Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ: 
Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргааны дарга /Д.Мөнхбат/
БАТЛАВ: "Ухаа худаг ус хангамж" ХХК-ийн Гүйцэтгэх захирал 
/Ц.Баасандорж/

УС АШИГЛАХ ГЭРЭЭ

2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 01
Сайншанд хот 
 

Нэг. Ерөнхий зүйл


Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.6, 28.7; 29 дүгээр зүйлийн 29.1, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар зүйлд тус тус заасны дагуу “Монгол - Ус” ТӨҮГ-аас гаргасан 2017 оны 02 дугаар сарын 10 -ны өдрийн 8 дугаартай ус ашиглуулах дүгнэлт, Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргааны даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/02 тоот тушаалыг тус тус үндэслэн: 
 

Ус ашиглуулагч /цаашид “Захиргаа” гэх/-ийг төлөөлж Галба-Өөш, Долоодын


говийн сав газрын захиргааны усны үнэ тариф, төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Пүрэвдорж, ус ашиглагч /цаашид “Ус ашиглагч” гэх/-ийг төлөөлж “Ухаа худаг ус хангамж” ХХК /улсын бүртгэлийн дугаар 9011007001, регистрийн дугаар 3614085/ -ийн Дэд бүтэц, хөрөнгийн удирдлагын албаны дарга Ч.Баярсайхан нар ус ашиглах талаар тохиролцон энэхүү гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулав.



Хоёр. Гэрээний гол нөхцөл


1.1. Ус ашиглах зориулалт: Унд ахуйн болон уурхайн бусад хэрэгцээний усыг Ухаа худагийн нүүрсний уурхайгаас 20км-д орших Наймантын хөндийн газрын доорх усны ордоос хангана.


1.2. Ашиглах усны хэмжээ:


1.2.1. Унд ахуйд ашиглах ус 221,659 м3/жил


1.2.2. Цахилгаан станцад ашиглах ус 55,000 м3/жил


1.2.3. Зам талбайн усалгаа, тоосжилт дарахад ашиглах ус 180,000 м3/жил


1.2.4. Биологийн нөхөн сэргээлтэд ашиглах ус 78,000 м3/жил


2.3. Усны чанар, найрлага: Унд ахуйн болон үйлдвэрийн технологийн уснаас улирал тутам дээж авч шинжилгээ хийлгэн хариу болон дүгнэлтийн Захиргаанд ирүүлэх.   

2.4. Усны эх үүсвэрийн:


2.4.1. Байршил: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг, Ухаа худагийн


нүүрсний уурхайгаас 20 км зайд орших Наймантын хотгор болон


Наймдайн хөндийн газрын доорх усны орд.


2.4.2. Солбицол: MV-011952A 105°32'31.32"      43°39'19.4"


105°26'51.25"     49°39'19.42


105°26'51.25"     43°41'25.42"


105°32'31.32"     43°41'25.4"


2.4.3. Барилга байгууламж, тоног төхөөрөмжийн нэр, марк, хүчин чадал:


Наймантын хотгорын ус хангамжийн систем нь 150-240 м гүнтэй, 3,3-


27,5 л/сек ундрагатай 12 ш гүний худаг, 500 м3 -ийн усан сан бүхий 2-р


өргөлтийн насос станц, 12 км урт ус дамжуулах хос шугам, 2 х 28,000 м3


багтаамжтай Майга уулын усан сан, 4,1 км түгээх шугам, уурхайн тосгон


болон Цогтцэций сумын төвийг усаар хангах 4,5 км салбар шугам, ундны


ус цэнгэгжүүлэх үйлдвэр - 750 м3/хоног, Герман улсын Prominent


компанид үйлдвэрлэгдсэн, ’’Наймантын хөндий”-н 12 худгийг Grundfos


SP маркын 17-60 м3/цаг бүтээлтэй гүний насосоор тоноглосон, уурхайгаас шүүрсэн усыг шавхан зайлуулах HL 150M ба CD 140 М маркын 4 насостой.


