Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 БИЧИЛ УУРХАИН НӨХӨРЛӨЛТЭЙ БАИГУУЛАХ ГЭРЭЭ




2018-05-31. Дугаар-11 Дархан

Монгол улсын Газрын тухай хуулиин 16-р зүилиин 16.1.11 дэх заалт, 21-р

зүйлиин 21.4.3 дах заалт, Засгиин газрын 2017 оны 151-р тогтоолоор баталсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2.4, 3.1.3, 6.1.3 дах заалт,

сумын ИТХ-ын Тэргүүлэгчдиин 2017 оны 05-р сарын 10-ны 35 тоот тогтоол, Сумын

ИТХ-ын 2018 оны 05-р сарын 1-нии 5/06 тоот тогтоол, Ашигт малтмал газрын

тосны газрын 2018 оны 04-р сарын 17-ны 7/2915 тоот дүгнэлтийг үндэслэн нэг

талаас Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга Нацаг овогтои Эрхэмбаяр

цаашид “Засаг дарга" гэх), нөгөө талаас бичил уурхайн 3196372 регистр,

00126900 бүртгэлийн дугаартай “Туул баян тал“ нэртэй нөхөрлөл (цаашид

нөхөрлөл” гэх)-ииг төлөөлж, нөхөрлөлиин ахлагч Ёндон овогтои Баяр нар

харилцан тохиролцож энэхүү гэрээ (цаашид Гэрээ” гэх;-г байгуулав.







Нэг. Ерөнхий зүйл

1.1. Нөхөрлөл нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн “Хүрд-3”

нэртэй газарт орших 2,99 гектар /га/ талбайн өөрт харгалзах 1,0 гектар /га/ талбайд

гэрээнд заасан хугацаагаар алт олборлох үйл ажиллагаа эрхлэнэ. Солбицол.





№ Уртраг Өргөрөг


град мин сек град мин сек

1 104 31 17.99 48 24 58,98


2 104 31 17 99 48 25 , 08,60


3 104 31 22 88 48 25 08,60


4 104 1 31 22,88 48 24 . 58,98





1.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сумын Засаг дарга,

нөхөрлөлийн хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.




Хоер. Сумын Засаг даргын эрх, үүрэг

2.1. Сумын Засаг дарга нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох

журам”-ын 6-д зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ. Үүнд:

2.1.1. Нөхөрлөлд ногдох талбайг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолд

заасан хэмжээнд олгож, талбайн байршлын зургийг гэрээнд хавсаргах 

2.1.2. Нөхөрлөлийн гишүүдийн амьдрах суурьшлын бүс болон хог хаягдлын 
цэгийн байршлыг тогтоож өгөх; 
2.1.3. Нөхөрлөлд ногдох талбайн хэмжээтэй уялдуулан олборлолт явуулах 
талбайд хийх техникийн нөхөн сэргээлтийн ажлын зардлыг тооцож, нөхөн 
сэргээлтийн дундын санд төвлөрүүлэх; 
2.1.4. “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм"-ийг дагаж мөрдөж 
байгаа эсэх, ажлын байрны зааварчлага өгөх үүргээ нөхөрлөлийн ахлагч биелүүлж 
байгаа эсэхэд хяналт тавих; 
2.1.5. Гишүүдийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны арга барилд сургах 
ажлыг мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар зохион байгуулах: 
2.1.6. Нөхөрлөлийн олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу 
худалдах үйл ажиллагаанд хяналт тавих, олборлолтын мэдээ хөтлүүлэх; 
2.1.7. Нөхөрлөлийн гишүүдэд эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдахын ач 
холбогдолыг тайлбарлан таниулах ажлыг мэргэжлийн байгууллагын 
тусламжтайгаар зохион байгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалд бүрэн 
хамруулах. 
2.1.8. Нөхөрлөлөөс талбайг буцааж хүлээлгэж өгөхийн өмнө хийсэн нөхөн 
сэргээлтиин ажлыг газар дээр нь баигаль орчны хяналтын байцаагчийн дүгнэлт 
гаргуулан, комисс томилж хүлээж авах; 
2.1.9. Нөхөрлөлд ашигт малтмал олборлох талбай дахин олгох асуудлыг 
шийдвэрлэх; 
2.1.10. Нөхөрлөлд гэрээгээр олгосон талбай дээр нөхөрлөлийн гишүүн бус 
этгээд ажиллаж буй эсэхэд хяналт тавих; 
2.1.11. Нөхөрлөлийн гишүүдэд бичил уурхай эрхлэгчийн хувьд хууль 
тогтоомжийн дагуу татвар төлөх үүргийг нь тайлбарлан таниулж, татварын үүрэг 
биелүүлэхтэй нь холбогдсон сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах; 
2.1.12. Нөхөрлөлтэй байгуулсан гэрээг ажлын 3 хоногт багтаан ИТХ-ын даргад 
сануулж батлуулах. 
2.2. Засаг дарга дараах эрхтэй. Үүнд: 
2.2.1. "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам"-ын 3-т заасан эрх эдэлнэ: 

