюу дараах зарчмаар тодорхойлно. Үүнд: 
 

НО = ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ЗОХИХ ҮНЭ, ЦЭНЭ + ГАРСАН ЗАРДАЛ +


+ХОХИРОЛ +ҮХОЁБА 
 

"Гүйцэтгэсэн ажлын зохих үнэ, цэнэ" гэж концесс эзэмшигчээс төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын дүнг хэлэх бөгөөд энэ нь хөндлөнгийн аудитын байгууллагаар баталгаажсан байна.


ҮХОЁБА= Үлдсэн хугацаанд олох ёстой байсан ашиг


Гарсан зардал нь энэхүү Гэрээ байгуулагдсан өдрөөс хойш цуцлагдах


хүртэлх хугацаанд санхүүгийн тайланд тусгагдаж хөндлөнгийн аудитын


байгууллагаар баталгаажсан байна.


13.3. Нөхөх олговрын дүнг талууд 60 хоногт багтаан тохиролцох бөгөөд хэрвээ тохиролцож чадаагүй тохиолдолд концесс эзэмшигчийн нэхэмжилсэн


дүнгээр нөхөх олговорын дүнг тодорхойлно.


13.4. Нөхөх олговорын дүнг тодорхойлогдсон өдрөөс хойш 90 /ерөн/ хоногийн дотор бүрэн төлнө.


13.5. Хэрвээ энэхүү гэрээний 13.4-т заасан нөхөх олговрыг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувиар тооцсон алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутам концесс эзэмшигчид төлнө.





АРВАНДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ


МАРГААН ШИЙДВЭРЛЭХ 
 

14.1. Энэхүү Гэрээнээс үүдэн гарах аливаа маргааныг шийдвэрлэхдээ Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө. Энэхүү Гэрээ болон нэмэлт

гэрээнүүд хоорондоо зөрчилдөх тохиолдолд концессын гэрээний зүйл заалт


давуу үйлчлэлтэй байна.


14.2. Эрх бүхий этгээд болон Концесс эзэмшигчийн хооронд аливаа маргаан үүсэх тохиолдолд талууд маргааныг эв зүйгээр шийдвэрлэхийг зорино.


14.3. Талууд маргааныг энэхүү Гэрээний 14.2-т зааснаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд Монгол Улсын харьяалах шатны шүүхэд гомдол гаргах замаар шийдвэрлүүлнэ.


14.4. Гэрээний 14.3 дахь хэсэгт заасан маргаан шийдвэрлэх ажиллагааны үед ДТҮ-ийн үйл ажиллагаа холбогдох шүүхээс шийдвэрлэснээс бусад


тохиолдолд хэвийн үргэлжилнэ. 
 

АРВАНТАВДУГААР БҮЛЭГ


БУСАД ЗҮЙЛС 
 

15.1. Хэрэглэх хууль. Энэхүү Гэрээгээр зохицуулагдаагүй аливаа харилцааг


Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмын


дагуу шийдвэрлэнэ.


15.2. Энэхүү Гэрээний заалтууд нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудтай зөрчилдвөл хууль тогтоомжийг баримтлана.


МЭДЭГДЭЛ


15.3. Хэрэв өөрөөр заагаагүй бол энэхүү Гэрээний хүрээнд харьцах, мэдэгдэл хүргүүлэх тохиолдолд түүнийг Монгол хэлээр, бичгээр үйлдэх ба биечлэн эсвэл хүлээн авсан баримт шаардсан баталгаат шуудангаар, эсхүл факсаар явуулж араас нь эх хувийг хүргэх ба мэдэгдэл хүлээн авсан тал энэхүү мэдэгдлийг хүлээн авсан тухай баримтанд гарын үсэг зурж баталгаажуулна.


