Мэдэгдэл: Тус агуулгыг гэрээний PDF хувилбараас текст ялган таних аргаар боловсруулсан тул эх хувиас ялгаатай байж болно. Дэлгэрэнгүй

УС АШИГЛАХ ГЭРЭЭ



Орхон аймаг
2017



Энэхүү гэрээг нэг талаас Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн (цаашид” Ус ашиглагч” гэх), нөгөө талаас Сэлэнгэ голын сав газрын захиргааны дарга М.Чулуунзагд (цаашид “Ус ашиглуулагч”) нар “Усны тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.6, 28.7, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу “Монгол-Ус” ТӨҮГ-ын гаргасан 2017 оны 07 сарын 04-ний өдрийн 243 дугаартай ус ашиглуулах дүгнэлт, Сэлэнгэ голын сав газрын захиргааны олгосон 2017 оны 08-р сарын 04-ний өдрийн 29 тоот ус ашиглах зөвшөөрлийг үндэслэн байгуулав.


1. ГЭРЭЭНИЙЗҮЙЛ

1.1. Булган аймгийн Хангал сумын нутаг Ахай гүний хошууны газрын доорх усны нөөцөөс Эрдэнэт үйлдвэр ХХК, Орхон аймгийн хэрэгцээнд ашиглаж буй усанд “Усны тухай”, “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулиудын дагуу ус ашигласны төлбөр тооцох.

1.1.2. Эрдэнэтийн овооны зэс молибдены ордоос хүдэр олборлох явцад газрын доороос шүүрэн гарч зайлуулагдаж буй усанд дээрх хуулиудын дагуу ус шавхан зайлуулсаны төлбөр тооцох.


2. ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА

2.1. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

2.2. Энэхүү гэрээ нь 2018 оны ус ашиглуулах дүгнэлт гарч гэрээ байгуулж дуусах хүртэлх хугацаанд хүчинтэй байна.


3. ГЭРЭЭНИЙ ҮНЭ, ТӨЛБӨР ТООЦОО

3.1. “Монгол-Ус” ТӨҮГ-ын гаргасан 243 тоот дүгнэлтийг үндэслэн 2017 онд Сэлэнгэ мөрний сав газраас 20163167 шоометр ус олборлож, үйлдвэрийн өөрийн хэрэгцээнд 15295240 шоометр, гал унтраахад 24000 шоометр, “Эрдэнэт-Ус ДТС”, ОНӨХК буюу хотын хүн амын унд ахуйн хэрэгцээнд 4323120 шоометр, үйлдвэрийн ажиллагсадын унд ахуйн 334249 шоометр, гадны гэрээт аж ахуйн нэгжүүдэд 186558 шоометр усыг тус тус түгээнэ. Мөн 350400 шоометр усыг Ил уурхайгаас шавхан



зайлуулна. Мод үржүүлэг, ногоон байгууламж, зам талбайн усалгаанд ашиглах 102695 шоометр усыг шүүрлийн уснаас авч ашиглана.

3.2. Ус ашигласны төлбөрийн төлөвлөгөөг хүснэгт 1-ээр дэлгэрэнгүйгээр харуулав.


2017 оны Ус ашигласны төлбөрийн төлөвлөгөө


Хүснэгт

Д/д; Хэрэглэгчийн нэр, төрөл; 1м3 усны үнэ; Усны хэмжээ (м3/жил); Төлбөр (төг); 


А. Эрдэнэт үйлдвэр ХХК

1. Баяжуулах үйлдвэрлэл: 977,28 төг; 13. 436.649; 13.131.368.335
2. Эрчим хүчний үйлдвэрлэл: 61,08 төг; 1.570.341; 95.916.428

3. Барилгын үйлдвэрлэл: 162,88 төг; 22.880; 3.726.694 
4. Нийгэм хангамжийн цехүүд: 79,404 төг; 265.370; 21.071.440 

Төлбөр төлөх дүн /А1+...+А4/: 15.295.240;

13.252.082.897

Б. Гадны байгууллага
1. Зэс молибден баяжуулах үйлдвэрлэл: 977,28 төг; 135.000; 131 932 800

2. Барилгын үйлдвэрлэл: 162,88 төг; 1 000;
162 880
 
3. Ашиг олох зориулалтаар ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага: 79,404 төг;
48 890; 3 882 062

4. Эрчим хүчний үйлдвэрлэл: 61,08 төг; 1 668;

101 881

Төлбөр төлөх дүн /Б1+...+Б4/: 186 558; 136 079 623

ДҮН /А+Б/: 15 481 798; 13 388 162 520

В. Шавхан зайлуулах усны төлбөр
Ил уурхай: 741,75 төг; 350 400; 259 909 200

НИИТ ДҮН /А+Б+В/: 15 832 198; 13 648 071 720



3.3. “Монгол-Ус” ТӨҮГ-ын гаргасан дүгнэлт, “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, 20.2.2 дох заалтуудын дагуу хотын хүн амын унд ахуйн 4323120 шоометр ус, үйлдвэрийн ажиллагсадын унд ахуйн 334249 шоо метр ус, түймэр унтраах 24000 шоометр ус, нийт 4 681 369 шоометр усыг төлбөрөөс чөлөөлнө.