2.2.2. Нөхөрлөлд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах; 
2.2.3. Нөхөрлөлийн ахлагчид үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийг шалгах; 
 2.2.4. Гэрээний үүргээ биелүүлээгүи, ашигласан талбайн нөхөн сэргээлт


хиигээгүи нөхөрлөлийн ашигт малтмал олборлох үйл ажиллагааг түр зогсоож,


хугацаатаи үүрэг өгч биелэлтийг тооцох гэрээг цуцлах;


2.2.5. Хүн, мал, байгаль орчинд харш үйл ажиллагааг зогсоох;







Гурав. Нөхөрлөлийн эрх, үүрэг 
3.1. Нөхөрлөл дараах үүрэгтэй. Үүнд: 
3.1.1. Нөхөрлөлийн гишүүдийг тогтоосон бүсэд суурьшуулах; 
3.1.2. Нөхөрлөл нь гэрээнд заасан талбайн хил, хязгаарын дотор үйл 
ажиллагаа явуулах; 
3.1.3. Байгаль орчныг хамгаалах, гол ус, булаг шанд, уст цэгүүдийг 
бохирдуулахгүйгээр зүй зохистой хэрэглэх; 
3.1.4. Орчны тохижилт хийх, хог, хаягдлын цэгийг байгуулах, хог хаягдлын 
гэрээ байгуулах; 
3.1.5. Бичил уурхайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг 
дагаж мөрдөх, осол аваараас урьдчилан сэргийлэх арга техникт суралцах; 
3.1.6. Байгаль орчныг нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх 
баталгаа болгож сумын Засаг даргын тогтоосон байгаль орчны нөхөн сэргээлтийн 
зардалд шаардагдах төгрөгийг га тутамд 5.000.000 /Таван сая/ тооцож Байгаль 
хамгаалах санд төвлөрүүлэх; 
3.1.7. Усны гэрээ байгуулж, төлбөрийг га тутамд 500000 /таван зуун мянга/ тегрөгөөр тооцож орон нутгийн төсөвт оруулах. 
3.1.8. Талбайг хүлээлгэн өгөхийн өмнө нөхөн сэргээлт хийж сумын байгаль 
орчны хяналтын улсын байцаагчаар дүгнэлт гаргуулан, сумын Засаг даргын 
томилсон комисст хүлээлгэн өгөх; 
3.1.9. Олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах 
эрх бүхий хуулийн этгээдэд худалдана; 
3.1.10. Бичил уурхайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа болон 
байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд чиглэгдсэн сургалт, сурталчилгаанд 
гишүүдийг идэвхитэй оролцуулах; 
3.1.11. Холбогдох хууль тогтоомжийн дагуу бичил уурхай эрхлэгч иргэ ХХОАТ cap бүр 20000 /Хорин мянган/ төгрөг төлөх; 

3.1.12. Хууль ёс, нийгмийн хэв журмыг зөрысад. аливаа үйлдэлтэй хамт


олноороо тэмцдэг байх;