Наймдайн хөндийн ус хангамжийн систем нь Ус татах 10 ширхэг гүний


худаг, 28 км цуглуулах шугам, 1000 мЗ-ийн 3 ширхэг усан сан, 2,3,4-р


өргөлтийн насос станцууд, 50 км ус дамжуулах хос гол шугам, 10,35 кВ-ын ЦДАШ, 35/10 кВ-ын 3 дэд станцтай.


2.5. Хаягдал усны: Унд ахуйн болон үйлдвэрийн дотоод хэрэгцээнд ашигласан уснаас гарах хаягдал усны хэмжээ, чанар найрлага, бохирдуулагч бодисын хэмжээ зэрэгт улирал тутамд шинжилгээ хийлгэн хариу болон дүгнэлтийг Захиргаанд ирүүлэх.


• Жинлэгдэх бодис /кг/


• Органик бодис /кг/


• Эрдэс бодис /кг/


• Хүнд метал /кг/


• Аюултай бохирдуулах бодис /гр/


2.6. Бохир ус цэвэрлэх байгууламжийн байршил, хүчин чадал, технологи, цэвэрлэх


арга, цэвэрлэгээний түвшин:


2.6.1. Цогтцэций суманд байрлах ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж. Хүчин чадал: 1200м3/хоног. Бүрэн автомат цэвэрлэх байгууламж ба 96%


хүртэл цэвэрлэх боломжтой. Чехийн SBR технологитой ба технологийн


давуу тал нь лагийг усгүйжүүлэх фильтер пресс төхөөрөмжөөр тоноглогдсон мөн цэвэрлэгдэж гарсан бохир усыг UV ламп болон гидро


хлорид натригаар ариутгана.


2.6.2. Уурхайд бүсэд байрлах ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж. Хүчин


чадал: 100м3/хоног. АНУ-ын дэвшилтэт технологиор хийгдсэн тус


цэвэрлэх байгууламж нь уурхайн талбай дахь байгууламжуудын


хэрэглээнээс гарсан ахуйн бохир усыг мембраны биореактороор 96% -иас


дээш хувиар цэвэрлэнэ. Энэхүү систем нь цэвэршүүлэх мембран,


агааржуулалт, шүүлтүүр бүхий энгийн, хялбар ажиллагаатай, ашиглалтын


зардал багатай юм.


2.7. Усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдох, бохирдохоос сэргийлэх арга
хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ: Өмнөговь аймаг Цогтцэций сумын


засаг даргын 2012 оны 03 сарын 20-ны өдрийн А/32 тоот захирамж болон


Өмнөговь аймаг Цогтцэций сумын засаг даргын 2013 оны 06 сарын 11-ний


өдрийн А/120 тоот захирамжаар Усны эх үүсвэр болох Наймантын хотгор болон Наймдайн хөндийн гүний худгууд, өргөлтийн насос станцуудын барилга байгууламжийн газарт эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүс тогтоолгож, хашаажуулж, тэмдэгжүүлсэн. Ус хангамжийн системүүд нь телеметрийн системтээр тоноглогдсон тул диспетчерийн удирдлагын төвөөс удирдаж, хяналт тавьж ажилладаг.


2.8. Усны тоолуурын:


2.8.1. Төрөл, нэр, дугаар: Франц улсын Endress Hauser фирмд үйлдвэрлэгдсэн.


2.8.2. Загвар: 100-350 мм-ийн голчтой цахилгаан соронзон тоолуур болон


механик тоолууруудыг суурилуулсан.


2.8.3. Too: 48 ширхэг


2.8.4. Суурилуулсан байгууллага, огноо: “Эм-Си-Эс Электроникс” ХХК, 2011


он


2.8.5. Баталгаажуулсан байгууллага, огноо: 2015 он


2.9. Ус ашигласны нэгж төлбөрийн хэмжээ:


2.9.1. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20.1.1.-д заасны


дагуу унд ахуйд ашиглах 221,659 м3 усыг төлбөрөөс чөлөөлнө.


