Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

Батлав: 
Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргааны дарга Д.Мөнхбат
Батлав: 
"Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Сэддорж



УС АШИГЛАХ ГЭРЭЭ

2017 оны 07 сарын 17-ны өдөр 
Дугаар 04
Сайншанд хот


Нэг. Ерөнхий зүйл


Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.6, 28.7; 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу “Монгол - Ус” ТӨҮГ-аас гаргасан 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 16
дугаартай ус ашиглуулах дүгнэлт, Галба-Өөш, Долоодьш говийн сав газрын захиргааны даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 тоот тушаалыг тус тус үндэслэн:


Ус ашиглуулагч /цаашид “Захиргаа” гэх/-ийг төлөөлж Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргааны усны үнэ тариф, төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Пүрэвдорж нөгөө талаас ус ашиглагч /цаашид “Ус ашиглагч" гэх/-ийг төлөөлж Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо баг, “Тавантолгой” ХК /улсын бүртгэлийн дугаар 1110001005, регистрийн дугаар 2016656/-ийн Усны менежер З.Наранзаяа нар ус ашиглах талаар тохиролцон энэхүү гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулав. 


Хоёр. Гэрээний гол нөхцөл


2.1. Ус ашиглах зориулалт:


2.1.1. Унд, ахуй


2.1.2. Уурхайн зам талбайн усалгаа, тоосжилт дарахад


2.1.3. Биологийн нөхөн сэргээлт


2.1.4. Уурхайн ухлагын үед гарсан шүүрлийн усыг шавхан зайлуулах


2.2. Ашиглах усны хэмжээ: 

2.2.1. Унд ахуйн усны хэрэглээ 9.240м3/жил


2.2.2. Биологийн нөхөн сзргээлтэд 760м3/жил


2.2.3. Уурхайн зам талбайн усалгаа, тоосжилт дарахад ашиглах ус 28.800м3/жил


2.2.4. Уурхайн ухлагаас шавхан зайлуулах ус 1.486,800 м3/жил


Усны эх үүсвэрийн:


2.3.1. Байршил: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Улаан нуураас 4-5 км, сумын төвөөс 12 км -т байрладаг.


2.3.2. 1 -р худаг /Тавантолгой/ 105°25'26"      43°40Т'


2-р худаг /Улаан худаг/ 105°26'32"       43°40'1"


3-р худаг /Өндөрийн сан/ 105°26'24"       43°39'58”


4-р худаг /Маалийн худаг/ 105°25'26"        43°39'50"


2.4.3. Тоног төхөөрөмжийн нэр, марк, хүчин чадал:


• Уурхайгаас шүүрсэн усыг шавхан зайлуулах WQ 70-20 маркын насос ашигладаг.


2.5. Ус ашигласны төлбөрийн хэмжээ:


2.5.1. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20.1.1. дэх заалтын дагуу унд ахуйд ашиглах 9.240м3, 20.1.3 дахь заалтын дагуу уурхайн зам талбайн усалгаа, тоосжилт дарахад ашиглах 28.800 м3 усыг (шавхан зайлуулах уснаас эргүүлэн ашиглана) тус тус төлбөрөөс чөлөөлнө.


2.5.2. Биологийн нөхөн сэргээлтэд ашиглах усны төлбөр: 760 м3 х 71,928 төг = 54,665 төг /Тавин дөрвөн мянга зургаан зуун жаран тав/

2.5.3. Уурхайн ухлагаас шавхан зайлуулах усны төлбөр: 1.486.800 м3 х 719,28 төг = 1.069.425.504 төг /Нэг тэр бум жаран есөн сая Оөрвөн зуун хории таван мянга таван зуун дөрөв/

2.5.4. Дээрх усны нөөц ашигласан төлбөрийг Өмнөговь аймгийн төсөвт буюу төрийн сан банкин дахь 110000944 тоот дансанд төвлөрүүлнэ.





2.5.5. “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн 23.2.-т заасны дагуу төлбөрийн орлогыг дараа сарын 10-ны дотор орон нутгийн төсөвт төлж, төлбөрийн жилийн тайланг дараа оны 01 сарын 10-ны өдрийн дотор


харьяалагдах татварын албанд тушааж эцсийн байдлаар тооцоо хийнэ.





Гурав. Талуудын эрх, үүрэг





3.1. Гэрээ байгуулагч талууд Усны тухай хуулийн 7.5; 10.1.18; 13.1.1; 13.1.5; 18.1.4; 19.1.2; 19.1.4; 26.1; 30.1; 30.2; 31.1; 33.1.14 -т заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.


3.2. Гэрээний хоёр талт зорилтыг хангах зорилгоор Захиргаа ба Ус ашиглагч нь гэрээний заалтуудыг хэрэгжүүлэх бүх арга хэмжээг авч хамтран ажиллана.


Дөрөв. Бусад





4.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.


4.2. Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл нь гэрээний салашгүй хэсэг байна.


4.3. Энэхүү гэрээний дагуу төлсөн төлбөрийн талаарх жилийн тайланг 2018 оны 01 сарын 10-ны дотор Захиргаанд хүргүүлэх бөгөөд талууд 2018 оны 01 дүгээр сард багтаан гэрээний хэрэгжилтийг дүгнэнэ.


4.4. Талуудын тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба бичгээр үйлдэнэ.


4.5. Гэрээг дор дурдсан үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцалж болно.


4.5.1. Ашиглаж байгаа усны эх үүсвэр тусгай хэрэгцээнд шилжсэн;


4.5.2. Аль нэгтал татан буутдсан бол;


4.6. Талуудын хооронд үүссэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд эс зөвшөөрвөл холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ.



ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:





Ус ашиглуулагчийг төлөөлж: 

Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргааны усны үнэ тариф, төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн /С.Пүрэвдорж/ 
Хаяг: Дорноговь, Сайншанд хот, Шанти буйлдинг 2 давхар
Харилцах утас: (976) -70523682, 88019841 


Ус ашиглагчийг төлөөлж: 
“Тавантолгой” ХК-ийн Усны менежер /З.Наранзаяа/ 
Хаяг: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-овоо баг 
Харилцах утас: (976) -70532550, 94001619, 88068970