Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

БАТЛАВ: 
Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргааны дарга
/Д.Мөнхбат/ 
БАТЛАВ: 
“Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал

/Г.Батцэнгэл/



УС АШИГЛАХ ГЭРЭЭ 
2017 оыны 05 сарын 09 өдөр 
Дугаар 02

Сайншанд хот





Нэг. Ерөнхий зүйл





Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.6, 28.7; 29 дүгээр зүйлийн 29.1, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар зүйлд тус тус заасны дагуу “Монгол - Ус” ТӨҮГ-аас гаргасан 2017 оны 03 дугаар сарын 10 -ны өдрийн 13 дугаартай ус ашиглуулах дүгнэлт, Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргааны даргын 2017 оны 05 дугаар сарын 09 -ний өдрийн А/05 тоот тушаалыг тус тус үндэслэн: 
 

Ус ашиглуулагч /цаашид “Захиргаа” гэх/-ийг төлөөлж Галба-Өөш, Долоодын


говийн сав газрын захиргааны усны үнэ тариф, төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Пүрэвдорж, ус ашиглагч /цаашид “Ус ашиглагч” гэх/-ийг төлөөлж Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сэнтрал тауэр 16 давхар “Энержи ресурс” ХХК/ улсын бүртгэлийн дугаар 9011007001, регистрийн дугаар 2887746/ -ийн Дэд ерөнхийлөгч Ц.Баасандорж нар ус ашиглах талаар тохиролцон энэхүү гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулав.





Хоёр. Гэрээний гол нөхцөл


2.1. Ус ашиглах зориулалт: Баяжуулах үйлдвэрийн технологийн хэрэгцээний усыг Ухаа худгийн нүүрсний уурхайгаас 20км-д орших Наймантын хөндийн газрын доорх усны ордоос хангана. Шаардлагатай үед Наймдайн хөндийн газрын доорх усыг ашиглана.


2.1.1. Ундахуй


2.1.2. Баяжуулах үйлдвэрийн технологийн хэрэгцээнд


2.2. Ашиглах усны хэмжээ:


2.2.1. Унд ахуйд 4,982 м3/жил


2.2.2. Уурхайн ухлагаас шавхан зайлуулах ус 89,517 м3/жил


2.2.3. Баяжуулах үйлдвэрийн технологийн хэрэгцээнд 1,663,682 м3/жил


2.3. Усны чанар, найрлага: Унд ахуйн болон үйлдвэрийн технологийн уснаас улирал тутам дээж авч шинжилгээ хийлгэн хариу болон дүгнэлтийг Захиргаанд ирүүлэх.


2.4. Усны эх үүсвэрийн:


 2.4.1. Байршил: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг, Ухаа худгийн


нүүрсний уурхайгаас 20 км зайд орших “Наймантын хөндий” болон ‘Наймдайн хөндий” -н газрын доорх усны орд. 

2.4.2. Солбицол: MV-011952A


105°32’31.32” 43°39’19.4”


105°26’51.25” 49°39’19.42”


105026’51.25” 43°41’25.42”


105°32’31.33” 43°41’25.4”


2.4.3. Барилга байгууламж, тоног төхөөрөмжийн нэр, марк, хүчин чадал, усны тоолуур:


• Үйлдвэрээс зүүн зүгт 5,1 км-т 4.969.971,0 m3 эзэлхүүнтэй эргэлтийн усан


сантай.


• Хөвөгч насос станц -ГНОМ насостой, 248 м3/цаг


• Өргөлтийн насос станц -NK65-315/27 маркийн 6 ширхэг өргөх насостой.


• Уурхайгаас ус шавхан зайлуулахад Goodwin маркийн HL 150M ба CD


140M маркийн 3 ширхэг насостой.


• 12 ш гүний худаг (250-300 м гүн, Grundfos SP маркийн 30-60 м3/цаг


бүтээлтэй гүний насосуудаар тоноглогдсон)


• 43,5 км HDPE PN20 маркийн 80-200 мм диаметртэй цуглуулах шугам,


500м3 -ийн усан сан бүхий 2-р өргөлтийн станц (Grundfos TP 100-1400/2 -


3 ширхэг)


• 12 км ус дамжуулах HDPE PN маркийн хос гол шугам (диаметр 315мм)


• 20.500 м3 багтаамжтай түрэлтэт усан сан бүхий 2 х 28.000м3 багтаамжтай


Майга уулын усан сан ,4,1 км HDPE маркийн түгээх шугам.