2.9.2. Цахилгаан стандад ашиглах усанд ногдуулсан төлбөр: 55,000 м3/жил X


59,94 м3/төг (3996 м3/төг х 0.15 х 0.1) = 3,296,700 төгрөг /Гурван сая хоёр


зуун ерэн зургаан мянга долоон зуу/


2.9.3. Зам талбайн усалгаа, тоосжилт дарахад ашиглах усанд ногдуулсан


төлбөр: 180,000 м3/жил X 199,8 төг/м3(3996 м3/төг х 0.2 х 0.25)=


35,964,000 төг /Гучин таван сая есөн зуун жаран дөрвөн мянга/


2.9.4. Биологийн нөхөн сэргээлтэд ашиглах усанд ногдуулсан төлбөр: 78,000


м3/жил X 99,9 төг/ м3(3996 м3/төг х 10.0 х 0.25) = 7,792,200 төгрөг /Долоон сая долоон зуун ерэн хоёр мянга хоёр зуу/


2.9.5. Нийт төлбөр: 47,052,900 төгрөг /Дөчин долоон сая таван хоёр мянга есөн зуу/


2.10. Дээрх усны нөөц ашигласан төлбөрийг Өмнөговь аймгийн төсөвт буюу төрийн сан банкин дахь 110000944 тоот дансанд төвлөрүүлэн холбогдох мэдээ, тайланг хагас, бүтэн жилээр гарган Захиргаанд ирүүлнэ.


2.11. “Усны тухай” хуулийн 30.1.4-д заасны дагуу баталгаажуулсан тоолуур


суурилуулан тоолуурын заалтаар байгалийн нөөц ашигласны төлбөрийг тооцож орон нутгийн төсөвт төвлөрүүлэх.


2.12. “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн 23.2,-т заасны дагуу төлбөрийн орлогыг дараа сарын 10-ны дотор орон нутгийн төсөвт төлж, төлбөрийн жилийн тайланг дараа оны 01 сарын 10-ны өдрийн дотор харьяалагдах татварын албанд тушааж эцсийн байдлаар тооцоо хийнэ.


2.13. Хаягдал усан дахь нэгж бохирдуулах бодист ногдох төлбөрийн хэмжээ:





Гурав. Талуудын эрх, үүрэг


3.1. Гэрээ байгуулагч талууд Усны тухай хуулийн 7.5; 10.1.18; 13.1.1; 13.1.5; 18.1.4; 19.1.2; 19.1.4; 26.1; 30.1; 30.2; 31.1; 31.2; 33.1.14 -т заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.





Дөрөв. Бусад


4.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.


4.2. Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл, хаягдал усны талаарх дүгнэлт, хаягдал ус зайлуулах зөвшөөрөл нь гэрээний салшгүй хэсэг байна.


4.3. Энэхүү гэрээний дагуу төлсөн төлбөрийн талаарх жилийн тайланг 2018 оны 01 сарын 10-ны дотор Захиргаанд хүргүүлэх бөгөөд талууд 2018 оны 01 дүгээр сард багтаан гэрээний хэрэгжилтийг дүгнэж, тэмдэглэл үйлдэнэ.


4.4. Талуудын тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба бичгээр үйлдэнэ.


4.5. Гэрээг дор дурдсан үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцалж болно.


4.5.1. Ашиглаж байгаа усны эх үүсвэр тусгай хэрэгцээнд шилжсэн;


4.5.2. Аль нэг тал татан буугдсан бол;


4.6. Талуудын хооронд үүссэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд эс зөвшөөрвөл холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ.





ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:





Ус ашиглуулагчийг төлөөлж: 

Галба-Өөш, Долоодын говийн сав газрын Усны үнэ тариф, төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Пүрэвдорж


Хаяг: Монгол улс, Дорноговь, Сайншанд, Шанти буйлдинг 2 давхар
Утас: (976) 70523681



Ус ашиглагчийг төлөөлж: 


“Ухаа худаг ус хангамж” ХХК-ийн Дэд бүтэц, хөрөнгийн удирдлагын албаны дарга Ч.Баярсайхан
Хаяг: Монгол улс, Өмнөговь, Цогтцэций сум, Ухаа худаг

Утас: (976) 70122279