Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ:

Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга 
/Б.Пүрэвтулга/
2017 оны ... сарын ... өдөр
БАТЛАВ: 
"Энержи ресурс" ХХК-ийн дэд ерөнхийлөгч /Ц.Баасандорж/ 
2017 оны 4 сарын 10 өдөр




УС АШИГЛАХ ГЭРЭЭ



2017 оны 03 сарын 29 -ний өдөр Дугаар 001 Даланзадгад



Нэг. Ерөнхий зүйл


Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь заалт, Галба Өөш долоодын говийн сав газрын захиргааны 2017 оны 03 сарын 02-ний өдрийн 01 дугаартай Ус ашиглуулах дүгнэлт, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 03 сарын 29-ний өдрийн а/10 тоот тушаалыг тус тус үндэслэн:


Нэг талаас Ус ашиглуулагчийг төлөөлж Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Усны нөөц, ашиглалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн Тэрбиш овогтой Соёлмаа, нөгөө талаас ус ашиглагчийг төлөөлж Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сэнтрал тауэр, 16 давхар хаягт орших Энержи ресурс ХХК \ улсын бүртгэлийн дугаар 9011007001, регистрийн дугаар 2887746\ -ийн Төрийн байгууллагын харилцаа


зөвшөөрөл хариуцсан захирал Заанхүү овогтой Сугармаа нар ус ашиглах талаар тохиролцон энэхүү гэрээг 1 жилийн хугацаатай байгуулав . 


Хоёр. Гэрээний гол нөхцөл





2.1. Ус ашиглах зориулалт :


• Унд ахуйн


• Зам талбайн усалгаа


• Хулуун ус, душ


• Ногоон байгууламж


2.2. Ашиглах усны хэмжээ:

2.2.1. Унд ахуй -7008м3/жил

2.2.2 Халуун ус, душ - 15552м3/жил


2.2.3 Зам талбайн усалгаа -1166м3/жил


2.2.4 Ногоон байгууламж усалгаа- 1280м3/жил


2.2.5 Нийт ашиглах усны хэмжээ 25006 м3/жил





2.3 Усны чанар, найрлага: Унд ахуйн уснаас дээж авч улирал тутам дээж авч шинжилгээ хийлгэн хариу болон дүгнэлтийг БОАЖГазарт ирүүлэх





2 4 Усны эх үүсвэр:





Байршил: Ханбогд сумын Жавхлант, Хайрхан баг


Солбицол: CR-9 худаг 47 23 72,5 69 12 67


CR -10 худаг 47 16 384, 759 709786,425 

Барилга байгууламж: 3x4 хэмжээтэй сэндвичэн барилгатай, 10м3 багтаамжтай ус нөөцлөх сав 1 ширхэг

Тоног төхөөрөмжийн нэр, марк: CR -9 худаг FS982-A/11 маркийн ус өргөгч, SAER-0,55kw маркийн хөдөлгүүр


2.5 Хаягдал усны: Унд ахуйн хэрэгцээнд ашигласан уснаас гарах хаягдал усны хэмжээ, чанар найрлага, бохирдуулагч бодисын хэмжээ зэрэгт улирал тутам шинжилгээ хийлгэн хариу болон дүгнэлтийг БОАЖГазарт ирүүлэх


2.6 Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ: Усны биохимийн шинжилгээний дүнг хавсаргав


Жинлэгдэх бодис, кг..............................


Органик бодис, кг..................................


Эрдэс бодис.кг.......................................


Хүнд металл, кг.....................................


Аюултай бохирдуулах, бодис, кг..............................





2.7 Бохир ус цэвэрлэх барилга байгууламжийн байршил, хүчин чадал, технологи, цэвэрлэх арга, цэвэрлэгээний түвшин


Хаягдал ус зайлуулах цэгийг сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн а/80 захирамжаар N42 33' 00" £107’ 28,7' 47" Солбилцолд 0,5 га хэмжээтэй олгосон байна.