• Худаг, шугам, байгууламжуудын шаардлагатай бүх цэгүүдэд 48 ширхэг


Франц улсад үйлдвэрлэгдсэн Endress Hauser фирмийн 80-300 мм голчтой


цахилгаан соронзон болон механик тоолууруудыг суурилуулсан.


• Наймдайн хөндийн ус хангамжийн систем нь Ус татах 10 ширхэг гүний


худаг, 28 км цуглуулах шугам, 1000 мЗ-ийн 3 ширхэг усан сан, 2,3,4-р


өргөлтийн насос станцууд, 50 км ус дамжуулах хос гол шугам, 10,35 кВ-


ын ЦДАШ, 35/10 кВ-ын 3 дэд станцтай


2.5. Хаягдал усны: Унд ахуйн болон үйлдвэрийн технологийн хэрэгцээнд ашигласан уснаас гарах хаягдал усны хэмжээ, чанар найрлага, бохирдуулагч бодисын хэмжээ зэрэгт улирал тутамд шинжилгээ хийлгэн хариу болон дүгнэлтийг Захиргаанд ирүүлэх.


• Жинлэгдэх бодис /кг/


• Органик бодис /кг/


• Эрдэс бодис /кг/


• Хүнд метал /кг/


• Аюултай бохирдуулах бодис /гр/


2.5.1. 2017 онд 583,682 м3 усыг эргүүлэн ашиглана.


2.6. Бохир ус цэвэрлэх байгууламжийн байршил, хүчин чадал, технологи, цэвэрлэх арга, цэвэрлэгээний түвшин:


2.6.1. Цогтцэций суманд байрлах ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж. Хүчин чадал: 1200м3/хоног. Бүрэн автомат цэвэрлэх байгууламж ба 96% хүртэл цэвэрлэх боломжтой. Чехийн SPR технологитой ба технологийн давуу тал нь лагийг усгүйжүүлэх фильтер пресс төхөөрөмжөөр тоноглогдсон мөн цэвэрлэгдэж гарсан бохир усыг UV ламп болон гидро хлорид натригаар ариутгана.


2.6.2. Уурхайд бүсэд байрлах ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж. Хүчин


чадал: 100м3/хоног. АНУ-ын дэвшилтэт технологиор хийгдсэн тус цэвэрлэх байгууламж нь уурхайн талбай дахь байгууламжуудын хэрэглээнээс гарсан ахуйн бохир усыг мембраны биореактороор 96% -иас дээш хувиар цэвэрлэнэ. Энэхүү систем нь цэвэршүүлэх мембран, агааржуулалт, шүүлтүүр бүхий энгийн, хялбар ажиллагаатай, ашиглалтын зардал багатай юм.


2.7. Усны эх үүсвэрийг хамгаалах, усны нөөц хомсдох, бохирдохоос сэргийлэх арга
хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээ: Өмнөговь аймаг Цогтцэций сумын засаг даргын 2012 оны 03 сарын 20-ны өдрийн А/32 тоот захирамж болон Өмнөговь аймаг Цогтцэций сумын засаг даргын 2013 оны 06 сарын 11-ний өдрийн А/120 тоот захирамжаар Усны эх үүсвэр болох Наймантын хөндий болон Наймдайн хөндийн гүний худгууд, өргөлтийн насос станцуудын барилга байгууламжийн газарт эрүүл ахуйн болон энгийн хамгаалалтын бүс тогтоолгож, хашаажуулж, тэмдэгжүүлсэн. Ус хангамжийн систем нь телеметрийн системтэй тул диспетчерийн удирдлагын төвөөс аюулгүй байдлыг хянадаг.