3.4. Ашиглах болон шавхан зайлуулах усны 1 шоометрт ноогдох төлбөрийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Засгийн газрын 2011 оны 302, 2013 оны 326, 327 дугаар тогтоолуудыг үндэслэн тооцно.

3.5. Ус ашиглагч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны хэмжээг хэмжих хэрэгслийн заалтаар тооцож, сар бүрийн 25-ны дотор 800,0 сая



төгрөгийг, тухайн сарын гүйцэтгэлийн зөрүүг тодорхойлж дараа сарын 10-ны дотор Булган аймгийн Төрийн сан банкны 100040000944 тоот дансанд төлнө.

3.6. 2017 оны Ил уурхайгаас шавхан зайлуулах 350400 м3 усны төлбөр болох

259 909 200 төгрөгийг Орхон аймгийн Төрийн сангийн 1210000944 тоот дансанд

төлнө.



4.ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА

4.1. Гэрээ байгуулагч талууд нь “Усны тухай” хуулийн 18.1.4-д заасны дагуу ус ашиглуулах дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрөл, эрхийн бичиг олгож гэрээ байгуулах, усны мэдээллийн санд бүртгүүлэх болон тус хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

4.2. Усны нөөц ашигласны төлбөрийг гэрээт хугацаандаа төлөөгүй тохиолдолд

“Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн 25.3 дахь заалтыг үндэслэн хариуцлага хүлээнэ.

5. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

5.1. Гэрээ биелүүлэх явцад үүссэн маргааныг талууд харилцан зөвшилцөх, хэлэлцээрийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд асуудлыг хэлэлцээрийн

журмаар шийдвэрлэх боломжгүй тохиолдолд хариуцагчийн оршин байгаа газрын шүүхээр шийдвэрлүүлнэ.



6. БУСАД

6.1. Ус ашиглуулах дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл гэрээний салшгүй хэсэг байна.

6.2. Гэрээний явцын биелэлтийг талууд 2018 оны 01-р сарын 20-нд дүгнэж тэмдэглэл үйлдэнэ. Тэмдэглэлд бодитоор хэрэглэсэн ус болон төлбөрийн мэдээллийг тодорхой тусгана.

6.3. Гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийг зөвхөн бичгээр үйлдэнэ.

6.4. Гэрээг монгол хэлээр 4% үйлдэж талуудад нэг нэг хувь хадгалагдах бөгөөд

хувь тус бүр хуулийн хүчинтэй баримт мөн.

6.5. Энэхүү гэрээнд тусгагдаагүй зүйлийг Монгол Улсын холбогдох хуулиар зохицуулна.



ГЭРЭЭ БАЙГУУЛСАН .



УС АШИГЛУУЛАГЧ
СЭЛЭНГЭ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ДАРГА М.ЧУЛУУНЗАГД

УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ УАХЙН УС АШИГЛАЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Т.БАТСҮХ

ГАЗРЫН ДООРХ УСНЫ НӨӨЦ, АШИГЛАЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Б.СЭРЧМАА

ГЭРЭЭНИЙ ТӨСӨЛД САНАЛ ӨГӨХ ХУУДАС

Гэрээний зүйл /товч утга/: АЖИЛ ГҮИЦЭТГЭХ ГЭРЭЭ

Гэрээлэгч компанийн нэр

Нийт үнийн дүн


АЛБАН ТУШААЛ; НЭР; ОН, САР, ӨДӨР ХҮЛЭЭН АВСАН ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН 


ҮЙЛ АЖИЛЛАГАА ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ БӨГӨӨД ЕРӨНХИЙ ИНЖЕНЕРИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ
Д.ЭРДЭНЭЦОГТ


САНХҮҮ, ЭДИИН ЗАСАГ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ
Ж.ЭРДЭНЭБИЛЭГ


ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА
Д.ЦЭРЭНБАДАМ


ЭРЧИМ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА
Ш.ТӨРБАТ


ЭРЧИМ ХҮЧНИЙ ЦЕХИЙН ДАРГА
Г.БАТМӨНХ


'ИЛ УУРХАЙН ДАРГА
Б.ОТГОНДАВАА


ҮНДЭСЛЭЛ :



Д/д; Гэрээнд оруулах санал, Үндэслэл; 
Он, сар, өдөр; Албан тушаал, нэр /гарын үсэг/