Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

 
                                          БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ

                                                      ОЛБОРЛОХ ГЭРЭЭ








"Бичил уурхайгаар ашип малтмал олборлох журам"-ын 2.4. 3.1.3, 6.1.3-т заасны дагуу нэг


талаас Хэнтий  аймаг (хот)-ийн  Хэрлэн сум. (дүүрэг)-ын Засаг дарга Идэрбат 

(цаашид “Засаг дарга” гэх), нөгөө талаас “Эрд Мөнх"   нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй


нөхөрлөл (цаашид “Бичил уурхай эрхлэгч этгээд” гэх)-ийг  төлөөлж ахлагч Дэлгэрсайхан                                   

тушаал) Сарантуяа нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) дараах нөхцөлөөр харилцан


тохиролцож 2018 оны 11 дугаар сарын 20-ны өдөр энэхүү гэрээг (цаашид "Гэрээ” гэх)

Хэрлэн сум (дүүрэг)-д байгуулав.





Нэг. Ерөнхий зүйл


1.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь Хэрлэн сум (дүүрэг)-ийн Сэтрэн дэл 2-1 нэртэй  

газар орших Жонш 2.4 гектар талбайд журмын 6.1.3-г заасны дагуу 1

жилийн хугацаагаар (ашигт малтмалын төрөл) олборлохтой холбогдсон үйл


ажиллагаа эрхэлнэ.

1.2. Бичил уурхайгаар ашигг малтмал олборлох талаар сум (дүүрэг)-ын Засаг дарга, бичил


уурхай эрхлэгч этгээдийц хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.





Хоёр. Сум (дүүрэг)-ын Засаг даргын эрх, үүрэг


2.1. Сум (дүүрэг)-ын Засаг дарга нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 6


дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:


2.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээг тогтоож, байршлын зургийг


гэрээнд хавсаргах;


2.1.2. хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох;


2.1.3. бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг ангилан ялгах, 

баяжуулах талбайг тогтоох;


2.1.4. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг


тооцож. бичил уурхай эрхлэгч этгээдтэй тохиролцсоны үНДС)Н дээр зохих хөрөнгийг


төвлорүүлэх;


2.1.5. бичил уурхайн ажилтнуудад (цаашид “ажилтан"’ гэх) зориулсан хөдөлмөр хамгаалал,


аюулгүй ажиллагааны сургалтыг мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар зохион байгуулах;


2.1.6. энэхүү гэрээюэр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бичил уурхай эрхлэгч этгээдээс


шаардах;


2.1.7. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих;


2.1.8. хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа үйл ажиллагааг зогсоох.


2.1.9. нийгмийн хариуцлагын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулах, гэрээний дагуу  

үйл ажиллагааг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах. 
 

Гурав. Бичил уурхай эрхлэгч эггээдийн эрх, үүрэг


3.1. Бичил уурхай эрхлэгч этгээд дараах эрх.'үүргийг хэрэгжүүлнэ:


3.1.1. бичил уур.хай эрхлэгч эггээдэд олгосон галбайд ашигт малгмал олборлох үйл


ажиллагаагаа явуулах;


3.1.2. ажилтнуудыг тогтоосон  талбайд суурьшуулах;




    

      3.1.3. суурьшлын талбайг тохижуулж, ахуйн болон
үйлдвэрийн хог, хаягдлын цэгийг байгуулах;

     3.1.4. гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо,
бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүн бус этгээдийг ажиллуулахгүй байх;



     3.1.5. байгаль орчныг хамгаалж, гол, горхи, булаг
шанд, уст цэгийг бохирдуулахгүй байх;



     3.1.6. бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж
мөрдөх, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;



     3.1.7. хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны
болон нөхөн сэргээлтийн чиглэлээр ажилтнуудад сургалт, сурталчилгаанд бичил
уурхайчдыг идэвхтэй оролцуулах;



     3.1.8. ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах үйл
ажиллагааг тогтоосон талбайд гүйцэтгэх



     3.1.9. үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай
бодис хэрэглэхгүй байх, тусгай зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад
тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглахгүй байх;



     3.1.10. Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан
нөхөрлөл, мөн хуулийн 36.4-т заасан хоршооны зохион байгуулалтад орсон бичил
уурхай эрхлэгч этгээд нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд 3500 см3
хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий 2-оос илүүгүй механизмыг
ашиглах;



     3.1.11. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын
дагуу эрх бүхий этгээдийн тогтоосон байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд
шаардагдах 300 000 / гурван зуун мянган / төгрөгийг нөхөн сэргээлтийн дундын санд
төвлөрүүлэх;



     3.1.12. нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлсэн
хөрөнгийг олборлолт явуулсан талбайн нөхөн сэргээлтэд зарцуулах;



     3.1.13. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын
дагуу олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийж сум, дүүргийн Засаг
даргын томилсон комисст хүлээлгэж өгөх

    3.1.14. олборлосон ашигт малтмалыг хууль
тогтоомжийн дагуу худалдан авах эрх бүхий хуулийн этгээдэд худалдах;



     3.1.15. ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах,
холбогдох хууль тогтоомжийн дагуу орлогын албан татвар төлөх;



3.2. Бичил уурхай эрхлэгч этгээд нөхөн сэргээлт хийж, талбайг хүлээлгэн
өгсний дараа ашигт малтмал олборлох өргөдөл дахин гаргах.



Дөрөв. Харилцан хүлээх үүрэг



4.1. Гэрээнд талууд харилцан хүндэтгэх зарчим дээр тулгуурлан хамтарч
ажиллана.



4.2. Гэрээний дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлох явцад байгаль
орчин, бусад этгээдэд хохирол учруулсан тохиолдолд бичил уурхай эрхлэгч этгээд
уг хохирлыг барагдуулах үүрэгтэй. Сум, дүүргийн Засаг дарга байгаль орчинд
учруулсан хохирлыг арилгуулахыг бичил уурхай эрхлэгч этгээдээс шаардана.



4.3. Талууд энэхүү гэрээний биелэлтийг жил бүр хамтран дүгнэж, аймаг
(нийслэл)-ийн Засаг даргад дараа оны 1 дүгээр сард багтаан тайлагнана.



Тав. Маргаан шийдвэрлэх



5.1. Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан
тохиролцох замаар шийдвэрлэнэ.



5.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн
дагуу маргааныг шийдвэрлэнэ.



Зургаа. Гэрээний хүчин
төгөлдөр болох



6.1. Энэхүү гэрээ нь 2018 оны  11 сарын  20  өдрөөс  2020 оны  12 сарын  31 өдөр хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.



6.2. Бичил уурхайгаар ашип малтмал олборлосон талбайд нохон сэргээлг хийж орон нутагт

хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.


6.3. Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.




Долоо. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах





7.1. Гэрээнд нэмэлт, өорчлөлг оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр


шийдвэрлэнэ.


7.2. Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт, оөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд


гэрээний салшгүй хэсэг болно.








Гэрээ байгуулсан:




 Хэнтий аймаг (хот)-ийн Хэрлэн сум                                                   "Эрд Мөнх нөхөрлөлийг төлөөлж  
(дүүрэг)-ын Засаг дарга

Ц.Идэрбат                                                                                              Д.Сарантуяа