2.8. Ус ашигласны нэгж төлбөрийн хэмжээ:


2.7.1. “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн 20 дугаар


зүйлийн 20.1.3.-T заасны дагуу технологийн хэрэгцээнд эргүүлэн ашиглах


583,682 м3 мөн хуулийн 20.1.1,-д заасны дагуу хүн амын унд ахуйн


хэрэгцээнд ашиглах 4,982 м3 усыг тус тус төлбөрөөс чөлөөлнө.


2.7.2. Уурхайн ухлагаас шавхан зайлуулах усанд ногдуулсан төлбөр: 89,517 м3 X 719,28 төг (3996төг/м’’ х 15% х 1,2) = 64,387,788 /жаран дөрвөн сая


гурван зуун наян долоон мянга долоон зуун наян найм/


2.7.3. Баяжуулах үйлдвэрт ашиглах усанд ногдуулсан төлбөр: 1,080,000 m3 X


959,04 төг (3996төг/м3 х 20% х 1,2) = 1,035,763,200 төгрөг /нэг тэр бум


гучин таван сая долоон зуун жаран гурван мянга хоёр зуу/


2.8. Дээрх усны нөөц ашигласны төлбөрийг Өмнөговь аймгийн төсөвт буюу төрийн сан банкин дахь 110000944 тоот дансанд төвлөрүүлэн холбогдох мэдээ, тайланг хагас, бүтэн жилээр гарган Захиргаанд ирүүлнэ.


2.9. “Усны тухай” хуулийн 30.1.4-д заасны дагуу баталгаажуулсан тоолуур


суурилуулан тоолуурын заалтаар байгалийн нөөц ашигласны төлбөрийг тооцож орон нутгийн төсөвт төвлөрүүлэх.


2.10. “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн 23.2.-т заасны дагуу төлбөрийн орлогыг дараа сарын 10-ны дотор орон нутгийн төсөвт төлж, төлбөрийн жилийн тайланг дараа оны 01 сарын 10-ны өдрийн дотор харьяалагдах татварын албанд тушааж эцсийн байдлаар тооцоо хийнэ.


2.11. Хаягдал усан дахь нэгж бохирдуулах бодист ногдох төлбөрийн хэмжээ:


Гурав. Талуудын эрх, үүрэг


3.1. Гэрээ байгуулагч талууд Усны тухай хуулийн 7.5; 10.1.18; 13.1.1; 13.1.5; 18.1.4; 19.1.2; 19.1.4; 26.1; 30.1; 30.2; 31.1, 31.2; 33.1.14 -т заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. 
 

Дөрөв. Бусад





4.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.


4.2. Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл, хаягдал усны талаархи дүгнэлт, хаягдал ус зайлуулах зөвшөөрөл нь гэрээний салашгүй хэсэг байна.


4.3. Энэхүү гэрээний дагуу төлсөн төлбөрийн талаарх жилийн тайланг 2018 оны 01 сарын 10-ны дотор Захиргаанд хүргүүлэх бөгөөд талууд 2018 оны 01 дүгээр сард багтаан гэрээний хэрэгжилтийг дүгнэж, тэмдэглэл үйлдэнэ.


4.4. Талуудын тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба бичгээр үйлдэнэ.


4.5. Гэрээг дор дурдсан үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцалж болно.


4.5.1. Ашиглаж байгаа усны эх үүсвэр тусгай хэрэгцээнд шилжсэн;


4.5.2. Аль нэг тал татан буугдсан бол;


Талуудын хооронд үүссэн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд эс зөвшөөрвөл холбогдох шатны шүүхээр шийдвэрлүүлнэ.



ГЭРЭЭ БАЙГУУЛСАН:



Ус ашиглуулагчийг төлөөлж: 

Галба-Өөш, Долоодын говийн сав газрын 

захиргааны Усны үнэ төлбөр хариуцсан


мэргэжилтэн


/С.Пүрэвдорж/



Хаяг: Монгол улс, Дорноговь аймаг, Сайншанд сум, Шанти буйлдинг 2 давхар 
Харилцах утас: (976) - 70523682 



Ус ашиглагчийг төлөөлж: 


“Энержи ресурс” ХХК-ийн Дэд ерөнхийлөгч

Хаяг: Монгол улс, Өмнөговь аймаг,

Цогтцэций сум, Ухаа худаг

Харилцах утас: (976) - 70222279