2.8 Усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдох, бохирдохоос сэргийлэх арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ:





№ Хэрэгжүүлэх арга хэмжээ; Хугацаа; Зардал мян.төг;  Хариуцагч 
1. Зөөврийн болон түр нөөцлөх савнуудад угаалга халдваргүйжүүлэлт хийлгэх

2. Усны эх үүсвэрт хими бактерлогийн шинжилгээг тогтмол хийлгэж МХГ-ын


Улсын байцаагчаар дүгнэлт гаргуулах

3. Ажилчиддаа усыг хэмнэх, хамгаалах талаархи сургалт зохион байгуулах


4 Усны асуудал хариуцсан мэргэжилтэн авч ажилуулах



2.9 Усны тоолуурын:


Төрөл, нэр, дугаар: Хүйтэн усны тоолууртай 16080136


Загвар : LXSC


Тоолуурын тoo: Стандартчилал, хэмжил зүйн газраар баталгаажсан 1 тоолууртай


Суурилуулсан байгууллага, огноо: 2017 оны 01 сарын 18-ны өдөр хүртэл


Баталгаажуулсан байгууллага огноо: 2019 оны 01 дугаар сарын 18-ны өдөр хүртэл





2.10 Хаягдал усан дахь нэгж бохирдуулах бодист ногдох төлбөрийн хэмжээ:


2.11 Ус ашигласны төлбөрийн хэмжээ:





Усны экологи эдийн- засгийн үнэлгээг шинчлэн батлах тухай Монгол Улсын


Засгийн газрын 2011 оны 302 тогтоолооор Галба өөш долоодын говийн сав газарт тогтоосон газрын доорхи усны экологи эдийн засгийн суурь үнэлгээгээр, 2013 оны 326,327-р тогтоолоор ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр, хувь хэмжээгээр усны нөөц ашигласны төлбөрийг тогтоож тогтоосон хэмжээгээр “Төсвийн тухай хууль”-ийн 23.8.9 дахь заалт, Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 06 сарын 12-ний өдрийн 51 дугаар тогтоолын дагуу орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ.





1м3 усны нөөц ашигласны төлбөр 3996x15%х0,16= 95,9 төг





Усны эх үүсвэр дээр суурилуулан, баталгаажуулсан тоолуурын заалтаар усны нөөц ашигласны төлбөрийг cap бүрийн 25-ний дотор тоолуурын баталгаажуулалт хийлгэж төлж барагдуулах.


Гурав. Талуудын эрх, үүрэг


3.1 Гэрээ байгуулагч талууд Усны тухай хуулийн 7.5, 10.1.18, 13.1.1, 13.1.5, 18.1.4,19.1.2,19.1.4, 26.1,30.1,30.2,31.1-д заасан эрх эдэлж үүрэг хүлээнэ.



Дөрөв. Бусад


4 1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.


4 2. Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглуулах зөвшөөрөл нь гэрээний салшгүй хэсэг байна.


4 3. Гэрээний хэрэгжилтийг 2018 оны 01 дүгээр сард багтаан дүгнэнэ.


4.4. Талуудын тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба бичгээр үйлдэнэ.


4 5. Гэрээг дор дурдсан үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцалж болно.


4.5.1 Ашиглаж байгаа усны эх үүсвэр тусгай хэрэгцээнд шилжсэн;


4.5.2 Аль нэг татан буугдсан бол;


4 6. Талуудын хооронд үүссэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд эс зөвшөөрвөл холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ.



ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:



Ус ашиглагчийг төлөөлж: 
Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Усны нөөц, 
ашиглалт хамгаалалт хариуцсан мэргэжилтэн /Т.Соёлмаа/
Хаяг: Монгол улс.Өмнөговь,
Удирдлагын ордон 101 тоот 
Харилцах утас: (976) 88118124 
Э-мэйл : tsoyoloo@yahoo.com 

Ус ашиглагчийг төлөөлж:

Энержи ресурс ХХК-ий Дэд бүтэц, хөрөнгийн удирдлагын албаны дарга 
/Ч.Баярсайхан/
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сэнтрал тауэрь 16 давхар

Харилцах утас: (976) 88555000 
Эмэйл: Bayarsaikhan.ch@mmc.mn