15.4. Энэхүү гэрээнд дурдагдсан аливаа Мэдэгдлийг дараах хаягаар хүргүүлнэ: 
 

Эрх бүхий этгээд 

Хаяг: Нэгдсэн Үндэсний гудамж 5/1, 

Засгийн газрын II байр 


Концесс эзэмшигч 
Хаяг: ХУД, 1-р хороо, 120 мянгат, 04-13 
Утас: 11-330489 
 Утас: 264878 Факс: 11-330489


Факс: 263333 Цахим шуудан:


Цахим шуудан: info@med.gov.mn batjavkhlan@qscmongolia.com





ГЭРЭЭНИЙ ЗААЛТЫГ ХЭСЭГЧЛЭН ХҮЧИНГҮЙД тооцох


15.5. Энэхүү Гэрээний аль нэг заалт ямар нэг шалтгаанаар бүхэлд нь эсвэл


хэсэгчлэн хүчингүй, хууль бус хэмээн төрийн эрх бүхий байгууллага


(Гэрээний маргааныг хянан шийдвэрлэх байгууллага)-аас үзсэн тохиолдолд


уг заалтыг Гэрээнээс хасах бөгөөд Гэрээний бусад зохицуулалт хүчин


төгөлдөр хэвээр үлдэнэ.


15.6. Талууд аль болох нэн даруй уулзаж, хууль ёсны, хүчин төгөлдөр бүхий,


энэхүү Гэрээний зорилготой аль болох нийцэхүйц, адил хэмжээний эдийн


засгийн нөлөө үзүүлэхүйц, орлуулах заалтуудыг сайн санааны үүднээс


хэлэлцэн тохиролцоно.


ХУУЛЬ ТОГТООМЖ ӨӨРЧЛӨГДӨХ, ТҮҮНТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА


хэмжээ


15.7. Энэхүү Гэрээний хугацаанд хууль тогтоомж өөрчлөгдсөнөөс Энэхүү гэрээнд


нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болсон тохиолдолд Монгол Улсын


Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг баримтлан концесс


эзэмшигчийн эрх ашиг, сонирхолыг дордуулсан аливаа өөрчлөлт


оруулахгүй.


НУУЦ ХАДГАЛАХ


15.8. Энэхүү Гэрээний 2.10 дахь заалт, хөрөнгө оруулалтын болон санхүүгийн


мэдээ тайлан, зураг төсөл, түүнтэй холбогдон хийгдсэн дагалдах болон


нэмэлт зураг, дэвшилтэт шийдэл, шинэ санаа, барилга байгууламжийн ажил,


үйл ажиллагаа, засвар үйлчилгээ, удирдлага, төслийн санхүүжилттэй


холбоотой бүх баримт бичиг, тэдгээрт агуулагдсан мэдээллийг Гэрээний


нууцад хамааруулна.





30


15.9. Энэхүү Гэрээний 15.8 дэх заалтад заасан Гэрээний нууцыг талуудын аль нэг


нь гуравдагч этгээдэд мэдэгдэх шаардлага үүсвэл нөгөө талаасаа бичгээр


зөвшөөрөл авсан байна.


15.10. Энэхүү Гэрээг Талууд 6 хувь үйлдэх бөгөөд хувиуд адил хүчинтэй байна.





ЭРХ БҮХИИ ЭТГЭЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ: КОНЦЕСС эзэмшигчийг


ТӨЛӨӨЛЖ:











Гарын үсэг:


Нэр: Н.


Албан тушаал: ^





Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Гүйцэтгэх захирал


Хаяг: Улаанбаатар 14201 Сүхбаатар Хаяг: ХУД, 1-р хороо, 120 мянгат,


дүүрэг, 6-р хороо Нэгдсэн үндэстний 04-13


байгууллагын гудамж.Засгийн газрын II Утас: 11-330489


байр Факс: 11-330489





Утас: 264188 Цахим шуудан:


Факс: 263333 batjavkhlan@qscmongolia.com


Цахим шуудан: info@med.gov.mn








2014.04.04












































31