3.1.13. Үил ажиллагаандаа химиин хорт болон аюултай бодис ашиглахгүй 
байх, тусгай зөвшөөрөлтэи этгээдээр гүицэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч 
дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлийг ашиглахгүи байх; 
3.1.14. Ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаанд 3500 см3 -ээс дээш 
багтаамжтаи дотоод шаталтат хөдөлгүүр бүхии механизмыг ашиглахгүи байх. 
3.1.15. Ашигт малтмал олборлож баяжуулсан овоолго, ашигласан усны нуур 
даланг гэрээ хиисэн талбай дотор байрлуулах, голын эргээс 200 м-с дотогш үил 
ажиллагаа явуулахгүй байх, 
3.1.16. Гэрээгээр олгосон талбайг өөр иргэн, ААН-д түрээсээр өгч 
ашиглуулахгүй зөвхөн нөхөрлөлийн гишүүнийг ажиллуулах; 

3.2. Нөхөрлөл дараах эрхтэй. Үүнд: 
3.2.1. Нөхөрлөлд олгосон талбайд ашигт малтмал олборлох үил ажиллагаагаа явуулах; 
3.2.2. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх болон нийгмийн 
асуудлыг шийдвэрлэх, бичил уурхайн бүтэц, зохион байгуулалт, технологи 
сзйжруулахтай холбогдсон санал, санаачлага гаргах; 
3.2.3. Нөхөн сэргээлт хиисэн талбайг хүлээлгэн өгсөнии дараа дахин ашигт 
малтмал олборлох гэрээ байгуулах өргөдөл гаргах; 
3.2.4. Нөхөрлөл нь үйл ажиллагаа явуулахдаа шаардлагатай мэргэжилтэн 
ажиллуулах, зөвлөгөө туслалцаа авах, нөхөн сэргээлтэнд өндөр хүчин чадалтай 
техник ашиглах, иргэн, ААН-тэй хамтран ажиллах гэрээ байгуулах. 
3.2.5. Байгаль хамгаалах санд төвлөрүүлсэн мөнгииг нөхөн сэргээлт хийсний 
дараа БОХУБ-ын дүгнэлтийг үндэслэн буцааж авах.
  
Дөрөв. Харилцан хүлээх үүрэг 
4.1. Гэрээнд оролцогч талууд харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурлан 
хамтарч ажи.ллана. 
4.2. Гэрээний дагуу олборлолт явуулж байгаа нөхөрлөлийн буруутай үйл 
ажиллагаанаас шалтгаалан байгаль орчин, хүн малд хохирол учирвал нөхөрлөл уг 
хохирлыг барагдуулах үүрэг хүлээх ба Засаг дарга тухайн нөхөрлөлөөс уг хохирлыг 
барагдуулахыг шаардах үүрэгтэй. 

 Тав. Маргаан шийдвэрлэх 
5.1. Гэрээтэй холбоотой маргааныг талууд харилцан тохиролцох замаар 
шийдвэрлэнэ. 
5.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль, 
.тогтоомжийн дагуу маргааныг шийдвэрлэнэ. 

Зургаа. Гэрээний үйлчлэх хугацаа 
6.1. Энэхүү гэрээ нь байгуулсан өдрөөс эхлэн тухайн оны 11 сарын 01-ний 
адөр хүртэл хугацаанд үйлчилнэ. Талууд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс 
эклэн гэрээ хүчин төгөлдөр болно. 
6.2. Бичил уурхайн нөхөрлөл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн 
тохиолдолд цаашид гэрээг сунгаж ажиллана. 
6.3. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт 
хийж орон нутагт хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно. 
6.4. Гэрээний хавсралтууд нь түүний салшгүй хэсэг байна. 
6.5. Гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална. 


Гэрээ байгуулсан: 

БҮРЭГХАНГАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГА:... Н.ЭРХЭМБАЯР 

 

Хаяг: Булган. аймгийн Бүрэгхангай сумын 4-р баг Дархан, ЗДТГ 

Утас: 94003133, 80093133

Email. n.erkhembayar99@qmail.com

 

 

 “ТУУЛ БАЯН ТАЛ” НӨХӨРЛӨЛИЙН 
АХЛАГЧ-  /Ё.БАЯР/

 

Хаяг: Булган Бүрэгхангай 3-р баг Дэрст
Утас: 99761639
 e-mail: 


Хянасан:  
БҮРЭГХАНГАЙ СУМЫН ИТХ-ЫН ДАРГА:  . 
.. /Т.БААТАР/ 

Хаяг: Булган. аймгийн Бүрэгхангай сумын 4-р баг Дархан, ЗДТГ 

Утас: 99778598, 98885212.